наргиа
Эба дарга маань шударга үнэний төлөө шув шулуухан явж байгаад шулмын атганд орлоо, баруун зүгийн базаахгүй этгээдүүдийн “Алтан гурвалжин” мафи буюу, Ц.Нямдорж-Ц.Элбэгдорж-Д.Дорлигжавын нямбай чамбай, хамаг хүч, шүүхийг хантайруулж хураасан мафи хөөрхий сайхан Эба даргыг маань хөх төмөр торны цаана хөл нүцгэн гулдайлгав, баачих шээчих хувингүй камэрт балмад зэрлэгээр чилийлгэв, эвий эвий эвий, Эба даргагүй бид яана, чааваас чааваас чааваас, чанга даргагүй бид хэрхэнэ гээд л олон түмэн эмнэлгийн гадаа хуран уйлалдах буюу, зарим нь тэр дороон нулимсаа арчаад ор тас мартан, хурмаст тэнгэр өөд ширтэн бодсон санасан шинжгүй инээлдэж явах аж.
Гүн шаталтад орж, дотроосоо нуль ацэтон ялгаруулан хуурай өлсгөлөн зарлан байж ядах Эба дарга дээр эмч орж ирэв.
-III ерөнхийлөгч өө, бие лагшин тунгалаг уу. Та мөн мондийн хөөрхөн харагдаж байна шүү, тунараад л... Унгасан уу?
-Солиор, п... минь! Голум шиг харагдаж байна гээд муусайн гөлөг та нар эвлүүлэг хийгээд цацчихсан байсан биз дээ?
-Голум гэж юу билээ. Хүннүгийн хаан билүү. Унгасан уу?
-Чамаас хэн айх юм бэ. Тэр Нямдорж баасад очиж хэл. Ерөнхийлөгч чинь дуудаж байна. Монгол улсын ерөнхийлөгч дуудаж байна гэж. Миний гутлыг олж авчир гэж хэл.
-Жа... Нөгөө сонгуульд нэр дэвшихээ юу гэж шийдэв? “Уг нь хэрэггүйм байгаамдөө” гэж эмнэлгийн даргын онош гарсанштээ.
-Зайл! Надад бас дахиад хэрэг үүсгээч, чи. Цагаан халаадтай алуурчин чинь яах нь вэ. Эсвэл хяналтгүй яриулдаг тариа шахаад, эсвэл хялайсан хойно глюкоз шаагаад... чадхийж ядаж байхад чацгын хулгайчдаар өдөөн хатгуулаад, өчнөөн тамлуулаад, нууц бичлэг хийлгээд амар заяа үзүүлэхгүй юм!
Шалгаж байцаагч нар ирлээ.
-Хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй. Танаас хэдэн зүйл асуух гэсэн юм?
-Бууны нохой чиний нэр хэн бэ? Хэн гэдэг юм чамайг! Ална шүү, п... минь. Амь насанд минь халдах нь уу, хөлсний алуурчаан, хүний хулгайч аа!
Би Их өрийг тэглүүлсэн, ОХУ-тай харилцааг сайжруулсан, тэд Их өр тавьж Хятадад эх орноо худалдсан, хаа байнаа тэр шударга ёс чинь лаларууд аа!
Цагдаагийн хулгайчийн п... зогсож байнаа, тээ. Шүүгчийн явуулсан п... зогсож байна.
-Та ном зөөсөн, будлиантай хувьчлал хийсэн, Буддагаас ТВ-ийг нь булаасан...
-Тулга тойрсон чавганц аягатай будаагаа асган арчаагүй гонгинон үглэх, атгасан эрхиэ таслаад алимад зовлонг тоочих адил, амбасын үед салтаадчихсан хэдэн төгрөгний минь төлөө элий балай юм эцэс төгсгөлгүй үглээд байх юм. Чацга шиг чамбай чарла л даа. Яагаад тэр нэг хэдэн мельчик мальчик юмнаас бусдыг нь хэлэхгүй байгаа юм, үхэж байсан хүүрнүүд ээ. Яагаад гэвэл угаадасны гөлөг та нарын угаадасны эзэд чинь надтай хамтраад идэж уугаад тавгаан долоогоод довхорчихсон учраас. Олигарх олигархдаа хайртай, олгой олгойндоо нийцтэй гээд хамт идсэн юмаа ярихгүй байна, тэр адгийн ханилгаагүй шаарууд. Тэгэхэд та нар муу баас “ерөнхийлөгч баривчилдаг хүн” гэж тэнгэрт багтахгүй тэнэгтээд, сурсан занг сураар боохгүй гэгчээр хүн хулгайлж, хүүхэн хүчиндэж тэмдэглээ биз.
-Баривчлаагүй, албадан ирүүлсэн шүү дээ.
-Арчаагүй п...нуудыг харахаар алаад хаячихмаар санагдаад байх юм. Гар, зайл!
Гэрийнхэн нь ирэв.
-ТВ-ээр юу шууд дамжуулаад байгаа юм бэ? Эвлүүлэг үү?
-Та нар намайг чадна гэж бодож байна уу.
Битгий юм үзээгүй юм шиг царайлаад бай, олигархиуд аа. Зайл аа. Тар нар бүгдээрээ адилхан. Нэг тэрэгний дугуйнууд...
-Энэ муу ард түмний төлөө амиа өгөөд байхдаа яадаг юм. Бид гомдолтой байна.
-Яагаад камэрийн өмнө байгаа юм шиг маяглаад байгаа юм бэ. Байдгаараа бай л даа. Хэн тэр ард түмний чинь төлөө амиа өгөх гэсэн юм.
Чи чамд хэлж байна шүү.
Хамтран зүтгэгчид нь ирэв.
-Дарга аа, сонгууль болох ньээ...
-Та нар миний бөгсийг долоож, шиврийг шимж, улыг үнсэх нь үү. Холоо хэвтэнэ. Би дайснууддаа үнсүүлнэ.
-Таныг дайснууд чинь ийм болгоод байхад уу? “Бөгсөөр минь хооллох гээд галзууруулаад байна” л гээд байсан биз дээ?
-Хуц. Та нарыг би горшоонконд суулгаж, бөгсийг чинь арчиж ирсэн. Хэн яаж баасан, чацга харвасан, өтгөн хатсаныг бүгдийг мэдэж байгаа. Зайл, тонил! Биеэ үнэлэгчид!
“Энхбаяртнууд элдэв дээдийн өвгөд өтгөс, өвчит шизотнууд, Гитлэрийг бишрэгч, Гиммлэрийг тахигч, социализмыг сэргээхийг солиорон хүсэгчид, марксизмыг цогцлоохыг маанагтан санаархагчид гээд бөөн эрэмдэг зэрэмдэг амьтсын цуглуулга буюу оросоор бол шушара, англиар бол фрик-шоу гээчийг авчирсан” гэж мэгээд, дайснаа дарж, дархан цолоо мандуулагсдын суртал ухуулгад бичиж таниулж байна. “Шушара л ерөөсөө шушмаа олны маань тархи толгой, таван тансаг таримал сарнай сэмбэрүү нь байдаг болсон шүү дээ” гэж та нарыг тодорхойлж байна!
-Ард түмэн эх орноо аврах бидний үйлийг дэмжиж байгаа шүү дээ.
-Нохой долоо, гахай гөлий. Ард түмний эх орноо гэх идэвх санаачилга нойл болж, улс үндэстний эрх ашиг тэдний хувьд аль хэдийнээ хужаа оймс бандаашигнаас нь хямд болчихсон байхад үхсэний чинь дэмжлэг! Цаадуул чинь эх орныхоо төлөө заяа нь жагсахгүй, эх орноосоо урвагчийн төлөө л жагсацгаана л даа, ландрамууд. Аварсан Энхбаярыгаа амьдаар нь шатаачихаад, адалсан хужаа нарыг тахин шүтэж, тэтгэн донортогчид! Павлик Морозовууд гэж Ваавар бичээ биз дээ! Ард түмэн гэж энэ, юугаа та нар улиад байгаа юм!
Бушуу тонилцгоо! Ганц хоёр салаавч малаавчхан гаргахаас өөр юу чаддаг юм! Би бол богоон богооноор нь гаргаж байгаа.
Ц.Нямдорж ирлээ.
-Та намайг дуудсан уу? Би баривчилгааны үеэр унтаж байсан, юу ч мэдэхгүй гэдгээ хэлчихье.
-Яасан их унтдаг баас вэ, чи муу. Хууль засч унтаад, хулгайчид цагдаагаа алдаж унтаад, хужаад бүхнийг бэлэглэж унтаад...
-Увс хүн би унтах хэвтэхээ халхуудаар заалгахгүй. Ойрадууд 40 жил төр барих цаг ирээд байхад дуугүй бай.
-Чи муу хууль бусаар яам хөдөлгөж бусдыгаа судлуулдаг гэлүү. Гал хамуудаа бүгдийг нь “тийм ийм зүйл ангид холбогдох боломжтой” гэдгийг нь хар дэвтэрт бичээд өвөртөлж явдаг гэл үү. Тэгээд хүн маргавал, өвөр лүүгээ дохих буюу, гаргаж ирж дүнгэнүүлэн уншиж нам дарж, таг мадалдаг гээ биз дээ. Үүнийг чинь бас “хууль бус явдал” хэмээн гишүүд дарга нар ихэд дургүйцэж, Нядо сайдыг золигт гаргахыг хүсч байгаа шүү, ха ха.
Чам шиг юмтай ярихгүй. Тэр богино шар дээлтийг олж ир! Ерөнхийлөгч нь дуудаж байна!
-Улаан хацарт, Чой хамба, Фридландтай чинь хамт камэр хэсүүлээд өгье л дөө.
-Юун улаан хацарт вэ? Тэр чинь надад, та нарын орж гарч пижигнээд бараг нураагаад хаячихсан янхны газрыг л өгсөн шүү дээ. Дарга дорго нар бүгд үйлчлүүлдэг байсан болохоор, “янхны газар ажиллууллаа” гэж ял өгч чадахгүй ш дээ, та нар. Гонжийн жоо, голионы баас!
Их өрийг тэглүүлэх ажлыг хөөцөлдөх гэж Фридландаас аргагүй мөнгө зээлсэн шүү дээ. Одоо намайг Их өрийг тэглүүллээ гэж шоронд хатаах нь ээ, муусайн сэг сүгнүүд чинь!
Юугаа муухай хараад байгаа юм? Юугаа муухай хараад байгаа юм бэ чи муу!
-Наад энгэр заам тавиач ээ, боож үхлээ.
-Чамайг бүрмөсөн унтуулаад өгье өө.
-Амь авраарай!
Богино шар дээлтийг олж ирье ээ, олж ирье...
-Ална аа!!!
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирэв.
-Монголд ардчилал шинэчлэлийг хэрэгжүүлэхээр ирлээ. Чи үхэх гэж байна гэх хэрнээ, яагаад бусдын эрх чөлөөнд халдаад байгаа билээ? Төрийн тэргүүн асан хүний хувьд зохисгүй үйлдэл, шоронжсон үг хэллэг гаргаад. ТВ-ээр хараад золтой ухаан алдсангүй.
-Цөмөөрөө 40, 50 мянгатын, эсвэл хотын хогийн хулигаанууд, хөдөөний хөгийн атаманууд байж, юун зохисгүй мохисгүй вэ? Хөгшин хашир хандгайнууд нь ч бяр хүчээр ааглаад байхгүй ч залуу наснаас нь угшиж ягшиж эхэлсэн бүүр нэг хөгцөрчихсөн мэх гохоороо хөөрхөн хорлочихдог тул залуу мөндөлнүүд тэдгээр үхсэн буурын толгойнуудаас айдаг биз дээ?
-П... гэж юу вэ!
-Өө, чандмань эрдэнэ.
-Шударга байя аа!
-Битгий та нар онгон зандан орги. П...гүй юм хаана байна? Хамаг юм п...руулчихаад. Социал-п...дизм байгуулчихаад... П...риатын диктатур тогтоочихоод... Орон бүхний п...нуудыг нэгтгэчихээд...
-Би ийм ардчилалд харш юм сонсоод байж чадахгүй. Авлигатай тэмцэх ард түмний ерөнхийлөгчийн ажлаан хийхээр явлаа.
-Бас тэгдэг юм уу. Намайг барьдаг чинь Нямдорж, Дорлигжав, Хурц та нар зохион байгуулсан өс хонзонгоос үүдэлтэй, илчлэгдэхээс айсан олигархуудын эмээдсээс сэдэлтэй ажил биз дээ. Юун авлигатай тэмцэх. Хаяагаа хадардаг, хамаасаа урвадаг ханилгаагүй урвагчид!
Намайг авлига цэцэглүүлсэн гээд л байна. Их өр тавьсан та нар цэцэглүүлэх байтугай, үр жимсийг нь хурааж аваад, ард түмэнд ясыг нь ч өгөлгүй залгичихсан биз дээ. Намайг лиценз тараасан гээд л байна, хамт тараагаа биз дээ бид чинь хөөе, хуулийг нь та нар гаргаад, ажлыг нь эхлүүлчихсэн байсан биз дээ, хүн-хогнууд аа! Оюутолгойг өгсөн барьсан л гэнэ, та нар өгөө биз дээ, гэрээг нь цуцлуулах гэхэд чи өөрөө болиулаа биз дээ. Хаан болох гэлээ л гэдэг. Чи хаан болох гээд заваараад байгаа юм биш үү. Арми, АТГ, шүүх, прокурор, орон нутаг гээд бүх хүчийг өөртөө хэт төвлөрүүлээд онц аюултай этгээд болоод, яах гээд байгаа юм? Амарбат чинь "арми" хөдөлгөөд, командлаад намайг барьсан биш үү? Нтр.
Үхсэнээ хийгээд зогсоод байгаа юм. Нууц бичлэг хийгээд байгаа юм уу? Эсвэл намайг алах гэж байна уу? Чөтгөрт обамадуулмар чинь!
-Тэнэгтлээшд. Өөрийгөө Юлия Тимошенко гээд бодчихсон юм уу, хаашаа юм?
-Чи Лукашенког юу гэж солиорч байлаа? "Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байсан хүнээ шоронд хийдэг, юутай жигшүүртэй вэ?" гээд дэлхий дахины чихийг дөжиртөл бархираа биз дээ, муу новш оо. Май чи, салаавч долоо! МАХН-д саналаа, МАН-д салаавчаа өгцгөөе, ард түмээн!
-Мэдрэл минь дуугүй байгаарай. Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй. Үхвэл үхнэ л биз! Надад ямар хамаатай юм? Зуны синдром бэ, яадаг?
-Хуцав аа, чи! Амийг амиар солино доо. Алив үзчихье!
-Бан Ги Мун ярьж байна, чишш. Хэллоу? Юу? Сулла аа? Үгүй би чинь, ардчилсан... Жа...
-Тэр муу Нэгдсэн Үндэстний Баасны даргыг дууд. III ерөнхийлөгч чинь дуудаж байна гэж хэл. Тэгж хэл. Тэгэж хэлээч хөөш.
Бан Ги Мун ирэв.
-Хүний эрх, энэрэнгүй ёсны үүднээс таныг суллууллаа. Өлсгөлөнгөө зогсоо!
-За муу амьсгаа дуугүй бай. Элбэгдоржтой хуйвалдана гэнэ ээ чи. Миний өлсөх өлсөхгүйг чи мэддэг юм уу? III баас, бишээ, III ерөнхийлөгч мэддэг юм! Хөөе! Хөөш! Муу солонгос оо, хөөе! Гууль нь цухуйсан гуулиан!
ТВ-ийн сэтгүүлчид ирэв.
-Таны элдэв муухай хараал хэлж буй бичлэг түгж байна. Энэ талаар юу хэлэх вэ?
-Монгол улсын III ерөнхийлөгч Н.Энхбаяр тийм улс төрийн болчимгүй үйлдэл гаргаагүй болно. Би айхгүй. Бааснууд минь, биш ээ, ард түмэн минь битгий айгаарай. Бид эвтэй байхдаа хүчтэй бааснууд, биш ээ, бид...
Баас гэдэг бол англиар авто баас, латинаар дуу хоолойны баас, арабаар намын баас буюу сэргэн мандалт гэсэн үг болой. П... гэдэг нь PIZDA гэдэг товчлолтой химийн бодис, 2006 онд Австралийн химичид нийлэгжүүлж гаргаж авсан... Энэ бодисыг нано байдлаар үйлдвэрлэж Монгол орныг, дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн болгох талаар би Үндэсний хөгжлийн цогц бодлогодоо оруулах гэж байсан. Манайхан ойлгохгүй болохоор нь...
ТВ-ийнхэн явлаа.
-Муу бааснууд...
Ч.Мөнхбаяр
ММXII.V.XX
http://moenhbayar.blogpot.com
No comments:
Post a Comment