Sunday, July 22, 2012

Цөмийн эсрэг No Nuclear группийнхэн тэмцэв

Фэйсбүкийн 11 000 гаруй гишүүнтэй No Nuclear группийн гишүүд “Цөмийн мафийг үл сонгоцгооё” хэвлэлийн хурал хийв. Монгол улс үндэстнийг мөхөөх аюултай цөмийн хуйвалдаанч - дэвшигчдийг бүү сонго хэмээн нэрлэж, ард түмэнд зориулж уриалга, намуудад (4 намын нэр дэвшигчдийг нэрлэсэн) шаардлага, сонгуулийн хороонд хүсэлт гаргаснаа танилцуулав. 





Мөн группийн зүгээс намууд, байгууллагуудтай цөмийн хөнөөлийн эсрэг хамтран ажиллах Санамж бичиг (Меморандум) байгуулах санал дэвшүүлж байгаагаа танилцуулав. Энэ нь АН-аас БО ТББ-уудтай байгуулсан Цөмийн эсрэг Санамж бичгийн үндэс суурь болсон билээ.



No comments: