1. Налайх - монгол казах иргэдийг дарладаг Освенцим болжээ
Муу дээр муухай, муухай дээр улцан гэгчээр нийгэмд маань өдөр бүр л өмнөхөөсөө дор явдал тохиолдоод байх юм. Ядаж байхад, нам засаг, босс дарга нарын маань үхэн хатан урьж залж авчирдаг хайртай дуртай хужаа нар нь монголчуудыг зодож дээрэлхэж, дарлаж доромжлох нь хэрээс хэтэрлээ. Эх орондоо байна уу, БНХАУ-д байна уу, ер хаа байна вэ? гэж гайхмаар.
Үндэсний аюулгүй байдалд заналхийлэхгүй хязгаараас хужаа нарын тоо даваад өчнөөн олон жил болсныг дарга нар гэнэт мэдэв. Тэгээд ямар арга хэмжээ авав? Өмсөх хувцасгүй хужаа нарыг жуулчны визээр, бичиг үсэггүй хужаа нарыг бизнес визээр оруулж ирэх арга сүвэгчлэв. Тэдгээр виз нь хэмжээ хязгааргүй байдаг юм шиг л авирлах болсон.
Нөгөө хужаа нар нь нийслэлийн төвд, түмэн олны нүдэн дээр монгол хүнийг барьж зодон, алах дөхдөг болжээ. Өвчтэй ээжийгээ эргэхээр ирсэн хөөрхий залууг УНБ 81-06 дугаартай “Хаммер” машинтай хужаа нар даруй түргэн зам тавьж өгсөнгүй гэж омогдон, зэрлэгээр зодож занчлаа. Амь насыг нь аврахаар хүмүүс өмгөөлөхөд, машинаас монгол залуус гарч ирж, хятадуудтай хүч хавсран дайрч давшилж байх юм гэнэ. Клиникийн нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн үүдэн дээр шүү дээ. Цагдаа нар хамгаалангуй байдалтайгаар хужаа нарыг авч явсан гэнэ, чимээгүй л болчихлоо, магадгүй балмад этгээдүүд аанай л толгойгоо илүүлээд өнгөрсөн байж болох юм.
“Роял Таун” хотхон гээчийг барьж буй хятад ажилчид нүх ухаж байсан монгол туслах ажилчдын (монголчуудыг барилга дээр хужаа нарын зарц боол болгодог) дээрээс шороо унагаад байжээ. Шаардлага тавихад бүгд уулгалан дайрч, монголчууд руу тоосго нүүлгэж гарсан байна.
Тэгвэл Үндэсний соёл-амралтын хүрээлэнгийн хойно барьж буй барилга дээрх 200 хужаа барилгачин “шүргэв” гэх шалтгаар монголчуудыг мод төмрөөр балбаж, өмгөөлөхөөр очсон “Хөх Монгол”, “Цагаан Хас” эх оронч бүлхэмийн залуустай мөн зодолджээ. Дээрх хоёр үймээний аль алинд монголчууд бэртэж гэмтэж хохирсон бол, нэг том сонин маань эхний явдлын талаар “Хоёр хятад эр, хоёр монгол залуутай зодолдож, нэгнийхээ толгойг хагалсан байжээ”, “200 биш зургаан хятад иргэн зодоон хийжээ”, “200 шахам хятад ажилчин нэгэн рүүгээ дайрч давшилж байсныг цагдаа нар зохицуулсан байна” гэж мэдээлсэн байх юм!
Налайх хот хятад боолчлогчдын атганд орж, Монголын иргэдийн концлагерь боллоо гэж бичиж байна. 33 тоосгоны үйлдвэрийнх нь 30 нь хятадуудынх (гурав нь Казахстаны иргэдийнх). Тэр үйлдвэрүүдэд 20 мянган хужаа ажиллах ба, манай монгол, казахууд гэр бүлээрээ, бүр хүүхдүүдтэйгээ энд боолчлогдож өдөрт 3500-5000 төгрөг авдаг байна. Манайхныг дураар харааж загнаж, өшиглөж алгадан дээрэлхэнэ, зүсэн бүрээр хохирооно. Тэсэхээ байгаад шаардлага тавихаар бүгд уриа хашхиран мод төмөр, хүрз зээтүү, алх лантуу далайн дайрна. Нэг тийм үймээний үеэр “Даяар Монгол”-ыг “авраач” гэж дуудаж л дээ. Хятадууд бүгд зугтан нэг газар орж зохион байгуулалт хийгээд, гэнэт монгол, казах ажилчид, “Даяар Монгол” эх оронч бүлхэмийн залуус руу уулгалан довтолж. Тэгэхдээ, дөнгөж 16 хүрээд байгаа Казырбек хүүгийн хөлийг том чулуугаар бяц цохиж, ална гэж улайран дайрч байжээ. Тэр хүү хөлгүй боллоо, Налайхын боолчлол дарлал тэр чигээрээ л үлдсэн.
Ерөөсөө тусгаар улс гэх мөртлөө Өвөр Монголоос дор байдалд ороод байна. Тэнд манайд болоод байгаа шиг ийм зөрчлүүд гардаггүй л юм билээ. Өвөр монголчууд хужаа нарын түрэмгийллийн эсрэг олонтаа босч тэмцдэг, үр дүнд хүрдэг. Манайд тэмцдэг ч юм алга, нааштай үр дүн ч алга. Ноднин 5-р сард тэмцэгч малчин Мэргэнийг хужаа жолооч дайрч алахад, өвөр монголчууд олон удаа олон мянгаараа жагсч, ял завших гэсэн хоёр жолоочийг цаазлуулж, эсэргүү гэгдсэн эрийн ар гэрт тусламж олгуулж, уул уурхайн хужаа нарыг цэгцлэх арга хэмжээ авахуулж, БНХАУ-ын төрөөр буулт хийлгүүлж, дэлхийг донсолгосон. Харин манайхан чинь яачихсан улс вэ!
Эх орноо хамгаалан тэмцэж явсан Т.Сүхболдыг “Эн Жү Мэн” гэх хятад компанийн захирал Жан Пин Дун үймээний үеэр маш зэрлэгээр, машинаар дайрч, модоор балбаж алсан. 2011 оны зун нэг малчныг уул уурхайн хятад жолооч дайрч алсан. Энэ оны хавар Өмнөговийн Цогтцэцийд монгол хүнийг санаатай дайрч алаад зугтсан хужаагийн хэрэг гарлаа. Бид яав аа? Ганхийсэнгүй. Алж байхад шүү! Харин ч өмгөөлж хамгаалсан сонин гаргаад байж байна.
Айлган сүрдүүлэх гэж үймээн дэгдээгээд зогсохгүй, алж байна, тэд. Тэр зорилго нь ч тун сайн биелж байх шиг.
2. Хужаа нар долоо хоногт дунджаар 2-3 удаа монголчуудыг зодон үймж байна
Иргэд нь 2-р сортын хүмүүс болон дарлагдаж мөлжигдөж, харийнхан ноёлон эзэгнэж байдаг Монгол улсад гадаадынхан даврахын дээдээр даварч, олон гэмт хэрэг үйлддэг. Дийлэнхийг нь хятадууд үйлддэг бөгөөд, тэдний холбогддоггүй гэмт хэрэг гэж үгүй. Сүүлийн үеийн явдлуудыг тоймлон нэг үзвээс:
-Хоёр хятад иргэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, микроавтобусыг мөргөснөөс таван хүн амь насаа алдав. Хөдөө нутагт ч уул уурхайн ордуудын орчим олон салаа зам гарган, бэлчээр нутгийг улаан түйрэн болгон сүйтгэж, хүн малыг дайрч хөнөөдөг. Нийгмийн хэв журам, хууль ёсыг тэд улан дороо гишгэдэг.
-Долоо хоногт 2-5 удаа, хятад иргэдэд зодууллаа гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирдэг. Ли овогтон 32 настай монгол залууг зодож, нүдийг нь тамхины галаар түлэн тамлаж, сохолсон. Монголчуудын хувь хүний эрх чөлөөнд ийнхүү бүдүүлгээр халдан дээрэнгүй хандах нь ихэсч байна.
-Монголд хар тамхины бизнес, бүлэглэл, хэрэглээг оруулж ирж, монголчуудыг үйл ажиллагаанд нь олноор оруулж ирж, хамруулдаг. Хар тамхи зөөвөрлөгч буюу курьер болсон монголчууд гадаад улсад цаазлуулах ял авах буюу, мафийнхны гарт амь насаа алддаг. Залгисан хар тамхийг гэдсийг нь хүүлэн авч, цогцсыг нь хөсөр хаясан явдал ч гарсан.
-Монгол охид бүсгүйчүүдийг садар самуунд уруу татдаг, хилийн чанадад хуурч аваачин янхан болгож боолчилдог. Бэлгийн мөлжлөгийн төдийгүй эрхтний чиглэлээр монголчуудыг хүний наймааны золиос болгодог.
-Ли Жан Мин гэгч, Шивээхүрэнгийн боомтоор 78 чоно, 250 зээрийн мах, 750 тарваганы арьс, бусад зүйлсийг их хэмжээгээр гаргах гээд баригдав. 2.7 тонн бугын ясан эвэр, багагүй хэмжээний цусан эвэр, сүүл 102, чив 22, хүдрийн заар 20, баавгайн савар 20, шилүүсний толгой 6, шилүүс 6, зэрлэг гахайн төмсөг 7, зээрийн эвэр 124-ийг гаргах ажлыг зохион байгуулах гэсэн нь илчлэгдэв. Монголын газрын хөрсөн дээр байгалийн баялгийг оргүй болгон цөлмөж үгүй хийх ийм хууль бус ажиллагааг 20 гаруй жил явуулж ирэв.
-Үндэсний түүхийн музейгээс 14 тэрбум төгрөгийн үзмэр хулгайлуулсан. Монголын түүх-соёлын өвийг сүйтгэн устгах олон удаагийн гэмт үйлдлүүд гаргасан. Хятадын 100 гаруй тонны даацтай, 24 цагаар зогсолтгүй цуврах, мянга мянган тэрэгний нүүрсэн дотор нуугаад ямар ч хяналтгүйгээр юуг ч гаргаж болдог аж.
-Хууль бусаар мах зөөвөрлөн гаргаж, хүнсний аюулгүй байдлыг алдагдуулсан. МАА-н түүхий эдийн зах зээлд дураар авирлаж, салбарыг явцгүйдүүлэн завхруулж байдаг.
-Гун А гэдэг мөнгө хүүлэгч Гул Жа гэдэг нутаг нэгтэн хятад иргэндээ их хэмжээний, өндөр хүүтэй мөнгө зээлжүүлж, эргүүлж төлж чадахгүй болохоор нь зодуулж, хулгайлуулж, хил давуулган мафидаа тушаалгасан. Хятадын мафиудын үйл ажиллагааг Монголд оруулж ирсээр байна.
-Зоу Вин гэгч, нууцын зэрэглэлтэй мэдээллээр дүүргэсэн арван хард диск авч гарах гээд илрэв. Янз бүрийн чиглэл, төвшний тагнаж турших ажлыг их хэмжээгээр хийцгээж байгаа.
-Туул голын сав газрын хятад голдуу эзэдтэй, ихэнхдээ тусгай зөвшөөрөлгүй карьерийн газруудад (34 тийм газар бий) өдөр шөнөгүй тэсэлгээ хийж, шороо бужигнуулж, тус бүрдээ 40-50 салаа зам гаргуулж, хүн малыг бүүрэлхэн хөөж тууж, зодож дээрэлхэж, оршуулгын газрыг ч ухаж, булаг шанд ширгээж, өмхий ногоон ус болгож, ойр орчмын хүн ардыг амьдрах аргагүй болгож байна. Хонгор сумыг ч хятад иргэд хордуулсан байдаг. Байгаль орчныг бохирдуулж, хүн амьтан орших аргагүй хор хөнөөлтэй бүс болгон сөнөөдөг нь хятадуудын гэм биш, зан.
-Хятад иргэн 13 кг алт нууцаар гаргахыг завдлаа. Уул уурхайн хууль бус үйл ажиллагаа, ашигт малтмалын хулгай - тэдний хувьд нэн түгээмэл үйл. Нефтийг гэхэд л бохир ус гэж худал мэдүүлж, хулгайлж зөөдөг. Оюутолгойд Налайхын тоосгоны үйлдвэрүүдийнх шиг нөхцөл байдлыг үүсгэж, монголчуудыг дарлаж дээрэлхдэг. Газар дорхи эрдэс баялгийг үндсэндээ хятадууд гартаа оруулаад байгаа нь хууль ёсны үйл ажиллагааны үр дүн биш ээ.
-Дорнодын Дашбалбарын Улааны ордыг эзэгнэдэг Хятадын “Шинь Шинь” компани бүхэл бүтэн сумын хүн ардын удмын санг сүйрүүлж, цацрагийн аюулгүйн дээд хэмжээг ес дахин хэтрүүлж, ашигт малтмал хулгайгаар гаргаж, татвар төлбөрөөс зайлсхийж, гурван жилийн турш 1000 ажилчныг өөрсдөд нь мэдэгдэлгүйгээр онц аюултай нөхцөлд хөдөлмөр хамгаалалгүйгээр ажиллуулсан, дөрвөн газрын шалгалтаар гэм буруутай нь тогтоогдож хуулийн байгууллагад шилжсэн ч хэрэгсэхгүй болгуулжээ. Цөмийн бохир бизнесэд хятадууд идэвхийлэн оролцож байгаа бөгөөд, цаашид Монголд цөмийн гамшиг сүйрлийг нүүрлүүлэх үүрэг роль нь үсрэнгүй өсөх төлөвтэй байна.
-Хууль бус цагаачлалыг өөгшүүлэн дэвэргэж, өргөн хүрээтэй бизнес болгон хувиргаж, хэт олноор Монгол улсад суурьшин зүй бусаар диаспора, Чайна-таун үүсгэж, хамаг хууль ёсыг зөрчин эзэгнэж, хүн ам зүйн дайралт хийн түрэмгийлж байдаг.
-Авилга, хууль бус аргуудаар Монголын дотоод хэрэгт эзэрхий санаархлаар оролцож, төр, улс төрд нөлөөлж, нийгмийн бүхий салбарт ноёлж, төрийн эрхийг хууль бусаар булаалцаж, монголчуудын эсрэг неоколоничлол, дискриминаци, ассимиляци, геноцид үйлдэгч харгис дэглэмийг тогтоолцож, байнгын экспансийг өрнүүлж, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд ноцтойгоор заналхийлж ирэв.
Сүүлийн үеийн мэдээллүүдийг санаад л, хальт мөлт бичихэд ийм байна шүү дээ.
3. Хятад ажилчдыг үймээн самууны хууль тогтоомжоороо шийтгэж байя
Хамаг ашигт малтмал, бүхий баялгаа хайр гамгүй бэлэглэн хайр сэтгэлээ илэрхийлчихээд, хужаа ажилчдыг нь өөрсдөө ажилгүйдэн өлсөн байж түм бумаар нь урьж залж оруулаад, өөрсдийнхнөөсөө 10-20 дахин өндөр цалин өгч тэжээчихээд, өр өшиглөн үймээн самуун дэгдээж дайрахад нь хүлцэнгүйгээр зодуулж жанчуулаад л явж байдаг улс манайхаас өөр газар байх болбуу?
-Кёкушю тауэрийн хятад барилгачид монголчуудыг балбаж нүдээд, ямар ч гэм зэмгүй өнгөрсөн. Тэдгээр ажилчид Гуандун муж нь SARS анх гарсан голомт төв болсны улмаас ажилгүйдсэн, хамаг хорио цээрийг зөрчин ирсэн байсан гэдэг.
-Чингэлтэй дүүрэгт 11 хятад ажилчин хоёр монгол ажилчныг бүүрэлхэн зодсон. Хятад ажилчдаас 3-10 дахин бага цалин авах атлаа, ажлын хамаг хүндийг нугалан боолчлогдож, тэдэнд ямар ч эрхгүйгээр зарцлагдаж байдаг монгол ажилчид олонтаа зодуурынх нь бай болж байдаг нь харуусавч баршгүй.
-10 гаруй хятад ажилчин “Хар сүлд” компаний таван хамгаалагч руу улайран дайрч, бүлэглэн зодсон.
-Хан-Уул дүүрэгт хятад ажилчид ажлын байран дээрээ архидан согтуурч, ажилчин монголчуудыг болон дуудлагаар ирсэн цагдаа нарыг зэрлэгээр зодсон.
-“Богд Ар” хорооллыг барьж байсан, бичиг баримтын зөрчилтэй БНХАУ-ын иргэдийг ГИХАЭГ-ын байцаагч шалгахаар очиход, олноор түрхрэн зодож, хүндээр гэмтээсэн.
-Компанийн удирдах ажилтнууд нь зүй ёсны шаардлага тавихад, 70 хужаа давшилж, балмадаар зодсон.
-Увс аймгийн Өмнөговь суманд Монголын хуулиудыг бүхий боломжоороо зөрчиж байсан Хятадын JCCR компани байгаль орчныг сүйтгэж, хүн ардыг дарлаж, нутгийн зон олны тэсгэлийг алдагдуулсан. Ард олон шударга, тайван жагсаал хийхэд хужаа нар хамгаалагчдын хамт уулгалан довтолсон ч, аргагүй хамгаалалтад өртөж бут ниргүүлсэн. Манай хүчнийхнийг хөдөлгөж, буудуулж, хоморголон баривчлуулж, эрүүдэн шүүлгэж, 7.1-нийг давтуулсан. Таарсан хүнийг тог цохиулаад, бороохойдоод, зодоод, буудаад явсан гэдэг. Тус хятад компанийн үйл ажиллагааг төрөөс зогсоогоод, лацадчихаад байхад дураар ажиллаад, эрдэс баялгийг хулгууж дээрэмдээд байсан юм билээ.
-Өөр байгууллагын мэдлийн газарт дур мэдэн нэвтэрч, шугам хоолойг нь ухаж төнхсөн, МХЕГ-ын лабораторийг барьж буй гэх хужаа нарт зүй ёсны шаардлага тавихад эсэргүүцэн босч, хоёр хамгаалагч, дөрвөн цагдаа, найман эх оронч залууг үхтэл зодож балбасан. Зөвхөн зөрчилт эгшнийг л хүлээж байсан мэт, 100 гаруй хужаа үзүүрлэсэн арматур, заазуур, алх, сүх барин, ура хашхиран дайрсан.
-Сумын газар нутгийн 90 хувийг эзэгнэж, авлигадуулсан орон нутгийн удирдлагатай нийлэн дураар дургиж байсан “Энжүмэн” компани Монголын бүх хуулийг зөрчин даварч байсан. Шалтгаангүйгээр монголчуудыг хамгаалагчдаараа зодуулж, дургүйцлээ тайвнаар илэрхийлсэн ард олны эсрэг үймээн дэгдээн дайрсан. Захирал нь тэмцэгч Т.Сүхболдыг машинаар дайрч, зодож алсан.
-“Роял Таун”-ы, Хүүхдийн паркийн барилгын, Налайхын тоосгоны хотхоны гээд хужаа нар монголчуудын эсрэг өдөөсөн үймээн самуунууд шил шилээ даран гарлаа. Юу болж байна вэ? Төр улсыг маань булаан эзлэх үймээн самуун гаргах вий дээ.
Хужаа нар өөр улсуудад ч үймээн самуун дэгдээдэг. Японы милитаризмыг ялсны ойгоор, БНСУ-д хужаа нар Японы ЭСЯ-ны гадна БНХАУ-ын далбааг барьж очин дайрч, үймээн дэгдээсэн. Италид хууль бус цагаачдын шалгалт хийх гэхэд Чайна-тауныхан БНХАУ-ын тугийг цонх, өнцөг бүрээс унжуулж, цагаачдын албаныхан, цагдаа нарыг хэдэн өдрийн турш нэвтрүүлэхгүй хориглон тэмцэж, үймээн дэгдээсэн. Оросын Приморье мужийн Русский аралд хужаа нар ажлын байранд хоёр авдар архи нэвтрүүлсэнгүй гэж үймж, хамгаалагч нарыг зодон хөөж, ОМОН гэх тусгайгийнхан ирэхэд эсэргүүцсэн. Казахстаны Актюбинск хотод гурван казах ажилчныг бүлэглэн зодож, өдөөн хатгаж, олныг хамарсан зодоон үүсгэсэн. Сүүлийн үед хятадууд асар их үймээнч болж буй бөгөөд, БНХАУ-д өдөрт хэдэн арван үймээн гардаг гэнэм.
Хужаа нар бол аюултай цагаачид юм. Байгаа нутаг орноо Хятадын нэг хэсэг мэт үзэн гажууд авирладаг. Олон үеэрээ тэнд амьдарсан байлаа ч, өөрсдийгөө юуны өмнө Хятад улсын эд эс л гэж бодно, Хятад улстай нягт холбоо сүлбээтэй ажилладаг. БНХАУ-ын далбаа мандуулж үймдэг нь тийм учиртай. 60-аад онд хамаг улс орон дахь хужаа нар маоист үймээн дэгдээж, бүх дэлхийн хужаа хувьсгалыг гарган эзэгнэхийг оролдсон билээ.
Гэвч хууль бол хууль. БНСУ-ын цагдаа нар Хойд Солонгосын зүгээс зохион байгуулж өдөөдөг үймээн самууныг номхотгож ирсэн хур их туршлагатай тул хужаа нарыг нам дарж, хатуу хариуцлага хүлээлгэсэн. Мафитай үзэлцдэг Италийн карабинер гэдэг цагдаа нар ч Чайна-тауныг эзлэн авч, хууль бус цагаачдыг баривчлан гаргаж, нутгийн хужаа нарыг онц аюултай хэрэгтнүүдтэй хамт буюу, мафийнхантай хамт хорьсон. Оросын ОМОН хятадуудыг нэг дор бөөгнүүлж, эсэргүүцэх чадалгүй болтол нь зодоод, ухаан мэдээ алдсаныг нь хөлөөс нь чирэн явж, заримыг нь сэхээн амьдруулахын түргэний тэрэг ирж авч явж байв. Казахстанд нутгийн ард иргэд хятадуудтай зодолдож дийлж байхад хамгаалагч нар хоёр хятад ажилчныг буудаж, цагдаа нар саад хийхгүй, харин ч өөрийнхөндөө тус дэм үзүүлж, хожим үймээн дэгдээсэн хужаа нарыг цөмийг нь албадан гаргаж, гол гэмтнүүдийг шоронд хийж, авчирсан компанийх нь үйл ажиллагааг зогсоосон байна. Аль ч улсад үймээн самуун дэгдээгчдийг партия буюу хамт олноор нь даруй гаргаж, гол гэмтнүүдийг яллан шүүж, хорьж, зарим орон БНХАУ-аас ажиллах хүч авахаас бүрмөсөн татгалздаг байна. Ингэлээ гээд БНХАУ яах ч үгүй.
Гэтэл манайд бүх юм эсрэгээрээ. Хужаа нарын өдөөсөн үймээн самуунд монголчууд л бурууддаг. Хятадуудыг үнэндээ яадаг ч үгүй. Виз нь дууссаныг буцааж, үгүй бол торгодог л гэдэг. Гэвч энэ нь бол зөвхөн үг юм.
Хятад барилгачин, ажилчин гэгдэгсдийн цэрэгжсэн зохион байгуулалт, дайралтыг бүгд л гайхдаг. Нэг нь команд өгөнгүүт л бултаар дайн байлдаанд орж байгаа юм шиг амь хайргүй дайрдаг, ирээдүйд Монголыг хэрхэн эзэлж түрэмгийлэхээ бэлгэдэн харуулах мэт байдаг.
БНМАУ-ын үед Хятадаас 30 мянган барилгачин, ажилчин орж ирсэн чинь үнэндээ бүгд цэргийн албан хаагч байсан гэдэг. Тэрэн шиг, Монголд колонийн, экспедицийн цэрэг ирүүлээд, нөхцөл байдлыг судлуулаад, дасгаад, сургууль хийлгээд байгаа юм биш биз дээ. Энд ирээд л газар дээр нь зэр зэвсэг бэлтгээд, зэвсэгт хүчин болж хувираад, монголчуудыг өдөөн хатгаж, залхаан цээрлүүлж байдаг боллоо шүү дээ. Хүчнийхэн маань монголчуудыгаа яаж нам даръя даа л гэж байхын оронд дээрх асуудлыг судлууштай.
Хятадын хүн амины хэрэгтэй оргодол Монголд ирээд л уул уурхайн босс болсон гэдэг. Оюутолгойн хужаа нар хоорондоо зодолдож, манай цагдаад гомдол гаргаагүй учир л дуулиан шуугиан гараагүй болохоос, аюултай л юм болсон сураг байдаг. Хятадын мафи, мафийн боолууд орж ирээд байх магадлал их ээ.
“Энжүмэн”-ий захирал Жан овогт, хүнийг зориуд машинаар дайрчихаад, амьд байхаар нь ухарч ахин дайраад, тэгээд бүр барьсан модоо бяцартал нүдэж байж алж байна гэдэг бол яавч эгэл удирдах ажилтны үйл биш. Мафичин, алуурчин, хулгайчийн л үйл. Хятадынхаа шаар шавхруу нь болсон ийм л хүмүүсийг хужаа ухаантай дарга нар маань урьж авчраад элит, босс болгож залаад, монголчуудыг нийлж дарж байна шүү дээ.
Хятадын ажиллах хүч нэртэй зэвсэгт хүчнийхнийг даруй гаргая! Оруулж ирдэг дарга нарт хариуцлага тооцъё. Ингэж байж л Монгол дахь хужаа үймээн самууныг таслан зогсооно.
Манайд үймээн самуун дэгдээхтэй холбоотой сүрхий хууль тогтоомж байдаг, түүнийхээ дагуу айхавтар ч шийтгэдэг. 7.1-ний үйл явдлын үеэр болон, дараа нь юу л боллоо доо. Заримыг нь цаазаар авах дөхсөн биз дээ. Харийн үймээн самуун дэгдээн террорчлогч түрэмгий этгээдүүдэд тэр хууль тогтоомжоо бүр хатуу чангаар хэрэглэх учиртай. Монголын хууль зөвхөн монголчуудын эсрэг хэрэглэгддэггүй л юм бол!
4. “Бид Монголд хятадуудыг оруулахгүй гээд байхад,
танай компаниуд нууцаар оруулдаг” гэж Хятадын тал мэдэгддэг
Эх орноо хамгаалж яваад, алтан амиа аймшигтайгаар алдсан Т.Сүхболдыг хөнөөсөн Жан Пин Дун захирал сул чөлөөтэй зугаацан явж, олон нийтийн шаардлагаас болж хэд хоног саатуулагдахчаа аядаад, батлан даалтад гарч байсан. Монголчуудыг л буруутгаж, Т.Сүхболдын хэргийг “авто замын дүрмийг зөрчсөн явган зорчигчийн буруу” гэж томъёолон, хэрэгсэхгүй болгох гэж мөн ч их зүтгэсэн дээ. Замгүй газар юу автын дүрэм байх вэ.
Элдэж хөөж дайрсныг нь олон гэрч хангалттай нотолсоор байхад авч хэлэлцээгүй, тухайн үед нь ямар ч баримтжуулалт хийгээгүй. Захирлын хамсаатан болох засаг дарга нэр төр гутаасан гэж монголчуудыгаа шүүхэд өгч, хужаа нарыг цээжээрээ халхлан хамгаалсаар ирсэн. Тэгээд Жан Пин Дуныг хэдэн жил зугаалуулсны эцэст, хоёр жилийн ял өгөхчөө аядав уу, яав.
МХЕГ-ын лабораторийн барилгын дэргэд цагдаа нарыг өмгөөлөөд, өөрсдөө алуулахаан дөхсөн эх оронч монгол залуус хөөрхий. Харсан үзсэн улсын яриагаар бол, хамаг чадлаа шавхан, цус нөжөө садруулан гарч ирээд ухаан алдан унаад байсан тэднийг цагдаа нар баривчлаад, хятадуудыг зөнд нь орхиод л явсан юм гэнэ билээ. Холбогдох яамны сайд, хужаа нар монголчуудыг зодох, алах аваас тас нууцалж бай, хоёр улсын асуудал гэсэн утгатай хатуу чиглэл өгчээ. Хоёр улсын асуудал гэдэг маань “Соёлын хувьсгалын” үеэр улаан хамгаалагчид Өвөр Монголд яаж галзуурч байсан шиг юм болчихоогүй баймаар.
Эрх баригч нэг намын сонин мэдээллийг тэнцвэржүүлж байна гэж, хятадуудыг өмгөөлсөн, тэднээр хэрэг явдлыг тайлбарлуулсан материал нийтэлжээ. Монголчууд биднийг эх оронд нь хужаа нартай “тэнцвэржүүлээд” байж болох уу? Харийн колоничлогч, эх орончдыг яаж тэнцвэржүүлдэг юм бэ? Харийнхны шаахайг үнсэж үү?
Лабораторийн хужаа нарыг өвөр монгол хүн “Дайраад!” гэж уриалсан гэх мэдээлэл цацагдсан. “Энжүмэн” компанийн захирлын үйлдсэн хэргийг өвөр монгол Соёлт үйлдсэн гэж хүчний байгууллагын хэвлэлийн төлөөлөгч гүтгэж байв. “Роял таун”-ы хужаа нарыг өвөр монгол Ганаа оруулсан гэж гол том сонин маань зарлав. Өвөр монголчууд л хятадуудыг оруулж, тэднээр муу үйл хийлгээд, өөрсдөө ч хийгээд байна гэнэ! Өвөр монголчууд Монгол улсад орж ирэх нь бараг бүрэн хориотой бөгөөд, орж ирсэн хэд нь голдуу орчуулагчаар л ажилладаг. Тэгж хятадуудыг оруулж ирээд удирдаад байх ямар ч эрх мэдэл тэдэнд байхгүй юм. Хууль зөрчигч хужаа нар, тэдний хамсаатан дарга нар л буруутай гэдэг нь хэнд ч ойлгомжтой бус уу?
Гэтэл бүхэнд гагцхүү монголчууд л монгол хүн болж төрснийхөө төлөө буруудаж байна.
2010 онд БНХАУ-ын ЭСЯ хоёр талын аль алинд буруу бий гэж байсан бол, саяхан ажилтнууд нь зөвхөн манай талыг буруутгаж, сэтгүүлчдэд ярилцлага өгчээ.
“Хоёр орны харилцаанд сэв сууж мэдэхээр асуудал үүсч болзошгүй байдалд хүрээд байгаа. Бид хууль бусаар иргэдийг нааш нь авчрахгүй, оруулахгүй байх бүх арга хэмжээг авч байна. Гэтэл Монголын компаниуд манай улсын иргэдийг нууцаар, хууль бусаар оруулж ирээд байх шиг байна. Сүүлийн жилүүдэд барилга дээр ажиллаж байгаа хятадуудыг монгол иргэд дээрэлхэх явдал удаа дараа гарсан. Энэ болгоныг манай улсын иргэд тэвчихгүй ийм байдалд хүрээд байх шиг байна. Мөн “Даяар монгол”, “Хөх чоно” зэрэг үндэсний үзэлтэй бүлэглэлүүд хятад иргэдийг дарамталж мөнгө төгрөг авах асуудал олсон гарсан” гэжээ. Хятад ажилчид ч тийм зүйл үгүүлдэг байна. Гэхдээ баримт гэрчлэлүүд хэн буруутайг тодорхой харуулаад өгдөг билээ.
Монголын хил гаалиар нэвтэрч орж ирсэн л бол Монгол улсын хууль журамд захирагдах ёстой. Хэрэв ямар нэгэн хууль журам зөрчсөн асуудал гарвал манай улсын хуулийн дагуу л арга хэмжээ авах ёстой. Гэвч тэгж байгаа юм огт алга. Зүсэн зүйлээр дарлуулж доромжлуулчихаад, өөрсдөө гүтгэгдээд, буруудаад явсаар сөнөж мөхөх үү? Хэрхэх вэ?
5. Харийнхны үймээн самуун, дарлал мөлжлөг, гэмт хэргүүдтэй тэмцье!
Ард түмээн! Гадаадын ажиллах хүч, мэргэжилтэн, хөрөнгө оруулагч гэгдсэн этгээдүүдийн хорт муу үйл хэрээс хэтэрч, Монгол улс үндэстнийг сөнөөж мөхөөх хэмжээнд хүрлээ. Үүнийг бид цаашид хүлцэн тэвчиж, хохирч, хэлмэгдсээр байх гэж үү? Үгүй ээ, тийм байх ёсгүй! Эрхэт Мөнх Тэнгэр, Эзэн Чингис Богдын ард түмэн монголчууд бид ингэж эзэрхий түрэмгийчүүдтэй эвсэн нэгдэж сууж таарахгүй ээ.
Урьж залж авчраад, өндөр цалин орлого өгөн байж, тэжээж тэтгэн байж, дарлуулж доромжлуулж, зодуулж алуулж байдгаа больё. Болохгүй юм гэдэг болдоггүй л юм байна гэдгийг 20 гаруй жилийн турш хангалттай үзэж мэдлээ биш үү? Тиймээс харийнхны дарлал мөлжлөгийг эцэслэн зогсоох тодорхой алхмуудыг хийцгээе!
Тухайлбал:
1-рт, монголчуудыг бүлэглэн зодох, хүнд хөнгөнөөр гэмтээх, амь насыг нь хохироох, нийтээр архидан согтуурах, танхайрах, хууль хүчнийхэн рүү давшлах, төрийн төлөөлөгчийг эсэргүүцэх, монголчуудын дургүйцлийн арга хэмжээ рүү дайрах, нутгийн ардуудыг дээрэлхэх, монгол ажилчдад боолчлолыг тулган хүлээлгэх, байгууллагынх нь үйл ажиллагааг зогсоогоод байхад үл даган үргэлжлүүлэх, бусдын газар нутгийг булаан эзэгнэх, авлига хахууль хэрэглэн монголчуудыг монголчуудтай нь тэмцэлдүүлэх, аливаа баялгийг хулгайлж дээрэмдэх, их хэмжээний тусгай зэвсгийн зүйлсийг бэлтгэх зэрэг олон гэмт үйлдлийг агуулсан, Монголын олон нийтийг айлган сүрдүүлэх хандлагатай, хэт даврагч (экстремист), зандалчлагч (террорист) чанартай харийнхны үймээн самуунтай шийдвэртэй тэмцэх, дарж номхотгох, урьдчилан сэргийлэх, судалж ажиллах, дахин дэгдэх үндэсгүй болгох;
2-рт, харийнхны үймээн самуунтай эр зоригтойгоор тэмцсэн шударга журамтнуудыг шагнаж урамшуулж, дэмжиж тэтгэж, дууриал болгон сурталчилж, зөвөөр ойлгуулах;
3-рт, Монгол улсын иргэдийн амь насыг бүрэлгэсэн ноцтой хэргүүдийг онцгойлон анхаарч, шалгаж мөрдөж, гэм буруутнуудад хатуу ял шийтгэл оноож, хэрэв ийм гэмт хэрэг үйлдвэл юунд хүрэхийг гадаадынханд таниулах, ард иргэдээ харийн балмад этгээдүүдийн халдлагаас болгоомжлуулан сэрэмжлүүлэх;
4-рт, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчих, хувь хүний эрх чөлөөнд халдах, авлига хээл хахуулийг дэвжээх, хулгай дээрэм, залилан луйвар хийх, доншуур наймаачид нь ХАА-г гажуудуулан унагаж, хүнсний аюулгүй байдлыг алдагдуулж, хөрсөн дээрх байгалийн баялгийг цөлмөх, хүрээлэн буй орчныг сүйтгэн бохирдуулж, хүн амьдрах аргагүй болгох, түүх соёлын дурсгалыг хулгуун устгах, хар тамхи зөөвөрлүүлж, худалдаж, дэлгэрүүлэх, хүн наймаалж, хулгайлж, садар самуунд уруу татаж, бэлгийн мөлжлөгт оруулах, зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүдийг нэвтрүүлж, мафийн үйл ажиллагааг түгээх, тагнаж турших, хууль бус цагаачлалыг өөгшүүлэн дэвэргэж, бизнес болгон хувиргаж, хүн ам зүйн дайралт хийх зэрэг харийнхны үйлддэг гэмт хэргүүдтэй хайр найргүй хатуу ширүүн тэмцэл өрнүүлэх;
5-рт, ашигт малтмалыг хууль бусаар эзэмших, олборлох, гаргах зэрэг өргөн хавтгайрсан гэмт үйлдлийг нь даруй хязгаарлан зогсоож, эрдэс баялагтаа эзний ёсоор хандах;
6-рт, хууль бус арга замаар Монголын дотоод хэрэгт эзэрхий санаархлаар оролцож, төр-улс төрийн үйл ажиллагаанд хутгалдан нөлөөлж, нийгмийн бүхий салбарт ноёлж, төрийн эрхийг хууль бусаар булаацалдаж, монголчуудын эсрэг неоколоничлол, дискриминаци, ассимиляци, геноцид үйлдэгч харгис дэглэмийг тогтоолцож, байнгын экспансийг өрнүүлж, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд ноцтойгоор заналхийлж ирсэн - аажмаар эзлэн түрэмгийлэх явцыг сөрөн, эх орноо хамгаалах;
7-рт, визгүйг буцааж, визтэйг торгох төдийгөөр харийн гэмтнүүдэд хандахаа больж, ял завших үзэгдлийг эс гаргуулах;
8-рт, харийнхны үйлдсэн гэмт хэрэгт гадаад дотоод аль аль талаас монголчуудыг (ар, өвөр) л буруутгадаг хилсдүүлэлтийг арилгах;
9-рт, гадаадын гэмтнүүдийг өмгөөлж хамгаалан хамсаатан нь болж ажилладаг, үнэн зөв мэдээлэл өгдөггүй, эх оронч бус ажиллагаатай хэвлэл мэдээллийнхнийг анхааран ажиллах;
10-рт, харийнхантай нийлж, монголчуудын эсрэг гэмт хэрэг үйлддэг урвагч албан тушаалтан, иргэдийг гэсгээн цээрлүүлэх;
11-рт, олон удаа ноцтой зөрчил үүсгэж, үймээн дэгдээж, зүсэн зүйлийн гэмт хэргүүдийг өдөөж ирсэн, мэргэжил чадваргүй, бүтээн байгуулалтаас өөр зорилготой байх магадлалтай, үндэсний аюулгүй байдлын хязгаараас тоогоор үлэмж давсан хятад ажилчид, хууль бус цагаачдыг цөмийг нь гаргаж ахиж оруулж ирэхгүй болгон шийдвэрлэх;
12-рт, мэргэжил боловсролтонгийн дутагдалтай биш, илүүдэлтэй байдал, нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглах, ажилгүйчүүдээ бүтээн байгуулалтад өргөнөөр оролцуулах;
13-рт, бусад улсын нэгэн адил, өөрийн төрийн хэлний, монгол хэлний мэдлэгийг шаардаж, урд хөршийн монголчуудтай хамтран ажиллах чиглэлээр хоёр улсын найрамдлыг бэхжүүлэх;
14-рт, монгол туургатнаас ажиллах хүч авч байх;
15-рт, хоёрдогч, гуравдагч болон бусад орнуудаас ажиллах хүч авчирч, тэнцвэржүүлэлтийг хангахыг -
Төр түмэндээ уриалж байна!
Гадаадад ажиллах хүч гаргахаа багасгах хандлагатай болсон, бид Монголд оруулах гээгүй байхад танай компаниуд нууцаар оруулаад байна гэж зэмлэх болсон БНХАУ-аас ажиллах хүч оруулахаа байж, байр суурь, хүсэл эрмэлзлийг нь хүндэтгэе!
Харийнхны дураар дургилт, дарлал мөлжлөгөөс, дотоодын хамсаатнуудынх нь хорлол сүйтгэлээс эх орноо чөлөөлье өө, монголчууд аа! Хурай, хурай! Уухай, уухай!
Ч.Мөнхбаяр
MMXII.VIII.XVI
FB page: facebook.com/moenhbayar
No comments:
Post a Comment