Sunday, November 9, 2008

Thursday, October 23, 2008

Уриалга


“Цагаатгах тухай” хуулийг гаргуулан хэрэгжүүлцгээе!


7.1-ний үйл явдлаас хойш нийгэмд буй болсон сөрөг уур амьсгал, тогтворгүй, эрсдэлтэй нөхцөл байдал өдийг хүртэл хадгалагдсаар ирэв. Хоморголон баривчилсан хүмүүсээ өмгөөлөгч, гэрчгүйгээр; эрүүдэж, дарамтлан шүүж гаргуулсан мэдүүлгийнх нь л үндсэн дээр; хууль бусаар; ямар ч хөнгөвчлөх хүчин зүйлийг авч үзэлгүйгээр; хүн нэг бүр 7.1-ний үйл явдлын гол буруутан мэт хандаж; бөөн бөөнөөр нь яаравчлан яллаж эхэлсэн нь нөхцөл байдлыг улам хурцатгаж, ардчиллын үйл явцыг үлэмж ухрааж, Монгол улсын нэр хүндийг дэлхийн тавцан дээр унагаж, 1937 оныхоос өөрцгүй, хүн ардынхаа эрх, хувь заяаг улан дороо гишгэн талхчисан, өргөн хэмжээний жинхэнэ хэлмэгдүүлэлт болон хувираад байна.
Монгол төр гэж байгаа бол хэлмэгдүүлэлтээ зогсоох, ухаарах сэхээрэх цаг нь болжээ. Өнөөдөр юуны өмнө, 7.1-ний үйл явдалтай холбогдсон “Цагаатгах тухай” хуулийг гарган, хэрэгжүүлэх шаардлагатай болоод байна.
Миний бие 7.2-нд бичсэн (7.9-нд нийтлэгдсэн), Үндэсний их эвлэрлийг тогтоох хэрэгтэй гэж уриалан, үүний тулд 4 арга хэмжээг эвлэрлийн хүрээнд хэрэгжүүлбээс зохилтой хэмээсэн өгүүлэлдээ 7.1-ний үйл явдалтай холбогдсон “Өршөөлийн тухай” хууль хэрэгтэй гэсэн саналыг анхлан дэвшүүлсэн билээ. 7.24-нд бичсэн (8.4-нд нийтлэгдсэн) өгүүлэлдээ Үндэсний их эвлэрлийг шинээр томъёолсныгоо, 8.5-нд тусгай 8 зүйлт уриалга болгон гаргаж (8.9-нд нийтлэгдсэн), түүн дотроо “7.1-ний үйл явдалтай холбогдсон Цагаатгалын тухай” хуулийг гарган, хэрэгжүүлэх санаачлагыг дэвшүүлэх зэргээр эвлэрлийн үйлсэд хувь нэмрээ оруулж ирэв.
Гэмт хэрэг үйлдсэн нь хууль ёсоор бүрэн тогтоогдоод ялаа эдэлж байгаа этгээдийг өршөөдөг болохоос; хоморголон баривчлагдаад гэм буруу нь бүрэн тогтоогдоогүй, хэргийн бүрдэлгүй атлаа хууль бусаар яллагдсан иргэдийг өршөөнө гэвэл зүйд нийцэхгүй гэдгийг тэгэхдээ дурдсан. Өршөөх аваас; хууль бусаар ялласныг, гэм буруутайг хүлээн зөвшөөрсөн хэрэг болно. Тэднийг гагцхүү цагаатгах хэрэгтэй.
Тэгж байж л Үндэсний эвлэрэл тогтох учир, “Цагаатгах тухай” хуулийг дорхи төсөл, үзэл санааны дагуу тогтоож хэрэгжүүлцгээе.

“Монгол Улсын Хууль
Цагаатгах тухай

Нэгдүгээр бүлэг
Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь “7 дугаар сарын 1-ний үйл явдал”-тай холбогдон яллагдсан, сэжиглэгдэн шалгагдаж буй иргэдийг цагаатгахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Хуулийн үндэслэл

2.1. Энэхүү хууль нь Монгол Улсын Үндсэн хууль, Цагаатгалын тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль дээр үндэслэнэ.

Хоёрдугаар бүлэг
Цагаатгах хэлбэр, хүрээ

З дугаар зүйл. Ялаас өршөөн хэлтрүүлж цагаатгах

3.1. “7 дугаар сарын 1-ний үйл явдал”-ын үеэр (7 дугаар сарын 2-нд бүрэн таслан зогсоогдох хүртлээ үргэлжилсэн нь хамаарна) гэмт хэрэг үйлдсэн гэж яллагдсан иргэдийг ялаас өршөөн хэлтрүүлж цагаатгана.

4 дүгээр зүйл. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгах

4.1. “7 дугаар сарын 1-ний үйл явдал”-ын үеэр гэмт хэрэг үйлдсэн гэж сэжиглэгдэн шалгагдаж буй иргэдийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгана.

5 дугаар зүйл. Цагаатгахад хамааруулахгүй тохиолдол

5.1. “7-р сарын 1-ний үйл явдал”-ын үеэр дорхи гэмт хэргүүдийг үйлдсэн нь хууль ёсоор бүрэн тогтоогдсон тохиолдлуудыг цагаатгахад хамааруулахгүй:
5.1.1. Хүний амь насыг бүрэлгэсэн;
5.1.2. Хүний эрүүл мэндэд санаатайгаар биечлэн хүнд хохирол учруулсан;
5.1.3. Төрийн албаны хариуцлагыг алдах, эрхийг урвуулан ашиглах хэргийг хүний эрх, эрүүл мэнд, хууль ёсонд хүнд хохирол учруулан үйлдсэн.

Гуравдугаар бүлэг
Хууль хүчин төгөлдөр болох

6 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох хугацаа

6.1. Энэ хуулийг ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Монгол Улсын Их Хурлын Дарга”

“Цагаатгах тухай” хуулийг гаргуулан хэрэгжүүлэхийн төлөө, 1937 оны хэлмэгдүүлэлтийг давтагдуулахгүйн төлөө тэмцэхийг ард түмэн, улс төр, төрийн зүтгэлтнүүддээ уриалж байна.
Монголчууд бидний эрүүл ухаан ялах болтугай!

Чөлөөт сэтгүүлч
Ч.Мөнхбаяр
2008.10.22

Wednesday, October 22, 2008

Үндэсний их эвлэрлийг тогтоох уриалга


7.1-ний үйл явдлаас хойш улс оронд эвдрэл хагарлын уур амьсгал арилсангүй, нэг намживч, нэг хурцадсаар байна.
Миний бие монголчуудыгаа талцан бутрах вий гэж зовнисондоо, 7.2-нд бичсэн (7.9-нд нийтлэгдсэн) өгүүлэлдээ Үндэсний их эвлэрлийг тогтоох хэрэгтэй гэсэн санаачилгыг дэвшүүлж, бүх нийтийн гашуудал зарлах, 7.1-ний үйл явдалд оролцсон хүмүүсийн хэргийг шүүхийг хойшлуулах, “7.1-ний үйл явдалтай холбогдсон өршөөлийн хууль” гаргах, дахин сонгууль явуулах гэсэн 4 арга хэмжээг Үндэсний их эвлэрлийн хүрээнд хэрэгжүүлбээс зохилтой хэмээн томъёолсон билээ.
Тухайн үед би хүний амь нас эрсэдсэн, олон хүнийг хоморголон баривчилсан зэргээс үүдэн ахин дургүйцэл өрнөж, хүчирхийлэл гарах вий хэмээн түгшиж, дээрх арга хэмжээнүүдийг санал болгож байсан. Саналыг маань дэмжсэн үү, аль эсвэл адилаар сэтгэсэн үү, түүнээс хойш Үндэсний эвлэрэл, Өршөөлийн хууль хэрэгтэй гэсэн дуу хоолой их сонсдох болсоон. Ямар ч атугай нийгэмд хэрэгтэй зүйлийг дэвшүүлсэн минь тодорхой.
Улс төр, мэдээллийн нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбогдуулж, миний бие 7.24-нд бичсэн (8.4-нд нийтлэгдсэн) өгүүлэлдээ Үндэсний их эвлэрлийг шинээр томъёолсон. Түүнийгээ тусгай уриалга болгон олон нийтэд хүргэж байна. Үндэсний их эвлэрэл тогтоохын тулд:
1-рт, нийгэмд ноёлж буй, хардлага сэрдлэг, хавчилт хяхалт, мөрдөлт мөшгилт, хорьж цагдалт, айдас түгшүүрийг дагуулсан хагас онц байдлыг арилгах;
2-рт, 7.1-ний үйл явдалтай холбоотойгоор амь насаа хөнөөлгөсөн гэмгүй иргэдийн дурсгалыг хүндэтгэн, бүх нийтийн гашуудал зарлах;
3-рт, улс төрийн хэлмэгдүүлэлтийг таслан зогсоохын тулд, “7.1-ний үймээн самууныг дэмжсэн” гэж баривчлагдан, одоо хоригдож байгаа болон гадуур шалгагдаж байгаа хүмүүсийг хүний амь насыг хөнөөсөн, анх гал тавьснаас бусад тохиолдолд “улс төрийн байр сууриа илэрхийлсэн” гэж үзэн цагаатгах “7.1-ний үйл явдалтай холбогдсон цагаатгалын тухай” хуулийг тогтоон хэрэгжүүлэх;
4-рт, 7.1-ний үйл явдлын үеэр болон, хожмын нөхцөл байдлуудтай холбоотойгоор, хариуцлагыг ноцтой алдах, эрх мэдлээ урвуулан ашиглах гэх зэрэг хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн төрийн албан тушаалтнуудад хуулийн хариуцлага хүлээлгэх (гэмгүй иргэдийг буудан хороосон, зодож тамласан, эрүүдэн шүүсэн, хүчээр хэрэг хүлээлгэсэн, хоморголон баривчилсан, хэлмэгдүүлэн хорьсон, гүтгэн гүжирдсэн, хагаралдуулан бутаргасан, талцан сөргөлдөх замаар өдөөн хатгасан г.м. олон ноцтой гэмт хэрэг гарсан, зарим нь одоо ч гарсаар байна);
5-рт, өндөр урамшил амлаж, дээрх 4-р зүйлд заагдсан гэмт хэргүүдийн талаар мэдээлэл цуглуулж, гэм буруутнуудыг тодруулах;
6-рт, улс төрийн цагдаа буюу жандармерийн үүргийг ихээр гүйцэтгэх болсон цагдаагийн байгууллагыг өөрчлөн байгуулах юм уу, татан буулгаад шинэчлэн байгуулж, хууль ёсны үүргийг нь гүйцэтгүүлэх;
7-рт, УИХ-ын сонгуулийг дахин явуулах;
8-рт, худал хуурмаг, гүжир гүтгэлгийн чанартай суртал ухуулга явуулах; ард түмнийг хагаралдуулах, турхирах, үзэн ядалцуулах, нийгмийн уур амьсгалыг тогтворгүй болгох, хонзогнолд өдөөн хатгах; хэвлэлүүдийг хууль бус орлогоор санхүүжихэд хүргэх, захиалгат материал гэдгийг тодотгуулалгүй уншигчдыг хуурч мэхлүүлэхээр албадах, цензүрдэх зэргээр олон хуулийг зөрчиж, улс үндэстний эрх ашигт ноцтой хохирлыг учруулж буй МАХН-ын ХМА-ны үйл ажиллагааг зогсоож, хуулийн хариуцлага оногдуулах шаардлагатай байна.
Дээрх 8 зүйлийг хэрэгжүүлэхийн төлөө олон нийт, төр, намууд, ТББ, нийгмийн янз бүрийн салбарын нэр хүндтэй зүтгэлтнүүдийг хамтран ажиллаж, хагарч бутарсан эх орондоо Үндэсний их эвлэрлийг тогтоохыг монгол хүмүүний итгэл сэтгэлээсээ уриалж байна!

Чөлөөт сэтгүүлч Ч.Мөнхбаяр
2008.08.05

Sunday, July 13, 2008

УРИАЛГА


7-р сарын 1-ний үйл явдлын үеэр эрдэнэт хүний амь нас эрсдэж, нийгмийн үнэ цэнэт зүйлс сүйдсэнд бид гүнээ харамсаж байна. Чингэхдээ хүний амь үрэгдсэн явдлыг онцгойлон үзэж, эмгэнэл илэрхийлье.
7-р сарын 1-ний үйл явдал нийгмийг улам хагалан бутаргаж болзошгүй байна. Тиймээс, юуны өмнө эв нэгдлийг эрхэмлэх, дахин эмгэнэлт явдал гаргуулахгүй байхыг ард түмэндээ уриалъя!
7-р сарын 1-ний үйл явдлаас хойш тогтсон онц байдал хэвлэл мэдээлэлд халтай тусч байна. Онц байдал цуцлагдсаны дараа дэвшүүлэн тавьбаас зохилтой тодорхой хоёр асуудал буй юм:
1-рт, Онц байдлын үед ард түмэнд мэдээлэл энгийн үеийнхээс илүү их шаардлагатай болдог учир, Онц байдлын тухай хуулиас мэдээллийн үйл ажиллагааг хязгаарлахад чиглэгдсэн, өмнө нь гарсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуультай зөрчилдсөн заалтуудыг нь хасах;
2-рт, Онц байдлын тухай хуулинд заагдаагүй төрийн хэвлэлийн цензурын үйл ажиллагааг дахин явуулгахгүй байх гэсэн хоёр асуудалд сэтгүүлчид, төрийн түшээд, улс төрчид, хуульчид, бусад холбогдох хүмүүс анхаарал хандуулж ажиллахыг уриалъя!
Хэвлэлийн эрх чөлөө, хууль ёсоо дээдэлцгээе!

Нийслэлийн сонинуудын холбоо
“Нэгдсэн Монгол” сайн дурын хөдөлгөөн
Пи-Ар Монголиа холбоо
Улаанбаатар.
2008.07.04

Saturday, June 21, 2008

Сонгогчдод хандсан уриалга


1. Ашигт малтмал бол Монголын №1 асуудал, өнөөгийн байдлаар бол, бидний амьдралын бараг цорын ганц баталгаа, аврал юм. Тийм учраас газрын хөрсөн дорхи эрдсийн нөөцөө үр ашигтайгаар эзэмшиж, Монголын хөгжлийн хөдөлгүүр, ардыг тэтгэх баялаг болгоно оо гэсэн тодорхой төлөвлөгөөг юуны өмнө танилцуулаагүй, ашигт малтмалыг №1 тулгамдсан асуудал болгож яриагүй хүнийг бүү сонго. Тэр эх орноосоо урвагч, эх орноо худалдагч байх магадлалтай.
2. Монгол Улс нийгмийн бүх суурь өвчний хүнд, хурц хэлбэрт нь нэрвэгдчихээд, “хэвтэрт” ороод байгаа. “Эрүүл мэндийн” байдлыг нь тодорхой тоо баримттайгаар ойлгуулж, ямар эмчилгээний тусламжтайгаар ямар үр дүнд хүргэх вэ гэдгээ танилцуулаагүй дэвшигчийг сонгож болохгүй. Тэгээгүй хүн Монголыг хэвтрээс өндийлгөх гэж чармайхгүй.
3. Буруугаа хүлээгээгүй нэгний сайн үйлс бүтээнэ гэдэгт нь итгэж үл болно. Гэхдээ хэн нь ч буруугаа хүлээхгүй. Хүлээхгүй болоод л дэвшиж байгаа. Тиймээс, аргагүйдвэл арай гайгүй гэсэн буруутныг сонгоорой. Улс орноо сөнөөж мөхөөх далайц нь их буруутнуудаасаа бага болох байж мэдэх л юм.
4. Хэн нь ямар хэмжээний гэмт хэрэг үйлдсэн бэ гэдгийг та тодруулж амжаагүй байж болно. Харин аль л олны танил бус дөрвийг нь нүдлээд сонгочихвол арай гайгүйчүүдийг нь гишүүн болгочих боломжтой. Яагаад тэр олны танил бус байна вэ гэвэл, арай бага гэмт хэрэг үйлдсэн байх магадлалтай болоод тэр.
5. Гэр бүл, найз нөхдөөрөө хуйвалдаж байгаад, улс төрийн аль болох олон талд, субьектэд саналаа салгаж өгөх тохироо хийгээрэй. Санал нийлсэн дээрэмчдээс нийлээгүй нь дээр болохыг нурших юун. Хэрэлдэж маргалдаж, булаалдаж бужигнаж, бие биеэ огцруулсаар байтал нь Монголыг бялуу болгоод барж идэх “ажил” нь цалгардана шүү дээ.
6. Бие даагчид анхаарлаа хандуул. Ганцаардсан чоно тэд хүч чадлаар бүлэглэлүүдээсээ дор байх нь мэдээж. Муу юм хийе гэлээ ч, тэр бүрий хүчрэхгүй.

Хуулиар зөвшөөрдөгсөн бол, “зөв зүйтэй, эрүүл саруул хүн, хөтөлбөр дэвшиж гарч иртэл сонгуулийг бойкотолцгоо” гэж зөвлөх байлаа. Даанч, бойкотод уриалахыг хориглосон, Монгол Улсын Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаг зэрэг гол чухал баримт бичгүүдэд харшилсан заалт энэ удаад саад боллоо.
УИХ-ын энэ удаагийн сонгуульд дээрх 6 зөвлөмжийг маань хэрэгжүүлээрэй гэж нийт сонгогчиддоо уриалъя!

Чөлөөт сэтгүүлч, 26-р тойргийн сонгогч
Ч.Мөнхбаяр

(2008.06.08-нд бичиж, 2008.06.19-нд “Болсон явдал” сонинд нийтлүүлсэн)

Sunday, May 18, 2008

Уриалга

Ашигт малтмалын салбарт дангааршлын зарчмыг хэрэгжүүлцгээе!

Сүүлийн үед ашигт малтмалаас олох орлогыг хуваарилах талаар зарим саналууд дэвшигдэж байна. Гэхдээ ямар цогц, шат дараалсан арга хэмжээг авч байж, ашигт малтмалын үр шимийг ард түмэнд өгөөжтэй болгох талаар нухацтай яриа төдийлөн өрнөхгүй, тодорхой алхмууд хийгдэхгүй байсаар өдий хүрсэн нь хэрэгжилтэд нь эргэлзээг төрүүлдэг.
Монголын төр түмэн бүхий боломжийн хэрээр бие дааж, хариас аль болох бага хамааралтайгаар ашигт малтмалаа эзэмшиж ашиглах буюу дангааршлын (автаркийн) зарчмыг хэрэгжүүлэхийг эрмэлзэх нь жинхэнэ хэтийн төлөв юм.
Ашигт малтмалын асуудлыг Монголын ард түмний эрх ашигт ач тустайгаар шийдвэрлэхгүй алгуурлах тусам, нийгэм-эдийн засгийн бүх салбарыг хамарсан Их нуралт тохиолдох магадлал өндөрссөөр, ойртсоор байна. Худалдаа-үйлчилгээ рүү дэндүү хэлбийсэн өнөөгийн эдийн засгийн өрөөсгөл хэвшил хамаг потенциалаа шавхаж гүйцэж байгаа атал, улс орны асар их нөөц бололцоо болох ашигт малтмалыг үндэсний эдийн засгийн эргэлтэд оруулахгүй байгаа нь мухардлыг улам л гүнзгийрүүлж буй. Их депресси, Аргентиний хямрал зэрэг сүйрлүүдтэй агаар нэгэн Их нуралт дөтөлж буйн олон шинж тэмдэг түгшүүрийн харанга дэлдэх боллоо.
Энэ нөхцөл байдлаас юу аврах вэ? Гагцхүү ашигт малтмалын асуудлын зөв шийдэгдэл буюу дангааршлын зарчим л аварна.
Авралыг ойртуулах, бодитой болгохын тулд, төрд болон холбогдох этгээдүүдэд дараахь зайлшгүй тулгамдсан шаардлагуудыг тавихыг ард түмэндээ уриалж байна!

1-р бүлэг. “Ашигт малтмалын тухай” хуулийг шинээр тогтооё!

Юуны өмнө “Ашигт малтмалын тухай” хуулийг ард түмний эрх ашигт нийцүүлэн тогтоохын төлөө тэмцэцгээе!

1-рт, Харийнханд үйлчлэх байгууллагын журам шиг байгааг нь болиулж, улс түмнийхээ төлөө бодлогыг шингээсэн хууль шиг хууль болгоё.
2-рт, Монголын төр түмэн өөрсдөө бие даан ашигт малтмалыг олборлох, баяжуулах, ашиглаж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эзэмших, худалдах явдлыг тэргүүн эгнээнд тавьж үзэж, тал бүрээр дэмжих зарчмыг гол тэнхлэг болгоё!
Энэ салбарт Монголын төр УҮГ байгуулах, үндэсний бизнесменүүд идэвхи санаачлага гаргах, мөн Монголын иргэдийн ажиллуулах хувьцаат нийгэмлэг, бичил, бага уурхай үүсч хөгжихийг хууль, бодлогоор дэмжих ёстой.
3-рт, Хөрөнгө оруулалтыг зөвхөн гадаадынхнаар хийлгэнэ гэсэн арчаагүй байр сууринаас татгалзах хэрэгтэй. Хөрөнгө бүрдүүлэх түгээмэл аргуудыг өөрсдөө ашиглах юм уу, гадаадын энэ чиглэлийн тусгай зууч компанийг хөлслөн ажиллуулж үр дүнд хүрэх боломжтой. Ашиг малтмалын ордоороо “барьцаалж” зээл авах, донор орнуудын тусламжийг хэрэглэх, иргэдээсээ хувьцаагаар дамжуулан мөнгө цуглуулах, “51+” зарчмын дагуу гадаадынхантай хамтран эзэмших уурхайн орлогоос зориулах зэрэг дотоодын хөрөнгө оруулалтыг бүрдүүлэх янз бүрийн арга буйг хэрэгжүүлье.
4-рт, Өөрсдийн нөөц бололцоог дайчлан бүрдүүлсэн хөрөнгөөрөө дотоод гадаадын компани, мэргэжилтэн, ажиллах хүчийг хөлслөн ажиллуулах замаар ашигт малтмалыг эзэмшиж болох ирээдүйтэй чиг хуулинд заавал тусгагдах шаардлагатай.
5-рт, Бусад улс орон, гадаадын бизнесийнхэнтэй ашигт малтмалын салбарт харилцан үр ашигтай, хүндэтгэл итгэлцэлтэйгээр, шударгаар, дангааршлын зарчмыг хөсөрдүүлэхгүйгээр хамтран ажиллах асуудлаар нөхөрсөг яриа хөөрөөг өрнүүлж, нааштай үр дүнд хүрч, энэ талаараа ил тод мэдээлж байвал зохино.
6-рт, Авлигаар эрх авсан, байгаль орчныг хордуулсан, сүйтгэсэн, хууль бус олборлол хийж, хууль бус цагаачдыг оруулсан зэрэг олон тохиолдолд лицензийг хүчингүй болгох хатуу журамтай болцгооё, олгох болзлыг нэн чангатгая.
Харийн үл бүтэх этгээдүүдээс эрдэс баялаг, газар нутаг, эх орноо чөлөөлцгөөе!
Ингэхгүйгээр тухайн салбарт ямар ч сайн үр дүнд хүрэх боломжгүй.
7-рт, Стратегийн орд биш, стратегийн ашигт малтмал гэсэн томъёолборыг хуулинд оруулцгаая. “Стратегийн ордын жагсаалт” гэгч, явуургүй хандлагыг илэрхийлсэн баримт бичгийг хүчингүй болгож, “Стратегийн ашигт малтмалын жагсаалт”-ыг бүрдүүлэн дагаж мөрдье. Чингэснээр аль нь чухлыг тодорхойлох асуудал цэгцэрч, оночтой шийдэлд хүргэнэ.
8-рт, 49 хувийг харийнхан эзэмших албатай мэт хэвшсэн барилыг шахан зайлуулъя. Тусгаар тогтносон, бүрэн эрхт улсын иргэд бид өөрийн баялгийг ямар ч хувиар эзэмшихээс ичиж зовох хэрэггүй. Монголын төр ч, Монголын хувийн хэвшлийнхэн ч, ордын хэдэн ч хувийг эзэмшиж болохыг хуулиар баталгаажуулъя.
9-рт, Ашигт малтмалын олборлолын хэмжээг гадны компаний юм уу, төр улсын бус, Монгол улс түмний эрх ашгийн үүднээс тогтоож, хязгаарлаж, гамнаж байх шаардлагатай. Ашигт малтмалгүй амьдрахад бүрэн бэлтгээгүй байж, ашигт малтмалын нөөцийг шавхагдуулж, улс орныг сүйрлийн ирмэгт аваачиж хэрхэвч үл болно!
10-рт, Ашигт малтмал олборлоход шаардлагатай мөнгөн ус, циант натритай тэмцэх зэрэг утга учиргүй шийдвэрүүдийг цуцалж, ашигт малтмалыг монголчууд эзэмших явдалд саад тотгор учруулж, тойруу замаар хорлон сүйтгэдэг явдлыг таслан зогсооё.
11-рт, Ашиг малтмалын салбарын мэдээллийг ил тод, бүрэн нээлттэй байлгая, хуурмаг, сөрөг мэдээллийг хянаж, няцаадаг арга хэрэглүүртэй болъё гэсэн бүлэг санаагаар “Ашигт малтмалын тухай” хуулийг шинэчлэн тогтоохыг ард нийтээрээ төрөөс шаардъя, санасандаа хүртлээ тэмцэцгээе!

2-р бүлэг. “Ашигт малтмалд суурилсан хөгжлийн хөтөлбөр”-ийг гаргуулцгаая!

Ашигт малтмал дээр суурилсан хөгжил дэвшилд тусгай цогц хөтөлбөр зайлшгүй шаардлагатай юм. Үүнд:

12-рт, Дангааршил, автарки, бие даалтын зарчмыг хөтөлбөрт онцгойлон шингээх учиртай.
13-рт, Төр ашигт малтмалын орлого ашгаар хишиг хүртээх зоригтой шийдвэр гаргахаас гадна,
а) Монголын улсын Хөгжил, Их бүтээн байгуулалтыг тэтгэх хөрөнгө оруулалт хийх;
б) Ард иргэдийн амьдралын түвшин, нөхцөл байдал, баталгааг сайжруулах алхмууд хийх
гэсэн чиглэлээр алсын хараатай, хэтийн төлөвтэй, хэрэгжүүлэх бололцоотой, оночтой, үр ашигтай шинэ хөтөлбөр боловсруулж, баримтлан ажиллах шаардлагатай.
Хишиг хүртээхдээ акци, хөнгөлөлт, үнэгүй үйлчилгээ, тусламж, дэмжлэг гэсэн ухаалаг хэлбэрээр хүртээхийг санал болгоцгооё!
Төр аль болох юу ч хийхгүй байхыг эрмэлздэг жигшүүрт хандлагыг ашигт малтмалын салбараас эгнэгт үлдэн хөөж, хөгжүүлэх, бүтээн байгуулахыг эрмэлздэг зүй ёсны хандлагыг хэвшүүлгэцгээе.
14-рт, Ашигт малтмалыг бие дааж ашиглахад чиглэсэн шинжлэх ухаан-технологийн хүчирхэг бааз суурь байгуулах, чадварлаг боловсон хүчин, мэргэшсэн ажилчдыг бэлтгэх асуудлыг чухалчлан анхаарвал зохино.
15-рт, Ашигт малтмалын нөөц дуусахад улс түмний амьдралыг хариуцлагатайгаар бэлтгэх диверсификацийн бүтээн байгуулалтыг өрнүүлэх нь амин чухал ач холбогдолтой.
16-рт, Ашигт малтмалын ашиг орлогыг Чингис хааныхаа тунхагласан монгол туургатныг нэгтгэх үйлсэд ч зориулах хэрэгтэй!

Ашигт малтмалыг хөгжлийн хөдөлгүүр, их бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт болгож хэрэглэх “Ашигт малтмал дээр суурилсан хөгжлийн хөтөлбөр” нь аз жаргалын алтан түлхүүр болж өгнө өө. Энэхүү хөтөлбөрийг шаардаж, дуу хоолой, сэтгэл зүтгэлээ нэгтгэцгээе ээ.

3-р бүлэг. Их нуралтаас өрсөцгөөе!

Бүх юм сайн сайхан байгаа гэж дарга нар итгүүлэхийг оролддог ч, Их Нуралт айсуй нь тов тодорхой юм. Социализмын үед мөн л худал хуурмагт үнэмшүүлэхээр чармайдаг асан ч, дарангуй дэглэм нуран унаж, 90-ээд оны эхэн үеийн хүнд хэцүү хямрал тохиосонтой л адил. Тэр үед наймаа хийгээд өндийж чадсан бол, одоо ямар ч “эм тарианы” нэмэргүй шахам болоод байна. Ашигт малтмалын “амь тариа” л нийгмийг аварна.

17-рт, Айсуй гамшигт “цунами” болох нийгэм-эдийн засгийн Их нуралтаас сэргийлж, ашигт малтмалын асуудлыг цаг алдалгүй ард түмэнд нэн ач тустайгаар шийдвэрлүүлэхийн төлөө эрс шийдэмгий тэмцлийг даруй эхлүүлцгээе!
18-рт, Сүүлийн үед дэвшигдэж буй Лу.Болдын “Баян Монгол” корпорацийн, Э.Бат-Үүл нарын Авлигаар олгогдсон лицензийг хүчингүй болгох зэрэг, ашигт малтмалын асуудлын нааштай шийдэгдэлд дөхөм үзүүлэх зоригтой саналуудыг цаг тухайд нь зохих ёсоор дэмжиж байя, ашигт малтмалын нүгэлтнүүдийг ч гэмээ наманчлан зөв алхам хийхийг шаардаж, өөгшүүлж, урамшуулж, талархаж байя.
19-рт, Намууд болон бие даагчдад “Лу.Болд шиг байцгаа!” гэж уриалъя, Лу.Болдоос ч илүүг уралдаж өрсөлдөн санаж сэдэхийг нь дэмжицгээе. Ашигт малтмалыг ¹1 асуудал болгож яриагүй нэр дэвшигчийг бүү сонго. Ашигт малтмалын нүгэлтэй хэрнээ буруугаа хүлээгээгүй нэр дэвшигчид бүү итгэ. “4 минут төрийн эрх барихдаа” буюу сонгууль өгөхдөө хариуцлагатай байж, асуудалд сайнаар нөлөөлцгөөе!
20-рт, 45 хоногийн сонгуулийн кампаний дараа ашигт малтмалын талаарх санал, амлалтууд популизм гэгдээд замхарч арилах боломж олголгүй, эздэд нь хэрэгжүүлэхийг байнга шаардаж, шахаж, нэхэж явцгаая!
21-рт, Өөрсдөө “овоо босгож”, асуудлыг хурцатгасан атлаа, бусад улсад буруугаа тохож, улс түмнүүдийн хооронд яс хаяж, аль алиных нь эрх ашгийг хохироодог, ямар нэг улсыг ашигт малтмалын маргаанаас болж цэрэглэн халдахад хүргэж ч мэдэх нөхцөл байдлыг үүсгэдэг явдлыг болчимгүй төрийн түшээдээр дахин гаргуулахгүйн төлөө хүчээ хамтатгая.
22-рт, Ашигт малтмалын гэмт хэргүүдийг шүүх Шүүлтийн өдрийг шаардацгаая! Хэрэв Монголын шүүх шийдвэрлэж чадахгүй аваас олон улсын шударга шүүхэд хандацгаая! Шүүлтийн өдөр нь шударга ёс тогтооход, дахин эх орноосоо урвах гэмт хэрэг газар авахгүй байхад тустай! Монголын болон харийн гэмтнүүд шүүлтийн өдрийн өмнө адил тэгшээр ял асуулгаж, хариуцлага хүлээх учиртай.
23-рт, “Ашигт малтмалын өршөөлийн хууль”-ийг гаргаж, бүх буруугаа бүрэн хүлээсэн гэмт хэрэгтнийг өршөөдөг, нууцалдаг, хамгаалдаг болъё. Чингээгүй гэмт хэрэгтнийг өршөөлгүй хатуугаар гэсгээн цээрлүүлье.
24-рт, Гадаадын компаниудад “Энержи ресурс” шиг байж чадацгаа гэж уриалъя. “Энержи ресурс”-д хандсан шигээ гадаадын компанид хандаж чадаж бай гэж төрдөө ч уриалъя!
25-рт, Монголын ашигт малтмалын асуудлыг олон улсын хууль-эрхзүйн үүднээс хянаж байя!

Дээрх зайлшгүй шаардлагуудыг төрд болон, холбогдох этгээдүүдэд тавихыг ард түмэндээ уриалж байна. Дэлхийн улс орнуудын зүй ёсны жишиг рүү тэмүүлснээр л бид мэдэхгүй чадахгүй зүйлгүй болж, цэнгэлийн манлайд хүрнэ. Хүнд, хар ажлуудыг тойрч давхиад, зөвхөн сайхан үр дүнгийн талаар яриад байдаг төр засаг, хэн бүхэн биднийг сайн юманд хүргэхгүй.
Шинэ цаг, аз жаргалаа дөтлүүлэгтүн хэмээн, ард түмэндээ уриалж байна. Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашна аа. Шударга ёс, эрх ашиг, сайн сайхныхаа төлөө түрхрэн босоцгооё!

Чөлөөт сэтгүүлч Ч.Мөнхбаяр
2008.05.17

Sunday, May 11, 2008

Ч.Мөнхбаяр: Болохгүй бол Монголд НҮБ-ын засаглал тогтооно

"Болсон явдал", 2008 он, №05.

Хөршүүдтэйгээ газар нутаг солилцвол ашигтай

Монгол туургатныг нүүлгэж ирүүлэх, тэдэнд иргэншлээ чөлөөтэй олгох, монгол туургатны геноцидийн тухай зэрэг гурван ч хуулийн төсөл, монгол туургатнуудын төрийн даяар монголч (панмонголист) номнол, ашигт малтмалыг дангааршлын (автарки) зарчмаар ашиглах уриалга, төрийн хас сүлд далбаа, улс, үндэстэн, парламентын шинэ нэршил, монгол латин үсэг, “Нэгдсэн Монгол” сайн дурын хөдөлгөөн гээд сонирхолтой санал санаачлагуудыг “Монгол улс үндэстний нөхцөл байдлыг сайжруулах багц санал төсөл” нэрийн дор 2007 оны 10-р сард дэвшүүлэн тавьж байсан Ч.Мөнхбаяртай ярилцав.

— Та саналуудаа дэвшүүлснээс хойш 5 сар өнгөрчээ. Ямар нэг байдлаар хэрэгжсэн зүйл байна уу?
— Янз бүрийн мэдээллийн хэрэгсэл, арга хэлбэрээр олон хүнд хүргэж байна. Түүнээс биш, хэрэгжсэн юм алга. Зарим нэг хүн харин өлгөж аваад, би анх санаачиллаа гээд тунхаглаад байх тохиолдол мэр сэр байна. Анх хэн санаачилсан нь бол чухал биш шүү дээ, гол нь хэрэгжих л хэрэгтэй. Хэн санаачилсан нь тэртэй тэргүй тодорхой.
2006 онд би уугуулшууллын тухай хуулийн төслөө төрийн зүтгэлтнүүд, байгууллагууд, хэвлэл мэдээлэлд өргөн барихад ерөнхийлөгчийн зөвлөх, ажилтан нар надтай хэдэн удаа уулзаад, ач холбогдол өгөөд, хуульзүйн яамнаас судалж үзнэ гэсэн хариу илгээгээд, телевиз сонинууд ярилцлага аваад нааштай хандаж байсан. Гэтэл 2007 онд би илүү өргөн хүрээтэй багц санал төсөл дэвшүүлж, хавьгүй олон өндөр албан тушаалтан, зүтгэлтэн, байгууллага, хэвлэл мэдээлэлд хандсан атал ямар ч анхаарал тавьсан юмгүй байсаар өдий хүрлээ. Эхэндээ танилцаагүй байна, үзээгүй байна гэдэг байсан, дараа нь оны дараа, цагаан сарын дараа, эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн баярын дараа, сонгуулийн дараа гэдэг болчихоод л сар сарыг элээлээ шүү дээ. Улс үндэстнийхээ асуудалд ингэж л хандаж байна. Улс үндэстэн тэдний хувьд зэрэг дарааллаар 1000-рт орох жижиг, өчүүхэн асуудал л болчихож дээ. 6, 7 онуудыг харьцуулаад үзэхэд, дөнгөж жилийн дараа л нөхцөл байдал бүр ноцтой муудчихсан байгаа юм.
Ноднингийн 10-р сард нэг эмгэн хамаг өрөөгөө оюутнуудад түрээслүүлчихлээ, гэтэл тэд наргиж дарвиад, элэг бариад амар заяа үзүүлэхээн болилоо гэсэн аман гомдолтой, миний өмнө хойно ороод л Төрийн Ордны эргэн тойрон яваад байсан. Гэтэл түүнийг дор нь УИХ-ын гишүүн хүлээн авч уулзаад л, хороо хоринд нь хандсан: “асуудлыг нь шуурхай шийдэж өг” гэсэн бичиг цохоод өгчихсөн байгаа юм. УИХ-ын гишүүн хороо хорины цар хүрээтэй ажил хийгээд л сууж байдаг байхгүй юу. Харин надтай бол яавч харьцаж өгөхгүй байх жишээтэй. Би ямар хороо хорины асуудал ярьсан биш, яг өөрийнх нь хариуцах, хууль санаачлах асуудлыг ярьсан болохоор тэр. Уг нь, УИХ-ын гишүүн гүйцэтгэх засаглалын ажил хийвэл, эрх мэдлээ буруугаар ашигласан гэхчилэн хэрэгт ороод шоронд суух учиртай. Энэ сонгуульд бүгд л гүйцэтгэх засаглалын ажил хийнэ гэсэн амлалттай орцгоож, сонгогчид нь ч тийм юм хүсч, бүгд хуулиа улан дороо гишгэцгээж байна.
Ер нь бол, сонгууль гэдэг нь бодлогын дэргэд юу ч биш. Бодлого л чухал байхгүй юу. Сонгуулийн дараа ч ширээ сандлын асуудлаар өчнөөн удаан бужигнана. Тэрийг л хамгийн чухал гээд ойлгоцгоочихсон. Улс үндэстний бодлого орхигдоод л явж байна шүү дээ.
Гэхдээ би ухарч няцахгүй. Харин ч шинэ багц санал төсөл боловсруулчихаад сууж байна.
— Шинэ гэнэ ээ? Тэр нь ямар ямар санал байна вэ?
— Хүн амыг “хүчээр” өсгөх хуулийн төсөл боловсруулсан. Улс үндэстний хамгийн гол баялаг бол хүн-баялаг. Тэр ч үүднээс, хүн-баялгаа өсгөе гээд би уугуулшууллын тухай, элэгшүүллийн тухай хуулийн төслүүдээ зохиосон. Гэхдээ гаднаас оруулж ирэх механик өсөлтөөс гадна, ердийн өсөлтөд анхаарахгүй бол байнгын бууралттай явж ирлээ. Одоо манай ердийн өсөлтийн түвшин Азидаа сүүлээсээ 4-р байранд орсон сурагтай. Манайх шиг цөөн хүн амтай, уудам газар нутагтай, байгалийн их нөөц баялагтай улс орон тийм байж яавч болшгүй. Үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд ердийн өсөлт маань оччихлоо ш дээ. Хятад улс ердийн өсөлтөө бууруулах гэж асар их хүчин чармайлт тавьж байж хүрсэн үр дүнд манайх тийм юмгүйгээр зүгээр л дорхиноо уруудаад оччихож байгаа байх юм.
Тиймээс хүн амын ердийн өсөлтийг хүчээр шахуу нэмэгдүүлэх хуулийн төсөл зохиогоод, чамбайруулан сайжруулах ажил хийж байна.
— Яаж хүн амыг “хүчээр өсгөх” хэрэг вэ?
— Төсөл бэлэн болтол нарийн ширийнийг нь яримааргүй байна. Маргааш нэг зальхай этгээд өлгөж аваад л, би анх санаачилсан гээд гүйчихнэ. Хэн анх санаачилсан нь чухал биш гэж дээр хэлсэн. Үнэн юм үнэнээрээ л байх хойно. Хамгийн гол нь, тэр зальхай этгээдүүд чухал санааг маань мөнгө төгрөг хулгууж завших аян шалтаг болгоод, нэр хүндийг нь унагаад, явцгүй болгочихдог, алаад хаячихдаг байхгүй юу.
Жишээ нь, монгол латин үсгийн санааг төсөлтэй нь хамт анх би 1991 онд дэвшүүлсэн. 30-аад оны латин үсэг бол шууд Зөвлөлтөөс тулгасан зүйл байсан.
Тэгээд би санаагаа сурталчилж, төслөө улам сайжруулсаар өдий хүрлээ. Гэтэл үр шимийг нь бусад хүмүүс буруугаар ашиглаж, 1997 оноос хойш өдий хүртэл үргүй үрлэг зарлагын үүд хаалга болгочихоод л, тэр цоорхойгоор улсын өмч хөрөнгө эцэс төгсгөлгүй урсаж савирч ирлээ шүү дээ. Тэдний ажлын үр дүн нь гэхээр миний төслийг л муу болгоод жаахан өөрчилчихсөн цагаан толгой байж байдаг. Муу болгож л өөрчлөхгүй бол 100 хувь миний юм болчих гээд байхаар нь тэгж өөрчилсөн хэрэг л дээ. Хамтын зохиогчийн нэр дунд миний нэрийг оруулна л гэдэг байсан, тэгж байгаа ч юм алга.
Тийм зальхай этгээдүүдээс их болгоомжилж байна. Миний 1993 онд анх дэвшүүлсэн нэг саналыг сонгуулийнхаа гол пиар болгоод явж байгаа хүн ч бий. Гэхдээ би хэрэгжих нь л чухал юм, сурталчилж л байг гээд одоохондоо дуугүй байгаа. Буруу тийшээ хазайгаад эхэлбэл харин дуугарна.
Би бас геноцидийн тухай хуулийн төсөлдөө большевист, маоист геноцид дээр, 1990 оноос хойшхи засгийн газруудын өөрийн ард түмний эсрэг явуулсан геноцидийг нэмж оруулдаг юм уу гэж бодож байгаа. Олон улсын геноцидийн тухай баримт бичгүүдэд үйл ажиллагаа нь тохироод байгаа юм. Геноцид үйл ажиллагаагаа цаашид зогсоохгүй, ард түмэн ч дорвитой тэмцэж болиулахгүй бол НҮБ-ын цэргийг оруулж, НҮБ-ын засаглалыг тогтоож байж болиулах, олон улсын шүүхэд өгөх хүртэл арга хэмжээ авахаар зэхэж бэлтгэж сууна. Улс үндэстнээ л аварч байвал яасан ч яах вэ дээ.
— Гадныхангүйгээр асуудлаа шийдчихэж болохгүй гэж үү?
— Харин болохгүй болчих гээд байна. Итгэл найдвар алга. Харин дэлхий гэж байна, хилийн чанадад шударга ёс гэж байна.
Тэгж яривал би Монгол улсад Америкийн цэргийн бааз байгуулж болох боломжийг судалж байгаа. Манай оронд зөвхөн хоёр орныхоос өөр хүчин зүйлүүд байх нь оршин тогтнохуйд маань тустай. Хоёр хөршид ч бас эерэг талууд гарна. Америктай хамтын ажиллагаа, итгэлцэл нь харилцан бэхжих г.м.
АНУ-ын зүгээс, терроризмтэй хамтран тэмцэх гэсэн нэрийн дор, аль нэг улстай нь дамжин өнгөрөх гэрээ байгуулж, хариуд нь тэр улсад хөнгөлөлт, таатай нөхцлүүд олгож болох байхгүй юу. Эдийн засгийг их сонирхдог Хятадад санал болгож болно ш дээ. Эцсийн үр дүнд нь, энэ асуудалд оролцсон улс бүрд хожоо гарна.
Ер нь хоёрхон улсаар зааглагдана гэдэг учир дутагдалтай болох нь ойлгомжтой. Энэ мухардмал байдлаас гарах арга замыг би эрэлхийлж, 2 санал дэвшүүлж байгаа.
1-рт, Монгол орны баруун хязгаарт дөрвөн улсын хамтарсан эдийн засгийн чөлөөт бүс байгуулах. Тэнд угаасаа Монгол, Хятад, Орос гурван улсын хилийн уулзвар цэг байдаг. Манай хилээс 30 гаруй км-ийн цаана Казахстаны хил буй. Улс болгон нутгийнхаа гүн рүү 50 км хүртэл орсон, тэнцүү хэмжээний зурвас газруудыг гаргаж, эдийн засгийн чөлөөт бүс байгуулбал хэн хэнд нь маш их ач холбогдолтой. Аль алиных нь, эдийн засгийн хувьд хоцрогдмол, алслагдсан, хөгжил дэвшил ноцтойгоор дутагдсан хэсэг тэнд уулзалдсан. Дөрвөн улсын худалдаа, бизнесийнхэнд олон талын хөнгөлөлт олгосон хамтын чөлөөт бүсийг тэнд байгуулбал хөгжил тэнд очиж, жигдэрч ирэх нь тодорхой. Уг бүсээр дамжуулан Монгол улс Казахстан болон Баруун Ази руу цонх гаргах юм.
2-рт, нутгийн солилцооны зарчмыг хуульчлах. Манайд гуравдагч улс орнуудтай харилцах, монгол туургатныг нэгтгэхэд нутгийн солилцоо хэрэг болоод байна. Жишээ нь, хоёр хөршөөсөө Казахстан руу болон, далай руу гарах зурвас нутгийг өөрийн нутгаар сольж авах асуудал байж болно. Тэгснээр, тэр хоёр улс шууд хиллэж байсан давуу тал нь алдагдах учраас, алдагдахгүйгээр зохион байгуулж, улс түмнүүдийн эв найрамдлын бүс нутаг, онцгой статустай чөлөөт бүс маягтай болгож болно шүү дээ. Ямар ч л гэсэн, Монголын эрэгт аль ч орны хөлөг онгоц ирж зогсдог болох нь асар их ач холбогдолтой юм.
Мөн хүн ам, байгалийн нөөц баялаг багатай нутгаа, монгол туургат хүн ам ихтэй нутгаар сольж болох талтай. Шилийн гол аймгийг хэсэг говь нутгаар сольдог ч юм уу. Өмнөд хөршид хүн амын илүүдэлтэй, газрын хомсдолтой байдаг.
— Анх сонсоход их л эрсдэлтэй, осолтой санагдаж байна.
— Тийм ээ. Гэхдээ оюуны нүүдлүүд хийгээд ирэхлээр ашигтай, аюулгүй нь мэдэгдэнэ.
Боловсролын талаар 2 санал дэвшүүлж байгаа.
1-рт, боловсролын салбарт монголчуудын түүх, соёлын мэдэгдэхүүн олгодог зарчмыг буй болгож, хэрэгжүүлье. Өнөөдөр, монголчуудын түүхийг зааж байснаа, Манжаас хойш зөвхөн Ар Монголын, Төв Монголын түүх болоод явчихдаг гажууд тогтолцоо байна. Нийт монголчуудын түүх, соёлыг мэдэх нь бидний оршихуй, ирээдүйд өндөр ач холбогдолтой. Тиймээс Манжаас хойшхи хилийн чанадын элэг нэгтнийхээ түүх соёлыг заадаг тусгай хичээл сургалтын хөтөлбөрт заавал оруулж өгөх шаардлагатай. “Монгол туургатны түүх, соёл” гэдэг предмет байх юм.
Манжаас өмнөх түүхдээ ч, орхигдоод байдаг монголчуудын асуудлыг тусгаж өгөх хэрэгтэй.
2-рт, энэ орос хэлний сургалтыг больж, англи хэлний сургалт болгох хэрэгтэй. Хэдий болтол даян дэлхийгээс гадуур улс орон явах вэ, бид. 1990 онд л тэр сургалтыг халчихсан бол өдийд улс орны нөхцөл байдал хичнээн сайжрах байв. Орос, Хятад хоёр англи хэлний суурь сургалттай, монгол хэлийг хөршийн маань хэл гээд сургуульдаа заагаад байгаа юм байхгүй. Тийм болохоор тэдэнтэй англиар харилцах боломжтой, тэгш байдлын зарчимд ч нийцнэ. Орос хүнтэй оросоор л ярилцах ёстой гэдэг бол ердөө л “чукча” сэтгэлгээ. “Чукча” сургалтаар “чукча” нарыг үйлдвэрлээд байдаг өнөөгийн явдлыг үндсээр нь халж, барууны стандартад нийцсэн, монгол сургууль төгссөн хүн хаана ч шууд, чөлөөтэйгээр үргэлжлүүлэн сурч болох тийм тогтолцоог үүсгэх хэрэгтэй.
— Таны саналууд болгоомжлох сэтгэгдэл төрүүлдэг. Жишээ нь, монгол туургатныг нүүлгэж ирүүлэх, тэнд нь иргэншүүлэх төслүүд тань олон хужаа иргэдийг нааш нь үерлүүлж болзошгүй...
— Улс үндэстнээ хөгжүүлье гэвэл саад бэрхшээлтэй нүүр тулах л болно. Хүн биеэ огтлуулж зүсүүлэх нь эвгүй юм гээд мэс засалд орохгүй, айгаад яваад байвал үхнэ биз дээ. Зайлшгүй тулгарах нэг бэрхшээл бол хууль бус цагаачлал. Гэхдээ хууль бус цагаачлал гэдэг нь монгол туургатнаа л нэгтгэхгүй бол учиртай байдаг, нэгтгээд ирэхлээр давагдашгүй хүчин зүйл болчихдог тийм зүйл биш. Хууль бус цагаачлалын эсрэг тэмцэх олон арга хэрэгсэл бий.
Би хууль бус цагаачлалтай хийх тэмцлийг чангатгах, үр нөлөөтэй болгох чиглэлтэй хуулийн өөрчлөлт, тогтоол зэргийн төсөл боловсруулсан. Ер нь бол, иргэд зөв зүйтэй юм сэдээд, төр нь хүлээж аваад хэрэгжүүлээд байдаг зарчим манайд огт алга. 2006 оноос хойш би янз бүрийн төсөл саналаа төрд хандаж бишгүй л дэвшүүллээ, толилууллаа. Уг нь тэгээд л миний тухайн иргэний үүрэг гүйцэж байгаа байхгүй юу, хэрэгжүүлдэг механизмд нь ёсоор нь хүргээд өгчихөж байгаа юм чинь. Гэтэл хариу ч алга. Харин, би л ганцаараа хэрэгжүүлэх ёстой юм шиг буруу хандлага түгээмэл байх юм. Тэр нь нэлээд саад учруулж байна.
Уг санаачлагууддаа би хууль бус цагаачдыг оруулж ирэхгүй байх, гаргах талаар саналуудаа тусгасан. Жишээ нь, монгол хэлний мэдлэгийн шалгуур тавих. Ингэх эрх тухайн улсад бүрэн байж байдаг. Өмнөд хөршид монгол хэлт хүн ам их, тэдний ажил эрхлэлтийн байдал муу байна. Тийм болохоор хууль бус цагаачийг хязгаарлаад, харин үндэсний чанартай хөдөлмөрийн репатриаци явуулчих боломж бүрэн байгаа л байхгүй юу.
Сүүлийн үед ашигт малтмалын талаар их яригдах боллоо. Үүнтэй холбогдуулаад би гадаадын компаниудад “Энержи ресурс” шиг байцгаа, төрдөө бол тэдэнд “Энержи ресурс”-д хандсан шигээ ханд гэж уриалсан уриалгаа бэлэн болгочихоод байгаа. Энд ярьсан саналуудаа бас нэг багц болгоод дэвшүүлэх гэж байна шүү дээ.
Монгол улс ашигт малтмалдаа дангааршлын буюу автаркийн зарчмаар хандах нь маш чухал. Үүнийг би өнгөрсөн оны 7-р сарын уриалгадаа тодорхой хэлсэн. Гадаадын компаниуд гэдэг нь шидтэн биш. Хөрөнгө босгодог, боловсон хүчин бүрдүүлдэг түгээмэл аргууд дээр л тэд түшиглэдэг. Тэр аргуудыг нь юмны эзэн, сумны занги бүхэл бүтэн улс орон маань ашиглаад, өөрөө баяжаад хөгжөөд явах бүрэн боломж бий байхгүй юу. Энгийнээр хэлэхэд, тэр компаниуд манай лицензийг “барьцаанд тавиад” зээл авчихдаг. Тэгээд л, мөнгөтэй бол юу ч бүтнэ ш дээ. Юм гэдэг ийм энгийн. Хэн ойлгохын аргагүй юм ярьж, цэцэрхээд байна, тэр худлаа ярьж байдаг.
Саналуудаа дэвшүүлэх гэхээр, зохион байгуулалтын чанартай аар саар бэрхшээл гараад байгаа. Жишээ нь, түрүүчийн багц саналууддаа тодорхой хариу аваагүй байж, дараагийнхийг нь дэвшүүлж болох уу, сонгуулийн хийрхэл өнгөрөхийг хүлээх үү, гадаад ертөнцөд хандсан саналаа багцад оруулах уу, үгүй юу гэхчилэн. Тийм саналууд бий л дээ. “Voice of America”-д монгол хэлний халх, цахар аялгуугаар нэвтрүүлэг явуулах редакци, бодлоготой болооч ээ гэсэн санал дэвшүүлэх гэж байгаа. Сайн орчуулагч хэрэг болоод, жаахан саатаад байна.
Гэхдээ би саналуудаа удахгүй гаргаж ирнэ ээ. Миний саналууд бол зүгээр нэг амнаасаа унагачихдаг тэрүүхэн тэндээ пээдгэр үг биш, бараг л дор нь гарын үсэг зураад л хэрэгжүүлчихэж болох бэлэн хуулийн төсөл энэ тэр байдгаараа онцлогтой. Уг нь тэгэх л хэрэгтэй. Даанч тийм онцлогтой байдаг болохоороо зарим хүнд хүнддээд, айлгаад, эсвэл хор шар, уур ундууг нь хүргээд байдаг шиг байгаа юм...
Эцэст нь хэлэхэд, миний түрүүчийн багц саналыг http://moenhbayar.blogspot.com сайт дээрээс үзэж танилцаж болно. Харьцъя гэвэл и-мэйл: latinuseg@yahoo.com. Хандив мандив өргөсөн ч болно шүү. Багц саналаа хувилж тараахад ч хөөрхөн мөнгө төгрөг үрэгдчих юм, өөр тэгээд бишгүй л мөнгө цаас хэрэг болдог. Хандивын дансаа блог-сайтдаа тавьчихсан.
— Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа.

Ярилцсан П.Гантулга

Манайхан үндэсний үзлийн архаг дутмагшилд орсон

Сэтгүүлч Р.ГЭРЭЛ. “ЭНЭ” сэтгүүл, 2008 оны 2-р сар.

"Нэгдсэн Монгол" гэдэг үндэсний үзэлт хөдөлгөөн үүсгэн байгуулснаа хэвлэлийн бага хурлаар зарлаж, эх орноо монгол туургатны гал голомт, халх бамбай болгохыг эрмэлзэнэ хэмээн мэдэгдсэн чөлөөт сэтгүүлч, зохиолч Ч.Мөнхбаяртай энэ сэдвээр ярилцсанаа сонирхуулъя.

- "Нэгдсэн Монгол" хөдөлгөөний гол санал бол, иргэнээ болгох замаар монгол туургатнаа нэгтгэх гэсэн. Хэрвээ тэгвэл Монгол Улс 10 сая иргэнтэй болох нь ээ?
- Зарчмын хувьд тийм. Гэхдээ гэнэт нэг өдөр сая сая хүн хүрээд ирнэ гэсэн үг биш. Дэлхий дээр 10 сая монгол туургатан амьдарч байна. Израильд 100 жилийн турш зургаан сая еврей хүн очсон ч хилийн чанадад 10 сая нь үлдсэн. Казахстан 15 жилийн турш дөрвөн сая элэг нэгтнээ татах бодлого явуулсан ч 400 мянга л очлоо. Үндэс нэгтнээ татна гэдэг харьцангуй тайван процесс юм. Тиймээс Монголын иргэн болсон зарим нь ирж амьдарна, зарим нь тэндээ байж л байна.
- Давхар иргэншил Монгол оронд аюултай биш үү?
- Аюулгүй байхаар бодож, зохицуулалтыг нь төсөлдөө тусгасан. Давхар иргэншлийн талаар улс бүртэй гэрээ байгуулдаг. Хууль бус цагаачид нь бэрхшээл үүсгэж байгаа улстай давхар иргэншлийн гэрээ байгуулахаас түдгэлзэнэ. Улс орондоо хүндрэл учруулахгүйг нь бодож, тал талаас нь тунгааж байж төслөө боловсруулсан.
- Үндэсний үзлийн талаар таны бодлыг сонсъё?
- Хоол унд, цалин мөнгөнөөс гадна, хүний оршихуйн нэг үндэс нь үндэсний үзэл. Хүн төрөлхтөн өдийг хүртэл үндэстнээр оршсон. Үндэстэн байх нь оршихуйн арга. Үндэс ясгүй бол тэр хаанахын ч хүн биш. Иймд хувь хүний оршихуйн гол асуудал болсон үндэсний үзэл заавал байх ёстой.
- Манай иргэдийн дунд үндэсний үзэл ямар хэмжээнд байдаг гэж та боддог вэ?
- Манайхан үндэсний үзлийн архаг дутагдалд орсон. Эмгэг дутмагшил, бүр өвчин гэмээр болсон. Европ, Америкийн л иргэн болцгоочих сонирхолтой. Энэ явдал гадны харгис бодлогоос үүдэлтэй.
1911 онд манайд үндэсний үзэл хангалттай хэмжээнд байсан. Манай панмонголистууд дээр нэмээд Өвөр Монголоос Хайсан гүн, Манлай баатар Дамдинсүрэн, Тогтох тайж, Сумъяа бэйс гээд л ирж, улс орныг байгуулахад оролцож байсан. 1921 оны хувьсгалын дараа Буриадаас Жамсранов, Ринчино, Батуханов нарын пан монголчууд ирж засгийн ажилд тусалсан. Ардын намын эрмэлзэх 10 зүйлийн нэгдүгээрт бүх монголчууд нэгдэж, нэг гэр бүл болох тухай тунхаглаж байж. Д.Сүхбаатар, С.Данзан, Д.Бодоо нар панмонголист үзэлтэн байлаа.
Одоо манай сэхээтнүүд энэ үзлийг нийгэмд дэлгэрүүлэх ёстой. Хүн бүр үндэсний үзэлтэй байхгүй бол Монгол Улс оршихгүй. Монгол Улс байхгүй бол би үхнэ л гэж ойлгох цаг болсон.
- Тэгвэл глобалчлалд яаж хандах вэ?
- Манайхан үндэстэн байхгүй болно гэж буруу ойлгоод байна. Даяаршлаас ашигтайг нь авах хэрэгтэй. Глобалчлалыг үндэстнийг хадгалан тогтоох фиксаж болгож ашиглах хандлага ч гараад байгаа.
Том соёл иргэншлүүд жижиг үндэстнийг уусгах гэж оролдож байгаа нь үнэн. Англо-сакс, Орос, Хятад зэрэг соёл иргэншлийн хэт нөлөөний эсрэг жижиг үндэстнүүд нь устахгүйн төлөө глобалчлал хийж байна. Казахстан улс Оросоос ч, Хятадаас ч казахуудыгаа чөлөөтэй татаж байгаа. Даян дэлхий дээр ийм глобалчлал явагдаж байхад манайхан Уугуулшуулал буюу Репатриацийн тухай бодохгүй баймгүй. Ийм хууль дэлхийн улс орон бүрт бий.
- Манайд глобалчлалын ямар сөрөг нөлөө ажиглагдаж байна?
- Глобалчлалыг хүлээн авахад үндэстний өөрийн дотоод хүчин зүйл их нөлөөтэй. Манжийн дарлалд, Зөвлөлтийн дагуул явахад бидний бие дааж хөгжих явдал боогдмол байлаа. Оюунлаг давхаргын олон мянган хүнээ хядуулснаар, бие дааж сэтгэдэг сэхээтнүүд бараг үгүй болсон. Энэ суурин дээр одоо глобалчлалын аль хөнгөнийг бид хүлээн авч байна.
Эзэмшиж ашиглана гэхээсээ англи үгээр чамирхах нь элбэгшлээ. Африкийн орнууд хэл соёл нь хөгжөөгүй байхдаа европ хэл соёлыг гажуудуулж, завхруулж авсан. Өөрийнхийгөө мартчихсан. Аль ч үгүй л болсон. Ийм үзэгдлийг креолизм гэдэг. Манайхан креол үндэстэн битгий болчихоосой.
Оюуны хөгжилтэй нийгэм глобалчлалыг сайнаар тусгаж авч хөгждөг. Харин манайхан их гүрнүүдийн глобал бодлогыг аялдан дагалддаг.
- Тэгвэл эерэг зөв юуг нь авах вэ ?
- Жишээлбэл, ашигт малтмалаа өөрсдөө үнэд хүргэн дамлах хэрэгтэй. Бразилчууд төмрийн хүдрийн үнийг 67 хувь хүртэл өсгөсөн. Нефть олзворлогч улсууд нефтийн үнээ байнга нэмж байна. Манайх ашигт малтмалаа үнэд хүргэх ёстой. Дэлхийн даяар ашигт малтмалыг газрын хөрсөн дор нь үнэлчихдэг болсон байхад манайд хөрөнгө оруулалт олдохгүй гэж ярих юм. Барьцаалаад зээл авч болно. Гадны мэргэжилтэнд цалин өгч ажиллуулах л хэрэгтэй. Өөр юм өгөх шаардлагагүй. Манайд ч уул уурхайн боловсон хүчин хангалттай бий шүү дээ. Автаркийн, дангааршлын зарчим буюу бүхнийг өөрөө хийх зарчмаар ашигт малтмалын хуулийг шинэчлэн тогтооё гэсэн саналыг би дэвшүүлсэн.
- Эцэст нь асуухад, үндэсний болон үндсэрхэг үзлийн ялгаа чухам юунд оршдог бол?
- Үндэсний үзэл өөрийн үндэстнээ яаж хайрлаж, хамгаалж байгаагаар тодорхойлогддог бол үндсэрхэг үзэл өөрийн болон бусад үндэстэнд хор хүргэх аюултай. Өөрийнхөө үндэстнийг давуу, бусдыг дутмаг гэсэн ойлголт өгдөг.
Манайд аль аль нь л бага. Өвөр монголчуудыг хятадууд юу ч үгүй хоосон цөл рүү хөөчихөөд байгаа. Гэтэл тэр элэг нэгтнүүд маань наашаа хүрээд ирвэл манайхан хөөж байлдаж мэдэх л улс.

Sunday, April 13, 2008

Уриалга


Монгол Улсын Ерөнхийлөгч Танаа



Ж.Соёлт болон Монгол Улсын бусад иргэдийн хүний эрхийг зөрчихгүй байхыг БНХАУ-аас шаардах тухай
УРИАЛГА

Эрхэм Ерөнхийлөгч Танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Сүүлийн үед БНХАУ-д Монгол Улсын иргэдийг баривчлах, албадан гаргах зэрэг үйлдлүүдийг хүний эрхийг нь үл хүндэтгэсэн байдалтайгаар удаа дараалан гаргах боллоо. Түүнийгээ зуны олимпиадтай холбон үзэж, янз бүрийн зөрчилтэй байсан гэж шалтгаацаж байна. Гэтэл 2008.01.06-нд МУ-ын иргэн Ж.Соёлтыг ямар ч шалтгааныг мэдэгдэлгүйгээр, БНХАУ-ын нутаг дэвсгэрт хөл тавингуут баривчилж, түүний аюулгүй байдал, ажилладаг монголын компанийх нь бичиг баримтаар барьцаалан, энэ тухай чимээгүй байхыг хамт явсан нэг компанийх нь ажилтнууд, эхнэрт нь анхааруулж, сүрдүүлгээр нуун дарагдуулгаж байсан, хожим энэ явдал ил болж Монгол Улсын ЭСЯ, ГХЯ-наас удаа дараалан асуулга, шаардлага, ноот илгээхэд өдий хүртэл хариу өгөлгүй үл ойшоож ирсэн нь манай олон нийтийн дургүйцлийг бүр ч нэмэгдүүлж байна.
Тухайн улсын нутаг дэвсгэр дээр гэмт хэрэг үйлдээгүй гадаадын иргэнийг үзэл бодлоос нь шалтгаалсан байх магадлалтайгаар шууд баривчилж хорьсон нь олон улсын хууль эрхзүй, хүний эрхийн хэм хэмжээг маш ноцтойгоор, нэн бүдүүлгээр зөрчсөн, уландаа гишгэсэн хэрэг боллоо. Энэхүү байдлаас үзвэл, эрхэм Ерөнхийлөгч таныг ч барьж хорихыг үгүйсгэх аргагүй. Учир иймд:
— Ж.Соёлт болон Монгол Улсын бусад иргэдийн хүний эрхийг зөрчих, хангалттай үндэслэлгүйгээр албадан гаргах, баривчлах, хорихын эсрэг авах арга хэмжээг хүчжүүлж, асуудал шийдэгдтэл шинэ шат, шинэ төвшинд гаргаж тавьж байх;
— Энэхүү асуудлыг НҮБ, холбогдох ОУБ-уудад мэдэгдэж, дэлхийн олон нийтэд хангалттай таниулан мэдүүлж, дэмжлэг авах;
— Асуудлыг Монгол улсын Ерөнхийлөгч болон бусад албан тушаалтан, иргэд, тамирчид Бээжингийн олимпиадад очих эсэхтэй холбож үзэх;
— Монгол Улсад оршиж буй БНХАУ-ын иргэдэд тавих шаардлагыг өндөржүүлэх, нэмэгдүүлэх зэрэг хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэхийн төлөө тодорхой алхмуудыг хийхийг танд уриалж байна.

Чөлөөт сэтгүүлч, “Нэгдсэн Монгол” СДХ-ий гишүүн Ч.Мөнхбаяр
2008.04.13


Энэхүү уриалгыг МУ-ын УИХ, Засгийн газар, ард түмэн, ТББ, нэрт зүтгэлтнүүд, хэвлэл мэдэллийн хэрэгслүүдэд хандсан хувилбаруудаар мөн гаргаж, цахим шуудан, Интернет сүлжээг ашиглан тус тусад хүргэсэн болно.

Saturday, March 29, 2008

Хууль бус цагаачлалын эсрэг ард нийтээрээ тэмцэцгээе


"Болсон явдал", 2007 он, №18.


Бүх монгол туургатныг Монгол улсынхаа иргэн болгоно
Монгол улс үндэстний нөхцөл байдлыг сайжруулах багц санал төслийг боловсруулж, төрийн өндөрлөг, холбогдох хүмүүс, байгууллагад хүргэсэн сэтгүүлч Ч.Мөнхбаяртай ярилцлаа.

- Та уугуулшууллын тухай, элэгшүүллийн тухай гээд хоёр хуулийн төсөл санаачилсан байна. Энэ хоёр төслийн ижил төстэй болон ялгаатай тал?
- Ижил төстэй нь гэвэл аль аль төсөл нь Монгол туургатнаа Монгол улс руу татаж, ойртуулах санаа. Ялгаатай нь гэвэл уугуулшуулал нь болохоор бүх монгол туургатныг Монгол улсад төрийн дэмжлэгтэйгээр нүүлгэн ирүүлж, уугуул болгож суурьшуулна гэсэн үг. Элэгшүүлэл нь болохоор бүх монгол туургатныг Монгол улсын иргэн болгож, Монгол улс түмэнд элэгтэй болгоно гэсэн үг. Элэгшигч заавал Монгол улсад суурьших албагүй л дээ.

- Тун ер бусын санаанууд сонсогдож байна. Уугуулшуулал гэдгийг хөрш Казахстанаас өгсүүлээд хэрэгжүүлж байгаа болохоор зохих хэмжээгээр ойлгомжтой байна л даа. Харин элэгшүүлэл нь эмх замбараагүй байдлыг үүсгэх биш үү? Бас манай иргэн болохын тулд тухайн улсын иргэний эрхүүдээсээ татгалзана гэж үү?
- Эмх замбараагүй байдал үүсгэхгүйн тулд хуулийн олон зохицуулалтыг хуулиндаа оруулсан л даа. Янз бүрийн нөхцөл байдалд байгаа элэгшигчийн эрхийн зааг ялгааг нарийн гаргаж өгөхийг чармайсан.
Элэгшүүллийн хуулиндаа дан болон давхар иргэншлийн асуудлыг тусгасан. Монгол улсын иргэн болсон хүн мөн тухайн улсынхаа иргэнээс гарахгүйгээр эрхээ эдлээд сууж байж болно.

- Давхар иргэншил Монгол улсын тусгаар тогтнолд аюул занал учруулах биш үү? Хятадууд Монголын давхар иргэншлийг яаж ч ашиглаж мэднэ дээ.
- Харин тийм. Хятадын хууль бус цагаачид манай орны маш хүнд асуудал болоод байгаа. Тиймээс би төслүүддээ хууль бус цагаачдыг оруулж ирэхгүй байх тотгоруудыг суулгаж өгсөн. Янз бүрийн баримт бичиг, тодорхойлолт, монгол хэл соёлын шалгалт гээд л монгол хүнд бол давахад амархан, харь хүнд давахын аргагүй шалгууруудыг оруулсан. Хууль бус цагаачид нь хүндрэл учруулаад байгаа орны иргэдэд тэгж ингэж хандана, давхар иргэншлийн гэрээг тухайн улстай байгуулахаас түдгэлзэнэ гээд л хууль бус цагаачлалын эсрэг зүйлүүдийг хангалттай оруулсан.

- Манай иргэд наймаа энэ тэр гээд янз бүрийн шалтгаанаар Хятадын иргэн болоод эхэлбэл яах вэ?
- Түүнийг хорьсон. 1-рт, гадаадын монгол туургат иргэн манай иргэн болж болно; 2-рт, манай монгол туургат иргэн гадаадын давхар иргэншил авч болохгүй; 3-рт манай монгол биш иргэн гадаадын давхар иргэншлийг авч болно гэсэн ийм гурван үндэслэл байгаа юм.

- Их л эрсдэлтэй төсөл юм аа даа. Хужаа нарын аюул их байхад...
- Журмын нөхөд бид үндэсний үйл хэргийн төлөө тэмцэнэ, тэрэнтэйгээ адилаар хууль бус цагаачлалын эсрэг ч тэмцэнэ, Ер нь ард нийтээрээ хууль бус цагаачлалын эсрэг санаа нэгтэйгээр, гэтэлшгүй бат бөх хана хэрэм болж зогсох хэрэгтэй.
Өнөөдөр нэг сонин хандлага ажиглагдаад байх юм. Хууль бус цагаач өчнөөн түм бумаараа орж ирээд, дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргээд, Монгол орныг эзэлж авчихаад байхад дуугаа хураагаад, хүлцээд тэвчээд, дарлуулаад доромжлуулаад өдий хүрсэн хэрнээ Монгол туургатнаа авчиръя гэхээр харин бүдүүн бүдүүн дуугараад, сөрж зогсоод байна уу, үгүй юу.
Ийм байж болохгүй ээ. Монгол туургатнаа авчраад, бүгдээрээ нийлээд хууль бус цагаачлалыг тас цохьё л доо. Магадгүй монгол туургатны асуудлаа зөв зүйтэйгээр хэрэгжүүлэхийн тулд эхлээд шударга сайн төр тогтоох шаардлага гарч мэднэ.

- Та бас геноцидийн тухай хууль санаачилсан байна. Энэ нь ямар ач тустай юм бэ?
- Түүхийн гашуун сургамжийг санаж явах нь дахин давтагдахаас нь сэргийлж, дороо суурьтай, дотроо бодолтой явахад хүргэдэг байхгүй юу. Монгол улс түмэнд ч ач холбогдолтой, даян дэлхийд ч ач холбогдолтой ийм асуудал.
Еврейн геноцид, армяны геноцид гээд л хэн бүхэн мэддэг. Гэтэл монголын геноцидыг мэдэхгүй байна. Геноцидэд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэхгүй байна. Шударга ёсонд нийцэх үү дээ.
Зайлшгүй ийм хууль байх ёстой.

- Та дэндүү олон асуудал зэрэг дэвшүүлчих шиг болох юм. Тэгэхлээр хүмүүс хүлээж авахад хүндрэлтэй юм биш үү?
- Харин бөөнөөр нь яривал даацтай байх юм биш үү. Дахин дахин нэг юм ярьж гарч ирээд байвал хүмүүс залхах байлгүй дээ.
Би "Засгийн газрын монгол туургач буюу Панмонголист номнолын концепци", "Ашигт малтмалын тухай хуулийг автаркийн зарчмаар шинэчлэн зохиож, батлан тогтооход дуудсан уриалга", "Төрийн хас сүлдний тухай, улс үндэстэн, парламентын нэрийн тухай саналууд", "Латин үсгийн төслүүд" гээд саналуудыг бас дэвшүүлж, дээш нь өргөн барьсан.

- Монгол туургатан гэх мөртлөө латин үсэг гээд байдаг нь ямар учиртай вэ? Монгол бичгээ дэмжих хэрэгтэй ш дээ.
- Би монгол бичгийг ард түмнийхээ үнэт соёлын өв гэж үзэж хүндлэн дээдэлдэг, дэлгэрүүлэхийн төлөө байдаг. Урьд монгол бичгийг дэлгэрүүлэх ажлын алдаа дутагдлыг нь шүүмжилж байсан. Алдаа дутагдал байсан шүү дээ.
Гэхдээ латин үсэг ч зэрэгцэн оршиж болох л байхгүй юу. Ерөөсөө энэ хоёр харшлахгүй. Харин ч бие биедээ тустай. Кирилл бичиг бол сталинист геноцидийн нэг үр дүн болохоор харин байж болохгүй асуудал гэж би боддог.

- Та "Нэгдсэн Монгол" хөдөлгөөн байгууллаа, тэр нь удирдлагагүй, зохион байгуулалтгүй гээд ярьсан. Тэр ямар учиртай вэ?
- Өнөөгийн ТББ-ын тухай хууль төгс төгөлдөр биш байгаа. ТББ-ын үйл ажиллагааг чөдөрлөсөн хууль байдаг. Чөлөөтэй үйл ажиллагаа явуулъя гэвэл удирдлагагүй, зохион байгуулалтгүй байхаас өөр аргагүй байна.

Ярилцсан П.ТУЛГАА

Монголын ард түмнийг өнөөдөр ч аймаглан хөнөөсөөр байна


"Ноцтой мэдээ", 2007 он, №30 (304).


Ашигт малтмалаа зөв эзэмшвэл Кувейт Катар шиг алт мөнгөнд умбаж шумбана.
Чөлөөт сэтгүүлч Ч.Мөнхбаяр тун сонин санал санаачилгуудыг дэвшүүлээд, хэвлэлийн бага хурал хийлгэсэн. Уншигчдад сонирхолтой байх болов уу гээд, сэтгүүлчтэй уулзаж ярилцав.

— “Нэгдсэн Монгол” хөдөлгөөн үүсгэлээ гэж та зарласан. Дэндүү олон хөдөлгөөн бий болоод байгаа юм биш үү? Та бүхний үйл ажиллагааны онцлог юу вэ?
— Шаардлагатай бол хэдэн ч хөдөлгөөн байсан яах вэ. Бид Монгол улс түмний сайн сайхан, Монгол туургатны нэгдэл нягтралын төлөө тэмцэнэ. Үндэсний үзлийг тугаа болгоно. Манай үндэсний үзэлт байгууллагууд “төрөө ард түмний тэмцлээс хамгаална”, “хөрш улсуудад болж буй үйл явдал бидэнд хамаагүй” гээд байдаг болоо юу даа. Бид бол төрөө жолоог нь булаасан зүй бус этгээдүүдийн үйлдлээс хамгаална, хөрш улсуудын монгол туургатны байдалд санаа тавина.
Бас хөдөлгөөн маань албан бус, сайн дурын чанартай. Нийтлэг үндэслэлүүдийг нь дагах нь гишүүн, ноцтой зөрчих нь гишүүн биш гэж тооцогдоно. Зарим хүн “ингэхлээр дураараа дургих явдал гарна” гээд байгаа. Хууль зөрчихгүй байх нь манай нэг нийтлэг үндэслэл.

— Зохион байгуулалтгүй бол хөдөлгөөн оршиж чадна гэж үү? Хүн ер нь дагах уу даа?

— Байнгын, нэгдсэн зохион байгуулалт байхгүй ч, хэсэгчилсэн, түр зохион байгуулалт байж болно. Тэгэхлээр зохион байгуулалтаар дутагдах гачигдах явдалгүй. Ард иргэд маань зохион байгуулалт хүлээгээд суугаад байх биш, өөрсдөө санаачилж, бүтээлчээр тэмц гэж дуудсан хөдөлгөөн л дөө. “Нэгдсэн Монгол”-д хүн бүхэн гол хүн байхгүй юу. Ийм албан бус, сайн дурын хөдөлгөөнүүд байсаар ирсэн.
Суудал ойр таарсан хэсэг балиашгийг аваад үзье. Тэд уухай хашхирч, үүргээ сайн гүйцэтгэлээ. Сая нийслэлд маань болсон боксын тивийн аваргад тэглээ ш дээ. Тэдэнд байнгын удирдлага, зохион байгуулалт гэж огт байгаагүй. Юм ийм л байдаг байхгүй юу.
Хүн дагахгүй байсан ч санаа зовох юм алга. Би ганцаараа байсан ч болно. Манайд мянга мянган даган баясагчтай гэгдсэн атлаа, ганц хоёр л гишүүнтэй хөдөлгөөн зөндөө л байдаг. Үнэн шүү дээ.

— Та уугуулшууллын, элэгшүүллийн гэсэн хуулийн төслүүддээ монгол туургатныг нүүлгэж ирүүлэх, иргэн болгох санаа гаргажээ. Хэрэв бүтэж гэмээнэ, хоорондоо таарч тохирохгүй, бөөн зөрчил үүсвэл яах вэ?

— Төрийн мэргэн бодлого явуулж, монгол туургатнаа ойртуулах, нэгтгэж нягтруулах хэрэгтэй. Энэ талаар би “Засгийн газрын монгол туургач концепци”-доо дэвшүүлчихсэн.
Өвөр монголчуудад дургүй хүмүүс байдаг юм билээ. Цаадуул нь ч дарлалаас болоод сонин сонин болсон байдаг. Гэхдээ манайхан илүү сайн сайхнаараа даваад давамгайлаад байгаа юм нэг их байхгүй ш дээ. Өнөө цаг бол монголчуудын их уналтын үе юм. Нийлж нэгдээд, гүн ангалаасаа гарахаа бодох хэрэгтэй. Юун бие биенээ элэглэх шоолох манатай вэ. Өвөр монголыгоо голоод чамлаад байвал хужаа ах нартаа л бяц тэврүүлнэ дээ, өөр яахав.

— Эдгээр хуулиудыг ашиглаад харин хужаа нар цувах биш үү.

— Энэ төслүүдээс болж хужаа цувахгүй, тийм зорилго ч тавигдахгүй. Монголчуудыг авчрах хуулийг хужаа цувуулах хууль болгон завхруулах этгээдүүд, цагаачидтай л яаж тэмцэх вэ гэдгээ бид бодоод, зэхээд сууж байна. Хууль бус цагаачлалтай тэмцэж сурцгаая. Тэгвэл бүх юм болоод явчихна. Бидний энэ төслүүдийг хууль бус цагаачлалтай холбож үзээд байж болохгүй.
Одоо тэр сонин хэвлэлд, 800 мянган хужаа ороод ирчихсэн, үлээхэд нурах барилга бариад, алт олборлох нэрээр хөрс хордуулаад, ямаа үржүүлэхийг уриалж хөдөө нутгийг цөлжүүлээд, туслах малчин болж хүргэн ороод, эрчүүдийг нь нийлж балбаад, эмсийг нь нийлж самууруулаад, өөр яасан ч гэнэв, юм болоод байна гэж бичээд байна шүү дээ. Үүнтэй холбож үзвэл зохистой.
Эртүүд ТВ-ээр монгол барилгачид “Бид туршлагатай ажилчид байж, ямар ч мэргэжил дадлагагүй траншейний гуйлгачин хужаа нараас 5 дахин бага цалин авч байна. Тэр хужаа нарыг манай компани дээд зэргийн хангамж, хоол, нөхцөл, хувцас, хөдөлмөр хамгаалалтаар үнэгүй хангаж, дээрээс нь 1000 долларын цалин өгч, аль амар ажлыг хийлгэж, жаргааж байна. Бид хамаг хэцүү хүнд, муу ажлыг нь хийж, хужаа нарын боол, доог тохуу нь болж байна. Цалингийн маань хагас ажлын зардалд явчихдаг, тэгээд бас цалингаа өгөхөө ч болилоо. Харин энэ хужаа нар 1000 долларын нэгийг нь ч хэрэглэлгүй нутаг руугаа явуулж, байрны мөнгө хийж байна. Бид хаясан бээлий, хувцсыг нь өмсдөг” гээд л, бараг хаясан өвдөл цөвдлөөр нь хооллодог ухааны юм ярьж байсан. Хууль бус цагаачлалыг ийм зүйлтэй холбож үзэх хэрэгтэй.
Хууль бус цагаачид Монголыг эзэлж авчээ. Үүний эсрэг тэмцэхийг ард түмэндээ уриалцгаая.

— Геноцидийн тухай хуулийн төсөл тань их аюултай санагдаж байна…

— Аюултай биш ээ. Орос, Хятад хоёр чинь, гайтай Сталин, соёлын хувьсгалчид манай орны бүх ард иргэдийг геноцидлэсээн гээд зарлаад байдаг байхгүй юу. Тэрэн дундуур нь ороод л, монгол туургатны геноцидээ хүлээн зөвшөөрүүлчих хэрэгтэй. Одоо чинь олон түүхэн момент бүрдээд байна.

— Ийм хууль ямар ашигтай юм бэ?

— Геноцид ашигтай гэх нь хаашаа юм бэ дээ. Хэлмэгдэж хохирсон ахан дүүсийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэх хүний ёсыг бид дагах учиртай юу, учиртай. Бас түүхэн үнэнийг мэдэж, нэгдэж нягтарч, хүчжиж явахгүй бол ингэж геноцидлүүлдэг юм байна шүү гэдгийг таньж авахад тустай. Ерөөсөө амьд явъя, алтан аяганаас ус ууя гэвэл геноцидийн аюулыг заавал мэдэж байх шаардлагатай. Мэдээгүйгээс болж, шуурганд уруудсан хонь шиг явах нь их болж байна. Одоо ч геноцид үргэлжилж байгааг анзаарахгүй, нядлуурын цаана тавьсан сүрэл рүү хурдлах нь түгээмэл ажиглагдаж байна. Ганц л жишээ хэлэхэд, монголчуудыг амьдрах аргагүй болгон хөөж тууж, хаа сайгүй л “манайхаас ажиллах хүч ав, визгүй болго” гэж хөөцөлдөж байгаа хэрнээ, хууль бус цагаачдыг мянга мянгаар нь оруулж, мянган доллараар даллаад байгааг геноцид гэхгүй, юу гэх вэ.

— Ашигт малтмалын автарки гэдэг нь юуг хэлсэн санал вэ?

— Автарки бол өөрөө бүхнийг хийх, бие даах, асуудлыг гартаа баттай атгах гэсэн утгатай эдийн засгийн нэр томъёо. Ашигт малтмал өөрөө бэлэн хөрөнгө оруулалт хэвтэж байгаа учир автарки хийх боломжийг олгодог. Монголчууд уул уурхайн боловсон хүчин, ажиллах хүч, ашигт малтмалыг барьцаалсан зээл, гаднаас хөлслөгдөх тэргүүний мэргэжилтэн, компанийг ашиглаад, өөрсдөө ашиглаад, эзэмшээд, тэр Кувейт Катар шиг алт мөнгөнд умбаж шумбах бүрэн бололцоотой. Тийм хуультай болъё гэж уриалсан.

— Төрийн хас сүлд гэдэг ойлгомжтой. Улс, үндэстэн, парламентийн нэрийн тухай саналаа танилцуулна уу?

— Улсаа Төв Монгол Ард-Улс гэж нэрлэе гэсэн л дээ. Төв Монгол гэдэг нь “бүх Монгол биш, төв хэсэг нь л ингээд улс болоод байж байгаа юм шүү, шударга ёс хаана байна вэ?” гэсэн утгыг сануулах гэсэн зорилготой юм л даа. Хүн амаар ч юм уу, ямар нэг байдлаар бүх монголчууд бүрэн нэгдтэл түр ингэе гэсэн шүү дээ. Гэтэл намайг хайран улсаа яйран болгов гэж буруутгаж байгаа. Яйран болгосон юм алга аа. Харин Ард-Улс гэдэг нь республика-г ингэж орчуулбал зохистой гэсэн юм.
Албан бичиг дээр монгол гэж бичиж болдоггүй, халх дүрвэд гэж ястнаа бүртгүүлдэг нь, бид албан ёсоор монгол, үндэстэн биш юм шиг байгаа байхгүй юу. Албан баримтад монгол гэсэн үндсээ бичиж хэвших саналыг дэвшүүлсэн юм.
Парламентийн тухайд бол Их Хуралдай гэвэл зохистой. Ер нь би moenhbayar.blogspot.com-д санал, төслүүдээ тавьж, олны хүртээл болгож байгаа. Бас төрийн өндөрлөгүүд, УИХ-ын гишүүд, нэрт зүтгэлтнүүд, ТББ-уудад өргөн барьж эхэлсээн.

— Та “Монгол Омен” роман бичсэнээ хэвлэлийн бага хурал дээр танилцуулсан. Тэр роман санал санаачлагуудтай тань холбоотой юу?

— Шууд холбоотой биш л дээ. Монгол оронд чөтгөрийн хүү ландрам мэндэлж, гай түйтгэр тарьж буйг бичсэн. Гэтэл тэр гай түйтгэр нь өнөөгийн бодит байдал байх жишээтэй. Ер нь бодит явдлуудаас сэдэвлэж бичсэн шүү дээ. Бас ард иргэдийг нөхцөл байдлыг ухамсарлаж, Монголынхоо сайн сайхны төлөө тэмцэхэд уриалсан. Тийм болохоор шууд биш ч гэсэн, холбоотой байгаа юм.

Ярилцсан Б.Ойдов

Би удирдлага, зохион байгуулалтгүй “Нэгдсэн Монгол” гэдэг хөдөлгөөн байгууллаа


"Элдэв явдал", 2007 он, №16 (036)


Бүх монгол туургатныг Монгол Улсын иргэн болгох хуулийн төсөл санаачилжээ.
Чөлөөт сэтгүүлч Ч.Мөнхбаяр “Монгол улс үндэстний нөхцөл байдлыг сайжруулах багц санал, төсөл”-өө төрийн өндөрлөгүүдэд өргөн барьжээ. Түүнтэй манай сэтгүүлч уулзан ярилцав.

— Та “Уугуулшууллын тухай”, “Элэгшүүллийн тухай” гээд хоёр хуулийн талаар хэвлэлийн бага хурал дээр ярьж байсан. Ойролцоо утга агуулгатай юм шиг санагдсан?
— Тийм ээ. Монгол туургатнаа нааш татъя гэсэн ижил санаатай, ахан дүү төслүүд юм. Уугуулшуулал нь элэг нэгтэн ахан дүүсээ Монгол Улсад нүүлгэн ирүүлж, уугуул болгоно гэсэн утгатай нэр томъёо. Репатриаци гэдгийг ингэж буулгалаа л даа. Элэгшүүлэл гэдэг нь бүх монгол туургатныг Монголын иргэн болгох зарчмыг тунхагласан. Монгол Улсад элэгтэй болгоно гэсэн үг шүү дээ. Үүнд тохирох гадаад нэр томъёог би олсонгүй. Инпатриаци гэсэн латин нэр томъёо зохиож, оноогоод байгаа.
Уугуулшуулал гэдэг нь заавал Монголд байнга оршин суухыг шаардана. Элэгшүүлэл гэдэг нь тийм шаардлага тавихгүй. Дан буюу давхар иргэншлийн зарчмаар элэгшүүлнэ.

— Энэ төслүүд хэрэгжиж гэмээнэ, хужаа нар үй түмээр орж ирээд, баллаж тавих юм биш үү?

— Хууль бус цагаачлалтай зохих тэмцлийг хийхгүй бол, энэ төслүүдээс хамаарахгүйгээр хужаа нар орж ирж л байгаа шүү дээ. 800 мянган хужаа орж ирлээ гэж ТВ-ээр ярьж байсан. Харин би бол монголчуудыгаа л оруулж ирж, хамгийн үнэт хүн-баялгаа нэмэгдүүлж, хөгжиж цэцэглэе гээд байгаа.
Хужаа цагаач орж ирнэ гээд үндэсний үзлээсээ бид ухарч болохгүй. Бид улам олон болоод, бүгдээр хамтдаа хууль бус цагаачидтай тэмцэх хэрэгтэй юм. Хэрэв цагаач орж ирнэ, тэрийг ч болохгүй, энийг ч болохгүй гээд байх юм бол бид юу ч хийж чадахгүй болно. Гол нь, хууль бус цагаачидтай хийх тэмцлийг л чангатгах хэрэгтэй байгаа юм.
Хууль, хууль бус явдал хоёрыг ялгаж салгаж үзэх хэрэгтэй. Миний төслүүд хууль бус явдлыг төрүүлэхгүй. Хууль сахиулах байгууллагуудын хариуцлагагүй ажиллагаа л хууль бус цагаачдыг гааруулаад байгаа шүү дээ.
Би төслүүддээ хууль бус цагаачдыг хязгаарлах олон шалгуур оруулсан. Баримт бичиг, монгол хэлний шалгалт, шаардлага гарвал нүүр-гавлын шинжилгээ гээд л…

— Нүүр-гавлын шинжилгээ гэдэг чинь нөгөө фашистууд хамар ам хэмждэг шиг юм болох нь уу?

— БНХАУ-д монгол хэлийг янз бүрийн хэмжээгээр сурсан хятад хүн олон байдаг. Тэд бас монгол хүн гээд баримт бичиг авчихсан байдаг. Тиймэрхүү хүний фотог урд, хажуугаас аваад, шинжиж, дүгнэлт гаргаж болно. Яс үндсийг тодорхойлоход бэрхшээлтэй нөхцөлд тэгнэ гэж би төсөлдөө заасан л даа. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэх эсэхийг бүгдээр хэлэлцээд шийднэ шүү дээ. Хууль бус цагаачдын учруулж буй бэрхшээл энэ мэт шалгуурыг хэрэглэхээс өөр аргагүйд хүргэж байна.
Хүмүүс энэ төслүүдийн талаар сонсоод, юуны өмнө хятадуудын талаар яриад эхэлдэг. Уг нь монголчуудын тухай төсөл.
Бид эх орондоо хэрэгтэй бүх л төслийг хэрэгжүүлэх ёстой. Харин хууль бус цагаачлалтай ард нийтээрээ тэмцэх учиртай. Ингэвэл бүх юм болоод явчихна даа.

— Давхар иргэншилтэй хүмүүс нийгэмд сөрөг зүйлүүдийг авчрах вий гэсэн болгоомжлол төрж байна…

— Тийм хүмүүс тагнана, хорлон сүйтгэнэ, харьд уусгана гэж үү? Энэ явдлуудыг гаргуулахгүйн тулд хуулийн байгууллагууд сайн ажиллах хэрэгтэй, ард нийтээрээ харж хянаж байх учиртай.
Миний хуулийн төслийн дагуу бол, зөвхөн монгол туургатан хүн Монголын давхар иргэншилд хамрагдаж болно, харин Монгол Улсын монголчууд харийн давхар иргэншилд хамрагдаж болохгүй. Монгол Улсын иргэд хятад цустай, гарвальтай гэдгээ нотлоод, Хятадын давхар иргэншилд хамрагдаж болох жишээтэй.
Төсөлдөө би давхар иргэншилтэй хүн Монголын төрд алба хааж, сонгуульд оролцож болохгүй гэж заасан. Мөн хууль бус цагаачид нь аюул учруулж байгаа оронтой давхар иргэншлийн тухай гэрээ байгуулахгүй гэсэн л дээ. Энэ мэтчилэн, элэгшүүллийн тухай хуулийн төслийг хортойгоор ашиглахаас сэргийлсэн зүйлүүдийг хангалттай л оруулсан даа.
Уг хуулийн зорилго нь монгол туургатныг эхлээд давхар, дараа нь дан иргэншилдээ хамруулж, аажмаар татаж авчрахад оршино.
Дээгүүр давхар иргэншлийн тухай асуудал нэлээд хэдэн жил яригдаж байгаа. Бусад улсуудтай чөлөөт давхар иргэншлийн гэрээ байгуулах юм ярьж төлөвлөөд байгаа гэсэн шүү. Дэлхийд тэр нь их түгээмэл болж байгаа л даа. Тийм гэрээ байгуулбал, Монголын бүх иргэн Хятадын, Хятадын бүх иргэн Монголын давхар иргэншилд хамрагдах нь бүрэн чөлөөтэй болно. Харьд нэгдэх хүсэлт гаргаад явж байдаг төрийн зарим түшээд тийм юм хийж дөнгөнө. Харин би түүнээс сэргийлж, давхар иргэншлийг зөв зүг рүү залуурдах төсөл хийлээ.

— Геноцидийн тухай хууль хөрш гүрнүүдийн дургүйцлийг төрүүлж болох бус уу?

— Орос сталинизмын үед, Хятад соёлын хувьсгалын үед бага ард түмнүүдийн эсрэг геноцид буюу хүй төрлөөр устгах, аймаглан устгах гэмт хэрэг үйлдэгдэж байсныг өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Тийм атал, бид яагаад түүнийг хүлээн зөвшөөрч болохгүй байх билээ. Зовох албагүй ч, зовлон зүдгүүр нэгэнт тохиолдчихсон бол элгэн саднуудыг ойртуулдаг. Геноцид бас монгол туургатныг ойртуулна, нэгтгэж өгнө. Ер нь би Монгол Улсыг бусадтай муудалцуулах зүйл санаачлахгүй байгаа.

— Та Монгол туургатны сайд байх хэрэгтэй гэсэн. Тэр талаар ярина уу?

— Манай засгийн газар монгол туургач буюу панмонголист номнолтой болж, түүнийхээ дагуу үйл ажиллагаа явуулах учиртай юм. Монгол Улс, монгол туургатан хоёрыг салшгүйгээр авч үзэх нь манай төрийн бодлогын нэг чухал зарчим байх ёстой. Тиймээс, монгол туургатны нэгдэл нягтрал, хамтын ажиллагааг дэмжих Монгол туургатны газрыг сайд тэргүүнтэйгээр байгуулъя гэсэн л дээ. Монгол туургач номнолын тухай саналдаа энэ бүхнийг өгүүлсэн.

— Та “Нэгдсэн Монгол” хөдөлгөөнийг үүсгэн байгууллаа гэсэн мөртлөө, энэ маань удирдлагагүй, зохион байгуулалтгүй гэсэн. Ийм хөдөлгөөн байж болох уу даа?

— Энэ маань сайн дурын, албан бус хөдөлгөөн. Аливаа хөдөлгөөний удирдлагыг худалдан авч, үйл ажиллагааг нь завхруулж байгаа нөхцөлд ингэхээс өөр аргагүй мэт. Өөрчлөн байгуулалтын үед “неформалы” гэх ийм хөдөлгөөн олноор байгуулагдаж байсан. Ер нь манайхан их хувь хүнч чанартай. “Нэгдсэн Монгол” хөдөлгөөн тийм чанар дээр суурилна. Эв нэгдэлгүй юм шиг атлаа, харин ч нийтлэг үндэслэлүүд дээрээ жинхэнэ эв нэгдэлтэй байх хөдөлгөөн юм. Болохооргүй бол зохион байгуулалтад орно. Түүнийг би үгүйсгээгүй.

— Өөр саналуудаа товч танилцуулна уу?

— Төрийн хас сүлдний тухай, улс, үндэстэн, парламентийн нэрийн тухай саналууд дэвшүүлсэн. Монголчуудын язгуурын сүлд нь гагцхүү Хас учир, түүнийг төрийн сүлд, туганд залж, Монголын хийморийг бадруулбал зохино. Тодорхой төслүүд зохиосон. Бас “Ашигт малтмалын тухай хуулийг автаркийн зарчмаар шинэчлэн зохиоё” гэсэн уриалга байж байна. Автарки гэдэг нь “өөрөө бүхнийг хийхийг эрмэлзэх” гэсэн утгатай эдийн засгийн нэр томъёо. Мөн латин үсгийн төслөө өргөн барьж байгаа. Энэ асуудлыг би 1991 оноос ярьж байгаа л даа.

— Сүүлийн асуултыг өөрт тань үлдээе?

— Миний багц санал төслийн бүрэн эхтэй moenhbayar.blogspot.com хаягаар ороод танилцаж болно шүү. Бас ний нуугүй хэлэхэд, эх оронч, монгол туургач үзлийг дэлгэрүүлэхэд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. Зөвхөн дээрх багц санал, төсөл гэлтгүй, Монголын сайн сайхны төлөө их л зүйл хиймээр байна. Тиймээс хандивын дансаа дурдчихъя: “Монгол шуудан” банк, 11-р салбар, 1155018797.

Ярилцсан Ц.Батбаатар

Хятад төрхийг хазар цусаар засах хэрэгтэй


"Хүмүүсийн зиндаа", 2008 оны 3-р сар, №1.


Чөлөөт сэтгүүлч Ч.Мөнхбаяр 7 санал санаачилгаа төрийн өндөрлөгүүдэд өргөн барьж, бас “Нэгдсэн Монгол” хөдөлгөөн үүсгэн байгуулснаа зарлажээ. Манай сурвалжлагч уулзаж ярилцлаа.

— Таны “Уугуулшууллын тухай”, “Элэгшүүллийн тухай” гэсэн хуулийн төслүүдийг Монгол улсад монгол туургатныг нүүлгэж авчрах төсөл юм байна гэж ойлголоо. Бодит амьдрал дээр хэрэгжих магадлал нь хэр байна вэ?
— Хуулиа хэлэлцээд баталчих л юм бол хэрэгжинэ шүү дээ. Өвөр монголчууд цөл рүү шахагдаад, гишгэх газаргүй шахуу болж хэцүүхэн л байгаа. Тэд лав дуртай ирнэ. Энэ хууль хэрэгжвэл, Хятад улс тал бүрээр туслах байх шүү. Бүх ойрдуудыг нутагтаа цуглуулна гэсэн Илюмжиновт их л тусалж байгаа сурагтай. Автомашины үйлдвэр байгуулж, нүүж очигсдыг ажиллуул гэж зээл хүртэл өгсөн байлээ шүү дээ.
Манайх бол ашигт малтмалын салбартаа, тэгээд бас барилга гээд л ажиллах хүч шаардлагатай янз бүрийн салбарууддаа өвөр монголчуудыг ажиллуулах хэрэгтэй. Ашигт малтмалаа зөв зүйтэй эзэмшиж олсон орлогоосоо энэ бодлогыг хэрэгжүүлэхэд зарцуулбал зохино.

— Монгол туургатан бус, харийн элдэв этгээдүүд орж ирээд эзлээд авчихвал яана?

— Хэрвээ хууль бус цагаачтай тэмцэхгүй л бол энэ төсөлтэй төсөлгүй тэд орж ирнэ, суурьшина, иргэний үнэмлэхтэй ч болцгооно. Би энэ хуулиндаа хууль бус цагаачлалыг эсэргүүцсэн олон заалтыг оруулсан.
Казахстан улс Хятадаас хасгуудаа авч байгаа, харин хууль бус цагаачдыг оруулахгүй байгаа. Халимаг ч гэсэн хужаа нарыг оруулахгүй байгаа. Тэднээс дутах юу байх вэ. Монголчууд бид элгэн саднаа оруулъя, хууль зөрчигч цагаачдыг гаргая, тэгээд л болоо шүү дээ.

— Орос улс буриад, халимаг, тува нарыг монгол биш гэж үздэг. Тэгэхээр тэднийг оруулж ирэх нь бүтэхгүй нь ээ?

— Төсөлдөө монгол хэлээр бол монгол туургатан, монгол угсаатан гэж томъёолох, орос хэлээр бол монгольские народы гэж томъёолох хэрэгтэй байхгүй юу. Тэгэхлээр буриад, халимаг багтаад явчихна. Тувагийн үгийн сангийн 70% нь монгол байдаг. Бас монгольские народы гэдэгт багтаах бололцоотой. Соёл, ухамсар нь ч түрэг рүү гэхээсээ илүү наашаагаа байдаг. Төрийн нарийн бодлого явуулах хэрэгтэй.

— Хазарууд бидэнтэй хаа хамаагүй биш үү?

— Тэд чинь персүүдийг үзэхээр бид перс гээд, монголчуудыг үзэхээр бид монгол гээд байдаг, хоёрдмол хүмүүс гэнэ билээ. Гэхдээ Иран тэднийг нэг их тоодоггүй. Монголчууд бидэнд шанс гарч ирж байгаа байхгүй юу.
Өвөр монголчуудаар дамжаад хятад төрх орж ирнэ. Зохих хэмжээгээр орж ирэх нь гарцаагүй. Хазар цусаар хятад төрхийг засаж, хятад төрхөөс холдох ач холбогдол байгаа байхгүй юу.
Улс төрийн шаардлагаар иймэрхүү алхам хийх нь байдаг. Хазарууд монгол гэдэг нь батлагдахгүй байж болно. Гэхдээ монгол гээд татах шаардлага байгаа юм. Израиль улс еврей биш гэдгийг нь мэдсээр байж, еврей гэж гүрийгээд, Этиопоос жүүд шашинт фалаш гээч хар арьст ястныг татаж авч байсан. Өлсгөлөнд нэрвэгдсэн Этиопоос өндөр хөгжилтэй оронд очсон тэд еврейчүүдээс ч илүүгээр Израильд үнэнч иргэд болсон гэнэ билээ.
Манайхан социализмын үед Афганистанд тусалдаг байсан. Тэгэхэд хазарууд бидний элгэн садан монголчууд чинь сүрхий өндөр хөгжилтэй улс байдаг юм байна шүү гээд ойлгоодохсон байгаа юм. Талибанууд хазаруудыг монгол царай, яс үндсээр нь гадуурхаад, алж хядаад, их зовоосон. Энэ хэцүү бэрх үед нь туслаагүй гэж монголчуудад их гомддог юм гэсэн. Тэд чинь өөрсдийгөө бас перс гэдэг ч гэлээ, персүүд нь монгол царайтай гээд тоодоггүй байхгүй юу. Персүүд чинь Чингисийн байлдан дагуулал, монголчууд ингэсэн тэгсэн гээд л гоморхоод байдаг улс. Эгзгийг нь тааруулаад хазаруудыг татах л хэрэгтэй.

— “Нэгдсэн Монгол” хөдөлгөөний зорилго, удирдлагыг танилцуулна уу?

— “Нэгдсэн Монгол” хөдөлгөөний зорилго бол панмонголизм, эрүүл нийгэм хоёр гээд л ойлгочих. Харин удирдлага, зохион байгуулалт байхгүй. Нийтлэг үндэслэлдээ л захирагдаад явах, албан бус, сайн дурын хөдөлгөөн. Ийм хөдөлгөөн ард олныг улс үндэстнийхээ төлөө тэмцэх идэвх санаачлагатай, бие даасан чанартай болгох болов уу гэж санаад байгаа юм.

— Энэ чинь анархи байдалд хүргэх юм биш үү?

— Манайхан анархи гэдгийг буруугаар ойлгоод байгаа болохоос, тийм муу зүйл биш шүү дээ. Анархи бол тэмцлийн уран бүтээлч чанар гэх юм уу даа. Энэ нь олныг шударга тэмцэлд урин дуудах сайн талтай.
Юу ч гэсэн ажна, харна. Шаардлага гарвал зохион байгуулалтад орно. Ийм юм байж болно гэдгийг нийтлэг үндэслэлүүдэд оруулж өгсөн.

— Өөр ямар санал санаачлагыг өргөн барьж байгаа вэ?

— Геноцидийн хуулийн төсөл гэж байгаа. Монгол чинь еврей, армянтай зэрэгцээд хамгийн их аймаглан устгуулж байсан ард түмэн шүү дээ. Үүнийг хүлээн зөвшөөрч, түүхэн сургамжийг өөрснөө ч авч, дэлхийд ч өгч, далимаар нь үүнийг тойруулаад монгол туургатнаа нягтруулаад авах хэрэгтэй.
Засгийн газрын монгол туургач номнолын концепцийг санаачилсан. Монгол улс, монгол туургатан хоёр салшгүй хамт байх учиртай тул ийм номнол байх хэрэгтэй.
Ашигт малтмалаа өөрсдөө бие дааж ашиглах тухай хууль, төрийн хас сүлд, латин үсгийн төсөл гээд л бас дэвшүүлсэн дээ. Тэр бүхнийг бүрэн эхээр нь moenhbayar.blogspot.com-д үзэж болно шүү.

— Сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа.


Ярилцсан Г.Шинэсгүль

Monday, February 11, 2008

Ч.Мєнхбаяр: “Нэгдсэн Монгол” хєдєлгєєн албан бус, сайн дурын зарчмаар ажиллана


"Зууны шуудан". 2007.10.26. Баасан. №35 (35)

“Монгол улс, монгол туургатан гэсэн ойлголтууд ямагт хамт байх учиртай”.

Чєлєєт сэтгүүлч Ч.Мєнхбаяр “Нэгдсэн Монгол” хєдєлгєєн байгуулж, нэгэн багц долоон санал тєслєє тєрийн єндєрлєгүүдэд єргєн барьснаа зарласан юм. Түүнтэй энэ талаар нь хєєрєлдлєє.

— “Нэгдсэн Монгол” хєдєлгєєн одоогийн бүх хєдєлгєєнєєс євєрмєц үйл ажиллагаатай гэж мэдэгдсэн. Тэр євєрмєц байдал нь юунд орших вэ?

— Энэ хєдєлгєєн удирдлага, зохион байгуулалтгүй, нийтлэг үндэслэлүүддээ л захирагдана. Монгол туургатны эв нэгдэл, Монгол улсын сайн сайхны тєлєє тэмцэнэ гэсэн эрмэлзэх 5 зүйлтэй. Таван толгойт хас бэлгэдэлтэй.

Бүх үйл ажиллагаа нь гишүүдийн сайн дурын хичээл зүтгэл дээр суурилна. Байнгын, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтгүй ч, гишүүд түр, хэсэгчилсэн зохион байгуулалтад орж, эвлэн нэгдэж болно.

“Нэгдсэн Монгол”-ын сайн дурын, албан бус мєн чанар иргэдийг єндєр ухамсартай, тэмцэгч, эх оронч болгож хєгжүүлнэ, бас удирдлагыг нь худалдан авах, үйл ажиллагааг нь хутган үймүүлэх боломжгүй болгоно гэж үзэж байгаа. Єєрчлєн байгуулалтын үед ийм албан бус байгууллага олноор үүсч, эерэг үүрэг гүйцэтгэж байсан.

— Уугуулшууллын хууль Монголд бүх монгол туургатныг нүүлгэн ирүүлэх зорилготой гэсэн. Унаган иргэд маань гадагш олноороо цагаачилж байхад, наашаа ирэх гадаадын иргэд тийм олон байх болов уу?

— Бүх юм зєв бодлогоос л шалтгаална. “Манай барилгын компаниуд, янз бүрийн тєслүүд хууль бус цагаачдад монгол ажилчдынхаас 5-10 дахин єндєр цалин тєлж байна. Тэр цалингаа єєрийнхєндєє єгдєг бол гадаадад ажиллахаар явахгүй байсан” гэж сая нэг ТВ-ээр ярьж байна билээ. Тэр үнэн.

Монголд амьдрах нєхцєлгүй бол юу гэж хууль бус цагаачид наашаа тэмүүлэх билээ дээ. Ашигт малтмал Монголыг маш их хэтийн тєлєвтэй орон болгоно. Тэр хэтийн тєлвийг хууль бус цагаачдад бус, элэг нэгт ахан дүүстээ зориулах хэрэгтэй. Єєрийн ард иргэдийн сайн сайхны тєлєє ч мєн зориулах нь мэдээж.

— Элэгшүүллийн хуулийн тєсєлдєє бүх монгол туургатныг Монголын иргэн болгоно гэжээ. Ийм практикийг хэрэгжүүлсэн улс орон хэр байна вэ?

— Хамгийн ойрын жишээ гэхэд хоёр хєрш маань байна. Оросын уугуул үндэстнүүдийн тєлєєлєгч, хилийн чанад дахь 25 сая хүнийг ОХУ-ын давхар иргэншилд хамруулах ажил явагдаж байна. БНХАУ бас ийм бодлого явуулдаг. Унгар, Румын, Армян, Гүрж гээд олон улс давамгайлах үндэстнийхээ хилийн чанад дахь хэсгийг иргэнээ болгох үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Монголчуудын зуун зууныг дамнасан хүсэл эрмэлзэл бол нэгдэж, нэгэн гэр улс болох үйлс гэж боддог. Тэрхүү эрхэм эрмэлзлийг биелүүлэхэд элэгшүүллийн бодлого тус болох нь дамжиггүй.

Энэ явцыг хууль бус цагаачид мушгин гуйвуулж болох тул, тэдэнд хориг саад болох олон зүйлийг тєсєлдєє тусгасан. Ер нь хууль бус цагаачлалтай тэмцэх нь их л эн тэргүүний асуудал байх учиртай болоод байна даа.

— Геноцидийн тухай хуулийн тєсєл тань ноцтой асуудлыг хєнджээ. Манай гадаад харилцаанд хүндрэл учруулах юм биш үү?

— Монгол туургатныг хүй тєрлєєр нь хєнєєж, геноцидэд нэрвэгдүүлж байсан явдалд ОХУ бол ойлгож хандана гэж бодож байна. Саяхан, Украины ард түмнийг геноцидээр хэлмэгдүүлсэн Голодоморын хэргийг ОХУ хүлээн зєвшєєрсєн. Сталинизмын бүх гэмт хэргийг ОХУ хүлээн зєвшєєрдєг. Геноцидийг халимагууд депортаци гэсэн нэрийн дор хүлээн зєвшєєрүүлсэн байх жишээтэй.

БНХАУ бас, євєр монголчууд болон бусад ард түмнүүдийн үндэсний оршихуйд халдсан явдлыг “Соёлын хувьсгалын алдаа”, “Дєрвєн дээрэмчний хэрэг” гэх зэргээр томъёолон зєвшєєрч байна.

Уян хатан, ухаалаг бодлого баримталж чадвал бусад оронтой муудалцах байтугай, улам ойлголцож, найрамдах боломжийг энэ асуудал олгоно. Бидний хувьд түүхийн үнэнийг мэдэх, сургамжийг таних, туургатнаа нягтруулах, шударга ёсыг тогтоох зэрэг чухал ач холбогдолтой л доо.

— Засгийн газрын монгол туургач номнолын тухай санал дэвшүүлжээ. Тусгай номнол байх шаардлагатай юу?

— Монгол Улс, монгол туургатан хоёр бол ялгаж салгашгүй ойлголт юм. Єнєєгийн байдлаар, монгол ахан дүүсээ нэгдэж нягтруулах тал дээр манай тєр хангалтгүй ажиллаж байна. Тэгэхлээр монгол туургатны үйлсийг шинэ шатанд гаргаж, хүчжүүлэхийн тулд тусгай номнол хэрэгтэй, бүр сайд тэргүүнтэй Монгол туургатны газрыг байгуулж ажиллах хэрэгтэй гэж үздэг.

Тєр маань мянганы зорилго гээд л ярьдаг, хэлдэг, цаг дээрээ болохоор тэтгэвэр тэтгэмжээс хэтрэхгүй шахуу. Мянганыг ярих бол Нострадамусын хэрэг. Зууныг харин ярих хэрэгтэй. Зууны үйлсүүдэд монгол туургатнаа нэгтгэх нь зайлшгүй багтах учиртай.

— Ашигт малтмалын хуулийг “єєрєє бүхнийг хийх” буюу “автаркийн” зарчмаар єєрчлєх хэрэгтэй гэж байна. Энэ нь хэр бололцоотой вэ?

— Бидэнд шаардлагатай бүх хєрєнгє оруулалт хєрсєн дор маань байна. Үүнийгээ барьцаалж зээл аваад зоригтой хєдлєх хэрэгтэй. Монгол улс уул уурхайн үндэсний боловсон хүчинтэй, ажиллах хүч ч хангалттай. Шаардлага гарвал гадаадын мэргэжилтэн, компанийг хєлслєн ажиллуулж болно. Ашиг орлогыг зүгээр тарааж, бэртэгчин сэтгэлгээ түгээж болохгүй, улс түмнээ хєгжүүлэхэд ашиглана. Ийм зүйлүүдийг би “Автаркийн уриалга”-даа оруулсан. Ашигт малтмалын автарки нь түгээмэл ёсон. Харийнханд єгнє, дараа нь тэднээс хувь гуйна гэсэн ойлголт манайхаас єєр газар байдаггүй.

— Тєрийн хас сүлдний тухай санал гаргасан байна. Хас монголчуудтай холбоотой ч гэсэн, дэлхий дахин бол нацизм фашизмтай л холбож үздэг шүү дээ.

— Хас бол монголчуудын язгуур сүлд мєн. Үүнийг дэлхийд таниулах хэрэгтэй. Хэн нэг булай этгээдүүд єєрсдийгєє монгол гээд нэрлэчихвэл, бид монгол гэсэн нэрнээсээ татгалзахгүй шүү дээ. Тэрэнтэй л адил.

Хасын саналыг дагалдуулан, Монгол улсыг Тєв Монгол Ард Улс, парламентийг Их Хуралдай гэж нэрлэх, баримт бичигт үндсээ халх, буриад гэх бус, монгол гэж бичиж, албан ёсоор монголчууд, үндэстэн болох саналуудыг мєн дэвшүүлсэн.

— Латин үсгийн тєслийг мєн дэвшүүлжээ. Манайд энэ тєсєл хэрэгжээд, биеллээ олчихсон юм биш үү?

— 1997 оноос хойш 10 жилийн турш засгийн газрын латин үсгийн хєтєлбєр “хэрэгжиж” байна. Үүнд чамгүй хєрєнгє мєнгє зарцуулсан гэж би дуулсан. Гэтэл латин үсгээр тєрийн хэргийг хєтлєх, бүх шатны сургалтыг явуулах, шинэ дүрэм зохиох, толь бичиг гаргах гээд л, тавьсан хэдэн арван зорилт нь хэрэгжээгүй шүү дээ. Кирилл үсэгт латин үсэг автоматаар оноодог “Тусгал” гэдэг программ л гарсан. Санал болгоод байгаа цагаан толгой нь шийдвэрлэнэ гэсэн асуудлуудаа шийдвэрлээгүй. Зєєлєрсєн гийгүүлэгчийг хоёр янзаар тэмдэглэдэг. И авиаг хоёр үсгээр тэмдэглэдэг. Сэх гэдэг үгийг sex гэж бичдэг. Тоочоод байвал єчнєєн юм бий.

Харин би тэр мэт алдаагүй цагаан толгойн тєслийг дэвшүүлж ирсэн. Энэ удаад тєрийн єндєрлєгүүдэд єргєн барилаа.

Энэ дашрамд хэлэхэд, дээрх 7 санал, тєсєл маань “Нэгдсэн Монгол” хєдєлгєєний гишүүний хувьд дэвшүүлж байгаа санаачлагууд юм. Хєдєлгєєний албан ёсны байр суурь биш. Нийтлэг үндэслэлүүдийн дагуухь хувь хүний үйл ажиллагаа маань. Миний санал, санаачлагуудтай moenhbayar.blogspot.com-д танилцаж болно.


Ярилцсан Б.Цогнэмэх

Бүх монгол туургатныг Монгол Улсын иргэн болгох хууль санаачилжээ


"Дээдсийн амьдрал", 2007 он, 12-р сар, №15, 16 (393, 394)

“Нэгдсэн Монгол гэдэг үндэсний үзэлт хєдєлгєєн үүсэн байгуулагдлаа гэж сэтгүүлч Ч.Мєнхбаяр нєхдийн хамт хэвлэлийн бага хурлаар зарлан мэдэгдсэн юм. Тэрбээр басүндэсний үзэлтэй холбоотой тєсєл, саналуудыг танилцуулсан. Энэ талаар нь Мєнхбаяр сэтгүүлчтэй уулзаж ярилцав.

— Энэ хєдєлгєєний зорилго, үйл ажиллагаа юу вэ?

— Монгол туургатныг нэгтгэхэд нэмэр хандив үзүүлэх нь хєдєлгєєний тэргүүн зорилго. Мєн энэ улс орныхоо сайн сайхны тєлєє тэмцэнэ. Монгол улсаа бүх монгол туургатны гал голомт, халх бамбай болгохыг эрмэлзэнэ. Эх оронч, үндэсний үзлийг дэлгэрүүлнэ, єєрсдєє судалж таньжмэднэ. Хууль зєрчиж, гэм нүгэл үйлдэхгүй байхыг эрхэмлэнэ. Ийм таван зорилготой.

Энэ хєдєлгєєнд удирдлага, зохион байгуулалт байхгүй. Нийтлэг үндэслэлүүдийг нь зєвшєєрч, дагах хүн гишүүн нь болно, єєрийнхєєрєє л улс үндэстний тєлєє тэмцэнэ. Хэсэг гишүүд хамтарч үйл ажиллагаа явуулж болно, дугуйлангийн тэмцэл єрнүүлж болно. Нэгдсэн, байнгын удирдлага, зохион байгуулалт гэж харин байхгүй.

Хэн бүхнийг шударга тэмцлийн бүтээлч зарчим руу уриалан дуудаж байгаа арга хэлбэр юм. “Нэгдсэн Монгол хєдєлгєєний нийтлэг үндэслэлүүд, мєн дэвшүүлж буй санал санаачлагуудтай маань moenhbayar.blogspot.com-д танилцаж болно.

— “Даяар Монгол” хєдєлгєєний нэрийг ашиглаад янз бүрийн үл бүтэх этгээдүүд гэмт хэрэг үйлдээд байдаг гэсэн. Тэрэн шиг юм болохгүй юу?

— “Нэгдсэн Монгол хєдєлгєєний зарчмуудыг ноцтой зєрчсєн бол хєдєлгєєний гишүүн гэж тооцогдохгүй, хэрэв тэр этгээд маргашгүй гавъяа байгуулж, гэмээ хүлээсэн, цайруулсан нєхцєлд ахин гишүүн гэж тооцогдоно гэж заасан. Ер нь байгууллага, хууль бус явдал гэдэг бол тусдаа асуудал шүү дээ. Янз бүрийн байгууллагын гишүүд сайн ч юм хийж явдаг, муу ч юм хийж явдаг. Байгууллага зорилгоо л гол болгоно, харин нэрийг нь гэмт этгээд ашиглахгүй гэсэн баталгааг гаргаж єгдєггүй. “Нэгдсэн Монгол гэсэн нэр муугаар дуурсахаасаа, сайнаар дуурсах нь илүү байна гэдэгт итгэж байна. Монголчууддаа итгэх хэрэгтэй шүү дээ.

— Уугуулшууллын тухай, элэгшүүллийн тухай гэсэн хуулийн тєслүүдийг дэвшүүлж байгаа юм байна. Уугуулшуулал, элэгшүүлэл гээд л нэрнээсээ эхлээд тийм ч ойлгомжтой биш байна л даа.

— Элэг нэгтнээ нүүлгэж авчирч, уугуул болгохыг репатриаци гэдэг. Уугуулшуулал гэж "орчууллаа. Ийм бодлогыг, хилийн чанадад элэг нэгтэн нь байдаг улс бүр л явуулж байна. Элэгшүүлэл гэдэг нь бас шинэ нэр томъёо. Үүнд дүйх гадаад үг алга. Харь хэл рүү буулгах болбол инпатриаци гэж латинаар хэлдэг юм уу гэж бодож байна.

Элэгшүүлэл бол бүх монгол туургатнаа Монгол улсын иргэн болгоё, монгол элэгтэй болгоё гэсэн санаа л даа. Элэгшүүлэл нь уугуулшуулалдаа туслах бодлого юм. Монголын иргэн болчихвол хандлага нь улам л наашлана шүү дээ.

— Монгол туургатан 10 сая байдаг. 10 сая иргэнтэй болох болж байна уу?

— Зарчмын хувьд бол тийм л дээ. Гэхдээ гэнэт нэг єдєр сая сая хүн хүрээд ирнэ гэсэн үг биш шүү дээ. Израильд 100 жилд 6 сая еврей хүн очсон, хилийн чанадад 10 сая нь байна. Казахстан 15 жилийн турш 4 сая элэг нэгтнээ татах бодлого явууллаа, 400 мянга л очлоо.

Тэгэхлээр харьцангуй тайван процесс байхгүй юу. Монголын иргэн болсон зарим нь ирж амьдарна, зарим нь тэндээ байж л байна.

— Тэр 10 сая хүн иргэний эрхээ эдлээд, сонгууль єгєєд, сонгогдож ирээд, парламент маань харийнхнаар дүүрээд, эсвэл харь луу тєр засаг маань шилжээд замбараагүй юм болвол яана?

— Хилийн чанадад байнга оршин суудаг болон, давхар иргэншилтэй бол Монгол улсын тєрийн алба хаах, сонгуульд оролцох эрхгүй байх юм.

— Давхар иргэншил гэдэг чинь Монгол оронд аюултай биш үү?

— Аюулгүй байхаар бодож, зохицуулалтуудыг тєсєлдєє тусгасан. Давхар иргэншлийн талаар улс бүртэй гэрээ байгуулдаг. Хууль бус цагаачид нь бэрхшээл үүсгэж байгаа улстай давхар иргэншлийн гэрээ байгуулахаас түдгэлзэнэ гэсэн. Улс орондоо хүндрэл учруулахгүй гэж, тал талаас нь л бодож эргэцүүлж тєслєє хийсэн дээ.

— Давхар иргэншилтэй хүн наад зах нь цэргийн алба яаж хаах юм бэ?

— Элэгшигчийн эрх үүрэг гэдэг бүлэгтээ иймэрхүү асуудлыг авч үзсэн. Єєр улсад байнга оршин суугаа бол тус улсынхаа зохих эрх үүрэгт хамрагдана, хоёр улсын зохих ижил эрх үүрэгт ямар ч нєхцєлд давхардуулан хамрагдахгүй.

— Засгийн газрын монгол туургач номнолын концепцийг дэвшүүлж байгаа юм байна. Бас монголчуудыг хүй тєрлєєр устгаж байсан гэмт хэргийн тухай хууль, хас сүлдтэй болох санал гээд байна л даа. Энэ бүхэнд хєрш гүрнүүдээс єгсүүлээд дургүйцэх юм биш үү.

Бусад улсууд дургүйцэхээргүй л юм хийхийг чармайсан даа.

Хєрш хоёр орон маань орос туургач, хятад туургач бодлого явуулаад, бусад улсын иймэрхүү бодлогыг дэмжээд байгаа шүү дээ. Улс болгон л дан үндэснийх болохыг эрмэлзэж байгаа. Казахстан улс Оросоос ч, Хятадаас ч казах иргэдээ чєлєєтэй татаж байгаа, үүнд нь бүр Орос Хятад хоёр ихээхэн тусалж байх жишээтэй. Манайх монгол туургатнаа татъя гэвэл бас лтуслана. Илюмжинов элэг нэгтнээ татъя гэхэд Хятад дуртай зєвшєєрч, тусалж байгаа.

Тэр геноцидийг Орос, Хятад хоёр Сталины балаг, Соёлын хувьсгалын гай гэсэн утгаар хүлээн зєвшєєрчихсєн байхгүй юу. Хасын хувьд бол морин хас юм уу, таван жигүүрт хас гэсэн хэлбэрээр гаргаж ирвэл бас л зєвшєєрнє.

— Та бусад саналаа товч танилцуулахгүй юу?

— Автаркийн зарчим буюу, бүхнийг єєрєє хийх зарчмаар ашигт малтмалын хуулийг шинэчлэн тогтооё гэсэн санал дэвшүүлсэн. Бүх улс автаркийн зарчим баримталдаг атал, манайх л тийм биш байгаа. Хєрєнгє оруулалт хєрсєн дор байж л байхад, хаанаас олох вэ гээд хачин юм яриад байдаг.

Латин үсгийн тєсєл маань, би 1991 оноос хойш боловсруулаад, тєр засгаас хєрєнгє мєнгє гаргуулалгүйгээр бэлэн болгоод, улс түмэндээ бэлэглэж байгаа тєсєл юм. Минийхийг шууд аваад л хэрэглэчих хэрэгтэй байна. 1997 оноос хойш єчнєєн хєрєнгє мєнгє зарлагадсан, хоёр гурван байгууллага хүч хавсран ажилласан тєрийн тєсєл болохоор миний тєслєєс хол хоцорч байгаа. Жишээ нь, зєєлєрсєн гийгүүлэгчийг хоёр янзаар бичих юм хийчихсэн. Бас гадаад үгийг латин үсгээр бичиж болдоггүй гээд тєслийн удирдагч нь ярьж байсан. Энэ мэтчилэн зєндєє алдаа дутагдал бий.