С.Зориг авралт бурхан байв уу, амин хувиа хичээсэн нэгэн байв уу гэх асуултыг учир мэдэх хүмүүс тавьдаг. Түүнтэй нэр нэгтэн амидай найз нь их л сонин дүр зураглалыг гарган ярьсан байдаг.
Ленинизмийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлнэ гэж бусад “ардчилагчид”-ын адил 1990 онд ярьсаар тодрон мандсан тэр архи ууж, дампуурдаг байжээ. Бас хөзөр их тоглоно. Сум Дашзэвэгийг хэдүүлээ нийлж байгаад сэгсэрье гэж байгаад, мөнгийг нь салган хоосолж байсныг нь өөр нэг хүн ярьсан байдаг гэнэ.
Ажлын дараа хөзөр тоглохгүйгээр явдаггүй, эсэхүл хөзөр тоглохгүйгээр гэртээ ордоггүй нэгэн байсан гэнэм.
Наргиан наадамд түүн шиг хэрэгтэй хүн байгаагүй гэнэм. Онигоо тасралтгүй ярина. Тэгшээ начин хажууд нь юу ч биш маягтай. Элдэв задгай хууч яриа дэлгэхдээ маш сайн. Инээж ханиагаад л, шоолоод л, элдэв паян дэлгээд л байдаг байж, дэлгээд л байдаг байж. Бас их хоржоонтой үгтэй. Гярхай ажигч.
Төлөв даруу нэгэн байсан ч аажим аажмаар зан ааш нь эвдрэх болсон аж. Угаасаа Оюун дүүгийнхээ нөлөөгөөр нанчилдааны эвсэлтэй. Жин нэмэгдэхийн сацуу хүчний дасгал хийсээр гартаа их бүлтэй болсон гэнэ. Тэгээд зодолдоно. Эсэн мэнд байхад нь, хоёр найз нь түүнийг зодсон, ер нь найзууд нь зоддог гэсэн мэдээлэл гарч байсан. Согтуу байхад нь л зоддог байсан бололтой.
Амьдралын хэв маягийг нь дагаж чадах хэнтэй ч хамаагүй нас хүйс, зэрэг зиндаа хамаарахгүйгээр нөхөрлөдөг байж гэнэ. Ахмад хүмүүстэй их нөхөрлөнө. Гэхдээ найз нөхөдтэйгээ улс орны байдал огт ярихгүй. Хувь хүмүүсийн ахуйн хөгжилтэй явдлуудыг ярьж баясах их дуртай. Улс төр ярих гэхээр, тэрэн шиг балиар заваан, хэрэггүй юм огт байхгүй гэдэг байж.
Юу ч болсон, “уужуу тайван бай” л гэж хэлэх их дуртай. Өөрөө ч уужуу тайван байхыг л эрхэмлэнэ. Тийм учраас ч хожуу “тогооны хүн”-тэй болжээ. Ташрамд тэд гэрлээгүй, хамтран амьдрагч байсан аж.
Нэг онцлог нь залхуу талдаа хүн байж. Хэрийн юм болоход “аа тэр ядаргаа” гээд л зайлсхийдэг байж.
Гэрт нь халуун хайр гэх зүйл үгүй, хамт амьдрагчийн жижүүрийн халамж, харьцаа байсан гэнэм. Ердөө л бие биеэ хүндэтгэхийг эрхэмлэнэ. Тэр нь бүр дэндүү болж, бусдад нэг байгууллагын хамт ажилладаг хоёр хүн шиг санагддаг байв гэнэ. Зоригийг бусадтай ярилцаж байхад авгай нь юу ч дуугарахгүй. Авгайгаа хоол хий гэвэл хийнэ.
Тэр аминдай хүн нарын хэсэг ахмад нөхөдтэйгээ уг аймшигт орой уулзаж наргих тохироотой байжээ. Гэтэл шатрын холбоогоор орж, шатар нүүж байгаад явсан гэдэг. Зарим хүн, эсвэл мөрийтэй шатар тоглож, мөрийний юмаа хүртсэн байх, эсвэл урьд нь юм хүртчихээд үнэрээ дарж, халамцуугаа гаргах гэж шатар тоглосон байх гэж таамагладаг байна.
Ямар ч гэсэн С.Зориг ахмад нөхөдтэйгээ болзсон ёсоороо ирж уулзсангүй. Өглөө аминдай найз нь согтуу гараагүй чигээрээ утсаа авч, эмгэнэлт мэдээг сонсчээ. Гэрт нь орж тэгж алах ямар шаардлага байна вэ гэж аминдай найз гайхдаг аж. С.Зоригийг алах шиг амархан юм үгүй байж гэнэ. Учир нь тэр хүн орой үдэш ганцаараа согтуу хөлчүү явах нь цөөнгүй байжээ.
С.Зориг казиноддог байсан аж. Хожно ч, алдана ч. Тухайн үед С.Зоригийн үхэлтэй холбоотой болох вээрс дэвшүүлэгдэж байсан агаад, нэг нь бол, ямар нэг байдлаар Макаогийн казиногийн хамааралтай болж, казиногийн хуулийг батлуулгаж чадаагүй учраас цусан өшөөнд нь орсон гэх вээрс байсан. Гэхдээ тэр ариун гэгээн хүн арай ч олигархийн зам руу халтиран ороогүй биз ээ.
Сүүлийн үед С.Зориг сонин болж байсан гэнэ. Урьд нь албан тушаал ерөөсөө сонирхдоггүй байсан чинь, дэд бүтцийн сайд болох асуудлыг сонирхжээ. Нөхөд нь, чи мэддэггүй юмаараа яах нь вэ гэж их л хорьж. Зүтгэсээр байгаад сайд болжээ. Тэгээд л энд тэнд дайлуулж цайлуулаад хурал хуй, нээлтийн ёслол зэрэг дээр оччихсон баясгалантайгаар алга ташин зогсч байх нь ТВ, сониноор үзэгддэг болж. Гэтэл ерөнхий сайдын асуудлыг сонирхжээ.
С.Зоригийн бас нэг онцлог нь маш их компромиссный хүн байсан гэнэ. Буулт хиймхий гэсэн үг л дээ. Уг нь буулт хийх биш, ялалт байгуулдаг хүн өөдөө явмаар. Гэвч С.Зоригийн хувьд компромиссный байдал ялалтынх нь үндэс болдог байжээ.
С.Зоригийн нэгэн нууц хүүхэд байдаг гэдэг нь найдвартай эх сурвалжтай аж. Хэзээ ямар хүүхэд С.Зоригийн хүү, охин гээд гараад ирэх бол доо гэдэг нь сонин.
Ер нь сүүлийн үед, Монголд огт ардчилал хэрэгжээгүй гэх ярих их гарах болсон билээ. Ю.Цэдэнбалын удирдлага дор 40 жил ажилласаар байгаад, удирдах биш зөвхөн гүйцэтгэх чадвартай болчихсон Ж.Батмөнх, орос ах нар өөрсдийгөө яая хэмээн бэрхдэж, омтгойрон хөндийрөх үед бүр яахаа мэдэхээ байгаад байжээ. Тиймээс, Монгол КГБ буюу, манай НАХ-ынхан асар их мэдээлэлтэй, эрх мэдэлтэйгээ ашиглан, засгийн эрхэд санаархах болсон байна. Тэд Намсрай даргаар толгойлуулсан нууц бүлэглэл байгуулж, НАХ-тай холбоотой ажилладаг залуус болон, жаахан “өөрчлөн байгуулалт” энэ тэр ярьчихдаг залуусын толгойг нь эргүүлэх, айлган сүрдүүлэх зэрэг янз бүрийн аргаар эрхэндээ оруулж, “ардчилсан хувьсгал” гэх жүжиг тоглуулсан, мөн МАХН-ын томчуулыг жижигрүүлж, илчилнэ улайлгана гэж эмээлгэн атгаад, “жүжигчдэд” бууж өгөх болгосон, энэ ажлыг Намсрай дарга маш идэвхтэйгээр зохион байгуулж, “ардчиллын жинхэнэ загалмайлсан эцэг” гэгдэх болсон, Ж.Батмөнхийн оронд шууд Намсрай даргыг тавьчих тохироо байсан, гэвч бүлгийнхэн нь “Намсрай ер нь цаашдаа аюултай болж мэдэх хүн” гээд хор найруулж, П.Очирбатыг тавьсан, Намсрай ч учир битүүлгээр нас барсан гэдэг билээ. “Ардчилсан хувьсгал” гэдэг маань юуг ч ардчилаагүй, Ж.Батмөнхийг П.Очирбатаар, МАХН-ын нэг бүлэглэлийн ноёрхлыг нөгөө бүлэглэлийн ноёрхлоор л солих үр дүнд хүргэсэн гэдгийг санаж байна уу. Баруун гаралтнуудын бүлэглэлийг өмнө зүгийн гаралтнуудын л ноёрхлоор сольчихсон байгаа юм шүү дээ. НАХ-д өмнө зүгийнхэн их байсан байгаа юм. Ингэхлээр, “Ардчилсан хувьсгал” гэж юу вэ, “алтан хараацайнууд” нь гэж ямар хүмүүс вэ, “лидер” нь хэн бэ гэдгийг эргэцүүлэн тунгаах хэрэгтэй гэх зэргээр ярих нь их болж байна шүү.
Бас хүнийг санацгаая. Тэрбээр ямагт МАХН-ын пиарыг л хийж байдаг, улаан пиарчин, хар, цагаан пиарчин ч байлаа. “Ху намын бууны нохой”, “Шизо”, “Өвчит” гэж хэлүүлэх нь их байв. Үнэн л бол үнэн шүү дээ. Одоо бол тийм пиарчид ямар нэг сонинуудын үүд хаяа сахих төвшинд л байгаа. Байх газар нь ч тэр. Гэтэл тухайн үед пиарчныг нийгэм сайн мэддэггүй, бүр тахин шүтдэг байв. Монголын пиарын бузар булай ертөнцийг үндэслэгчдийн нэг нь тэр ч гэдэг. Бүр, цаазлагдах ёстой ардчиллынхан шинэчлэлийнхэн гээд нэрсийн жагсаалт гарган нийтлүүлж байгаад МАХН-аа пиардана. Одоо бол пиарчинд хэдэн төгрөг л чулуудна, тэр үед бол УИХ-ын суудал өгчихдөг байлаа.
МАХН ч их тэнэг байсан байхгүй юу. Ямар сайндаа Р.Гончигдоржийн “Хүндэтгэсэн Тэр” гэсэн утгатай, “Your Sincerely Тэр” гэсэн гарын үсэгтэй захидлыг үзчихээд, америкчуудад үнэнч болохоо илэрхийлсэн байна гэж жилжин солиорохов. Тиймээс, тэрхүү пиарчныг өндрөөр үнэлдэг байв. Одоо, өөр намыг пиардаад явдаг жижиг улс төрийн хүчнийхэн ямар нэр хүнд муутай байдаг билээ дээ, мань хүн тийм л нэгэн байсан, ардчиллынхан бүр нэг нүдээр үздэггүй жигшдэг тийм л ёс зүйгүй, ичих булчирхайгүй пиарчин байсан, гэхдээ тэр үед учрыг нь олдоггүй улс олон байлаа. Одоо, Гитлерийн өмсгөл өмсөөд яваад байгаа залуусыг хүмүүс янз бүрээр хэлж байна, тэр пиарчин тийм л хүн байсан, гэхдээ тэр үед юм үзээгүй улс олон байлаа.
Өөртэй нь ямар нэг байдлаар өрсөлдөж байгаа, өрсөлдөнө гэж санагдсан эх орончид руу бол харин ч нэг дайрч давшилж гарна гээч.
Уламжлал юм даа гээд шашинд мухар сохроор сүсэглэх явдал байдаг. Тэр Будда гэдэг нөхөр ер нь сэжигтэй шүү гэж ярьж хэлэх, судлах хүн байхгүй, тэгэх шаардлага ч үгүй, үлгэр домог, сургааль зохиолын чанартай шүү дээ, аливаа шашин. Тэгвэл, улс төр бол уламжлалт шашин биш. Мухар сохроор сүсэглэж болохгүй. Хамаг үнэн нь байж л байдаг бөлгөө.
Ийм л зүйлс сүүлийн үед их яригдаж бичигдэх болж байна шүү. Үнэн худлыг бичээч би вээр батлан хэлж яахин чаднам. Итгэнэ үү байна уу, өөрсдөө мэд.
Ч.Мөнхбаяр
No comments:
Post a Comment