Wednesday, January 19, 2011

"Нисдэг баавгай" маань ахин нисэв

"Алтан өд-2010" наадмын богино үргэлжилсэн үгийн төрөлд "Нисдэг баавгай" хошин шогийн түүвэр маань айрагдан дэвшиж, номинантаар шалгарлаа. 10 гаруй жил завсарласны эцэст ахин уран бүтээл хийх болсон миний хувьд энэ нь уран зохиолд гаргасан хамгийн том амжилтын маань нэг байж болох. Над мэтийн, дэглэмийн эсрэг тэмцдэг, начны найраа хийдэггүй нэгний хувьд уран зохиолын шагнал өөд ахина гэж үлгэрийн далай биз ээ гэж төсөөлж явсан минь өөрчлөгдөв. Тэмцлийн маань нэгэн хэсэг болох "Нисдэг баавгай" минь, танхимын том дэлгэцнээ, хязгааргүй огторгуйн дунд эргэлдэнхэн нисч үзэгдлээ.


Номын "Билиг" дэлгүүрт. "Нисдэг баавгай" маань
гайгүй борлогдож байгаа гэсэн

"Алтан өдийн" дараа зохиолчид 
бяцхан наргин хөгжилдчихсөн талтай

1 comment:

Я.Баяраа said...

zee. Yu ch bishiig bichsen ahiigaa yu ch yum shgnald ingej ach holbogdol ugnu gej sanasangui. DEE.