Sunday, July 22, 2012

Монголын “Моёлхон” кино туйлшрах үзэлд ашиглагдаж байна

Америк дахь Орос улсаас гаралтай цөөн тоот үндэстнүүдийнх нь russianminoriti.com гэдэг сайт байх аж. Түүний оросын буриадуудын хэсгийг нь сонирхлоо. 
Монголын “Моёлхон” (Мойлхон) гэдэг киног их сүрхий кино болжээ гээд л магтаж. Болливудаас (энэтхэг кино) долоон дор утга агуулга, оюуны төвшинтэй, дэлхийн хамгийн муу муухай кино хийдэг улс чинь энэ удаа харин гайгүй юм хийчихжээ, овоо л доо гэж урамшин бодлоо.
Гэтэл тийм биш байжээ.
Халхууд буриадуудыг алж хядсан гээд л үндэстнийг хагалан бутаргасан, бодтой биш, ухвар мөчид яриа яваад л байдаг юм. Түүнээс болж буриадууд гомдолтой, халхууд гэмшилтэй маягийн явж ирсэн. Социализмын үед Монгол улсыг мохоож мөхөөхийн тулд гол ястан халхыг нь аль болох доош дарж, сулруулах бодлого явагдаж байсны л үр шүү дээ. Ямар ч үндэслэлгүйгээр халхууд “урвагч үндэстэн”-ий статустай болчихоод, бүхэнд буруутгагдаж, яллагдаж, гутарч гутаж л явж ирлээ. Тэр бүгд оргүй худал юм! Ёстой л Осгонбаяр ламтны хэлдгээр юм унш, сайн бод. Бүх юм маш амархан тодорхой болоод ирдэг.
Тэр утгагүй яриагаар л кино хийчихсэн юм билээ. Тэгээд их гүрний суртал ухуулгад автсан оросын зарим иргэд тэрэнд нь нэг их сүрхий итгээд л. Юу л болж байна даа, хө. Явж явж их гүрний дээрэнгүйчүүдийн ухаанаар ухаан хийгээд ухнатаж суух учиртай юу, бид? Монгол хүнд монгол ухаан л хэрэгтэй биз дээ.
Тус сайтад бичсэнийг тоймлон үгүүлбээс:
“Монголын “Моёлхон” кино үнэхээр сайн бүтээл болжээ. Манай буриад түмний гашуун зовлонг ийнхүү дүрсэлсэн ийм кино ер үзэж байсангүй. Монголд буриадуудыг аймшигтай харгисласан шиг ийм зовлон ард түмний маань түүхэнд ер тохиогоогүй билээ. Эцэг дээдэс маань Монголд аймшигтай аллага хядлага болсоон, монгол цэргүүд таарсан тэрэгтэй хүн бүрийг л буриад гэж буудан алдаг байв, дүнзэн байшинтай айл бүрийг хүйс тэмтэрч байв гээд л ярьдагсан. Арай ч тийм биш биз гэж боддог байлаа. Гэтэл үнэн ажээ! “Моёлхон” кинонд монголчууд өөрсдөө гэмээ харуулан илчилж шүү дээ.
Энэ киног хүүхдэд харуулж болохгүй юм. Ямар аймшигтай харгислал явагдаж байж вэ. Зүрх шимширч, элэг эмтрээд харж ч болохгүй юм. Манай буриадуудыг юутай хэрцгийгээр толгой дараалан хүйс тэмтэрч байж вэ. Орост буриадуудад дарамт хавчлага ирдэг байсан. Гэтэл халхууд ингэж буриадуудыг, малыг мах бэлтгэлд оруулж байгаа юм шиг алж хядна гэж хэн санах вэ. Үзэн ядаж, ардын дайсан хэмээн устгана гэж яаж бодох вэ.
Ойд зугтаж очсон хүүхэд эмэгтэйчүүд л аврагджээ. Тэд ойд нуугдан амьдарч байхад нэг хүү толгойноосоо том сүхээр түлээ бэлдэхийг оролдов. “Миний хүү болохгүй ээ” гэж ээж нь хэлэхэд “Би чинь эр хүн шүү дээ!” гээд ажлаа үргэлжлүүлэхэд нулимс минь мэлтэлзэв. Тийм ээ, бүх эрчүүдийг толгой дараалан хороосон тул энэ хүү л буриадуудын дунд ганц эр хүн нь байлаа! Эр хүн байхгүй тул хүүхдүүд хонь гаргаж байна. Багад маань хонь гаргахад “сээртээ” гээд хүүхдүүдийг ойртуулдаггүйсэн. Халхууд юутай аймшигтай хэрэг үйлдэж вэ.
Хүн төрөлхтний эсрэг аймшигт гэмт хэргийг илчилсэн киног буриад, орос хэлээр “Mоёлхон” нэртэйгээр, англи хэлээр “A Pearl in the Forest” (Ойн дундах сувд) буриад түмэн минь энд, Америкт ч, тэнд ОХУ-даа ч гар дамжуулан, шимтэн үзэж байна. Халхуудын аймшигт хүй төрлөөр нь устгах гэмт хэрэг, ялгаварлан гадуурхах үзлийг жигшиж байна. Халхууд буриад гэж андуурах, буриадуудтай холбоотой гэж буруутгах, гүтгэх зэргээр өөрийн халхуудаа ч олноор нь алжээ. Гэхдээ буриадуудыг хядсан шигээ ихээр хядаагүй юм…” гэхчилэн бичжээ. Их гүрний хорт бодлого, ухуулгад автсан хүний сэтгэлгээ иймэрхүү л болдог юм байна.
Одоо энэ дэлхийд чинь Гитлер еврейг хядсан, халхууд буриадуудыг хядсан гэж хоёр хосгүй аймшигтай геноцид гарчихсан юм байх!
Үнэн түүх үгүүлсү:
Буриадууд улаан цагаан оросуудын харгислалаас дайжин Монгол улсад түм түмээрээ дүрвэн орж ирэхэд элгэн саднаа гэсэн монголчууд (халхууд) найртай хүлээн авч, ус нутагтаа суулган аварчээ. Удирдагчид маань ч хилийн чанадын монголчуудыг боломжийн хэрээр аваад байя л гэсэн бодлоготой байсан. ЗХУ тэднийг Октябрийн хувьсгалаас урван зугтсан оргодол босуулууд гэж харгислах гэхэд маш их хүчин чармайлт гаргаж, ЗХУ-ын иргэнээс гаргаж, БНМАУ-ын иргэн болгож хамгаалж байлаа. Ингэж хамгаалж байсан нь ч манай удирдагчдын хэлмэгдэн алагдахад нь нэмэр болж л байв.
Өс хонзон ихт Сталин эцсийн эцэст Монгол дахь буриадуудыг харгислах санаархлаа хэрэгжүүлсэн юм. Монголд өөрийн удирдлага хэдийнээ үгүй болж, Зөвлөлтийн тоглоомын засаг л тогтсон байлаа. Зөвлөлтийн хужаа Лангфанг монгол туургатны харгислалыг удирдан зохион байгуулсан болой (Монгол, Буриад, Тувад). Тушаал биелүүлэн баривчилж явсан албан хаагчдын дотор эрлийз, халх, буриад гээд л бүгд л байлаа. Яагаад эрлийзийг 1-рт бичив гэвэл, хэлмэгдүүлэх аппаратын ажиллагсдын ихэнхийг, удирдах ажилтны бүр их хэсгийг тэд бүрдүүлж байв. ЗХУ эд л их хэлмэгдүүлэлтийг сайн гүйцэтгэж чадна гэж тэднийг сонгосон, тэд ч ийм ажил хийх дуртай байсан. Дээрээс нь оросын  сургагч нэртэй яргачид, хорлончид, нууцаар авчирсан буудах отрядуудыг нэм. Нууцаар халимаг цэргүүдийг авчирч, буудах ажил хийлгэчихээд, эргүүлж сэм татаад, устгачихсан юм билээ шүү дээ. Сталин, Лангфанг, зөвлөлтийн яргачид, эрлийз 5-р цувааныхны хорлолыг санаач ээ! Юун халхууд буриадуудыг хядах вэ. Ямар галзуурч солиорсон биш. Халхууд өөрсдөө дарагдаж, хэлмэгдэж ирсэн, тэдэнд эрх мэдэл ч, зохион байгуулалттай хүч ч байгаагүй. ЗХУ халх бус ястныг их дээш нь татдаг байлаа.
Гэтэл халх л буруудаад, халх бусчууд нь буруутгадаг, гомддог, хөндийрдөг, бүр өсөрхдөг ийм нэг харамсалтай явдал их гүрнүүдийн хорт бодлогын балгаар явагдсаар л байх юм. Монгол бодлого, монгол ухаан, монгол толгой хэрэгтэй байна шүү, модон толгой бус!
Ч.Мөнхбаяр

No comments: