Уулзалтад оролцогсод санал нэгдэн:
“1-рт, өмнөд монголчуудын хүний эрхийг нэмэгдүүлэн сайжруулах;
2-рт, өмнөд монголчуудын хүний эрхийн төлөө тэмцлийг дэмжих хилийн чанадын төвийг Монгол улсад бүрдүүлэх;
3-рт, өмнөд монголчуудын үнэн байдлын талаар өргөн хэмжээний мэдээллийн үйл ажиллагаа өрнүүлэх;
4-рт, өмнөд монголчуудын талаархи сөрөг сурталчилгаа, гүтгэн гүжирдсэн явуулгыг няцааж, үр дагаврыг нь арилгах;
5-рт, өмнөд болон төв монголчуудын бүх талын нэгдэл нягтрал, хамтын ажиллагааны явцыг гүнзгийрүүлэх;
6-рт, Монгол улс дахь өмнөд монголчуудын нөхцөл байдлыг сайжруулахад болон эрх хангагдахад туслах, тэднийг хамгаалах;
7-рт, Монгол улс дахь өмнөд монголчуудын эрхийг хамгаалах болон харилцан туслалцах явдлыг зохион байгуулах ТББ-уудыг байгуулах;
8-рт, дээрхи зорилгуудыг амьдралд хэрэгжүүлэхийн тулд идэвхитэй зарчмыг баримтлах, Монгол болон бусад улсын, олон улсын бүхий холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, үйл ажиллагаагаа Монгол улсын гадаад харилцаанд аль болох хүндрэл учруулахгүй явуулахын
Төлөө гар нийлэн, мөр зэрэгцэн ажиллах болно гэдгээ мэдэгдэж байна.
Сайн үйлс дэвжин дэлгэрч, Монгол үндэстэн мандан бадраг!” хэмээн тунхаглав.
“Өвөр монголчуудыг дэмжицгээе!” уулзалтад оролцогчид олон сонирхолтой зүйлүүдийг ярьж байсан бөгөөд, уншигч та бүхэнд сонирхуулах болно.
Ч.Мөнхбаяр
No comments:
Post a Comment