Монголчууд бид “Төгс Хас” хөшөөг босговол
ертөнцийн гайхамшгуудын нэг гэгдэнэ
ертөнцийн гайхамшгуудын нэг гэгдэнэ
Саяхан Монголын үндэсний үзэлтнүүд “Хас” хэмээх лэкц зохион байгууллаа. Дэлхийн шинжлэх ухааны хамгийн том асуудал гэгддэг Сүпэрнэгдлийн онолыг шийдвэрлэсэн хэмээн олныг шуугиулсан судлаач Ч.Эрдэнэ, Монголын урлаг соёлоо сурталчлахад багагүй хувь нэмрээ оруулж яваа буянт үйлстэн С.Бадрал нар тус тусын лэкцээ уншив. Мөн лэкц зохион байгуулагдсан МҮЭСТО-д зураачдын Хасын сэдэвт бүтээлүүдийн үзэсгэлэн гарсан байлаа. Уг арга хэмжээг зохион байгуулагчдын нэг, “Хастанру” сангийн удирдах ажилтан, ноён Алтайтай ярилцав.
-Энэ лэкцийг зохион байгуулах болсны учир шалтгаан юу в?
-Бид хас бэлгэдэл бол Монголоос гаралтай, монголчуудын хамгийн эрхэм дээд, гол чухаг бэлгэдэл мөн гэж үздэг. Монгол үндэстний, монгол шашны, монгол төрийн бэлгэдэл бол Хас. Мөнх тэнгэрийн хүүхдүүд бид Мөнх тэнгэрийн бэлгэдэл болсон хасаа дээдлэхгүйгээр өөдлөнө гэж үгүй.
Олон түмэнд Хасыг сурталчлах зорилготой ийм арга хэмжээ зохион байгуулъя гэж эртнээс бодож явсаар бид өнөөдөр санасандаа хүрлээ. “Хөх Монгол”, “Даяар Хөх Монгол” зэрэг үндэсний үзэлтний бүлхэмүүд, “Цэнхэр наран”нийгэмлиг, Lead Link, Арилдал ХХК, “Үндэсний бууз”, Дэлхийн сонор ХХК, SCH тэлэвиз зэрэг олон байгууллага, уран бүтээлчид, хувь хүмүүс хамтран энэ арга хэмжээг зохион байгуулсан нь Хасын үзэл санааг ойлгодог, дэмждэг монголчууд өдрөөс өдөрт нэмэгдэж, хүрээ нь өргөжин тэлж байгааг харуулж байна.
-Танай сангийн нэрийг үзэхүл, Хас бэлгэдлээр дагнасан үйл ажиллагаа явуулдаг гэж ойлгогдохоор байна…
-Тийм ээ, үндэсний энэ эрхэм бэлгэдлээ монголчууд урьдын адил өргөн дэлгэрээр хүндэтгэн дээдэлдэг болох нь - бидний хувьд эн тэргүүний эрмэлзэл, зорилго маань. Гэхдээ бид бол үндэсний үзэлтнүүдийн байгууллага. Иймээс улс үндэстнээ аврах, сэргээн мандуулахад тустай бүхэнд чадах чинээгээрээ хувь нэмрээ оруулахыг хичээн чармайх болно.
-Та бүхэн Төгс хас хэмээх гурван хэмжээст хасын хөшөөг босгох төслөө энд танилцууллаа. Уншигчдад мөн танилцуулна уу?
-Хаанаас нь хэн ч харсан хас үзэгдэх энэ (үзэсгэлэнд буй загварыг нь заан хэлэв) гайхалтай амьд баримал монгол зураачийн авъяас билэг, монгол хүний сэтгэлгээ, оюун ухаанаар бүтсэн. Энэхүү гурван хэмжээст их биет Хас нь байнга эргэлдэж байхаар бодож хийцгээсэн. Хорвоогийн бүх юм эргэлдэж, хуйлрал үүсгэн оршдог нь мөнхийн чанартай, Мөнх тэнгэрийн жам. Түүнийг бэлгэдэж буй. Энэ гурвалжин буюу пирамид, тойрог бүгд өөр өөрийн нарийн утга учиртай. Энэ төслийг монгол түмэн маань дэмжинэ гэж найдаж байна.
Урьд өмнөх бэлгэ тэмдгийн соёлын түүхэнд хасыг зөвхөн 2 хэмжигдэхүүнт орон зайд дүрслэн илэрхийлж ирсэн бөгөөд 3 хэмжигдэхүүнт орон зайд бүтээгдсэн Төгс хас нь 3 эр буюу нар зөв эргэлтэт, 3 эм буюу нар буруу эргэлтэт, нийт 6 хасаас бүтнэ. Түүний бүрдүүлэгч элэмэнт нь 18 бөгөөд 6 талаасаа үзэгдэх тэгш хэмт 6 хас болно.
Тоон илэрхийлэл нь Монголчуудын онцгой эрхэмлэдэг 3-ын тоогоор илэрхийлэгдэх ба аль нэг тэнхлэгээр нь эргүүлэн хөдөлгөөнд оруулахад цаг хугацааны хэмжээс орж ирэх ба орчлонгийн бүрэн төгс загвар болно.
Төгс хас нь хас тэмдэгийн дээд бэлгэт, язгуурын хүчирхэг шинж төлвийг, Монгол улс үндэстний сүнс сүлд золбоо хийморийг 3 дахин эрч хүчтэйгээр өдөөгдөн сэргээсэй хэмээн түрхрээсэн, уриалан дуудсан бөгөөд “ Бэлгэдлийн соёл дахь нэгэн түүхэн анхдагч бүтээл” хэмээн эрдэмтэн судлаач Ч.Эрдэнэ үнэлсээн.
Орчлон ертөнц, түүний язгуур зарчим, хүний оюун сэтгэлгээний илэрхийлэл болсон энэхүү 3 хэмжээст Төгс хас бүтээлийг, хэрвээ хүсвэл Египтийн пирамид, Таж Махал, Эйффэлийн цамхаг зэрэг дэлхийн гайхамшигуудтай энэ зэрэгцэх, бэлгэ тэмдгийн соёлын оргил болгон туурвин босгох боломж монголчууд бид бүхний өмнө нээлттэй байна. Та бидний улс үндэстэн маань дэлхийн хамгийн анхны, анхны хэмээгдэгчдийн нэгэн бөгөөтөл, өнөөгийн Монгол улсад маань өөрийн язгуур шүтээн бэлгэдлийн монумэнтал бүтээл тун ховор байсаар...
2011 онд Их Хүн гүрэн байгуулагдсаны 2220, Их Монгол улсын 805, Богд хаант Монгол улсын 100, Ардын хувьсгалын 90 жилийн ой тохиох ба өөрсдийн улс үндэстэний соёл, түүхийг цаг хугацааны хувьд улам урагшлуулан авч үзэх стратэгийн шаардлагатай бөгөөд, ингэх шалтгаан, баримт хангалттай байгаа тул өнө эртний хас шүтээнээ анх удаа бэлгэ зүй, урлаг соёл, оюун сэтгэлгээний цоо шинэ хэлбэр, агуулгатайгаар бүтээн босгох нь туйлын чухал түүхэн ач холбогдолтой юмаа.
Үүгээр ч үл барам, хүн төрөлхтний танин мэдэхүйн гайхамшигт ололт болсон хас тэмдэгт монумэнтал бүтээл өдгөө ч дэлхий дээр үгүй бөгөөд, анхдагч дурсгал нь олдсон, уламжлал нь огт тасраагүй Төв Азийн өндөрлөгт буюу эх сайхан Монголдоо бүтээн босгох нь түүх, соёл иргэншил, оюун сэтгэлгээний нэн эртний болоод өнөө цагийн төгс хосмол, гэрч дурсгал болох болно.
Ч.Мөнхбаяр "Хастанру"-гийн Алтайн хамт
-Өвөг монгол соёлын 15 000 жилийн ойд энэ арга хэмжээгээ зориулсан байна. 15 мянган жил гэдэг бол их хугацаа. Энэ талаараа уншигчдад тодруулж хэлж ярьж өгнө үү?
-Монголын гэх онцлогтой хадны зургууд Алтайн нуруунаас олдсон нь 15 мянган жилийн настай. Тэдэн дунд Хас бэлгэдэл ч байсан.
Хас бол монголчуудын язгуурын шашин - тэнгэризм, бөө мөргөлийн гол бэлгэдэл. Олон арван мянганы тэртээгээс өвөг монголын соёлын ертөнц, оршихуйн нууцлаг зөн бэлгэ, дохио тэмдэг болон уламжлагдан ирсэн. Ер нь монгол хүн орчлон ертөнцийн бичил загвар учир ертөнцийн үүсэх, хувьсах, орших хамгийн ерөнхий зарчим үзэгдэл нь хуйлрал юм гэдгийг сэтгэн ухаарсан. Энэхүү төсөөлөл зөн совинд нь хоногшиж, хас үүссэн болов уу.
-Ертөнцийн хуйлралын зарчим болон хасын холбогдлыг дэлгэрүүлж тайлбарлан хэлнэ үү?
-Хасын эр нь нар зөв эргэлттэй, эм нь нар буруу эргэлттэй. Хөдөлгөөнгүй мэт бодогдож болох хэдий ч, мөнхөд зогсолтгүй хөдөлж буй үзэгддэг. Төгс тэгш хэм, уран сайхны хувьд нүд сэтгэлийг соронздон татагч увидастай. Монголын соёлд хас нь ихэнхдээ баруун буюу нар зөв эргэлттэй. Ер нь ертөнцийн гадаад үзэгдэл гол төлөв баруун эргэлттэй. Дун лавай, мушгиран ургах ургамал, ороомог бүтэцтэй бактэр, уураг, удамшлын ген, атом дахи элэктроны хөдөлгөөн цөм ийм эргэлттэй. Уурагт биеийн оршин тогтнох хэлбэр бол амьдрал. Уургийг бүтээгч нь амин хүчлүүд бөгөөд бас л эргэлттэй.
Биологийн биетийн дотоодод явагдах химийн урвалууд зөвхөн зүүн эргэлттэй байдаг. Амьдрал гээч нь тэгэхээр гүндээ зөвхөн зүүн эргэлтэт бүтэцтэй ба эм хас түүнийг илэрхийлнэ. Мөн байгаль дээр баруун эргэлтэт хөдөлгөөн нь энэргийг хуримтлуулах шинж чанартай байхад зүүн нь сарниулан алдагдуулах төлөвтэй байдаг гэх мэтийн олон хосмол зүй тогтол, шинж төлвийг хасаар томъёолсон байна.
Хас нь Австрали, Африкаас бусад газар өргөн түгээмэл. Монголчуудаар дамжин түгж тархсан нь ойлгогдоод байгаа юм. Хасын тухай судалгаа их арвин.
-Судлаач Ч.Эрдэнэ физикийн ухааны хүн л гэж ойлгогддог. Гэтэл хасын тухай сайхан ярилаа шүү…
-Эрдэнэ гуай Монголын оюунлиг, томоохон сэхээтнийхээ хувьд өргөн цар хүрээний мэдлэгтэй, судалгаатай хүн л дээ. Хасыг бас их судалсан. Хас бэлгэдэл нь төгс тогтмол болохынхоо хувьд физик, матэматикийн нарийн учир холбогдолтой байна гэж батлан үгүүлдэг.
Лэкцийнх нь сэдэв: “Хас бэлгэдлийн үүсэл гарваль, түгэн тархалт”. Эрдэнэ гуай чинь их үндэсний үзэлтэй, “Хөх Монгол” бүлгэмийн гишүүн шүү дээ. Шинжлэх ухаан дахь еврэйн ноёрхлыг монголчууд хална гэж өөдрөгөөр итгэж явдаг. Халах ажлыг өөрөө эхлүүлсэн. Шинжлэх ухааны, хүн төрөлхтөний оршихуйн хамгийн том асуудал болох Сүпэрнэгдлийн онолыг баталчихсан хүн. Гагцхүү санхүүгийн бэрхшээлээс болоод барууныханд таниулж, хүлээн зөвшөөрүүлж чадахгүй байгаа. Хас бол сүпэрнэгдлийн онолын бэлгэдэл ч болж чадахаар юм билээ.
Эрдэнэ гуайн бас нэг онол бол монголоцэнтризм буюу Монголоос хүн төрөлхтөн, соёл иргэншил үүсэлтэй гэх үзэл. Тэр онолыг нь Хас их баталгаажуулж өгдөг юм байналээ. Бид урьд Ч.Эрдэнэ гуайн сүпэрнэгдлийн онолын тухай лэкцийг зохион байгуулцгааж, энэ талаарх номыг нь эрхлэн хэвлүүлж, түгээж байсан.
-Судлаач, доктор, профэссор С.Бадрал мөн сайхан лэкц уншлаа.
-Бадрал судлаач “Хас-Монголчуудын оюун санаа, ахуй соёлд” гэсэн сэдэвтэй лэкц уншлаа л даа. Хасын талаар их том судалгаа хийж байгаа хүн. Бадрал судлаачийн яриаг сонсоход бол хэн ч гэсэн Хасыг монголчууд үүсгэсэн, хас бол монголчуудын үндэсний, шашны, төрийн гол бэлгэдэл гэсэн ойлголтоос хаашаа ч зайлж бултах аргагүй болдог. Саявтар гадаадад Монголд фашизм нацизм дэлгэрч байна, түүх давтагдаж байна гэсэн шуугиан дэгдсэн. Тэд Бадрал судлаачтай, түүн шиг хүмүүстэй уулзсан бол “Хас чинь Монголынх, монголчууд үүсгэсэн, Монгол чинь хасын орон юм байна” гээд л огт өөр, тэгэхдээ зөв шуугиан дэгдээх байв.
Энэ лэкц маань, индрийн ард нэг нөхөр стакантай ус залгилаад л нуршаад байх юм уу, уран илтгэгч гэх залуу гараа савчуулаад,хашхираад гүйгээд байх биш, харин ч илтгэгчид маань тайзнаас буучихаад, ажлын ширээн дээрх нөтбүкнээс проекторлон үзүүлэх дүрсүүдийг яриатайгаа хослуулан, чөлөөтэй нааш цааш харан үгүүлсэн өвөрмөц лэкц болсон ш дээ. Нөгөө Эл Горын алдартай лэкцтэй нэг уур амьсгалтай. Зарим хүн баримтат кино үзэх шиг санагдлаа гэж асан. Тун харуусалтай нь лэкцийн дундуур тог тасарсан. Манайх одоо энэ бурангуй, мунхаг байдлаа хэзээ арилгах юм бол. АНУ-д 1976 онд л хэт өндөр хөгжлөөсөө болоод, автомат төхөөрөмжийн алдаанаас үүдэн тог тасрахад, хүн ард нь дэлхийн гуравдугаар дайн эхэллээ гэж паниканд орж байсан байдаг.Гэтэл манайд ч өдөр бүр “дэлхийн III дайн” болж байх юм даа…
Бид лэкцдээ бурханч лам Пүрэвбат гуайг оролцуулж, Буддын шашны үүднээс хасыг тайлбарлуулах гэж байв. Пүрэвбат гуайд яаралтай ажил гарч, хүндэтгэх шалтгаан учирсан тул энэ арга хэмжээнд оролцож хараахан амжсангүй. Эртний нүүдэлчдийн бүрэн төгс боловсорсон мэтафизик гүн ухааны машид цогц томъёолол болох Хас нь буддын соёлд өөриймшин боловсрохдоо язгуур утгаа огт алдаагүй. Гэгээрэлд хүрч бурхан болохуйн бэлгэдэл нь болдог. Бурхан багшийн цээжнээ хас бэлгэдэл дүрслэгддэг нь тийм учиртай. Бараг буддын шашны гол бэлгэдэл гэхэд болно. Энхпүрэв гуай гээд хас судлаач, эрдэмтэй номтой хүн байна...
Бидний үйлс эхний шатандаа яваа, цаашид үргэлжилнэ, хийх ажил их бий.
-Өрнөдийнхөн болон хойд хөршийнхөн хасад харшилтай болсон тал бий…
-Гол нь еврэйчүүд хасыг үл хүлцэх байдлыг дэлгэрүүлж байгаа. Хойд Амэрик, Европынхон л тэдний нөлөөгөөр дургүйлхдэг л дээ. Гэхдээ түүх мэддэггүй, түүхээ мартсан хүмүүс нь шүү дээ. Уг нь еврэй ч, европынхон ч хасыг хүндэтгэн дээдэлж л явсан. Дэлхийн хоёрдугаар дайн л тэднийг харшилтай болгочихлоо. Нацизмын гэмт хэрэгт холбогдолгүй, монголчуудын язгуурын бэлгэдлийг буруугаар ойлгож буй тухайн хүмүүс өөрсдөө л буруутай. Бидний өвөг дээдэс ч, бид ч Хасыг маань Гэрман улс бэлгэдлээ болгон тахисанд буруугүй.
Манжийн дарлалаас ангижрахад монголчуудын толгойд юуны өмнө Хасаа үндэсний бэлгэдэл болгон дээдлэх санаа орж ирсэн. Нармай Монголын дайчид хас мөрдэстэй байв. Монгол ардын намын сүлд хас байсан. Данзан доллар гэж алдаршсан мөнгөн тэмдэгтэд Монгол төр улс, үндэстнийг хас л бэлгэдэж байгаа шүү дээ. БНМАУ-ын 1930-аад он хүртэлх төрийн албан бичиг баримт, сонин хэвлэлд хас өргөн түгээмэл байдаг. Бошгыг халах залуучуудын эвлэлээс Дэлхийн коммунист интэрнациональд томоо гэгч хас бэлгэдэлтэй далбаа бэлэглэхэд цаадуул нь талархаад л, адис хүртээд л авч байсан. Хитлэр гадаад ертөнцдөө дайсагнаж эхлэх хүртэл, монголчууд биднийг хас хэрэглэлээ гэж хэн ч буруутгадаггүй, тэгэх ямар ч үндэслэлгүй, өөрсдөө бүгд өргөн хэрэглэдэг асан. Өнөөдөр Монголын төрийн сүлдэнд хас байна. Үндсэн хуулинд энэ нь хөдөлбөргүй баталгаажчихсан. Өөрөөр хэлбэл монгол хүн Хас бэлгэдлээ эрх чөлөөтэй хэрэглэх нь хуулиар баталгаажсан. Хас хэрэглэх нь ямар ч буруу явдал биш. Манайд л еврэй, европчууд яах бол гэж бэмбэгнээд байгаа болохоос бус, тэдгээрээс бусад улс түмнүүд огт санаа зоволгүй, чөлөөтэй хэрэглэж байгаа. Европчууд ч бас янз бүрийн хэмжээгээр хэрэглэж л байгаа.
Хас бол нацизмын явдлаас болж хэлмэгдсэн бэлгэдэл. Хэлмэгдсэнийг цагаатгах сэтгэл, итгэл хэн бүхэнд байх ёстой. Монголчууд бид хасыг их хэрэглээд эндэл гаргаад байгаа юм биш. Харин ч зүй бусаар, дэндүү бага хэрэглэж байгаа. Түүх соёл руугаа анхаарал хандуулангуут л энэ нь шууд ойлгомжтой болж ирдэг.
Ярилцсан Ч.Мөнхбаяр
ММХ.XII.XIII
1 comment:
co za bzdura - swastyka nie pochodzi z mongoli jest obecna na wszystkich kontynetach poza Australią
Post a Comment