Friday, January 7, 2011

Дарга нар хужаа нартай нийлж, махны хомсдол үүсгэх бизнэс хийж, харин мах авах гэсэн хазар монголчуудыг хөөж туужээ

Хавар нүүрлэж болзошгүй өлсгөлөнд дарга нар, тусламжийн хүнсийг маш нууцаар шатааж устган бэлтгэж байна

Монголд махны дажин болж байна. Хятадууд хамгийн олон мал болох ямааны махыг уул овоо шиг ихээр гаргаж, тэдний гар хөл болсон дарга нар, суртал ухуулгачид “Ямааг устга, Орост биш Хятадад л өг, мах гаргаж буй хятадуудыг үзвэл зохих хяналтын, гаалийн, бусад байгууллагууд бушуу замаас нь зайл, өчүүхэн төдий ч бүү саатуул, сааруул, манай хоцрогдсон, харгис нядалгаанд шударга хүн төрөлхтөн жигшин зэвүүцэж буй тул амьдаар нь зар, гадаадынхан дуртай учир төл мал нядал!” гэж улаан хамгаалагчид адил галзууралдаж байна, хүн ард ч махны хомсдол, үнийн өсөлтөд бухимдаж, нөгөө дарга нарын “архи аваад уучихдаг” гэж ард түмнээ доромжилдог арав хорин мянга нь үнийн хөөрөгдөлтөнд л явчихаж байна.
Хятадууд МАА-г маань эзэгнэн түрэмгийлж байх яг л энэ үед нам засаг чэнжүүдтэй тэмцэлдэж эхэллээ. Уг нь урьд нь тэмцэж, махны хангамжийг зөв зүйтэй  зохицуулалтад хамруулсан бол сайн л байх байв. Харин одоо энэ нь хятадууд Монголын махны зах зээлийг бүрэн атгахад л туслах алхам болж буй.

Тэд эргээд монголчуудад өндөр үнээр дамлах гэж, Эрээнд ихээр нөөцөлж байна, манай томчууд үүнд их тусалж байна гэж төрийн нэг албаны дарга маань өчив. Монголын төрдөө дарамтлуулж, ажил амьдралгүй болохоон дөхсөн чэнжүүд хятад махчдын боолууд болж амь зогооход хүрч.
Наагуураа дарга нар маань хятадууд мах гаргахын эсрэг тэмцэнэ гэж буравч, цаагуураа хоршиж бизнэс хийгээд л явдаг гэнэ. Хятадаас хамгаална гэх тэдний үг Хятадад үйлчилнэ гэхийг хэлэх жаргон, хулгайч хэллэг л юм байхчивлээ.
Эрх баригчид харь найз нөхөд, садан төрөлтэйгээ нийлээд маврын хэрэг гүйцэв, мавр явах ёстой гэдэг шиг, Монголыг цөлжүүлж, МАА-г дампууруулчихаад одоо ямаа үүргээ гүйцэтгэсэн, ямааг устга гэж хийрхэж буй. Хятадад бараг 100 жилийн ноолуурын нөөц бүрдсэн гэв шүү. Ингээд малчид ноолуурын бизнэс ч үгүй, мал ч үгүй болж, мухардаж байгаа бол албан тушаалтнууд монголчуудыг авлан хоморголох бизнэсээ үргэлжлүүлсээр.
Хятадууд манай махыг өөрийн бүтээгдэхүүн гээд Солонгос, Ветнам, лалын орнуудад өчнөөн нугалан дамлаж буй аж. Тэдгээр орон алт шиг үнэлэгддэг хөрсөө сүйтгүүлэхгүй гээд ямааг хүлцдэггүй хэрнээн, ямааны махыг ардын эмнэлгийн ийм юманд ч сайн, тийм юманд ч ачтай гэхчилэн өндрөөр үнэлнэ. Хятадад ч мөн адил.
Мал эмнэлгийн байцаагч нар мах мянга мянган тонноор гарч байна, төр засаг ямар ч арга хэмжээ авахгүй байна, хавар өлсгөлөн болох нь ээ гэж үнэхээр зовнин үгүүлж байгаа аж. Монголд үнэгүй шахуу мах байна гээд,  дэлхийн стандарт энэ тэр гээд байдаггүй лалынхан наашаа хошуурч, зах, малчны хотыг Аллахын аймшигт “тайлгын газар” болгон хувиргаж, нядалгааны турш куранаа аялгуулан уншиж, ямааг хэдэн мянгаар нь хоолойг нь хэрчиж, дараа нь толгойг нь тасдаж, цусан далай урсгаж байгаад л явдаг гэнэ. Ингэж нядлаагүй бол бузар мах гээд тэд ам хүрдэг ч үгүй учир, өөрсдөө алуурчдаа авчирдаг.
Ташрамд, манай дарга нар чинь үндэсний нарийн мэдрэмжтэй юм байна шүү. Афганы хазаруудын монгол цустайг олж мэдчихээд, хазар бизнэсчид мах авах гэхэд виз ч олгодоггүй, арай гэж ирэхэд нь бүх ажлыг нь нураагаад, хөөгөөд явуулдаг гэнэ билээ. Монгол л биш бол хэнтэй ч сүжирнэ шүү. Хазар монголчуудыг харгислагч ерөнхийлөгч Карзайгаас манай нэг өндөрлөг маань салж хагацаж өгөхгүй л хэлхэлдээд явсан тал бий. Тэгээд бас тэр хурал нь Эвсэлд үл нэгдсэн орнуудын ч билүү, манай улс оролцох ёсгүй хурал байж таараад, онигоо болоод байсан санагдана.
Хятадууд манай бүх малыг нэг өдөр идчихсэн ч чадна. Дэлхийн хамгийн олон гахайтай орон хэдий ч, тэр нь тэрбум 500 сая хүн амынх нь дэргэд 400 саяхан. Тэгэхэд төр маань яаж байна. Орост болон бусад улсуудад бас мах нийлүүлнэ гэж (кг нь 2000 төгрөг хүртэлх үнээр) үйлээ үзэж буй. Бараг үнэгүй ав, дээрээс нь орд өгье гэх нь холгүй юм болж байгаад шилмэл малаа илгээсэн чинь Европын холбоонд элсэх гэж элдэв стандарт баримтлан мачийж буй оросууд ихэнхийг нь голоо биз дээ. Буриадын ХАА-н сайд Ж.Батуев өсгөж үржүүлэх зорилгоор сайн чанарын, цөөн тооны мал авах санал тавьсан бөгөөд харин “ямаа авахгүй, хөрс эргүүлдэг хорт амьтан” гэсэн байдаг.
Гадаадаас тусламжаар ирсэн гурил будааг түгээхээс залхуураад, ганц хоёр өт хорхой илэрсэн гэх шалтгаар сав л хийвэл устгадаг боллоо. Өт хорхойгүй ХАА гэж юу байх билээ, өт хорхойноос салгах аргыг харин мэдвээс зохилтой. Гэтэл цахилгаан станцид нууцаар, түлшинд хэрэглэ гэж өгчээ. Яагаад нууцлав? Тусламж өгсөн орнууд стандартад бүрэн нийцсэн гэдгийг нь нотлох учраас. Хог идэж, цас залгиж, траншэйнд хонож буй ядуус босч мэдэх учраас.
Ингэж л хайрт нам засаг маань ирэх хаврын болзошгүй өлсгөлөнд бэлтгэж байна даа.
Хэрэв мах үнэхээр тэдний ёрлож, төлөвлөж байгаа шиг 10000 төгрөгт хүрвэл махны дажин дайн болж, өлсгөлөн хүн ард яахаас ч буцахгүй гэдгийг мэдэхгүй байнуу, аль эсвэл ямар ч 7.1-нийг нам дарчих хүчирхэг ивээгчтэй болчихоод ааг омог нь багтаж ядаад байнуу?
Ч.Мөнхбаяр
ММХ.XII.XXI

P.S. Дарга нар биднийг өлсгөлөнгөөс аврах гээд Лаост газар худалдан авч, тутарга тарих болсныг дурдахаа мартаж.

No comments: