Тэрбээр 21-н бол сайн талууд гарсан өдөр хэмээн сайшаан магтав. Энэ өдөр монголчууд амьдралын үнэ цэнийг мэдэрсэн, аав ээжтэйгээ уулзсан гэнэ. Өмнө нь мэдэрдэггүй, уулздаггүй байжээ, янз нь.
Мөн, харанхуй болбол (өөрөөр хэлбэл, ертөнц сөнөвөл) өвлийн ачаалал нэмэгдсэнээс техникийн саатал гарсан гэж хэлээрэй гэж албан тушаалтнуудад захисан гэнэ. Үнэхээр гамшиг тохиолдсон бол, үнэнийг нь хэлсэн нь дээргүй юу?
50 сая мал хэтэрхий олон байна, 30 сая байхад болдог гэж лүндэгнэв. Малчид чинь шаардлагагүй байхад малаа өсгөөд байдаг эргүү тэнэг улс бололтой. Уг нь амьдрах гэж л малаа өсгөсөн байлтай. Хамаг алт баялгийг харьд бэлэглэчихсэн байхад, өөрөөр тэд яаж амь зуух гэж? 20 сая малаа тэгээд яахав? Бас харьд бэлэглэх үү?
Улаанбаатарт хүн явдаггүй газар шал дэмий гүүр барьсан гэв. Нарны гүүрийг хэлж байгаа бололтой. Япончууд Монголд байхгүй сайхан бат бөх, ган төмөр гүүр бариад бэлэглээд өгч байхад нүд үзүүрлэх хүн мөн ч олон юм.
Эрдэнэтээс Зөвлөлт 97, Монгол гурван хувийн ашиг авдаг байсан, манайх татвар ч авдаггүй байсан, одоо л ашиг хүртэж эхэлж байна гэв. Эхнээсээ Зөвлөлт 51, Монгол 49 хувийн (одоо бол ОХУ 49, Монгол 51) ашиг авдаг байсан, манай төсвийн хагасыг Эрдэнэт бүрдүүлж өгдөг байв. Энэ хүн юу ярина вэ?
Оюутолгой бол харин хажууд нь хавьгүй их ашигтай байгаа юм байх. Харин Оюутолгойд ханган нийлүүлэгчдэд зуучилдаг Монголын компаниуд л гэж айхтар буруу асуудал байгааг зогсоох хэрэгтэй гэнэ.
Оюутолгойнхонд зориулж хажууд нь махны хамгийн сайн үйлдвэр барих хэрэгтэй гэв. Яагаад Оюутолгойн хужаа нар л хамгийн сайн мах идэх ёстой вэ (зуд болох гэж байна, зуд болохоор сэг зэм ид гэж төрөөс уриалаад, шахаад байдаг шүү дээ)?
Мөн Оюутолгойд Монголын төрийн оролцоо, 34 хувийн эзэмшил огт хэрэггүй гэнэ. 100 хувь харийнхан эзэгнэж байх ёстой гэнэ шүү. Мань хүн 30 хүний дунд санал асуулга явуулаадахсан чинь, 29 нь Монголын төрийн оролцоо, 34 хувийн эзэмшил хэрэггүй гэсэн гэнэ. Яагаад гэвэл, Оюутолгойд 10 мянган хуушуур нийлүүлэхэд 3400 хуушуурын үнэ Монголд өр болно гэв. Үүнээс үзэхэд, Оюутолгойгоос ямар ч ашиг гарахгүй, тиймээс оруулсан хөрөнгө цэвэр алдагдал болох юм байна. “34 хувийн цаана Монгол ямар ашиг олох юм?” гэж бүр маш их гайхсан байдалтай сэтгүүлчдээс асуугаад байгаа юм. За, тэгвэл Оюутолгой ямар ч ашиггүй юм байна. Тэгвэл байгаль орчин сүйтгээд байгаа харийнхныг хөөж явуулах хэрэгтэй шүү дээ. Их өр л авчрах тэднээр яах юм?
Гэтэл, Монголын оролцоо, хувийг байхгүй болгоё, харин ашгийнх нь 70 хувийг татаад авчихъя л даа гээд байх юм. Ямар ч ашиггүй юмны 70 хувь гэхээр юу байх вэ? Ашиг биш, алдагдал л гэсэн үг шүү дээ. Яагаад ийм утга учиргүй яриад байна гэхээр, энэ хүнд Оюутолгойг 100 хувь харьд өгөхөөс өөр эрхэм юм алга гэлтэй.
Хэрвээ 100 хувь харьд өгөхгүй бол, Монголын сайдын компани Оюутолгойд бизнесээ шахна гэнэ. Манайхан чинь далай их баялгаа харьд бэлэглэчихлээ. Харийнханд үйлчилж гүйж хэдэн төгрөг олдог ухаантай. Тэрийг ч болиулах гэж эрх баригчид маань мөн үйлээ үзэх юм даа.
“Ингээд ашиг дарга нарын халаасанд шингэнэ” гэнэ. Хүний нохой идэхээр өөрийн нохой идэж л байг л дээ. Яагаад монголчууд Оюутолгойгоос нэг ч болсон төгрөг хүртэж болдоггүй юм бэ?
Оюутолгойгоос Монголын талын эзэмших хувийг 51 болгоно гэсэн УИХ-ын гишүүдийн шийдвэрт энэ хүн хориг тавьж байсан. 51 хувь болговол Монгол улс дээрэмчнээрээ дуудуулна гэв. Өөрийн хууль ёсны баялгийнхаа 51 хувийг авах гэвэл дээрэмчин гэгддэг юм байж, энэ хүнийхээр бол. 100 хувь завших гээд байгаа харийнхан бол хэн гэгдэх вэ, баастай бурхан гэгдэх үү?
Хувь хэмжээ нэмье гэснээс болж манайхаас сар бүр 120 сая америк доллар гарч явж байгаа гэчихлнэ. Энэ ямар учиртай, хаанаас гаргаж ирсэн тоо вэ? Юун учир утгагүй юм ярина вэ?
“Оюутолгойг дагаж ирсэн бүх хөрөнгө оруулалтыг хөөж гаргасан” гэж монголчуудыг буруушааж байна. Хөөгдөж гараад байгаа харийнхан ер нь бий билүү, эсвэл монголчуудын нуруун дээр улам олноороо зайдлан боолчилж байгаа билүү?
“Монголчууд гурван сая гаруй хүнтэй, тэгээд л архи уусан зодолдсон хүмүүс, гэрээс гарахаараа хэвлэлийн хурал хийхээс өөр ажилгүй” гэжээ. Энэ хүн Монголынхоо хүн амын тоог ч мэддэггүй юм байна. Монголчуудыг газар дор ортол нь доромжлохдоо тэрбээр ямар ч логикгүй зүйл ярьж байгаа бөгөөд, хийх ажилгүй юм бол хэвлэлийн хурал хийгээд байх тэр их мөнгийг хаанаасаа олдог юм бол? Хоосон лонх, хөх булдруунаас олмооргүй л юм.
Чилийн уул уурхайн сайд түүнд Оюутолгойн гэрээг бүү өөрчил, дараа дараагийнхаа гэрээг л сайн байгуул гэж зарлиг буулгасан гэнэ. Чилид чинь төрд нь эрүүл хүмүүс гардаг шүү дээ, гэрээ хэлцлээ ч ард түмнийхээ эрх ашигт нийцүүлэн өөрчилж л байдаг, эсвэл манайханд тааруулж яриад байдаг юм уу. Тийм бол бусад улсын ерөнхийлөгчид буруу зүйл заагаад тушаагаад байдаг чиличүүдийг хуулийн дагуу гэсгээн цээрлүүлсүгэй. Чиличүүдээс болж л монголчууд тамын ертөнцөд тарчилж байгаа юм байна.
Өөрийгөө мань хүн монголчуудын аав гээдэхлээ. Ийм аав ч байдаггүй байх. Монголчуудын аав бол эзэн Чингис, өөр хэн ч биш.
Бондын хүү эхлээд бага байснаа мөнгө нь орж ирэхдээ өссөн гээд айхтар факт дэлгэлээ. Алтанхуяг сайд хүүний зөрүү гаргаж, хөрөнгө мөнгө завшаад байгаа юм байна шүү та минь ээ. Оюутолгойг ярих болгонд бондын хүү нэмэгдэж байгаа гэнэ. Мань ерөнхийлөгч өөрөө бондын хүүг нэг суурин дээр асар их нэмэгдүүлчихлээ. Орон нутгийн иргэд л уул уурхайн хувь заяаг мэднэ гээдэхлээ. Саяхан л монголчууд биш, харийнхан л уул уурхайг мэдэх ёстой гээд байгаагүй билүү. Оюутолгой Ханбогдтой л учраа олох ёстой, бусад нь ярих ёсгүй, эрдэмтэн мэргэжилтнүүд ярих ёстой, бусад нь ярих ёсгүй гэж байна. Тэгвэл өөрөө яагаад тувтан Оюутолгой яриад байгаа юм бэ? Тэгээд ч орон нутгийнхан бүгдээрээ харийн уул уурхайн дарлалд дургүй байгаа, тийм байхад яагаад харийнхан Оюутолгойг 100 хувь эзэмших ёстой, монголчууд оролцох ёсгүй гээд байгаа юм бэ?
Монголчууд хурим найраа архигүй хийдэг болсон, хүлээн авалтын зардал хоёр дахин хэмнэгдсэн, хүлээн авалтын цаг хоёр дахин багассан гэжээ. Гэтэл өөрөө өмнөхөн нь монголчууд архи уухаас өөр ажилгүй гэсэн билээ. Хурим найр архигүй болох нь байтугай, тэмдэглэлт үйл явдал болохоор хүн бүр нэг шил архи бариад ирдэг шүү дээ, тэр нь бүр том (750 мл) шүү, арай дэндүү. Нөгөөтэйгүүр, архинаас өөр хийх ажилгүй биш юм, нойр хоолгүй ажиллаад ч амьдарч чадахгүй байгаа нь харин үнэн.
21-нээс хойш Монголын цаг ирнэ гэлээ. Орифлейм Оюунгэрэл яг л тэгж хэлээд байсан билээ. Ийнхүү Орифлейм Оюунаа маягийн утга учиргүй яриатай ерөнхийлөгч маань ард олныг тайвшруулах биш, айлгаж орхив.
Ч.Мөнхбаяр
2012
No comments:
Post a Comment