Sunday, July 22, 2012

БНХАУ-ын эрх баригчдад хүргүүлэх шаардлага

Өмнөд монголчуудын эрх өнөөдөр маш ноцтойгоор зөрчигдөж, дэлхийн улсууд дахь цөөнх үндэстнүүд дотроо хамгийн хүнд нөхцөл байдалтай хэдийн тоонд орох болжээ. Өвөр монголын ӨЗО-нд монголчууд оршин суугчдын арван хэдхэн хувийг эзлэх болтол нь БНХАУ-ын олонх хань үндэстнийхэн түрэмгийлэн ирж суужээ. Өмнөд монголчуудын газар нутгийг булааж, хятад хотууд руу хүчээр суурьшуулж, амьдрах аргагүй гуйлгачин, тэнүүлч, хууль зөрчигч болгож байна. Хэл соёлыг нь хавчин гадуурхаж, монгол үндэстнийг уусган үгүй хийж байна. Байгалийн баялгийг нь цөлмөж, бэлчээр нутгийг нь улаан түйрэн болгож байна. Эсэргүүцсэн хүнийг хорих, тамлах, амь насыг нь хороох зэргээр цээрлүүлж байна.
Энэ бүхэн дэлхийн монголчуудыг зовоож түгшээхгүй байхын аргагүй ээ. Бүх монголчууд нэгэн ард түмэн болохыг нотлон, эрслэн боссон бид БНХАУ-ын эрх баригчдад дараахь шаардлагыг хүргүүлж байна.
1. Хадаа, Шинээ, Хуучинхүү, Наранбилэг, Содмонгол, Батзангаа, Унага, Алмас, Хөхбулаг, "Босоцгоо, миний Өвөр Монгол!" дууны зохиогч зэрэг өмнөд монгол улс төрийн хоригдлуудыг даруй сулла!
2. Өмнөд монголчуудын хүний эрх, үндэстний эрхийг хэрэгжүүлэн дээдэл!
3. Өмнөд монголчуудын эх соёлыг уусган устгаж буй явдлыг арилга!
4. Өмнөд монголчуудын унаган нутгийг булааж, онгон байгалийг сүйтгэж, уламжлалт мал аж ахуйгаас нь хүчээр салгаж, амьдрах аргагүй болгохоо таслан зогсоо!

"Өмнөд монголчуудаа өмгөөлцгөөе!" жагсаалд оролцогчид
2012.5.10
Улаанбаатар хот

No comments: