Thursday, February 25, 2010

Монголын түүх, газар нутаг руу өнгөлзөх боллоо


Монгол улсыг маань дээрэлхэх, дарлах гэсэн нь мундахгүй болжээ. Өөрөө хоёр, гурав хуваагдчих гээд аргаа барж байгаа Казахстаны дээрэнгүй этгээдүүд Монголын түүх, газар нутаг руу өнгөлзөөд амар заяаг үзүүлэхээ больсон аж.
Тэд “Монгол орон бол тэр чигээрээ унаган казах нутаг. Тэнд өвөг дээдэс кипчакууд маань түмэн жилийн өмнөөс аж төрж ирсэн. Хүннү бол кипчакийн улс. Сяньби ба түүний залгамжлагч улсууд, Жужань ч мөн адил. Түрэгийн хаант улс бол ойлгомжтой. Бүгд кипчакийнх. Уйгур, Киргизийн ноёрхлын үед ч тэнд кипчакууд л үндсэн хүн ам нь байсан. 
Их Монголын нэгдсэн улс бол кипчакийн улс. Монгол гэдэг нь Мын кол буюу Мөнх дайчин кипчак хүн, Тенгиз буюу Тэнгис гэсэн нэр нь гуйвж сунжраад Чингис болсон. Чингис хаан бол кипчак зэрэг түргүүдийг аврагч, бүх түргүүдийг нэгтгэгч, түргийн нэгдсэн улсыг сэргээхэд л ухамсарт бүх амьдралаа зориулсан түргийн, кипчакийн, тодруулбал казахын суут хөвүүн.  Чингис хаан бүх дэлхийн түргүүдийг нэгтгэх, дайснуудыг нь номхтгох шударга ариун дайндаа мордохдоо Хойд зүгийн зэрлэг хамниган омгийнхныг ойгоос нь туун авчирч, газар орноо түр хамгаалуулсан. Тэдэнд кипчакууд бөө мөргөл, мал адгуулах эрдэм, дайтах ухааныг сайн санаагаар зааж сургаж, өвлүүлсэн нь гай болсон. Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэгчээр, тэд ойн ард, бураат зэрэг унаган нэрээ хусч хаяж, кипчакийн улсын Мын кол гэсэн нэрийг хазгай муруй дуудаж Монгол болгон зүүж, улмаар ой руугаа буцах санаагүй болж, кипчакийн ариун дагшин нутгийг булааж авсан. 

Казахстаны “Нүүдэлчин” кино монголчуудыг дээд зэргээр доромжилжээ



Бодров Монголоос хөөгдсөнийхөө хариуг ингэж авчээ

Хэрмэл найруулагч Бодров Чингис хааны тухай галзуу солиотой кино хийх санаагаа монголчуудад дуулгаж зүрхлээд, түүний төсөөлсөн шиг зэрлэгүүд бус болох манайханд амаа алгадуулаад буцсан. Эх түүхээ маруухан мэддэг зарим казахууд дээр очиж, энэ санаагаа хэлээд алга ташилтаар шагнуулаад байгаа. Тэдний маруухан мэдлэг нь манай түүхийн сайн сайхан бүхнийг газар нутаг, хүн ардтай нь казахынх, казахууд гэж өмчлөн хийрхэж, одоогийн бидний гэх казах нутагт нь эзгүйчлэн ирсэн тунгусууд гэж нэрлэн хялайдгаар илэрдэг. Гайхал Бодровын кинонцроор казахын аугаа баатар Чингис хааныг алдаршуулна гэж дүвчигнэснээр нь ч илэрч буй.
Бодров ямар “Чингис” хийх вэ? Казахын ээлж халаагүй дарангуйлагч, гэхдээ манай гэмт хэрэг хийхээс өөрийг мэдэхгүй луйварчдын засаглалыг бодвол Астана хот зэргийг ард түмэндээ өгсөн Назарбаевын даалгавраар хийсэн Бодровын “Нүүдэлчин” киногоор нь баримжаалцгаая. 

Та баатар болъё гэвэл ердөө л осолд, өвд, гэмт, нөгч!

Энэ нь ардын баатар болоход хангалттай!

Монголын баатрууд гэж хэн байв? Модун, Аттила, Таньшихуай, Шэлүн, Елү Амбагай, Елү Даши, Хабул хаан, Чингис хаан, Зүчи, Цагаадай, Өгөөдэй, Тулуй, Бат, Гүюг, Мөнх, Хүлэгү, Төмөр, Бабур, Сайнболдбэх, Зэв, Зэлмэ, Сүбээдэй, Мухулай, Хубилай ноён, Боорчи, Хасар, Шихихутаг, Чингай, Чинсан, Елү Чуцай, Жамуха, Тогоон, Эсэн, Батмөнх, Түмэн, Баатар хунтайж, Галдан Бошгот, Цэвээнравдан, Галданцэрэн, Даваач, Амарсанаа, Чингүнжав, Тоорой, Ханддорж, Намнансүрэн, Цэрэнчимэд, Хайсан, Дамдинсүрэн, Магсаржав, Жалханз хутагт, Бавуужав, Тогтох, Сумъяа, Гаадаа, Мэндбаяр, Жамсарано, Ринчино, Доржиев, Бодоо, Данзан, Сүхбаатар, Дэмчигдонров.. гээд л байв даа. Аргагүй л баатрууд.
Гэтэл өнөөдөр ч баатрууд төрж байна. Осолд орсон хүн баатар мөн үү? Мэдээж, үгүй. Тэр хүнийг ойшоохгүй байж болохгүй. Гэхдээ тэр бол гавьяа байгуулаагүй. Эмгэнэлтэй хувь заяатай л хүн. Эмгэнэлт явдлын золиос болсон хүнийг яаж тэтгэхэв, ивээхэв, энэ талаар бол хууль журмууд байна. Түүний үүднээс л хандах ёстой. Энэ тохиолдолд монголын бүх иргэн, харьяатад адилхан л хандах учиртай. 

“Монголд америкийн цэргийн бааз байгуулах талаар Буш Бээжинтэй нууцаар зөвшилцсөн”


Оросын зарим хэвлэлд, Монголд Америкийн цэргийн бааз байгуулагдах гэж байна гэж бичжээ. Тэдгээрийг тоймлон хүргэе.
“Хоёр ихэр цамхаг руу халдсаны дараа, терроризмын эсрэг хийх танай тэмцлийг бүх талаар дэмжиж, ямар ч хэлбэрээр хамтран ажиллахад бэлэн байна гэж Монгол улс удаа дараалан мэдэгдсэн.
Энэ нь америкчуудын сонирхлыг маш их татсан. Өрсөлдөгч сөргөлдөгч нь болох хоёр их гүрний дунд стратегийн түшицтэй болно гэдэг алтан боломж. Гэвч сонирхлыг нь бодит байдал хязгаарлаад байв. Уг хоёр гүрний аль нь ч тэнд америкийн бааз байгуулагдахыг таашаахгүй, нутаг дээгүүрээ америкийн стратегийн хүч дамжин өнгөрөхийг зөвшөөрөхгүй.

Хүний оюун бодлыг удирддаг психотрон зэвсэг Монголд хэрэглэгдэж буй байж магад






Сүүлийн үед дэлхий дахиныг үй олноор хөнөөх цөмийн, химийн, бактериологийн уламжлалт зэвсэглэлүүд бус, харин цоо шинэ психотроны буюу лептоны зэвсэглэл түгшээх боллоо. Лептоны зэвсэг бол цус урсгаж, эвдэж нураахгүй. “Эд баялгийг нь эвдрэл хорогдолгүй булааж, хүн ардыг нь эдийн засгийн ашигтайгаар боолчлох, устгах хэрэгтэй” гэсэн сэтгэлгээ түрэмгийлэгчдэд төлөвшиж байгаа юм. 

Нейтроны бөмбөг гэхэд л зөвхөн амьд хүчийг хөнөөгөөд материаллаг баялгийг хэвээр үлдээдэг. Түрэмгийлэгчдэд энэ боловсронгуй зэвсэг гологдох болсон. Саа дайрсан, сохорсон, ухаан алдсан, мэдрэл нь муудсан, толгой нь өвдсөн, багтарсан, шөрмөс нь татсан, нам унтсан гэх зэрэг түр үйлчилгээгээр ялдаг зэвсгүүд гарсан боловч үүнийг бас тоохгүй байна. Харин тэд дээд зэргийн үр ашигтай, үрлэг зарлага өчүүхнийг шаардах, хамгийн боловсронгуй зэвсэг бол лептон хэмээн магтан дуулцгаах боллоо.

Чойбалсан халимагуудыг Монголд цөлөхийг Сталинаас хүсээд бараг зөвшөөрүүлж байсан


Халимагууд дэлхийн хамгийн зовсон зон түмний нэг билээ.
Торгууд нар /хожим халимаг гэгдсэн/ 1607 онд шинэ газар нутгийг эзэмших их аяндаа гарч, Эрчис мөрнийг уруудан нүүсэн. Чингэхдээ, мөн газар нутгаа тэлж байсан Орос гүрнийхэнтэй тохиолдож, учир байдлаа мэдэлцээд, эвийн, сайн хөршийн гэрээ байгуулсан нь 1609 он. 
Оросууд Зүүнгарын хүчирхэг хаант улстай зөрчилдөхийг хүсээгүй тул, ийнхүү эрх тэгш гэрээ байгуулж, торгууд нарын шинэ нутаг орон, эрх ашгийн хүлээн зөвшөөрсөн юм. “Халимагууд Оросын харъяанд орсны 400 жилийн ой” гэх нь буруу юм шүү дээ. Түүхийг гуйвуулж байгаа хэрэг. “Халимаг, оросын ард түмний найрамдлын 400 жилийн ой” гэвэл оночтой.

Tuesday, February 16, 2010

Монголын бөхчүүд Азийн аваргын нэг тэмцээнээс 17 алт авсан


1973 онд Монголд чөлөөт, сонгомол бөхийн анхны Азийн АШТ зохиогдож, манай чөлөөтийн тамирчид 10 жинд 10 алтан медаль авч, бахдам амжилт гаргасан билээ. Тэрхүү тэмцээнд Монголын шигшээ багийг дасгалжуулж оролцсон Гавъяат дасгалжуулагч С.Магсар гуайтай ярилцав.

- Анхны ТАШТ Монголд хэрхэн зохиогдох болсон бэ?
- Чөлөөт, сонгомол бөхийг хөгжүүлэх, дэлгэрүүлэхэд дөхөм үзүүлэхийн тулд тивийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулъя гэсэн санаачлагыг бид дэвшүүлсэн юм. Намын Улс төрийн товчоо хамаг асуудлыг шийддэг байсан болохоор энэ талаар тусгайлан хэлэлцээд сайшаасан. Ингээд Дэлхийн бөхийн холбоо ФИЛА-д албан ёсоор хандсан. Эхлээд хүлээж авах янзгүй байсан. Гэвч бид уйгагүй хүсэлт тавьж, Азийн бөхийн үндэсний холбоод дэмжсэнээр бидний санаа 1973 оны 5-р сард хэрэгжсэн дээ. Тэмцээнд маань ФИЛА-гийн дэд ерөнхийлөгч Сингх ирж, өндөр ач холбогдол өгч байсан.

Монголд аймшигт цус сорогч илэрлээ!



Дэлхийг шуугиулсан чупакабра гэдэг 
араатны үлдэгдэл Монголд олджээ

Уржнан жил Сэлэнгэд мал амьтан руу дайрдаг учир битүүлэг амьтны сураг гарсан. Гэтэл тэндээс хачин амьтны яс олдлоо гэх мэдээ ирсэн. Фото зураг нь сонин хэвлэлүүдэд нийтлэгдсэн. Нийслэлээс амьтан судлаачдыг урьж залсан, зардал мөнгө байхгүй гээд очоо ч үгүй, авчруулаа ч үгүй. Алсын зайнаас л, бидний мэдэхгүй амьтны яс байна гэж хэлснээр хамаг мэргэжлийн сонирхол нь дууссан. Олсон хүмүүс нь ч урам нь хугараад ясыг хол аваачаад хаячихсан, тэр нь ор мөргүй болсон.

Хятадын бодлого Африк руу их чиглэх болсон нь бидэнд сайн


Хятад хамгаас өндөр хөгжчихлөө, Хятадын зуун эхэлчихлээ хэмээгч манай цээжээ дэлдэгсдээс үл хамааран Хятад улс үндэсний нийт бүтээгдэхүүнээрээ (ҮНБ) Их Британийг л гүйцлээ. Харин АНУ-аас ҮНБ нь 6 дахин бага байгаа (Британий хүн ам Хятадынхаас 24 дахин, Америкийнх 4 дахин бага). Басхүү хөгжилд нь саад бэрхшээл их тохиолдож буй. 800 сая хөдөөгийнхөн ядуу амьдралтай, 160 сая хүн ажилгүй байгаа нь маш их асуудал зөрчлийг үүсгэдэг. Тэд хөгжлөөр илүү далайн эргийнхэн рүү тэмүүлдэг, цаадуул нь хүлээж авахгүй гэж улайран эсэргүүцдэг. Далайн эргийнхэн болохоор хөдөөгийнхний газраас байнга булааж, зэвсэгт тэмцэлтэй ч учирч байгаа. Хятадын доторх хурц асуудлуудын зах зухаас дурдахад л иймэрхүү.

Асашёрюгийн ээж Х.Пүрэвбадам: Хүү маань дайчин, хөдөлгөөнтэй, сэргэлэн хүүхэд байсан нь амжилт гаргахад нь нөлөөлсөн


Сүмо бөхийн их аварга Асашёрю Дагвадоржийн бага насных нь талаар түүний ээж Х.Пүрэвбадам гуайтай уулзаж ярилцсан юм.

- Дагваа багадаа ямар хүүхэд байв?
- Доржоо маань их дайчин зантай, хөдөлгөөнтэй, сэргэлэн л хүүхэд байсан даа. Манай банди нар багадаа бужигнаад л, хөгжилдөөд л, тэрсхэн өссөн. Сургуульд байхдаа Доржоо биеийн тамир, хөдөлмөр, дуу хөгжим зэрэг хичээлдээ сонирхолтой, тооны төрлийн зэрэг хичээлүүддээ сонирхол багатай, энэ байдал нь мэдээжээр сурлаганд нь нөлөөлдөг, тийм л хүүхэд байсан. Айхтар онц сурлагатай, айхтар муу сурлагатай байгаагүй.

Дагваа сургууль дээрээ цэргийн китель өмсөөд ирсэн…


Асашёрю Дагвадоржийн анги удирдсан багш нь байсан, 54-р дунд сургуулийн химийн багш Д.Эрдэнэцэцэгтэй уулзаж ярицлаа.

- Дагвадорж маань 54-р сургуулийн унаган шавь уу?
- Тийм ээ. I ангиасаа энд суралцаж байгаад, X ангидаа сүмогийн сургалттай Мэйтоку сургуульд явсан юм. Намайг 5Б ангийг удирдсан багш байхад Дагваа 5А ангиасаа манайд шилжиж ирсэн. Манай ангийг том сайхан танхимтай, бас багын найз Төмөрбарс, Галмандах нь сурдаг анги гэж шохоорхоод, үе үе наашаа булталзаад сонирхоод байдаг байсан. Тэгээд аавдаа хэлээд, аав нь хичээлийн эрхлэгчтэй уулзаж, манай ангид шилжүүлж байсан. Жаахан хүүхдийн сэтгэлгээгээр л манай ангид шилжээд ирсэн дээ. IX ангидаа 77-р сургуульд нэг улирал сууснаа, эргэж энэ ангидаа ирээд, 9-өө хамт төгсгөсөн. X ангидаа ороод 7 хоног суугаад л, Япон руу явсан.

Дагвааг би тийм авир гаргасан гэдэгт үнэмшихгүй


Долгорсүрэн зааны дөрвөн хүүхэд – Сумъяабазар, Сэржбүдээ, Дагвадорж, Ичинноров нар 77-р сургуульд сурч байсан бөгөөд, хөвүүдэд нь биеийн тамирын багш, спортын мастер, чөлөөт бөхийн шаггүй дасгалжуулагч Д.Гоошоохүү хичээл зааж байжээ. “Би тэр шавийн багш, энэ шавийн багш гэж ярьж явахыг урьдал болгодоггүй. Биеийн тамирын хичээлийн ач холбогдол, сагсан бөмбөгийн тухай л яримаар байна” хэмээн тэр яриагаа эхэлсэн юм.

Friday, February 5, 2010

Амжилт бүтээл арвин байлаа


Манай хамт олон 2009 онд амжилт бүтээлээр арвин байлаа.
“Алаг хорвоо” нэгдсэн редакцийн “Оны шилдэг сэтгүүлч”-ээр, олон нийтлэл бүтээлээрээн уншигч олноо баясгасан сэтгүүлч, зохиолч Мөнхийн Амгалан тодров. Тэрбээр ирэх онд бүр ч эрч хүчтэй, урам зоригтой ажиллахаа илэрхийлэв.
Нэрт сэтгүүлч, редактор П.Гантулга маань Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ийн “Хэвлэлийн мэдээллийн тэргүүний ажилтан” цолыг хүртсэн бол, компьютерийн албаны дарга Ч.Мөнх-Эрдэнэ МСНЭ-ийн “Ган үзэгтэн” шагналыг авлаа. Сэтгүүл П.Гантулга: “МСНЭ бол сэтгүүлч бидний түшиг тулгуур, анд нөхөр юм. Хичээж бичих болно оо” хэмээн талархал ерөөлийн үгээ дэвшүүлж байлаа.
Дээрх шагналуудыг нэгдсэн редакцийн шинэ жилийн цэнгүүн дээр гардуулсан агаад, хэдэн өдрийн дараа манай ерөнхий редактор Ч.Мөнхбаяр Азийн сэтгүүлчдийн холбоо /AJA, Asian Journalist Association/-ы 2009 оны “Бүтээлч сэтгүүлч” дипломыг хүртэв. Уг дипломд: “Олон улсын сэтгүүлзүйн ёсзүйн зарчмыг мөрдөлгө болгон, Монголын чөлөөт сэтгүүлзүйд өөрийн орон зайг баттай эзлэн, бичсэн нийтлэл, туурвисан бүтээлээрээ шалгарсан Таныг уншигч, судлаач, мэргэжлийн байгууллагуудын санал дүгнэлтэд тулгуурлан, Азийн сэтгүүлчдийн холбооноос 2009 оны БҮТЭЭЛЧ СЭТГҮҮЛЧ-ээр шалгаруулан, энэхүү дипломаар өргөмжлөв” гэжээ.

"Болсон явдал" сониноос

Л.Гансүх сайдыг өмгөөлөн хамгаалсан минь


Миний бие, байгаль амьтанд хайртайн тул, зүй бус явдлыг хүлцдэггүйн учир, шонхрын наймааг арав гаруй жилийн өмнөөс л эсэргүүцэн бичсэн. Хамгийн сүүлд л гэхэд, “Монголчуудын сүлд болсон шонхор шувууг хайр найргүй устгаж, ард түмний хийморь лундааг бөхөөхийг оролдож байна” гэсэн нийтлэл бичиж хэвлүүлсэн. Гэтэл саяхан миний дүр, шонхрын наймааг дэмжиж буй мэтээр хэд хэдэн ТВ-ээр, давтан давтан үзэгдсэн нь ойр дотныхон, хамтран зүтгэгчдийн маань гайхшралыг төрүүлэв.
1.22-нд ТВ-ийн сурвалжлагч нэгэн бүсгүй надаас “Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн талаар ярилцлага авна” хэмээсэн ч, тэр өдрөө ирээгүй. Харин би уг хуулийг шинжиж, хэлж ярих зүйлээ цэгцлэн тэмдэглэсэн байсныгаа, редакцийнхаа шилжиж буй сонинд нийтлүүлсэн. Маргааш нь, бүсгүйг ирэхэд би уг зүйлээ л ярьсан /40 гаруй минут/. Тэрбээр, хэзээ ТВ-ээр гарахыг мэдэгдэнэ гэсэн ч, чимээгүй болсоон.

Афганы дүрвэгчдийг орогнуулахад бэлэн гэсэн Монгол улс хазар монголчуудыг татаж авах болсон биш үү?


Терроризмын эсрэг дайн эрч хүчээ авч буй өнөө үед афганы монголчуудын хувь заяа аргагүй л анхаарал татаж байна. Афганистан бол пушту, тажик, узбек, белуж, туркмен гээд олон үндэстний улс. Тэр дундаа хазарууд Афганистаны түүх, нийгэм, соёлд чухал үүргийг гүйцэтгэсээр иржээ. Монгол угсаатныг баруун, зүүн, хойд гэж ангилж үздэгийн алинд нь ч хамааралгүй явж ирсэн Афганистаны монголчуудыг Монголын ертөнцийн хүрээнд авч үздэг болох нь зүйтэй билээ.
Монголын эзэнт гүрэн унасны дараа дундад дорнодод Монголын улсууд оршсоор байсан. Цагаадай, Хүлэгүгийн улсуудад байсан монголчуудын удам нь хазарууд юм. Хожим тэд Хазаражат хэмээх өөрийн улсыг байгуулан оршсон. XIX зууны эцсээр л Афганистаны бусад овог аймгуудтай хамт одоогийн энэ улсыг бүрдүүлэлцжээ.

Интэрнэтэд доромжлогч, гүтгэгчдийг хуулийн дагуу залхаан цээрлүүлнэ


Миний бие Интэрнэтэд гаж үзэгдлүүдийг олонтаа хардаг.
Зудын холбогдолтой нийтлэл, мэдээллийн дорх сэтгэгдэл, форумын сэдэв дэх бичлэгүүдийг үзэхэд эрүүл бус зүйл дийлэнх нь. Битгий зудын хохирогчдод тусал, хохь нь л гэсэн байх юм. Өвөрмонголтой холбоотой сэтгэгдэл бичлэгүүдийн ихэнх нь өмнөдийн яс цус нэгт ахан дүүсээ үзэн ядсан өнгө аястай. Ашигт малтмалын тухайд гэхэд, өөрсдөө эзэмших ямар ч боломж, үндэслэл, шаардлага байхгүй юм чинь харийнханд эх орноо өгөөд бай, өгөөд бай, монголчууд залхуу, арчаагүй, алтан дээр суусан гуйлгачин заяатай гэсэн утга давамгайлна.
Интэрнэтэд үл бүтэх улсууд, дэглэмд таатай мангуунууд ордог юм уу, эсвэл албан ёсны суртал ухуулгаас болоод ингэтлээ мунхарчихав уу гэж гайхахад ч хүрч байсан.
Миний нийтлэлүүдийн дор хараал зүхэл, доромжлол, эргүүтэл, өдөөн хатгалт, заналхийлэл голдуу хурна. Над руу зөвхөн ингэж дайрч давшлаад байна уу гэтэл үгүй юм аа. Бүгдэн рүү л тэгж халддаг аж. “Гурван охин” хамтлагийнхныг ямар жигшүүртэйгээр доромжлон гутаасан байсан гээ. Намайг доромжлох нь бүр хажууд нь юу ч биш гэмээр.

Төр ард түмнээ газар хөдлөлтөөс аврахын оронд, үүгээр далимдуулан 3 тэрбум төгрөг зувчуулахнээ


Газар хөдлөлтөөс өмнө Хаити 
яг манайх шиг нөхцөл байдалтай байв

Хаити орон тэр чигээрээ бидэнд анхааруулга сануулга болж байна. Газар хөдлөлтөөс болж, улс орон байтугай, хүнс ус тэнд үгүй болж, тэр өдөртөө амьд явахын төлөө, зэрлэгшсэн хүмүүс алалцаж, дайтаж байна. Цаасан хайрцаг, цаасан овоохойд хаитичууд үй олнороо өлсөж цангаж, өвдөж зовсоор хиарч байна. Хаитийн хаосыг наад захын зохицуулалтаар багасгахын тулд АНУ 14 мянган цэрэг илгээсэн ч, өчүүхэн төдий эмх замбараа тогтоож үл чадан, харин ч түрэмгийлэгчид хэмээн хараан зүхэгдэв.
Хэдэн жилийн өмнөөс л газар хөдлөлт болно шүү гэдгийг гадаад дотоодын мэргэжилтнүүд төрд нь анхааруулж, түгшүүрийн дохио дэлдсэн авч, хариу арга хэмжээ аваагүйгээс иймд хүрчээ. Хамаг ашигт малтмалаа харьд эзэмшүүлсэн тул төрд нь ямар ч мөнгө байхгүй, олон тэрбумын өр л байдаг юм байна. Монголд яг л ийм нөхцөл байдал бүрэлдчихээд байна.

Дэлхий яг одоо ч сөнөж болзошгүй!


Зөвхөн Сүхбаатар аймагт 200 гаруй унтарсан галт уул бий

500 сая хүн галт уулын дэлбэрэлтэд өртөхнээ!
Исүс 2000 жилийн дараа дэлхий сөнөнө гэжээ. Гэхдээ яг хэдэн онд юм гэдгийг хэлээгүй. И.Ньютон Хуучин гэрээг судлаад 2060 онд дэлхий мөхнө гэсэн. Майя нарынхаар бол 2012 оны 12-р сарын 21-нд дэлхий үгүй болох аж. Энэ бүхэн зөн.
Харин дор болзошгүй ойрын сүйрлийн тухай өгүүлэх нь зөн биш, цуурхал, хоосон дуулиан шуугиан ч биш, шинжлэх ухаанд хүлээн зөвшөөрөгдсөн зүйлүүд юм. Газарын хэвэлийн  дорхи их процессууд эрчимжиж, илүү өрнөнгүй явагдах болсон нь тодорхой ажээ.
Ногоон гараг маань мөнх биш нь ойлгомжтой. Асар халуун болсоор, далай буцална. Үүнийг өдөөсөн нар дэлбэрснийхээ дараа унтарч бөхнө. Дэлхий ч бут үсэрнэ. Ямар ч байсан дэлхий үгүй болно. Гэхдээ тэр нь хэдэн тэрбум жилийн дараа тохионо гэдэг. Харамсалтай нь, одоо ч сөнөж болох ажээ.

Сэтгүүлчдийг шүүдэг тусгай шүүх байгуулах нь ээ


Хэвлэлийн салбарт их хэлмэгдүүлэлт хийх хуулийн төсөл гаргав

С.Баяраас хойш, ЗГ хэвлэлийг маш их анхаарч, тулж ажиллаж, мөшгиж мөрдөх болов. Үр дүнд нь хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдал улам доройтон уруудлаа.
Улс маань хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орон гэсэн “сайхан” тодотголтой болоод авлаа. Үүнд дэлхий дахин зовниж байна. Учир нь шударга ёс гэдэг бол нийт хүн төрөлхтөний төвшний асуудал юм.
ЮНЭСКО-гоос: “ЗГ, улс төр, эдийн засгийн хяналт; материал, үйлдвэрлэл, түгээлтээс хараат бус байхыг хэвлэлийн эрх  чөлөө гэнэ” хэмээн тодорхойлжээ. Бүх л юмыг нь хэлчихэж дээ. Түгээлтийг ч орхисонгүй. Дарга нар маань ийм тийм хэвлэлийг бүү зар, муу зар, шинэ гарах хэвлэлийг бүү хүлээж авч бай гэж борлуулагчдыг дарамталж, эс бөгөөс зөвшөөрөл мөвшөөрлийг нь хүчингүй болгоно гэж сүрдүүлдэг гэх сураг дуулдаж л байсан.

Монголын нийслэлд олон тооны алмас олдлоо


Тэд эрчтэйгээр өсч үржиж буй гэнэ!

Цаазлах ялыг хүчингүй болгосноор, монголчуудын амьд явах эрх баталгаажлаа л гэнэ. Монголчуудыг хүй төрөлгүйтгэн устгах бодлого өөрчлөгдөөгүй цагт хэзээ ч тэр эрх баталгаажихгүй.
Цаазлах төвшингөөр дэлхийд тэргүүлэгчдийн тоонд ордог Хятадаас Монголын төвшин 2.6 дахин их гээд бод. Дарханы нэг шүүгч би Монголын хамгийн олон цааз оноосон хүн гээд бахдаж явдаг гэж байгаа. Тэр шүүгч түм буман алдаа дутагдалтай боловч, олон цааз оноодог ийм л хүн “төрд хэрэгтэй зайран” болдог юм байна шүүдээ.

Газар хөдөлгөдөг зэвсэг Монголын эсрэг хэрэглэгдэж эхэлсэн үү?


Монгол улс газар хөдлөлтийн дунд зэргийн идэвхжилтэй бөгөөд, Энэтхэгийн хойгийн зүгээс ирэх болсон шахалт түрэлтээс үүдэн, идэхжил нь нэмэгдэж буй аж. Газар дундын тэнгисээс Япон хүртэлх идэвхжилийн шугам, Байгаль нуураас урагшаахи идэвхжилийн шугам Монголд огтолцдог нь аюулыг улам нэмэгдүүлж байгаа.
1903 онд Өмнөговьд 7,3 магнитуд, 9-10 баллын газар хөдөлж байж. 1905 онд Булнайн нуруунд 12 балл газар хөдөлжээ. Дарга нар л нуун дарагдуулаад байдаг болохоос бус, ийм л догшин ширүүн газар юм байна шүү, Монгол маань. 7-8 баллаас илүүтэй газар хөдлөлт ер нь далайн ёроолд л болдог юм шүү дээ. 1957 онд Говь-Алтайд, 1967 онд Булганы Могодод бас тийм хүчтэй газар хөдлөлтүүд болсон. Хаа холын Могодын гамшиг Улаанбаатарт 6 баллын газар хөдлөлт болж тусчээ. Ер нь нийслэл маань  ийм хөдөлгөөнд их мэдрэмхий гэнэ шүү.

Үр хөндөлтийг хориглох хуультай болно


Сэтгүүлч, манай сонины ажилтан Ч.Мөнхбаяр төрийн өндөрлөгүүдэд: Төрийн цахим сонгуулийн системийн тухай, Үр хөндөлтийг хориглох тухай хуулийн төслүүд; Яс үндсээр ялгаварлан гадуурхах явдалтай хийх тэмцлийг чангатгах тухай ЗГ-ын тогтоолын төсөл; “Шинэ Алтай” эдийн засгийн чөлөөт бүсийн тухай, “Монгол улсын баатар”, “Монгол үндэстний баатар” цолуудыг шинэчлэн, шинээр бий болгох тухай, “Уран  зохиолын Олимп” хөтөлбөрийн тухай саналуудыг ноднингийн ерөнхийлөгчийн сонгуулийн дараахан өргөн барьсан билээ.
Ерөнхийлөгч ХЗДХЯ-нд шилжүүлэв гэсэн хариуг Дорлигоо дарга хэдэн сарын дараа өгчээ. Хэдэн сарын дараа ХЗДХЯ-наас таны саналыг дэмжиж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллана, хичээж барилдах болноо гэсэн, дэд сайд С.Удвалын гарын үсэгтэй албан ёсны хариуг өгчээ.
Удалгүй дээрх санаа санаачилгууд хууль болоод хэрэгжих нь байна шүү, таминь ээ. Сонгуулийн будлиан арилж, 600 мянган үрсийг абортоор хядсан их аллага зогсон, монголчуудын амьд явах эрх баталгаажиж, биесээ захчин гэхчлэн ад шоо үзэх нь хязгаарлагдаж, дөрвөн улсын хамтарсан том сайхан чөлөөт бүстэй болон дэвжиж хөгжиж, жинхэнэ баатруудаа таньж мэдэх, үлгэр дууриал авч, хүндэтгэн дээдэлж, уран зохиол сэргэн мандах нь ээ!

Тийм баатар бий


Миний эх орон гайхамшгийн өлгий билээ. Дэлхий далайгаар бүрхэгдсэн байхад анх төвийсөн газар бол Монгол гэдэг. Энд хуурай газрын амьдрал, динозавр, шувуу, сүүн тэжээлтэн, хүн үүссэн ч гэдэг. Монголд гайхамшигт ид шидийн орон, Шамбалын орон бий гэж газар газрынхан итгэж, ирж, эрж хайсаар ирсэн. Эндхийн хүмүүс сансраас ер бусын энергийг авч, хосгүй хүчтэн болж дэлхийг тохинуулсан гэж нэрт эрдэмтэн бичсэн. Өвөг дээдэс маань гарагтаа хүчирхэг гэгдэж явсан нь Манжийн ноёрхол хүртэл үргэлжилсэн.
Эх орноо хайрлах үзэл, ариун итгэл, бишрэл, эрдэм ном, хүч чадал, тэнгэрлиг хийморьлиг шинж, ухаан гээд л юугаар ч дутаагүй байсан монголчууд харь гүрнүүдийн хорлол, дотоодын эвдрэлээс болж доройтжээ. Гэхдээ хамгийн дорой нь болтлоо доройтоогүй юм. 20-р зууны эхэнд хоёр хөрш маань бас л дорой байв. Тэр цагт хаа сайгүй л дорой байдал харагдаж байсан юм.