Гэвч дарга нар маань, ямар санаа байна, далд санаа байхгүй биз, Тавантолгойг авах гэж байна уу гээд л ярвалдаж гарсан. Сүүлдээ бүр амин чухал хэрэгтэй асан тусламжнаас татгалзаж, хүн малын амь нас хохироход хүргэсээн. Өөр улс байсан бол баярлалаа, эрдэнэт хүний амь нас, амьдрал аврагдах нь гээд л тусламжийг нь аваад хэрэглэчих байсан. Дараа нь, би та нарт хандив өргөсөн, одоо Тавантолгойг өг гэвэл хуулийн дагуу шийднээ гээд л болоо шүү дээ.
Гэтэл өнөөдөр тэр талын мэдээлэл түгж, олон юм ил болж байна. Ноён Журамт бол уул уурхайн бизнесээр Хятадын том баячуудын нэг болоод, бизнесээ орхиж, буяны үйл эрхлэх болжээ. Тавантолгойг авна ч гээгүй, манай дарга нарын л хорт үг гэнэм.
Журамт Монгол Улсын иргэн болохыг хүссэн гэх сураг дуулдах болов. Тэгтэл дарга нар тэгж айхавтар зангаа хувиргаж, муухай аашилж, хөөж явуулаад зогсохгүй, араас нь матсан аж. Хятад улсад очоод Журамт өөдлөөгүй. Социалист эх орноосоо нүүр буруулж, капиталист оронд дагаар орох гэсэн гэж хэрэгт ороогдсон. Хөрөнгө мөнгөнийхөө ихэнхийг хураалгасан. 2011 оны 5-р сарын Өвөр Монголын бослогыг зохион байгуулсан гэж хардагдан, ахиад л шоронд орсон гэж нэг хүн хэлсэн. Одоо хатуу хараа хяналтын дор, бараг гэрийн хорионд байгаа гэнэ.
Тэр үед дарга нар маань тусламжийг нь ч аваад, иргэнээ ч болгочихсон бол хүн ард ч байгалийн гамшгаас нэлээд хэмжээгээр аврагдаж, ноён Журамт ч асар их хөрөнгө мөнгөтэйгээ Монголд байршиж, хөгжил дэвшилд маань багагүй хувь нэмэр оруулах байв.
Монгол туургатны бөхийн холбоог ивээхээ болив хэмээн манайхан түүнд их дургүй болсон гэдэг. Зарим иргэд маань Өвөр Монголын барилдаан бүрд алгасахгүй очиж оролцож, юань мо-г нь хамдаг хэрнээ, өвөр монголчуудад дургүй маягтай улс байдаг. Өвөр Монголд 2400 бөхийн барилдаан болж Гиннесийн номд бүртгэгдэхэд, хужаа нар хужаа барилдаанаа монгол бөх нэрээр бүртгүүлж дарлаж доромжиллоо хэмээн асар их хилэгнэн уурсацгааж, 6000 бөхийн барилдаан хийж дарж ялж байж амарсан юм. Тэгэхэд хүн бүр л “Өвөр монголчууд 2400 бөх барилдуулсан тул монголчууд бид илүү олон бөх барилдуулж ялах ёстой” гэсэн амны уншлагатай байсан.
Цагаан сараар Өвөр монголын дөрвөн их аварга ирэхэд та нарыг цолгүй залуу бөх гэж тооцон барилдуулна гээд, нэгийн даваанд Монгол улсын дөрвөн манлай бөхийн аманд хаян оноож, дарж аван бах таваа хангасан билээ.
Энэ бүхэнд, Журамт санхүүжүүлэхээ болив гэж хилэгнэсэн хилэн нөлөөлж л байдаг гэнэм.
Ч.Мөнхбаяр
No comments:
Post a Comment