Saturday, February 28, 2009

Сонирхолтой нийтлэлүүд (латин үсгээр)


Та энэ зурган дээр дарж, томруулан уншина уу.

Өнөөгийн ЗГ-ыг огцруулах цаг болжээ!


Ард түмний эсрэг тогтолцооноос ч салцгаая!

С.Баярын өмнөх ЗГ-ын үеэс нийгэм-эдийн засгийн дотоодын Их нуралтын шинж тэмдэгүүд илрэх болсон. Тэр үед, ашигт малтмалаа 100% эзэмших, олборлолоос бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх бүрэн циклийг нь барьж байгуулах, энэ салбарын ашиг дээр суурилсан олон салбарт эдийн засгийг цогцлооход чиглэсэн алхмуудыг цаг алдалгүй хийсэн бол, өдийд нийгэм-эдийн засгийн сэргэлт ирсэн, дотоодод их нуралт тохиолдохгүй, байгалийн баялагтай бусад орнуудын адилаар дэлхийн хямралыг сөрөг нөлөө багатайгаар даван туулах байлаа. Гэвч тийм алхмуудыг хийгээгүй, харин ч Их нуралтыг улам ойртуулах, хор хөнөөлийг нь нэмэгдүүлэх алхмыг л тууштай хийж ирэв.
Ерөнхий сайд гэдэг албан тушаалыг хувийн өмчөө болгочихсон С.Баяр дахин ЗГ тэргүүлсээн. Тэгэхдээ, АН-тай хамтарсан хэдий ч, тусыг эс олов.
Аанай л, Монголын нийгэм-эдийн засагт сөрөг нөлөө л учруулах алхмуудыг хийж ирэв. Аливаа нэг зүйлийг «дэмжлээ» ч, сөнөтөл нь «дэмжиж» байсан байх юм.
Барилгын салбарын цар хүрээ хэтэрч, зах зээлд таагүйгээр нөлөөлж болох шинж тэмдгүүд илэрсээр байхад шийдвэртэй арга хэмжээ аваагүй. Харин ч уг гажуудлыг улам дэвэргэн хөөргөдсөөр, Их нуралт үүсгэх нэг гол түлхэц болгочихсон. Өчнөөн хөрөнгө залгисан баахан дутуу барилгатай л боллоо. Баригдаж гүйцсэн нь борлогдохгүй болсон, хамгийн гол нь маш чанаргүй.
Монголд олон жил ажилласан украины мэргэжилтэн хэрэв нураах л шаардлагатай ийм барилгажуулалт цаашид хийгээд байх аваас, газар хөдөлбөл хүн төрөлхтний түүхэнд 2-рт орох хөнөөлтэй гамшиг болно шүү гэж анхааруулсан. Их нуралт гэдэг маань барилгын салбарт шууд утгаараа тохиолдох нь байна шүү дээ.

Энэ салбарыг гамшиг, ирээдүйн их аймшиг бо
лтол нь хөгжүүлснийг «барилгын» хүйтөрөлгүйтгэл гэмээр байна.
МАА-н сүйрлийг аваад үз. Бэлчээрийг цөлжүүлэх, салбарыг явцуу бүтээгдэхүүнтэй болгож эрсдэлжүүлэх уршигтай ямаа үржүүлгийг хэт өөгшүүлсээр байгаад, хүрэх боломжтой хамгийн муу үр дүнгүүдэд нь хүргэчихсэн. Хэдэн зуун мянган малчин давхаргынхан үгүйрэн хоосорч, нийслэлд цагаачлан ирж, нэн ядуучуудын армийг өсгөх магадлалтай болсон.
Цаашдаа МАА хүн амыг махаар ч хангах үүргийг гүйцэтгэж чадахааа болих төвөгтэй. Олон мянган жилийн түүхтэй МАА сүйрч, хүн амыг ажлаар, хүнсээр хангахад туйлын бэрхшээлтэй болж ирэх нь ээ. Үүнийг «МАА-н», «ямааны» хүйтөрөлгүйтгэл гэмээр байна.

Малчид бүгд үгүйрч, үгүйрсний улмаас дахин МАА-г босгож чадахгүй. Төр мэдээж устгах л зорилготой юм чи
нь юу гэж босгож ирэх билээ. Ингээд л МАА авралгүй сүйрнэ. Бүгд л ингэж үгүйрч, сүйрч байна. Монгол бүхэлдээ!
1990 оноос хойш улс орны бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, түүхий эдийг тонон дээрэмдэж, «хог хаягдал» нэрийн дор харьд гаргаж, хог хаягдал авчирч дамлах аян руу нам засаг нийт хүн амыг түлхсэн. Үр дүнд нь, улсын эдийн засагт маш их сүйтгэл учирч, дэндүү олон иргэн худалдаа, үйлчилгээ рүү хошуурч явцуурсан.

Худалдаа, үйлчилгээ хэтэрсэн ч, худалдан авагч, үйлчлүүлэгч хомсодсоор ирсэн нь аргагүй юм. Өдгөө худалдаа, үйлчилгээ эрхлэгч олноороо хоосорч дампуурч, цаашдаа худалдаа, үйлчилгээ ч хомсдож, худалдан авагч, үйлчлүүлэгч ч ядуурсаар байх чиг хандлагатай болсон. «Худалдаа-үйлчилгээний» хүйтөрөлгүйтгэл гэж бас байсан буюу. Бүх төрлийн хүйтө
рөлгүйтгэлийг өнөөгийн ЗГ таслан зогсоох бүү хэл, өмнөх ЗГ-ын адилаар үргэлжлүүлж, гардан гүйцэтгэж эрчимжүүлсээр л ирлээ. Үйлдвэржилт, атрын аян гээд л ярьдаг ч, худал хуурмаг уриа лоозон, тоогоор ард түмнийг хуурав. Монгол шиг үйлдвэржилт, газар тариалангийн түвшингээр доогуур улс гэвэл, тэдгээрийг хөгжүүлэх боломжгүй бичил улсанцрууд л байгаа. Зориудаар үйлдвэр-газар тариаланг устгасан ерээд оны эрх баригчдын бодлогыг засах дүр үзүүлэвч, үнэн чанартаа үргэлжлүүлсээр л байгаа нь энэ ЗГ. «Үйлдвэр-газар тариалангийн» хүйтөрөлгүйтгэл үргэлжилсээр.


Бүтээн байгуулалт (фотог Ч.Мөнхбаяр)

Ашигт малтмалыг харийнханд бэлэглэлийн журмаар өгч, зуучилсан гэж ашгийн 10-15 хувийг авч байх дарга ангийнхны гэмт хэрэг улс орныг ямар ч авралгүй болгох гэж байна. «Хууль бус хуулийн хэрэг», «10-15 хувийн хэрэг», «Тогтвортой байдлын гэрээний хэрэг», «34 хувийн хэрэг», «3 тэрбумын хэрэг», «Хэдэн зуун ордын хэрэг» зэрэг олон улсын чанартай гэмт хэргүүд энэ салбарт үйлдэгдсэн буюу, үйлдэгдэж байна. Монголчуудыг амьжиргааны ямар ч эх үүсвэргүй болгохыг завдсан «ашигт малтмал»-ын хүйтөрөлгүйтгэлийг энэ ЗГ урьд өмнө байгаагүй хэмжээнд эрхлэн хэрэгжүүлж байна.
Улс түмнийг хавтгайд нь эрүүжүүлж, өөрсдөө үлгэрлэж байгаад гэмт хэрэгжүүлж, хууль зөрчихөөс өөрөөр амьдрах аргагүй болгож, гэмт хэргийн нээнтгэн дор байдагтаа дэглэмд хүлцэнгүй захирагдахаас ч аргагүй болгож, ёс суртахууныг устгаж байгаа нь маш ноцтой хэрэг юм. «Ёс суртахууны» энэ хүйтөрөлгүйтгэлийн хожим учруулах гай түйтгэрийг урьдчилан тааварлахад нэн бэрх.
Боловсрол, соёл, шинжлэх ухааныг унагаж, оюуны хоосролыг нийгэмд буй болгосон гэм аймшигтай. Манайх шиг харанхуй, мунхарсан улс орныг гэгээн цагаан өдөр дэн бариад хайсан ч олохооргүй болсон. Нэг л жишээ хэлэхэд, дунд сургуулийн цээж бичгийн шалгалтанд унахгүй хүн хамгийн зөв бичих ёстой салбарт тун ховор байгаа бөгөөд, ерөнхий мэдлэгийн талаар бол дурдах ч хэрэггүй болчихоод байна. Хэрээс хэтэрсэн дээд сургуулиуд нь шахааны ном борлуулах, шоудах талбар л болчихсон, бусад шатны боловсрол гэж мөн л үгүйтэй адил. «Оюуны» хүйтөрөлгүйтэл гэж энэ.

Эрүүл мэндийн салбарыг 19 жилийн турш устгаж ирлээ. Дарга нар маань харийн эрүүл мэндийн байгууллагуудад хөрөнгө оруулж, тэнд л өндөр үнэтэйгээр эмчлүүлэхийг санал болгодог. Энэ мэт хандлага нь суурь ноцтой өвчлөлүүдгүй монгол хүн гэж үгүй болгосон нь «эрүүл мэндийн» хүйтөрөлгүйтгэлийн үр нөлөө.

Улаанбаатарын агаарыг үзэгтүн. Дэлхийд ийм бохирдсон агаартай цэг галт уул дэлбэрэлтийн дараа л түр буй болохоос бус, өөр алга. Хоёр сая хүнтэй болох магадлал бүхий нийслэлийн хүн ам нэгэн өдөр бүрэн агааргүйдэж, багтран хиарах, тэр өдрийг хүртэл амьсгалын замын өвчлөлүүд, тэдгээрээс үүдэх бусад өвчлөлүүдээр олноор үхэж үрэгдсээр байх нөхцлийг л дарга нар маань бүтээн байгуулж байна. Бүхий улс орны агаар, ус, хөрс дээд зэргээр бохирдож, хордож байгааг үзэгтүн. Эцсийн эцэст, хүн гэдэг ус, хөрс, агаараас бүтдэг тул энэ гурав доройтвол яахин амьд явах билээ. «Экологийн» хүйтөрөлгүйтгэл гэж энэ.
Монгол үндэстний түүх соёлыг мушгин гуйвуулах, гутаан доромжлох алхмууд байнгын төлөвлөгөөтэйгээр хийгдэж ирсээн. Бага буурай учраас яс үндэсгүй дарга нарын маань нүдийг хорсгоод болохоо байсан үндэстний маань өөрийн гэх буй бүхнийг устгаж байна. Оронд нь, залхаах зориулалттай тэнэг мунхаг атрибутууд, бутафоруудыг санал болгодог нь «үндэс угсааны» хүйтөрөлгүйтгэлийн нэг л мэх. Харьд уусгах томоохон ажлуудыг зохион байгуулж буй нь бас нэг мэх. Олон мэхээр «үндэс угсааны» хүйтөрөлгүйтгэлийг хийж байна даа.
Хямралын үед ард иргэдээ өргөн тэтгэх байтугай улам дарж, сөгтгөж, мөлхүүлж авч байгаа «хямралын» хүйтөрөлгүйтгэл ч идэвхитэй явагдаж байна.

Ард түмнийхээ эсрэг хүйтөрөлгүйтгэлийг нь эсэргүүцэх боломжгүй болохын тулд сөрөг хүчнийг дарж, нэг намын үзэл суртлыг тулгаж, жандарм-шоронгийн хатуу дэглэмийг тогтоож, «их хэлмэгдүүлэлт»-ийн хүйтөрөлгүйтгэлийг хэрэгжүүлж ирэв.

Шүтэн бишрэх эрх чөлөөг боогдуулж, шашны байгууллагыг төрийн үзэл суртлын нэгэн аппарат болгох төлөвлөгөө хэрэгжүүлж, итгэл бишрэлийн үнэт цэнэт зүйлсийг буй бүхнээрээ завхруулах нөлөө үзүүлж, харин ч массыг сатанизаци, шулмизаци руу хөтлөөд байгаа байдал төрд ажиглагддаг. “Итгэл бишрэлийн” геноцид гэж үүнийг хэлмээр байна.

Энэ төрийн гадаад харилцаа мөн хүйтөрөлгүйтгэлд чиглэж ирсэн. Ардчилалгүй, гаж буруу дэглэмтэй зарим улсын эрхшээлд орох, асар их зээл авч монголчуудыг дааж давшгүй өрөнд унагах, неоколоничлолыг урьж залах чиглэлээр л гадаад харилцаа явагдаж ирэв. Өөрийн эрх ашгийг дэлхийн эрх ашиг болгож оршин тогтнохуйгаа хангах нь гадаад харилцааны гол зорилго байдаг бол, харийн зүй бус ямарваа эрх ашгийг өөрийн «эрх ашиг» мэт болгож, улсаа сөнөөхийг эрх баригчид маань зорьсоор өдийн хүрлээ.
Энэ ЗГ-ынхан хувийн ёс зүйгүй байдлуудыг ч гаргасаар ирсэн.

Асуудлыг ойлгохгүй, ойлгохыг хүсдэггүй байдлаараа өнөөгийн ЗГ гайхширал, алмайралд оруулдаг. Жишээ нь, санхүүгийн хямрал гээд ганц хоёр банкны дарга, эзэд хямраад байгаа юм шиг зүйл ярьж, тэр хямрал нь доллар, валют солигч (“ченж”), импортын бараа зэргээс болсон мэт солиордог. Санхүүгийн хямрал бол Их нуралтын зөвхөн нэг симптом бөгөөд, шалтгаан нь олон төрлийн хүйтөрөлгүйтгэл юм. Дээрх хүйтөрөлгүйтгэлүүдийг зогсоохгүйгээр, үүний тулд хэрэгжүүлэгчдийг нь албан тушаалаас нь халж, зохих хариуцлагыг хүлээлгэхгүйгээр симптом ч арилахгүй, шалтгаан ч арилахгүй.

Тиймээс, 90-ээд оноос хойшхи манай ЗГ-уудын өөрийн улс түмнийг устгах уламжлалт бодлогыг залгамжлан авч, илүү далайцтайгаар, өргөн хүрээтэйгээр, шинэ шинэ харгис хэрцгий арга хэмжээгээр баяжуулан хэрэгжүүлж, эцсийн үр дүнд хүргэх үйл ажиллагаа явуулж ирсэн өнөөгийн ЗГ огцрох болжээ.

Эрх баригчдын хорлонт үйл ажиллагаа улс орноо улаан кхмерийн Камбож болгоход чиглэж байна. Ухаалаг бус удирдах давхаргынхан нь улс түмнээ хайр найргүй мөлжиж, сөнөөж байснаас, үгээгүй ядуучууд бусдыгаа дээд зэргээр үзэн ядаж, улаан кхмер гэх улангассан этгээдүүдийн амжилт олох хөрс нь болсон юм. Улаан кхмер гээч, люмпенүүд дээр суурилсан хүч «нэн ядуу тариачдаас бусдыг устгах хэрэгтэй, хэн хүнс буй болгонов, тэр л идэх шаардлагатай» гэхчлэн туйлширч, харийн туршилтын тоглоом ч болж, 3 сая гэмгүй ард иргэдээ алж хядаж, улс орноо дундад зуунд оруулж байсан. Ийм аюул, буруу хувьсгал ч гарч мэдэх юм шүү /Зөв хувьсгал бол зүйтэй асуудал л даа/

«Өөрийн хүнсийг л буй болгочихдог тариачдын нийгэм буюу «тосгоны коммунизм»-ыг байгуулах нь амар юм биш үү» гэсэн харийн мунхаг онолын туршилтын талбай нь Камбож болж байсан. Амьдрах бүх нөхцлийг нь устгаж, эцэст нь өлбөрлийн хэсгийг нь хүнстэй хэсэгтэй нь алалдуулах замаар бага улс түмнүүдийг устгаж болох биш үү гэсэн онолын туршилтын талбай нь Монголд болоод байна. Харийн даалгавраар уг туршилтыг гардан гүйтцэтгэгч лаборантууд нь манай ЗГ-ууд байж ирлээ дээ.

Их бага аливаа улсын хувьд, бусад улс түмэн үгүй болох нь дотоодын нь бүх асуудлынх нь хойно тавигддаг билээ /Туршилтын туулайнуудын орон-Монголд л харийн эрх ашиг дотоодын бүх асуудлын дээгүүр тавигдаж ирлээ/. Камбожид харь гүрний зарц нар харгис туршилт хийж, 3 сая хүнийг алж хядаж байхад хэн ч болиулаагүй. Манайхад ч мөн тэгж хандахыг үгүйсгэх аргагүй.

Тиймээс хувь заяагаа зөвхөн би, чи, та, бид бүхэн, монголчууд минь л шийдвэрлэх ёстой. Хэн нэгэн иргэний үүргээ, хүний үүргээ биелүүлж чадахгүй малгай өмссөн мал шиг явах аваас, тэр туршилтын ямаанууд шиг заазлуулна шүү. Тийм арчаагүй «хүмүүс» цөөнх гэдэгт итгэж найддаг аа.

Ард түмний эсрэг тогтолцооноос салцгаая!
Хамгийн түрүүнд хийх алхам маань гэвэл: Ард иргэд минь, цаг алдаагүй дээр энэ ЗГ-т үгүй гэж хэлцгээе! Би л лав «үгүй» гэдгээ хэлчихлээ.


Ч.Мөнхбаяр
MMIX.II.XV
"Болсон явдал", №3, 2009.2.23

Monday, February 23, 2009

Дугуйлангийн хөдөлгөөн л монголыг аварна!


Бусад оронд тариачид нь хадуур сэрээгээ бариад босч л байх үед, харанхуй бүдүүлэг гэгдсэн монголчуудын дунд дугуйлангийн хөдөлгөөн үүсч, өрнөж, өргөн дэлгэрлийг олсон билээ.
Дугуйлангийн хөдөлгөөнд харц ядуу ард иргэд хамрагддаг байсан. Тэдний гол үйл ажиллагаа нь хуулийн дагуу зарга хийх явдал. Сайн дурын, албан бус, бэсрэг хэлбэртэй энэхүү иргэний хөдөлгөөн нь асар уудам нутагт таран суусан нүүдэлчин амьдралын онцлогт зохицсон байв.
Заримдаа хүч хэрэглэх, зэвсэгт эсэргүүцэл үзүүлэх үйлдэл хийдэг ч, дугуйлангийнхан гол нь “оюунлиг” тэмцлийг өрнүүлдэг байв. Феодалын бурангуй үед заалдаад, заргаа авдаг ч байсан нь монголын эгэл ардуудын соёл боловсролыг нотлох бүлгээ. Тэд эрх тэгшээ илэрхийлж, басхүү сайн үйлс нарны сацраг адил мандан бадартугай гэсэндээ, дугуйг тойруулан гарын үсгээ зурцгаадаг байсан. Нөгөө “бичиг үсэггүй, хоцрогдсон” гэгдсэн ардууд маань ийм л байж шүү дээ. /Бяцхан халил хийхэд, дундад зууны хятад түүхч: “Монголчууд бичиг эзэмшихийг эрмэлзэх бөгөөд, заасан багшдаа цагаан дээл, саарал морь бэлэглэдэг уламжлалтай” хэмээсэн байдаг”/.
Ар Өвөр Монголд адил хэмжээгээр дугуйлангийн хөдөлгөөн өргөн дэлгэрсэн байлаа. Манай Ар Монголын дугуйлангийн хөдөлгөөний алдарт зүтгэлтэн бол Ард Аюуш /1859-1939/.
Тэрбээр Засагтханы аймгийн Дархан гүний хошуунд /өдгөө Ховд аймгийн Цэцэг сумын нутагт/ аж төрж байхдаа дугуйлангийн хөдөлгөөнийг санаачлан өрнүүлсэн харц ард билээ. Дугуйланд нь мөн харц ардууд цуглаж, нийгэм-улс төрийн хэргийг хэлэлцдэг, хошуу ноён Маньбазарын дарлалыг хязгаарлах арга замыг эрэлхийлдэг байв. Нийгмээ алхам алхмаар сайжруулж, сайн сайхан болгоно гэсэн хувьслын үзэл энэхүү дугуйланд зонхилдог байлаа.
Одоогийн манай дарга нарын харгис дарлалыг санагдуулам “нөхөр” байж л дээ, тэр Маньбазар. Хувийн ажилдаа хууль бусаар ардуудыг дайчилна, хятад худалдаачидтай нийлж, харъяат олноо шулж мөлжинө, тансаглан жаргасны өр төлөөсөө албатуудаараа л төлүүлчихнэ, дугуйлангийн хөдөлгөөнийг нухчин дарна.
1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалыг дэмжин оролцож, дугуйлангийнхан “Буянт” пүүсийнхнийг нутгаасаа хөөн гаргаж байжээ. Хэсэг хугацааны дараа уг пүүсийнхэн эргэн ирж, Маньбазар ноёнтой нийлэн, үймээн самуун дэгдээлээ гэж Аюуш нарыг хориулж, эрүүдүүлж байж. Чингэхэд, Цэцэг нуурын дугуйланг дэмжигч ард иргэд босож, тэднийг суллуулжээ. Үнэндээ энэ хошуу хоёр засагтай болсон мэт байв. Нэг нь хошуу ноёны, нөгөө нь Цэцэг нуурын дугуйлангийн засаглал.
Аймгийн чуулган асуудлыг шийдэж өгөхгүй байсан тул, Аюуш нарын төлөөлөгчид заргын болон бусад баримтуудаа /жишээ нь, эрүүдэн байцаахад тасарч унасан мах/ бүгдийг авч, Их Хүрээнд очин заргалдсан байдаг. Аюуш Шүүх яам руу дайран орж, асуудлаа танилцуулж байжээ.
Феодалын засаг хэцүү шүү дээ. Төдийлөн нааштай хариу өгсөнгүй. Гэвч дугуйлангийнхан нутгийн ардуудаа дарлуулахгүй гэж, 10 жил Маньбазар нартай тууштай тэмцсэн аж.
Ард Аюуш сайн эрийн шинжтэй, есөн эрүүг ч ажиггүй давчихаар нэгэн байсан хэдий ч, зэвсэгт хөдөлгөөн, сайн эрийн тэмцлийг сонголгүй, бичиг сачигтай ноцолдож байсан нь нэгийг хэлээд байгаа юм. Монголчууд маань улс төрийн тэмцлийн соёл боловсрол, арга туршлага сайтай байжээ.
Социализмын үед дугуйлангийн хөдөлгөөн ахин өрнөх вий гэж эмээж, Ард Аюушаас бусдыг нь ярьдаггүй байлаа. Өдгөө бас тэгж байнам. Ард Аюушийг ч ярихаа больчихсон юм биш үү.
Өдгөө харгис дэглэмийн эсрэг олигтой тэмцэл өрнөхгүй байна. Хоёр том нам нэгдээд, харийнхны дэмжлэгтэй нэг цул дарангуйлал болж хувирлаа. Бусад намууд дарагдсан, залгигдсан, засаглалд санаархагсдын л гишгүүр төдий болсон байдалтай. Иргэний хөдөлгөөнүүд нухчигдсан, завхарсан, худалдагдсан, нэр хүндээ алдсан, доройтсон гээд л янз бүрийн шалтгаанаар замхарч дуусч байх шиг.
Ард түмэнд эрх чөлөө, ардчилал, тусгаар тогтнолыг авчрахын тулд тэмцлийн шинэ хэлбэр, жинхэнэ ардын хэлбэр хэрэгтэй гэж хэлж болно. Энэ шаардлагад тохирох улс төрийн хөдөлгөөн бол-Дугуйлан.
Монголын уламжлалт энэхүү тэмцлийн хэлбэрийг сэргээх цаг нэгэнт болсон. Миний бие энэ талаар нэг бус удаа дуугарч, ноднин ХБХ дээр хэлээд ч авсан.
Иргэдийн улс төрийн ухамсар, нийгмийн идэвх, тэмцлийн дадлыг дээшлүүлэхэд дугуйлангийн хэлбэр туйлын зохистой. Дугуйлан ер нь хуулийн хүрээнд тэмцдэг тул төр засгийн репрессийн үйл ажиллагаанд өртөх нь бага байх болно. Хүртээмжтэй, ардач, бүтээлч, хөгжүүлэгч, гэгээрүүлэгч чанаруудыг агуулах тул өргөн хүрээг хамарч чадна. Сайн дурын, албан бус зарчим дээр ажиллах учраас төрөөр хүлээн зөвшөөрүүлэх тал дээр бэрхшээлгүй, аливаа хүнд суртлаас ангид байх юм. Эхэн үедээ авсаар бага хүрээтэй байх дугуйлан нь хүчтэй лидер, их хэмжээний санхүүжүүлэлт, далд том “ивгээгчийг” шаардахгүй. Бүх л зүйл нь, яг л урьд ямар байсан шигээ, уламжлалаа дагаад явчихад бүтнэ гэсэн үг. Жинхэнэ ардын хөдөлгөөн л байх учиртай юм.
Дугуйлангийн хөдөлгөөн өргөн олныг хамарвал монголчууд маань аяндаа нэг том дугуйлан мэт болон нэгдэж нягтраад, улс төр сая нэг ард түмнийх болж чадна.
Олны хүч оломгүй далай гэдэг. Далай шиг их хүч байхад, нийгмийн ямар ч асуудлыг шийдвэрлэж чадах нь ойлгомжтой. Ардын хөдөлгөөн-Дугуйлан улс түмнийг маань аварч чаднаа!
Дугуйлангаа байгуулж зөв шударга үйлсийн төлөө тэмцэцгээгтүн! Дугуйлан мандтугай!

Ч.Мөнхбаяр
ММVIII.XII.XX

Улс төрийн хэлмэгдүүллийг таслан зогсооё!


ЦАУЗБУК-т бичсэн ил захидал

1. 70 хүн буудуулж, нас барсан уу?

7.1-ний үйл явдлыг “Пьяные мародеры сожгли штаб-квартиру правящей партии” хэмээн оросын хэвлэлд бичсэн байж билээ. Пьяные мародеры шатаасан байж болно оо. Харин хэн нь вэ?
МАХН байраа голж чамлах болсон, 20 гаруй давхар цамхаг босгож, түрээсээр нь яггүй ашиг олчих төлөвлөгөө боловсруулсан, зураг төсөл нь хавар бэлэн болчихсон байсан, 7.1-нд өөрсдөө шатаачихаад харин мөнгийг нь улс түмнээр гаргууллаа, бурууг нь шударга залууст үүрүүлж яллалаа гээд л өчнөөн бичигдэж яригдлаа ш дээ.
Байр шатсаны эргэн тойронд 5 хүн амь үрэгдэж, 30 хүн шархдаж, 1000 хүн баривчлагдаж, 300 нь яллагдлаа. “Сөрөг” хүчний сонины №283 /3058/-д “Дал шахуу хүн буудуулж нас барсан, бууны суманд өртөж шархадсан хүний тоог гаргах аргагүй” гэсэн ч байдаг.
ИХН-ын ЕНБД Э.Батбаяр: “Урьд нь олон жагсаал болж байсан, 7.1-нийх огт өөр болсон. Үймээний хэргийг МАХН цагдаагийн байгууллагатай хамтарч үйлдсэн” гэж мэдэгдсэн билээ.

2. С.Баярын хамсаатан 7.1-ний үймээнийг зохион байгуулсан гэж баривчлагдсан

7.1, 2-нд баривчлагдсан 800 гаруй хүмүүсийг Линчийн шүүхээр оруулж, толгой түрүүгүй балбаж, гар болон цахилгаан бороохойгоор тамлаж, дэглэлт, хүнд нөхцлөөр зовоож, “Би хулгайч!” гэж том цаасан дээр бичүүлээд бариулан зогсоож, зургийг нь дарж байсан аймшигт хэрэг байдаг.
Хэн Линчийн шүүх хийв, тэр линчийн шүүхийг авах магадлалтай. Ард түмэн авдгаа авчихсан, буцаан өгч мэдэх юм шүү. Хүчирхийлэл хүчирхийллийг төрүүлдэг эгэл үнэнийг санаж, хаа хаанаа бодолтой, хариуцлагатай байх хэрэгтэй юм.
Баривчлагдсан хүн бүр тархи толгой, элэг бөөр, нуруу нугасны гээд өчнөөн хүнд өвчтэй болсон. Үүний хариуцлагыг хэзээ хэн хүлээх вэ, хохирлыг нь яаж барагдуулах вэ?
Шархадсан нэгнийг өрөвдөөд эмнэлэгт хүргэж өгсөн хүн баригдаж, хоригдсон. СТӨ-г галаас хамгаалж байсан хүмүүс мөн баривчлагдсан. С.Баярын сонгуулийн штабад ажиллаж байсан хүнийг ч үг яриаг нь тоохгүй бариад хорьчихсон. Магнайн жолоочийг нууцалсан дугаараар дуудаад, очиход нь отоод барьж, улмаар МАХН-ын байр луу очсон онц ноцтой хэрэгтэн гээд ялласан.
Хоморголон баривчлалт одоо ч үргэлжилсээр. Цагдаа нар цуглуулсан бичлэгээ 7 сарын турш үзсээр, харсан бүхнийхээ царайг нүдэлчихсэн, эрж хайсаар явдаг гэнэ. Шинэ жилээр талбай дээр зургаа авахуулж яваад баригдсан хүний ар гэр тэр тухай өчлөө ш дээ.
Барьсаар, хорьсоор л байна. Хэзээ хүртэл үргэлжлэх вэ?

3. Манайд хүн буудаж алаад, акт биччихэд л болчихдог гэнэ

Олон янзын нэртэй шорон гяндангуудын маань хүнд нөхцөл, эрүү шүүлт дэлхийн аймшгуудын нэг билээ. Хүн бүхэн түүнийг гэрчлэн ярьдаг. Харин бичихлээр шүүхдүүлдэг, шүүх төр талдаа л үйлчилчихдэг болж. Шоронгийн хоол ундны асуудал дээр тийм жишээ саяхан тодорхой гарлаа.
7.1, 2-нд баривчлагдсан хүмүүсийг харгис хатуу нөхцөлд хорьж саатуулж байсан, эрүүдэн шүүсэн нь тус тус ялт хэрэг мөөн. Гэм буруутныг олж хариуцлагыг нь хүлээлгэх нь шударга түмний үүрэг юм.
Төрийн төлөөлөгч буугаа сумлаж тулгаад “Чамайг буудаж алчихаад акт биччихэд л болоо. Амийг чинь хэн ч нэхэхгүй” гэж байсан байх юм. Бас: “Энэ хэргийг хүлээхгүй бол ээжийг чинь шоронд хийнэ, юу болохыг ойлгож байгаа биз!” ч гэж байж. Төрийн өнгө ийм болоо юу.
Олон удаа хэлмэгдэн хоригдон тэмцэгч Баасан гуай: “Нэл халдварт өвчин болсон, хүйтэн, чийгтэй, бохир, бөөс хуурстай, хөнжил гудас нь хүрэхгүй нөхцөл л тэнд байна. Өглөө орой 1 талхыг 4 хүнд хуваан өгдөг, өдөр адууны цувдай, шар будаатай шөл өгдөг. Тэндхийн ажилтнууд хоригдогсдыг дэглэж уйдаагаа гаргадаг. 128 хүний нормтой газар 400 хүн хоригдож байна. Амьдаараа ялзарсан охин тэнд байж л байх юм. Жирэмсэн хоригдоод энд зулбасан бүсгүй ч байна. Төрөнгүүтээ биеэ үнэлсэн, гэр бүлийнхээ орлогын цорын ганц эх үүсвэр болсон, нөхөр нь хүүхдийг авчирч хөхүүлгэдэг тийм эмэгтэй ч байна” гэж ярьсаан.
Шорон гяндангийн орон болсон Монголд минь “Жагсаалд оролцсон хүмүүсийг яллаж дуустал өршөөлийн хууль гарахгүй. Аль болох олон хүн, олон айлыг залхаан цээрлүүлж байгаад ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр өршөөнө” гэх яриа их тэнүүчилж байна. Монголчууд бид зөвхөн улс төрийн тоглоомын золиос л байх тавилантай юм гэж үү?

4. Монголын хуулийн байгууллага хүүхэд гэж юу байдгийг мэддэггүй

Манайд шүүх гэж юм үгүй болж, яллах автомат л байгаа бололтой. Гэм бурууг нотлох шаардлагагүй болжээ. Эрүү шүүлтэн дор өөрөөр нь гэрчлүүлээд л, чулуу шидсэн болгоод л, хэргийн бүрдэлгүйгээр яллачихаж байна. Нотлох баримт үгүй бол шүүгдэгчид ашигтайгаар шийднэ гэдэг хуультай атал эсрэгээр шийдэж ирэв.
Биесээ огт танихгүй хүмүүсийг хүчээр багц болгоод, “бүлэг” гэж хүндрүүлэн ялласан. Тэр “бүлэг”-тээ хүүхдийг зохиомлоор оруулж, хүүхдийн хэргийг хаалттай шүүх ёстой хэмээн, олон түмний нүднээс далдхан яллаж байв л.
Тэгсэн атлаа, хүүхдийг яллаагүй гэх хачин мэдэгдэл хийх болсон. Д.Батсайхан гэдэг дарга: “Монголын шүүх хүүхэд шийтгээгүй, харин насанд хүрээгүй хүн шийтгэсэн” гэж тайлбарласан. Монгол төрийн хувьд хүүхэд гэж байхаа больжээ!
“7.1-ний үеэр галдан шатаалт, хулгай дээрэм, хүчирхийллийг тэгж ингэж зохион байгуулсан, мөнгө, архи, чулуу, молотовын гранат тараасан” л гээд төрийн пропаганд тархи угаасаар ирэв. Тийм ялт хэргийг үйлдэгчид нь илэрсэнгүй, ул мөр нь ч огт үгүй. Ил задгай хорлон хийгээд байцгааж байсан бол газар дээрээ камердуулаад, танигдаад, илчлэгдээд, хэдийнээ тодорхой болох байсан биз ээ. Гэвч тэр үл үзэгдэгч хүмүүс, МАХН-ынхан далдыг харагчид бололтой.
Шударга бус яллалт ар гэрийнхнийг нь ч яллаж, тэднийг түмэн зовлонд унагаж байна. Яллагдсан хүн гэр бүлийнхээ тэжээгч байсан нь олонтаа. Өмгөөлөгч хөлслөх, эргэлт оруулах зэрэгт зарцуулах мөнгө, элдэв явдал суудал, хөөцөлдлөгөө, дарамт ар гэрийнхнийг туйлдуулж гүйцэж байгаа.
Өмгөөлөгчдийн үүрэггүй байдал олныг гайхашруулсан. Тэд дэглэмийн талд илэрхий зогсож, мөнгө төгрөг ихээр зувчуулж, ар гэрийнхнийг айлган сүрдүүлж, байдалтай эвлэрэхийг тулгаж байжээ.
Өмгөөлөл гэдэг явц шүүх процессоос хасагдчихжээ. Цаашдаа өмгөөлөгч ч гэж байхаа болчих нь бололтой. 1000 өмгөөлөгч буй атал, төрийн гэх хэдхэн өмгөөлөгчдөөр “үйлчлүүлэхийг” санал болгох болсон.
Улсын яллагч Б.Энэрэл: “Дээрээс өгсөн чиг үүргийн дагуу үймээнд оролцсон хүмүүст ял төлөвлөсөн” гэж ам алдсан тухай нэгэн сонинд бичсээн. Шүүх гэдэг чинь нам засгийн чигээр бус, хараат бусаар ажиллах ёстой юм биш үү.
Ард түмнийг залхаан цээрлүүлэх чиг үүрэг хэрэгжсээр.
МАХН-ын 3 тэмдэг газар хэвтэж байсныг авчихсан хүн 7500 төгрөгийн эд зүйл хулгайлсан гээд яллагдлаа.
Хүүхдүүдийг хэрэг төвгөөс сэргийлж, хамгаалж, “гэртээ харь” гэж байсан нь камерт өртсөн хүн ялт хэрэгтэн боллоо.
Магнайн бие хамгаалагчид ял сонслоо. Тэдний буруу гэвэл ажил олгогчоо хамгаалж, цалинтай ажлаа л хийсэн. Гэтэл “та нар Магнайг хууль зөрчихийг нь болиулаагүй” гэжээ. Бие хамгаалагч гэдэг чинь дэглэмийн харгалзагч байх ёстой юмсанжээ.
Машинд нь цагаан хоолой л байсан, ИХН-ын жолооч Д.Даваасамбууг үймээн дэгдээгчдийг болон, үймээн дэгдээх хэрэгсэл зөөсөн гэж буруутгав.
Ийм жишээг тоочивч баршгүй....

5. Эрүү бууддаг маньякийг яагаад хайхгүй байна?

Зөвхөн нэг талаас л яллаад байгаа нь бас л “чиг үүрэг” биз ээ. Нөгөө талаас бол хэнийг ч ялласангүй.
Хамгаалах хэрэгсэлгүй иргэд рүү чулуу нүүлгэнэ гэдэг нэг гэмт хэрэг. Асуудлыг намжаах арга хэмжээ авалгүй, хурцатгасан гэмт хэрэг гэж байна. 7.1, 2-ны өдрүүдэд баривчлагдсан ард иргэдийг Линчийн шүүхээр оруулсан хэрэг, хоригдогсдыг харгисласан хэрэг, эрүү шүүлтийн хэрэг, хуурамч хэрэг хүлээлгэсэн хэрэг, хэлмлэгдүүлэн ялласан хэрэг... Бас СА маягийн этгээдүүдийг ард түмний эсрэг турхирч, байдлыг дэвэргэсэн хэрэг гэж байна. Хамгийн ноцтой нь олон хүнийг буудаж алсан, шархдуулсан ялт хэрэг. Энэ бүхний эздийг олж, ял хүлээлгэх асуудал яагаад огт байхгүй байна вэ?
Эрүү бууддаг маньяк алуурчныг яагаад хайхгүй байна?
Яагаад хариуцлага хүлээх ёстой албан тушаалтнуудыг багш болгочихов? Тэд залууст юуг зааж сургах хэрэг вэ?
“Чиг үүрэг”-ийн гэмт хэрэг ч гэж буй шүү!

6. Буудуулсан хүнийг зодож алсан бололтой

Буудуулсан Г.Ариунбаатар нарийн гэдсээ тайруулсан, наалдангитай болсон, хөдөлмөрийн чадвараа алдсан байна. Шударга ёсны төлөө тэмцлийг зохион байгуулах болжээ.
Ж.Батзаяа мөн буудуулсан. Хөлөндөө 4 удаа хагалгаа хийсэн, бяцарсан ясаа мөн ч их түүлгэсэн. Шархадчихаад хэвтэж байхад нь толгойг нь өшиглөж, дэвсэж, “Хохь нь!” гэж хашгирч байсан хууль сахиулагчдыг тэр гэрчлэн ярьсан.
Буудуулсан хүү Э.Энхтөр 16 настай. Барилгын коллежид орж суралцана гэж бодож явсан. Харин 7 сар хэвтэрт байна. Хэзээ тэр босохыг бүү мэд.
Алагдсан Т.Батсайханы ах: “Моргонд очиход, дүүгийн цогцсыг ороосон даавуу цустай нь наалдаад хөлдчихсөн байсан. Толгой нь их хавдсан, тоос шороо болсон, хөхөрсөн, арьс нь язарч урагдсан байсан. Дүү минь буудуулаад зогсолгүй, зодуулж амиа алдсан бололтой” гэж ярьсан.
Байр шагнал, түйвсэн хэргийн мөрөөр дэндүү чармайн ажиллаад, бусад хэргүүдийн мөрөөр яагаад чармайн ажиллахгүй байна вэ? Буудуулсан, зодуулсан, гэмтсэн иргэдийн эрх ашиг нь эрх ашиг биш юм уу?
Буудсан хүмүүсийг зарим иргэд “цагдаа нар” гэж байна. Заримдаа бол төрийн СА албаныхан байсан байж болохор юм ойлгогдоод байгаа.
Хүний амь, эрүүл мэнд үнэгүй болчихсон, зөвхөн байр үнэтэй болчихсон газар уу, энэ Монгол маань?

7. Монголд сөрөг хүч бүрэн устгагдлаа

7.1-нээр далимдуулж, сөрөг хүчнийг нам дарж, удирдагчдыг нь хорьж, хэрэгт холбогдуулж, айлган сүрдүүлж авлаа. Улс төрийн харгислал нам засгийн энгийн практик, нийгмийн ердийн уур амьсгал болсон.
ИХН-ын гэхэд л жолооч, бие хамгаалагч, сонгуулийн штабад нь ажиллаж байсан оюутнуудыг нь хүртэл хорив.
Нам засагт таалагдаагүй бүхнийг л араандаа зуугаад, гүжирдэж гүтгээд, хэлмэгдүүлэхийг зэхээд байдаг боллоо.
“Иргэдийн шударга шүүх” хөдөлгөөний тэргүүн Х.Бат-Ялалт нэг шүүгчийн буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон иргэнийг өмгөөлж, уг шүүгчийн талаар гомдол гаргажээ. Гэтэл уг гомдол алга болж, Х.Бат-Ялалтыг “хүний нэр хүндэд халдав” гэж баривчлав. Ард иргэдийг өмгөөлөх нь гэмт хэрэг гэж тооцогддог болчихож.

8. С.Баяр улс төрийн хэлмэгдүүлэлт болж буйг зөвшөөрсөн

“Засгийн газрын 100 өдөр” гэж, “Шрек” киног санагдуулам хөгийн жүжгийг нэгэн зоригт эмэгтэй тасалдуулж, “...Тэр яриад байгаа сайн сайхан чинь хаа байна? Хаа байна, тэр эрх чөлөө? Та нар намайг буудчихаач!...” хэмээн, индэр дээрээс бачимдан орилсон билээ. Тэрбээр өршөөлийн хууль гарахгүй байгаа, хэлмэгдэгчид хоригдсоор байгаад бухимдсэн хэлмэгдэгчийн ар гэр аж.
Тэгэхэд жүжигчин олон “Наадхийгаа бууд!”, “Эднийг цөмийг нь бууд!”, “Хөөе, чи зайлаач ээ”, “Галзуу амьтныг Шар хаданд хэвтүүл!”, “Болиоч, буугаач!” гэхчилэн хашхичиж, улангасан эсэргүүцэж байв.
Ноён Нямдорж дараа нь үг хэлэхдээ, тэр эмэгтэй өөрийг нь буудахыг завдсан мэт болгож, шууд л гүтгэж байна билээ. Мэргэшчихсэн юм билээ л дээ, нам засаг маань.
Тэр эмэгтэй уг нь нөгөө гутал шиддэг нөхөд шиг л алдаршчих учиртай байв. Гэвч дарга биш болохоор нь ХМХ-үүд дараад л өнгөрсөн.
Сүүлийн үед “хүлээлт” гэдэг бүдүүлэг яриаг дарга нар гаргав. Тэдний хэлээрр өчихөд, өнөөгийн нийгмийн гол хүлээлтийн нэг нь өршөөлийн хууль болоод байна. Уг нь бол хүлээлт биш, шаардлага л даа.
Өршөөлийн хууль гэсэн дарцгаар өөрсдийгөө дарга нар рекламдаад ч авсан. Арвин гишүүн “100 хувь өршөөнө” гэлээ. Хүн буудчихсан, буудуулгасан, эрүүл мэндийг ноцтой хохироосон, хохироолгосон албан тушаалтнууд, албан хаагчид, ялт хэрэгтнүүдийг бол өршөөж болохгүй л байх. Өршөөж болохгүй өөр ч тохиолдлууд бий.
“Хууль зөрчөөд ч болсон суллая” гэж нэг УИХ-ын гишүүн хэлэв. Хууль тогтоодог хүн хууль зөрчье гэж хэлж таарах уу. Үгүй ээ. Хууль зөрчиж яллах нь ч буруу, суллах нь ч буруу.
“Шийтгэхдээ хавтгайруулсан...” гэж ЕС С.Баяр хэвж, хэлмэгдүүлснийг хүлээн зөвшөөрсөн. Хавтгайруулан дэглэмчин болгох чиглэлтэйгээр суллах төлөвлөгөө буй ч гэж дуулдлаа. Юуг ч хавтгайруулж эс болно.
Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоод, ял эдэлж буй хүнийг өршөөдөг хуультай болохоос бус, гэмгүй хүнийг өршөөх нь түүнийг гэмт хэрэгтэн гэж гүтгэж, ахин хэлмэгдүүлэх хэрэг болно.
7.1-ний үйл явдалтай холбоотойгоор хэлмэгдсэн О.Төгөлдөр улс төрийн нам байгуулж тэмцэнэ гэж мэдэгдлээ. Байдал ахин хурцдаж болно.
Улс төрийн хэлмэгдүүлэлтийг таслан зогсооход юун түрүүн хэрэгтэй алхам бол хэлмэгдэгчдийг цагаатгах явдал юм. Ноднин би энэ тухай нэг бус удаа бичиж, 10.22-нд “Цагаатгах тухай” шинэ хуулийн төслийг уриалгатай хамт гарган төр түмэнд хүргэж байсан.
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс /ЦАУЗБУК/ бол яг энэ асуудал дээр гардан ажиллаж байх учиртай байгууллага юм.
Тийм учраас ЦАУЗБУК-д хандан:
1. 7.1-ний үйл явдалтай холбогдон хэлмэгдэгсдийг “Цагаатгах тухай” шинэ хууль гаргуулахын төлөө тэмцэх;
2. Тус хэлмэгдэгсдэд холбогдох материалуудыг судалж, цагаатгахад шаардагдах материалыг бүрдүүлэх;
3. Тус хэлмэгдэгсдийг цагаатгах үндэслэл, шаардлагыг сурталчлах;
4. Улс төрийн хэлмэгдүүлэлтийн гэм буруутнуудыг гэсгээн цээрлүүлэхийг шаардах ажлуудыг хийж гүйцэтгэхийг уриалж байна!
Энэ бол ЦАУЗБУК-ийн эрх үүрэг төдийгүй, нэр төрийн үйл хэрэг юм!

Ч.Мөнхбаяр

Нийт уншигчдад хандсан ил захидал


Эх орноо аварцгаая!

Яаж харийн луйварчдыг хөөж явуулах вэ?

Өнөөдөр ашигт малтмалын тухай их яригдаж байна. Дарга нар ямар нэг орд, дэлхийн уул уурхайн тухай эцэс төгсгөлгүй, эмх замбараагүй, гуйвуулж мушгисан өгөгдлүүдийг хөврүүлж, ард түмнийг төөргөдүүлэх, залхаахыг оролдож байна. Ийм юм яриад хэрэггүй.
Яг өнөөдөр нэг л юм ярих хэрэгтэй байна. Тэр нь юу вэ гэвэл, «Яаж харийн луйварчдыг энэ салбараас, эх орноосоо хөөж явуулах вэ, яаж неоколоничлолоос чөлөөлөгдөх вэ, яаж монголчууд ашигт малтмалдаа эзэн болох вэ?» гэж. Товчоор бол: «Харийн түрэмгийлгэчдээс яаж эх орноо чөлөөлөх вэ?».
Эх оронд үхлийн аюул нүүрлээд байна. Бүгд эх орноо чөлөөлөх ариун үйл хэрэгт нэгдэж, эрслэн босох хэрэгтэй болов. Эсбөгөөс, хүзүүндээ «Мануухай» гэсэн пайз зүүгээд ногооны газар гараа алдлаад зогсох нь шулуун.

Дарга нар харийн олборлогчдын ашгийн 10-15 хувийг авдаг

«Хөрөнгө оруулагч Монголыг тоохгүй байсан, ЗГ ямар ч болзлыг чинь зөвшөөрнө шүү гэж гуйдаг ажилтай байв» гэж урвагч нар хуцдаг. Янхан эмсийн ажил хий гэж тэднийг томилоогүй байлтай.
ВНР Монголыг тоохгүй яваад өгсөн л гэсэн. Өөрсдөө л авлига нэхээд хөөгөөд явуулсан юм байхчивлээ.
«Та нарт зүгээр бэлэглэчихье, харин биднийг сайн зууч гэж үзэж, ашгийн 10-15 хувийг өгч байх хэрэгтэй» гэсэн болзлыг дарга нар тавьдаг байж. «Хожим толгой цусдах ийм луйварт оролцохгүй ээ» гээд зарим нь явсан аж. Зарим нь «Энэ улс орныхон хязгааргүй мунхаг тэнэг болж таарлаа. Тэрийг нь далимдуулаад, үлгэрт гардаг шиг баяжиж болох нь» гээд зөвшөөрсөн.
Хэрэв дарга нар үүрэгт ажлаа хийгээд, шаардлага хангасан гадаадын хөрөнгө оруулагчидтай хуулийн дагуу ажиллах аваас, цалингаа аваад л явах шүү дээ. Монголчуудад шунахай болзлоо тавибал: аягүй бол хэрэг нь илэрнэ, задарна, манайхан тэгээд ч глобал том үйлдвэр байгуулахгүй тул «10-15 хувь» нь гэж харьцангүй бага юм ирнэ. Ингэхлээр хязгааргүй сувдаг бэрд, чөтгөр шулам дарга нар маань харийнханд Монголын бүх баялгийг бэлэглэлгүй яахав дээ (10-15 хувиа мартахгүй нь мэдээж).
Гадаадын хөрөнгө оруулагчидтай ажиллах жишиг байгаагүй юм биш. Манайх 49 хувийг нь эзэмшээд, дээрээс нь татвар төлбөрөө аваад, өчнөөн хүнээ ажлаар хангаад, хот суурин босгуулаад явдаг байсан «Эрдэнэт», «Монросцветмет»-ийн жишиг байсан. Энэ жишиг нь шударга бус гэж шүүмжлэгдсээр, Монголын тал 51 хувийг нь эзэмших болсон. Ингэж л эзэмших хувиа өсгөх чиг хандлагатай явах учиртай.
Ашигт малтмалын тухай хуулинд 51-ээс бага хувийг яавч зааж болохгүй байв. Учир нь, 51:49-ийн харьцаатай хамтарсан үйлдвэрүүдээ шууд алдах нэгэн үндэслэл байсан. Тэнэг хуулиас болж, оросууд «бидэнд шударга бус хандаж байна, хуулиа дагахгүй байна» гэж гомдол мэдүүлж байгаа.
Түүнээс гадна, Монгол улсын ашигт малтмалын салбарт гадаадын хөрөнгө оруулалт шаардлагагүй юм. Хөрсөн дорх ашигт малтмал өөрөө хөрөнгө. Yүн дээрээ суурилаад зээл хөрөнгө босгож, хэрэгцээтй бол гадаадын мэргэжилтэн, компанийг хөлслөн ажиллаж, ашигт малтмалын салбарын ашиг дээр суурилсан олон салбарт эдийн засгийг цогцлоох хэрэгтэй байв.
Гэвч, малгай өмссөн малнууд төрд байж ирэв. Хулгайч дээрэмчид эзэгнэж ирэв. Зөвлөлтийн колоничлолд хүчин зүтгэдэг колонийн урвагч тшмэдүүдийн колонийн сэтгэлгээтэй, урвагч гахай нохой хүүхдүүд ноёлж ирлээ дээ.

«Орост төлөх их өр» шиг хэмжээний мөнгийг хоёрхон бага харийн компани манайхаас дээрэмдчихсэн

«Харийнханд хамаг ашигт малтмалаа бэлэглэхгүй байгаагаас болж, өдөрт Монгол улс сая доллар алдаж байна» гэж солиордог. Хэрвээ бэлэглэчихвэл дэлхийд байхгүй, дэлхий зүүдлэхгүй их долларыг алдана. Харин олж авах юм гэвэл ядуурал, өлсгөлөн, байгалийн гамшиг.
Юун сая доллар тэд яриад байна? Дарга нар өөрсдийнхөө хувь болгож авах сая долларыг л яриад байгаа юм. Монголд, нууцаар харийнханд ашиглагдаж байгаа хэдэн зуун ордуудаас, тэдний авах 10-15 хувь гэж өдөр бүр сая сая доллар халаас руу нь орж байдаг. Нэмж сая саяыг халааслахыг ч тэр хомхой хулгайч нар хүсэж байгаа.
«Бороо Гоулд» тогтвортой байдлын гэрээ /ТБГ/ гэдэг солиорлын дагуу өчнөөн жилийн турш ямар ч татвар төлөхгүйгээр манай алтыг дээрэмдсэн. 40 /50 ч гэдэг/ тонн алт дээрэмджээ. Бусад компанийг бодвол тал бүрийн хөнгөлөлт эдэлж, эрхэлж гүйцсэн байсан. Ашгийн 10-15 нь ивээгч даргын халаас руу явна. Тэр дарга бол угаасаа энэ бодлогыг санаачилсан, боловсруулсан хүн гэнэм.
Дарга нар ард түмэндээ хайртайдаа биш, гадаадын луйварчин компаниудыг ивээх гэж, бүх татварыг 10 хувь болгосон. Иргэдийн хөдөлгөөнүүдийн тэмцлийн дүнд, уурхай хаагдах дөхөх үес «Бороо Гоулд»-аас 10 хувийн татвар гэж 75 сая доллар авчээ. Урьд нь тэгж авч байсан бол, нэмж 400 сая доллар авах байж.
Гэвч гадны компани татвар их төлөх тусам л манай даргын халаасанд орох мөнгө багасах тул, тэр их алдагдсан мөнгөний төлөө юу гэж харуусах билээ.
Төмөртийн цайрын уурхайгаас мөн 10 хувийн татвар авч байсан бол улсад их л мөнгө орох байж. Энэ хоёр уурхайтай ТБГ байгуулсан шунахай даргаас болж улс тэрбум доллар алдаж. Харин тэр дарга долларын тэрбумтан болоо биз ээ.
10 хувийг аваагүйгээс болж, тэрбумыг алдаж байгаа юм чинь, улс 100 хувь эзэмшсэн бол 10 тэрбумыг олох нь ээ дээ. Манай 70 жилийн социалист их бүтээн байгуулалтын өр гэж тиймэрхүү мөнгө байсансан.

Фридландыг «Монгол улсын баатар»-т тодорхойлоод, олгуулах гэж байжээ

Манай нэг тэнэг дарга бий. Бас л Оюутолгой зэргийг харийнханд яг одоо бэлэглэчихье гээд л их гүйсэн. Тэр дарга хөлслөгдсөн бууны нохойгоор Фридландад алтан хөшөө босгуулъя гэж бичүүлж байсан. Өөрөө Фридландыг Монгол улсын баатар болгоё гэж тодорхойлоод, зөндөө л хөөцөлдсөн гэнэ. Ингэвэл Фридланд надад бялууны хувийг өгөх болов уу гээд. Гэтэл өнөө Фридланд нь хамаг ялт хэрэг нь илрээд, шоронд сууж байгаа гэж сонслоо.
Тийм л их шунахай юм бол, тэр Фридланд шиг гүйж харайгаад, өөрөө ордын эзэн болоод ашгийн 1 хувийг биш, 100 хувийг нь аваад сууж байх нь яав /ямар нэг ордын ашгийн 10-15 хувийг нэг биш, бүлэг хулгайч хүртдэг/.
Яагаад манай дарга нар ийм арчаагүй юм бэ? Монголчуудыг л харгислаад байдаг болохоос, гадаадынхны баас шээс нь болоод л явдаг шүү дээ.
Яагаад гэвэл, удам угсаагаараа харийн колоничлолд зүтгээд, улс түмнээ сөнөөлцөөд ирсэн, урвагч сэтгэлгээтнүүд учраас тэр.

Оюутолгой, Тавантолгойн орд ойлгож хэвшсэнээс 10 дахин их баялагтай ч байж болно

Ашигт малтмалын геноцидээр ард түмнээ хөнөөж буй дарга нар харь эзэддээ захиалга өгч, «Дэлхийн өсөлт» гэдэг тоглоомын байгууллага байгуулгасан гэдэг. Утгаа бол тийм байгууллага байхгүй юм. Учир нь олон улсын мундаг газар гэж харагдуулахын тулд Монголд байгуулаагүй. Гадаадад бол, колоничлолыг сурталчилдаг тийм газрыг байлгахгүй.
«Дэлхийн өсөлт» бол ердөө л дарангуйлагчдын хэвлэл дээр дармалдсан цаас. Ашигт малтмалаа харьд бэлэглэхийг уриалсан материалуудыг нь, ашигт малтмалын геноцидийн үүсгэн санаачлагч, «монгол» жанжин нь энд бичиж бэлтгэдэг байна.
Тэр жанжны үгийг бүх дарга нар дагадаг. Жанжин нь болохоор харийнхны үгээр л явдаг.
Оюутолгой, Тавантолгой ийм тийм хэмжээний нөөцтэй л гэдэг. Жинхэнэдээ бол, арав дахин их нөөцтэй ч байж болно. Харийнхны өгсөн тоо л байдаг байна.
Тэд манай дарга нарыг ч яаж ч хулхидаж болно. Учир нь манайхны тооцоо гэж байдаггүй аж. Монголд үнэндээ ямар баялаг байгааг, яаж харийнхан дээрэмдэж байгааг хэн ч ядаж багцаагаар мэддэггүй ажээ. Энэ бол маш түгшмээр асуудал юм.
Олон саяын хөрөнгө оруулалт хийсэн гэсэн тайландаа харийнхан «асар үнэтэй, ажилчдын тансаг байр барьсан» гэсэн нь «хааны ордонтой дүйхүйц» гэсэн ойлголт төрүүлэхээр байжээ. Тэгсэн атал, дэргэд нь тус бүр жийпний үнэтэй жорлонгуудыг бол барьсан гэсэн байхыг үзээд, сэжиг төрж нягтлан шалгавал, жирийн гэр, модон жорлон л барьсан байж. Үй зайгүй хайртай түнш дарга нарыгаа ингэж хулхидаж байдаг харийн луйварчид манай баялгийн тухай ямар мэдээлэл гаргаж өгөх вэ? Ямар ч гэсэн, манай тооцоо л гэж байхгүй.
Мэдээллийн энэ байдлыг өөрчлөх ёстой. Өөрсдөө судалж байж, дараа нь харийнхантай хамтран ажиллая. Уул уурхайн мэдээллийг ард түмэнд ил байлгая, маш нууцын зэрэглэлтэйгээр бидний хувь заяаг шийдвэрлэж байдгийг болиулъя. Дотоод гадаадын талын худал хуурмаг мэдээллийг таслан зогсооё.

Оюутолгойн дайтай зэсийн, нефтийн орд зэргийг дарга нар нууцалж байна

Сүүлийн үед орд нуудаг өвчин гарсан гэнэ. Оюутолгойтой адил хэмжээний зэсийн ордыг нуулаа л гэх юм. Мөн уг ордтой дүйцэх баялагтай нефтийн ордыг нууж байна гэнэ. Ашиглаад эхэлчихсэн ч юм билүү, хэн мэдлээ.
Хэдэн зуун ордыг нууцаар, гэрээ хэлцэл гэлгүйгээр харийнханд бэлэглэчихсэн, ашиглуулж байдаг аж.
Саяхан нэг сэтгүүлч нутгийнх нь Молор толгой алга болсон тухай бичиж. Багадаа гоё сайхан чулуугаар нь наадаж өссөн уг толгойг харийнхан нэг зун л буулгаад, ухаад аваад явчихсан гэнэ. Гоё чулуутай тэр толгойн оронд, хавьтаж ойртохын аргагүй шороо оволзсон гүн хар нүх л үлджээ.
Молор чулууг нь харийнхан зорох машинд хэд үрээд л, жийпний үнэтэй хөөрөг болгоод нааш нь илгээдэг аж.
Хэдэн «Молор толгой» байна вэ, байсан бэ? Манай тооцоо гэж байхгүй учир, үүнийг хэн ч мэдэхгүй л буюу. Өөрийн нутгийн «Молор толгойг» л мэднэ, харин бусдыг нь мэдэхгүй л явна, бид. «Молор толгой»-нуудын 10-15 хувь нь дарга нарын халаасанд ордог гэдгийг харин мэдэж авлаа.
Нэгэн дарга харийнхны үгээр, «Оюутолгойн уурхай 5 тэрбум долларын үнээр босно, ард түмэн тэмцэж барилгүй аль эрт өгчихсөн бол 2 тэрбумаар босох байсан» гэж бурж гэнэ. Энд 2 асуудал байна. 1-рт, заавал дэлхийн хямралын үеийн өндөр зардлаар босгож яах юм, зардал буурч, зэсний үнэ нэмэгдэхийг хүлээх ёстой бус уу? 2-рт, «зөвхөн уурхай биш, дээрээс нь нэмээд зэс гаргах үйлдвэр барихад нийтдээ 1,2 тэрбум доллар шаардлагатай, үүнийг Монгол улс олж, бүтээн байгуулалт өрнүүлж чадна» гэж эрдэмтэд маань хэлж байна. Энэ бол, буй болж эхэлж буй манай тооцоо.
Уул уурхайн мэдээлэл хаалттай байгаа нөхцөлд ямар ч гэрээ байгуулж, хэрэгжүүлж болохгүй юм. Хуулинд тэг хувь гэж байсныг 34 хувь болгосон ч, тэр нь биелэх ямар ч баталгаагүй. Мэдээлэл хаалттай юм чинь, цаагуураа юу ч найруулж болно. Ард түмний хяналтгүйгээр бол “алдагдалтай” ажиллуулаад байж ч дөнгөнө. Манай нэг дарга “Эрдэнэт”-ийг “алдагдалтай” ажиллуулаад байсан л биз дээ (Түүнийг халж байж л, “алдагдлыг” зогсоосон).
3 тэрбум долларын зээл аваад, уг зээлийг өгсний шанд л /худалдаж байгаа хэрэг биш, зээлээ хүүтэй нь төлнө/ Тавантолгойг харийнханд бэлэглэх гэж байна. Яаж төр «өөрөө бие дааж эзэмшинэ» энэ тэр гэж байж, монгол эздээс нь булааж авч байлаа?
Тэр 3 тэрбум бол, Монгол бүх ашигт малтмалдаа эзэн болоход хангалттай мөнгө. Гэтэл «харийн олборлогчдод зам барьж өгөхөд зориулна» гэж байна. «Алтаар» барих л янзтай байгаа юм.
Ийм солиотой улсын аргыг олох гэж ядаж суухын хэрэг байна уу. Бараг дийлэнх нь шоронд ч тэнцэхгүй, явж явж нэг аварга том сэтгэл мэдрэлийн хамбинаат барих хэрэг гарах юм биш байгаа.
Ард түмэн минь, ашигт малтмалынхаа төлөө эрслэн тэмцье. Болдоггүй бүх улсыг огцруулъя. Хууль ёсыг тогтооё. Тэгвэл бид дороо л цэнгэлийн манлайд хүрнэ. 19 жил зовж шаналж ханаагүй гэж үү, бид. Колоничлолын боол болсон дарга нараас салцгаая!

Клондайкчуудын хөдөлгөөн өрнүүлье!

Үүнийг бичиж суухад УИХ «хямралаас гарах арга замын» тухай л хуралдаад байна. Уг нь, «Яаж ашигт малтмалгүйгээр ард түмнийг хуурч аргацаах вэ?» гээд хурлаа нэрлэчихвэл дөхөмтэй сэнж.
10-15 хувиа яаж алдчихгүй байх вэ, тэрнээс минь хорчих вий гэж л /зөвхөн ашигт млатмалаас бус, бүх юмнаас л бүгд тийм хувь авцгаадаг л даа/ үрчийсэн, тархиа гашилгасан, жүжиглэсэн улс л харагдана лээ. Хямралын шалтгаан нь өөрсдөө болохоор, яаж тэднээс шийд гарах вэ дээ.
Зарим нь «импортыг багасгавал хямралаас гарна» гэж нусгай хүүхдийн яриа ярина. Өргөн хэрэглээнээс зөвхөн махыг л хүрэлцээтэй «үйлдвэрлэдэг» Монгол улс импортоо багасгавал улам л хямарна гэдгийг хушга тархитан ч ухаармаар.
Уг нь манайх шиг баян орон ийм тэнэг хурал хийхдээ туламгүйсэн. Тэр арабын орнууд шиг л, мөнгөө хааш нь хийе дээ, 100 давхар байшин барих уу, 1000 давхар байшин барьчих уу гээд л хуралдаж суух учиртай.
«Алтан Дорнод»-ын хохирсон ажилчнууд «битүүмжлэгдсэн тоног төхөөрөмжийг нь зараад өгөөч, цалангаа авах гэсийм» гэж байна. Уг нь, «тэр тоног төхөөрөмжийг нь татвартаа аваад бидэнд түрээслүүлчих, бид чаддаг мэддэг ажлаа хийж, алтаа олборлоод цалингаа авах ёстой» гэх хэрэгтэй байхгүй юу. «Бороо Гоулд»-ын хохирсон ажилчид ч тэгэх хэрэгтэй.
Эзний сэтгэлгээ бидэнд хэрэгтэй байна. Гүн нойрноосоо сэрж эзэн болцгооё, эсвэл тэгээд ухаан орохгүй, нөгөө летарги /үхлийн / нойр гээч нь болоод үхэж далд орцгооё. Ийм хоёр сонголт байна.
Хэрэв амьдралыг сонгох аваас /сонгох ч ёстой, үүрэгтэй/:
1. Неоколоничлолоос эх орноо чөлөөлөх тэмцэлд хүн бүхэн хүчин зүтгэцгээе!
2. Ард түмний чин хүсэл зориг болох Монгол улс ашигт малтмалаа 100 хувь эзэмших явдлыг эрхэмлэн тусгасан «Ашигт малтмалын тухай» хуультай болцгооё!
3. Эх орны үнэт баялгийн талаарх тодорхой судалгаа, үнэн зөв, ил мэдээллийг шаардъя!
4. «Хууль бус «ашигт малтмалын хууль»-ийн хэрэг», «ТБГ-ний хэрэг», «10-15 хувийн хэрэг», «Хэдэн зуун ордын хууль бус олборлолын хэрэг», «34 хувийн хэрэг», «3 тэрбумын хэрэг» зэрэг олон ялт хэргийн дотоод гадаадын гэм буруутнуудад хуулийн хариуцлага хүлээлгэж, улс түмнийг хохиролгүй болгож, шударга ёсыг тогтооё!
5. Их нуралт хэмээх дотоодын хямралаас зөвхөн ашигт малтмал аврах тул, цаашид их болон дэвжих бичил олборлолын «Клондайкчуудын хөдөлгөөн»-ийг өрнүүлцгээе!
гэсэн 5 зорилтыг өмнөө тавьж, хуулийн хүрээн дэх тэмцлийн бүх арга хэлбэрийг өрнүүлэн, эрслэн босоцгооё!

Ч.Мөнхбаяр
2009.2.13

Монгол даяар хэдэн зуун ордод хийгдэж байгаа харийн нууц олборлолыг таслан зогсооё!


“Ашигт малтмалын геноцидийн” хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийг НҮБ-аар мөрдүүлье!

Монголд зөвхөн хоёр толгойн асуудал байгаа биш. Мянган толгойн асуудал бий. Манай ашигт малтмалын орд олон зуу билээ.
Тэр болгон харь эзэнтэй болсон гэхэд хилсдэхгүй. Сумын дарга ч зөвшөөрөл өгөөд л, хужаа нараар баялгаа зөөлгөх нь энгийн үзэгдэл болсон. Тийм айхавтар эрх мэдэлтэй юм бол нутгийн ард иргэдээрээ олборлол хийлгээд, амьдралыг нь өөд нь татаж баймаар.
Даанч тэгдэггүй. Өөрөө жипээр шагнуулж, сумын захиргаандаа засвар масвархан хийлгэсэн болоод л, хариуд нь ордыг бэлэглэчихдэг. Нутгийн ардуудыг харин ч хятадуудын мөнгөөр хөдөлгөж, монгол олборлогчдыг хөөлгөдөг.
Дарга нар хоёр толгой, Алтан Дорнод, Бороо Гоулд гээд хэдхэн асуудал байгаа юм шиг ярьдаг. Хэдэн зуун асуудал байгаа юм.
Ямар ч гэрээ энэ тэр гэлгүйгээр, нууц зөвшөөрөл олгоод л олборлол хийлгэж байгаа нь жинхэнэ гамшиг. Зарим хүн “хоёр толгойг харийнхан ингээд авчихлаа ч, цаана нь хэдэн зуун орд байж л байгаа шүү дээ” гэдэг. Тэр хэдэн зуу бол хоёр толгой шиг том биш бөгөөд, байхгүй болж байгаад хэргийн учир оршино.
Монголчуудыг саахалтын газар ч ойртуулахгүй, буудаж хөөж байгаад л хамаг баялгийг олон тонны даацтай вагон шиг машинуудаар 24 цагийн турш, бүхий боомт цэгүүдээр зөөн гаргаж байна. Зарим аймаг БНХАУ-г санагдуулахаар дүр төрхтэй л болчихоод байгаа.
Хэдэн зуун ордод хийгдэж байгаа нууц олборлолын эсрэг тэмцэцгээе ээ, ард түмээн!
Холбогдох мэдээллүүдийг төрөөс шаардъя, өөрсдөө ч цуглуулъя, нууц олборлолыг таслан зогсооё, өөрсдөө олборлоё (Заавал глобал том олборлол зохион байгуулах албагүй юм!), дээрэмдсэн баялгийн нөхөн төлбөрийг шаардацгаая, “1000 толгойн хэргийн” гэм буруутнуудад хуулийн хариуцлага хүлээлгэцгээе, хэрэв болохгүй бол “ашигт малтмалын геноцидийн” хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийг НҮБ-аар мөрдүүлье!

Уриалга


Эх орноо хамгаалж, эрслэн босоцгооё!
“34 хувийн”, “3 тэрбумын” зэрэг ялт хэргүүдийг эсэргүүцэн зогсоцгооё!

Улс оронд бас нэгэн онц ноцтой аюул учирлаа. Тэр бол “3 тэрбумын хэрэг” юм.
Монголын төр 19 жилийн турш яаж энэ монголчуудыг идэх хоолгүй болгоё доо л гэж чармайж ирсэн мэт сэтгэгдлийг төрүүлж байна.
Оюутолгойн ордын 34 хувийг эзэмших боллоо, Монгол улс зардлын тийм хувийг өөрт ногдох ашгаасаа төлнө, цэвэр ашгийн төдий хувийг авч байна гэдэг нь “хамтын ажиллагааны” хамгийн муу хувилбар. Үнэндээ бол, уг орд 100 хувь харийн мэдэлд үлдэж, ашиг нь гэрээ ёсоор удтал “Рио-Тинто”-д 100 хувь оногдож, дараа нь “алдагдалтай ажилласан” гэх шалтгааны дор Монголд ямар ч ашиг ирэхгүй болох тийм хэтийн төлөв л харагдаж байгаа юм.
“34 хувийн хэрэг” намжаагүй байхад, дарга ангийнхны бас нэг ялт хэрэг буюу, “3 тэрбумын хэрэг” босч ирлээ.
Энэ бол Монголыг Дубай болгох мөнгө. 3 тэрбум доллараар Монгол улс хэний ч гарыг харалгүйгээр ашигт малтмалын баялгаа эзэмшиж дөнгөнө. Монголчууд ашигт малтмалаа эзэмшихийг дэмжихэд л зориулж болох мөнгийг, Монгол улсыг сөнөөхөд зориулах гэж буйгаараа улс үндэстнийхээ дайсан болсон этгээдүүд өөрсөддөө ялын дээд хэмжээ оноож байна.
Дэлхийд томд орох уг зээлийг олгосны шанд Тавантолгойг “Шинхуа” гэдэг компанид үндсэндээ бэлэглэх юм гэсэн мэдээлэл дуулдсаар ирсэн. Улам л үнэнлиг болж сонсодсоор байгаа.
Дээрх компанид зориулж, манай баялгийг зөөх дэндүү үнэтэй “алтан” төмөр зам барьж өгөх зэргээр, монголчуудад дандаа сөрөг нөлөөтэй зүйлүүдэд уг зээлийг үргүй зарлагадан дуусгах төлөвтэй боллоо. Хорвоод хосгүй тэнэг байдлаар л зарцуулах сураг дуулдаж байгаа. Үүгээрээ дарга нар маань дэлхийд зүйргүйгээ харуулаад байгаа биш үү?
Тавантолгойн орд бүхлээрээ харийн өмч болох учраас тэнд томоохон гадаадын хот баригдах магадлалтай байна. Неоколоничлолд орох дүр зургаас өөр зүйл харагдахгүй байна.
1990 оноос хойш дарга нарын маань зээлж үргүй зарлагдаж, үгүй хийсэн 3 тэрбум гаруй доллар Монгол орныг өөд татсангүй, харин 19 жилийн турш бүх талаар уруудан доройтуулж ирлээ.
Одоо 19 жилд бараг болдог байсан зүйл нэг эгшинд болох гэж байна. Нэг эгшинд дарга нар 3 тэрбумыг геноцид болгох асуудлыг шийдвэрлэнэ, нэг эгшинд Монголд 19 жил үргэлжилснээс ч илүү сүйрэл гамшиг тохиолдоно.
Тавантолгойгоо өгчихөөд, харийн том хот, 3 тэрбум долларын их өрөөс өөр юуг ч бид олж авахгүй нь!
Оюутолгойгоо өгчихөөд, экологийн там болсон том хар нүхнээс өөр юуг ч олж авахгүй нь!
Арай ч дээ, монгол ахан дүүс минь! Одоо л эх ороноо хамгаалахаар эрслэн босохгүй бол, улс түмний, бид бүхний төгсгөл тулж ирлээ.
Учир иймд:
-Гагцхүү Монгол улсын иргэд /цаашид монголчууд гэх/ ашигт малтмалаа эзэмших явдлыг дэмжих гэсэн зориулалттай л бол зээлийн түвшинг 1990 оноос хойш байгаагүй өндөр түвшинд хүргэх;
-Зээлээр тусалсны хариуд Монголын стратегийн ордын талбайн 10 хувиас илүү нь гадаадынхны мэдэлд очиж болохгүйг тогтоох, 10 хувь гэдгийг ямар ч байдлаар илүү хувь болгон тайлбарлахыг хориглох;
-Дээрх нөхцлүүдийг гадаадын тал зөвшөөрөхгүй бол, зээл авахгүй байх;
-Монголчууд ашигт малтмал эзэмшихийг хориглосон бичигдээгүй “хууль”-ийг цуцлах;
-Монголчууд бичил, бага, дунд олборлол хийхийг дээд зэргээр хөхиүлэн дэмжиж, төрөөс хөрс хуулах, цооног гаргах зэрэг ажлыг гүйцэтгэж өгч туслах;
-“34 хувийн хэрэг”, “3 тэрбумын хэрэг”-ийн гэм буруутнуудыг тодруулан, хуулийн хариуцлагыг хүлээлгэж, шударга ёсыг тогтоох-
-гэсэн зургаан шаардлагыг тавьж, хуулийг зөрчихгүй бүхий арга хэлбэрээр тэмцэхийг уриалж байна!
Хэн эх орныхоо төлөө тэмцэнэ, түүнийг Мөнх тэнгэр хайрлан ивээж, хэн тэмцлээс ухарсныг Мөнх тэнгэр гэсгээн цээрлүүлэх болно!

Чөлөөт сэтгүүлч Ч.Мөнхбаяр
2009.02.09

34%-ҮГҮЙ!


Уриалга

Улс оронд маань ноцтой аюул учирлаа. Монгол улс түмэн байх уу, үгүй юу гэдэг нь дээсэн дөрөөн дээр ирлээ.
Ашигт малтмалын ордыг эзэмшсэний ашгийн 34 хувийг Монгол улс авна гэсэн дэндүү дайсагналтай, урвалтай, сөнөөлтэй гэрээг манай улс түмнийг үгүй хийхийг санаархсаар өдий хүрсэн этгээдүүд харийн луйварчдын өмнө өвдөг сөгдөн байж хийх гэж байна.
Тэдгээр харийн луйварчид ямар ч хөрөнгө чадамжгүй, өр ширэндээ баригдан мөхөх гэж байгаа атлаа, манай лицензийг хувьцаа болгон хувааж, заримыг нь харь гүрэнд зараад олсон хэдэн мөнгөөрөө л олборлол хийж баялгийг маань залгих гэж байна /залгиж ч байгаа/. Жирийн модон жорлонг “жийпний үнэтэй тэнцэх хөрөнгө оруулалтаар бүтсэн” гэдэг тэр ичгүүргүй луйварчид ашгийн 34 хувь гээчийг хэзээ ч өгөхгүй нь ойлгомжтой.
Харин ч, хөрөнгө оруулалтын 34 хувийг Монгол улсаас суутгаж авна гэх нэрийн дор 100% эзэмшиж, “Бороо Гоулд”-ын галзуу солиотой түүхийг дахин давтах гэж байна.
Ард түмээн! Сонор сэрэмжтэй байгтун. Алтан аяганаас ус уух тавиланг маань тагш будаагаар хэмжин үгүй хийх гэж буй дайснуудтай тэмцэцгээе!
1. Монгол улс түмэн баялгийнхаа хувьцааг гаргаад зарж олсон мөнгөөрөө санхүүжүүлэн ашигт малтмалын ордуудаа эзэмших;
2. Орд эзэмших ажилд гадаадынхныг хувьцаа эзэмшигч, зээлдүүлэгч, хөлсний гүйцэтгэгчийн эрх үүрэгтэйгээр оролцуулах, өөрийн иргэдийг бол бүхий эрх үүрэгтэйгээр, өргөнөөр хөхиүлэн татаж оролцуулах;
3. Ашигт малталын баялагт суурилсан олборлолт-боловсруулалт-үйлдвэрлэлийн бага, дунд цогцолборууд олноор байгуулагдах, тэдгээрийн тусламжтайгаар олон салбарт эрүүл эдийн засаг үүсч хөгжихийг дэмжих бодлого явуулах;
4. Монгол улс түмэн ашигт малтмалынхаа бүрэн дүүрэн эзэн гэдгийг баталгаажуулсан “Ашигт малтмалын тухай” эрүүл саруул, шинэ хуулийг тогтоох;
5. Шинэ хуулийг хүлээн зөвшөөрөхгүй этгээдүүдийн лицензийг хүчингүй болгож, “хөрөнгө оруулалт” гээчийг нь үнэн зөвөөр тогтоон, ашигт малтмалын баялгаасаа төлбөр хийж, тооцоог хаах;
6. Монголын ашигт малтмалыг харийнханд бэлэглэлийн журмаар өгч, эх орноосоо урвасан хэргийг мөрдөаж, хууль ёсны ял шийтгэлийг буруутнуудад /гадаадын хам хэрэгтнүүдэд нь ч гэсэн!/ оноох,
гэсэн 6 шаардлагыг төр засагт тавьцгаая.
Эдгээр 6 шаардлагыг биелүүлэхгүй төр засаг монголчууд бидэнд огт хэрэггүй юм. Хэрэв бидний амьдрал, ирээдүйн хамгийн гол найдвар болсон ашигт малтмалын баялгийг цөөн хэдэн гурил будаагаар яаран сандран арилжваас, Монгол улс түмэн сөнөж мөхөх болно оо!
34 хувьд “Үгүй!” гэж хэлцгээе! Харийн луйварчид, тэдний боол төрийн түшээдэд “Үгүй!” гэж хэлцгээе!
ҮГҮЙ!

Чөлөөт сэтгүүлч Ч.Мөнхбаяр
2009.2.1

Их Нуралт


(4-р хэсэг)

МАА болон хувь хүний нуралтын аймшиг нүүрлэв

Уг нь, “эрх баригч намыг овоо шүүмжлэх гээд байнуу даа” гэж ойлгогддог байсан нэгэн нийтлэлч маань сүүлийн үед бараг улаан хамгаалагч хунвэйбин нь болж хувираад, “төр маань хошного шиг хэдий ч, миний л хошного, бидний л хошного, тэгэхлээр энэ төрийг тойрч хаяж яавч болохгүй ээ” ч гэх шиг, янз бүрийн аргаар л өмгөөлөөд байдаг болсон.
Саяхан, тэрбээр: “1986 онд жилд нэг хүнд 86 кг гурил оногддог байсан, одоо 120 кг оногдож байна. Урьд борлогдож буй гурилын 80 хувийг 2-р гурил эзэлдэг байсан, одоо бол 5 хувийг эзэлдэг боллоо” гэж бичээд, улс хөгжиж, амьдралын түвшин дээшилж л байгаа даг хэмээжээ.
Би өөрөө ч социализмын үед өссөөн. Тэгж их хар гурил идээд байгаа амьтан тааралддаггүй л байсан. Өдгөө ч, тийм 120 кг гурил идээд байгаа улсыг үзэхгүй л байна. Дээрх 86 гэдэг тоо 1986 оны сүүлийн хоёр цифр, 120 гэх тоо чөлөөт бөхийн дээд жингээс хуулбарлагдсан бололтой. Эсвэл урвуулаад биччихсэн байж таарна.
Социализмын үед нийгмийн халамж дээд зэрэг, амьжиргаанд хүрэлцэх цалинтай, үнэгүй эмнэлэг, сургуультай, сайн ажиллавал байртай байсан нь үнээн. Одоо бол, тэр хачирхалтай их, цаасан дээрх гурилнаас өөр юу байна? Нүглийн нүдийг гурилаар хуурнаа, гэж...
Дээрх бичигч, Монголын гол гамшиг бол үндэсний үзэлтэн, иргэний хөдөлгөөнийхөн, мэргэч төлгөч, шашныг шинэтгэхийг оролдогчид, боловсролын салбарынхан зэрэг сэтгэцийн өвчтөнүүд гэжээ. “Нялх хүүхдийг эрдэмтэн болгохыг оролддог” хэмээн тэр, боловсролын салбарынхны сэтгэцийн өвчнийг нотлох гэсэн байх жишээтэй. Бас, “мухар сүсэг улс орныг бараг бүрэн эзэлсэн солиорол болсон” гэх нь ч үзэгдэнэ.
Монголын гол гамшиг бол харийнхны дэмжлэгтэй тоглоомын дэглэм. Оюуны салбар дээр тогтож ярих аваас, 18 жилийн турш дэглэмээс зохион байгуулж ирсэн оюуныг хоосруулах, хомсдуулах ажиллагаа юм гэж нэг гамшиг байж байна.
Хэн ч нялх хүүхдүүдийг эрдэмтэн болгох гээгүй. Дээрх бичигчийн сонин, боловсролыг эсэргүүцэж, хичээнгүй бичиг зааж болохгүй гэж хүртэл туйлширч ирсэнтэй адил зүйлийг л боловсролынхон хийж явсан буюу.
Нийгэмд сэтгэцийн өвчин, солиорол бий юу, бий. Гэхдээ золигт гаргах гээд байгаа тэр хэдэн бүлгийнхэнд байгаа бус юм. Төр оюуны геноцид хийх Бүх Монголын хөтөлбөртэй ажилласан болохоор хаа сайгүй л бий. Наад зах нь, “гурилны үлгэр”-т итгүүлэх гэж, тийм хөтөлбөр хэрэгжүүлсэн юм шүү дээ.
Итгэж ч байгаа. Монгол гэдэг нэрээс ичдэг болчихсон атлаа л, үнэнийг хэлэхлээр, эх орноо мууллаа гэж өрвөлзөх. “Ухаантай” л юм бичихгүй бол, огт ойлгоогүй байж, уурласан хилэгнэсэн, жигшсэн, “гурилны үлгэр”-т хэт итгэсэн улс талаар дүүрэн л болж шүү дээ. Юундаа уурласан юм бол гэж бүр гайхмаар. Мөн чанартаа бол, улс орныхоо эмгэг өвчнийг тоолгүй, анагааж асрах байтугай, тэр тухай сонсохоос ч зугтаж байгаа, намын бууны ноход, пиарчид болчихсон, арчаагүй цанца-нууд олширсоор л аж.
“Эх орон минь сайхан л байна!” гэж маанайгсдын дунд, үнэндээ сайн сайханд дургүй, сайн сайхныг багтаах зайгүй бачуу дотортнууд олоон. Сайныг үзэх аваас давчдаж үхэх дөхдөг нь, нар үзээд хайлах вампируудын адил. Тэдний атаа жөтөө Монголын сайн сайхан бүхнийг сөнөөж чадна.
Монгол орон сөнөх нь ч, шинэ цагийн зомби-нуудад падгүй. Нэг хүн амиа аргалчихаж болно, харин үүнээс болж ард түмэн яах вэ? Тэр тухай огтхон ч боддоггүй, төрсөн эхийгээ алахаар дайрдаг манкуртууд өсч үржсээр л байна.
Энэ улс түмний төлөө хэн тэмцэх юм бэ? Хэн ч биш л болчих гээд байна. Бүгд л хар амиа хичээцгээх нь ээ. Янз бүрийн нам, хөдөлгөөнд энгийн иргэнийг юу угтдаг вэ. Гагцхүү түлхэх хүч. Ерөөсөө нам, хөдөлгөөн ч гэлтгүй, хаа сайгүй, өнцөг булан бүрд л тийм байдаг шүү дээ.
Миний угаадсыг булаачихвий гэсэн хашааны халтрын харц, харамлал, битүү хүрхрэлт, аягүйдвэл хуцалт, зуулт угтдаг аа. Ийм байхад, сумын улаан булан шиг хоцрогдсон улс орон маань яаж өөрчлөгдөх вэ дээ.
Монгол өнөөдөр татгалзлын орон, аткаазын орон болсон. Ардчилал биш, аткаазыг бид барьж байгуулаад байна. Хуцмал халтрын зөрүүдлэл яагаад асар их газар авсан бэ.
Учир нь зөрүүдлэх гэдэг бол өөрийгөө харуулах, онцлох хамгийн хялбар арга. Хамгийн хялбарыг оюуны хоосролын хөтөлбөрөөр онц боловсрогч л сонгох буюу.
Зах зухаас нь задгай зэлгий жаахан өгүүлэхэд л ийм байх жишээний. Хувь хүний нуралт-өнөөгийн нийгмийн гол асуудлуудын нэг буюу.


“Социалист нийгэм ямар ачтай билээ. Тэр хэн улаан архичин л байсан, намын дарга болгочихлоо. Тэр хэн ямар банзал хүүхэн байлаа, эвлэлийн дарга болгочихлоо. Нөгөө хэн чавганцын хүү гээд умаахан тэнэг амьтан байсныг багийн дарга болгочихлоо ш дээ” гэж онигоо байдагсан.
Гэтэл манайд дээрх онигоо, бодит байдлын хооронд ялгаа тун бага болж. Тэнэгүүд дээр гарчихсан. Тэд нь чадвартай хүнээр өөрсөддөө хэрэгтэй юм хийлгээд авахын оронд, юу хүсээд байгаагаа ч мэдэхгүй эргүүтэж, хэнд ч хэрэггүй юм хийлгэж, улмаар тэр хүнийг чадваргүй гэж дүгнэцгээдэг. Оюуны хомсдолтой дарга таны ярьсныг ойлгохгүй, яаж тархи нь шархирч, шажигнаж, шаналж байдаг дүр зургийг санагтун. Тэнэгүүдэд зохимжтой, тэнэгүүдийн энэ нийгэмд, их л бодож угтах үйлчилгээнд сууж байх ёстой хүн дарга, захирал болчихоод л, өөрөөс нь илүү оюун ухаантантай ойлголцохгүй, бухимдаад, тархи нь шажигнаж дуугараад л явж байдаг. Ойлголцох тэнэгүүдийгээ өөд нь татах шалгарлыг л тэд зохион байгуулж ирсээн.
Уг нь, тэнэг хүнийг өөд нь гаргаж, тэр тусмаа төрд гаргаж болохгүй. Ухаантай хүн дээд шатанд, тэнэг хүн доод шатанд л байх ёстой. Харин манайд яаж яваад, тэнэгүүд ухаантнуудын дээр гарч, тэнэгүүдийн дарангуйллыг тогтоож, тэнэгүүдийн нийгмийг байгуулчихав? Ухаантнуудын дээр гарчихав уу?
Зарим улс оронд тэнэгийг маш их жигшдэг. Харин манайд тэнэгийг шүтэх, ухааныг жигших хандлага их болж байна. Яагаад тэр вэ?
Тэнэг нийгэм байгуулах, тэнэгжүүлэх, дэглэмд нэн тааламжтай мангуунуудыг үй олноор үйлдвэрлэх төрийн бодлого л гол буруутан буюу. Төрийн аугаа тэнэгүүд тэнэг олонхийн хүчээр эрүүл хүмүүсээ улам цөөнх болгоод, ялаад явахсаан гэж мөрөөдөж, тусгай бодлого хэрэгжүүлсэн. Үр дүнд нь тэнэгжсэн хүн олон болсон. Гэхдээ дарангуйлагчдын мөрөөдөл биелээгүй. Биелэхгүй гэж найдаж байна.
Харин байдал улам л хүндэрсээр. Энэ нийгэмд хангалттай тэнэгжээгүй бол амжилт олох нь үлгэрийн далай. “Тэнэг бол, эсвэл тэнэг болж жүжиглэ, тэгвэл гурил өгнөө, үгүй бол үх” гэсэн тулгалт л нийгэмд ноёлж байна шүү дээ. Тэнэглэл, эсвэл үхэл.
Тэнэг болохоос өөр арга алга. Бүр оюун ухаангүй адгуус болохоос. Тэгээд л хэн нэгний өмнө өнхөрч, шарваж, үл долоож амьдарна. Үхэж байж л амьдарна.
Төрийн тэнэгжүүлэх, улс түмнийг сөнөөх бодлого оюуны сулрал, бухимдлыг гааруулж, бүр сэтгэцийн ноцтой өвчлөл, оюуны хөгжлийн бэрхшээлд /инвалид/ өвчлөлд хүргэж байгаа.
Хий төсөөлөлд автах буюу шизофрени, хэт донтох буюу мани, хэт айх буюу фоби зэрэг өвчлөл, бас шинж тэмдгүүд нь түгшим ихэсч байага нь статистик юм. Дебилизм, идиотизмийн шинж тэмдгүүд ч хаа сайгүй чөлөөтэй тэнүүчлэх болсоон. Уншич та хараад л байгаарай. Их болсон шүү!
Оюуны хомсдол /олигофрени/ бол төрөлхийн өвчин. Харин оюуны хоосрол бол нийгмийн үзэгдэл юм. Энэ үзэгдлийг зохион байгуулж болно, байгуулсаар ч ирсэн. Тийм болохоор гоц халдвартай.
Үр дүнд нь тархи үйл ажиллагааны ямар ч хөгжилгүй сул биетний булчин шөрмөс адил, тээр дараа болохоос өөр зүйлгүй улцгар нялцгар юм болдог. Ингэснээр уг хүн хомо сапиенсээс өмнөх, 500 мянга, хэдэн сая жилийн өмнөх байдалд ордог буюу. Өөрөөр хэлбэл зэрлэгшиж ирдэг.
Эртний хүн санах ой нь хөгжөөгүй тул, дотно хүнээ нас барангуут мартаж, хүүрийнх нь дэргэдүүр тоох ч үгүй алхаж явдаг асан. Мэдээлэл хуримтлуулж, боловсруулж чаддаггүй. Тэгээд сая жилд огт хөгжилгүй, нэг л юмаа, шувуу үүрээ засах адил инстинктээрээ давтан хийдэг байсаан. Манайд тийм юм өчнөөн болчихоод байна. Инстинктээрээ л хулгай хийгээд, худал хэлээд, хууран мэхлээд явдаг, өөр юм байхгүй улс олон. 500 мянган жилийн өмнөх дутуу хөгжилтэй хүнээс ялгагдах юмгүй.
Зэрлэгшинэ гэдэг нь амьтан болно оо гэсэн үг. Хүнийг амьтнаас ялгах хэл, мэдлэг соёл, хөдөлмөр, бүтээлч чанар, нийгэм, нэр төр, хайр, итгэл бишрэл, тэмцэгч шинж, энэрэх нигүүлсэхүй, эх оронч үзэл, тэгээд ёс зүй, ёс суртахуун, ёс заншил, шударга ёс, хууль ёс гээд баахан “ёс”, нэг үгээр хэлэхэд соёл иргэншил гэж байна. Дээр дурдагдсан бүхэн яагаад манайд багассаар байна вэ. Зэрлэгшил, амьтаншлын л шинж шүү дээ.
Эртний индианы угха хэлэнд эрдэнэс мэдлэг хоёрыг нэг үгээр хэлж байж. Харин манайд мэдлэгийг үнэлдэг хүнийг бараг “мэдрэл муутай” гэж үнэлдэг болсон учир, зэрлэгшил газар авсаан.
Уг нь дээр дурдагдсан соёл иргэншлийн үнэ цэнэт зүйлс бол нийгмийн буюу хүний оршихуйг хангах гэж буй болгосон элементүүд юм. Тэдгүйгээр хүн үхэж мөхөх бөгөөд, нэг илрэл нь зэрлэгшил.
Дарга нар маань хулгай их хийдэг ээ. Дарга ангийнхныг бишрэгчид “Чадаж байгаа юманд арга байхгүй” гэж түүнийг нь зөвтгөдөг. Сайн эр гэж өхөөрддөг, урьдын сайн эрчүүдтэй адилтгах гэсэн оролдлого ч зөндөө.
Манжийн тогтоосон дэглэмийг эсэргүүцэх абрек маягийн тэмцэл нь сайн эрийн хөдөлгөөн байсийм. Одоо тийм хөдөлгөөн байхгүй шүү дээ. Дарга нар хулгайлсан зүйлээ ядуу ардуудад тарааж өгдөггүй биз дээ.
“Чадаж байгаа юманд арга байхгүй” гэж хулгайг зөвтгөх бол амьтны “сэтгэлгээ”. Амьтад хүнээс бүр илүү сайн хулгай байдаг. Хэн айхавтар хулгайч байна, тэр илүү амьтанлиг л байна гэсэн үг. Гэхдээ амьтад байгалийн хуулийнхаа дагуу хулгай хийж байна, харин хүнийг амьтаншчихсаан гээд, байгалийн хуулиар авч үзэлгүй, эрүүгийн хуулиар нийгмээс зайлуулдаг буюу. Улс түмнээрээ хууль зөрчдөг болох явдал бий. Тэгвэл олон улсын хуулиар дэлхийн хамтын нийгэмлэгээс зайлуулдаг байна.


Энэ нийгэмд амжилт олъё гэвэл хулгайчдын сэтгэдгээр сэтгэж, хийдгээр хийж, амьсгалдгаар амьсгал, өөр зам үгүй. Ийм л болсон байна.
Манайд хуулийн дагуу амьдарвал өлбөрч үхнэ. Хулгайлахаас өөрөөр амьдрах аргагүй болгож байна.
Төр маань 1990 оноос хойш, социализмын үед Монголын ард түмний хүчин зүтгэл, найрамдалд итгэсэн зөвлөлт нөхдийн сэтгэлээр (Зөвлөлт, Монголын большевик намуудын бодлогыг хэлээгүй шүү) бүтээн босгосон бүхнийг сөнөөж, буурин дээр нь үлдсэн ард түмэндээ “бүгдээрээ наймаа хий” гэж уриалсан.
Бүгд худалдаа хийнэ гэдэг марк солилцохоос өөрцгүй. Хэдэн хүн зөвхөн марк солилцоод суугаад байвал, ашиг орлогогүй болж, өлбөрч үхнэ ээ дээ. Тэрэн шиг л юм болж ирлээ ш дээ. Бүтээснээ солилцдог болохоос, байгаагаа л солилцоод, барж идээд, модоо бариад сууж байдаг манайх шиг нийгэм гэвэл Зимбабве. Дэлхий даяар халуун там Зимбабве, хүйтэн там Монгол хоёр оо гэж ярьж бичдэг болж шүү дээ.
Зах дээр мах гурилаас өөр юм зарагдахаан больж байна. “Хэдэн сарын хугацаанд, баярын үеэр ч юу ч зарсангүй, шатаж, өр ширэнд баригдаж гүйцлээ” гэх наймаачид зөндөөн. Сард 30-50 машин зардаг асан худалдаач “2 машиныг л, авсан үнээсээ өчнөөн хямд өгөөд, банкны хүүгээ өглөө” гээд л уйлж сууна. Монголчуудад худалдаж үйлчлэх гэж л босгосон Хятадын Эрээн зэрэг хотууд дампуурч, манай адил л сүйрч байна. Баялаг бүтээдэг ч гэлээ, гагцхүү ноолуур гэдэг баялаг бүтээж туйлширсан малчид маань банкны өр барагдуулах алба гээч эрүүгийнхний дарамтад орж, амиа хорлож эхэллээ. Долларын ханш сар бүр 200-гаар нэмэгдэж 1500-д хүрэв, чанараар авч үзвэл бүр илүү чангарч байгаа юань 300 боллоо. Улам л эрчтэйгээр цаасарч, новширч буй төгрөг маань ямар ч бараа, үйлчилгээний өмнө сөхөрч, үнийн галзуу өвчин ээлжит удаагаа хөдөллөө.
Одоо яах вэ? Оюуны аугаа хоосролыг бүтээлцсэн, дэглэмд дөт маанагуудыг үйлдвэрлэх гавъяа байгуулалцсан боловсролынхон “ажил хаяна” гэж сүрдүүлээд, төрөөс хэдэн төгрөг авлаа. Хэдхэн төгрөг шүү дээ. Харин олон хүн хулгай хийхээс л өөр аргагүй болдог юм.
Бүгд хууль зөрчин амьдрахад хүрч, тэгээд үүнийхээ шантаажин дор дэглэмийн боол болж орхидог. Төрд таалагдаагүй л бол хууль зөрчсөнийхөө нээнтгэнд Гулаг ольтриг руу явна, илрээгүй бүх хэргийг тэрхүү золгүй нэгний дээр овоолно. Тиймээс, нийгэмд ахих тусмаа, хулгай их хийдэг, төрд таалагдах гэж илүү чармайдгиймаа. Төр нь, бүгдээрээ л адгийн шаар болоосой гэж хичээдгиймаа.
Нэг сонин дээр хэний тухай ч билээ, өвөө нь эх орноо хамгаалагч баатар, эцэг нь социализмын үеийн бэртэгчин дарга, өөрөө улсаа худалддаг урвагч, охин нь биеэ үнэлэгч гээд л бичсэн байсансан...
Хувь хүний нуралт үнэхээр хэцүү хэмжээнд очсоон. Хувьсгал, хувьсал хэрэгтэй юу, хэрэгтэй. Харин хэрхэн, яаж?
Зарим хувьсгал улс орныг улам доройтуулж байсан. Ухвар мөчид дарга нараас болж, сүйрүүлэгч хувьсгал гарах магадлалтай болсон. Жишээ нь, бөөн улс дайраад л хамаг юмыг хуваагаад авчихдаг, тэгээд улсад нь харин ч бүр юу ч үлддэггүй, тийм хувьсгал Африкт бол байнга л гарч байдаг.
Зөвхөн төр улсын түвшинд бус, өөрийнхөө түвшинд хувьсгал, хувьсал хийхгүй бол, нохойн баас шиг амьдрал маань өөрчлөгдөхгүй, цаад юмтайгаа улам л адилхан болно.

Төгсгөл

Дэлхийн санхүүгийн хямрал Их нуралтын гол шалтгаан биш ээ. Их нуралт 1990 оноос хойш эхэлсэн. Юм бүхэнд оролцож байдаг G20, бусад өндөр хөгжилтэй орнуудад л голдуу, дэлхийн санхүүгийн хямрал хүндээр тусч байгаа билээ.
Дэлхийн хямрал нөлөөлж байлаа ч, дарга нар буруугүй гэсэн үг биш, буруутай гэсэн үг. Их нөлөөлөх тусам л тэд их буруутай.
1978 оны шинэтгэлээсээ хойш жинхэнэ ёсоор хийж бүтээсэн, 30 жилд ДНБ-ээ 15 дахин өсгөсөн Хятад хямралаас харин ч хожоо гаргаад байна. Гол цохилтыг өөр дээрээ авсан Америкийн төр ард иргэдээ халдашгүй цайз мэт хамгаалж, амар төвшин аж төрүүлж байна. Манайх шиг их баялагтай агаад, ухаалиг Эмирт юу ч болоогүй юм шиг цэцэглэн хөгжиж байна.
Манай улсын №1 гамшиг бол дарангуйлал, дэглэм, дарга ангийнхан. 200 дайсан Монгол орныг атгаж байна гэж бичих юм. Үндэсний үзэлтэн Д.Энхбат төрийн гэмт хэрэгтэн 30 гаруй мянган хүн байгаа гэж бичсэн. 450 нь цаазлуулах, 1000 нь насаараа хоригдох, 10 мянга нь 20 гаруй, 20 мянга нь 10 гаруй жил хоригдох ялт хэрэг үйлдээд байна гэж Ж.Нэргүй доктор бичиж байв.
Хулгай хийхгүй бол огт болж өгдөггүй донтой дарга нар, идэж уухаас өөрийг мэдэхгүй гахай дарга нарын дүр нэн түгээмэл боллоо. Тэд улс түмнийхээ хувь заяаг хулгайлсан, улс түмнийхээ мах цусаар хооллож байна.
Дарга захирал нар өөрсдийнхөөрөө хар хувьсгалыг хийж, үймээн самуун дэгдээж, дэглэмээ тогтоосон, 18 жилийн турш мянга мянган жилийн түүхтэй Монголын ард түмнийг дарласан. Тэд харийн даалгавраар Монгол Улсад ялын дээд хэмжээ оноочихоод, гүйцэлдүүлж байгаа.
Гэвч хулгайч дээрэмчдийн дэглэм унана аа, заавал унана. Хулгай дээрэм хийж байна гэдэг амьтны түвшний ухааныг нотолж буй хэрэг.
Хэт үржиж олширсон, хамаг мэх, сэтгэлгээгээ дуусгасан, тархи нь өөхөлсөн, гашилсан зэрэг шалтгаанаар хороо ч хүссэнээрээ найруулж чадахаа болиод байгаа. Хүн үхвэл нян бактер нь хамт үхдэгтэй дарга нарын ухаан, алсын харааг зүйрлэж болом. Одоо тэд зөвхөн харийнхны амыг хардаг болж. Тэр харийнхных нь нөлөө, үйл ажиллагаа ч хязгаартай юм. Тэнэглэл нь хязгаарлаж байгаа. Тэд бол бүх дэлхий биш.
Мянга мянган дэглэмчин нар гэр бүлээ гадаадад суурьшуулсан байдаг гэнэ. Монголын Их нуралт өөрсдийг нь ч нэрвэж, дэглэмийн Их уналт болно гэдгийг тэд жаахан мэдэрч. Хэзээ ч зугтахад бэлэн л байдаг болж. Тун ч гэнэхэн байна даа. Тухайн улсуудаас шаардаж авчруулаад л хариуцлага хүлээлгэнэ шүү дээ. Цалингийн доод хэмжээ буюу 108 мянган төгрөгөөс илүү хохирол учруулсан бол эрүү үүсгэдэг хууль байгаа.
Монгол орон Оросын 1905 оны хувьсгалын өмнөх байдлыг санагдуулахаар болж. Байдал манайд бүр ч хүнд байгаа.
Их Нуралттай хамт бүгд сүйрч, дэглэм өөрөө унахыг хүлээх юм уу, эсвэл улс орноо буюу өөрсдийгөө аврах юм уу гэсэн сонголтын өмнө бид тулж иржээ.

Их нуралтыг хамтдаа гэтэлцгээе!
(Уриалга)

Өнөөдөр, Монголын нийгэмд олон жил ужгирсан сөрөг үзэгдлүүдийн үр дагавар болох дотоодын Их нуралт Дэлхийн хямралтай хавсарснаас үүдээд нөхцөл байдал нэн хүнд бэрх, эрсдэлтэй, түгшүүртэй боллоо. Аврал, амьдрал өөд замнах уу, аль эсвэл хамтдаа сөнөж мөхөцгөөж, баатар дээдсийн байгуулсан улсын мянга мянган жилийн түүхийг төгсгөх үү гэсэн сонголтыг хийх цаг ирлээ.
Их нуралтын аюултай явцуудаас сэргийлэх, уг гамшгийг даван туулах гол арга хэмжээг юуны өмнө хууль тогтоох, гүйцэтгэх засаглал авч хэрэгжүүлэх ёстой. Гэтэл гагцхүү сталинизмыг сэргээж, ард түмнээ айдас, террорын хүчээр атган дарангуйлах, 1937 оны хэлмэгдүүлэлтийг давтах ажлыг л гол зорилгоо хэмээн гүйцэлдүүлэх боллоо.
Үүнийг ард түмэн бид удтал хүлцэн тэвчиж чадахгүй. 18 жил дарга ангийнхны дарлалд шаналан зовж, гэм буруугүйчүүдийн концлагерийн галзуу солиотой ертөнцөд амьдралын ихээхэн хэсгээ үрж, сүйтгэж өнгөрүүллээ.
Бид амьдармаар байна. Амьдрахын тулд Их нуралтыг гэтлэх хэрэгтэй.
1. Ашигт малтмалын баялгийг эдийн засгийн зөв (!) эргэлтэд оруулж, мөнгөжих;
2. Их нуралтыг гэтлэн давахад зориулж, төрөөс ямар нэг ялгаваргүйгээр Монгол Улсын харъяат бүрд мөнгөн тэтгэлэг, ашигт малтмалын салбарын хувьцаа, даатгалуудын болон төлбөрүүдийн хөнгөлөлтүүд, орон сууцны болон бусад зээлийн батламж зэргийг багтаасан, амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд хүрэлцэх хэмжээний багц тусламжийг ихэнхийг нь буцалтгүйгээр, хямрал арилж, эдийн засаг хэвийн голдрилд ортол байнга олгож байх;
3. Нийгэм-эдийн засгийн хямралаас үүдэн хохирсон иргэн бүрийн хохирлыг төрөөс ямар нэг ялгаваргүйгээр барагдуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
4. Ашигт малтмалын баялагт суурилсан олборлолт-боловсруулалт-үйлдвэрлэлийн бага, дунд цогцолборууд олноор байгуулагдах, тэдгээрийн тусламжтайгаар олон салбарт эрүүл эдийн засаг үүсч хөгжихийг дэмжих бодлого явуулах
5. МАА, худалдаа-үйлчилгээ, барилгын салбарт ажилгүйдсэн хүмүүсийг уул уурхай, үйлдвэрлэлийн салбар луу шилжүүлэх;
6. Амьдралын гол баталгаа байх учиртай цалингийн хэмжээг ойрын жилүүдэд 1000 доллар болгох чиглэлтэй ажиллах;
гэсэн зургаан алхмыг яаралтай хийснээр болзошгүй сүйрлээс зайлсхийх бололцоотой. Энэ алхмуудыг ард түмэн бид төр засгаас шаардах хэрэгтэй болоод байна. Цаг алдаж үл болох эгшин нэгэнт тулж иржээ.
Дээрх зургаан алхам нь ямар ч боломжгүй гэж дарга ангийнхан ам таглаж, дэлхийн хямралын талаар тодорхой ойлголтгүй байж, ард иргэдийг мунхруулахыг чармайн, элдвийг ухуулах буй заа. Тэгснээр Их нуралт гэтлэгдэхгүй, дарга нар болон хэн бүхэн үүрэгт ажлаа л сайн хийснээр гэтлэгдэнэ.
Ашигт малтмал-эдийн засгийн зөв эргэлт, хямралын үеийн багц тусламж, хохирлын тэгш барагдуулалт, ашигт малтмалын салбарын эрүүл хөгжил, гаж өсөлттэй салбаруудын ачааллыг уул уурхай, үйлдвэрлэл рүү шилжүүлэх, цалингийн доод хэмжээ 1000 доллар гэсэн зайлшгүй шаардлагатай эл зургаан алхам нь хэрэгжих бүрэн боломжтой гэдгийг миний бие батлан илэрхийлж байна. Учир нь, ашигт малтмалын нөөцтэй ихэнх оронд уг алхмуудын үндсэн зарчмууд амжилттай хэрэгжиж ирсэн юм.
Хэрвээ Их нуралтыг гэтлэх тодорхой алхам хийлгүй, өнөөгийн янзаараа байх аваас, чаддаг улсаар нь хийлгэх хэрэгтэй. Засаглалуудын талаар бүх нийтийн санал асуулга явуулах зэргээр, энхийн замаар асуудлыг шийдвэрлэж болно гэж үзэж байна. Тардаггүй, огцордоггүй засаглал гэж байдаггүй.
Зөв алхам хийж болно гэдэгт хамаг учир байгаа юм. Бид болгоё л гэвэл болох бүтэх бөлгөө.
Тиймээс ард түмэн минь төр засгаас Их нуралтыг гэтлэх алхмуудыг, хөтөлбөрийг шаардацгаая. Бид бүхний хүсэл зоригоос л амьдрал, ирээдүй, аз жаргал маань хамаарах болно!

Ч.Мөнхбаяр
MMIX.I.IX

Их нуралт


(3-р хэсэг)

Хөршүүдтэйгээ жинхэнэ ёсоор найрамдаж нөхөрлөж явъя

Манай улс төрчид хоёр хөршөөсөө хараат байх ёстой, хараат байхаас ч өөр аргагүй гэж их ярих болсоон. Ингэж ярьдаг, ийм юмны төлөө зогсдог улс төрч гэж байх ёсгүй, байдаг ч үгүй юм. Харин эсрэгээр, хэрэв том улстай хөршилдөг бол юун түрүүн түүнээс хараат бус байхыг улс орнууд эрмэлздэг байна.
Хэнээс ч хараат бус байхын тулд л улс гэж оршин тогтнож байгаа. Болбол дэлхийн хамаг улс гүрэнтэй найрамдан нөхөрлөж, тэдэнтэй эрх тэгшээр хамтран ажиллахын тулд гадаад харилцаа гэж инститүц байдаг. Манайд тэр нь нураад уначихжээ. Түвдийн бослогыг дарсныг дэмжиж байна гэж ганцаараа орилдог, иргэнийг нь харьд үзэл санаанаас нь болж бариад хорьчихоор нууцалдаг, хар тамхины наймаачдаа болохоор суллуулъя гээд хөөцөлдөөд байдаг “гадаад харилцаа” л манайд байна.
Их нуралтад шатахууны өндөр ханш, үнийнх нь байнгын өсөлт нэлээд үүрэг гүйцэтгэсэн. Орос гэхээр л шатахуун ярьцгаадаг. Кремль “ингэхгүй тэгэхгүй бол шатахуунаа нийлүүлэхгүй, хөнгөлөлт үзүүлэхгүй” гэж сүрдүүлээд хүссэнээ хийлгээд байдаг юм байх. Ингэж л дарга нар маань боол нь болчихсоныгоо тайлбарладаг.
Тэр шатахуун нь дэлхийд хамгийн өндөр үнэтэй. Бөмбөрцөг даяар үнэ нь унаад л байхад харин өсөөд байдаг, тийм л нэг “ид шидтэй” шатахуун. “Яагаад шатахуун хямдрахгүй байна вэ” гэхэд “Роснефть л ийм үнээр бидэнд өгөөд байгаа. Харин ч бидэнд хөнгөлөлттэй үнээр нийлүүлснээсээ болж, Роснефть сая сая долларын алдагдалд ороод байгаа” гэж дарга нар маань гоншгонодог.
Путиний гаж буруу дэглэм нефтедоллар дээр л тогтож буй. Дотооддоо ч өндөр үнэтэй нефть, хий, шатахуунаасаа санхүүждэг. Тэр дэглэм манайд экспортлогдсон гэлтэй. Оросуудын өмнө /бас хятадууд, харийн элдэв луйварчдын өмнө/ өөрийн толгойгүй, мал шиг болчихдог дарга нарыг яалтай нь ч билээ. Мал бол заазлана гэхсэн. Ямар ч ашиггүй л амьтас санж.
Монгол өөрөө Дорнод, Дорноговь, Хэнтийд нефть нь илэрчихсэн, бусад газар ч илрэх магадлалтай, нефть болох боломжтой нүүрсийн хязгааргүй шахам нөөцтэй орон. Бас Казахстан, Хятад, Арабаас шатахуун авах боломжтой гэж байгаа. Гэтэл Путиний дэглэмийг нефтедоллараар санхүүжүүлэх сүлжээний нэг хэсэг нь болчихоод л, тэдний юу хэл, хий гэснийг нь гүйцэтгээд л, ардчиллыг нухчин дараад л, алт мөнгөө өргөн бариад л явдаг болж. “Шатахууны эх үүсвэр ганц гэдэг нь хэнд ч ойлгомжтой” гэж мэдэгдсэн улс төрч хүртэл буй.
АНУ-д литр бензин 600 төгрөг байхад манайд 1300-гаар зарагдаж байна шүү дээ. Тэнд хөдөлмөрийн цагийн үнэлэмжийн доод хэмжээ 8000 төгрөг атал, манайд 500 төгрөг юм биш үү.
Дэлхийн зах зээлийн ханшаас өндөр үнээр авдаг орос шатахуунаа дэглэмийн дамчид маань дамлачихна. Шатахууны үнэ 100 төгрөгөөр нэмэгдэхэд талх 6, кг мах 20, такси 10 төгрөгөөр нэмэгдэх учиртай гэнэ. Түүнээс 10 дахин их нэмэгдэж, ард олныг зүйл бүрийн шулаачид туйлдуулж ирсээн.
Найрамдал-дружба маань нэг иймэрхүү. Шатахууны жишээн дээр л ярьлаа.
Колонкийн сүлжээ байгуулгахгүй бол шатахуун нийлүүлэхгүй ч гэж Кремль, Роснефть хоёр гэдийж байсан. Аягүйдвэл шатахууны цэрэг ч гэдэг юм уу, углеводородные войска ч гэдэг юм уу, ороод ирнэ. Гүржид цагаач осетуудын москва хийцийн тоглоомын улсанцарт железнодорожные войска гэгч орж ирээд, тэгээд л эзэлж аваад л, дайтаад л, “тусгаар тогтнуулаад” л, Оростой болон Орос-Беларусийн холбооны улс гээчтэй нэгдэх хүсэлт гаргуулаад л, даян дэлхийг яаж л алмайруулан хөшөөж байгаа билээ дээ.
Хөрш сайн гээд нэгдэж болохгүй, хөрш муу гээд нүүж болохгүй гэх үг байдаг. Манай эрх баригчид ч, “нэгдэхгүй бол шатахуун өгөхгүй нь ээ” гэж солиорчих гээд л хэцүүхэн сууж буй.
БНХАУ-д нэгдэх хүсэлтийг бол удаа дараалан, бүр аймаг сумын дарга нь хүртэл гаргаж байсныг дэлхийн мэдэж авсан. “Энэ улсын ард түмний төлөөлөгч болох төрийн түшээд нь олон жилийн турш манайд нэгдэх хүсэлтийг тавьж ирсэн тул, аргагүй ёсоор болгоход хүрлээ” гэж олон улсын өмнө тайлагнах гээд, архивлаад цуглуулж байдаг юм гээ биз дээ.
Харин тэр л хүсэлтийг тавьж байсан дарга нар өдгөө Хятадад ширүүн дориун хандчих гээд, тэр гүрэнтэй улс орноо муудалцуулчих гээд байдаг болсон нь учиртай. Өөр “атмааны” ивээлд орчихлоо гээд л пээдэлзэж, бацаан зангаа гаргаж байхгүй юу. Тараг уугаад л, ташраар нь толгой цавчсан тухайгаа яриад суудаг банди нартай адил царайлж чаддаг л хэрэг.
Тэд 1990 оноос хойш улс орноо Хятадаас дэндүү хараат болгосон. Хятадын өвчтэй эрхтэн л болгочихсон шүү дээ. Хамаг судас шөрмөсийг залгаж оёулсан.
Юманд учир, суманд гичир гэж буй. Өнөөдөр Хятадтай дайсагналцвал олон сөрөг үр дагавар гарахаар болсон. Хятадын хямд бараа бүтээгдэхүүн дээр суурилж худалдаа-үйлчилгээ эрхэлдэг үй олон хүн зон яах вэ.
Дан ганц Оросыг түшиглэсэн 70 жилийг давтах нь Монголын ард түмний туйлын хүслэн, оршихуйн утга учир мөн үү? Хойд Солонгос стилийн хачирхалтай нийгэм байгуулж буй хойд хөрш хэдийнээ дэлхийгээс тусгаарлагдаад эхэлчихсэн, “Оросын эсрэг бүх дэлхийн хуйвалдаан”-ыг ярьдаг болсон. Хүнсний гачаалд орох шинж тэмдэг тэнд илэрч буй. Нефтийн үнэ ч, рүблийн ханш ч унаж байгаа…
Энэ л улсын “үндэсний соёлын автономи” (ҮАС) гээч нь болох гээд яараад байна уу даа гэх хардлагыг дарга нар маань төрүүлээд байх юм. Автономиудаа устгаж эхэлсэн Москва тийм бүтцийн тухай ярих болсон л доо. ҮАС гэдэг нь юу ч биш л гэсэн үг юм. Тухайн хэлээр ярихыг хориглохгүй л гэсэн үг юм билээ (Оросоос өөр үсгээр бичихийг бол хуулиар хориглочихсон шүү дээ).
Хятадтай харилцаагаа хүйтрүүлэх гээд байна уу даа гэлтэй зарим деталь ажиглагдаж байгаа болохоос бус, байсан хандлага үндсэндээ хадгалагдаж буйг тэмдэглэх нь зүйлтэй юм. Нэг бус, хоёр улсын ҮАС болох магадлал илүү үнэмшилтэй байгаа билээ.

Дэлхийн хямрал ба бусад

“Америкийн аюул занал”, “Хөрөнгөт нийгмийн хорлол”… Социализмын үеийн эдгээр тэнэг мунхаг үзэл суртал эргэн ирж байна. 1990 оноос хойш унаж ирсэн оюуны түвшинд таарах болохоор тэр үү, аль эсвэл?
Дэлхийн хямралтай холбоотойгоор Америкийг хараан зүхэж байна. Монголын Их нуралт бол “ихэс дээдсийн” маань мулгуутай огт холбоогүй, харин дэлхийн хямрал, тухайлбал гайтай хөөтэй Америкаас л болсон юм байх.
АНУ, Европ, Япон бол Монголын тусгаар тогтнол, эрх чөлөө, ардчилал, хөгжил дэвшлийн баталгаа юмсан. Манайд тэд л хамгаас их тусалж ирсэн, манай олон сайн сайхан тэдэнтэй холбоотой, тэдний гарант байгаагүй бол Монгол өдийд байхгүй…
Гэтэл эдгээр анд нөхөд, “гуравдахь” хөршүүдийгээ ад шоо үзэн хялайх болсон нь өрөвдөхөд өр өшиглөв гэлтэй хүний үнэргүй явдал мөөн.
АНУ хямрахад л дэлхий хямарна. Гэхдээ АНУ-ын хямрал гадаадын шалтгаантай байж болно. Антисемит үзлээр халхавч хийж, ашиг хонжоо хайсан олон орны баячууд еврей бизнесчдийг унагах, еврейг хавчин гадуурхдаггүй АНУ-ыг бас хяхан боох гэж чармайсны дүнд 1930-аад оны Их депресс болсоон гэж вээрс байдаг.
Азийн хямрал Монголд мэдэгдэхүйц нөлөөлөлгүй өнгөрч байсан. Дэлхийн хямрал ч Монголын нуралтад төдийлөн их үүрэг гүйцэтгэхүй байна. Зэсийн үнэ унасан хэдий ч, ашиг малтмалын ач тус гэж ард түмэнд ирдэггүй байсан болохоор нөлөөлөөд байх юм алга шүү дээ. Ноолуурын явдал бол хятадуудын эртний бөгөөд, урьдчилан харж бүрэн болох байсан төлөвлөгөө болохоос бус, дэлхийн хямралтай холбоогүй юм. Дотоодын хямралдаа л орно.
Монгол орон олон улсын банк-санхүүгийн ертөнц, үндэстэн дамнасан хувьцааны тогтолцоо, дэлхийн эдийн засгийн чиг хандлагатай холбоо сул, хамаарал бага нийгэмтэй, зүгээр л хувь хүн болгон нь “бие даасан” “нано эдийн засаг” болоод явдаг тул дэлхийн хямралд өртөөд сүйдэн майдан болоод байх явдал үгүй юм. Дотоодын хямрал болох Их нуралтдаа л нэрвэгдээд явнам, бид. G20 л гол нь хямраад байгаа шүү дээ.
Тэр Америкийг хараан зүхэж байхын оронд, хэн нэгнийг 3 жилийн цалинг нь өгөх болзолтойгоор халж байгаа, хүний төлөө гэсэн нийгмээс нь суралцаасай даа, манай дарга нар.
Нэгэн вээрсээр бол, дэлхийн хямралыг Хятад зохиогоод бантан хутгачихсан аж. Хямд бараагаараа бөмбөрцгийг дүүргэж, хөдөлмөрийн глобал хуваарийг эвдэж, хаа сайгүй ажилгүйдэл, дампуурлын үрийг тарьсан. Өөрсдөө бүсээ чангалж байж, олон жилийн турш дойлууран уул овоо хуримтлуулсныгаа гэнэт хямд үнээр зарж, ханшийг нь унагасан. Ингэснээр доллар, түүнтэй уягдсан валютуудын үнэ цэнэ буурч, юанийх өссөн. Доллар, холбогдох валютуудын масс ихтэй орнууд автоматаар ядуурч, Хятад юаний массаараа “баяжиж” ирэх жишээний.
АНУ, Барууны компаниуд валютын ханш унаад ирэхлээр, бүтээгдэхүүн-үйлчилгээнийхээ үнийг нэмэхэд хүрч, улмаар худалдан авагчгүйдэх, үнээ нэмэхгүй байсан ч бүтээгдэхүүн-үйлчилгээ нь үнэ цэнэгүйдэх, хямдрууллаа гэхэд хэмнэлтийн зарчимтай мөргөлдөөд, аргагүй гацаанд орон, уруудсаан.
Хятад бусад оронд хямд бараагаа улам ихээр (болж өгвөл үнийг нь зарим хэмжээгээр өсгөөд) борлуулж, мөн хямдарсан бүтээгдэхүүн-үйлчилгээг нь авах замаар тэдгээр орныг хямд ажиллах хүчнээ болгох, бас түүхий-эдийн үнийг өсгөөд монопольдон авч бусдыг улам доройтуулах, өөрөө оройлон хөгжиж, дэлхийд цойлоод манлайлан жанжлах төлөвлөгөөтэй байсаан. Хятадад, “ийм юм битгий хий” гэж том гүрнүүд мөн ч олон удаа хэлж байсан, тусыг олоогүй. 1980 оноос хойш үүнийг л чиглэж ирсэн улс болохоор, замаасаа буцахгүй.
“Дэлхийн хямрал гэтлэгдэхэд хүчин туслалц” гэхэд Хятад тэгьяа гээд, ахиад л их хэмжээний доллар, валют гаргаж ирж, ханшийг нь унагаад байсан. G20-ын чуулга уулзалтад Ху Жинтао долларыг шүүмжилж, дэлхийн валютын тоог нэмэгдүүлэхийг шаардаж, юанийг олон улсын төлбөр тооцоонд ашиглахыг санал болгосон нь “эдийн засгийн дэлхийн дайн”-ы төлөвлөгөөнийх нь эс ширхэг л буюу.
Ийм вээрс ч байдаг байна шүү, таминь ээ.
Хятад ашигт малтмалын үнийг өсгөх, өөр бусад шалтгаанаар ч өсч ирэх магадлалтай. Тэгэхлээр хямралыг гэтлэх манай гол хөзөр бол ашигт малтмалаа л галзуурч солиороод байлгүй шиг, хэвийн хүний ухаанаар ашиглах энгийн үйлдэл юм.
Гэтэл даунист төр маань гадаадаас урт хугацааны их хэмжээтэй зээл авах, гадаадын зээл тусламжид тулгуурлан төрийн том банк байгуулах, засгийн газрын бонд гаргаж гадаадад худалдаад олсон мөнгөө арилжааны банкуудад байршуулах, арилжааны банкуудын хувьцааг худалдаж авах – гээд л, янз бүрийн мөнгө босгож дарга нарт төрийн болон хувийн бизнесийнхээ шугамаар, аалзны торныхоо битүү тойргоор хувааж идэх боломж гаргаж өгөх л юм сэтгэж буй. Ашигт малтмалаас бол “зугтаад” л давхиад байгаа юм.
Хэрэв ашигт малтмалдаа зөв хандвал дэлхийн санхүүгийн хямралыг ихээхэн хожоотой ч давж гарч болно. Түр засаг гээчис маань харин хүн ардаа харгислаад л, ард түмний өмчийг гахай шиг хомхойрон идээд л, язарч дэлбэрчих гээд л түгшээн байна. Уг нь ухаалаг хандвал, хямрал дээр дөрөөлөөд хөгжчихөж өлхөөн болдог аж. Ялангуяа байгалийн баялагтай улсууд.
Дэлхийд ашигт малтмал хэрэггүй хэмээн эх орондоо элэг буруутай адгийн шаарууд арван жил чарлалаа. Өдгөө харин ашигт малтмалгүй нь гайтай хямарч, малтмалтай нь гайгүй хямарч байна. Ерөөс хүн төрөлхтний амьдралын материаллиг үндэс нь ашигт малтмал аж. Ашигт малтмал, түүхий эдийн үнэ өсч, тэдгээрээр бүтээсэн 2-догч, 3-дагч бүтээгдэхүүн, эсвэл ашигт малтмал дээр суурилаагүй бүтээгдэхүүний үнэ үргэлжлэн унах ялгарал гарч ирж байна шүү дээ.
20-р зууны 30-аад оны дэлхийн их хямралын үеэр ЗХУ тэр 2, 3, 4-дөгч бүтээгдэхүүнийг Баруунаас хямдаар авч, анхдагч буюу ашигт малтмалаа зөв эзэмшээд хөгжиж байсан түүхтэй. Энэ хямрал гараагүй бол, хичнээн гулаг-ольтриг байгуулаад өндийж босохгүй байсан юм.
Иргэний хөдөлгөөнийхөн, ардчилагчид, эх орончдыг “Эд харийнханд бэлэглүүлэхгүй байсаар байгаад, ашигт малтмалын үнийг унагачихлаа!” гэж харгис дэглэмийнхэн хилэнтэйеэ зэмлэж байна. Харийнханд 1997 оны хуулиараа бүрэн бэлэглэчихсэн байсан ч, үнийн нэмэгдлийн 68 хувь үгүй болох л байсан. Басхүү өөрсдөө харийн луйварчдын дунд авлигын уралдаан зарлачихаад, дүгнэлгүй удаашруулж, улам ихийг халааслан суусан нь 1997 оны геноцид-хууль нь хэрэгжээгүйнх нь гол шалтгаан шүү дээ.
Их нуралтыг тойрон хүрээлж буй гадаад нөхцөл байдлын талаар ярилаа. Хэрэв ашигт малтмалаа л эрүүл ухаанаар ашиглах аваас, гадаад нөхцөл байдал туйлын таатайгаар эргэх нь дамжиггүй.
...Аяа, 1990 оноос хойш үндэсний ашигт малтмалын үйлдвэрлэлийг хөгжүүлсэн бол...

Ч.Мөнхбаяр
MMVIII.XII.XVI

Их нуралт


(2-р хэсэг)

5. Хямралыг гэтлэхэд ялгаварлах хэрэггүй

Хятадууд манай ноолуур, МАА-н бусад түүхий эдийн үнийг хөөргөдөж, Монголын холбогдох үйлдвэрүүд сөнөж сүйрэхэд жинтэй хувь нэмэр оруулж, амьдрах аргагүйдсэн малчдыг хамаг бэлчээрээ ямаагаар мөлжүүлэхэд хүргэж, эцэст нь “бид ноолуурын 10 жилийн нөөцтэй болчихсон, МАА маань ч хөл дээрээн баттай зогсчихлоо” гээд ноолуур тэргүүтнийг авахаа байчихсаныг юу гэх вэ? Юу ч гэж болно. Ямар ч гэсэн тэр бодлогыг нь хэрэгжүүлэхэд манай төр бүхий хүчин чадлаа дайчлан ажилласаан.
Одоо ч гэсэн, “ямаа нь хүнээ идтүгэй” хэмээн, ноолуурын үнэ 10 мянга хүрэхгүй болчихсон байхад, малчдад төрөөс зөрүүг нь төлж байж, хүчээр 40 мянгад барих гээд л гүрийж буй.
Хоёр нам хоёулаа “ноолуурын үнийг буулгахгүй, өсгөнө” гэж, нөгөө нэг “Чингис хаанаа ноолуураар тахина” хэмээгээд түймэр тавьчихсан улс шиг л аюултай тоглоом тоглож ирэв.
Ямаа өсвөл ядрахын цондон гэж үг байж. Орчин үед, “С.Баярын үед хүн болж төрснөөс, ямаа болж төрсөн нь дээр” гэх үг гарлаа. Ард түмнээ малаас дор үзэж, малаар нь идүүлэх төр юм гээч.
Өнөөдөр ямаа гаарч байна. Атрын аяныг ч тэд ховдоглон залгиж, ходоодоо дүүргэсээн. Ноолуурын үнийг буулгахгүй байх амлалтаар хоолоо хийж чадахгүй малчид, бэлчээргүй, зах зээлгүй, Хүннүгийн үеийн арга барилтай аж ахуй нь найгүй хоцрогдсоны улмаас, мал маллахаан больж, хот руу үй олноор дүрвэх магадлалтай болчихоод байна. МАА-д нүүрлэсэн сүйрэл бол ердөө л өлсгөлөнгийн урьдал юм.
Малчдад төр ямагт л илүү “хайртай” байсаан. Татвар төлөхгүй, байгалийн нөөцийг үнэгүй ашигладаг, түүхийн эдийнх нь үнийг төр өндөр байлгаад байдаг, Төрийн онцгой ийм хандлага хуульчилчихсан... Энэ нь тэгээд ямар үр дүнд хүргэв? Аль аль талынх нь алсын хараагүйгээс болж, МАА ч сүйрэлтэй тулгарлаа, энэ сүйрэл улс орныг ч даалуун байшин шиг л нураах нь ээ.
Манай төр улс түмнийхээ бүх л юманд хамгийн тэнэг мулгуугаар хандаж ирсэн дүр зураг ажиглагддаг. Гэхдээ хэргийн учир тэнэг мулгуудаа биш, устгах сөнөөх эрмэлзэлдээ байх шиг. Тийм болохоор төр юунд л хүрнэв, тэр зүйл мөхчих гээд байдаг аа.
Малчдад олгох 30,5 тэрбум нь нөхцөл байдлыг өөрчлөх үү. Үгүй ээ. Харин ч улам хүндрүүлнэ.
Ард түмнээ дэмжиж бололгүй л яахав. Гэхдээ нэг хэсгийг нь онцгой “хайрлаад”, нөгөө хэсгийг нь хохироогоод байж болохгүй.
МАА-н гажуудал амьдрах аргагүй болгосон бол, малчид уул уурхай руу шилжих хэрэгтэй. Төр өнөөгийн малчдыг тэрхүү баримжаагаар л дэмжих хэрэгтэй байв. Харин МАА-г мах-сүүний чиглэлээр, фермийн хэлбэрээр, технологийн ололтоор эрчимжүүлэх, тооноос чанарт ойртуулах шаардлагатай.
“Атрын аян” гэх зэрэг популист кампани өрнүүллээ. Нийгмийн асуудлыг хөнгөвчлөв уу, талх, ногооны үнэ буурав уу? Огтхон ч үгүй ээ. Үрийн буудайг тээрэмдүүлж, УИХ- ын сонгуулийн сурталчилгаа болгож тараасан, тэнгэр хурмастыг хамаагүй буудаж, байгалийн гамшгуудыг үүсгэсэн, зээл авсан нэлээд “тариаланч” ганзагын наймаа хийж хийж, эцэст нь Хятадаас жижиг ширхэгтэй ногоо оруулж ирж, шавар шороотой хольж хутгаад, тайлан болгож танилцуулсан, дамлан худалдсан, дарга нар баахан худлаа өсгөсөн тоо цифрүүдээр ард түмнийг тэжээх гэсэн, ийм л зүйлүүд ихээр ажиглагдлаа ш дээ.
Дэлхийд кг нь 300 төгрөгөөр худалдагддаг буудайны нэг кг-ийг тарьж ургуулахын тулд 500 төгрөг зарсан гэх юм. Худалдах үнэ нь хэд байх вэ? Ногоочид Хятадаас ногоо оруулахыг хоригло хэмээн шаардлаа. Тэд ямар үнэ санал болгох бол?
Ийнхүү Монголын ХАА-д их нуралт ажиглагдаж байна. Нуралтыг зогсоохын тулд төрийн бодлого, эдийн засгийг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй. Гэтэл төр юу хийж байна. Хязгааргүй “баян” учраас мөнгийг л санал болгох гээд байна уу даа.
Хэрэв тэгж байгаа бол, бүгдэнд нь мөнгө өгөх хэрэгтэй. Наймаачдад шаталт, орлого бууралтынх нь нөхөн төлбөрийг өг. Үйлчилгээнийхэнд мөн алдагдал, хохирлынх нь нөхөн төлбөрийг гаргаад аль. Бүгдээрээ авцгаая, ард түмээн! Төрдөө хандацгаая, шаардацгаая! Малчдад, банкинд мөнгө өгч, шатахуун, гурилынхны татварыг хөнгөлж, тариаланчдад зээл олгодог шигээ бүгдэнд нь мөнгө өгч, татварын хөнгөлөлт үзүүлж, зээл олгог л дээ. Бүгдэнд нь л хэрэгтэй байна шүү дээ! Алаг үзэхээ болиг. Энэ бол ямар нэг муйхар барьцалт биш, шударга ёс гэдгийг хэн бүхэн зөвшөөрнө.

6. Худалдаа-үйлчилгээний орчин маань дэндүү эрүүл бус

Бизнес бол ажил үйлчилгээг өмчлөх хэлбэр болохоос, тусгай салбар биш ээ. Гэхдээ л бизнесийн тухай тусгайлан ярих хэрэгтэй. Монголын хүн ам үндсэндээ “бизнесменүүд” гэж байгаа.
1990 оноос хойш төр хүн амаа наймаа, хар амиа хоохойлох зам руу түлхсэн. Бүгд л юм зарах гээд аваад ирсэн, бүгд шатаж, бараагаа эвдэж сүйтгэж бухимдах цаг ойрхон болоод байна.
“Өртөг зардлын бодит үндэслэлгүйгээр үнэ тарифаа нэмэгдүүлсний орлогыг төсөвт хураадаг болно” л гэнэ. Манайд үнэ нэмж жүликдэхээс өөрөөр амьдрах ямар ч арга алга. Хэт худалдаа- үйлчилгээний үед зарагдаж буй цөөн хэдэн юм нь үнэтэй л байх ёстой болдог.
Үнэтэй байгаад ч нэмэргүй. Миний л мэдэхийн, харсаар байтал сонины бизнес, номын бизнес, компьютерийн бизнес /компьютерийн бараа л гэхэд Хятад дахь үнээсээ хямдаар зарагддаг болсоон/ нурж, тэдгээрийг хийгээд амьдрах аргагүй, ямар ч бололцоогүй болсон ш дээ. Хаашаа ч хөдлөхгүй, орхихоос л өөр аргагүй, таг гацчихдаг байхгүй юу. Тэгдэг л юм билээ. Өөр олон бизнес ийнхүү нурж байгаа.
Бизнес явагдаад л байгаа мэт боловч, Монголын нөгөө мундаг цалингуудаас нь бага орлоготой, алдагдалтай, өрөнд баригдсан нь олонх болсон шүү дээ. Янз бүрийн бизнес өөрийн гэсэн хичнээн гажиг, солиотой, арга ядсан ертөнцтэй гэж санана аа. Бүгд мэднэ дээ.
Зарим нэг нь болох болохгүй элдэв арга чарга хэрэглээд томордог. Компаниуд сүүлдээ томрох тусам бараа-үйлчилгээгээ борлуулж чадахаа больдог. Тэгээд л эзэд нь мухардсандаа хамаг байдгаараа дэнчин тавиад л улс төр лүү ордог. Хаа сайгүй л мухардал, мухардал, бас дахин мухардал… Бүгд бие биедээ урдаас оруулж ирсэн хэдэн бараа зараад амьдарна гэж байхгүй л болж байна.
Ийм байдал руу төр л түлхсэн шүү дээ. Зарцгаа, зарцгаа, “социалист бүтээн байгуулалт”-аа хог хаягдал гээд гаргацгаа, хог хаягдал ч авчирч зарцгаа, ямаагаар улсаа идүүлээд ноолуурыг нь ч зарцгаа л гээд байсан. Юунд хүрэв?
“Нэг нь ягаан пялтаа оруулж ирээд хэдийг зарахаар, мянган хүн оруулж ирээд бүгд шатчихдаг” гэсэн наймаачдын амны уншлага байдаг. 1990 оноос хойш Монголын эдийн засаг, хөдөлмөр бүтээл гэж “ягаан пялтаархуу” л байлаа.
Ягаан пялтаа руу хуйлрахаа больё оо, уул уурхай руу оръё гэх хүн хэд байв. Хэд ч байсангүй ээ. Алт руу хуйларсан нь бас л тэр “ягаан пялтааны” стильтэй шүү дээ. Ганц ч атугай хүн зэс рүү хуйлраад, олборлоод, цэврээр гаргаж аваад, машиныг нь оруулж ирээд стандарт бэлдэц, хуудас, хоолой, утас гээд энгийн атлаа эрэлт ихтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэе гэж бодов уу. Үгүй ээ.
Үйлдвэрлэсэн бол хятадууд булаалдаад л авах байсан. Хүрэл зэвсгийн үед өвөг дээдэс маань зэсээр тэр байтугай юм хийж байсан атал, өнөөгийн бид?
Бас Монголд, бизнесийн бүх салаа мөчирт нь харийнхан монголчуудыг “манай” төрийн дэмжлэгтэйгээр шахан зайлуулж буйг онцлон тэмдэглэх хэрэгтэй. Зарим бизнесийг гагцхүү харийнхан атгадгийн жишээ нь үүрэн утасны оператор компаниуд. Жилд тэдэнд монголчууд тэрбум доллар тушаадаг /гадаадаас Монголд үзүүлдэг нийт тусламж 300-400 сая доллар/. Ингэж л харийнхан монголчуудыг бүхий арга хэлбэрээр тонон дээрэмдэж, шулж мөлжиж, шим шүүсийг нь сорж байдаг аа. Дарга нарын ярьдагчлан, хамтын ажиллагаа, шударга өрсөлдөөн гэхчилэн, худал хэлэх арга байдаггүй л байхгүй юу.
Барилга гэдэг “пялтаа” руу бас бүгд хошуурсаан. Бие биеэсээ өрсөөд л, өчнөөн хужаа нарыг оруулж ирээд л, бушуу туулай борвиндоо баастайн үлгэрээр бариад л, тууз хайчлангуут нь нураад л, цуураад л, ховхроод л, хагараад л, жорлонгийн ус татахад бохирыг урсгах биш, өөдөөс цацаад л… Ганц баллын газар хөдлөлтийг ч тэсвэрлэлгүй ан цав гарч байдаг шавар шорооны /арматур нь ч шавар шороо/ овоолонгоо тэнгэрт тулсан өндөр үнээр үнэлж, хорвоо дэлхийд ямар ч хязгаар гэж байдаггүй юм шиг л туйлцгааж байсаан.
40 мянган айлын орон сууц барина гэж, 40 мянган хужаа оруулж ирсэн байх шүү. “Манай грүпп барьж байгууллаа” л гэдэг, чанх ард нь хятад компани л лого мого, туг дарцаг, уриа лоозонтойгоо бужигнаж байдаг байв л.
Байрны үнийг хөөргөдөхтэй зэрэгцээд, барилгын материалын үнийн хөөргөдөлт эхэлсэн. Гэтэл хэдхэн байр барьсан атал худалдан авагчид дуусчихлаа, худалдан авах чадвар нь барагдчихлаа. Ингээд л, зүтгүүр огцом тоормословол, вагонууд нь хойно хойноосоо мөргөлдөөд онхолдохын адил юм болов шүү.
Уг нь барилгынхан ч, байр худалдан авагчид ч зээлээ авчихсан, банк руугаа мөнгө нь эргэж төлөгдөөд л, дугуй эргээд л байх ёстой асан мэт. Гэвч гаж буруу нийгэм, амьдрал, тогтолцооны мухардал дугуйг гацаасан. Хонгилын үзүүрт бас ч гэж гэрэл асч байсан хэдий ч, улс төрийн ¹1 болж тодрох гээд байгаа хүний амбицаас болоод гэрэл бөхсөн гэнэ шүү.
Тэрбээр хотын фракц гээчийг нам дарах, санхүүжих эх үүсвэрийг нь устгахын тулд барилгын салбарыг бодлоготойгоор хорлон сүйтгэж, унагасан гэнэм. Малчдыг атгахын тулд ямааны нугалааг улам үргэлжлүүлж, тэр хэрээрээ МАА-г ч унагаж, ноолуурт намын монополь тогтоох гэхдээ, ноолуурын мангас “Буян” Жагаагийн хөрөнгийг хураалаа. Хүн амын төлбөрийн чадвартай хэсгийг туйлдуулах, бас намын элдэв өрсөлдөгчдөө сөгтгөхийн тулд банк руу довтолж, нураах гэнэ. Их нуралтыг зогсоох биш, гардан хийж гүйцэтгэчихье гэх хүн байж л байгаа юм. Өөрийгөө цорын ганц аврагч гэж сурталчлуулах боллоо.
Өлсгөлөн гуйланчлалд автсан улс түмнээ тэр Лениний аргаар аварна. Ленин иргэдээ талцан байлдуулж, хөрөнгө байтугай шанага будааг нь хуу хурааж, буй бүхнийг устган сөнөөж, цуглуулсан алт мөнгө, тариагаараа улсынх нь дайсан болох Германаас ард түмнээ харгислах зэр зэвсгийг авч, аливаа эсэргүүцлийг дээд зэргийн харгис хэрцгийгээр нухчин дарж, улмаар өлбөрсөн зон олондоо модны үрдэс, хог шороотой хольсон талхны булан түгээж, бурхан хэмээн тахигдсан билээ л.
Манай “аврагч” элгээрээ мөлхсөн хүн зоныхоо өвөг дээдсээс нь өвлөгдөн ирсэн хамаг алт баялгийг харийнханд 1997 оны дайснуудын хуулиар /одоо ч мөрдөгдөж л байгаа хууль шүү дээ, шинэ гээч нь огт хэрэгжихгүй байгаа юм чинь/ зүгээр өгч, сүү саалийг хамсны хусмыг түгээн, шүтэгдэж тахигдах юм гэхчивлээ. Хийлгээд байгаа сурталчилгаанаас нь тэгж л ойлгож байна, тэр нь амьдрал дээр ч батлагдаж буй.
Тэр хүнийг манай нэг улаан “ардчилагч” байснаа улаан “хамгаалагч” болчихоод байгаа сэтгүүлч “цорын ганц аврал”, “1997 оны хуулиас өөр ямар ч боломж байхгүй”, “энэ хүнээс өөр жам, тавилан, сонголт үгүй”, “аугаа гээд магтчих гээд байх юм, яанаа” гээд л учир зүггүй, арай дэндүү магтаж, өргөмжилжээ. Бүх л юманд хязгаар бий. Яг л тэр барилгын хийрхэлд хязгаар байсан шиг.
“Аугаа аврагч” Монголын хуулийг зөрчдөг ч, байгалийн хуулийг зөрчиж чадахгүй...
Ганц хүн л ийм их балагтай байж чадаж байна шүү дээ. Гэтэл иймэрхүү хүн мянга мянга бий, бүгд устган сөнөөх, хүйтөрөлгүйтгэх /геноцидлэх/ бүхий хүчин чадлаараа л ажиллаж байна…
500 айлын “Баян Монгол” хорооллыг нураах гэнэ. Хориотой бүсэд, шууд дураараа дайрч ороод л барьчихсан юм байх. Орон сууцнууд нь бүгд худалдагдчихсан. Гэвч нураах л болно. Хийрхэл ээ, гэж.

7. Их Нуралтыг популизмаар бус эрүүл ухаанаар давна

Популизм бол ямар ч хамаагүй аргаар таалагдах гэсэн улс төрийн арга бач, манай нийгмийн архаг хүнд өвчин. Силикон хийлгээд, хорт хавдартай болдгоос л өөрцгүй.
“Аль нь популизм, аль нь жинхэнэ юмс үзэгдэл, түмэн бодос вэ” гэдэг нь ч ялгагдахаа больчихсон нь Монголын нийгэм билээ.
“1,5 сая төгрөг өгнө өө” гэж амлаж сонгуульд оролцдог улс төр дэлхийд ер нь өөр байдаг болов уу. Арай л дэндүү бодлогогүй, алсын хараагүй, хэтэрхий авлигач, хахуульч ийм хандлагыг яах вэ, таминь ээ.
Сонгуулийн дараа л амлагсад бүгдээр “тэр мөнгийг өгөх боломжгүй” гэж тал бүрээс нь нотолж гарсан. 10 хувийг нь мөнгөөр, үлдсэнийг нь бараг арван хэдэн янзын эрх, хөнгөлөлт зэрэг хуурамч “үнэт” цаасаар, өвдөл цөвдөл цуглуулж байж “өгөх” янзтай. Өөрсөддөө болохоор 1 тэрбум төгрөгийн цэвэр орлогыг УИХ-ын гишүүн болсны шагнал болгоод урамшуулчих санаачлага гаргаад сууж байна. Хэрэв үүнд нь ерөнхийлөгч хориг тавибал тэдгээр улайрсан дээрэмчид алж ч мэднэ гэнэ шүү.
“Хамаг улсаа нэгмөсөн хааж, зогсоож, сөнөөчихөөд, тэр 1,5 саяыг нь өгч санаа амрая” гэх популистууд ч буй. Амьжиргаанд ямар ч тус нэмэр болдоггүй, харин хувийн хэвшлийнхнийг дампуууруулах балагтай, цалин тэтгэврийг нэмэгдүүлэх арга хэмжээгээр л бүхнийг шийдчих мэт санадаг популистууд ч байна. Хүн амын багахан хувь болох төрийн албан хаагч, өндөр настнуудын цалин тэтгэвэр нэмэгдсэнээр дэглэм эдгээр үнэнч албатуудынхаа мунхралаар улам бэхжихийг санаархдаг, харин бусдынх нь аж амьдрал энэ арга хэмжээнээс болж улам л доройтдог оо.
Ямар ч л гэсэн, популистуудын “өгөх” мөнгийг эргүүлээд бид өөрсдөө л төлнө. Асар их үнээр шүү. Тэр мөнгө бол гадаад улсын хүүтэй зээл, харийн махчин компаниудын барьцаалалт шүү дээ (тэр мөнгө сүүлийн үед ашигт малтмалын үнийн өсөлтийн буюу нэмэгдсэн үнийн 68 хувиас зохих хэмжээгээр гаргагддаг болж ирсэн).
Ирэх онд, улсын бараг цорын ганц орлого болох 68 хувь /1000 төгрөгийн ашигт малтмалын үнэ 1100 болж өслөө гэхэд төр 68 төгрөгийг /6 хувь/, харийнхан 1032 /94хувь/ төгрөгийг нь авна гэсэн үг. Популизмын үнэ гэж ийм л байдаг/ үгүй болж буй. 8100 долларын үнэтэй байсан зэс 4000 болж буурсан тул, төсөв шууд 400 сая долларын алдагдалд орсон, дээрээс нь бас харийн компаниуд “үнэ буурснаас болж үүссэн бидний алдагдлын 68 хувийг Монголын төр нэмүү үнийн 68 хувийг авдаг байсан шигээ төлөх учиртай” гээд байгаа гэсэн.
Нөгөө 68 хувийг /6 хувь л даа/ тэнгэрийн умдаг атгасан аятай үзэж сагсайж багсайсан удирдагчид маань хэний ч үгийг сонсохоо байж, ОУВС-ийн хуралд сангийн сайд нар цуглахад очилгүй пээдэлзэж, буух газраа мэдэхгүй дэвхэрдэг царцаа шиг л авирлаж байсан чинь одоо популизмийнх нь санхүүжилт үгүй болчихоод, яахаа ч мэдэхгүй ангайж хоцорцгоосон. Төсөвтөө ирэх онд зэс 6700 доллар байна гээд “зөгнөчихсөн” ч гэх шиг. Ийм л “алсын хараа”-тай улс дээр заларч байна шүү дээ.
Юмны үнийг хөөргөдөж, өөрсөддөө асар их ашиг унагадаг нь дарлагч дарга ангийнхаан. Хэт хөөргөдсөн үнэ аргагүй л буухад, буулгасан дүр үзүүлээд өөрсдийнхөө л монополист компаниудад нөхөн олговор олгуулж давхар давхар хөлжинө. Тэгээд “бид үнэ буулгалаа, ард түмнийг харж үзлээ” гэж популизм хийнэ. Их нуралтын нэг том шалтгаан нь дарга нарын үнэ хөөргөдөлт юм шүү.
“Атрын аян” гэдэг популизмийг санацгаа. Тийм сэдэвтэй реалити-шоуг дарга нар хийлгэсэн нь Хойд Солонгосын улаан галзуу коммунист ертөнц шиг л юм байсан. Өөрсдөө дураараа жаргаж, дунд чөмгөөрөө жиргэж, торгон дээр хөлбөрч, тосон дээр өнхөрчихөөд, ард түмэнд ийм л юм зэхнэ шүү дээ. “Социализмийг санагалзах ностальги үүсгээд, тэрэн дээр нь давхар тоглоод, баллаж тавья” гэж санаж.
Хоёр намын хамтын ажиллагааны гэрээ гэсэн чинь үсрэнгүй хөгжил, үнийн өсөлтөөс хамгаалах хүнсний тусламж, малчид гар утас ашиглах нөхцөл бүрдүүлэх, цөмийн эрчим хүч гээд л нуль популизм байсан. Монгол хүн ашигт малтмал олборлохыг хориглоно гэж ойлгож болохоор заалт сэм оруулсан байв. Хоёр намын дундын хуйвалдааны байгууллага болох Зөвлөлдөх хороог байгуулна гэдгээ төгсгөлд нь бас дурдсан байсаан…

8. Ашигт малтмал л аврал хайрлана

Саятан дарга, олигарх нарын эгэл иргэнд хэлэх дуртай үг нь: “Чи тийм сүрхий ухаантай юм бол саятан байх нь яасийм?”. Иймэрхүү үг унагачихаад, мадалчихав гээд маадайдаг байхгүй юу.
Дээрх үгэнд хариу хэлэх амархан юм. “Чи тийм сүрхий саятан юм бол ухаантай байх нь яасийм?” гээд л болоо. Ухаантай хүн саятан болдоггүй, тэнэг хүн саятан болдог нийгэм байдаг. Манайх тийм болчих гээд байгаа. Гэхдээ, хуулийн дагуу тэр омог бардам тэнэгүүдийн хөрөнгийг хурааж, өөрсдийг нь шоронд хийж, ашигт малтмал олборлуулах цаг ирэх л билээ.
Одоо ч яахав, дураараа дургицгааж л байна. Авлигатай тэмцэх газар /АТГ/ байгууллаа гэсэн чинь, Авлигыг цагаатгах газар /АЦГ/ байгуулчихаж. Нэг ч авлига илрүүлсэнгүй гэж шүүмжлэгдсээр байгаад, аргагүй л ганц ч болтугайг илрүүлэх гэсэн даргыг нь алчихаж байгаа юм. Тэгээд л өөрсдийгөө Топ-10 энэ тэрээр тодруулгаад л /“Топ-10 бялдуулчлал” гэвээс зохилтой сон/, 40 мянгатын хулиган байсныгаа гавъяа хэмээн бичүүлж, гэмт хэрэг, танхайрлыг сурталчлаад л…
Тэд сонгогдохдоо ч, сонгогдсоныхоо дараа ч нийгмийн өвчнийг ярьдаггүй. Тийм болохоор эмчлэхгүй. Уг нь үзээд, чагнаад, шинжилгээ хийлгүүлээд, рентген зургийг нь авахуулаад, оношийг нь хайр найргүй тогтоогоод, хэлж ойлгуулаад, шуурхай, эрчимтэй эмчилгээнд оруулдаг эмнэлгийнхэн шигээр, өвчтэй нийгэмд хандах хэрэгтэй. Эмчлүүлэх гэхээр, мэс засалч: “би танд бичиг хийгээд өгчихье, та ар гэрийнхэндээ “мэс засалд орсон, эдгэсэн” гээд л хэлчих, хэн хэндээ амар” гээд явуулчихдаг, хулгай л хийгээд завгүй байгаад байдаг бол ямар байхав. Өвчнийг ярих байтугай, нуун дарагдуулдаг эмч байдаг бол яах вэ? Хор найруулаад өгчихдөг эмнэлэг байвал юу болох вэ?
Манай төр, төрийн зүтгэлтнүүд тийм л юм хийдэг шүү дээ. Хамгийн “овоо муу гар” нь гэхэд л, тулаад уулзахлаар ажлынхаа талаар юу ч мэдэхгүй, ойлгохгүй, хүлээж авахгүй, “за, энэ хүнд ямар хор найруулчихъя даа” л гэж, өөр юм санаж шаналсан хар санаатнууд л байдаг аа.
Дотроо ч бие биенээ хорлож, бие биеийн ажилд саад болж, бие биеэ доош хийх гэсэн улс л овооролдоод, юу ч амжуулж, хийж чадахаан байчихсан. Дандаа хор найруулдаг улсыг үнэлээд цуглуулчихсан чинь могойн чуулган болчихсон дүр зураг төрийн, улс төрийн олон байгууллага, бүтцэд ажиглагддаг.
Их нуралтыг тэд яаж гэтэлгэх гэж байна? Ердөө л амжиж идээд, арилж зугтацгаах гэж буй. Аливааг бүхлээр нь залгичихаад хөдөлж чадахаа байчихсан, хоолоо шингэхийг хүлээн бутанд нуугдаж хэвтсэн анаконда л гэсэн үг.
Бусад орны төвшнөөс 2-3 дахин их, ДНБ-ий 40 хувьтай тэнцэх төр-захиргааны үргүй зардлыг багасгах нь их нуралт даамжрахаас сэргийлж болох нэг том алхам. Популизмаа хязгаарлах нь бас нэг том алхам байх жишээтэй. Юуны өмнө өөрсдөө татвараа шударга төлдөг болох гэхчилэн, хэдхэн ач холбогдолтой алхам хийчихэд, нөхцөл байдал тун ч учиртайхан болоод ирэх буюу.Гэтэл худалдаж авах гэж байсан төдөн ширээ сандлыг өд болгов, төчнөөн машиныг өчнөөн болгож төлөвлөв гээд яльгүйхэн бууруулаад биччихсэн л, хямралыг “гэтлээд” сууж байгаа ажээ.
Өөрсдийн буй болгосон хямралынхаа талаар юу ч мэдэхгүйтэй адил байцгааж байгаа. Хямрал үүсгэж л чадахаас бус, хямралын талаар тэд ярьж ч үл чадна. Хараад л байгаарай. Үсэг бичиггүй шахуу албатуудынхаа оросоос орчуулмар болоод, сонин нэртэй дэглэмийн ухуулах хуудсуудад нийтлүүлсэн, дэлхийн хямралын тухай материалыг л уншиж бэлдэж байгаад, өөрийгөө рекламдах захиалгат нэвтрүүлэг, ярилцлагадаа ордог. Шалтгааныг нь зайлуулах хэрэгтэй байна гээд л, “өрөвдөхөд өр өшиглөв” гэгчээр их төлөв АНУ-ыг муучлаад, аврагч царайлаад бураад байдаг, гэтэл шалтгаан нь өөрөө л байж байдаг, зайлуулах ч хэрэгтэй байдаг.
Манай төрд чинь, Монголын мөнгө төдөн ширхэг байснаа өдөн ширхэг болчихсон гэх ня-бо л байхаас, бодлого модлого мэддэг эдийн засагч энэ тэр ганц ч байдаггүй юм гэнэ шүү, базарваань. Жишээ нь, алтыг зарж, худалдаж авч, хөдөлгөж амьдрах учиртай атал, хав дарж, улсын сан хөмрөгийг зүгээр сууж байгаад л 300 сая доллараар дундруулчихсан гэж байгаа. “Бид маш сайн бодлого явуулсны хүчинд долларын ханш буурлаа” гэж тэд сайрхдаг гэнэ. Гэтэл энэ нь сайрхаад байх зүйл биш бөгөөд манай валютын сан хөмрөг энэ ханш бууралтаас болж, бас л олон сая долларын алдагдал амсчээ.
Хор найруулж, хавийн амьтнаа “чадхийлгэн” байж дарга болчихсон, баян болчихсон л болохоос биш, жамаараа явсан бол ямар ч байгууллагын ямар ч ажил үүргийг итгэж найдаж болохгүй, тийм бүтэлгүй, арчаагүй, чадваргүй, гудамж метрлэхдээ л таарсан улс дээр заларч байдгийм. Багш Ленин нь “Тогооч авгай төр барих цаг ирлээ” хэмээсэн. Тэгвэл өнөөгийн эрх баригч нар захын тогооч авгай нараас долоон дор, ухаан нь уландаа орсон улс байдаг буюу.
Муу л юм хийж чадна. 1,5 сая төгрөгийн “хишгээ” түгээхийн тулд бас мөнгөний ханш унагаагаад, дундаас нь өчнөөн ашиг олох гээд байна гэж байгаа.
Банкинд байсан хадгаламж эзэмшигчдийн мөнгийг дарлагч ангийнхан хамаатнууддаа олгуулсан. Тэдгээр нь эргүүлж өгөхгүй нь ойлгомжтой тул, улсын эрсдэлийн сангаар орыг нь нөхлөө. Ингэж л улс түмнээ хувааж идэж байна.
Эрсдэл гарвал яах вэ? Мөнгийг өсгөж үржүүлэх бус, алга хийж л чаддаг /алга хийх ч гэж дээ, зүгээр л хуваагаад авцгаачихдаг, луйвардчихдаг, дээрэмдчихдэг юм чинь/ “монгол” маягийн банк эрсдлийн санг ёроолгүй эргүүлэг шиг л живүүлчихнэ шүү дээ. Юуг ч тэгнэ.
Хадгаламжийг баталгаажуулах хууль гаргана гэнэ. Гэтэл учир мэдэх улс нь байхгүй мөнгийг яаж баталгаажуулах юм бэ гэж гайхаж байна. Даатгалд хамруулна л гэдэг. Асуудал нь бас л адилхан. Ноёлогч ангийнхан өөрсдийгөө л баталгаажуулна, даатгана, харин улс, ААН-үүд, ард түмэн мөнгөгүй болж, дампуурч, татан буугдах гэж байна!
Бодит байдал иймэрхүү болчихоод байхад дэглэм маань “Компьютерийн тоглоомд донтох өвчин гэж аюул гарлаа!” гээд л дүйвүүлдгийг уншигчид мэднэ ээ. Хулгайч “хулгайчийг бариарай!” гэж хашхираад, хаашаа ч хамаагүй заадагтай л адил юм шүү дээ. Тийм дон өвчин гэж сүйдтэй юм алга. “Тийм өвчин гараад байна” гэж хийрхэх, хий юм үзэх өвчнийг дэглэм түгээхийг оролддог.
Харин ар хударгаар нь, “гадаадынхантай хамтран стратегийн орд эзэминэ, төр өөрийн хувь мөнгөө тэдэнд гаргаж өгнө” гээд баахан мөнгө хөрөнгө босгож аваад, тэр харийнхантай нийлж зувчуулах нэг хувилбарыг сэтгэж, зохион байгуулж л суудаг гэнэ. Монголын их буянг гадны хулгайч дээрэмчдэд зүгээр бэлэглээд зогсолгүй, “дээрээс нь бас яаж тэдэнд элдэв мэх гохоор асар их мөнгө хөрөнгө бэлэглэж, улс ард түмний өв хөрөнгийг хоослон цөлмөе дөө л гэж суудаг удирдагч нартай улс шүү дээ, бид чинь.
Тэднийг бид сонгочихсон юм л гэдэг. Үнэн ч юм уу, худлаа ч юм уу, бүү мэд. “Сонгоогүй ээ” гээд л ард түмэн хувьсгал хийгээд, нам засгаа хөмрөөд хаячих дөхсөн бус уу.
Төрийн ордны чанх ардахи байрнууд дунд, ядуучуудын умгар ганц гэр байх агаад, 10 хүн “Бээлий” үлгэрт гардаг шиг л чихэлдэн, хажуудахи хогоо бараадан амьдарна. Одоо чинь хогийн савны дэргэд айл буучихдаг, хогноос амьжиргаагаа залгуулдаг болоод байна шүү дээ. Ой гурван сартай хүүхдээ хог руу л мөлхүүлчихдэг, цаадах нь тэндээс хоолоо олоод идчихдэг гэнэ. Харин төрийн ордныхон өөрсдийгөө тойруулж хашаа хэрэм бариад л, “Сүүлчийн эзэн хаан” кинон дээр гардаг шиг эрэмдэг зэрэмдэг “Хаалттай хот” байгуулаад л. Ийм улсыг бид дуртайдаа сонгочихоод, дуртайдаа мөлхөөд явна уу, аль эсвэл...
Дубай. Энэ үг ашигт малтмал ямар хөгжил цэцэглэлд хүргэж болдгийн бэлгэдэл ажээ. Хүний гараар бүтсэн дал модон арлынх нь нээлтийн ёслолын буудлага Бээжингийн олимпийнхоос хэд дахин давсан агаад, сансраас ч ажиглагдаж байж. Уг арал дээрх тансаг орд харшууд бүгд зарагдаж, дубайчууд арал, хотхоныг байгуулсан зардлаасаа хэд дахин давсан ашгийг олжээ. “Атлантик” хэмээх дэлхийн хамгийн үнэтэй газруудын тоонд л орох буудал нь мөнгөний үйлдвэр болоод буй. Дубай – газар дээрх диваажин юм. Харин Дубайн /АНЭ-ийн/ ард иргэд энэ диваажингийн эзэн ноёд нь билээ.
Монголчууд тэгж л амьдрах ёстой байсан. Тэрнээс ч илүү амьдрах ёстой байв л. Алт зэс гэдэг нефтьнээс үнэтэй шүү дээ. Гэтэл гол ордныхоо дэргэд хогон дээр амьдрагчдыг үүсгэчихсэн ноёлогч давхаргынхныг хэрхэх вэ?
АНУ-ын иргэн Цюань Шэн Шу гэдэг “эрдэмтэн” түүхэн эх орон Хятаддаа пуужингийн нууц технологиудыг хулгайлан зарж байсан нь илэрчээ. 68-тай уг иргэн Хятадаас 200 мянган доллар авсан гэнэ. Түүнийг “эх орноосоо урвасан” гэж 25 жил хоригдох ялаар яллаад, 2,5 сая долларын торгууль оноожээ /хөрөнгийг нь хураасан/. Урвагчид ингэж л ханддаг байна.
Гэтэл манай урвагч нарын хэн нь ч Цюань овогтынхтой зүйрлэшгүй их нүгэлтэй билээ.

(Үргэлжлэл бий)
Ч.Мөнхбаяр
MMVIII.XI.XXVII

P.S. Би энэ хэсгийг үндсэндээ XI.XX-нд бичиж дуусгасан агаад, XXVII-нд зассан. Харин өнөөдөр, төр хадгаламжийг баталгаажуулж, эзэмшигчид нь хохирвол төлөх болсныг мэдлээ. Нэг сэтгүүлч, банк дампуурна гэж түгшүүрийн харанга дэлдэгсэд амаа барин харамсаж байгаа байх, түмний төлөө байдаг төрөө шүүмжлэхээ больцгооё гэжээ.
"Түймэр гарах нь" гэж түгшүүрийн харанга дэлдсэн хүн, унтраачихвал амаа барин харуусах уу? Харин галдан шатаагчид л дуугүй байх юм уу, "бүх зүйл сайхан байна, түмний төлөө байдаг төрийн л ач" гэж ярина.
Тэгээд ч банк дампуурчихсан. Төр Хөгжлийн болон Эрсдэлийн сангаар амилуулаад, зомби болгох юм гэхчивлээ. Улс хөгжихөө болино, эрсдэж болно, ийм л болчихлоо. Ард түмний сангуудаас ард түмэнд илүү ач холбогдолтойгоор очих ёстой байсан мөнгөөр хувийн банкнуудыг тэтгэчихлээ. Таны нэг халааснаас 1000 төгрөг авчихаад, нөгөө халаасанд тань байсан 1000 төгрөгийг бас авчихаж л байгаа хэрэг шүү дээ. Ингэлээ гээд, хэн ч хариуцлага хүлээсэнгүй (зохих шийтгэлээ авсангүй).
Төр хохирлыг даах учир банк дампууруулах нь нэн ашигтай бизнес болох нь ээ. Хоёр сангаар дээрэмчдийн тугийг тахичихлаа. Дараагийн удаад төр ийнхүү "ард түмнийг" ивгээхдээ бүх ашигт малтмалаар (харийнханд 1997 оны галзуу хуулиар өгнө) туг тахих юм гэнэ билээ.