Wednesday, January 19, 2011

"Нисдэг баавгай" маань ахин нисэв

"Алтан өд-2010" наадмын богино үргэлжилсэн үгийн төрөлд "Нисдэг баавгай" хошин шогийн түүвэр маань айрагдан дэвшиж, номинантаар шалгарлаа. 10 гаруй жил завсарласны эцэст ахин уран бүтээл хийх болсон миний хувьд энэ нь уран зохиолд гаргасан хамгийн том амжилтын маань нэг байж болох. Над мэтийн, дэглэмийн эсрэг тэмцдэг, начны найраа хийдэггүй нэгний хувьд уран зохиолын шагнал өөд ахина гэж үлгэрийн далай биз ээ гэж төсөөлж явсан минь өөрчлөгдөв. Тэмцлийн маань нэгэн хэсэг болох "Нисдэг баавгай" минь, танхимын том дэлгэцнээ, хязгааргүй огторгуйн дунд эргэлдэнхэн нисч үзэгдлээ.

Өмнөд Монголын тэмцэгч Хадаа нарыг суллуулахын төлөөх арга хэмжээ боллоо

2011 оны 1-р сарын 8-ны 12 цагт дэлхий даяар, Өмнөд Монголчуудын эрх чөлөөний төлөө цогт тэмцэгч Хадаа нарын эх оронч, үндэсний үзэлтнүүдийг суллахыг шаардсан, эсэргүүцлийн арга хэмжээ боллоо. Улаанбаатар дахь арга хэмжээнд Өмнөд Монголын болон, Монгол улсын үзэл бодол нэгт 20 орчим нөхөд оролцов.
Хүмүүнлигийн их сургуулиас явж, МУҮИС-ийн өмнөх талбайд саатан эсэргүүцлээ олонд толилуулав. Улмаар БНХАУ-ын ЭСЯ-ны өмнө эсэргүүцлээ илэрхийллээ.

Friday, January 7, 2011

288 хүнтэй очоод, 20-уулаа очсон Тэхраны (1974) наадмаас 11 байраар ухарлаа

Монголчууд Гуанжоуд 10 алт, 30 мэдал авч, Х байр эзэлж болох байв

Гуанжоугийн тоглолт дууслаа. Мэдал авах амаргүй, мэдалын тавцан дээр зогсох бахдалтай гэдэг нь мэдээж. Гэхдээ спорт, хүн зон маань өсөөд хөгжөөд байна гэтэл, норматив юм шиг 1-2 алт, арван хэдэн мэдал л авчирсаар 30 гаруй жилийн нүүрийг үзлээ. Үүнийг хөгжил гэх үү, зогсонги байдал гэх үү.
Улс маань дэлхий, социалист орнуудын тэмцээнд л оролцоод Азийнхныг тоодог ч үгүй үе байжээ. 1974 оны Тэхраны VII наадамд л анх оролцож, хоёр алт, таван мөнгө, найман хүрэл хүртэж, аравдугаар байрыг эзэлсэн бол Гуанжоугийн наадмаас нэг хүрэл л илүү авч, 21 дүгээр байранд орлоо. Тэхранд 20 тамирчин очсон бол, сая 288 тамирчин залраад 36 жилийн өмнөх шиг тооны мэдал хүртэж харин ч 11 байр ухарчихжээ.

Бэн Ладэныг түргэн хөдөлгө

наргиа

АТГ-ын аанай нэг хөөрхөн дарга хэсэг залуусаа хэмх тагнаж чагнах үүргийг “итгэл хүлээв” гэж ихэд баясан хүлээж авбай. Тэгээд чихээн жаахан дэлдийлгээдэхсэн чинь:
-Бар ба Тос... будаа… нэгээрээ… шивэр зайл… шод анд минь… гүвээт… авс чир… авч тараа… гэх шиг дуулдав. Сүпэр тагнуулч “Бар, Тос хочтой хоёр хулгайчаар хэн нэгнийг будаа буюу чад болгох нь дээ. Эсвэл өөрсдөө нэг нэгээрээ ээлжилж гүйцэтгэнэ. За байз, манай хэн нь тийм их шивэртэй билээ, тэр нь татгалзахаар нь зайл гэлээштээ. Шодож, гүйцэтгэгчийг тодруулж байх нь. Их гүвээтэй газар аваачиж булах нь байна шүү. Тун ч ноцтой хэрэг илрүүллээ дээ, би. Одон авах нь ч гарцаагүй. Гэхдээ одонгийн найр бас ядаргаатай…” гэхчлэн бодоод, ойлгосноо сийрүүлэн бичив.

Ерөнхий сайд маань оросууд 180 саяыг өг гэхэд буруу дуулаад 180 тэрбумыг өгчихөв үү дээ?

Оросууд “Чернобыль”-ээ Монголд барьж, монголчуудыг ажиллуулахаар завдан, “би үхэхээр чи үх” гэж байна

Ноён Сү.Батболд Их өрийг одоо л нэг юм барагдуулав хэмээн, Сүр Батболд болчихоод байгаа. Гэтэл барагдуулсан гэхээсээ, Оросыг их өрөнд оруулав гэвээс зохилтой юм хийж. Оросод хоёрын хоёр ордоо өгчихөөд иржээ. Хожим энэ хууль бус явдал нь олонд илэрхий болж, монголын ард түмэн Оросоос луйвардуулсан баялгаа нэхэх нь мэдээж тул, их өрөнд оруулчихлаа гэж байгаа юм л даа.
Уран гэдэг бол хамгийн үнэтэй ашигт малтмал. Жаахан уран байхад л атомын цахилгаан станцыг (АЦС) аваад явчихна. Том том улсууд цахилгааныхаа ихэнхийг АЦС-иас гаргаж авдаг. Дээрх хоёр орд магадгүй хоёр толгойгоос ч их баялагтай. Даварсан оросууд АЦС аюултай учир, түүнийгээ Монголд барьж монголчуудыг ажиллуулна, би үхэхээр чи үх гэж байгаа (Чернобыль яалаа). Энэ, дайны үе шиг тог тасладаг, тоног төхөөрөмжөө зараад хужаагийн хулхи юмаар сольдог, осол аваар гаргадаг цахилгаан станцын хариуцлагагүй дарга цэргүүд АЦС-ийг аюулгүй ажиллуулж дөнгөх үү дээ, ер нь.

Oчвол, гэр бүлээрээ ч алга болчихдог бэрмудын аймшигт шинэ гурвалжин гэж Монголыг гадаадад ойлгох болжээ

Монгол дахь харийн уурхайд ажиллахаар ирсэн, хятадаас бусад үндэстний гадаад иргэд ч концлагэрийн хоригдол болдог

Саяхан, “Өвөр Монголын тэмцэгч Хадаа сураггүй алга болсныг Оросын хэвлэлд юу гэж бичиж вэ” гээд нээтээр хайгаадахсан чинь харин Ар Монголын иргэн Хадаа олдсон тухай сонирхолтой мэдээлэл гарч ирэв.

1. Монголын иргэн болохыг хүссэн киргиз ээж хөвүүд
Арлен Эрдэнэцогтович Хадаа гэх хиргис хөвүүн Оросын “Жди меня” хэмээх, хагацсан хүмүүс бие биенээ хайж олоход тусалдаг үндэсний албанд ханджээ.
“Аав минь Хадаагийн Эрдэнэцогт гэдэг, 1966 онд төрсөн, Улаанбаатар хотноо оршин сууж асан (одоо ч тэндээ байж байх магадлалтай) хүн бий. Киргизстаны нийслэл Бишкэк дэх, Фрүнзэгийн нэрэмжит цэргийн дээдэд сонсогч байхдаа ээж Рыскүльтэй минь танилцаж ханилан суусан. Улмаар Үзбэкистаны Ташкэнт хотод аж төрөх болсон. Бид нэг хэсэг Монголд амьдарсан ч, ээж минь идээшилгүй, Ташкэнт руу буцацгаасан. Харин аав маань Монгол эх орноо санаж, улмаар ганцаараа буцаж явсан. Түүнээс хойш 12 жилийн турш ааваас ямар ч сураг ажиг алга.

Монголын 8000 ордын ганц Оюутолгойнх нь Эрдэнийн хишиг сард 100$ байх ёстой!

Монголчуудыг Оюутолгойгоос илүү, Оросын орд ивээх нь ээ

1. С.Баярцогт: “Оюутолгойгоос та нарт юу ч өгөхгүй, битгий хуц!”
Миний бие энэ нийтлэлийн эхний хэсэгтээ (MMX.XII.XV): “Хувь нийлүүлэх гэрээний (ХНГ) хэргийн мөрөөр манайхан арга хэмжээ авлаа, хамаг асуудлыг зохицуулчихлаа гээд байсан чинь өөрсдийн баялгийн үртсээ харийнхнаас зээлж авсны хүүгээ л 9% байсныг 7% болгоо шив дээ” гэж бичсэн.
Гэтэл бас, Монголын талын эзэмших хувийг дээд тал нь 6% болгоод байсныг болиулж, 34 хувь болголоо гэх сураг дуулдав. Сураг гэхийн учир гэвэл, сонины нэг мэдээний мөрөөр, үгүүлбэрийн мөрөөр, үгний мөрөөр (“Би хүүгээ улсын мөнгө идчих вий гэж айдаг” гэсэн ээжийнхээ үнэн сэтгэлийн зовнилыг “айдаггүй” болгох гэж өчнөөн пижигнэсэн сайд байж л байна) сүртэй сүртэй мэдэгдэл хийж явдаг дарга нар, улс үндэстний амин чухал энэ асуудлын талаар албан ёсны баримт бичиг гаргаж нийтэд толилуулалгүй, маруухан цуурай нь болох “сурвалжлагч” охиддоо л хоорондоо авцалдаагүй хэсэг бусаг авиа бувтнаж бавтнахчаа аядсан юм.

Дарга нар хужаа нартай нийлж, махны хомсдол үүсгэх бизнэс хийж, харин мах авах гэсэн хазар монголчуудыг хөөж туужээ

Хавар нүүрлэж болзошгүй өлсгөлөнд дарга нар, тусламжийн хүнсийг маш нууцаар шатааж устган бэлтгэж байна

Монголд махны дажин болж байна. Хятадууд хамгийн олон мал болох ямааны махыг уул овоо шиг ихээр гаргаж, тэдний гар хөл болсон дарга нар, суртал ухуулгачид “Ямааг устга, Орост биш Хятадад л өг, мах гаргаж буй хятадуудыг үзвэл зохих хяналтын, гаалийн, бусад байгууллагууд бушуу замаас нь зайл, өчүүхэн төдий ч бүү саатуул, сааруул, манай хоцрогдсон, харгис нядалгаанд шударга хүн төрөлхтөн жигшин зэвүүцэж буй тул амьдаар нь зар, гадаадынхан дуртай учир төл мал нядал!” гэж улаан хамгаалагчид адил галзууралдаж байна, хүн ард ч махны хомсдол, үнийн өсөлтөд бухимдаж, нөгөө дарга нарын “архи аваад уучихдаг” гэж ард түмнээ доромжилдог арав хорин мянга нь үнийн хөөрөгдөлтөнд л явчихаж байна.
Хятадууд МАА-г маань эзэгнэн түрэмгийлж байх яг л энэ үед нам засаг чэнжүүдтэй тэмцэлдэж эхэллээ. Уг нь урьд нь тэмцэж, махны хангамжийг зөв зүйтэй  зохицуулалтад хамруулсан бол сайн л байх байв. Харин одоо энэ нь хятадууд Монголын махны зах зээлийг бүрэн атгахад л туслах алхам болж буй.

Хасыг 15 мянган жилийн өмнө монголчууд зохиосон

Монголчууд бид “Төгс Хас” хөшөөг босговол 
ертөнцийн гайхамшгуудын нэг гэгдэнэ

Саяхан Монголын үндэсний үзэлтнүүд “Хас” хэмээх лэкц зохион байгууллаа. Дэлхийн шинжлэх ухааны хамгийн том асуудал гэгддэг Сүпэрнэгдлийн онолыг шийдвэрлэсэн хэмээн олныг шуугиулсан судлаач Ч.Эрдэнэ, Монголын урлаг соёлоо сурталчлахад багагүй хувь нэмрээ оруулж яваа буянт үйлстэн С.Бадрал нар тус тусын лэкцээ уншив. Мөн лэкц зохион байгуулагдсан МҮЭСТО-д зураачдын Хасын сэдэвт бүтээлүүдийн үзэсгэлэн гарсан байлаа. Уг арга хэмжээг зохион байгуулагчдын нэг, “Хастанру” сангийн удирдах ажилтан, ноён Алтайтай ярилцав.

Оюутолгойд монголчуудад зориулж хорих лагэр, хятадуудад зориулж сувиллын газар байгуулжээ

1. Оюутолгойг 100 хувь харийнханд эзэмшүүлэх нууц гэрээг байгуулсан ЗГ, жилийн дараа үүнийг мэдсэн УИХ-аа яах вэ?

Оюутолгойн “Хөрөнгө оруулалтын гэрээ” (ХОГ) байгуулагдсан 2009.10.6-ны хар өдрийг сананам. Монголчууд 30 жилийн дараа, дэлхийд гайхагдсан асар том баялгийнхаа ордоос энэ бөмбөрцөгт байхгүй аварга нүх, амьдралгүй цөл, гурван тэрбум долларын өр,  О Ю То гэдэг чайнатаунтай л үлдэж хоцрох энэ гэрээг “жишиг гэрээ” гэж дайсан дарга нар маань солиорч буй.
Хулгай дээрмээс өөр юу ч мэдэхгүй чадахгүй эрүүгийн элэмэнтүүдийн гараар бүтсэн эргүү тэнэг атлаа, хосгүй хорон санаа, муу үр дагавартай энэ гэрээ уг нь гэрэлт хорвоод нэг ч сэкүнд наслах хувьгүй эрэмдэг хөврөл, зулбадас юм билээ ш дээ. Ганц жишээ дурдахад л, гэрээг ЗГ-ын тогтоол гарсны дараа ерөнхий сайд үзэглэх ёстой атал, тогтоолгүйгээр гурван сайд хуарласан. Хэдэн арван шалтгаанаар, өчүүхэн төдий ч хүчингүй “гэрээ” байхгүй юу.
Гэтэл ХОГ-оос бүр долоон дор, одоо юутай ч зүйрлэмээр юм, ялгадас малгадас л гэмээр “Хувь нийлүүлэгчдийн гэрээ” (ХНГ) гэдгийг цаад луйварчидтайгаа нууцаар байгуулчихаад, түүнийгээ сэм дагаж мөрдөж ирсэн нь саявтар илэрлээ. Ийм бузар гэмт хэрэг хийж байдаг этгээдүүдэд хууль байтугай, юуны ч талаар ойлголт алга гэлтэй!

“Хятадууд фашист монголчуудад дарлагдан хохирч байна” гэх PR-ыг хужаа нар Өрнөдөд түгээж байна

Монголын нацистуудаас хөөрхий янхан, гомо нарыг аварцгаая гэж Өрнөдөд сүржигнэх болов

Өмнө минь Английн “Гардиан” сонины нийтлэл байна (В.Батболдын орчуулгаар). Фашизм нацизм дэлгэрээд Монгол бараг л Хойд Солонгос, Иран шиг аюултай орон болчихоод байгаа мэт шуугиан дэгдсэний нэг хэсэг нь энэ нийтлэл.
“Нэонацизмын давалгаа Монголд орж ирлээ. Түүх дахин давтагдаж, ядуу даржин үгүйрсэн эдийн засгийн суурин дээр уур бухимдлаа гадныханд гаргах болсноор хэт үндсэрхэг үзэл газар авч байгаа нь энэ. Өнөөдөр тэдний гол дайсан нь Монголын өмнөд нутагт байнга ирдэг болсон Хятадын цагаачид болоод байна” гэж хятад гарвалтай байрын, тус сонины Хятад дахь сурвалжлагч Таня Браниган (түүнтэй хамт хятад үндэстэн бололтой, “Гардиан”-ын ажилтан Дан Чун явсан юм билээ) бичжээ.

Ерөнхийлөгч маань Солонгосын дайнд бэлтгэж, олон гэнэрал төрүүлэв үү?

Байтаг Богдын баатрууд маань хятад нутгийг 
хамгаалсан хятад баатрууд болжээ

Ерөнхийлөгч Н.Энхбаяр шагналын хур буулгадаг гэж шүүмжлэгддэг байв. Тэр ч үнэн. Өөрт нь аятай таатай хандаж байсан буюу байгаа зохиолчдыг гэхэд л ямар “хайр найргүйгээр” хөхиүлж байсан нь нэгэн жишээ. Гэтэл үүнийг нь шүүмжлэгсдийн нэг асан Ц.Элбэгдорж ерөнхийлөгч өөрөө шагналын хурыг үер болгож байна. Нэг улс төрийн бүлэглэлийнхэн өөдөө гарахаараа өнөөгийн болон ирээдүйн өөрсдийнхнөө, шийтгэгдэх ёстой байсан ч хамаагүй толгой дараалан шагнаж, өсөрхөж хонзогнох мэт авир гаргаж, төр улсын нэр төрийг гутаадгаа хэзээ болих вэ.
Тэр хишиг хүртсэн хүмүүс нь эргээд шагнасан хүн, хүч, бүлэглэлийн улс төрийн карерийн төлөө зүтгэх өртэй болдог. Шагнал улс төрийн бүлэглэлд элсүүлж авах явуулга ч болж байна.

Хурцын ачаар Хойд Солонгос Монгол хоёр дүндээ дүн гэдэг нь дэлхийд ойлгогдож эхлэхнээ

1.Б.Хурц 10-15 жил авах нь тодорхой, Франц Германы алинд 
ял эдлэх нь л тодорхойгүй болжээ
Гадаадын шүүхэд болдоггүй дарга нараа өгвөл, бүгд Хурцын араас орно

Б.Хурц Англид баривчлагдаж, тэндээ шүүгдэж буй. Бараг бүхий Европыг нэгтгэсэн, Европын холбоо нь нэг л улс гэсэн үг. Тиймээс тэр товарищ Европод хөл тавих эрхгүй болгох гэмт хэрэг үйлдсэнээ мэдэхгүй, дарангуй бурангуй Монголдоо байгаа юм шиг таахалзаж яваад, гэнэн мөндөл бүргэдэд шүүрүүлэх шиг гэнэтийн явдалд өртвөө, хөөрхий.
Хурц гээч нь угаасаа болдоггүй боольхойтой нөхөр. МИАТ-ын Солонгос дахи төлөөлөгчийн газрыг ахалж байхдаа, миний халаасанд мөнгөө хийвэл шуурхай найдвартай хүргэнэ гээд, улсын байгууллагыг хувийн компаниа мэт үзэн ашиглаж явсан толгой. Тагнуулын байгууллагад байхдаа хүн хулгайлж их дэвшсэн. Н.Энхбаярын Солонгост хэвлүүлсэн найман боть гаалийн татваргүй нэвтэрснийг илчилж, эсрэг фракцийнхны нь дэмжлэг хүлээж, ҮАБЗ-д мэнэжэр нь болоод авсан. Уг нь Н.Энхбаярын хүн байсан гэгдэх тэр төрийн ажлын хажуугаар бизнэс эрхэлж, хотхон байгуулж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг. Одоо л нэг байх ёстой газартаа байрших нь дээ, хөөрхий.

“Монголын фашистууд дэлхийд аюул учруулж байна” гэх дуулианыг манай дарга нар захиалжээ

Гадаадын хөрөнгө оруулагчид эгдүүцэв гээд Монголын бүх эх орончдыг хоморголон хэлмэгдүүлэхнээ

Миний бие, гадаад ертөнцийнхөн Монгол орны тухай юу ч мэддэггүйг үнэхээр алмайран гайхдаг билээ. Хосгүй их түүх соёлтой улс гүрнийг мэдэхгүй байна гэдэг ичиж үхэм хэрэг мөн. Тэр их үл мэдэхүйн түнэр харанхуйн дунд хүжийн гэгээ ч болов гаргах учиртай сэтгүүлчдийнх нь боловсролгүй, чадваргүй гэж яав аа. Өөрсөн шигээ молхи толхи хэлмэрчэрхүү юм олж аваад л дөрлүүлж дөрлүүлж буцна.
Иш чааваас, сумын наадам, хуушуур буузханыг ангайн алмайрч л явна. Нэг гадны сэтгүүлч өөрийн сониндоо “Монгол мэссэнжэр”-ийн мэдээг үг сүггүй хуулж биччихээд, нэрээ дор нь мутарласан байж билээ л.
Үнэхээр ийм арчаагүй дорой юм уу, нэоколоничлогч-гэноцидчидэд худалдагдчихаад, үнэнийг нуугаад байдаг юм уу. Харъяалах байгууллагуудад нь нэр төр байдаг аваас судалж үзүүштэй...
Энд би гурван зүйл үгүүлж, гадаадын сэтгүүлчдэд хичээл заахаас өөр аргагүйд хүрэв.

Газрын залхуу сармагчин

наргиа

Ашигт малтмалгүй хөгжлийн асуудлаархи олон улсын симпозиумд оролцохоор Д.Зоригт, С.Баярцогт гээд хоёр сайхан дарга маань алс ногоон Австрали тивийг зорив оо. Монголыгоо эрдэс баялаггүйгээр “хөгжүүлчихсэн” улсад чинь тэр симпозиум мимпозиум юуны хамаа. Сурсан зангаараа цэнгэн хөгжицгөөе гэж бодоод далайн хөвөөнөө очсон чинь дүүрэн нүдистүүд.
Уг нь дандаа мисс зисс байвал зүгээр юм, даанч тарган туранхай, хөгшин залуу улс ямар ч “тээндэргүй” цуглачихсан чинь эвгүй харагдах гэж. Нэг авгай мээмээн мөрөн дээрээ давуулж шидчихээд, өөдөөс нь харин гүйж харагдана. Хоёр дарга ч хөлийн хурдаар зугтах зуур нэг хужаагаас учрыг лавлавал:
-Эд чинь нүдистүүд биш ээ. Шалдан болтлоон нэн ядуурчихсан амьтас. Танай манай хоёр улсын дарга нарыг үзвэл гуйлга гуйгаад ядаргаа болоод байдаг юм гэж өчив.

Аль эсвэл…

үгүүллэг

Миний бие тэр жил Зөвлөлтийн Яковск гэдэг хаалттай хотод суралцахаар очсон сон.
Ээ мөн сайхан намар байж билээ. Хотыг тэр чигээр нь шижиртэн алтруулсан бүлээн навчис, хөх чийг томсон улаалзгана, “би ч эдэн шиг гэнэн залуухан явлаа даа, хөөрхий” хэмээн дурсаж дүнсийх адил хана хэрэмнүүд, бидний юугаар ч хааж хорьшгүй нэвтрэх ямар ч шалтгаангүй хөөр цэнгэл, чимээгүйхэн мяралзах хайр сэтгэл, асгарсан итгэлийг чимсэн алагхан гуниг, эсвэл зүгээр л трамвайн хонх…
Гэхдээ анхны сэтгэгдлүүд тийм ч таатай байсангүй. Екатерина, Сталины үед, их л бодож Хрущёвын үед барьсан хуучин муухай байшингууд, үргэлжийн бүрхэг тэнгэрээс долоо хоногжин асгарах бороо, нэг ч хүүхэд эс үзэгдэх хөгшдийн ертөнц, хувхай хоосон лангуу, архины зах хязгааргүй урт дарааллууд, асар том нийтийн халуун ус, дарж унах нь уу гэлтэй оюутны хоосон байр (зөвлөлтийн оюутнууд САА явсан байв), нэг цоргоор нь буцлам халуун, нөгөө цоргоор нь хага ташим хүйтэн ус гоожих эртний угаагуур, фанэрэн хаалга хаалтууд нь юу ч үгүй нурчихсан жорлон…

Зэс рэлс

наргиа

С.Батболд: Та нар энэ “ЗГ-аас эхний ээлжинд хэрэгжүүлэх 26 төсөл”-өө харчих даа. Яг л галзуу хүний өдрийн тэмдэглэл. Тэгээд бас ичих ч үгүй сонинд нийтлүүлээд байгаа шүү.
Д.Зоригт: Юу нь болохгүй болчихов оо, дарга аа. Би л ийм гоё төсөл амьдралдаа үзээгүй юм байна.
С.Батболд: “Тэргүүлэх чиглэл”, “төсөл” хоёр нь яг чацга шиг холилдчиж. Бас “Оюутолгой" төсөл” дотор “Тавантолгой”, “Таван толгой” дотор “Зэс”, “Зэс” дотор “Кокс” ороод багтаад байгаамуу хаашаа юм бэ? Матрёшк хийж марзганаад байнуу, үгүй юу?
Зэс хайлах үйлдвэр гэж юу яриад байна. Тэрнийг чинь хүн хайлуулах юм уу, тэр зэс чинь өөрөө зүгээр хэвтэж байгаад хайлаад урсаад алга болчих юм уу. Эсвэл өөрөөрөө элдэв юм хийгээд зугаацаад байх юм уу. Зэс юм уу, чөтгөр юм уу.

Баабар гадаадынхныг дураар дургиулахын тулд хувийн сэкторт авлига байдаггүй гэж бурав

Баабар ганцаараа “ха ха хэ хэ” гэж инээгээд зогсохоо байжээ

Ноён Баабар гуай нэг л биш болжээ. Бичсэн болгон нь буруу. Саяхан “Ха Ха Ха Хэ Хэ Хэ Хо Хо Хо” гэсэн, сэтгэцийн эмч нарын анхаарлыг ихэд татам гарчигтай “Баабар ингэж өгүүлэв”-ээ бичжээ.
Гол санаа нь гэвэл авлига зөвхөн төрийн байгууллагад байдаг гэнэ. Уг нь авлига бүх байгууллагад тохиолдож болох нь хэнд ч ойлгомжтой баймаар. Үүнийг мэддэг эрүүл ухаантай хүмүүсийг шоолж байгаа царай нь тэр дотор зарсхийлгэм гарчиг.
Өөрт буй эрх мэдлийг хууль бус ашиг олох зорилгоор хэрэглэхийг авлига гэнэ шүү дээ. Ердөө л энэ. Тэгэхлээр авлига хаана ч байж болох нь мэдээж. Дэлхий даяар тэгж үздэг жишигтэй. Гадаадад үе үе л, хувийн сэкторт гарсан авлигын том хэргийн тухай дуулиан дэгддэг.

Латин үсэг Монгол ба дэлхий дахинд

Ленин ЗХУ-ын бүх ард түмнийг, оросуудыг ч 
латин үсэгтэй болгох гэж байв

МТӨ VII зуунд өнөөгийн Италийн нутагт байсан этрүс аймгийнхан нэгэн үсэг бичгийг зохиосон нь, илүү хүчирхэг латин аймгийнхан цааш цаашид түгээн дэлгэрүүлснээр латин үсэг гэгджээ. Ром гүрэн анх улсын бичиг болгосон тул, ром үсэг ч гэгддэг.
Европод слав зарим ард түмэн, грэкүүдээс бусад нь; Африкт араб хэлт улсууд, Этиоп, Эритрэйгээс бусад нь; Америк, Австрали тивийнхэн бултаараа латин үсэг хэрэглэж байна.
Азид Түрк, Түркмэнистан, Узбэкистан, Ветнам, Индонэз, Малайз, Сингапур, Филиппин, Брунэй, Тимор улсууд, Хятад, Энэтхэгийн бага ард түмнүүд хэрэглэдэг. Хятад улс 1950-иад оноос, латин үсэгт шилжих туршилтуудыг хийсээр ирэв. Японд XIX зуунд латин үсэгт шилжих оролдлого хийсэн ч үл хэрэгжиж, ромажи гэх цагаан толгой дурсгал нь болж үлджээ.

Монгол улсын хошой баатар Э.Мөнхтод

шог үгүүллэг

-Өнөөдрийн хэлэлцэх хамгийн эхний асуудал маань Э.Мөнхтод гээчид Улсын хошой баатар цол олгох асуудал билүү?
-Тийм ээ. Сүүлийн үед улс нийгэмд маань Зүүний хүчний холбоо, Ардчилсан хүчний холбоо гэхчлэн, хүчийг дээдлэх сайхан байгууллагууд буй боллоо. Намууд маань ч өөрсдийгөө тийм ч хүчний, ийм ч хүчний гэдэг боллоо, удирдлагад нь ч хамгийн хүчтэй нь гардаг шударга ёс тогтлоо. Улс маань хүчний улс болж байна, хүчтэй улс ч болж байна.
Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гээд л Н.Энхбаяр гэдэг хөгийн юм шал пал гээд байдаг байсан, шал худлаа юм. Харин, хүчтэй нь хүчтэй гэдэг шинэ сайхан үзэл гарч ирж байна ш дээ.
Тэгэхлээр тэр үзлийн бэлгэдэл болсон хүчтэй баатар хэрэгтэй болж байна.
-За, за битгий лээкц уншаад бай, толгой өвдчихлөө. Юун ямар баатар яачаад байгаа юм. Товч бөгөөд тодорхой…

Ц.Элбэгдорж ерөнхийлөгч өө, ядаж монголчуудын цаг, цаасыг хайрлаач!

шүүмж

Та Ю.Цэдэнбал шиг илтгэдэг болжээ
Эрхэм ерөнхийлөгч өө! Ерөнхий сайд С.Батболд та хоёрын, сонины нүүр нүүрийг эзэгнэсэн далдгар том илтгэлүүдийг уншлаа. Юу санаанд орсон гээч! Өөрчлөн байгуулалтаас өмнөх он жилүүд.
Нэрээрээ л ялгаатай нийлбэр хоёр нам МАНАН-гийнхан Ю.Цэдэнбал шиг хэд хэдэн цагаар сунжирсан урт илтгэл уншиж, ард түмнийг залхаан цээрлүүлдэг болж дээ.
Парламэнтийн 20 жилийн ойд зориулж хэлсэн үг тань монголчуудын цаг цаасыг үрж, зовлон зүдгүүрт нь нэрмээс л боллоо.
“Би ард түмэн гэж ярих эрхтэй, ард түмнээ төлөөлөх үүрэгтэй” гэжээ, та. Харин ч тийм биш гэж бодож байна. Хойд Солонгос, Судан зэрэг хэдхэн орныхоос чүү чамай илүү гарах амьдралын төвшин нь улам дордсоор байгаа, 24 чиглэлийн гэноцидэд өртөн сөнөж мөхөж буй монголчуудын байдлыг сүржин үгэндээ та бодтоор тусгасангүй. Мэдэхгүй байгаа биш, мэдэхгүй дүр үзүүлж байгаа биз ээ.
Таны уртаас урт илтгэлд авах юм ч ер алга, монологийн ч шинжтэй юм. Ард түмний төлөө ийм хэрэгтэй зүйл, ийм тодорхой тэмцэл хийнэ гэж та дуугарсангүй ээ. Та “Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш нийтэд хандаж хэлсэн үгнүүдээ эргэж харлаа” гэжээ. Бодвол энэ урт үгүүдийг бэлтгэх, эргэж харах ажил хамаг цагийг тань эзэлдэг буй заа.

Архинаас гаргадаг тариа

шог үгүүллэг

-Тариандаа ороорой гээд л Дээгий бархиран, хаалга үүд бүрийг онголзуулж, элдвийн хараал ерөөл, наргиа егөө, шалтаг учирлал сонсон явсаар, ээлжит бариулыг угзарваас, винайн ёсыг сахидаггүйгээрээ алдаршсан Мандах дэн дун сууж байв.
-Ямар учиртай тариа вэ? хэмээн тэнтэр тунтар алхсаар тэр, сувилагчийн өрөөнд орж, гар барих гэтэл өгзгөнд нь хүрчихэв. Гэрлийн өөдөөс харсан чинь нүд нь гялбаад наашаа цаашаа харж зогссоны алин болох нь мэдэгдээгүй явдлыг тайлбарлан бөхөлзтөл:
-Нам засгаас Монгол улсыг ашигт малтмалгүйгээр үсрэнгүй хөгжүүлэх хөтөлбөрийн дагуу тарьж байнаа, би дуртайдаа ингэж байгаа юм биш. Монголын эрчүүд нь цөм архинд орж, харин эмэгтэйчүүд нь л улс орон, гэр орноо авч явж байгаа. Тийм болохоор, бүх эрчүүдэд архинаас гаргах, бүх эмэгтэйчүүдэд жирэмслэлтээс сэргийлэх тарилга хийх нууц дирэктив гарсныг та дуулаагүй юу гэж бүсгүй уцаарлангуй хэлэв.

Өвөр Монголчуудаа дэмжицгээе!

Миний бие уугуулшууллын тухай, элэгшүүлэл, Монгол туургач доктриний тухай гэхчилэн санал санаачилгуудаа дэвшүүлж байхад өвөр монголчууд талархан хүлээж авч байсан. Жишээ нь, интернетийн форумдаа тавьж хэлэлцэж байсан. Болзоо.ком хэмээх сайтад тавигдсан жишээг дор хавсаргав.


Өнөөдөр өвөр монголчууд цогт тэмцэгч Хадаа, Хуучинхүү, Арслан нарыгаа суллуулахын төлөө монгол хүн байгаа газар бүрт тэмцэл өрнүүлье хэмээн уриалж байна. Өвөр монголчуудаа дэмжицгээе!

Зовж зүдэрсэн хазарууд түүхэн эх орон Монголдоо амьдаръя гэж хүсэлтээ тавьдаг

Хазара Болд хэмээн алдаршсан үндэстний үзэлт анд-ахтайгаа уулзан хөөрөлдлөө. 1994-95 онд Б.Сэргэлэн бид хэд Чечений дайныг эсэргүүцэн гудамжны акци зохион байгуулж байхдаа танилцсанаас хойш олон жил өнгөрчээ. Саяхан бид хэд ТВ5 руу дайран орж, үндэстнийхээ тухай ярина гээд үймүүлээд авцгаасан...

Thursday, January 6, 2011

Шинэ оны мэнд хүргэе!

Блогийн уншигч найз нөхөд, эчнээ танилууддаа шинэ оны мэнд дэвшүүлж, ажлын амжилт, амьдралын аз жаргалыг хүсэн ерөөе!
2011 он бол, 1911 оны тусгаар тогтнолын, үндэсний эрх чөлөөний, Монгол туургатны нэгэн гэр улсыг байгуулах хувьсгалын 100 жилийн ойн он. Тусгаар тогтнолоо жинхэнэ ёсоор олж, үндэсний эрх чөлөөгөө үнэн бодтоор буй болгох, нэгэн туургатнаа нэгтгэж нийлүүлэх хувьсгалаар энэхүү их ойгоо угтацгаая!

"Хас" лэкц болов

2010.12.3-нд "Хастанру", "Хөх Монгол", "Даяар Хөх Монгол"-ын болон бусад үндэсний үзэлтнүүд, үндэсний үзэлт зураач нарын хамтран зохион байгуулсан "Хас" лэкц-үзэсгэлэн боллоо. Энэ нь Монгол соёлын 15 000, Хүннү гүрний 2220, Монголын тусгаар тогтнол, үндэсний хувьсгалын 100, Монголын ардын ардчилсан хувьсгалын 90 жилийн зэрэг сайхан ойнуудыг угтаж зохион байгуулах арга хэмжээнүүдийн нэг юм.
Оролцогчид, "Сүпэрнэгдлийн" гэгдэх, судлаач Ч.Эрдэнэ, урлаг судлаач, доктор, профэссор С.Бадралын лэкцийг сонсож, үзэсгэлэн үзэж, чөлөөт ярилцлага өрнүүлэв.

Үндэсний үзэлтнүүдийн уулзалт болов

2010.11.18-нд "Хастанру", "Хөх Монгол", "Даяар Монгол", "Даяар Хөх Монгол", "Цагаан Хас", "Нэгдсэн Монгол" зэрэг үндэсний үзэлт бүлхэмийн гишүүдийн уулзалт болов. "Хас" лэкц, "Төгс Хас" хөшөөний төсөл; цаашдын зорилго, хамтын ажиллагаа; гадаадын Монголын үндэстнүүдийн талаар буруу ташаа мэдээлсэн зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Уулзалтын зарим оролцогчид

"Нисдэг баавгай" маань нисч эхэлвээ

Уран бүтээлийн II ном маань 2010.10.4-нд гарлаа. Анд найз, хамтран зүтгэгч Н.Батжаргал маань "Инээхүйн гайхамшиг" цувралынхаа хүрээнд "Нисдэг баавгай" хошин шогийн номыг минь ивээн тэтгэж, гаргаж өгсөн болно. Мөн анд найз, хамтран зүтгэгчид болох "Алаг хорвоо" нэгдсэн редакцийн ерөнхий эрхлэгч Я.Мөнхжаргал болон хамт олон маань уран бүтээл хийх, хэвлүүлж нийтлүүлэх бололцоо гаргаж өгдөг нь энэ ном бүтэхэд их тус болсон билээ.
Энэ номд маань шог хошин үгүүллэг, улс төрийн шог, наргиа, явган шог, хүүхдийн хошин зохиол зэрэг 1998-2010 онд бичсэн бүтээлүүд эмхэтгэгдэн оров. Шог зохиол бүтээл, миний тэмцлийн салшгүй нэгэн хэсэг минь юм.

Монгол үндэстний эрх чөлөөний төлөө тэмцэгч Д.Мөрөнгийн дурсгалыг хүндэтгэв

Бид бүхний анд  нөхөр, Монголчуудын язгуур эрх ашгийн төлөө цогт тэмцэгч агсан, сөнид хөвүүн Даваасамбуугийн Мөрөнгийнхөө дурсгалыг хүндэтгэх уулзалтыг 2010.9.17-нд үндэсний үзэлтнүүд зохион байгуулав. Түүнийг Швэдэд оршуулсан газар тодорхой болсон нь уулзалт хийх санааг төрүүлсэн юм.
Д.Мөрөн архины хордлогоос болж нас барсан гэхчилэн таагүй үг яриа дуулдаж байсан ч гэлээ, үнэн хэрэгтээ үл мэдэгдэх этгээдэд хутгалуулан алагдаж, оршуулах тал нь тодорхойгүй хүмүүсийн булшийн газарт улсын зардлаар хөдөөлүүлсэн юм билээ. Өвөр Монголын тусгаар тогтнол, хүний эрхийн төлөө тэмцэлд идэвхийлэн оролцож, барууныхны анхаарлыг тухайн асуудалд хандуулах чухаг үйлсэд хүчин зүтгэж явсан нь үхлийнх нь шалтгаан болсон гэж үзэл бодол нэгтнүүд нь дүгнэдэг.

Рэдакцийн баяр болвоо

2010.9.4-нд “Алаг хорвоо” нэгдсэн рэдакцийн баяр болов. Манай рэдакциас 7 сонин тогтмол гарч, хэдэн арван хүн тэдгээрт байнга бичиж нийтлүүлдэг. Гачууртын гол ус, төгөл модтой сайхан байгалийн дунд бөхийн барилдаан, уран бүтээлийн өдөрлөг, дууны тэмцээн, маркэтинг-мэнэжмэнтийн зөвлөгөөн, чөлөөт ярилцалга зэргийг өрнүүлж, шинэ сонин сэтгүүл нэмж гаргахаар шийдэцгээв. Намрын нэгэн дурсгалт сайхан өдрийг хамт олноороо хөгжилдөн өнгөрүүлвээ. Энэ сайхан газраас явахгүй хэмээх нэгэн ч гарав.