Доод хэмжээнээс арав дахин өндөр цалин авбал Монголын иргэн болгоно гээд хятадуудыг бөөнөөр шилжүүлэн суурьшуулж байна
Хятадын Жоу Юнкан зэрэг том дарга нар аюулгүй байдалдаа асар их анхаарчээ. Тиймээс тэр даргын хүмүүс Монголын талд тусгай бичиг ирүүлсэн аж. Тэр бичигт, сүүлийн үед танай Монголд байдал тогтворгүй байгаа тул манай өндөр дээд шатны элч төлөөлөгчдийн аюулгүй байдалд онцгой анхаарна уу гэсэн байна.
Тэгэхдээ нэг л хүний нэрийг тодорхой дурдаж, энэ хүнийг анхаараарай гэсэн аж. Тэр нь иргэний тэмцлийн идэвхтэн А.Сарнай юм. Цагдаагийн байгууллага энэ асуудлаар А.Сарнайтай уулзаж, Хятадын өндөр дээд албан тушаалтны айлчлалын үеэр амгалан тайван байдлыг алдагдуулж, ажил хүндрүүлэхгүй байхыг зөвлөсөн байна.
А.Сарнай гадаадад байхдаа, Европын Холбооны улс орнуудад есөн жилийн турш янз бүрийн тэмцэлд идэвхитэй оролцож байсан, бараг мэргэжлийн тэмцэгч хүн юм. Энэ хавар Монгол улсад ирээд хэд хэдэн олны анхаарал татсан арга хэмжээнд идэвхитэн, зохион байгуулагчаар оролцоод байгаа билээ.
Түүний Өвөр Монголын холбогдолтой жагсаал зохион байгуулах гэсэн хоёр дахь ажил нь ийнхүү тасалджээ ( Харин хэвлэлийн хурал хийж дээрх явдлуудыг мэдэгдэв). Өвөр Монголд 5-р сараас хойш эсэргүүцэл өрнөж, Монгол улсад тэднийг дэмжих явдал нэмэгдсэн, ялангуяа Ар-Өвөр монголчуудын Southern Mongolian Support уулзалт зохион байгуулагдсан нь Хятадын том дарга нарын айлчлах шалтгаан болсон гэж ажиглагчид үзэж байна.
Дээрхи айлчлал Монгол улс дахь өвөр монголчуудын дунд айдас түгшүүрийг төрүүлжээ. Тэднийг БНХАУ-д социалист эх орноосоо урван татгалзсан, салан тусгаарлах үзэл гаргасан гэхчлэн түмэн зүйлээр буруутган үздэг аж. Жоу Юнкан дарга, манайхны олон жилийн турш гуйж гувшаад байхад Хятадын талаас зөвшөөрч өгдөггүй байсан ялтан солилцох гэрээг яаран үзэглэжээ. Монголын хар тамхи зөөдөг Дамдин, Байгальмаа зэрэг иргэдээр өөрсдийг нь солих вий хэмээн тэд болгоомжилж байгаа аж.
Монгол дахь өвөр монголчууд Монгол, Хятадын хууль сахиулах байгууллагынхны дунд хаданд хавчуулсан халиуны зулзага шиг байдалд ордог ажээ. Монгол улсын иргэн болъё гэхээр боломжгүй. Доод хэмжээнээс арав дахин өндөр цалинтай ажлыг 5-10 жил хийж, татвараа төлнө гэсэн албан баталгаа гаргавал удаан хугацаагаар суухыг зөвшөөрдөг, тэр болзлыг хангасан бол иргэн болгодог, зөрчвөл албадан гаргах болдог байна. БНХАУ-ын иргэдээс хятадуудын хувьд иргэн болох нь бүрэн эрх чөлөөтэй, өвөр монголчуудын хувьд хатуу хориотой байдаг ажээ.
Хятадууд ирсэн өдрөө л, 10 жил 10 дахин өндөр цалин авч татвараа төлсөн гээд л Монголын паспорт авдаг аж. Яагаад хужаа нарыг олноор нь Монголын иргэн болгоод байнаа гэхээр 10 жил татвар төлсөн юм чинь өөр яах юм бэ гээд л сууж байдаг гэнэ.
Ч.Мөнхбаяр
No comments:
Post a Comment