Tuesday, April 9, 2013

Тарламент

наргиа

УИХ-ын чуулган.
З.Энхболд: Хүрэлсүх гишүүн Баярсайхан гишүүнийг зодсон тухай хуулийг хэлэлцье.
Ө.Энхтүвшин: Манай намын бүлгийг бүр хууль болгож дарлаж байна. Монголыг 37 оны дарангуйллын хар үүл нөмөрлөө.
З.Энхболд: Хууль хэлэлцсээр байгаад хэл маань хууль шиг бөөрөнхий болоод алдаад хэлчихлээ. Зүгээр ёс зүйн байдлыг нь хэлэлцье.
У.Хүрэлсүх: Яагаад манай намын Парламентын зодооны тухай хуулийн төслийг авч хээлцдэггүй юм, чи муу!
Су.Батболд: Зодолдох бол парламентын үндсэн үйл ажиллагаа байдаг. Тайваньд нармайг нь нээсэн, Украинд тархийг нь хагалсан, Туркэд бүр алсан энэ мэт бэлээхэн жишээнүүд байна!
З.Энхболд: Суу, Батболд!
Х.Баттулга: Хүрэлсүх ээ чи юугаа гайхуулаад байгаа юм. АН-ын хамгийн жижигхэн гишүүнийг яагаад зодоод байгаа юм.
Камерын өмнө тодроод...
З.Энхболд: Юун парламентын зодоон бэ? Тийм компьютерийн тоглоом гарчихсан юм уу?

У.Хүрэлсүх: Та нарын сонгууль луйвардаж, биднийг албан тушаалгүй болгосон чинь компьютерийн тоглоом, мэдүү! Чам шиг нь эрчүүдийн асуудлыг ойлгохгүй. Эр улс чинь чам шиг ярьж араас хутга шаахгүй, зодолдож урдаас хутга шааж асуудлаа шийддэг юм.
Су.Батболд: Тийм ээ, парламентад үүнээс хойш асуудлыг хэлэлцэхгүй, асуудлыг зодолдоно.
Б.Бат-Эрдэнэ: Асуудлыг бас барилдаж болно биз дээ. Парилаамээнт гэдэг чинь ер нь парилдах гээд байгаа юм биш үү.
Г.Баярсайхан: Битгий та нар МАН-нам стайл гаргаад байгаарай. Улс төрчид чинь ухаанаа уралдуулж асуудлыг шийдвэрлэх ёстой. Ухаанаар шийдвэрлэх чадваргүй хүн л зодоо нүдээ хийнэ шүү дээ.
Н.Номтойбаяр: Битгий хүн доромжлоод байгаарай. Дээгий яалаа...
С.Баярцогт: Манай Сэлэнгийнхэн мянган билгүүн номч бийр бэхийн хүчээр дийлээгүйг нэгэн хулигаан нударгын хүчээр бүтээмой гэдгийм.
Ц.Нямдорж: Хуулийг боож унагаж болох уу? Засмаар байна.
Ё.Отгонбаяр: Турбаадаж болохгүй шүү!
Д.Дэмбэрэл: Өвөө нь ч ямар нанчилдаж чадах биш. Парламентаас гардаг юм уу даа.
С.Оюун: Дэмбээчка би чамд каратэ зааж өгье.
З.Энхболд: Mortal Kombat-аар үзэлцье л дээ, би Лю Кэн болъё. Тэгэхгүй юм уу даа?
У.Хүрэлсүх: Манай намын саналыг хэлэлцэхгүй бол тэвчээр алдарч байна. Би цэргийн сургуульд сураад тэвчээргүй болчихсон.
С.Эрдэнэ: Чи бол зүгээр л Хүрэлсүр ш дээ. Одоо Энхболдыг жоохон болохоор нь элэг барих нь л дээ!
У.Хүрэлсүх: Эрдэнээ ах аа, би яагаа ч үгүй шүү дээ. Энхболд л намайг дандаа дээрэлхэж зоддог.
Г.Баярсайхан: Юу?
У.Хүрэлсүх: Чи муу юу гээд хүн доромжлоод байгаа юм? Чамайг гөлөг болгоно оо, гараад үзчихье!
З.Энхболд: За за ахиад л проблем үүсэх нь. Хэлэлцэхчээ нэг юм болохоос доо, одоо яршиг.
Ө.Энхтүвшин: Үүнээс хойш, парламентын гишүүд үг хэлэхгүй, зодолдож санал шүүмжлэл өрнүүлнэ. Таван минут зодолдоно.
Л.Эрдэнэчимэг: Хэнтэй?
Ө.Энхтүвшин: Чамтай! Гишүүн бүр санал шүүмжлэл өрнүүлэх хүнтэйгээ зодолдоно.
Б.Бат-Эрдэнэ: Барилдаан таван минутаас хэтэрвэл яах вэ, барьц сонгуулах уу?
Су.Батболд: Бүлгээрээ шийдсэн ш дээ, та бүлгийн хуралдаа суухгүй яасан юм бэ?
Б.Бат-Эрдэнэ: Бүлэг байхгүй юм чинь яах юм бэ? Бүлгийн хурал гээд зарлах л юм. Эрээд олдохгүй юм байна шүү дээ, тэр бүлэг чинь.
Су.Батболд: Цаг хэтэрвэл УИХ-ын дарга коноопоо дарна. Тухайн гишүүний тусгай хүзүүвчийг дэлбэлж зогсооно.
Н.Номтойбаяр: Би уул уурхайн дэлбэлэх бодис нийлүүлж болно шүү.
Сү.Батболд: Шинь Шинь компаниас цөмийн дэлбэлэгч бодис авах болсон л доо.
Р.Гончигдорж: Яаж санал хураах вэ гэдэг утгаараа яаж санал хураах вэ, апчхи!
Ё.Отгонбаяр: Бурхан өршөө! Нам эвслээрээ талцан зодолдоно. Зодсон хүний саналыг тоолно, зодуулсны саналыг тооцохгүй.
Р.Гончигдорж: Чамайг өршөөе, гэхдээ намайг бурхан гэх явдалгүй. Би нэг муу кун-фу мастер ухаантай, тэгээд гэзэг тавиад байгаа юм шүү дээ...
А.Тлейхан: Би Казахстан явж кураш бөхийн дугуйланд хичээллэхээр шийдлээ.
Ё.Отгонбаяр: Баяртай, Тлейхан! Намын бүлгүүдийг шинэ хууль ёсоор зодооны бүлэг маягаар зохион байгуулна. Манай бүлгийн Ким Ду Хан бол Хүрэлсүх.
Л.Цог: Би Ху намынхаа Ким Ду Хан болъё доо.
Д.Тэрбишдагва: Үгүй ээ би болно!
Л.Цог: Тэгвэл маргааш би Тэрбишдагватай парламентын зодоон хийе дээ, их хурлын даргаа.
Ц.Нямдорж: Би улсын гөлөг Тэмүүжинтэй санал шүүмжлэл өрнүүлье ха ха. Хоолой чичих мэх хийж болох уу.
С.Баярцогт: Тэгвэл та улсын зөнөг!
Ц.Нямдорж: Би чамд хайртай ха ха.
Ч.Улаан: Улсын төгцөг!
Ц.Нямдорж: Их хурлын даргаа, маргааш би энэ гуравтай гурвуулантай нь санал шүүмжлэл өрнүүлье!
З.Баянсэлэнгэ: Би Одонтуяатай үзмээр байна.
С.Одонтуяа: Хүүе яанаа. Ямар сонин юм бэ?
З.Баянсэлэнгэ: Алийшүү!
Ө.Энхтүвшин: Хуулийн төслөө танилцуулж дуусаагүй байна. Энэ нэг Баянсэлэнгэ шиг юм яах гээд байгаа юм!
З.Баянсэлэнгэ: Хуцаад бай чи! Хамаг прокурорыг зодож, Халхын шүүхийг атгадаг шүү би!
Ө.Энхтүвшин: Чамаас байтугай, чавганцаас айхгүй, за!
Манай нөхдийн саналаар бол парлаамаантыг цаашид Их Хулигаанууд гэнэ.
Ж.Батзандан: Улсын Их Хулгайнууд аа?
Ө.Энхтүвшин: За юу гэж л ойлгоно, дураараа бол, чепуха! Чуулганыг бол, Төрийн Ордныг буулгаж хаятлаа зодолдоно гэж бэлгэшээн Буулган гэж нэрлэнэ, бас бие биеэ буулгаж авна гэсэн үг. Намыг хам, бүлгийг бүлдэг гэж нэрлэнэ гээд байгаа...
Ц.Нямдорж: Бүлдэгдэж бас болох юм уу ккк.
Ө.Энхтүвшин: Та нар эртүүд олноороо бүлгийнхээ хуралд ирээгүй. Парлаамаант бол пяллаамаант биш шүү.
Ж.Батзандан: Тарламент болох нь дээ, одоо.
Ө.Энхтүвшин: Парлаамаантын зодооны хуулинд зохицуулж гишүүдийн нэрийг Батзанадаг, Батирдаг, Зоднотуяа, Намзод, Цохь гишүүн зэргээр сайжруулах санал байгаа. Хүрэлсүхийн нэр бол яахав, болж байна.
З.Энхболд: За ер нь энэ хуулийг батлахын төлөө санал нэгтэй байгаа юм шиг байна. Саналаа хураачих уу даа.
Ө.Энхтүвшин: Үүнээс хойш би кноп дарахгүй. Гараар санал тоолох хэрэгтэй.
Ц.Оюунгэрэл: Тэгье, зодолдъё! Би Ногоон нүдэн ламын зодоон мэднэ. My husband зааж өгсөн. Алж өгнө ш дээ.
Б.Бат-Эрдэнэ: Засуул хаа байнаа?
Ц.Ганхуяг: Таргаа, таргаа.
Ж.Батзандан: Муу МАН-ынхныг поольдоод хаячихъя, ура!
Л.Цог: Тэгье! Эрчүүд асуудлыг эрчүүдийн ёсоор л шийддэг байх ёстой! Ёстой гоё юм болж байна. Махан овоо!
С.Одонтуяа: Бид ч эрчүүдээс дутаад байх нь юу байхав дээ. Баянсэлэнгээ хөөш! Эр хүн шиг учраа олноо!
З.Энхболд: Хөөе наад хууль чинь хэрэгжиж эхлээгүй байна, хүүш! Баярсайхаан, амь авраарай!
Ч.Мөнхбаяр
ММХII.X.I
facebook.com/moenhbayar

No comments: