Буриад “бүхэ барилдаан”-ы Улаан талбайн III тэмцээнд Монгол, Гүрж, Армян зэрэг гадаад улсын, ОХУ-ын Буриад, Москва, Татарстан, Дагестан, Чечень зэрэг субъектын 100 гаруй бөхчүүд оролцжээ.
63, -75, +75 кг-ийн жингийн ангиллаар тэмцээн явагджээ. Ташрамд, Монгол туургатны бөхийн наадамд буриадууд шаардсаар байгаад ийм жингийн ангилал оруулж байсан. Учир нь Ар Өвөр Монголоос бусад хүнд жингийн олон бөх төдийлөн байдаггүй аж.
63 кг-д Мунко Табутаров, -75-д Зорикто Ешиев, +75-д Цыбик Максаров түрүүлжээ. Хэд хэдэн тусгай шагнал олгогдсоны дотор Монголын Тулгаа Галсандорж “танец орла” сайн хийсэн гэж шагнал авчээ. “Танец орла” буюу “бүргэдийн бүжиг” гэж дэвээ шавааг хэлдэг.
Цыбик Максаров
Түрүүлсэн бөхөд Даши Намдаков хэмээх алдарт барималчин 100 мянган рубль олгон шагнаж байв. Энэ барималчийн бүтээсэн Чингис хааны хөшөө Лондонд, хамгийн алдартай түүхэн газруудынх нь нэг Хайд паркад сүндэрлэсэн юм. Дэлхийн том хотуудаар аялсаар байх хөшөө билээ.
Буриадууд дэлхийн II дайнд хамгийн их хохирсон Зөвлөлтийн ард түмнүүдийн тоонд ордог. Дайны явцад амь үрэгдсэн төвшингөөрөө 1-рт орно. Оросын эзлэгдсэн нутгуудад дайн түрэмгийллийн явцад амь үрэгдсэн хүмүүсийн төвшингөөс хоёр дахин өндөр байдаг байна. Учир нь, Сталин буриадуудыг панмонголистууд хэмээн хялайж, дайнд хайр найргүй дайчилж, торгуулийн батальонтой хамт шахуу , хамгийн хүнд бэрх нөхцөл байдлууд руу давшуулж, Москва, Сталинград, Берлиний зэрэг том тулалдаануудад үй олноор нь үйж, дайны геноцид хийсэн юм.
Буриадуудын дэлхийн II дайнд их үүрэг гүйцэтгэсэн, олноор амь насаа алдсан байдлыг хүндэтгэн үзэж, ОХУ-ын төр засаг буриад бөхийн барилдааныг Улаан талбайдаа зохион байгуулж байх болсон билээ.
No comments:
Post a Comment