Монголд дэлхийн хогийн сав байгуулах гэсэн төрийг халж, эрүүл нийгэм байгуулъя!
Уриалга
Уриалга
Миний Монголын ард түмээн!
Улс оронд маань аймшигт аюул занал учирлаа. Монгол оронд дэлхийн цөмийн хаягдал булшлах газрыг байгуулах гэж байгаа нь тодорхой боллоо. Бүх дэлхийн цөмийн хаягдлыг ганц Монголд бөөгнүүлж булахаар шийдсэн юм байна шүү!
Япон, АНУ-ын засгийн газруудтай гурван талын нууц хэлэлцээр хийлээ гээд байсан. Энэ хоёр улс хариуцан Монголд барьж байгуулах болохоос бус, уг газар нь бүх дэлхийн хүрээнд үйлчлэх зориулалтаар ажиллах юм байна. Монголд цөмийн хаягдлаа булах дараалалд дээгүүр байр эзлэхийн тулд Европын холбоо гадагш уг хаягдлаа гаргахыг хориглосон байсныгаа яаран цуцаллаа.
Олон улсын цөмийн салбарын гол байгууллага болох МАГАТЭ энэ хэлэлцээрийн талаар тодорхой мэдэхгүй байгаагаа илэрхийлж, хэрэв байгуулагдсан аваас тал бүрээр дэмжинэ гэв.
Нэг кг цөмийн хаягдлыг булахад 500 доллар төлдөг гэнэ. Зөвхөн Япон, Солонгосоос тэрбум тэрбум доллар олж болох аж. Энэ мөнгийг сэм халааслах гэж арааны шүлс нь асгарсан дарга нар маань юу ч хийхээс буцахгүй болоод байгаа юм байна.
Мөн манай дарга нар нэоколоничлогчдын захиалгаар Монголын ард түмнийг төрөлгүйтгэн (гэноцид) устгах ажлаа ч энэ ташрамд жинтэй ахиулж, дутахгүй их шан хүртэнэ. Түүнийг санахаас л шунал ихэдвэл шулам болно гэгчээр улангасан дайрч буй.
Өдгөө цөмийн хаягдлыг аюулгүй устгах тэхнологи байхгүй юм. Дэлхийн бүх цөмийн хаягдал байтугай, нэг станцийн хаягдал ч Монгол орныг Чернобыль болгож, монголчуудыг устгаж дөнгөнө.
Хөрш хоёр улс хилийнхээ орчимд дэлхийн хогийн сав байрлуулахыг зөвшөөрөхгүй. Хаана байгуулна гэж бодож байна? Дарга нар, эрдэмтэн нар маань УБ-ын орчим бол цөмийн байгууламжид хамгийн тохиромжтой гэж мэдэгддэг бөлгөө. Тиймээс ч нийслэлийн ойролцоо АЦС (мэдээж харийнхны эрх ашигт л зориулсан АЦС) барина гэж ярьж ирсэн.
Санаа нь ойлгогдож байгаа биз. Хамаг баялгийг нь нэоколоничлогчдод бэлэглэж, орон нутагт амьдрах аргагүй болгож, “нийслэлд бүгд нүүж ирж, бусад газраа гадаадынханд түрээслэж амьдар” гэж 10 жил уриалсан, хэт төвлөрлийг зохион байгуулсан. Гэтэл нийслэл орчимд гэв гэнэт газар хөдлөлийн өндөр идэвхжил буй болсон гэж яригдах болов. Энэ бол сэйсмо зэвсэг хэрэглэх гэж буйн өмнөх, мэдээллийн бэлтгэл байж болох юм. Нийслэлийн ойролцоо цөмийн хогийн сав байгуулаад сэйсмо зэвсгээ хэрэглэвэл яах вэ? Барилгад даруулж үхээгүйг нь цацраг идэвхээр хордуулж дуусгана. Сэйсмо, цөмийн давхар цохилтыг хэн ч тэсч, давж гарч чадахгүй. Монгол улс тэр аяараа Хирошима ч, Помпэй ч болно. Дэлхийн хогийн сав УБ-ын ойр баригдахгүй байсан ч ялгаагүй.
Сэйсмо зэвсэг хэрэглэхгүйгээр ч Монгол улс үндэстнийг устгах хэмжээний хор хурах гэж байна. “Үүнийг ЗГ нууцаар хийсний учир нь, огцрохоос болгоомжилсон хэрэг” гэж гадаадын хэвлэлүүдэд бичжээ. Юун огцрох? Гаагын шүүх л хэргийг нь шийдэж дөнгөх тийм томоохон, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгтнүүд юм байна, энэ гэрээнд холбогдолтой гурван улсын дарга нар! Гэхдээ юуны өмнө огцруулж, хамгаалалтаас нь салгах нь зүйтэй.
“Монголд хоёр гүрэн онц ашигтай саналууд тавьсны нэг нь өндөр үнэ (нөгөө 500$-оос ч хавьгүй илүү!), нөгөө нь өндөр тэхнологи” гэж дэлхийн хэвлэлд бичиж байна. Тэр өндөр тэхнологийн зарим нь бүр цөмийн зэвсэгтэй улсуудад л байдаг аж. Хэрэв тэр онцгой нууц тэхнологи Монголоос задарвал дэлхий нийт аюулд учирна гэж бичиж байна.
Манай нэг улс төрч, Монголын дарга нар анх цөмийн мөнгөнд шунамхайран хөгжилтэй орнуудад яахад ч бэлэн гэж удтал санал тавьсаар хариу санал гаргуулсан гэж мэдэгджээ. Бүх юм манай хорт могойнуудаас л болдог. Тэд л “Бидэнд авилга өгч, манай ашигт малтмалыг зүгээр аваач ээ” гэж он жил дамнуулан гуйж гувшсаар эцэст нь нэоколоничлогчдын анхаарлыг татаж чадсан. Өөрсдөө ч тэгж гуйж явснаа илчлэн ярьдаг. Одоо тэд бүр дэлхийг сөнөөх хэмжээний гайтнууд болж. Дэлхийг сөнөөх чөтгөр шулам тэд, хажуудаа байгаа биднийг хамгийн түрүүнд устгаж байгаа шүү дээ.
Тэгвэл, хамгийн түрүүнд бид тэр араатан адгууснуудыг дарахаар хөдлөх ёстой. Дараа нь, дэлхийн гэмт хэрэг хийдэг тэднийг дэлхийд тушаая. Монголоос аль болох холдуулъя.
Хөдөлцгөөе, босоцгооё, огцруулъя. Сэрцгээ, ухаарцгаа, сэхэцгээ. Эрслэе, тэмцье, ялъя!
Бидний зорилго товч бөгөөд тодорхой!
-Засгийн газрыг огцруулж, УИХ-ыг тарааж, улсын ерөнхийлөгчийг халъя!
-Харийн нэоколоничлогчдыг хөөн зайлуулцгаая!
-Цөмийн хог хаях нууц, хууль бус гэрээг цуцлая, гэрээтэй холбоотой гэмтнүүдийг гэсгээе!
-Эрүүл нийгмийг байгуулъя!
Алт эрдэнэсийг маань цөлмөж авчихаад, оронд нь дэлхийн хогийн сав байгуулна гэдэг дотоод гадаадын дайснуудыг өөрсдийг нь түүхийн хог дээр хаяцгаая! Хорин жил харанхуйлсан шөнийг хага ярж, хайрт сайхан Монгол орондоо эрүүл нийгэм, аз жаргал, ирээдүйг цогцлооё, ард түмээн!
Сэтгүүлч Ч.Мөнхбаяр
ММХI.VII.XXIII
ММХI.VII.XXIII
No comments:
Post a Comment