Wednesday, April 10, 2013

Чингис хааны үнэн төрсөн өдрийг тэмдэглүүлэхгүй гэж дэлхий сөнөнө гэх цуу тараав уу?

Хааныхаа баярыг тэмдэглэхийн оронд, дэлхий сөнөнө гэж дүрвэгсэд, 
айгсад дэлхийн тэнэгүүдээр тодров

Орифлейм Оюунгэрэл харанхуй мунхаг олныг бужигнуулж, ихээхэн үймээн самуун дэгдээсэн билээ. 21-ний өдөр 22-ны товчоон дээр овооролдон түгжрэн байж хотоос гарч явсан бол, 22-нд “дэлхий сөнөсөнгүй” гэж бөөн уур уцаар болон орж ирцгээжээ. Дэлхий сөнөсөн бол тэд баярлах байж л дээ. Сөнөсөн УБ-ын эд өлгийг цуглуулж хагартлаа баяжаад л. Улаанбаатарт газар хөдлөнө гэж эрдэмтэд хэлээд байхад огт анхаардаггүй улс ийм тэнэг юманд итгэж, бүр тэнэг болохоо харуулах ч гэж.
Оюунгэрэл нь лаа чүдэнзээ бэлдээрэй гэнгүүтээ өөрөө их хэмжээгээр оруулж ирж баяжсан гэх шив. Чүдэнз гэхэд Хятадаас гурван вагоныг оруулж ирсэн гэх. Тэгээд бас ард иргэдийг аюулаас сэрэмжлүүлсэн гээд, өөрийгөө эх дэлхийг аврагч ачтан гэх өргөмжлөлөөр шагнаад байгаа.
“Ус 90 хэм халж, цунами Япон, Хонконг, Сингапурыг үгүй болгоно”, “Тас харанхуй болно”, “Дэлхий зүүн тийшээ хазайж, кран унана”, “Тэнэгийн дотор уужуу гэж ямар үнэн бэ?” “Дэлхийн баячууд 1.5 км-ийн гүнд хот босгон хоргодож байгаа” гээд л юу эсийг бурав, тэр? Тэнэг юм ярих тусам л тэнэгүүд түүнд итгэж байсаан.

Оюунгэрэлд хэн ийм боломж олгов, яагаад тэр тийм итгэлтэй байв, яагаад түүнийг хэн ч таслан зогсоохгүй, шийтгэхгүй байв?
Учир нь эрх баригчид түүнийг дэмжсэн гэнэ шүү. Тэд өвлийн эхний сарын эхний өдөр (энэ жил 11-р сарын 14 таарсан) бол Чингис хааны төрсөн өдөр гээд муйхарлан зарлигдчихсан. Гэтэл 12-р сарын 21 юм байна. Ордосын Эзэн хороонд дархдууд 21-нд залбирч мөргөж, 22-нд гэртээ хүндэтгэн дээдэлж, 23-нд нийтээр тахидаг аж. 21-нд шүү гэж судлаач Нагаанбуу ч баталж байгаа. Чингис хааны төрсөн өдрийг үнэнээр тэмдэглүүлэхгүй гэж, бусад монголчуудтай хамт тэмдэглүүлэхгүй гэж эрх баригчид маань дэлхий сөнөнө гэх цуу тараалгасан гэнэ шүү.
Ч.Мөнхбаяр
2012

No comments: