Thursday, September 29, 2011

Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн эсрэг Б.Чадраа эрслэн босов уу?

Б.Чадраа харийн бүх нэоколоничлогчдыг хөөж явуулахаар шийджээ

Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цөмийн хаягдал булах асуудал байхгүй, байх ёсгүй хэмээн сүр сүндэртэйгээр мэдэгдсээр байгаа билээ. Гэтэл энэ нь ямар ч баримт нотолгоогүй мэдээлэл юм. Эрхэм ерөнхийлөгчийг цөмийн асуудалтай холбон их бичдэг. Тэрийгээ болиогүй, хөөцөлдсөөр байгаа, тэр асуудлаараа дахин Амэрикад очно гэж ойлгогдохоор мэдээлэл гадаадын хэвлэлд гарсан байна.
Гайхал цөмчин Б.Чадраа, ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нууц цөмийн гэрээ байгуулахыг хорьсон нь зөв өө, ил гэрээ бол байж болно шүү дээ, АЦС барих гэж байгаа юм чинь гэж шууд үгүйсгэжээ. Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн хэлж байгаагаар бол тийм зүйл ч байж болохгүй юм. Харин Б.Чадраа гуайн хэлж байгаагаар бол АЦС барина, түлш нь болох ураныг олборлоно, гарах хаягдлуудыг нь мэдээж Монголдоо булна. Цөмийн хаягдал булна гэдэг асуудлыг уг нь Үндсэн хууль, Хорт хаягдлын тухай хууль, Цөмийн зэвсэггүй бүсийн тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын баримтлал гээд олон зүйлээр хорьсон гэж байгаа.

Б.Чадраа АЦС баривал манай ашигт малтмал харийнхны савраас салж, монголчуудын гарт орох юм шиг зүйл яриад байгаа. Тэр АЦС гээч нь буу шийдэм барьж явж очоод гадаадын даварсан хулгайчдын нармайг нь наян хэсэг болгон хөөж явуулаад, хулгайлагдсан эрдэнэсийг май гээд бидэнд өгөх бололтой. Ийм утгагүй зүйл акадэмичийн толгойд ордог нь харуусалтай.
Хэрэв барихгүй бол гадаадынхан манай баялгийг түүхийгээр нь зөөж гаргана гэнэ. Барьчихвал тэд өө зөөхөө больё гэх юм уу, эсвэл түүхийгээр нь зөөхгүй, болсноор нь зөөе л дөө, эд чинь АЦС-тай болчихлоо ш дээ гэх юм байх.
Б.Чадраа гуай ашигт малтмалыг ариглан хамгаалагч огт биш бөгөөд дэглэмийн бодлогуудыг тууштай дэмжих буюу хүлээн зөвшөөрч, эвлэрч ирсэн нэгэн. Хамаг нүүрсийг Хятадад бэлэглэн цөлмүүлж буй явдлыг улайран балиашиглаж, нүүрсийг нэг нүдээрээ үзэхгүй хялайж, энэ аюулаас даруй салж амаръя, элдэв хоргүй уранаар л хоол хийж идье гэж хачин хачин юм ярьдаг болоод байгаа.
Энэ мэтийг Ц.Элбэгдорж ерөнхийлөгч минь анхаарахгүй бол, Б.Чадраагаас өгсүүлээд үүсгэл санаачлагыг тань үнсэн товрог болгох нь байна шүү.
Ч.Мөнхбаяр 

No comments: