2000 онд ардчиллынхан идэж уусныхаа, МАХН-ыг дарлаж дээрэлхсэнийхээ горыг амсан шоронд орохоос айгаад гадаад руу олноор дүрвэж байсан. Үүнд их өсөрхдөг бөгөөд МАН-аас өс хонзонгоо авч ч байна, дүрвүүлж ч байна.
Саяхан Бат-Үүл дарга энэ хэдэн өдрүүдэд түгжрэл гайгүй байна гэж бурсан агаад тэр ярьж байгаа өдөр нь үүнийг бичигч 2 цаг хагас автобусанд түгжирч тагжирч ажлаа алдсан билээ. Ийм л худалч мээрэнтэй улс даа бид.
Парисад бол автомашин байдаггүй, харин хаа сайгүй цахилгаан машин сул зогсож байх бөгөөд хүн ирж картаа уншуулаад л унаад давхичихдаг гэнэ. Жирийн машиныг цахилгаан машинаар солилоо гээд ямар ялгаа байх вэ, мээр ээ. Бензин түгжрэлээс цахилгаан түгжрэл сайхан уу. Бас хулгайч худалч болчихсон зорчигчид нь гэр лүүгээ авч давхиад, махлаад Эрээн рүү зөөж, хэдэн шил Grunt вискигээр сольчих байлгүй (Grant вискийг дуурайлгасан хуурамч бүтээгдэхүүн, Grant нь хүний нэр, Grunt гэж алдаж бичсэн нь Хөрсөн давхарга гэсэн нэр томьёо).
Хамгийн гол нь Парисад манайх шиг большевизм ялаагүй учир автомашин байдгаараа байж л байгаа. Түгжрэл л байхгүй. Замын түгжрэлийг арилгахын тулд зам барьдаг, давхарладаг, тойрогжуулдаг, сайжруулдаг юмаа УБЗДБНХЗ аа. Автомашины түгжрэлгүй болохын тулд автомашингүй болно гэдэг бол, хүн үгүй болбол асуудал нь үгүй болно гэх большевик харгисуудын зарчимтай адил дуулдаж байна шүү.
Шоу, пиартаа сайн болохоос, ажил хийхдээ фаакталж балардаг Бат-Үүл баатрыг Эбэ ерөнхийлөгч хүртэл зад загнаад авлаа. Энэ ерөнхийлөгчийн сонгуульд шоу-пиарын гурван халимын нэг Эбэ биш Бааба (Бат-Үүл, гурав дахь халим нь Абба буюу Н.Алтанхуяг, сонгуульд АББА, СИМБА, ХОГ зэрэг нэртэй мөрийн хөтөлбөртэйгээр оролцож байсан) АН-аасаа дэвших магадлал тун өндөр байгаа. Гэтэл Эбэ Бааба-г аргалж чаргалан хотын даргаар тушиж, нэг мундаг амжилт байгуулсан гэдэг. Хотын дарга болоод Гангнам байгуулна гэх зэрэг амлалтаа биелүүлэлгүй, Ерөнхийлөгчид дэвшвэл хол явахгүй. Сая тэгвэл хүний эрхийг зөрчлөө (баруун хүрдтэй машиныг хялайлаа гэж, ер нь бол зөв буруу хүрдтэй машин гэж байхгүй, зүүн баруун хүрдтэй гэж байх бөгөөд, зөв буруу хүрд гэж мээр маань буруу ойлгож ярихаас эхлүүлээд мөн ч их буруу булхай хийж байна даа) гэж баатрыг зад загнан Эбэ бас нэг том ялалт байгууллаа. Одоо Үүлээгийн ерөнхийлөгч болдог хөг өнгөрсөөн өнгөрсөн. Ажлаа хийхийн оронд, дэмий шоудаж байгаад л ийм юм боллоо.
Ер нь сэтгэгдэл бичихэд овог нэр, регистрээ бичнэ, сэтгэгдлийг хатуу хянана (социализмын үеийн Санал сэтгэгдлийн дэвтэрт ч ингэдэггүй байсан), кабелийн ТВ-үүдийг дээд зэргийн өндөр үнэтэй техник технологигүй бол хаана (44-өөс 23-ыг), редакцийг эзнээс, эзнийг редакциас салгана гэхчлэн үг хэлэх эрх чөлөө, ардчиллыг боогдуулж, өөрсдөө дураар идэж ууж, ард түмнийг өөрсдийн хөгийн шоу, пиараар тэжээх гэсэн олон оролдлого гарах болж, шинэ эрх баригчдын нэр хүнд шалны алчуураас дор унасаар байна.
Ч.Мөнхбаяр
2013.1.20
No comments:
Post a Comment