Tuesday, April 9, 2013

Дэлхийн II дайны дараа ЗХУ Хятад, Солонгост аймшигт харгислалуудыг үйлджээ

Германы фашизм, Зөвлөлтийн сталинизмийн аль нь илүү хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг вэ гэдгийг даян дэлхийн эрдэмтэд мэргэд шийдэж ядан буй билээ. Дэлхийн дайныг өдөөсөн, дараа нь хүйтэн дайныг эхлүүлсэн Зөвлөлтийн сталинизм мэдээж илүү гамшигтай.
Японы милитаризмыг бутцохисны ой болж байна. Тэгвэл энэ ойгоор Япон, Хятад, Солонгос улсууд дэлхийн II дайны дараа Зөвлөлтийн Улаан армийн үйлдсэн геноцид, хүн төрөлхтний эсрэг гэм хэргүүдийг жигшиж зэвүүцэн сануулж байна. ЗХУ Улаан армидаа алах, харгислах, хүчиндэх, дээрэмдэх бүрэн эрх чөлөөг олгодог байсан. Герман шиг эзэлж суугаад, хэлмэгдүүлж хядаад, тоглоомын дэглэмээ тогтоодог байсан.
Манжуурт энгийн номхон япон ард иргэдийг зүгээр л алдаг байв. Хамгийн аймшигтай улс бол оросууд юм байна гэж Манжуурын олон үндэстэн хүн ард хэрдхийж байв. Япон руугаа буцаж явсан хэсэг дүрвэгчдийг тосож, харгислан дээрэмдээд, 1000 орчмыг алжээ. Зүгээр л зугаацаж алсан байна. Дүрвэгчдийн цуваа руу буудаж, бөмбөгдөж мянган хүнийг алсан тохиолдлыг эрдэмтэн Р.Спектор дурджээ. Дайны дараа шүү дээ.

Шэньян хотноо хагас сая япон дүрвэгч хуржээ. Тэд хамаг бүхнээ дээрэмдүүлж, бараг нүцгэрсэн, алс холын замыг явган туулж ирсэн байв. Оросууд тэднийг хайр найргүй хөөжээ.
Маоке боомтод байсан 18 мянган дүрвэгч рүү дайрч, 1000 хүнийг устгажээ. Маоке нь одоогийн Холмск хот.
Япон бууж өгснөөс долоо хоногийн дараа Тоёхара (одоо Южно-Сахалинск) хот дахь дүрвэгчдийг бөмбөгдөв. Дэлхийн улаан загалмайн ивгээлд дүрвэгчид орсон байхад шүү дээ. Дүрвэгчдийн суусан усан онгоц руу дайрч, 1708 хүнийг алжээ.
Өмнөд Сахалин, Курилийн арлууд гэх, Япон улсын нутаг дэвсгэр байсан газруудыг эзэлж аваад, нутгийн япон, нивх, айну түмнийг бүгдийг нь хөөжээ. Япон бол ирмэл гэгдэж байсан, нивх, айну нарын уугуул, дарлагдсан зон олон гэгддэг хүмүүсийг хөөж, харин боолчлогдож байсан 43 мянган солонгос хүнийг илүү муу нөхцөлд үргэлжлүүлэн боолчилсон. Энэ мэт тэнэг явдал хязгааргүй.
600 мянган япон олзлогдогчийг Потсдамын гэрээний бүх заалтыг зөрчин, аймшигтай харгислан боолчилж байсан.
Эзлэгдсэн гурван орны эмэгтэйчүүдийг автобусны буудал, вокзал, зүгээр гудамжинд бөөнөөрөө нийлж үй олноор нь хүчиндэж байлаа. Хүчиндэхдээ зодно, доромжилно, тамлана, ална, өвчин халдаана, дээд зэргийн садар самууныг үйлдэнэ. Орон нутгийн засаг захиргаанд секс үйлдэх төдөн аятайхан хүүхэн гаргаж өг гэж тулгадаг. Эмэгтэйчүүд үсээ хусах, нүүр амаа угаахгүй байх, муухай болгож будах, муухай хувцаслах зэргээр түмэн арга хэрэглэвч нэмэргүй. Эмэгтэйчүүдийг олноор нь хаана ч хамаагүй шалдалж зогсоогоод шилж сонгоно. Тэр эмэгтэй хэдэн настай, ямар нийгмийн нөхцөл байдалтай нь хамаагүй. Бугуй бүрдээ 10 цаг зүүсэн зөвлөлтийн цэргүүд эмэгтэйчүүдэд тамын элч шиг санагдана.
АНУ-ын цэргийн элчин атташе 10 зөвлөлтийн цэргийн ес нь бандит (дээрэмчин), нэг нь бусдыгаа аялдан дагалддаг гэж байв. Тэд айлууд руу дайрч орж, мебелиэс бусдыг авч гарна. Ачааны машинууд ирж, мебель хогшлыг авч олдно. Улаан армийнхны ар гэр, зөвлөлт засаг руу зогсоо зайгүй дээрэмдсэн эд бараа хөвөрнө.
“Японоос дор!” гэж нутгийн ард иргэд халаглаж байв. Япон 1931 оноос хойш олон жил ноёрхсон тулдаа л тооны хувьд их харгислалыг үйлдэж. Гол нь Нанжингийн тулалдааны дараахь харгислал юм. Харин Улаан арми байгаа газар тэр аяараа Нанжин байлаа. Офицерүүд нь болиулах хязгаарлах байтугай, удирдаад явдаг.

1945 онд Улаан армийн офицерууд Манжуурын местный орос бүсгүйг 
хүчиндэхийн өмнө энэ зургийг авсан аж

Зөвлөлт үзэл суртлын үүднээс хэлмэгдүүлэх явдлыг орж ирэнгүүтээ л эхлүүлж, олон хятад, солонгос хүмүүсийг ЗХУ руу авч явж, хорьж боолчилсон.
Пинчуан хотод, дээрмийг ямар нэг байдлаар дургүйцсэн мэт санагдсан хэнийг ч шууд буудаж байлаа. Дээрэмчдэд тэд дээд зэргээр үйлчлэх ёстой л байж. Эм хүйстнүүд нь садар самуунаар. Тосгонд очоод эмэгтэйчүүдээ гаргаж өгөхийг шаардана. Нэг тосгонд хүүхэн олж ирэлгүй гар хоосон буцаж ирсэн нэг тариачин, хоёр ажилчныг шууд бууджээ.
Цзилин хотод япон хүүхнүүдийг хүчиндэж байгаа байшингуудын гадаа олон арван цэрэг оочирлож, цонхоор нь шаван харцгааж байдаг байв. Япон хүүхнүүдийг цэвэр, ялдам гэж эрхэмлэдэг байв. Ази бүсгүйчүүд хүчиндүүлсний дараа амиа их хорлодог, солиордог, олны өмнө гарч чадахгүй бүгдэг байв. Хэнд ч хэрэггүй амьтан гэж өөрийнхөн нь жигшин алах нь ч бий.
Хятадад цагаан оросууд олон мянгаараа байсан болой. Тэднийг улаантнууд бүр ч аймшигтай харгислаж байв. Зөвлөлтийнхөн явсны дараа нутгийн ардууд өсөрхөн дайрч харгислана. Дүрвэж буй цувааг нь пулемётоор буудаж хиаруулна.
Хятадууд бүр зөвлөлтийн эсрэг дайн хийхээр журамт цэрэг байгуулж байв. Хятадын коммунистууд арай гэж энэ явдлыг ятган зогсоож чаджээ. Хойд Солонгост байдал яг л адил байлаа.
Сонгдо хотод бугуйн цаг нэг ч үлдээгүй. Эд хогшлыг нь оросууд эмэгтэйчүүдтэй нь хамт ачаад хуаран руугаа явна. Эмэгтэйг үхтэл нь хүчиндээд, хэрэгцээгүй муу болов гээд гудамж руу гаргаад чулуудчихна.
Тариачдын ногоон талбайд бэлчиж тийрч үхтлээ идэж, туйлдаж унатлаа хамаг ургамал ногоог нь зулгаагаад ачиж одно.
Хятад, Солонгосын хамаг үйлдвэр завод, том зүйлсийг Зөвлөлт засаг өөрөө дээрэмдэж зөөсөн. Цэргүүд нь хувиараа дээрэм хийж байхад, улс нь төрийн шугамаараа ийнхүү дээрэм хийж байв. Энэ тонон дээрэмдэлтээс болж хот суурингууд ус суваг, халаалт, цахилгаангүй болж байлаа. Шеньян хотоос 972 фабрик завод зөөжээ. Хүнд металлургийн төв Аншан хотын Anshan Steel Works компанийн аварга байгууламжуудыг нүд ирмэх зуур зөөн, хоосон газар болгохыг үзээд, хятадууд оросуудын ганц чаддаг зүйл дээрэм юм байна гэж гайхжээ.
Антимилитаристская деиндустриализация буюу, Милитаризмгүйжүүлэх үйлдвэргүйжүүлэлт гэж үүнийгээ нэрлэж байв. Японы милитаристуудын юмыг хураан авч байна гэж байжээ.
Шар арьстнуудыг аймшигтай их үзэн ядаж, расизм гаргаж байсныг нь ойлгож ядахдаа, расизм гэдэг чинь русизм гэх үгээс гарсан юм уу, тэр үг юм болов уу ч гэж гайхаж байжээ.
Хятад, Солонгосоос Улаан арми гарсны дараа аймшигтай тоногдож дээрэмдэгдсэн иргэншлийн том, маш их харгислуулж доромжлуулсан хүмүүнлигийн гамшиг үлджээ. Тэр орнуудад улс орноо концлагерь, хүн ардаа боол болгож аргацаахаас өөр аргагүй байдал үүссэн байна.
Хятадад харгис маоизм ноёлж, төрийн солиорол галзуурлууд хүчийг авав. Хойд Солонгост ЗХУ-ын тоглоомын хүн Ким Ир Сен дарангуйлж, өлсгөлөнг даван туулахын тулд Өмнөд Солонгос руугаа дайрав.
Мао зөвлөлтийнхөн яаж ард иргэдийг нь дарлан доромжилж байсныг санаж, өшөө хонзон өвөрлөж байжээ. ЗХУ-аас аль болох ихийг аятайхан салгаж, сүүлдээ Хрущёвоос цөмийн нууцыг авч чадангуутаа, Зөвлөлтийг заналт дайснаа гэж зарласан аж.

Ч.Мөнхбаяр
2012.8.5

No comments: