Чингис хааны төрсөн өдөр маргаантай. Гэтэл АН-ынхан шууд л хурдан маргааныг зогсоох гэж өвлийн тэргүүн сарын тэргүүн өдөр гээд хүчиндэн “тогтоочихсон” билээ. Чингис хаан маань ийнхүү МАН-д цохилт өгөх шаардлагатай өдөр л төрж байдаг болжээ. Уг нь 12 дугаар сарын 22-нд тэмдэглэнэ гээд л байсан шүү дээ, саяхан.
Үндэсний үзэлд тустай юм хийчихэв үү дээ гэж гэнэт сандран сэхээ авангуутаа бүдэгрүүлэн баллах гэж хичээсэн байна. Тэгээд Бахархлын өдөр гэх бүдэг бадаг нэр өгчээ. Нэг сурталчилгаандаа: “Хүн бүхэнд бахархал бий. Хүн бүхэнд өөрийгөө үнэлж хүндэтгэж явдаг чанарууд бий. Тэр чанаруудаараа бахархагтун” гэж уриалжээ. Энэ нь нөгөө л хар амиа хоохойлох, хархнаас долоон дор болгон сөнөөх үзэл суртал шүү дээ. Хархыг хайр найргүй устгадаг бол, хархнаас долоон дорыг нь яах вэ?
Хулгайч хүн жишээ нь юугаараа өөрийгөө үнэлж цэгнэх вэ, юугаараа бахархах вэ. Хулгайлах чадвараараа. Янхан хүн? ...чадвараараа. Ийм хүмүүс олон болоод байгаа шүү дээ. Янхан ч ... үйлчилгээгээ үзүүлээд, зохих мөнгөө авдаг. Тэгвэл харьд хамаг баялгаа, байдаг бүхнээ өгөөд улыг нь долоодог хүмүүс бол янхан гэхээсээ илүү садар завхай, бэлгийн гаж донтон, мазохист, бузар сэтгэцийн гажигтан адил болж байгаа юм шүү дээ. Түүгээрээ бахархах уу?
Чингис хаанаараа бахархсан нь дээр байх!
Цаашилбал, Чингис хаан Сүхбаатарын хөшөө нэг дор байх нь зохихгүй байна, Цэдэнбал, Ринчений хөшөө нэг дор байх нь зохимжгүй байна гээд МАН-ын зүтгэлтнүүдийн, МАН-ын гэгдэх Сүхбаатар, Цэдэнбалын хөшөөг буулгаж хаях гэж дайрч, шууд устгадаг большевик авираа гаргаж байна. Сүхбаатар бол энэ өнөөгийн олигарх МАН-ын биш, бусдын нэрийг зээлдэгсдийн бус, жинхэнэ монголын ард түмний МАН-ын зүтгэлтэн шүү дээ. Цэдэнбал бол дараа дараа нь гарч ирсэн урвагчид хулгайчдын дэргэд ариун гэгээн бурхан.
Бүр хэтрээд, Улаанбаатар биш, Ногоонбаатар гэж хотыг нэрлэнэ гэж байгаа гэнэ. Монголчуудын үндэсний эрхэмлэн дээдлэх өнгө нь хөх, цэнхэр, цагаан, улаан. Харин ногоон биш. Хятадууд л ногоон өнгөд учиргүй дуртай, ногоон хаш хамгийн дээд шүтээнүүдийнх нь нэг болой. Улаан өнгөнд дуртай мэт байдаг нь коммунист үзэл л суртлаас болсон хэрэг.
Ч.Мөнхбаяр
2012.11
No comments:
Post a Comment