Жүжигчин С яагаад гэнэт улс төр болчихов оо. Нэг үг хэлэхдээ тав тамшаалдаг гэх түүнээс мэргэн ухаан гарна гэвэл хол байлгүй гэж хүмүүс хэлэлцэх юм. Сэтгүүлч Отгондаваа агснаар бичүүлж, нэр хүнд нь унаснаас хойш хагас нуугдмал байдалд орсон гэх тэр харин ч бүр УИХ-д нэр дэвшигч болоод тодроод гараад ирэх шив. Ж гуай чинь одоо до-ре-ми-гээ л мэдэхээс, улс гүрний явдал мэдэх үү дээ. Ярилцлага яриа өгөхөөрөө ийм ч ноот, тийм ч зохиогчийн эрх, Япон, Германд би төрсөн бол хувийн онгоцтой болох байсан л гэж ярьдаг хүн юмсан. Нөгөө торгуулийн тойрог, хөх тойрог гээч рүү эднийг хаяж золиос болгож байгаа бололтой. Өөдөөс нь АН-ын гарцаагүй гарах этгээдүүд халз тулах юм байгаа биз.
МАН-аас А нэр дэвшинэ л гээд байсан. А арай дэвшихгүй байлгүй, 75-ыгаа жагсааж зогсоож байгаад дэглэж мэдэх нөхөр гэж байтал ах С нь НИТХ-д сууж амтшаад дээш ахих гэж дэвшжээ. Тэр хүн НИТХ-д суугаад юу хийж бүтээсэн юм бэ. Олигтой барилдсан ч үгүй. С аварга нэр дэвшинэ гэдэг А аварга дэвшснээс л өөрцгүй юм даа. Урлагийн хоёр хүнийг ханинд нь дэвшүүлсэн шигээ аварга бөх хоёр хүнийг /нөгөө нь Б.Бат-Эрдэнэ аварга/ мөн ханинд нь дэвшүүлжээ, хө.
Ямар үзүүлэлтээр дэвшүүлээд байдаг юм бүү мэд. Сайн үзүүлэлтээр л лав биш байх. Аймгийн засаг дарга нар гэж орон нутгаа Хятадад нэгтгэн салан тусгаарлах нь холгүй галзууралдаж, АТГ, шүүхэд олноороо атгагдаж байгаа, хан ван гэж өөрсдийгөө андуурсан хан боргоцойнууд бий. Тэднээс хэдийг “хусчээ”. Дүүргийн ЗД-ууд ч байна.
Нэгэн намынхан аальгүйтэн маяглаж, МАН-ын халуун хөнжилд 4 жил өндийх завгүй цэнгэсэн атлаа, гэв гэнэт хүүе яанаа, ямар балиар заваан МАН бэ, тэгээд байхдаа яахав, ингээд байхдаа яадын, пий пай, пи…на…, бид л МАН-д хамаагүй шүү хэмээн суга үсрэн зугатаж, ЗГ-аас гарсан. Гэтэл сонгууль хүртэл настай , нэг муу ялааны насгүй ЗГ-т баахан хулгайч дээрэмчин үзэлцэж үхэлдэж байж явж орсон. Яаж байгаа дүнхүү манхай новшнууд вэ, хэдхэн сард хэдэн жилийн дайтай идэх гэж байнуу гэж ууртай зарим нь хараал ерөөл урсгаж байтал нээгдчихсэн байгууламжийг "нээж" тууз хайчлаад л, шав нь ч тавигдаагүй шахуу юмыг шалдан чигээр нь “ашиглалтанд оруулж” шоутаад л эрваатаад байсан. Гэтэл гологнууд чинь сонгуулийн сурталчилгаагаа сайд, дэд сайдын сэнтий, горшоонкон дээрээс сурталчилжээ явсан юмсанж. Зальтай ч төрчихсөн зарааны зулзаганууд бол доо.
Түүхий шүүрхий сайданцар дэдэнцэр дотор онцгой болцгүй нь ч буй. Талх 300 төгрөг гэдгээрээ л танил болсон, цагаанаас цагаан гарт, захт Га сайдыг хар. Цовоо хөөрхөн л гэж мэдэгдсэн царайлаг Цо, ундарга муутай У… За тэгээд холиож өгдөг нөхдүүд хөвөрнө.
Шүүгч эмэгтэйг онцгой бузар булай, садар самуунаар хүчиндэж, үндэстнийг огиулсан жигшүүрт этгээд гоё сайхнаараа гайхагдаж, гуравдахь ерөнхийлөгчийг баривчлаад явж байна. Тэгвэл насанд хүрээгүй охидыг чингэж, шинэ шөл уудаг гэх балай нөхөр бий. Бичсэн хүнээс нь тэрбум тэрбум төгрөг нэхэж нэмж шогтсон. Манай компаний надтай ав адилхан нэртэй зүстэй хүн тэгсэн гэж онигоотсон. Бүтэхгүй болохоор нь амандаа хэсэг ус балгаж дүмбийн суусан. Авгай нь эрх мэдэл нь байдагсан бол Монголыг би бүгдийг нь дор нь зарна даа, яаж хийдгийг яруу тод үзүүлнэ гэж хамгийн аймшигтай хулгайчдыг ч айлгаж чичрүүлдэг. Экс-нөхөр нь тэр эмэгтэй бүх байрлалаар секс хийдэг, групп группээр нь ч хийдэг, хаана, яагаад тэгж сурсныг бүү мэд гэж халагладаг. Тэр авгай л дэвшиж, тэнгэрлэг Монголыг минь газарлиг луухаанд зарах вий дээ гэж байтал нөхөр нь дэвшчихлээ. Ийм л сонголт хийх юм даа.
Арга бачтай бизнесмен гэгддэг хэн ч ногоон гэрлээр . Эх орноо хужаад худалддаг, эргээд төр, улстөрчдийг худалдаж авдаг гэх боссыг дэвшүүлчихсэн л байна шүү дээ. Хэвлэх үйлдвэрийн нэг эзэн хүртэл дэвшиж байх юм. Тэр нөхөр ном дэвтрээ хэл амгүй хэвлэж сурчихаад, улс орныг удирдана гэж томроосой доо. Сод Монголын А, НИК-ийн Со, Ноёдын Бу, Одконы Мө, Монфрэшийн На, Номин Холдингийн Ба, Петровисийн О … юу вэ юув. Дандаа хэл ам таталж байдаг эд эрхэм дээд болоод байгаа юм бол алив бүгдээрээ хэл ам таталцгаая, улсын жолоог атгая, таминь.
Хэн ч мэдэхгүй хирс, матар, дигваранз, шинжлэх ухаанд бүртгэгдээгүй араатан гөрөөснүүд ч тохиолдож байна. Гол нь өндөр авчихсан босс, боол зэрэг сэтэртэй аж.
НАМЗХ, НАМОХ, НАМЭХ, НАМАГ, НАМАЙГ гээд л хачин хачин хэрэгтэй хэрэггүй юмнууд байгуулаад байдаг. Дарга доргонцоруудыг нь дэвшүүлэх гэж л байгуулдаг шив.
Ерөнхий сайдын зөвлөх бүгдээрээ, намын НБД бүгдээрээ. Саяхан салаавч гаргаж хэрэлдсэн сайхан гар бүсгүй салаавчаа гаргаад л гараад өгчээ. Өөдөөс нь хэрэлдсэн УИХ-ын гишүүн я…, ё… гээд л хэлээгүй хараал, хоч байхгүй.
МАХН-д орохоо больсон гэж хүртэл заримыг нь дэвшүүлжээ. Ёстой ичиг ичиг.
Улс эх орны төлөө зүтгэх хүн л дэвшсэнгүй. Тийм хүн төрөөгүй юм байлгүй?!
МАН-аас нэр дэвшигчид тодров гэсэн мэдээллийг үзэхэд ийм л байна даа…
Ч.Мөнхбаяр
No comments:
Post a Comment