Сонордуулга
Улс оронд маань аймшигт аюул занал учраад байгаа билээ. Энэ бол цөмийн аюул юм.
Монгол оронд дэлхийн хамаг цөмийн хөнөөлийг төвлөрүүлэх гэсэн хуйвалдаан сүүлийн жилүүдэд нэн эрчимжиж байна. Манай гараг дээрх 160 мянган тонн цөмийн хаягдлыг булах, атомын эрчим хүчний үйлдвэрлэлийг бөөгнүүлэх, уран олборлох, боловсруулах гээд бүх аюултай, эрсдэлтэй үйл ажиллагааг явуулахаар санаархаж, түрүүчээсээ хэрэгжиж байна. Түм буман он өнгөрөвч гамшиг уршиг нь төдийлөн арилдаггүй, юутай ч зүйрлэшгүй хор болох цөмийн хаягдлыг сэм булж эхэлж байгаагаас нийслэлийнхний ундны ус хүртэл цацрагаар бохирдлоо. АЦС байгуулна гэж бэлтгэл ажил хийсээр байгаа бөгөөд, эрчим хүчний үйлдвэрлэлийг Монголд гэнэт нэмэгдүүлэх болсны шалтгаан нь уул уурхайн цөлмөгч гадаадын компаниуд болон, бусад улсуудыг цахилгаанаар хангах явдал юм. Монгол улсын нутаг дэвсгэрийн 12 хувийг ураны хайгуул, олборлолын лицензээр олгосон бөгөөд, энэ хаалттай бүсүүдэд ямар ч нууц үйл ажиллагааг хяналтгүйгээр явуулах боломжтой.
Яагаад Монгол орныг ийнхүү хөнөөн устгах болов? Даян дэлхийн хэдэн арван улс цөмийн хаягдал, станц, үйлдвэрлэлүүдээ яахаа мэдэхээ болиод байгаа. Тэгээд Олон улсын атомын энергийн агентлаг буюу МАГАТЭ-д дарамт шахалт үзүүлдэг. МАГАТЭ-д дэлхийн цөмийн хөнөөлийг төвлөрүүлэх газар нутаг ол гэж шаарддаг. Тэр нь ямар ч стандарт бус шийдлийг хүлээн авч шийдвэрлэх чадвартай, олон нийт нь ямар ч асуудалд хүлээцтэй ханддаг гэх зэрэг үзүүлэлтээр хэдэн бурангуй орныг сонгосны дотор Монгол улс оржээ. Монголоос бусад орны удирдлага МАГАТЭ-гийн саналыг зөвшөөрөөгүй бол, Монголын эрх баригчид зөвшөөрөх нь байтугай, МАГАТЭ-гийн тэр хорт төслийг булаан авч, улс орондоо цөмийн хөнөөлийг төвлөрүүлэх ажлыг нэн эрчимтэй хөөцөлдөж, даян дэлхийн цөмтэй холбоотой бүх улс орнуудаар хэрэн хэсч, аюулыг бидний эх орон руу чиглүүлэхийг санал болгож явах болсон билээ.
Төр нь ямар ч стандарт бус шийдлийг хүлээн авах чадвартай гэдэг нь ашиг хонжооны төлөө яахаас ч буцахгүй, яаж ч биеэ үнэлэхээс буцахгүй гэснийг боловсноор хэлсэн хэрэг юм. Олон нийт нь ямар ч асуудалд тайван ханддаг гэдэг нь хамгийн тэнэг мунхаг гэснийг боловсноор хэлсэн хэрэг юм. Төрийн маань өндөр албан тушаалтнууд яаж ч биеэ үнэлдэг байж болно. Харин ард түмэн маань тэнэг мунхаг биш ээ. Эрх баригчдын хорт муу бодлогоос болж, биднийг буруугаар ойлгох явдал байна.
Энэ удаагийн УИХ-ын сонгуульд цөмийн хуйвалдааны томоохон зүтгэлтнүүд нэр дэвшиж, цөмийн мафи засгийн эрхийг гартаа авахыг санаархаж байна. Улс орноо цөмийн аргаар хөнөөхийг завдагч тэднийг цөмийн алуурчид гэсэн ч хатуудахгүй ээ.
Тиймээс:, Монголын ард түмэндээ хандаж:
-С.Батболд,
-Ш.Занданшатар,
-С.Оюун,
-О.Чулуунбат,
-Д.Зоригт,
-Ё.Отгонбаяр,
-Б.Долгор,
-Д.Дэмбэрэл,
-П.Алтангэрэл
нарын, цөмийн хуйвалдаанд идэвхтэй үүрэг гүйцэтгэж ирсэн улс төрчдийг сонгохгүй байхыг уриалъя!
Сонгуулийн ерөнхий хороонд хандаж, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 6-р бүлгийн 27.5.2 буюу, "... эх орон, ард түмний тусын тулд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж, Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалан бэхжүүлэх төгс эрмэлзэл, шударга ёс, хууль дээдлэх, УИХ-ын гишүүний ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх чадвартай" хүнийг нэр дэвшүүлэх заалт болон, бусад заалтуудыг ноцтойгоор зөрчсөн энэ хүмүүсийг нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасахыг хүсье!
Монголын улс төрийн намуудад хандаж, УИХ-ын сонгуульд нэр дэвших ёс зүйн чадамжгүй эдгээр хүмүүсийнхээ нэр дэвшигчийн эрхийг цуцалж, сонгуульд өрсөлдүүлэхгүй байхыг шаардаж байна!
Цөмийн аюулыг эсэргүүцэгч хөдөлгөөний бид бүхэн цөмийн хуйвалдаанчдад засгийн эрхийг авах боломж олгохгүйн төлөө бүхий арга хэлбэрээр тэмцэх болно гэдгээ илэрхийлье.
Алт эрдэнэсийг минь цөлмөж авчихаад, оронд нь дэлхийн хогийн сав, цөмийн там байгуулна гэдэг дотоод гадаадын дайсагнагч этгээдүүдийг өөрсдийг нь түүхийн хог дээр таягдан хаяцгаая!
Фэйсбүкийн 11 000 гишүүнтэй No Nuclear бүлэг
2012.6.5
No comments:
Post a Comment