Tuesday, April 9, 2013

“Монголоид” нууц төсөл гэж байна уу?

Монголын цөмийн санаачлага (Mongolian Nuclear Initiative, MNI) гэх манай дарга нарын нууц төслийн дагуу, Монгол улсад дэлхийн цөмийн бүх аюул хөнөөлийг төвлөрүүлэн агуулах далд бизнес маш нууцаар хэрэгжиж буй билээ.
Тэгвэл MMI, Mongolian Mongoloid`s Initiative буюу Монголын монголоидын санаачлага гэж бас нэгэн нууц төсөл топ-секрет маягаар явагдаж буй гэх асуудал гадна дотныхны анхаарлыг татаж эхэллээ.
Энэ санаачлага нь дэлхийн хамгийн их демографи, полиэтникийн буюу хүн ам зүй, олон үндэстний асуудалтай орнуудын, монголоид буюу шар арьстан, зүүн ази төрхтөн хүмүүсийг Монголд авлигаар суурьшуулах зорилготой гэх юм.
Үүнд, Хятад, Солонгос, Энэтхэг, Индонез, Балба зэрэг улсууд хамрагдах төлөвтэй байгаа аж. Хятад нь хэт хүн ам ихтэй, бас хөрш орнуудад нөлөөгөө ихэсгэн ноёлох зорилготой. Солонгос нь газрын хомсдолтой, хүн амын илүүдэлтэй, мөн Хойд Солонгосын дүрвэгчдийг өөр оронд суурьшуулах сонирхолтой. Энэтхэг хэт их хүн амтай, арьсны үзэлтэй, 30 сая монголоид хүнийг шахан зайлуулах сонирхолтой. Индонез хэт их хүн амтай, бага ястнуудаа шахан зайлуулах сонирхолтой, Тоба галт уулын бүсийн тоба зэрэг угсаатныг гамшгийн бүсээс зайлуулах шаардлагатай. Балба арьсны үзэлтэй, хүн амын 1/3 болох монголоид бага ястнуудаа шахан зайлуулах сонирхолтой. Афганистан байна. Хазаруудыг бас дарга нар монголоидод хамруулан үздэг. Харин монгол туургатан судлаач зарим хүмүүс хазарын зарим хэсгийг монгол туургатанд хамруулдаг.

Нэгэнтээ монголоид гэсэн тул, энэ төсөлд монгол туургатан, монгол үндэстэн ямар ч хамаагүй. Зөвхөн монгол биш хүмүүсийг авлигаар суурьшуулах л сонирхолтой. Үүний тулд, гадаад дотоодоос санхүүжиж, “Монгол хэл соёл, үндэстэн гэх одоогийн ойлголт бол хоцрогдсон ойлголт, монгол гэдэг нь монголоидыг хамруулах том ойлголт, их монгол туургатан гэдэг шинэ ойлголт, тиймээс Монгол улсад монголоид суурьших ёстой, Энэтхэгт 30 сая монгол байна, Чингис хааны үр сад 16 сая байна, дэлхийн хүн амын 1/3 нь монголчууд” гэх тархи угаан төөрөлдүүлэх суртал ухуулгыг асар ихээр хийж эхэлсэн байна.
Хойд Солонгосын дүрвэгчдийг авлигаар оруулж ирэх, Өмнөд Солонгос, олон улсын байгууллагуудаас өгсөн мөнгийг завших зорилгоор дарга нар бараг 10 жил хөөцөлдөн гүйж байна. Бан Ги Муныг энэ асуудлаар хоргоож их зовоодог аж. Налайхад Хойд Солонгос дүрвэгчдийг асрах газар барьж байгаад, санхүүжилтийг нь завшсан тул түр зогсчээ.
“Монголоид” төслийнхөн харин хилийн чанадын монголчууд Монголд суурьшихыг эрс эсэргүүцдэг шиг байгаа юм. Төсөлд нь саад тотгор болно, хилийн чанадын монголчууд Монгол улсын иргэдэд нөлөөлж, ухамсрыг нь дээшлүүлж магад гээд. Өвөр Монгол Цэнгэл төрийн эргэлтийн хэрэгт холбогдсоноос хойш бүр айжээ. Хэдхэн өвөр монгол байхад ингэж байгаа юм чинь, дэлхийн олон монголчууд ирвэл бүр бидэнд аюул болно гээд.
Харин хазарыг тэд монгол туургатан биш, монголоид гэж үздэг тул авлигаар оруулж ирэхийг дэмжиж байгаа мэт. Үнэндээ ч хазаруудын дийлэнх хэсэг нь Төв-Өмнөд Азийн монголоид болохоос, монгол цустай биш юм, цөөнх нь л монгол цустай, монгол цусгүй олонхийг нь “Монголоид” төслийнхөн оруулж ирж, монгол цустайг нь тэнд нь үлдээж мөхөөх сонирхолтой байгаа гэж манай зарим судлаачид хэлдэг.. Афганистан, Пакистан, Иранд асуудал үүсгэж байгаа 5-12 сая хазаруудыг шахан зайлуулах, энэ зорилгоор авлига өгөх зорилго лалын ертөнцийнхөд буй юм.
Нэг сэтгүүлч, монгол бол multi-national буюу олон үндэстний улс болох ёстой, өнөөдөр бүх дэлхий олон үндэстний улс болж байгаа гэж бичсэн.
Тусгай элч төлөөлөгч нэртэй хүмүүс цалин мөнгө авч, “Монголоид” төслийн талаар танилцуулж, хэрэн хэсч, урьдчилсан тохироо, санамж бичгийн төсөл гадаадын талтай хамтран боловсруулалцаж явдаг бололтой. Гэв гэнэт монгол хүн Балбад, Африкт байна гээд яриад эхэлж байгаа хүмүүс сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай болоогүй, “Монголоид” нууц төслөөс мөнгө цохидог болсон байдаг юм байна гэж байна шүү дээ. Том том эрдэмтэд, нийгмийн зүтгэлтэн, экс албан тушаалтан, үндэсний үзэлтэн олноор энэ төсөлд хүчин зүтгэж байх шиг.
“Монголоид” төслийг Мүний шашныхан нэлээд ивээн тэтгэдэг, дэмждэг гэх мэдээлэл байдаг.
“Мүний шашныхан Дэлхийн… гэсэн нэр хаягтай олон тоглоомын байгууллага байгуулсан. Дэлхийн монголчуудын… гэсэн нэр хаягтай байгууллага байгуулж, “Монголоид” төслийг сурталчлуулдаг гэнэ. Мүний шашинтан, Монгол улсын иргэн хүн БНХАУ-д Мүний шашныг ихэд сурталчлан явснаа, “Монголоид” төсөлд татагдан орж, өдгөө монгол туургатныг аугаа судлаач хэмээн төрийн дэмжлэгтэйгээр алдаршин, төслийн ажилд зүтгэж явна. Дэлхийн… гэх нэг байгууллагын дарга, ихээхэн сөрөг хэл аманд ордог хүн бас тийм. Бас нэг том, бизнес-PR-ын олон улсын хүрээтэй, Монгол улсын цагаач иргэдийн байгуулсан ТББ үүнд идэвхийлэн зүтгэдэг” гэж нэгэн ихийг мэдэх хүн зовнин үгүүлсэн. Төстэй нэртэй энэ гурвалыг төрийн нэгэн өндөрлөгийн гар хөл, дуу хоолой нь болдог гэж ярьдаг.
Манай нэг сайд байсан хүн монгол туургатан гэдэг нь 1-рт, орчин үеийн монголчууд буюу Монгол улсын иргэд, 2-рт, холдсон монголчууд буюу дундад ази, турк зэрэг үндэс угсаатан, 3-рт, шинэ монголчууд буюу хилийн чанадад байгаа Монгол улсын иргэд, 4-рт, Монголын анд нөхөд буюу гадаадын хөрөнгө оруулагчид гэж томъёолсон байдаг. Энэ бол мөн л “Монголоид” төслийн ажил гэлтэй. “Монголоид” төслийг сурталчилдаг бүхэл бүтэн сонин байгаа гэмээр байдаг. “Монголоид” төслийнхнийг учир мэдэх хүмүүс “уг андчууд” гэж хошигнон нэрлээд байгаа. Учир нь тус төслийнхөн бүр Африк руу хэлбийж, Уганд бол уг анд монголчууд, Сомали бол сум айл монголчууд, Чад бол чад буюу чадвартай монголчууд гэхчилэн ухуулга хийдэг гэнэ. “Монголоид” төслийг судалдаг Австрийн монгол нэгэн судлаач сүүлийн үед янз бүрийн баримтуудыг гаргаж ирж байна. Судлаач Цог-Оршихбат мөн илчлэн бичжээ.
Монголын хамаг өнгөтэй өөдтэйг харьд авлигаар өгсөн дарга нар маань одоо харийнханд авлигаар өгөх юм үгүй болсны учир ийнхүү санаанд оромгүй янз бүрийн хорлол сүйтгэлтэй төсөл сэдэж, яаж Монгол орон, монголчуудын эцсийн дусал цусыг шавхан завшиж мөнгөжих вэ гэж улайран явдаг болсон янзтай.
Нэг том дарга маань монгол хүн тэнгэр заяатай учир 10 харь хүнийг зарцалж амьдрах тавилантай гэж сурталчилдаг байсан. Монголын бүх хүн ам УБ-т төвлөр гэж идэвхтэй ухуулж, ихээхэн санасандаа хүрсэн сонин, бүлэглэл бий. Бүгд “Монголоид” төслийн ажил гэнэм. “Монголоид” төсөлд зориулж, Монгол улсын хуулиудыг нууцаар өөрчилж байгаа бөгөөд, удахгүй далд хэлэлцэгдэн батлагдах аж.
Солонгосчуудад 99 жил газар түрээслүүлсэн нь монголчуудын реакцийг сорьсон бяцхан туршилт.Төдийлөн эсэргүүцэх байдал гараагүй тул “Монголоид” төслийнхөн ихэд урамшсан гэнэ. Монгол дахь цөмийн эрсдэл зэрэг муу нөхцөл байдал Монгол руу иргэдээ илгээгч улсуудын хувьд санаа зовоох асуудал биш юм. Хэт их хүн ам, үндэстний зөрчил л тэдний санааг зовоох асуудал билээ.
Ч.Мөнхбаяр
2012.

1 comment:

Enkhbold Mainbayar said...

Таны Олуулаа болцгооё уриалга, энэ яриад байгаа зүйлээс юугаараа өөр вэ?