“Оюутолгой-51”-д ороогүй ч гэсэн, Ө.Энхтүвшин, Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Ё.Отгонбаяр, Су.Батболд, С.Оюун, Н.Батцэцэг, Ц.Дашдорж, О.Содбилэг, Л.Энх-Амгалан, Д.Ганбат нарын Оюутолгойн гэрээг өөрчлөхийн төлөө саналаа өгнө гэсэн 11 хүн ирсэн байсан бөгөөд тэд ч санасандаа хүрэв.
Гэтэл, өмнөх УИХ-ын “Оюутолгой-51”-ийн бүлхэмдэлд байсан, ам ангайх бүрдээ л Оюутолгойн гэрээ буруу гээд байдаг асан эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өрөөндөө дотроосоо түгжиж нуугдаад саналаа өгөөгүй аж. Гэрээг өөрчлөхийн төлөө саналаа өгвөл ЗГ-ынхандаа поольдуулах гээд, өөрчлөхгүй гэж саналаа өгвөл урьдын бүлхэмдлийн нөхөддөө “алуулах” гээд аргаа бараад айж нуугдсан нь тэр.
“Оюутолгой-51”-ийн хэдэн авгай хүүхнүүд санал хураалтад ирээгүй юм. Бөгс бөөрнийхөө ажлыг хийж явсан биз, даагдахгүй бүдүүн бөгстэй авгайчууд хэмээн олон түмэн тэдэнд уурсаж буй.
Г.Баярсайхан, Р.Амаржаргал, С.Даваасүрэн, Ц.Цолмон нар бас ирээгүй аж. Бөгсөө даадаггүй хүүхнүүдийн бөгсийг энэ нөхөд хүндрүүлсэн байж таараа гэж хүмүүс ярьж байсан. Гэтэл Г.Уянга бас байдаггүй. Яг санал хураах үеэр ядаргаа туссан гээд эмнэлэгт хэвтсэн аж. Оюутолгой, Оюутолгой гэж овоо чанга хашхирдаг хүн сэн, яг асуудал шийдэгдэхээр ядаргаа тусдаг нь ямар учиртай вэ, тэгээд туссан байлаа ч гэсэн аргалж ирээд саналаа өгчихөж болдоггүй юм байх даа, Н.Энхбаярын зэргэлдээ палаатганд хэвтлээ энэ тэр гээд сонин хэвлэлүүдэд ярилцлага өгөөд л байх юм гэж ард иргэд гайхаж байна. Тэгвэл “Оюутолгой-51”-ийн Б.Наранхүү, С.Одонтуяа, Д.Бат-Эрдэнэ нар бүлхэмдлийнхээ эсрэг санал өгчээ.
Хэдийгээр бүлхэмдлийн долоон хүн алга болж, дэмжинэ гэсэн Н.Батбаяр нуугдсан ч гэлээ, тоолоод үзэхэд, “Оюутолгой-51” ялахаар л байжээ. Хамгийн гол нь, эсрэг талынхан буюу “Оюутолгой-34”-ийнхөн сэтгэлзүйн хувьд ялагдчихсан, бууж өгсөн байдалтай байж байв. Гэтэл “Оюутолгой-51”-ийн гурван хүн бүлхэмдлийнхээ эсрэг санал өгөн, шууд тавьсан асуудлаа унагасан байна. Энэ бол тун чиг аюултай явдал юм. Хэн ч, яаж ч урваж болно шүү дээ гэсэн түгшүүрийн харанга юм.
Гэхдээ хонгилын үзүүрт гэрэл харагдаж буй нь ямар ч гэсэн урам зориг төрүүлж байна.Урьд нь парламент 100 хувь Оюутолгойн гэрээг дэмждэг байлаа шүү дээ. Харин одоо эсэргүүцэгчид ялаагүй ч гэлээ, олонх болж ч чадаж байна. Зарим нь урваж, зарим нь бултчихсан л болохоос. Оюутолгойг эсэргүүцэгчдийн дараагийн давшилт бүр ч хүчтэй болж болно. Өөрөөр хэлбэл, дийлдэшгүй, ялагдашгүй гэж тооцогддог харийнхан, ялангуяа Хятадын уул уурхайн ноёрхол, колоничлолыг ялж эхэлнэ гэсэн үг. Ялах ч бүрэн боломжтой юм шүү дээ.
Зарим тэнэг хүн энэ алт баялгийг Хятадад зүгээр өгөөд л байхгүй бол, тус улс цэрэглэн хөдөлж булаагаад авчих юм шиг санадаг. Тийм огт биш юм. Монголын төр түмний байр суурийг номер 1-рт ямар ч гэсэн авч үзэх л байдал байгаа. Бусад улсыг ч Хятад ийнхүү хүндэтгэж үздэг. Баялгаа танайд бэлэглэчихье, бидний халаасанд хэдэн төгрөг хийчих гэж дарга нар маань хэлэхэд ёсоор болгоно. Өмнөд Суданы эрх баригчид 40 тэрбум доллар зээлчих, нефтийн үйлдвэрлэлийн цогцолбор байгуулна, олборлосон нефть, үйлдвэрлэсэн шатахуунаараа төлчихье гэхэд мөн л ёсоор болгосон. Бат-Эрдэнэ аварга маань Чингис хааны дурсгалт газруудад уул уурхай эрхлэхээ боль, хангайн гол усыг бүү урд зүг эргүүл, гол ус, экологийн эмзэг газруудад олборлол хийхийг урт нэртэй хуулиар хорино гээд ялалт байгуулж, хуульчлан хэрэгжүүлэхэд, зүгээр авсан ордууд дээрээ туйлж байсан олон тооны хятауудын орлого хумигдаж байгаа юм. Хятад үүнийг зөвшөөрсөн.
Хамгийн гол нь, Монголын төр түмэн зөвшөөрөөгүй байхад, Хятад далай их баялгийг нь эзэмдэн булаах гэвэл даян дэлхий эсэргүүцнэ. Хөгжиж хөлжих хязгааргүй хэтийн төлвийг олгох энэ асар их баялгаас янз бүрийн байдлаар хүртэх (шударга ёсоор гэрээ хэлэлцээр байгуулан худалдаж авах ч үүнд багтана) боломжийг ганц Хятад эзэмшихийг дэлхийн том улсууд яасан ч зөвшөөрөхгүй. Тэр бол яасан ч ганц Хятадын эрх байх ёсгүй, бүх дэлхийн глобал асуудал юм. Хэрэв Хятад Монголын баялагт хэт шунаваас дэлхий Хятадыг өвдөг сөгтгөнө. Хятад бол хямд барааны экспорт, гадаадын хөрөнгө оруулалтаас асар их хамаардаг орон юм. Хэрэв их гүрнүүд дургүйцэж, хориг тавибал Хятад шууд өлсгөлөнд автана. Тиймээс, Хятад хэзээ ч Монголд түрэмгий шахалт шаардлага тавьж чадахгүй. Гол нь манай төр өөрөө Хятадад бүх баялгаа бэлэглээд байгаа учраас л дэлхий яаж ч чадахгүй байгаа юм.
Бат-Эрдэнэ аварга зэрэг гайгүй улс төрчид Монголын ашигт малтмалаас монголчуудын хүртэх хувийг нэмэгдүүлсээр байх ахул, бүр хууль ёсны эзэн нь болготол нэмэгдүүлж гэмээнэ, гадаад улсууд хориг саад тавих явдал огт үгүй бөгөөд, Монгол улс жинхэнэ ёсоор тусгаар тогтнолоо олох л үр дагавартай байх юм.
Ч.Мөнхбаяр
ММХII.X.VIII
No comments:
Post a Comment