Tuesday, April 9, 2013

Их хаандаа Тэмүүжин-Чингис гэж хаана ч байхгүй нэр өгөв

Намын залуус “Тэмкагийн төрсөн өдөр” гэдэг шалдан шоу 
зохион байгуулах гэсэн нь бүтэлгүйтэв

Чингис хааныг дооглон тохуурхах явдал улам бүр газар авч байна. Ерөнхийлөгч маань Чингис хаанд төрсөн өдрийг нь зааж өгснийхөө төлөө шог зурагны бай болж түгээгдсэн. Дэлхийн монголчууд Ордосын Эзэн хорооноос алс АНУ-д хүртэл Чингис хааны мэндэлсэн өдрийг нэгэн өдөр тэмдэглэж тогтсон атал, шизотой шизогүй, хунтайж хантайж баахан сонин хачин улсын ярианд толгой нь эргэж суусаар, нэг эрдэмтэн тайлгуудын тухай ярьж, Юань гүрний үед Хубилай тайзу хуанди өвлийн тэргүүн сарын тэргүүн өдөр Юань гүрнээ тайж тахиж байжээ гэхчилэн нуршиж байсныг буруу ойлгоод, ёсчилж төрчилж тогтоочихсон байна. Нөгөө эрдэмтэн яах гэж хэлэв ээ гэж харуусаж, бусад нь ч чи яах гэж олон юм донгодов гэжээ. Манай дарга нарын №1 дайсан нь өвөр монголчууд, гадаадын монголчууд болохоор тэднээс өөр байх гэж ингэсэн байж ч болох юм.
Гэтэл Чингис хааны нэрийг зааж өгдөг хүн ч гэгдэв. 850 жилийн ойн илтгэлээ “Тэмүүжин-Чингис буюу Монголын үсрэнгүй хөгжил” гэж нэрлэжээ. Тэмүүжин-Чингис гэсэн ойлголт шинжлэх ухаанд ч, хаана ч байхгүй. Их хаанд өргөмжилснөөс өмнөх Тэмүүжин, хойшхи Чингис хаан гэсэн хоёр ойлголт байна. Энэ бол нэг ойлголт биш, холимог ойлголт биш, түүхийн хатуу заагтай ойлголтууд, баримталдаг хатуу зарчмууд. Хааныг маань Чингис хаан гэдэг, хаан болоогүй байх үеийг нь Тэмүүжин гэдэг. Хаан болоогүй байх үеийг нь хаан байх үеэс нь дээгүүр өмнө тавин ёс алдаж, дарлага дарлал, гутаал сөнөөл хийв үү, эсвэл их хааныгаа хэн гэдгийг мэддэггүй юм уу гэж түүхээ дээдлэгсэд харуусч байна? Ийнхүү Элбэг ерөнхийлөгч маань элбэг дэлбэг алдаж эндэж, хошгирч, хошгируулсаар явна гэж уламжлалаа эрхэмлэгчид халаглаж байна. Тэмка гэж хааныгаа доромжилдог хөгийн хогийн бацаануудаас ялгарах зүйл үүнд нэг их биш байна гэж хааныгаа хүндлэгчид толгой сэгсэрч байна. Чингис хааныг “төдөнд төр!” гэж зарлиг буулгасан бол, “Чингис чиний нэр үүнээс хойш Тэмүүжин-Чингис шүү!” гэж нэр өглөө.

Тэгвэл хэсэг ди-джей (манай нэг харь цус ихтэй намынхны явуулгаар) Temka Birthday Party гээчийг зохион байгуулж, намдаа ч сайшаагдан хожмоо НИТХ, ДИТХ, АИТХ-д орчих, арвин их зоос мөнгө ч хормойлчих санаа өвөрлөжээ. Тэр харь цустай намынхан л Тэмка энэ тэр гэж жудаггүй муухай үг яриа, хандлага санаачилж, тэнэг хүмүүсийн тэнэгтэх хорхойг гозгонуулан, тэдний дунд ихэд түгээгээд байгаа юм. Ер нь тэнэгүүд бол тэнэгтэх л маш их дуртай, донтой байдаг. Тэрэн дээр нь тоглож байгаа юм л даа.Е.Тэмүүжин л гэнэ, Е.Тэмүүжинд Монгол улсын иргэний үнэмлэх олгоё л гэнэ, яаж их хааныгаа унтрааж гутаах вэ гэхээс л байж сууж ядаж байх шиг. Тэр үеийн овог, нэршлийн ёс энэ большевик мангадын тулгасан мөчид тачиг ёс шиг байгаагүй юм, Их Монголын суут Богд хаан өнөөгийн энэ колони, боол, хулгайч луйварчин, эргүү тэнэгүүдийн улсын иргэн болохдоо тулаагүй юм гэдгийг хэзээ ч ойлгохгүй лүднүүд биз ээ гэж нэгэн мэргэн хүн үгүүлж байсан.
Тэрхүү, Тэмка парти гээчид харийн нүцгэн шалдан эмсийг бүжиглүүлж сенсаци тарих гэж байв гэнэ шүү, хоосон толгойнууд. Даанчиг эзэн Чингисээ хүндэтгэн дээдэлдэг хүмүүс бас ч гэж цөөнгүйн дээр, учраа мэдэхгүй байж утга учиргүй үндсэрхэгчдийн мунхаг уур хилэн нэмэгдэхээр аюул болж мэднэ гэж айгаад цуцлан нуугдсан юмсанж.
Иймэрхүү сатанист явдал хөвөрч дуусахгүй байна. Т.Г гэдэг дарга боссод тэнэгэр нүүртэй нэгэн мундаг зохиолч маань “Монголчууд бид цөөхүүлээ. Бэгтэр ахыгаа харвуулсан Бэлгүтэй шиг цөөхүүлээ” гэж шүлэглэснийг үл бүтэх намынхан интернэт-мими буюу түгээвэр-плакат болгон цацаж байна. 1-рт, монголчууд угийн арван сая гаруй дээрээ, сүүлийн үед монгол-хазарууд нэмэгдэж байна (энэ тоонд өөр цусны хазарууд болон, монгол биш өөр үндэстнүүд ороогүй). Тэгэхлээр тийм ч цөөхөн биш шүү.
2-рт, Чингис хааныгаа монголчуудыг цөөхөн болгосон гэж хараан зүхжээ. МНТ дээр үлгэр домгийн чанартай үгүүлсэн болохоос, хятад, араб, түвд хэл дээрх сурвалжуудыг харьцуулан үзэхэд, Бэгтэр тайчуудтай хуйвалдан, Тэмүүжинийг хорлож алах гэж байгаад, өөрөө хэн нэгэнд ямар нэг байдлаар хөнөөгдсөн байна. Тэмүүжин хөвгүүн хөнөөсөн гэдэг нь баримт гэхээсээ илүү нангиад түшмэдийн зохиол бололтой.
Их хааныг маань хөнөөх гэж байсан хүнийг өрөвдөн шимширч, өөрсөдтэйгээ зүйрлэн шүлэглэж байдаг нь юуны учир вэ? Их хааныг монголчуудын бодлоос устгах гэсэн бид Бэлгүтэй шиг цөөхүүлээ байна гээд байгаа юм уу. Жамухаг ч гэсэн өхөөрддөг. Юугаа ч мэдэхгүй байж. Жамухагийн түүх бол хамгийн атгаг, атаархуу, өчүүхэн бодолтой, амин хувиа хичээсэн феодалын л түүх юм. Чингис хаантай эхний удаа тулалдан ялахдаа омгорхон огшиж, одоо надаас илүү хүчтэн, хаан гэж үгүй болов гэж онгирон сагсуурч, харгислан хэрцгийлж байгаад хамаг хүч, холбоотноо дайжуулан алдаж, тэр дороо л сүүдрээс өөр нөхөргүй, сүүлнээс өөр ташуургүй болохдоо тулсан байдаг. Юун нөгөө суут мэргэн бэ?
Чингис хаан бол авилгачдын загалмайлсан эцэг гэх шог зураг зуруулж, түгээж, жигшүүлж ч байгаа. Ээ мөн бузардсан нийгэм юм даа.
Ч.Мөнхбаяр
2012.11

No comments: