Н.Энхбаяр яг л үхлийн өмнөх Ю.Цэдэнбал адил болоод байгаа аж
Ю.Цэдэнбалыг оросын цагаан халаадат алуурчин Чазов тэргүүтэй үхлийн багийнхан хорт тариа, засал хийж, элий балай болгосон билээ. Ю.Цэдэнбал нас ахиад, Чойбалсангийн адил тийм ч дуулгавартай биш болсон юм. Сталины үед гарч ирсэн намайг аль хожуу Брежневийн үед гарч ирсэн Андропов чи дагах ёстой гэж согтуудаа томорсон гэдэг. Дэлхийн коммунист, ажилчны хөдөлгөөний удирдагч нь одоо би болно ч гэдэг байж. Жүүд мүүд ч гэчихсэн юм байх. Ингээд Андропов түүнийг шипхийлгэхээр шийдсэн.
Монголын удирдагчдыг дандаа Орост аваачиж алаад байх нь (Амар, Гэндэн, Чойбалсан, Цэдэнбал. Мөн Сүхбаатарыг хордуулах, Данзан, Бодоог буудуулах зэргээр Монголд устгасан) олон хавар нэгэндээ гэгчээр илчлэгдэж магад хэмээгээд, Чазовын тэр технологийг Монголын талд нууцаар шилжүүлж өгсөн гэдэг. Ингэснээр Чазовын аллагыг Москвагийн даалгавраар Монголд гүйцэтгэх боломжтой болсон гэнэм.
Н.Энхбаярыг өлсгөлөн зарлахыг далимдуулж, хиймэл тэжээл тарьж эмчилнэ гэх нэрийдлээр Чазовын аргыг хэрэглэсэн гэж учир мэдэх хүмүүс ярьж байна. Ер нь Н.Энхбаярыг хорихдоо амь насанд нь халдана гэх итгэл үнэмшил гэр бүлийнхэн, ойр дотныхон, хамтран зүтгэгчдэд нь их байсан юм.
Цолмон хатагтай Н.Энхбаярыг хоригдож байхад уулзахаар очиход нь, хүлээлгэж чирэгдүүлж л дээ. Гэтэл Цолмон авааль нөхрөө хорлогдон алагдсан гэж бодон, цочирдож “Та нар түүнийг алчихсан байна шүү дээ. Та нар алчихлаа!” гэж орилж чарлан уйлж, шоронгийнхон руу дайрч давшилж байжээ.
Солонгост, хорлогдсон эсэхийг нь тодруулахаар шинжилгээний материал явуулахад хордуулагдсан гэсэн дүн шинжилгээ гарсан гэж байна.
Харин яаж хордуулагдсан хэрэг вэ? Яг л Ю.Цэдэнбал шиг хордуулагджээ. Тэрбээр өлсгөлөн зарласныхаа дараа огт засал авсангүй. Нунж дорой, доожоо муутай, шолбойсон юм болчихсон. Нүд, хацар нь цаашаа орон хонхойж ширгэсэн. Амь нь хаанаа байнаа л гэлтэй. Костюм өмсгөл нь далбайж нэлмийгээд, майхан, асар адил. Харин үг нь цогтой, ухаан нь саруул.
Гэтэл ухаан нь ч саруул биш болоод иржээ. Сэтгэцийн өөрчлөлттэй болсон гэнэ. Яг л Цэдэнбал аа, Цэдэнбал. Ийнхүү Чазовын чадхийлгэдэг арга бараг 30 жилийн дараа Монгол улсад ахин хэрэгжив. Монгол улс хаашаа явж байнга даа?
Үүнийг бодож сэтгэн ухаарахын оронд, “Бөгжний эзэн” киноны Голум шиг болчихлоо гээд л шоолж дооглоод, инээж хөхрөөд суух. Сүүлийнхийгээ инээчихэв дээ. Энэ янзаар бол маргааш бүгд Голум болно доо.
Ч.Мөнхбаяр
2012.10.15
No comments:
Post a Comment