Монголын нэг том удирдагч Ираныг дэмжинэ, дэмжихгүй гэж зэрэг мэдэгдэн,
ухаан солиотон гэж дэлхийд алдаршив
ухаан солиотон гэж дэлхийд алдаршив
Саяхан Монголын сайд, гишүүн баахан лийдэр лойдор хүмүүсийн том баг Тайвань улсад айлчилан цэнгэжээ. Чингэхдээ олон тооны туслах хүмүүсийг дагуулан авч явжээ. Нөгөөдүүл нь энэ асуудлын талаар Монгол улс руугаа мэдээлж, олон нийтэд дуулгах юм санаж явж. Гэтэл хэнд ч, юу ч хэлж болохгүй, БНХАУ мэдвэл аюул болно гэж хатуу анхааруулжээ.
Энэ мэдээлэл түгсэн байх юм бол ална ухааны юм хэлж сүрдүүлсэн юм байх. Гэтэл бараа бологсод ч тэр, өөрсдөө ч тэр хэзээний ар гэр, найз нөхөддөө Тайвань явна гэдгээ хэлсэн байжээ. Монгол руу мэдээлэх асуудал яригдахад л бүгд дохио авсан байна.
Ингээд би Тайвань яваагүй шүү гэж залруулах, өөр тийшээ явсан гэж баахан утга учиргүй худлаа юм хэлэх хөгийн ажил гарчээ. Тэгэхлээр нь хүмүүс харин үнэхээр л Тайвань явчихаж дээ л гэж бодсон байна.
БНХАУ-ын зүгээс, үнэнч боол нь болох манай дарга нарт Тайваньтай харилцахыг хатуу цаазлан хориглодог. Гэтэл тэнэг дарга нар эд мөнгө, зугаа цэнгэлд шунаад, ингэж хулгайгаар явдаг, харьцдаг аж. Тайваньтай харьцсанаар зоос олж болдог бөгөөд, жишээ нь Тайваний цөмийн хаягдал булах асуудал байж байна.
Монгол Хятадын найрамдалд харштай зүйл хийв, хийх гэж байна хэмээн эгэл ардуудыг харгисладаг хэрнээ, өөрсдөө мянга түм дахин харштай зүйл хийж явдаг ийм жишээг тоочивч баршгүй. Тайваньд Монголын төрийн албан тушаалтнууд очно гэдэг нь Тайваний тусгаар тогтнолыг зөвшөөрч байна гэсэн үг, салан тусгаарлагчдыг дэмжиж байна гэсэн үг гэж БНХАУ үзэж цаазлан хориглодог.
Монгол дахь “БНХАУ-ын эсрэг хөдөлгөөн”-ийг дарж байгаа нь энэ гэж, Б.Ганхуяг зэрэг хэд хэдэн тагнуул туршуул хүнийг Өвөр Монголын эрх чөлөөний төлөө хиймэл тэмцэгч болгон бэлтгэж, харин ч “БНХАУ-ын эсрэг ” нэгэн нам байгуулагдахад түлхэц үзүүлжээ. Тэдгээр нь амжилттайгаар тэрхүү намын үйл ажиллагаа, Өмнөд Монголчуудын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг тагнах турших, мэдээлэх, хов жив хутган хагаралдуулах, нэр хүндийг унагах, саармагжуулан унтраах, гол зорилгоос хөндийрүүлэн гуйвуулах, улиг домог болгох зэргээр дампууруулж ирсэн. Гэхдээ бас тэд нь хуурмаг лидерүүдийн үүргээ гүйцэтгэх явцдаа бас унтаа байсан зүйлийг сэрээж ч орхидог. Бумууцэрэнгийн Ганхуяг ичгэвтэртэйгээр илчлэгдэн, Канад руу зугтсан. Монгол, Хятадын тал хамтран бэлтгэсэн, дундын тагнуул юм.
Өдгөө ч II “Бумууцэрэнг” хуурамч лидер болгон гаргаж ирж, мөнгө төгрөгөөр дэмжиж, гадаадад цагаачлуулна гэж амлаж, дээрх дампууруулах үйл ажиллагааг туйлын чадвар муутайгаар хийлгэж, нөгөөдөх нь Ху Жинтаод бараг захирч тушаасан бичиг цаас шидэлж, Өвөр Монголчуудын эрх чөлөөг нэмэгдүүлж байна гэж сайрхахаас өөр гавьтай зүйл бүтээж чаддаггүй, мөн ичгэвтэртэйгээр илчлэгдэх байдалд ороод байна. Өөр хүмүүс ч илчлэгдэж байгаа.
Уг нь ийм хуурамч лидерүүд гаргаж, хэт хичээн дүвчигнээгүй бол Өвөр Монголыг дэмжих ажиллагаа магадгүй өөрөө унтарч ч болох байдал ажиглагддаг. Гэтэл эсэргүүцэж байна гэх хэрнээ, долигонуур бялдууч нь дэндсэнээс болж, Өвөр Монголыг дэмжих хуурамч ч болтугай асуудлыг зохион байгуулаад байдаг байна.
Товч хэлэхэд, төр маань шударга хүмүүсийг Монгол-Хятадын найрамдалд сэв суулгах гэж харгислаж байдаг хэрнээ, төрийн түшээд нь ухаан охроосоо болоод БНХАУ-ын эсрэг гэж хэлж болох жинхэнэ том хэргүүдийг санаандгүй үйлдэж асуудалд орж байдаг байна.
Монголын нэг асар том өндөр албан тушаалтан АНУ-д баахан цөмийн амлалт өгч тал өгсөн. Гэтэл нууцаар АНУ-ын дайсан Иран, БНАСАУ-д мөн тийм амлалт өгч. Тэр нь илчлэгдээд ирэхээр, саяхан Ираны цөмийн хөтөлбөрийг эсэргүүцнэ гэж бархирч, дэлхий даяарт бараг ухаан солиотой гэгдээд л байж байна.
Ийм л удирдагчидтай хөөрхий улс юм даа, бид.
Ч.Мөнхбаяр
2012.8.21
2012.8.21
No comments:
Post a Comment