Уриалга
Манай "Хөх Монгол" бүлгэм 2009 онд, "Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч ургийн бичгээ сонгогчдод танилцуулах ёстой" гэсэн саналыг дэвшүүлэн, хэвлэлийн хурлаар олон нийтэд мэдэгдэж байсан билээ. Тэгвэл энэ удаад "УИХ-ын сонгуульд нэр дэвшигч угсаа гарвалиа худал мэдүүлэхгүй байх ёстой" гэсэн саналыг дэвшүүлэн, энэ хэвлэлийн хурлыг хийж байна.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 1-р бүлгийн 4.1-д "Монголын УИХ-ын сонгууль нь Монголын ард түмэн Засгийн эрх мэдлээ хэрэгжүүлэх үндсэн дээр хууль тогтоох байгууллагыг (ХТБ) өөрсдийн төлөөлөгчдөөр бүрдүүлэх үндсэн арга мөн" гэсэн байдаг. Эрлийз хурлийз хүмүүс бол шинжлэх ухааны үүднээс авч үзэхэд угсаатны бүлэг мөн бөгөөд өөрийн гэсэн онцлогтой цөөнх юм. Энэ цөөнхийн төлөөлөл ХТБ-д хангалттай байж ирлээ. Тэгвэл олонхийн төлөөлөл тийм хангалттай бус байна. Олонхийн төлөөлөл төлөөллийн байгууллагад олонх байх нь жинхэнэ ардчилал юм! Олонх өөрсдийн төлөөллөө сонгох эрхтэй. Энэ эрхийг хөсөрдүүлж болохгүй юм. Олонхийн төлөөлөл олонх байх зарчим ноцтойгоор алдагдах нь Үндэсний аюулгүй байдалд ч харшилж, янз бүрийн сөрөг үр дагавар авчрах магадлалтай. Үүнийг гаргуулахгүй байх арга зам нь яс үндсийн талаар худал мэдээлэл түгээхгүй явдал юм.
УИХ-ын сонгуулийн хуулийн 1-р бүлгийн 6.1-д "...яс үндсээр ... ялгаварлагдахгүйгээр" Монгол улсын иргэн сонгуульд оролцох эрхтэйг заасан байдаг. Сонгогдогч хуулийн дагуу эрхээ эдэлж, яс үндсийн байдлаа чөлөөтэй мэдүүлж болно. Тэгтэл нууж хааж байна, гуйвуулж мэдүүлж байна гэдэг нь, хиймэл ялгаварлал, хуурамч апартейд үүсгэж байгаа хэрэг юм. Ялгаварлалыг өдөөж, санаачилж байгаа үйлдэл юм. Түүнээс биш, хуулиа баримтлахыг сануулж байгаа бид ялгаварлалыг өдөөж байгаа бус юм. Яс үндсээ нууж төөрөлдүүлэгчдийн хуурамч ялгаварлал үүсгэж буй үйлдэл нь улс орны нэр хүнд, нөхцөл байдалд балагтай.
ЭБЭХ-ний сайд Д.Зоригт өвөг дээдсийнхээ үндэс язгуурын үнэн байдлыг олон нийтэд мэдэгдэж, өвөг дээдсээрээ бахархдаг болохоо илэрхийлсэн. Үүнтэй холбоотой сөрөг үр дагавар Д.Зоригт сайдын хувьд учраагүй. Энэ жишээгээр улс төрчид яс үндсийн үнэнээ хэлж ил тод явах хэрэгтэй байна. Нууж хаах ёсгүй.
Дээрх хуулийн 6-р бүлгийн 27.5.2-д нэр дэвшигч шударга, хуулиа дээдэлдэг, ёс зүйтэй байх ёстойг заасан байна. Тэгвэл яс үндсийн байдлаа худал мэдүүлэгч нь дээрх шаардлагуудад нийцэж байна уу, үгүй юу. Эцэг эх, өвөг эцэг, эмэг эхийнхээ яс үндэс, өөрөөр хэлбэл яс үндсийнхээ онцлог байдлыг хэлэхгүй байж болно, харин худал хэлж болохгүй, сонгогчдыг хуурч мэхэлж болохгүй юм.
УИХ-ын сонгуулийн хуулийн 6-р бүлгийн 27.5.3-т сонгуулийн үеэр "хууран мэхлэх... үйл ажиллагаа явуулахыг хориглоно" гэсэн байдаг. 35.15.4-д "...хуурамч мэдээлэл тараахыг..." хоригложээ. 35.24-д тийм мэдээллийн хариуцлагыг тараалгасан нэр дэвшигч, тал, 35.25-д тараасан хэвлэл мэдээллийн байгууллага хүлээхийг, 35.31-д худал мэдээлэл түгээсэн нам эвсэл, хэвлэлийг торгохыг заасан байна. Хууль ёсоор бол, сонгуулийн хороод хууран мэхэлсэн худал мэдээлэл тараасан талаарх санал гомдлыг аваад 7 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж 6-р бүлэгт заажээ. 11-р бүлэгт сонгуулийн хууль тогтоомжийг зөрчигчид хүлээлгэх хариуцлага, гомдол, маргаан шийдвэрлэх харъяалал, журмын тухай тодорхой үгүүлсэн байдаг. 35.27-д сонгуулийн хороод сонгуулийн хуулийг зөрчих явдалд хяналт тавьж ажиллах ёстой гэжээ.
7-р бүлгийн 35.32-д худал мэдээлэл түгээж, сонгогчийг мэхэлж сонгуулийн хуулийг зөрчсөн нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасч, СЕХ нийтэд мэдээлнэ гэсэн буй. Хуулийн ийм ноцтой заалтууд байсаар байтал, эцэг өвгийнхөө яс үндсийг буруу мэдүүлэх, нэрийг худал хэлэх, тэр бүү хэл өөр хүнийг эцэг өвгөө гэж танилцуулах явдал маш түгээмэл байж ирлээ. Ийм наад захын зүйл дээр үнэнээ хэлж чадахгүй төдийгүй, худал хэлж байгаа дэвшигчид цаашдаа яах вэ, бодогтун.
Яс үндсийн онцлогоо худал хэлэх нь ямар сөрөг үр дагавартайг бид дээр дурдсан. Гэхдээ бид өөр гаралтай хүмүүсийн эсрэг хандаж байгаа биш гэдгээ илэрхийлье. Харин ч тэдний болон, Монголын бүх иргэдийн эрх, эрх чөлөө, эрх ашгийг тэнцвэртэй хангах, сонгуулийн хуулийг сахин мөрдүүлэх, шударга сонгууль явагдахын төлөө байна.
Учир иймд, "Хөх Монгол" бүлгэмийн зүгээс:
1. Нэр дэвшигчид сонгуулийн тухай хуулиа хүндэтгэж угсаа гарвалиа худал мэдүүлэхгүй байхыг;
2. Яс үндсийн ялгаварлалгүй сонгож сонгогдох хуулийн заалтыг хүндэтгэж, яс үндсийн онцлогоо үнэнээр, ил тодоор мэдүүлэх;
3. Яс үндсийн холбогдолтой худал мэдээлэл, хууран мэхлэлтийг нам эвсэл, хэвлэл мэдээлэл, хувь хүмүүс дэмжихгүй байх;
4. Дээрх хууль бус үйлдлүүдийг гаргуулахгүй байх талаар сонгуулийн хороо, сонгогчид хяналт тавин ажиллаж, зөрчил гарвал хуулийн дагуу шуурхай арга хэмжээ авч, нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хасах хүртэл шийтгэл оногдуулахыг уриалж байна!
Сонгууль бүрд яс үндсийн холбогдолтой мэдээллийн зөрчлүүд маш их гардаг бөгөөд, энэ ноцтой үзэгдлийг арилгахын төлөө "Хөх Монгол" бүлхэм хуулийн дагуухи бүх арга хэрэгслээр үйл ажиллагаа явуулж, тэмцэх болно гэдгээ мэдэгдэж байна!
No comments:
Post a Comment