“Ардчилагчид” маань ХКН-ыг биш, Хятадын “ардчилагчдыг”
холбоотноо болгох чиг рүү хэлбийв үү?
холбоотноо болгох чиг рүү хэлбийв үү?
Бат-Үүл даргын Хятадын коммунист намыг буруушаан хэлсэн үг дэлхий дахиныг донсолгов. Өнөөдөр дэлхийн ямар ч улсын ийм өндөр албан тушаалтан Хятадын эрх баригчдыг ингэж хатуу ширүүнээр шүүмжилж зүрхлэхгүй билээ.
Обама хүртэл Ху Жинтао ирээд, 60 тэрбум долларын АНУ-ын бараа бүтээгдэхүүнийг авах болоход амаа үдүүлэн, хүний эрхийн талаар шүүмжилнэ гэж байснаа больсон юм. Гэтэл Бат-Үүл дарга Лениний хөшөөг буулгаж байхдаа улаан террор, их хэлмэгдүүлэлтийг ярихын оронд, Маогийн хөшөөг буулгаж байна гэж эндүүрэв бололтой.
“Хятадын коммунист нам дэлхийн хамгийн харгис хүч болой. 60 сая хүнээ харгислан алсан. Гадаадын түрэмгийлэгчид хороосноос илүү хүнээ Хятадын өөрийнх нь нам ингэж харгислан хөнөөсөн байдаг” гэж харуусан ярьжээ. Оросын ард түмний төлөө харуусах хэрэгтэй байхад ийнхүү Хятадын ард түмний төлөө харууссан нь сонин. Тэдгээр хятадуудын дурсгалыг их л хүндэтгэж, шимшрэн зовниж явдаг хүн бололтой гэмээр.
Юутай ч атугай түүнийг хамгийн болчимгүй улс төрчдийн тоонд оруулж байна.
Ардчилагчид тийм, Хятадын коммунист намд дургүй улс уу гэвэл үгүй юм. Тэд гарангуутаа, ивээн тэтгэгч МАХН-ын номенклатур-неоколонист хулгайч луйварчидтай нийлж, Монголын өнгөтэй өөдтэй бүхнийг хулгайлж луйвардах ажлыг зохион байгуулсан. Монголын ард түмний ариун цагаан хөдөлмөр, амь насаа зориулан байж, 70 жилийн турш бүтээсэн бүтээлгэсэн бүхнийг юу ч үгүй болтол устган сөнөөж, хог хаягдал гэж хужаа ах нартаа өгч, мөнгөжих ажлыг л зохион байгуулсан. Гол нь тэд өөр юу ч чадахгүй байжээ.
Монголын онцлогтой социализм бол хумсалдаг нийгэм юм. Хумсалсаар хумсалсаар хулгайч болдгийг 90-ээд он харуулсан. Манай үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалт байхгүй болчихсон, ЗХУ-ын тусламж байхгүй болоод таг зогссон гэдэг оргүй худал! Үүнийг олон учир мэдэх хүмүүс гэрчилдэг. ЗХУ Монгол улсыг шулан мөлжиж олсон ашиг хонжооныхоо зарим хэсгээр тэр тусламж гээчийг санхүүжүүлдэг, зарим хэсгийг нь зээлдүүлдэг байсан. Манай ашигт малтмал, МАА-н түүхий эд, ХАА-н бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг үнэ хямдруулан авч, өөрийн барааг өндөр үнээр шахаж асар их ашиг олдгоосоо л зээлүүлдэг, туйлдаадаг байсан юм.
Тэгвэл Зөвлөлт мангасыг Хятадын талыг баримтлагчид хөөж явуулсан. Зөвлөлт ч Монголыг Хятадын автономи болгох гэж солиордог солио өвчнөө цухалзуулж эхэлсэн. Ингээд Хятадын талыг баримтлагчид маань бүр аймшигтай мангасыг урьж залж оруулж ирсэн.
ЗХУ явснаар манай ашигт малтмал, түүхий эд, бүтээгдэхүүнүүд өндөр үнэд хүрч, эдийн засаг маань хөгжин дэвжиж, бар улс болох үүд хаалга нээгдсэн. Үүнийг ч дарга нар маань ойлгож, бар улс болно гэж бархирдаг байв. Даанч колоничлогчдын улыг долоох, хулгай луйвар хийхээс өөрийг мэдэхгүй тэд чадахгүй байсан юм. Гэхдээ тэд ард түмний авъяас чадвартай хөвүүд охидод боломжийг олгоогүй, засгийн эрхийг хуйвалдан булаасан. Засгийн эрхэнд байгаа дээрээ Монголын ард түмний өмч хөрөнгө, оршин тогтнох үндсийг аль болох богино хугацаанд халааслан хармаалахыг л бодсон.
Манай зэсийн баяжмал, өлөн гэдсийг л гэхэд бараг ганц Швейцарь улс өндөр үнээр авч эхэлсэн билээ. Европын орнууд манай түүхий эдийг булаалдан авах гэж байсан бол, үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хятадын хэрэглэгчид булаалдан авч байсан юм. Нэг ширэн тапочкийг 10 хуванцар тапочкаар солиод ирдэг байлаа, наймаачид маань. МАА-н оригинал түүхий эдээр бүтээсэн эдлэл Хятадад нүдний гэм, бас өндөр үнэтэй байв. Мах, махан бүтээгдэхүүнийг маань ч хятадууд асар их сонирхож байлаа. ЗХУ ч яахав бүрэн дампуурч, импортлох тэнхэлгүй байсан. Гэхдээ Зөвлөлтийн шулан мөлжлөг, хагас колоничлол үгүй болохоор сэргэн мандах бололцоо нээгдсэн. Үүнд туслая гэсэн Япон ч ороод ирсэн.
Гэтэл ардчилагчид, МАХН-ын шинэчлэгчид нар яасан бэ? Ердөө аж үйлдвэр, бүтээн байгуулалтыг хувьчлал нэртэй хулгуучлалаар завшиж, хог хаягдал гэж гарган мөнгөжсөн. Нэгдэл, САА-н бүтэц, мал эмнэлэг гэж байхгүй болсон тул МАА-н түүхий эд маань гадаад улсуудын шаардлагыг хангахаа боайсан. Бас л хог хаягдал гээд Хятад руу зөөчихсөн хэрэг. Үүнийг дагаад олон түмэн ажилгүй боллоо. Бас дарга нараа дууриагаад нэлээд нь хулгайч боллоо.
Хэрэв үйлдвэрээ ажиллуулж, шинэчилж, ажилчдыг нь ажлын байртай байлгаж, бүтээгдэхүүнийг нь борлогдох нөхцөлтэй болголоо гэхэд дарга юу авах вэ? Цалин хангамжаа авна, тэр нь муу ч үгүй. Гэвч колонийн зөвлөлт эзэддээ л үйлчилдэг хулгайч уяанаасаа алдуурахаар юу болохов? Түүний хувьд хууль гэж үгүй болно. Хууль нь зөвлөлт эзэд байсан юм чинь. Хуульгүй болсон ёс суртахуунгүй, урвагч шарвагч даргын сувдаг шунаг сэтгэлд цалин хангамж нь хангалттай юу? Үгүй ээ. Монголын ард түмэн хайран уу? Үгүй ээ. Колоничлогч эзэд шигээ хязгааргүй ихийг авахыг хүснэ, уугуул ард түмнийг тээршаан устгахыг зорино.
Хэвийн улсад колонийн систем задрахад гадаадын колоничлогчидтой хамт дотоодын колоничлогчид боолууд нь хамт зугтан оддог юм билээ. Гэтэл манай колоничлогчид шинэ гадаадын колоничлогчдыг оруулж ирж, ахин монголчуудыг колоничилж эхэлсэн.
Дотоодын харъяатууд тэд мөн ч үнэндээ бол харийн колоничлогчид юм.
Монгол улсыг өөрийнх нь колони болгосонд ардчилагчид, МАХН-ын шинэчлэгчдэд хязгааргүй их таларахж, ХКН гол хоёр намыг төрсөн дүү шигээ үздэг болсон билээ. Энэ хоёр нам БНХАУ-ын хувьд үнэлж баршгүй их гавъяа байгуулж өгсөн юм. Ардчилагчид шинэчлэгчид маань ХКН-ын хамгийн хайртай хүүхдүүд юм.
Тэгээд асуудал нь юундаа байгаа юм бэ, яагаад ХКН-ыг шүүмжилсэн юм бэ гэж зарим хүн гайхаж болно.
1-рт, бохир даалгавар биелүүлсэн нэг ээлжийнхнийг илүү бохир даалгавар биелүүлэх дараагийн ээлжийнхнээр байнга халж сольж, ул мөрөө баллаж, аль нэг ээлжийнхнийг хүчирхэгжүүлэлгүй дарж, зөрчилдүүлж байдаг нь дарангуйлагч дарлагчдын нэг гол арга билээ. Хэрэггүй болсон, гомдсон ээлжийнхний гоморхлын дуун хоолой нөлөөлсөн байж болох юм.
2-рт, эзнээ цаг алдалгүй сольж чаддаг байх нь колоничлогчдод үйлчлэгч, дарлагчдад туслагч, урвагч шарвагч нарын нэг гол арга юм. БНХАУ-д ХКН-ын байр суурь улам доройтож байна. “Ардчилсан” хүчнийхэн улам бүр байр сууриа бэхжүүлсээр. Тэдэнд одооноос ая тал засах гэсэн манай эрх баригчдын байр суурь нөлөөлсөн байж болох юм аа гэж улс төр сонирхогчид энэ хачирхалтай алхмыг тайлбарлан тааварлан байна.
Ч.Мөнхбаяр
2012
No comments:
Post a Comment