Sunday, July 22, 2012

Үүл буудаж, цас оруулан багийн ардуудыг дүрвүүлээд, багийн нутгийг нь хулгайлжээ

Дуучин Жавхлан төрсөн нутгийг нь хулгайлсан харийн дээрэмчдийг 
дуу бүтээлийнхээ хүчээр хөөж явуулна

Манайхан хамаг ашигт малтмалаа харийнханд бэлэглэчихээд л гуйлгачин царайлж, гутлыг нь цэвэрлэж явдаг, өлсвөл хаясан уранхай, шивэртэй гутлыг нь чанаж идэх маягийн сэтгэлгээтэй, заяагүй болчихсон улс.
Гэтэл Увс аймгийн Бөхмөрөн сумын Хар алтат багийнхан үлгэр жишээг үзүүлж, гадны колоничлогч компаний эсрэг тууштай тэмцэж байна. Эрт дивангалбаас энэ газар нь баялаг эрдэнэс ихтэй гэдэг нь нутгийн ард зонд мэдэгдэж, Хар алтат нэрийг хүртсэн аж. Монголчууд Хүннүгийн үеэс нүүрс түлж, дэлхийд зааж сургасан байдаг. Ер нь Хүннү бол Монголын хамгийн их эрдэм билэгтэй улс байж, Ромтой бол мэдлэг солилцдог, Хятадад бол багшилчихдаг байжээ. Ямартаа Марко Поло Монголын эзэнт гүрэнд ирээд “Чулуу түлдэг, иддэг мөн хачин улс аа “ гэж хачирхан гайхаж байх вэ. Чулуу түлнэ гэдэг нь нүүрсийг, иднэ гэдэг нь ааруул ээзгийг андууран хэлжээ.
Хар алтат багийн баялгийг гадныханд өгөх гэхдээ нутгийнханд ерөөсөө лиценз өгөлгүй, Солонгосын “Хотгор шанага”, Хятадын “Мэн Ту Ю”, Баян-Өлгийн “Эрчим”, “Хотгор” компаниудад лиценз өгч, сумын баялгийг цөлмүүлж байжээ. Уг нь сумынхан өөрсдөө ашиглая гэж санаа их тавьж байжээ. Гэвч “Монголчууд эрдэс баялаг ашиглаж чаддаггүй, ялангуяа Бөхмөрөн сумынхан. Гадныхан л чаддаг мэддэг. Та нар ашиглаж чаддаг байсан бол яагаад өдий хүртэл ашиглаагүй юм” л гэсэн хариу өгч, дөргүй бух шиг зүтгэдэг байжээ. Тэр гадны компаниуд нь бүгд ил далд хятад эзэдтэй юм.
Даварсаар даварсаар Дагвын оронд гэгчээр Хар алтат багийнхныг зохион байгуулалттайгаар өөр суманд өвөлжүүлээд, багийг нь “Канадын” CGBEM гэх далд хужаа эзэнтэй компанид бүхлээр нь өгчихжээ. Энэ нь олон давхар хууль бус үйлдэл аж. Голын эрэгт орд байрладаг, тус компани олборлолтын эрхгүй, багийн нутаг түүх-соёлын дурсгалт газарт тооцогддог, багийн хурлаар , удирдлагаар хэлэлцэгдээгүй гэх мэт. Гэвч дарга нар “Та нар ямар ч үр дүнд хүрэхгүй, асуудал дээгүүр шийдэгдчихсэн, та нар үймээн самуун дэгдээсэн хэрэгт орж, хохь нь л болно шүү, судалж нүдэлж байгаа шүү” гэж пээдэлзэн заналхийлж, газар газрын цагдаа нар хуралдан нэмэгдэж, харийнхныг хав ноход нь адил хамгаалж, хөлсний хамгаалалтын албаныхан хөлс мөнгөний үнэрийг шиншлэн ирсээр байгаа аж. Хараад байхнээ , энэ нь одоо Өвөр Монголын Найман хошуунд өрнөж буй тэмцэл, дарлалтай ав адилхан байна гэнэ. Монгол улс, БНХАУ хоёр ямар адилхан байна вэ?
Багийн нутагт сүүлийн 50-60 жил үзэгдээгүй их цас орж, өөр газар өвөлжүүлсэн аж. Арай тэр компани үүл буудаж, цас оруулчихаагүй байгаа гэсэн хардлага төрдөг байна. Тус компани хайгуул хийж байна гэж тэсэлдэг, өрөмддөг, газар хөдөлгөж шинжилдэг, байнга элдэв чимээ гаргадаг тул буудлаа гэхэд хэн ч анзаарахгүй. Хайгуулын нутагт нь хэн ч ойртох эрхгүй. Шууд буудна.
2009 оноос шинжилгээ хийж эхэлсэн бөгөөд, бид зөвхөн хайгуул хийж, судлан хөгжүүлж байна санаа зоволтгүй гэж төрийн байгууллагатай хүч хавсран, хууран мэхэлдэг байжээ.
Гэтэл сая багийг нь сэм зарж, 178 өрхийн 1000 хүнийг гишгэх газаргүй, ажлын байргүй болгох нь тэр. Нэг л өдөр Монгол улс бүхэлдээ ийм болох вий.
Нутгийн ардууд тоног төхөөрөмжийг нь ажиллуулахгүй бүслэн 10, 10-аараа ээлжлэн, 24 цаг тасралтгүй суулт хийж, өдөр байнга жагссан байдалтай байна. Урвагч хэвлэлийн шарвагч сэтгүүлчид Монгол улсын хөгжил дэвшлийг урагшлуулагч тоног төхөөрөмжийг ажиллуулахгүй байна, төр төмөр нүүрээ гаргах цаг болсон гэж солиорцгоож байна. 64 хужаа ажилчныг төрийн аппаратууд төрсөн үр шигээ хамгаалан бөөцийлж, хайрлан арчилж, 1000 монголчуудаа “Муу мянган” гэж хочлон, ад үзэж, араа шүдээ арзайлгаж байгаа гэнэм.
Бөхмөрөн сумын уугуул дуучин С.Жавхланд тэд хандаж, туслахыг хүсчээ. Тэрбээр саналыг хүлээн авч, үхтэлээ тэмцэнэ гэдгээ илэрхийлжээ. С.Жавхлан “Хар алтат” хэмээх дуу бүтээлгэж эхэлсэн аж. Нутагтаа очиж, тэмцлийн голомт дээр очин, дуугаа анх олны сонорт хүргэх сурагтай. Хар Алтат багийнхан дээр, мөн хохирч хэлмэгдсэн Баян-Өлгийн Ногоон нуур сумынхан очиж, тэмцлээ нэгтгэж байгаа гэнэм. Дуучин Жавхланг очих сургаар урьд “манай гэрт тэр компанийхан ороод ирсэн биш, маньд юуны хамаа” гээд амгалан тайван сууж байсан өөр баг, сумынхан сэрж байна гэнэ. Харин харийг өмгөөлөгч дарга цэргүүд “Тэр Жавхлан юу юм. Ирж үймээн самуун дэгдээвэл тарнын яргай тархинд нь зоох хуна” гэж хаадайж хээдийж суугаа аж.
Увс аймгийн Зүүнговь сумынхан JCCR гэх хужаа компаний хувхай дээрэмчдийн эсрэг “бага 7-р сарын 1” гэгдтэлээ тэмцэж, давуу хүчинд дарагдаж, даврагчдаар бас буулт хийлгэж байсан билээ. Тийм юм давтагдаж магадгүй болоод байгаа аж. Зоригт ойрад түмэн, Увс зоноо бүү ганцаардуулаарай монголчууд аа. Бүгд Бөхмөрөнгийн уриаг түрэн тэмцэж, харийг сөрөн зогсъё.
Монголд хууль ёсны үйл ажиллагаа явуулж буй, харийн уул уурхайн компани гэж нэг ч байхгүй. Монголчууд бид л эв санаагаа нэгтгэж чадвал бүгд тэр CGBEM шиг но-той, факттай байгаа. Цөмийг нь унагаж, бүгдээрээ давцгаая аа, ард түмээн.
Ч.Мөнхбаяр

No comments: