Sunday, July 22, 2012

С.Зориг алдар нэрийн хэнээтнүүдийн атаархлаас болж алагдсан байж магад гэлцэнэ

Цезарь хааныг олон сенатор нэг нэг хутгалж алсан тохиолтой яг адилаар 
зохион байгуулсан байж болзошгүй гэнэ

С.Зориг атаархлаас болж алагдсан байж болохыг учир мэдэх хүмүүс өчдөг. Тэрхүү өчлүүдийг дор тоймлон сийрүүлсү:
“Монголын ардчилсан хөдөлгөөн туйлын эмх замбараагүй эхэлсэн аж. Хэн нь яах гээд байгаа нь мэдэгдэхгүй. НАХЯамныхан дотор нь их байсан тул НАХЯ зохион байгуулсан гэх магадлал өндөр.
Зөвлөлтийн хагас колонийн системд үйлчилж байсан дарга нар маань, хэрэв Монголд жинхэнэ ардчилал тогтвол Чаушеску шиг буудуулна гэж их айж байсан байна. Тиймээс өөрсдөө хуурамч ардчилсан хөдөлгөөн зохион байгуулж, Хятадын хагас колонийн системд үйлчилдэг дарга нар болохын тулд хятад гаралтнаас олноор оруулсан байдаг.
Ардчилсан гэж одоо хэлэгдэх ч, тэр үедээ өөрчлөн байгуулалтыг гүнзгийрүүлэх, ленинизмийг жинхэнэ утгаар хэрэгжүүлэх зорилготой гэх залуусын “неформалы” гэдэг, Зөвлөлт маягийн байгууллагын гишүүд НАХЯ-нд баригдаж орхиод, харин ч бүр цэвэр шахуу ардчилал ярих даалгавар авч суллагддаг байсан гэх юм. НАХЯ-ны нэг том даргыг ардчиллын загалмайлсан эцэг гэж асар ихээр ярих боллоо шүү дээ.
Анхны ардчилагчдын дунд даалгавартай залуусаас гадна нарийн учрыг мэдэхгүй залуус ч байж гэнэ. Эхэндээ эргэж хургаад, бие биеийг урагш түлхэж, ард нь нуугдаад л явдаг байж. Дараагийн хурал дээр чи үг хэлнэ, удидана, ярилцлага өгнө шүү, би түрүүчийнх дээр тэгчихсэн гээд л байдаг байв гэнэ. Тийм учраас ардчилал учиргүй олон лийдэр лойдортой болчихсон юмсанж. Бараг зуун хүн яригддаг.
Гэвч тэдэн дундаас С.Зориг нь олны нүдэнд тусч дөнгөсөн аж. Тэрбээр их сургуульд заадаг хичээлээсээ их зүйлийг төдийлөн ярьдаггүй байсан ч харизматай хүн байжээ. Харизма гэдэг бол учир битүүлгээр хүнийг татан соронздон илбэдэх гэсэн утгатай грек үг юм.
Харизматай хүн бол тэнэг мулгуу, адал балмад, хулгайч дээрэмчин, хулчгар чалчгар байсан ч хүнийг татна. Хүн-соронзон, бат гүр зэргээр орчуулж болох талтай. Бүх дарангуйлагч харизмтай байсан. Дарангуйлагчийг унагаж хаяад, энэ чинь маш муухай хүн байсан юм шүү гээд байхад л ард түмэн итгэж өгөхгүй шүтээд байдаг. Тэр харизмагаас болоод юу ч хийхээс буцахгүй. Германы ард түмэн Гитлерийн харизмад автаж, дэлхийн дайн хийчихээд, сүүлд нь харизмагийн нөлөөллийг механикаар багасгах денацификаци гэдэг бодлого америкчууд, зөвлөлтчүүд хэрэгжүүлж, Гитлерийн дүрс баримал зэргийг устгах, шатаах, булах, гажуудуулах зэргээр саармагжуулсны дараа л эрүүл ухаан орж бид юу хийчихвээ, юун дэлхийн дайн бэ гээд гайхаж байсан байдаг.
Харизмтай хүн сайн сайхан ч үйл бүтээж болно, сайн муугийн холимогийг ч бүтээж болно. Ганди сайн харизмтай, Обама холимог харизматай гэх үү дээ. Эрдэмтэд харизмаг ган гачиг болох, газар хөдлөх, аянга цахилгаан цахилах зэрэг байгалийн гамшигтай зүйрлүүлж үздэг. Мөн хими-физикийн аргаар хиймлээр буй болгон нийгмийг удирдах, цэрэг-дайны зорилгод ашиглах талаар судалж байдаг.
С.Зориг бол тийм л харизматай хүн байсан бөгөөд ард түмэн аугаа удирдагч хэмээн татагдаж байжээ. Гэтэл 100 лийдэр лойдор хүмүүс С.Зоригт маш их атаархдаг байж. Ажил тэмцэл зохион байгуулъя гэхээр тэр зуут хойшоо сууна. Харин юунд урагшаа гардаг гээч. Бид бол ардчилал гэдэг ойлголтыг анхлан буй болгосон алтан хараацай жирвээхэй нар, чи бол тарж төгсч байхад нь ирсэн, яахлаараа биднээс зөвшөөрөл авалгүй ард олныг татдаг юм, яахлаараа чи ТВ-ээр арав гараад бид аравхан гардаг юм, чи ер нь энэ бүхнийхээ хариуцлагыг үүрэх юм уу, чи хариуцлагаас бултаж чадахгүй, чамаас болж Монголын ард түмэн сөнөж мөхөж шүүшгэн боов болох гэж байна, ерөөсөө чи ардчиллаас урвасан арзгар шар толгой, Хятадын тагнуул туршуул этгээд, чи ард түмнийг үймүүлж байж, ганцаарчилсан тоглолт хийж байна, чи биш бид ардчиллын лийдэр лойдор хэмээн шүтүүлэх ёстой гээд л бүгдээрээ дайрна, муу хэлнэ, агсам согтуу тавина, хор найруулна, өс хонзон санана, хар сурталчилгаа хийнэ.
 Ийм байдлаас болж С.Зориг 1991 онд бүр, тэгвэл та нарт боломжийг нь гаргаж өгч, нам холбооноос гараад өгье гээд туурга тусгаарлаж байсан. Америкийн бүгд найрамдахчуудын ардчллын том төслийг ахтайгаа нийлж оруулж ирээд амар жимэр сууя гээд Бүгд Найрамдах Нам байгуулж, бүгдтэй найрамдахыг оролдсон.
Гэтэл, чи бидний мах цусыг идэж ууж, төлжиж тэвээрч байж, ардчиллын эцгийн имижтэй болчихоод, одоо бас зайлж зугтах санаатай, ясаа цайтал чамаас салахгүй үзэлцэнэ дээ, наад имиж чинь бидний өмч, бүтээл, хор, алив наадхыгаа намд буцааж өг, чиний имижийг бид маск болгож ашиглах ёстой гэж үхэлдэн зууралдсаар бас тогоондоо эргүүлээд татаад оруулаад ирсэн.
Тэгээд л С.Зоригт тун таагүй хандана. Чи муу ардчиллын лидер гэгдэх болсон, чамайг даа ёстой гээд л хийрхэн тэмцэлджээ. Ялангуяа алдар нэрд дуртайгаараа шалгарсан хэд бүр чиг хонзогнон, С.Зориг ард түмэнд хүндэтгэгдсээр байгаа гэхээс байнга баас шээс нь гоожиж явдаг байсан гэнэ. С.Зоригийгоо зодож нүднэ, хараан зүхнэ, дээрэлхэнэ, хорлоно, шоглож дооглоно. Ийм л нэгэн хөөрхийлэлтэй хувь заяатай нэгэн байсан гэх юм.
Нэгэнтээ хэсэг лийдэр лойдортой зуу татаж байхад нөгөө л найман жил үргэлжилсэн новшийн хэрүүлээ сэргээж, С.Зориг нь ч та нар ийм солиотой юм ярихаа хэзээ болих юм гэж хэлж, улмаар галзууртлаа атаархаж явдаг хэд тэснэ тэснэ гэхэд яаж тэсэх вэ гээд алсан байх гэгддэг аж. Тэгэхдээ хорь гучин онцгой атаархуу этгээдүүд албал хамтдаа ална, ялбал хамтдаа ялна гэж санал нэгдэн, эртнээс жөтөөрхөж явсан хүслээ биелүүлэн, Цезарийг Брут тэргүүтэй хорь гучин сенатор хутгалан алсан шиг бүлэн дарсан байх ч гэж жиг жуг хэлэлцэх явдал байдаг аж. Хэргийн газраас цувран сэм зайлаад, дараа нь эргэж хурж ул мөрийг дэвсэлж талхчин балласан юмаа гэдэг байна. Харин Брут нь хэн бол доо, Брут л буруут шүү дээ гэж хэлэлцэн ярилцах нь элдэв учрыг мэдэгсдийн тааж мэдэх дуртай сэдэв болой” Иймэрхүү яриа түгж байна, илрүүлж зөвийг тодруулаасай билээ дээ гэсэн үүднээс үүнийг тэрлэв. Үнэн мөн эсэхийг өчүүхэн бичээч би яахин тодруулах болой.
Ч.Мөнхбаяр

No comments: