Tuesday, July 27, 2010

Винайн ёсыг сахихгүйгээр Монголд Буддын шашин орших аргагүй



Буддын сүм хийд маань шарын шашнаас татгалзаж, эр эмийн ёс бол лам хүний хувьд буян мөн гэсэн номнол гаргаж, монгол улс түмнээр зөвшөөрүүлэхгүй бол, хууль бус үйл ажиллагаатнууд, залилан мэхлэгчид гэгдэж болохоор болжээ.

Монгол орон цагтаа Буддын шашны, Төвдийн дараа орох том төв, Мянган сүмийн орон, ариун дагшин газар байсан билээ.
Гэтэл, тэр олон сүмээс ажиллагаатай нэг ч үлдэхгүй болтол устгаж, ном, урлагийн бүтээлийг түймэрдэж, өнгөт металл үнэт чулууг кг-ыг нь нэг рүблиэр үнэлсэн үнэлээгүй болж гадагш нь зөөн, бусад материалыг сул олз хэмээн, хамтрал коммун, малын хашаа барьж байгуулахад ашиглаж байсан аймшигт цаг буй.
Лам нарыг сум гарздахгүй гэж давхарлаж зогсоогоод нэвт буудаж, олон газар амьдаар нь шатаасан. Богдууд, хутагтуудын занданшсан шарилыг хог дээр аваачин галдаж устгаж байв. Хуврагуудыг хүчээр шар шувтлуулан, тэднээр тусгай цэргийн салаа, ротуудыг байгуулж, До яамны ажилд олноор нь дайчилж байсийм. Бурхдыг маань хайлуулж, сум цутгаад, лам нарыг бууд гэж илгээж байлаа шүү дээ.

Монголд албан ёсоор нэг ч монгол хүн алга



Энэ янзаар бол Монгол улс сөнөж, Халх улс ч үүсч магад!

Монгол улсын хүн ам 2,8 сая. Богд хааны үеийн 618 мянгыг бодвол тав дахин их тоо мэт санагдаж байгаа биз. Уг нь 20-50 саяул байвал о’кей болох ёстой Монгол улсын хүн ам яаж нэг хэдэн арав дахин өсөх бол доо. 
Манай хүн амын өсөлт буурч байна гэх юм. Мянга мянгаараа Казахстан руу нүүдэллэвч, өнөр гэр бүлийг эрхэмлэх исламынхны уламжлалд үнэнч байдгийнхаа ачаар ердийн өсөлтийн хувьд улам ч ахицтай яваа казахуудын жишээ бэлээхэн дэргэд байж байхад шүү.
Саяхан үүнийг бичигч бээр анкетын “яс үндэс” гээч, жишгээс гадуур асуултад “монгол” хэмээн хариулаад орхитол хариуцлагатан эр хачирхан гайхаж, алдаагүй бөглөхийг анхааруулан, шинэ хуудас сарвайж билээ. Монгол гэдэг үндэстэн огт байдаггүй мэт л тэр хандсан!

БНУ биш, Ард-Улс


Республика гэж мөн ч сүртэй үг шүү. Олон хэлэнд тэр л чигээрээ орсон. Republic (анг.), Republique (фр.), Republik (rep.), Republica (исп), Repubblica (ит.), Республика (op.) г.м. Ази, Африк, Номхон далайн хэлнүүдэд ч тэр чигээрээ орсон байдаг. Монгол хэлэнд тэр чигээрээ орсон бол “Монгол  республик” гэсэн паспорттай явцгаах байж. Хожим юм уу, өвөрмөц хөгжсөн хэлнүүдэд республикийг тун ч олон янзаар орчуулсан байдаг. Reblacht (ирл.), Tasavalta (фин), Dimokratia (гре.), Rzeczpospolita (пол.) Lydveldid (исл.), Cumhurijeti (тур.), Conh Ноа (вьет.), Yinhang (хят.) г.з. Ямар ч орчуулга нь ардын эрх, ардын улс гэсэн утгатай байх аж. Respublica гэх уг латин үг нь ч яг тийм утгатай юм. 
Ард түмнээс сонгогдсон төлөөлөгчид төрийн эрх барих засаглалыг Бүгд найрамдах улс хэмээн хятад хэлнээс орчуулсан нь чихэнд сонсголонтой, тэр үеийн бичгийн сонгодог уламжлалд тун их нийцсэн аж. Хөрш улсын эзэн хаад, династийн нэр гуншинг тиймэрхүү янзаар орчуулж нэрлэдэг байсныг уншигчид санаж байгаа. Харин тун харамсалтай нь орчин үеийн хэлний хэм хэмжээ нэвтрээд ирэхэд бүгд найрамдах улс нь нэр томъёо бус, тайлал үгүүлбэр болчихжээ гэдгийг ойлгоцгоосон байна. Өөр ямар ч хэлэнд ийм урт хувилбар байсангүй.

Монгол улсаа Монгол гэж нэрлүүлье


Дэлхийн газрын зургаас бүхэл бүтэн улс орны нэр алга болчих нь олонтаа. Сиам, Бирм, Дээд Вольт, Дагомей, Зааны ясан эрэг, Родези, Шинэ Гебрид гээд л хичнээн олон дасал болсон нэр алга болчихов.”Бид чинь ямар ч Сиам биш, Тай шүү дээ, Тай” гэсээр байгаад тай нар нэрээ өөрсдийнхөөрөө болгуулах гэтэл олон улсын хамтын нийгэмлэг: нэгдүгээрт, Тай гэдэг нэр хэлж амжимгүй хэтэрхий богинохон байна, хоёрдугаарт тайчууд гэхлээр монголын түүхтэй эндүүрэгдэх болуужин гээд англи үг Land-ыг нэмж Тайланд бий болсон билээ. 
Англичууд очоод нэг хэсэг нөхдийг та нар Burma боллоо шүү гэчихсэнийг нь оросууд Бурмаа юмуу, Баармаа хэмээн ер хэлж чадахгүйд хүрээд нэг янз болгосныг нь бид Бирм гээд хэдийнэ сурч орхисон байсансан. Гэтэл бирм нөхөд миан ма, миан ма гэж дэлхийд багтахгүй хэл ам тарьсан учир арга буюу Мьянма гэж байхаар тогтсон. Дээд Вольтынхон биднийг цахилгаан төхөөрөмжийн фирмтэй эндүүрээд байна гэсээр Буркина-Фасо хэмээх гайхалтай нэртэй болсон. Зааны ясан эрэгчүүд “бидний эх сайхан франц хэлээрээ нэрлэсэн Cote-d’lvoire байсаар атал хэлтэн болгон өөрийн дураар Bereg Slonovoy Kosti ч гэнэ үү, Zaanui Yasan Ereg ч гэх шиг эмх замбараагүй авирлаж байгаа нь манай хүндэт улсын тусгаар тогтнол, бүрэн эрхийг бүдүүлгээр хөсөрдүүлсэн хэрэг болой. Одоогийн байдлаар манай улсыг 5000 янзаар нэрлэж буй нь ард иргэдэд маань нэн тааламжгүй нөхцөл ажуу” хэмээн тэмцсэнээр Кот-д’Ивуар гэх үл ойлгогдох байдал хэвшсэн байх жишээтэй. Гэхдээ хөндлөнгөөс ажихад бидэнд ямар ч хамаагүй мэт санагдах нэрний ийм асуудал үнэн хэрэгтээ монголчуудын хувьд бодитоор урган гарч ирэх үндэстэй юм.

Завтра была война


Зөвлөлтөд сурахаар очсон 1987 он. “Завтра была война” /Маргааш нь дайн болжээ/ гэх киног үзсэн минь их л гүн гүнзгий сэтгэгдлийг төрүүлсэн  сэн. Сталины үед юутай хүнд хэцүү байж вэ, үнэн гэх ямар олон зүйл худал, худал гэх ямар олон зүйл үнэн болж байна вэ, гэвч өдгөө, цаг сайхан болж байгаа нь яамай, дахин бүү тийм гай гамшиг тохиог хэмээн бодож явсаан.
Саяхан тэр киног i-Pod-оор үзвээ. Гэтэл Сталины тэр цаг үе эргэн тойронд минь амилсан мэт санагдав. Гэгээн цагаан сэтгэлт 9Б ангийнхны: “Шударга ёс хаа байна?”, “Бид ингэж амьдарч болохгүй”, “Дуугүй хүлцэх гэж үү?”, “Цэвэр ёсзүй-бидний ирээдүй шүү дээ!”, “Хүн тэгээд яах болж байна?”, “Худлаа!” гэх үгс, бүгд миний өмнө зогсоод, өөдөөс хараад хэлж байх мэт бодтой тусч, элдвийг эргэцүүлгэв.

Монгол улс Төв Азийн Холбоог байгуулах ёстой!


Та бүхэн Төв Азийн спортын наадам боллоо гэж дуулсан уу? Эсвэл Төв Азийн дээд хэмжээний чуулга уулзалт? Киргизийн үймээнийг Төв Азийн цэргийн байгууллагын хүч зогсоов гэж?
Дуулаагүй шүү дээ. Учир нь Төв Ази нь, ямарваа нэг хамтын ажиллагаа, найрамдал нөхөрлөл, эдийн засгийн интеграци, эрх ашгаа хамгаалах зэрэг нэгдэл нягтрал байдаггүй цорын ганц бүс нутаг болой.
Үүний учир шалтгаан юунд оршино вэ? Монголд оршино гэвэл яахав? Тийм ээ, Монголд оршино. Хамгийн Төв Азийн орон болох Монгол нүүдэлчидтэйгээ бус, Зүүн Азийн нангиад соёлын сферийнхэнтэй нэгдээд яваад байдаг болохоор Төв Азийн интеграци бүтэж өгдөггүй юм шүү дээ. Азийн төв цэг нь манай улсын хэсэг асан Тагна Урианхайн Кызыл орчимд, өдгөөгийн хилийн маань хойхно орчимд байна. Өөр тооцоогоор бол, мөн л манай улсын хэсэг асан торгууд нарын /Шинжаан/ нутагт, хилийн маань өмнөхөн байна. Монголд бий гэх тооцоо ч байдгийг нуун дарагдуулдаг юм гэсэн.

Чечень шиг зэвсэглэсэн, дарьтай торх шиг Монгол болжээ


7.1-нд хүн буудсан хэргийг нэг мөр болгон шийдвэрлэх чухаг асуудлыг УЕПГ ажил хэрэг болгон эхлээд байна. Энэ бол зөв. Хүний амь хөнөөгдсөн л бол буруутан нь шийтгэгдэх л ёстой.
Урьд ЦЕГД хошууч генерал Ч.Амарболд, НЦГД О.Зоригт, Хэв журмын хэлтсийнх нь дарга Г.Ганбаатар, ЭХГД Ш.Батсүх нарт “Албан тушаалаа урвуулан ашигласны улмаас их хэмжээний хохирол, хор уршиг учруулсан” гэсэн Эрүүгийн хуулийн 263.2-т, Эргүүл хамгаалалтын тасгийн VI хэлтсийн 7 ажилтанд “Хүндрүүлэх нөхцөлгүйгээр хүнийг санаатай алсан” гэсэн 91.1-д холбогдуулан шалгаж байсан. Сүүлдээ хэн тушаал өгсөн, хэний нь суманд хэн нь өртсөн нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр шалгалтыг зогсоож, өршөөсөн. Өршөөгдсөн хүмүүс ахин шалгагдаж болдог л юм байна.

Икар одны аюул арилаагүй



1968 онд Икар од дэлхийтэй мөргөлдсөн бол энэ өгүүлэл бичигдэхгүй байв

1566 онд Икар /Икарус/ гэх нэгэн сансрын эрхэс нээгджээ. Наранд их ойртож очдог нь нэр өгөхөд тус болж. Хиймэл далавч зүүгээд хэт өндөр хөөрөн ниссэн тул наранд хуйхлагдан эрсэдсэн Икар гэдэг хүмүүний тухай домог буй.
Энэ л Икар од хүн төрөлхтний хувь заяанд гамшиг сүйрэл авчирч мэдэх тавилантай гэдгийг дундад зууны одон орончид тооцоолон гаргаад, хиртхийн цочсон гэдэг.
9-38 жилийн үечлэлтэйгээр, Буд /Мэркүри/ гарагийн нөлөөгөөр тойрог замаа хэлбийлгэн, дэлхийг мөргөчих гээд байдаг эрхэс билээ.
1949 онд Австралийн одон орончид аймшигт мэдэгдлийг хийсэн юм. Тэдний судалгаагаар бол, 1968 онд Икар од /хэвшсэнээр нь од л гэж бичье дээ/ Энэтхэгийн далайн бүсээр дэлхийтэй мөргөлдөж, хүн төрөлхтнийг сөнөөх учиртай юмсанжээ.

Гиннессийн номонд орсон алуурчид Монголд ирсэн бололтой


Монгол - террорчдын араанд зуугдсан орон

“Палестины 27, японы 10 террорист Монгол Улсад орж ирсэн буюу, орж ирэх гэж байх магадлалтай” гэсэн мэдээлэл байна хэмээн, хилийн чанадаас Монголын холбогдох байгууллагуудад анхааруулга сэрэмжлүүлэг өгсөн билээ. Манай холбогдох байгууллагынхан ч хэвлэлийн хурал хийлгэж, тэдний орж ирсэн үгүй талаар, бидэнд дээрхээс өөр ямар ч мэдээлэл алга гэж мэдэгдэв.
Христийн сүмүүдийг шалгаж эхлэх нь бололтой. Палестинийхан нь лалын хэт даврагчид, Японд христийн шашин огт дэлгэрээгүй атал тэргүүн чиглэлээ зөв тодорхойлов уу даа, үгүй юу. 
Чингэхийн оронд Чалмерс Малмерсынхаа царай зүсийг ичиж зоволгүй эгц харж сурвал зохистой мэт. Террорч мэтийн үл бүтэх нөхдийг улайлгаж илчилдэг олон улсын аргачлал нь аль эрт яв цав боловсорсныг хичээнгүйлэн дагаваас хандах зүг өөрөө тогтох буй заа.

Хэн нь садар самуун бэ?


Ард түмнийхээ ёс суртахуунгүйг гайхаж хачирхаж, тэднийг зөв зүйтэй замд нь оруулах гэсэн, “садар самуун”-ы эсрэг янз бүрийн хууль, тогтоол мөн ч олон удаа хэрэгжүүлсэн дээ. Тэдгээрт нь “садар самуун” гэж юу болохыг огт тодорхойлоогүй, ер нь бол нүцгэн хүн, сексийн холбогдолтой зураг, нийтлэлийг хэвлэж болохгүй /ТВ-ээр үзүүлэх нь бол чөлөөтэй гэж байгаа/ гэсэн л чигтэй байж ирсээн. Гадаадад бол, хүний эрүүл мэндэд хөнөөлтэй, хүчээр тулгасан, залилангийн сэдэлтэй, үнэн хайр сэтгэл үгүй атал гэр бүл буснихад хүргэсэн зэрэг бэлгийн харьцааг л садар самуун гэдэг, эхний хэдтэй нь холбогдсон бол хуулийн хариуцлага хүлээлгэдэг юм билээ.
Садар самууныг сурталчиллаа л гэдэг. Сурталчилгаа гэж юу болохыг дарга нар маань уг нь маш сайн мэдмээрсэн. Гэтэл эротик, секстэй холбоотой мэдээллийг л сурталчилгаа юм гэж ойлгоод байдаг шиг.

Судлаач Ц.Ганбаатар амь үрэгдсэн хэрэгт хариуцлагагүй хандсан ЗГ огцрох болзлоо хангав



Айраг суманд хятадын "Энжүмэн" компаний даварсан захирал Жан овогт нар газар усныхаа төлөө тэмцсэн Сүхболд гэдэг залууг дахин дахин машинаар дайрч, балбаж нүдэж алсан балмад хэрэг гарсан билээ. Тэгэхэд миний бие, Сүхболдод баатар цол олгоё, ийм хэрэг гарсан тул ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-д хийх айлчлалаа хойшлуулах хэрэгтэй гэж  бичиж л байсан. Гэвч эрхэм ерөнхийлөгч Сүхболдыг шагнаа ч үгүй, аяллаа хойшлуулаа ч үгүй.
За тэгээд айлчиллаа. Хятадын Их тэнгэрийн цогцолбор нь болох газрын ойролцоо Цагаан үүл гээд сүм байх. Тэнд манайхныг бараалхуулсан байгаа юм. Чанчун гэдэг, шашны тэргүүн хамба нь Чингис хаан руу зорчин очиж уулзсан түүхэн үйл явдалд зориулан босгосон, бумбын (даосизм) ёсны сүм юм билээ л дээ. Эзэн Богдыг маань Дундад гүрний хаан хэмээдэг хятадын төрийн томчууд энэ сүмд ихээхэн ач холбогдол өгч, мөргөж хүндэтгэдэг аж. Чингээд эхлэхээр нь манайхан эвгүй байдалд орсон гэдэг. Дагаад мөргөвөл хятад шашинд орсон болчих гээд, эс мөргөвөл Чингис хаанаа үл ойшоосон болчих гээд. Бантсандаа тэрүүхэн тэндээ мэхэлзэн бөхөлзсөн дүр үзүүлээд өнгөрсөн юм гэв үү дээ.

Sunday, July 18, 2010

Тавантолгойг алдвал та бид толгойгоо алдана!



Төр Цанхийг л эзэмшиж байж 
Тавантолгойг эзэмшиж байна гэж хуурав
Тавантолгойг 100 хувь эзэмшинэ гэдэг нь тайвшруулах эм, демидролорхуу л юм шүү гэдгийг би “харийн олборлогчдыг “дробинкдох” хэрэгтэй”, “Тавантолгойг оператор компаниудаар цөлмүүлэх гэж байна”, “Баялгийг нь харийнханд, жогорхойгоо ард түмэнд өгөх нь ээ” зэрэг үгүүлэлдээ дурдсаар ирсэн.
Хэрхэн төр 100 хувь эзэмшив? Гишүүн С.Эрдэнэ “Ухаа худагаа яах гэж байна?” гэхэд ЗГ-ын тэргүүн бүлх залгисан мэт дуугүй өнгөрсөн. Есөн хэсгийг нь тасалж, тус тусад нь ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон агаад, нэгийг нь Буянаа Жагаагийн маань “Марубени” өрөндөө авна ч гэх шиг. Бүр эхнээсээ л 100 хувь эзэмшсэн юм огт байхгүй, 50 хувьтай л байсан байхгүй юу.
Тавантолгойг төр 100 хувь эзэмшнээ гэх бус, Цанхийг 100 хувь эзэмшинэ гэж хэлэх учиртай байсан юм. Цанхиасаа сайн хэсгийг нь, гадны арван хэдэн консорциумд нэгдсэн, хэдэн арван мангас махчин компанид шууд бэлэглэхээ оператор гээд байгаа. Чанар муутай хэсгийг Монголын ЗГ буюу Эрдэнэс МГЛ компани эзэмшинэ. За тэрнийх нь арав арван хувийг өөрийн иргэд, дотоодын компаниудад хувьцаагаар эзэмшүүлнэ. Тэр хувьцааг нь харийнхан гартаа оруулах бололцоо бүрэн нээлттэй, магадлалтай. Оюутолгойгоос дор юм болох гэж байна гэдэг чинь л энэ шүү дээ.

Барон Унгерн яагаад шар дээл өмсдөг байв?


Барон Унгерний большевикуудад баривчлагдан байцаагдаж байх үеийн фото буй. Дээлэн дээр погон хадсан байдаг шүү дээ. Шар торгон дээлтэй байсан юм билээ. Яагаад тэр дээлтэй байв? Цагаан армийнх нь шинель олдсонгүй гэж үү хэмээн зарим уншигч гайхах магад. 
Шинель олдоогүй биш ээ. Армийнх нь дүрэмт хувцас ийм байсан юм. Ямар армийнх вэ? Нармай Монголын.
1919 онд Нармай Монголын засгийн газар байгуулагдсан. Ташрамд, Нармай Монголыг байгуулахад Халх оролцолгүй, бүх үйлсийг нураасан гэх яриа явдаг. Уг нь Ар Монголын Сайн ноён хан Намнансүрэн нарын эх орончид Нармай Монголыг байгуулах үйлсэд оролцсон юм билээ шүү дээ. Нармай Монголыг байгуулах хуралд Намнансүрэн хан нар оролцох учиртай асан ч, дайснуудад хорлогдсон эмгэнэл буй.

Гүйдэл

хошин үгүүллэг

Миний бие, нэгэн сумын дарга монгол хэлийг шинэчлэх хууль санаачлан, тэндхийн парламентаараа батлуулж, амьдралд хэрэгжүүлж буй явдлыг сурвалжлахаар алсыг зорилоо. Замдаа уншина гэж авсан “Далд амьдрал”, “Болсон явдал”, “Байлдан дагуулагч” зэрэг сонинуудад гүйдэл, хий үзэгдэл, чөтгөр шулмын тухай материалууд гарчээ. Гэхдээ, доргион донслооноос болж чичигнээд уншиж болох биш. 
-Танай сум чинь гүйдэлтэй юу. Би тиймэрхүү юмнаас сүнсээ зайлтал айдаг хүн гэж тэр нутгийн ардаас асуувал:
-Байлгүй яахав гээд баясан мишээж, архи задлан, алганд минь дүүргэв. Түүнээс оочлонгоо:
-Буудалд чинь бий юу? гэв.

Чойбалсан дагуур ястан байсан гэв үү?


Интэрнэт дэх нэгэн матэриалд Х.Чойбалсангийн эцэг нь дагуур хүн гэжээ. Дагуурчууд нь киданы хойчис гэгддэг, нэг хэсэг монгол мөн үү, үгүй юу хэмээн эрдэмтдийг маргахад хүргэж асан ястан юм. Монголын Их (Язгуурын) гүрний үед, төрийн зүгээс кидан нарыг монголчуудад хамруулаагүй явдал байсан. Ар монголчуудтай төдийлөн хэлхээ холбоотой байдаггүй дагуурчуудын нэг нь цагаачлан ирээд, өрлөг жанжны маань эцэг болсон гэх нь гайхалтай.
Нутгийн ард иргэд хавчсанаас болж, Жамц гэх тэр дагуур хүн буцаж явсан гэнэ. Өрлөг жанжин маань Дугар гэдэг нэртэй байжээ (Арай Дагур биш байгаа даа?) Ард иргэд хавчсаны учир нь, ерөөсөө тэр дагуур хүн гэдэг нь дагуур ч биш, бүр монгол бус угсааны хүн байсан гэх яриа буй.
Дугар хоёр ч айлын өргөмөл хүү асан ч, аль алинд нь өөриймсөж чадалгүй, эх дээрээ буцаж ирсэн гэдэг. Шавилж суусан хийдийнхээ нэрийг авч Чойбалсан болсон түүхтэй аж.

Монголын ардчилсан хувьсгал гэж юу байв аа?


1990 онд гайхамшигт хувьсгал гарсан гэсэн хий хоосон сүржигнэлд дарагдан, «Хувьсгал» гэдэг үгийн утга учир, мөн чанар, ач холбогдол мартагдах дөхсөн өнөө үед бид жинхэнэ хувьсгалын тухай санаж явах учиртай.
1649 он. Парламентын жирийн гишүүнээс догшин жанжин болсон Оливер Кромвель ялзарсан хаант засгийг түлхэн унагаж, Английг БНУ-аар тунхаглав. Капитализм бүрэн төгс ялж, Британи дэлхийн I дайн хүртэл хамгийн хүчирхэг гүрэн байх тавилан эхлэв.
1775 он. Америкийн анхдугаар хувьсгал гарч, Эрх чөлөөний дайн болон үргэлжлэв. 1776 оны Америкийн тусгаар тогтнолын декларацид: хүн бүр тэгш эрх эдлэж, ард түмэн дарангуй засгийг түлхэн унагаж, өөрийн засгийн газрыг байгуулах эрхтэй байна, хүн бүрийн амьдрал, эрх чөлөө, аз жаргалын тэмүүллийг засгийн газар хамгаалан баталгаажуулна хэмээн тунхаглав. 1775 онд Бостонд английн барааг усанд хаяснаар эхэлсэн хувьсгал АНУ-ыг үүсгэв.

Уугуулшууллын тухай цуврал

Бүх монголчуудыг нэгтгэх хуулийн төсөл санаачилжээ

Сэтгүүлч Ч.Мөнхбаяр “Репатриацийн тухай хуулийн төсөл”-ийг 2005 оны XII сард санаачилжээ. 2006 оны 6-р сарын 6-нд төрийн өндөрлөгүүдэд өргөн барьсан байна. Ерөнхийлөгчийн тамгын газар энэ асуудлыг сонирхож, сэтгүүлчийг хүлээн авч ярилцахдаа, Монгол Улсын ерөнхийлөгчид танилцуулах болно гэдгээ албан ёсоор мэдэгджээ. Ерөнхийлөгч хуулийн төслийг маань дэмжиж магадгүй байна гэж хэлж буй Ч.Мөнхбаяртай манай сурвалжлагч ярилцлаа.

- Та хуулийн төслийнхөө талаар уншигчдад товч танилцуулна уу?
- Репатриаци гэдэг нь хилийн чанад дахь юм уу, салж тасарсан өөрийн үндэс угсаатнуудаа болж өгвөл бүгдийг нь нүүлгэн ирүүлж, иргэнээ болгож, нэгтгэнэ гэсэн үг л дээ. Өнөөдөр үндэстний нэгдмэл байдлын ач холбогдлыг хүж дэлхий даяар ойлгож, Монгол Улсаас бусад нь бараг бултаар ийм хуультай болоод байна. Эх оронч өвөг дээдэс, ард түмэн маань зуу зуун жилийн турш нэгдэж нийлэхийг хүсч мөрөөдөж байсан, тэмцэж ч байсан. Тэр мөрөөдлийг хэрэгжүүлэх цаг болжээ. Тэгээд ч нүүдэлчин монголчууд анх репатриацийг санаачилсан ч юм билүү гэж боддог.

Tuesday, July 6, 2010

“Улс үндэстнээ аваръя” эрхэм зорилгын дор нэгдэж буй бүлхэмүүдээс тавих шаардлага



МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ,
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ,
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД 
НАР ТАНАА 

2010.07.02                               Улаанбаатар хот


“УЛС ҮНДЭСТНЭЭ АВАРЪЯ” ЭРХЭМ ЗОРИЛГЫН ДОР
НЭГДЭЖ БУЙ БҮЛХЭМҮҮДЭЭС ТАВИХ ШААРДЛАГА


Монгол Улсын Тусгаар тогтнолын баталгаа, аюулгүй байдал бүх талаар алдагдаж эрх баригчдын үйл ажиллагаа үндэсний эрх ашгийн эсрэг чиглэж байгаагаас эх орноо аврахын төлөө “Улс үндэстнээ аваръя” эрхэм зорилгын дор нэгдэж байгаа бүлхэмүүдээс дараахи шаардлагуудыг тавьж байна. 
1. “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хууль батлагдсанаас хойш бүтэн жил болж байхад Засгийн газар хууль биелүүлэхээс зайлсхийж улс орны эрх ашгийг хохироосоор ирлээ.