Thursday, January 6, 2011

Монгол үндэстний эрх чөлөөний төлөө тэмцэгч Д.Мөрөнгийн дурсгалыг хүндэтгэв

Бид бүхний анд  нөхөр, Монголчуудын язгуур эрх ашгийн төлөө цогт тэмцэгч агсан, сөнид хөвүүн Даваасамбуугийн Мөрөнгийнхөө дурсгалыг хүндэтгэх уулзалтыг 2010.9.17-нд үндэсний үзэлтнүүд зохион байгуулав. Түүнийг Швэдэд оршуулсан газар тодорхой болсон нь уулзалт хийх санааг төрүүлсэн юм.
Д.Мөрөн архины хордлогоос болж нас барсан гэхчилэн таагүй үг яриа дуулдаж байсан ч гэлээ, үнэн хэрэгтээ үл мэдэгдэх этгээдэд хутгалуулан алагдаж, оршуулах тал нь тодорхойгүй хүмүүсийн булшийн газарт улсын зардлаар хөдөөлүүлсэн юм билээ. Өвөр Монголын тусгаар тогтнол, хүний эрхийн төлөө тэмцэлд идэвхийлэн оролцож, барууныхны анхаарлыг тухайн асуудалд хандуулах чухаг үйлсэд хүчин зүтгэж явсан нь үхлийнх нь шалтгаан болсон гэж үзэл бодол нэгтнүүд нь дүгнэдэг.


Уулзалтад оролцсон зарим үндэсний үзэлт нөхөд

Уулзалтад Хөх Монгол,  Даяар Монгол, Өвөр Монголын эрх чөлөө, холбооны нам, Дэлхийн монгол хэлтнүүдийн утга зохиолын нийгэмлиг, Монгол туургатны хурулдай, Цагаан хас, Нэгдсэн Монгол, Үндэстэн зэрэг байгууллага, бүлхэмүүдийн төлөөлөгчид,  үндэсний үзэлтнүүд оролцож, уриалга гаргаж, Д.Мөрөнгийн гавъяа зүтгэлийг мөнхлөх хөшөө дурсгалын зүйл босгох, нийтлэлийн бүтээлийг нь сурталчлан дэлгэрүүлэх сайт, ном бүтээх санаачилга дэвшүүлж, мөн үндэстний сэдэвтэй чөлөөт ярилцалга өрнүүлэв.

No comments: