Tuesday, April 9, 2013

Ардын намын гурил будааг устгана хэмээн, хойд солонгост хандивлах гэсэн ч, чанарын шаардлага хангасангүй

Ардын намын хужааг гаргана хэмээн, Ардын намынхны компаниудын 
хужаа ажилчдыг хөөлөө гэв үү?

АН-ын зарим нөхөд ардчилсан иргэнчилсэн гэж өөрсдийгөө магтан гайхуулдаг ч улаан хувьсгалч Дорж мэт авирладаг билээ. Хамтралын бухыг мөргөсөн эсэргүү бух гээд улаан хувьсгалч Дорж учир эс ухах малыг цаазлан хороосноороо алдаршсан.
Жишээ нь, Монголын тариаланч олны хөдөлмөр зүтгэлээрээ ургуулж давлуулсан ургацын далайг Ардын намын эсэргүү будаа ногоо гээд нэг нүдээр үзэж чаддаггүй. Хужаа будаа руу л нүд нь хялайж долийж чаддаг, хахалгүй хоолойгоороо давуулж чаддаг гэлтэй. 1996 онд үнийг чөлөөлж, гаалийн татварыг тэглэн Монголын газар тариаланд үхлийн цохилт өгөн устгачихаад, гэнэт юу болов гэж сандрангуутаа Ногоон хувьсгал энээ тэрээ гэж шоудаж ногоортлоо архидаж, ногоон нус гоожуулснаас илүү гавиагүй паянтай.
Энэ оны эхээр, нэгэн улаан АН-чин нөхөр Дарханы элеватор дэлбэрлээ гэхийг дуулаад, үхтлээ баярлан хөхөрч, алга ташиж, муу Ардын намын будаа дэлбэрлээ болж болж, гялай гялай гэж байхыг нүдээр үзээд, энэ чинь галзуурч солиоров уу гэж гайхаж байсансан. Арай эд чинь өөрсдөө дэлбэлчихээгүй байгаа гэж алмайрч суусансан. Гэтэл энгийн үзэгдэл юм билээ.
Ер нь намын хүмүүс, намжсан хүмүүс чинь эгэл монголчууд биднээс тэс ондоо, нам-монголчууд гэх юм уу, нэг л монгол биш хүмүүс байдаг болчихсон. Галзуу солиотой л гэмээр.
Саяхан нэг том даргыг нам дээрээ ирсэн байхаар нь уулзаад авъя гээд оочирлоход баахан намын улсын дунд орчихов. Тэдэнд Монгол улс үндэстний төлөө гэсэн юу ч байхгүй, монгол хүн гэх юу ч байхгүй. Монгол улс, Монголын ард түмэн гэж ам ангайвал алах байрын. Тувтан албан тушаал, ашиг хонжоо, хулгай зэлгий улайран яриад, бас бие биеийн өмнүүр оочир дайрах гэж улангасан дайраад амар заяа үзүүлээгүй. Нэг авгай орон нутагт дэвшиж байгаагэж байгаа юм. Тэр сонгогдож гарвал яана аа. 20 минут зогсоо зайгүй тэр тийм албан тушаалд очсон, очоогүй, дэвшсэн буусан, тийм албан тушаалын ачаар тэгж ингэж жаргаж цэнгэж байгаа гэх нэг л эрүүл бус сонирхол, донтол, шүлэнгэтэлд автан галзууран ярьсан билээ. Тэгсэн хэрнээ байнга оочирын өмнүүр дайрах үйлдэл хийнэ. Ердөө энэхэн хооронд л хичнээн залилах, хуурах авир, хорон санаа, шунал гаргаж байгаа юм. Нэг бичиг өгөөд хэдхэн секунд болоод гараад ирнэ гэж нэг эрийг хуураад, давхиж орсон тэр авгайгарч ирээгүй. Зарим нь түүнийг их сэргэлэн сайхан авгай гэж бодох байх. Харин гадаа байгаа улс түүнийг аль муугаар л хэлж байсан юм шүү. Надад бол шулам мам шиг санагдаж байв. Ийм авгай яаж хол явах вэ. Урдуураа усан гуу л татаж явна шүү дээ. Юун сэргэлэн? Тэнэг л байхгүй юу. Миний бие залхаад оочирлохоо болин, улайрсан мангас чөтгөрүүдийг орхин явсан билээ.
“МАН”-ын буудайг түлш болгоно гэсэн эрдэмтний саналыг хийрхэн дэмжиж байсныг санаж байна. Улсын хэрэгцээгээ дор нь хангачихаад л буудай илүүдээд сүйд болоод байгаа юм байх. Улсын хэрэгцээгээ хангасан гэдэг нь орчуулбал: хэрэглэгчдэд шаардлагатай гурилын нийт массын өчүүхэн нэг хэсгийг дотооддоо буудай тариалж нөхөхгүй бол проблемтой байсан, тэр жоохныг нөхчихсөн, илүү гарсан нь борлогдохгүй л байгаа юм билээ шүү дээ. Түүнээс биш, гадаадаас гурил буудай авахаа байсан юм биш. Гадаадаас гурил оруулж ирдэг компаниудын гүйлгээ борлуулалт огт буураагүй байгаа юм.
“МАН”-ынхан ч гэж “МАН”-ынхан. Буудай нь ч, гурил нь ч технологийн шаардлага хангадагггүй гэнэм. Бүх л дутагдал буй. Тоочивч баршгүй. Тиймээс хувь хүмүүс, өрх бүлүүд юу юм гэхээс, хоолны газрууд, талх боовны үйлдвэрүүд гадаадын гурил л хэрэглэж байна. Технологи зөрчлөө гэж үйл ажиллагаагаа хураалгах, техник хэрэгслээ муутгахыг хэн хүсэх вэ. Тэгээд ч гадаадад бол хаях чанарын гурил будаа маань харин ч өндөр үнэтэй.
Манай нэг төрийн өндөрлөг Тегераны эвсэлд үл нэгдэх орнуудын хуралд явахдаа Иран-Хойд Солонгосын эвсэлд нэгдчихээд ирсэн билээ. Хамгийн харгис эвсэл гэгдэх, Монголд хамгийн их тусалдаг, найрамдалтай байдаг улсуудын хамгийн заналт дайсан энэ хоёр орны удирдагчидтай уулзаж, атомын хаалттай объектод нь хүртэл зочлон, Уго Чааваас, Лукашенко нартай адил дэлхийг гайхашруулсан эрүүл солиотой нь мэдэгдэхгүй удирдагчдын тоонд ороод авсан. Энэ нь Чойбалсан 1945 онд Германд айлчилж, Гитлертэй зузаарч, зэвсгийн нууц үйлдвэрлэлтэй нь танилцаж, холбоотон нь болж, тал бүрээр туслахаар амалж, ЗХУ, БНХАУ, АНУ зэрэг улстай байлдахаар тохиролцсонтой л адил байхгүй юу.
Тэгэхдээ МАН-ын гурил будааг Хойд Солонгост буцалтгүй тусламж болгон өгч далдруулан дайснаа дарж, дархан цолоо мандуулахад тусална уу гэж гуйсан байгаа юм, НҮБ-ын даргаас. Мөн Н.Энхбаярыг яллахад битгий өмгөөлөөрэй гэж гуйсан байдаг. Даанч манайд чанарын шаардлага хангах гурил будаа байхгүй учир, олон улсын хамтын нийгэмлэг энэ асуудлыг эс хэрэгжүүлжээ.
Ардын намын гурил будааг устгана л гэсэн зорилго байсан тул бороо хуртай энэ жилийн ургацад байр саваа бэлдээгүй аж. Илүү авсан ургацыг хаяхаас өөр аргагүй болж байна. Ард иргэддээ тараагаад өгчих ч ухаан байхгүй. Энэ хэдэн ард иргэдийг ч устгаж л байвал болох хойно доо. Нөгөө тариаланчид нь ахиж төрд итгэхгүй, Монголд зүтгэхгүй, хятадуудын захиалгаар рапс тарина гэж занан, улс нийгмийнхээ өшрөн хорссон дайсан болж хувирч буй аж. Рапс бол хөрсийг амархан үржил шимгүй болгож эвддэг аюултай ургамал юм.
Онигоо шиг юм их л дуулдана. 100 гаруй хууль бус цагаач хужааг гаргалаа л гэнэ. Ардын намын хужаа гэж хатуурхан, МАН-ын хүний компанийн хужаа нарыг гаргалаа гэв үү? Манай намын хужаа гээд бусдад нь гайгүй хандлаа гэв үү? …
Ч.Мөнхбаяр
2012.10.10

1 comment:

DR. ADITY said...

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,
имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
whatsapp: 15733337443
Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802