Thursday, September 29, 2011

Дэлхийн цөмийн хаягдлыг цөлмөгдсөн уурхайн нүх цооногуудад зүгээр л сул хаях төлөвлөгөө боловсруулжээ

Монгол улсад цөмийн хаягдал булшлах нэрийн дор монголчууд биднийг цөмийг нь булшлахыг санаархсан дарга нарын аймшигт гэмт хэргийг эсэргүүцсэн арга хэмжээ хаа сайгүй өрнөж байна. Еврэй нарыг устгасан Холокост хэмээх хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг байдагтай энэ нь дүйцнэ.
Манай дарга нарын санаачилгаар дэлхийн олон орны башир удирдагч нар Монголд л хог булшилъя, яаж ч дарлаж доромжилж байсан мэдэлгүй хоорондоо л уралцаад байж байдаг олон ардыг нь золиосонд гаргачихъя хэмээн хуйлрах болсон. Европын Холбооны улсууд, Солонгос, Тайвань хогоо Монголд булах хүсэлтэй байгаагаа нууцаар илэрхийлжээ. БНХАУ-ын том албан тушаалтан Монголд айлчилсан нь мөн л үүнтэй холбоотой гэгдэж байна.

Дэлхий даяар хэдэн зуун мянган тонн цөмийн хог байгаа бөгөөд, удалгүй манай нүүрсийг урагш нь зөөдөг дүр төрх өөр агуулгатайгаар өргөжин тэлж магадгүй аж. Нөгөө л 100 гаруй тонны даацтай том машинууд, Ангарагийн шуурга адил улаан түйрэн, зам нэртэй суваг судаг, жолооч нарт нь үйлчилж амьдардаг гэх гуйлгачид, янхад. Онцлог нь уг тээвэр цөмийн хаягдлыг Монголд авчирна. Нэг хүнд хэд хэдэн тийм том машинтай хор оногдоно.
Манай Үндсэн хуулийн 2-р бүлгийн 16.2-т эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдлоос болон байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж заасан байдаг. Гэвч алуурчин яргачин дарга нарын маань хувьд Монголын хууль гэдэг могой гүрвэлийн шээс. Ард олны маань хувьд атгаалжин хар мангас.
Тэмцэгч Г.Арслан Бүрэнцогтын вольфрамын уурхайн олон жил хаалттай байсан цооног, Бэрхийн уурхай зэрэгт цөмийн нууц гэрээнд хүчин зүтгэгч оросууд судалгаа хэмжилт хийгээд явсныг илчилсэн. 250-350 метр гүн цооногууд байгаа юм. Алтыг нь аваад авдрыг нь хороор дүүргэн алж устгах гэж байна шүү биднийг. Тэнэг царайлаад яваад байвал тэнгэрээс их болчихдоггүй, амьтны адаг болж, ад тамын үхлээр талийх болдог юм байна, таминь ээ.
Монголд хог булбал нарт хорвоод байхгүй нарийн сайхан тэхнологи хэрэглэнэ, тиймээс ямар ч аюулгүй гэж буух газраа мэдэхгүй дэвхэрдэг дэвхрэг мэт дурак дарга дорго нар хэлж байна. Үнэндээ бол ямар ч тэхнологи хэрэглэхгүй, зардал мөнгөө хэмнээд л шууд энд тэнд сэм булчих юм билээ. Тэгэх гэж л Монголыг сонгож байхгүй юу. Яаж ч байсан, яалгахад ч бэлэн маанайж байдаг олон олон хоёр хөлтөн хохимой толгойтонгуудтай өөр улс орон хаана ч байхгүй.
Тэр цөмийн хаягдлыг чинь нэгмөсөн бөөнөөр авчраад булчихдаггүй юм байна. Манайхан эртнээс бага багаар авчирч булах бизнэс хийж ирсэн нь тодорхой болов. 2006 онд Дорнодод булсан гэж байна. Нэг алдартай бөх маань тийм ажил хийдэг, нутгийн ард иргэд хордоод эхэлсэн гэж байна. Жижиглэн булшлалт гэж бас тусгайлан анхаарах учиртай аюулт асуудал гарч ирлээ.
Фэйсбүкийн хоёр грүпп цөмийн эсрэг цөм тэмцье гэтэл МАНАН-гийнхан дунд нь өөрсдийн хүмүүсээ шургуулж үймүүлээд, эсэргүүцлийн сүрт жагсаал хийх байсныг нь болиулж, шударга сөрөг хүчний эсрэг пиар хийж хагалж бутарган, эрх баригч хүчинд хал балгүй ийм өдөрлөг тийм өдөрлөг гэх багахан арга хэмжээ болгон хувиргаж дөнгөжээ.

Ч.Мөнхбаяр

No comments: