Наргиа
Продюсэр найруулагчид санал дэвшүүлэв.
-“49 цаг” кинофэстивальдаа оролцъё оо, таминээ, санасан бодсон юм байнуу, чамд?
-49 цагт кино хийх гэж юу байсийм, шал балай болзолтойм байхчүүлээ. Уг нь ч саяхан би “Сармагчны хаан Тарзан” гэдэг кино үзээд, “Монгол Тарзан” гэдэг кино болгоод хийчвэл яасийм гэж бодох нь ч бодсон л доо.
-Сармагчны хаан нь Ү Күн ш дээ.
-Ү Күн бол хятад сармагчны хаан. Амэрик сармагчдынх нь Цэзарь, английнх нь Тарзан.
-Монголынх нь ерөнхийлөгч Э…
-За битгий солиороод бай, улс төрийн хэрэгт орох нь уу?
-Монгол Тарзан гэхээрээ яадаг юм бэ, монголоор ярьдаг юм уу, хаашаа юм.
-Юу гэж сармагчин ярих вэ дээ. Үгүй ээ, яахав, дохионы хэл ашиглаад монголоор ярьж болно л доо. Гэхдээ хамгийн гол нь - миний тэр кинонд монгол эмэгтэй сармагчдын дунд ороод Тарзан нь болох юм…
-Наадхыг чинь 49 цагт хийж болох юм байна. Ой, шалдан хүүхэн хоёр байхад л болоо. Зардал мөнгө шаардахгүй.
-Яагаад зардал шаардахгүй гэж? Эдгар Райс Бэрроуз Инк компаниас зохиогчийн эрхийг нь авахгүй бол болохгүй. Бэртон Уэрпэр гээч товарищ эрх авалгүй баахан Тарзаны тухай ном бичцэн чинь худалдаанаас хурааж авч, зохиогчийн эрхийг нь устгасан гэж байгаа.
-Чи чинь одоо Сармагчин гарагаас ирсиймуу, хаашаа юм. Монголд зохиогчийн эрх байтугай, зомбийн эрх ч байхгүй шүү дээ. Нам засаг маань хүртэл сонгуулийн рэкламандаа Тэра Патрикийн дүрсийг ашигладаг биз дээ. Тэглээ гээд Тэра тэр сонгуулийг худалдаанаас хурааж авч, зохиогчийн эрхийг нь устгаагүй байх аа.
-Би улс төр сонирхдоггүй. Чиний хэлж байгаагаар бол болох л юм байлгүй. Сармагчдыг компьютэрээр хийх юм уу, гориллийн арьс нөмөрсөн сүпэр оддыг тоглуулахад ч мөнгө орно л доо.
-Манай хогийн цэгүүд дээр бүх бие нь үсээр бүрхэгдсэн, алмас гэдэг хүмүүс үүсч байгаа гэж дуулаагүй юу. Тэднийг тууж ирээд л тоглуулчихна шүү дээ. Кино жүжигчид гээд байгаа баагийнуудын маань төвшингөөс дутнаа л гэж байхгүй.
-Горилл хоёр м өндөр, 200 гаруй кг, 30 орчим тоо толгойгоор сүрэглэдэг, мах бага иддэг, ус уудаггүй… Энэ шаардлагуудыг хангах уу?
-Хогийн хүмүүсийн үзүүлэлт наадуулаас чинь дандаа 10 дахин бага юм байна, яая даа байз…
-Хомункулус юм уу?
-Хогийнкулус аа?
-Биш ээ, хомункулус. Өчүүхэн хүн, чигчийн чинээ хүү, хүнэнцэр, төөтгөөхөн хүн гэх юм уу даа. Парацэлс бичихдээ, адууны ходоодноос гардаг гэсэн.
-Хог дээр хаягдсан сэг зэмнээс гарсан байж ч болох юм л даа. Би удам судрыг нь сонирхоогүй.
-Уснаас айдаг, цээжээ дэлддэг, маш хүч чадалтай зэрэг горилл шинж тэдэнд чинь байгаамуу?
-Тэр ч харин байхын дээдээр байнаа.
-Гориллийн эм нь эрээсээ хоёр дахин жижиг байдаг ш дээ. Тэгэхлээр энэ кинонд маань таарах монгол жүжигчин олдох уу?
-Тэра Патрик яагаав? Одоо чинь хүн бүхэн л монгол гаралтай болоод байгаа юм чинь лав монгол биз, жинхэнэ нэр нь Дариа Бадрах байлгүй дээ. Тэгээд ч манай сонгууль монгуулийг зохион байгуулалцдаг гэхээр зүгээргүй байж таараа.
-Хэр жүжигчин бэ?
-Оскарын шагналт. Гэхдээ порно Оскар л даа.
-Оскар л бол юу ч байсан яахав.
-Хичнээн гоё юм болно гэж санана. Ойн дунд Тэра мэдээж хэрэг чармай нүцгэн. Тэгээд хашхираад л, гүйгээд л, модонд авираад л, усанд ороод л, зодолдоод л, үнэн тачаангуй… Эм гориллууд хоорондоо дандаа зодолдож, ноцолдож, дээр дороо ордог гэж байгаа юм. Тэра ч бараг мээмээрээ тэднийг нам нам дэлдээд унагачих юм байгаа биз.
За тэгээд Жэйний эр хувилбар Жоныг ойд төөрч, ухаан алдсан байхад нь олно. Жон нүцгэн Тарзан хүүхнийг хараад цочирдож ахиад ухаан алдана. Хиймэл амьсгаа хийж сэргээнэ. Янзтай янзтай.
-Тарзан чинь эрэгтэй хүний нэр биш үү? Түүнийг яаж зохицуулах юм бэ.
-Гориллийн хэлээр Тарзан бол Цагаанаа гэсэн үг. Би хэлийг нь гадарлана л даа. Цагаанаа маань Жонд цээжээ дэлдэхийг заана.
-Мээмээ юу?
-Тийм ээ, мөн чамин харагдана даа. Жон Цагаанаад хүн маягийн сэкс заана.
-Хүн маягийн аа?
-Цагаанаа чинь өмнө нь сармагчин сүргийнхээ жанжинтай л пүдээн падаан болдог байсан байхгүй юу.
-Еэ бүү үзэгд. Тийм юм арай кинонд гаргах юм биш биз дээ.
-Гарганаа, гаргана. Монгол кинонд юу л бол юу гаргаж болно ш дээ. Тэгэхгүй л бол монгол кино урлаг биш болчиж байгаам.
Гориллтой нэг франц хүүхэн сэксэдсэнээс болоод ДОХ авсан гэжайгаан. Эртний шимпанзэ эртний хүн хоёр сэксэддэг байснаас ДОХ, рак үүссэн ч гэдэг. Горилл сүрэг дунд 13 жил амьдарсан Даян Фоссиг жанжных нь амраг байсан байж магад гэж таамагладаг. Тэгэхгүй л бол сүрэгт нь байх боломжгүйштээ.
-Ийм төвшний юманд би оролцож чадахгүй.
-Манай киноны төвшин чинь сармагчны төвшнөөс дээрдэх юу байгаа юм…
Ташрамд хэлэхэд, Даяныг Нуармачабэлэ гэдэг байжээ.
-Гориллийн хэлээр үү?
-Руанда хэлээр ээ. Сэвэжийн горилл ярихгүй, Бэрроузынх л яринаштээ.
-Монголынх ярих уу?
-Яринаа. Ямар дуугүй кино хийлтэй нь биш. Гэхдээ руанда хэлээр яривал зүгээр байх. Их товчхон хэл юм билээ. Нуармачабэлэ гэдэг чинь Ширэнгэд сармагчдын дунд амьдрагч цагаан эмэгтэй гэсэн үг юм билээ. Кинонд маань гориллууд олон үг хэлэхгүй байх нь үнэмшилтэй.
-Би руанда хэл мэдэхгүйштээ!
-Зүгээр зүгээр, Коко горилл дохионы хэлээр 1000, англи хэлээр 2000 үг мэддэг, дургүйцэл, таашаал, гунигаа илэрхийлж, хошигнож чаддаг байсан. Чи тэрнээс л дор байв гэж. Сармагчидтай ойлголцноо хө.
-Алиныг нь ч мэдэхгүй, чадахгүй юм байна.
-Хохь чинь тэгвэл! Манай урдаа барьдаг найруулагч гэгдчихээд байж байгаа царайг нь. Хэлдэг л үг нь “мэдэхгүй, чадахгүй”. Чадна гэж ганц удаа хэлж үзээч!
-Чадна.
-О`кэй.
Тэгээд л Тарзан, Жон хоёр бие биеийнхээ бөөсийг түүгээд л, ай мөн романтик!
-Бөөс өө? Тэрэнд чинь хэн тоглох юм бэ?
-Хогийн цэг дээр алмас-хүн үүсээд байхад бөөс-хүн яагаад үүсэхгүй гэж. Байгаа биз. Аваад л ирье. Тарзан чинь ороонгын урт, кактусын өндөр хоёрыг тооцоолохдоо муу тул дандаа хашгирдаг байжээ. Чи тооцоолж чадах уу?
-Чадахгүй.
-Ойлгомжтой, давгүй л кино болох юм байна. 49 цагт амжуулж чадах уу?
-49 цагт бол чаднаа.
Ч.Мөнхбаяр
ММХI.IX.XIV
http://www.facebook.com/moenhbayar
ММХI.IX.XIV
http://www.facebook.com/moenhbayar
No comments:
Post a Comment