Tuesday, August 18, 2009

Тэмцэгч Энхбаяр: Монгол хүн уг нь дэлхийд хамгийн баян, төр л өмч хөрөнгийг нь булаачихаад, өгөхгүй байгаа


Сонин хэвлэлийнхэн болон ард иргэдийн хөл тасрахгүй байлаа

Миний бие 7.1-ий хохирогчдын тэмцлийг эхнээс нь талархан дэмжиж ирсэн билээ. Ноднин хоёр оны зааг дээр, тэсгим өвлийн хүйтэнд, тэдний хөөгдөж туугдаж байж тэмцэн зогсохыг хараад өрөвдөж, бахархаж, дэглэмийг жигшиж “Мангас” хэмээх акци-шүлгээ бичсэн. Түүнийгээ, 10.22-нд зохиосон “Цагаатгалын тухай” хуулийн төсөлтэйгөө хамт тэдэнд өргөн барьж, эв санааны нэгдлээ илэрхийлье гэтэл, шинэ жилийн баяраар шалтаглан, тэмцлийг нь таслан зогсоосон байв.
Сая тэдний тэмцлийг дэмжих боломж олдож, шүлэг, төслөө өгч, санал бодлоо солилцож, цуглуулж буй гарын үсэгт нь нэмрээ үлдээж, дуу хоолойг нь олонд хүргэхээр болов (сонин, интэрнэт). Энэ үеэр, хоёр ч цагдаа эргэлдэж, сахин зогсож, яриа чагнаж, энд хүн цуглаж болохгүй гэхчлэн сануулж байлаа. Тэд хашаан доторхио хамгаална уу гэхээс, иргэдийг тагнах, дарах үүрэггүй л байлтай. Хэрэв сэтгүүлчийн үнэмлэх үгүйсэн бол, бороохойдон хөөж мэдэх л байлаа.
8.3-ны оргил халуун өдөр, өлсгөлөн зарлан, амаргүй л суугаа тэдний, цогт шаардлагуудаа томоор хэвлэн толилуулчихсан, Саарал ордон хэмээх аймшгийн өргөөний үүдэнд эр зоригтойгоор тэмцэж байгаа нь бахархлыг төрүүлж байв.
Алаг үрээ, алуурчдын суманд алдсан Энхбаяр гуайд редакциа төлөөлөн, асуултуудыг тавьсан юм.

-Та бүхэн ямар шаардлага тавин тэмцэж буйгаа уншигчдад танилцуулна уу?
- • 7.1-ний эмгэнэлт явдлуудад буруутай С.Баяр, Ц.Мөнх-Оргил нарт хуулийн хариуцлага хүлээлгэ!
• Буудах тушаал өгсөн албан тушаалтнуудыг тодруул!
• Алуурчдад өршөөгдөх боломж олголгүй, харин ч олж тогтоож, зохих ялыг нь өг!
• ЕС ЗГ-аа төлөөлөн, ард түмнээс уучлал гуй!
• УИХ-аас ажлын хэсэг гаргаж, 7.1-нд хүний амь нас, эрүүл мэндийг хохироосон, хүний эрхийг зөрчсөн хэргүүдийг судалж, албан ёсны дүгнэлт гарга!
• Монгол хүний үнэ цэнийг бодтоор тогтоож, нөхөн олговор олго!
• Эрүүл мэндээр хохироод байгаа иргэдийн эмчилгээний асуудлыг төр бүрэн хариуц!
• 7.1-нд амь насаа алдсан иргэдийн гэрэлт хөшөөний газрыг шийд! гэсэн шаардлагуудыг тавьж, биелүүлтэл нь өлсгөлөнгөө зогсоохгүй. Бид 7.1-ний үйл явдлаас үүдсэн асуудлуудыг цогцоор нь шийдүүлэхийн төлөө, тэмцэж сууна даа.
-Та бүхэн жил гаруй тэмцэж явна. Төрийн зохих байгуулла-гуудад хэрхэн хандаж, ямар хариу авч байв?
-Ерөнхийлөгч, ЗГ, УИХ, ХЗДХЯ, УЕП, Дээд шүүх, ҮАБЗ, Хүний эрхийн байнгын хороо, байгууллага зэрэг газруудад хандсан маань тоогоо алдсан. Тус бүр нь тав зургаа хандав уу даа. Ихэнх тохиолдолд маш хүйтэн цэвдэг, хүн гэж тоосон шинжгүй, дайсагнасан, заналхийлсэн байдалтай зэргээр хандаж байсан. Голдоо ортол гомдож, цөхөрмөөр үе их л байдаг байсан. Ард түмнээ үл ойшоодог энэ байдлыг өөрчлөх нь бидний зорилго. Цөөн хэдэн удаа хүлээн авсан, хариу өгсөн ч үнэхээр хангалтгүй байсан.
Өлсгөлөн зарлаж эхэлснээс хойш, шаардлагуудаа Ерөнхийлөгч, УИХ, ЗГ-т хүргүүлсэн. Ямар ч хариу алга. ЗГ л “та нарын асуудлыг ХЗДХЯ шийднэ” гэж дуугарах шив дээ.
-Бан Ги Мүнийг ирэх сургаар тэмцлийг тань хүчээр зогсоов оо доо. Жорж Буш, Солонгосын ерөнхийлөгч, бүр Хорватын ерөнхийлөгч ирэхэд хүртэл тэмцэл хөдөлгөөнийг хүчээр тарааж, гадаад ертөнцийг хуурч мэхлэх арчаагүй оролдлого хийх юм?
-Харин тэгсэн шүү дээ. 8 хоног өлсгөлөн зарлаад байсан улсыг маань хүч хэрэглэн, эмнэлэгт хориод байна. “Монгол шиг сайхан нийгэмтэй орон байхгүй” гэж Бан Ги Мүнийг хуурч, жүжиг найруулж үзүүлээд л явууллаа. Ноднин НҮБ-аас 7.1-ний хэрэг явдлын талаар асуулга ирүүлэхэд ЗГ хариу өгөөгүй. Сая ЕНБД нь ирэхэд хууран мэхэлчихлээ.
Азийн хүний эрхийн байгууллага 7.1-ний асуудлыг овоо сонирхоод эхэллээ. Юу болох юм бол доо.
Бид тэмцлийг сэргээж, өлсгөлөн зарлаад, 6 дахь хоног дээрээ байна.

Энэ зуны оргил халуун өдөр байв

-Энэ халуунд, бас тэгээд өлсөх гэдэг мөн хэцүү байгаа даа?
-Амь насаа алдсан, эрүүл мэндээр болон бусад талаар хохирсон үрсээн бодоод л тэсч сууна даа. Төр засаг маань л биднийг ийм юм хийлгэж байна шүү дээ. Бид төрдөө үгээн дуулгах гэж, төрөөрөө асуудлаа шийдүүлэхийн тулд л, шат ахин тэмцэж явсаар, өлсгөлөн зарлаад байна.
-Дарга нар, та нарыг мөнгө л бодсон рэкэтчид гэх мэтээр хэлэх, бичүүлэх, нэвтрүүлгэх явдал их байна даа.
-Тийм ээ, ямар л бол ямраар гүтгэж доромжлох байх. Амь үрэгдэгсэд, хохирогсодыг траншэйнийхан л гэсэн, хулгай дээрэмчин л гэсэн, гутааж хэлээгүй үг байхгүй...
Зарим дарга “хүний амийг үнэлсэн хууль байхгүй, үнэлж болшгүй ч зүйл” гэж яриад, үүнээсээ харин, хүний амь ямарч үнэгүй, үнэ цэнэгүй мэт гаргалгаа гаргаж ирээд байна. Бидний эсрэг сөрөг сурталчилгаа явуулж, буруу ойлголт түгээж байна.
Монголд чинь, монгол хүний амь, Монголын газар шороо хоёр төрдөө үнэгүй болчихсон юм байна шүү дээ. Төрийн хариуцлагагүй байдлаас болж, ард иргэд нь амь насаа алдсан том том хэрэг явдлууд хичнээн гарав. Төр ямар сургамж авав, тэдний амь насыг яаж үнэлэв. Сургамж ч аваагүй, монгол хүнээ үнэлээ ч үгүй.
Бид харин монгол хүний үнэлэмжийг дээшлүүлэх, төрийн монгол хүнээ дээдэлдэг болгохын төлөө тэмцэж байна. Улс үндэстэндээ ач тус болох зүйл хийчих юмсан гэж, өөрсдийгөө золиослохоор шийдсэн.
-Та газар шороо үнэгүй боллоо гэж хэлэв ээ дээ.
-Баялгийг нь харийнханд өгчихөж байна, үнэ цэнийг нь мэдэж байна. Харин алтыг нь аваад авдрыг нь хаяв гэгчээр газар шороог нь хүн амьдрах аргагүй болгож, ширгэсэн гол ус, манарсан улаан тоос шороо, том том том нүхнүүд л үлдээж байгаа шүү дээ. Энэ төрд монгол хүн, Монголын газар шороо хоёр үнэгүй байна гэдэг чинь Монгол улс үнэгүй байна гэсэн үг шүү дээ. Үнэгүй, үнэ цэнэгүй гэсэн юмандаа яаж хандахав. Ийм л болчихоод байна.
-Хүн ардын дэмжлэг хэр байна?
-Янз бүрийн хөдөлгөөнийхөн, шударга улс төрчид, ард иргэд, хэвлэл мэдээллийнхэн, учрыг мэдсэн гадаад хүмүүс гээд л их дэмжиж байна аа. Тэд бидэнд хэцүүг туулах урам зориг, эрч хүчийг өгч байна. Нийлээд шудрага ёсны төлөө тэмцье гээд ХЗХ-ны хохирогчид хэлж байсан. Улам их дэмжээрэй, ойлгоорой гэж ард түмэндээ хэлье ээ.
Насанд хүрээгүй хүүхэд нь буудуулсан, 3-4 удаа хагалгаа хийлгэсэн ч биеийн байдал нь хүнд, зовж шаналсан, гадаадад эмчлүүлэх шаардлагатай, ар гэр нь олон сая төгрөгийг зээлж эмчилгээнд хэрэглээд өрөнд орчихсон, жил гаруй хугацаанд төр байтугай МУЗН-ээс эргэж тойроогүй, сонирхоогүй, ийм хүүхдийн эцэг аргаа бараад, амь биеэ золиослоод, энд өлсгөлөн зарлаад л байж байна. Монгол улс түмэн ер нь иймэрхүү хэцүү байдалд л орчихоод байгаа шүү дээ. Монголчуудын гашуун зовлонг хэзээ зогсоох юм бэ, дуусгах юм бэ. Цаашид ямар байдалд хүртлээ зовох вэ. Энэ байдлыг өнөөдөр, одоо л эцэслүүлэхийн төлөө тэмцэх хэрэгтэй байна шүү дээ.
Хурдан морь, шонхор манайд ямар үнэтэй байдаг билээ. Гэтэл монгол хүн? Монголчууд бид чинь уг нь дэлхийд байхгүй баян хүмүүс шүү дээ. Хязгааргүй шахам ашигт малтмал, өргөн уудам газар нутаг ард иргэдийн өмч. Тэгэхлээр нэг монгол хүн хэр баян байхав. Үүнийгээ монголчууд бид ухамсарлаж, өмч хөрөнгөө, үнэ цэнээ мэдэж явах ёстой. Өөрийнхөө өмч баялгийг яаж авах вэ, зарцуулах вэ гэдгээ монголчууд бид л мэдэх учиртай. Төр харин, гүйцэтгэх ажлаа хийх ёстой.

Ч.Мөнхбаяр. 2009.08.03
Блог сайт: http://moenhbayar.blogspot.com

Сонирхолтой нийтлэлүүд (латин үсгээр)


Та бүхэн доорхи зураг дээр дарж, томруулан уншаарай.


Ахан дүү монголчууддаа


Хандах бичиг

Утга нь: Дэмжлэг авах тухай

Эрхэм монгол ахан дүүс ээ!

Хамгаас үнэт, хайрт Монгол улс үндэстнийхээ төлөө амь амьдралаа зориулна гэж л бодож зүтгэж явдаг чөлөөт сэтгүүлч Ч.Мөнхбаяр миний бие 20 гаруй жилийн өмнөөс өөрийн бүх боломжоор эх орныхоо сайн сайхны төлөө тэмцэж ирсээн. Миний төлөвшилд аугаа эцэг өвгөдийн минь үзэл санаа, гайхамшигт ард түмний минь үнэ цэнэт зүйлс ихээхэн нөлөөлсөн бөгөөд, Монголынхоо амжилт ололтод баясч, асуудал бэрхшээлд зовниж явдаг аа.
Монгол улс түмэндээ ямагт итгэж найдаж ирсэн учраас энэ захидлыг бичиж байна.



1990 оны Ардчилсан хувьсга-лын үр дүнд Монгол Улс зөвлөлтийн дарлал, коммунист дарангуйллаас ангижирсан хэдий ч, урьдын ноёлогч давхаргынханд хууль ёсны хариуцлагыг хүлээлгээгүйн балгаар тэд алдагдсан байр сууриа эргүүлэн олж авч, бэхжүүлсээр, өдгөө улс оронд маань дахин дарлал, дарангуйлал тогтоод байна.
Эрх баригч хоёр намын эвслийн бурангуй сурталд нийцээгүй бүхэн хяхагдан хавчигдаж, шорон гянданд хоригдож, элдвээр хорлогдож байна, олноор нь урвуулж, дэглэмдээ элсүүлж ч байна. Хүн амд оногдох эрдэс баялгийн нөөцөөр дэлхийд дээгүүр орох хэдий ч, монголчуудын амьжиргааны түвшин нэн доогуур байгаа бөгөөд, улам л ядууран уруудсаар. Худалдаа, үйлчилгээ, мал аж ахуй, барилгын тэнцвэргүй өсөлт, хэтрэлт миний Их нуралт гэж томъёолсон үзэгдэлд өртөж, эдийн засаг, хүн ард жинхэнэ сүйрэлтэй учраад байна.
Монголын ард түмний үгүйрэл хоосрол намайг тойроогүй бөгөөд, хичнээн ажиллаж хөдөлмөрлөвч, бизнес хийх гэж олон удаа оролдовч, нэн ядуу амьдралтай хэвээрээ л байна. Ард иргэдээ амьдрах ямар ч аргагүй болгосон нь дэглэмийн улс түмнийхээ эсрэг үйл ажиллагааны үр дүн билээ.



1992 онд л би “ардчилал аюулд өртөж, эдийн засаг явуургүй хошуурлаар завхарч, оюуны ертөнц уруудаж, улс орон уруудан мөхөж байна” гэж анхааруулан бичиж эхэлсэн.
2000 онд “төр улс хулгай дээрмийн гэмт бүлэглэлүүдийн атганд бүрэн оржээ” гэж дүгнэсэн.
2007 оны эхнээс дарангуй дэглэмийг эсэргүүцэх, ардчилал, шударга ёс, хууль сахихуйг өмгөөлөх, улс орны бүрэн сүйрэл мөхлөөс сэрэмжлүүлэх сэтгүүлчийн үйл ажиллагаанд тууштай орж, ингэснээрээ тэрслүү үзэлтэн диссидент болон хувирлаа.
Бүр 1993 онд л, тагнуулын байгууллага тусгай досье нээн, намайг мөрдөж эхэлсэн (Намайг хариуцан тагнаж байсан хүн нь өөрөө надад тэр тухай ярьсан).
Үнэнийг бичиж ирснээсээ шалтгаалж, хавчигдан гадуурхагдах явдал байсан, тэр нь улам ихэсч байна. Зөвхөн найз Я.Мөнхжаргалынхаа хувийн сонинуудаас өөр хаана ч би өгүүллүүдээ нийтлүүлэх боломжгүй болоод байгаа. Бие даасан байр суурьтайгаар бичиж нийтлүүлэгч Монгол улсад маш цөөн, бараг ганц би үлдээд байна.
Хэзээ ч намайг баривчилж, хуурмаг ял тулгаж, шоронд хорлож болох тийм магадлал, түгшүүрийн дор би ажиллаж амьдардаг. Ямар ч үндэслэлгүйгээр, хүний амь нас хөнөөсөн, галдан шатаасан, банк дээрэмдсэн зэрэг хэргүүдэд холбогдуулах гэж байсан. Үнэнийг бичих гэж чармайсан, сэтгүүлчийн үүргээ гүйцэтгэсэн л гэж тэр шүү дээ.
Миний бие гагцхүү шүүмжлэх бус, бүтээх нь чухал гэж үзэж, өргөн хүрээний үйл ажиллагаатай байхыг эрмэлзэж, нийгэмд тустай олон санал санаачилгыг дэвшүүлж байсаан. Монгол улс үндэстнийхээ түүх соёл, эх оронч үзлийг сурталчилсан “Монголын сүлд хийморийн гайхамшиг”, “Монголын 108 гайхамшиг” номуудыг хэвлэн нийтлүүлж байв.
Монгол латин үсэгтэй болох (1991), Улаанбаатарыг Чингисхот гэж нэрлэх (1993), архигүй өдөртэй болох (1999), 7.1-ний үйл явдалд оролцогсдыг өршөөх, цагаатгах хууль (2008), 7.1-нд амиа алдагсдад хөшөө босгох (2008), хямралын эсрэг төрийн хөтөлбөртэй болох (2008) зэрэг санаачилгууд маань нийгэмд нэлээн олон хүний дэмжлэгийг янз бүрийн хэмжээгээр авч байсан. Дарга нар болон, янз бүрийн хүмүүс миний сэдсэн, бичсэнийг өөрийн санаа мэтээр гаргаж ирэх явдал ч олон байдаг.
Өдгөө Монголын нийгмийг “дарангуйллаас ангижрах, уул уурхайн салбарт гадаадын анд нөхөдтэй харилцан шударгаар хамтран ажиллаж, үр ашиг дээр нь суурилсан олон салбарт эдийн засгийг цогцлоон бүтээх гэсэн хоёр алхам л аварна” хэмээсэн санааг сурталчлан дэлгэрүүлж явна.
2008 онд л гэхэд: Монголын нийгэм-эдийн засгийн Их нуралт тохиолдох нь байна шүү гэж прогнозлож, 4-р сард анхааруулж; ашигт малтмалыг зөв эзэмших; үзэл бодлоосоо болж БНХАУ-д баривчлагдсан Монголын иргэн Ж.Соёлтыг суллуулах; сонгуульдаа зөв шударгаар оролцох; 7.1-ний үйл явдлын дараа үндэсний их эвлэрлийг тогтоох; 7.1-ний хэлмэгдэгчдийг цагаатгах хууль гаргах; дугуйлангийн хөдөлгөөн өрнүүлэх талаар төрд болон, ард түмэнд ч уриалж байсан.
Шүүмжлэлд минь төдийгүй, санал санаачилгуудад минь дэглэм дайсагнаж ханддаг нь ойлгомжтой.


Сүүлийн үед найз Я.Мөнхжаргалыг маань заналхийлэх, дарамтлах, шүүхээр торгуулах, эдийн засгийн хуурмаг хэрэгт орооцолдуулах, хавчиж хяхах, бүр зодож нүдэх (үүнээс болоод гэмтэж бэртэж, төрөл бүрийн зовиурьтай ч болсон) зэрэг явдлууд гарлаа.
Түүний эрхэлдэг “Болсон явдал”, “Байлдан дагуулагч” (энэ хоёр сониныг би үүсгэн санаачилж, эрхлэн гаргаж байгаад найздаа шилжүүлсэн), “Далд амьдрал” сонинуудад хэвлүүлж нийтлүүлдэг бусад сэтгүүлчдэд, түүний дотор надад ч тийм явдлууд тохиолдсоор ирэв.
Жишээ нь, 2007 оны 6-р сард, харгис дэглэмийг шүүмжилсэн “Монгол Омен” романаа хэвлүүлсний дараа үл мэдэгдэх этгээдүүд тодорхой ойлгогдох шалтгаангүйгээр намайг зодож нүдэж, улмаар машинд оруулан, үргэлжлүүлэн зодсоор авч явж, ухаан алдуулсан байдалтайгаар хотын захын 22-ын товчоо гэх цэгийн наахна, эзгүй хээр аваачин гуунд хаясан. Үүнээс болж, би дунд зэргийн олон тооны гэмтэл авч, хатгаа тусч, улмаар гэдэсний булчингийн гэмтлээс болоод 2008 оны 1-р сард мэс засалд орж, биеийн хүчний хөдөлмөр хийх чадваргүй болсон. Энэхүү явдлыг харгис хүчний айлган сүрдүүлэх ажиллагаа гэж таамаглаж болохоор байгаа.
Саяхан Я.Мөнхжаргал найзын маань эрхэлдэг нэгэн сонинд чанаргүй хоол хүнсийг өндөр үнээр дамладаг тухай шүүмжилсэн. Тэр тухай олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл урьд нь шүүмжилж байсан. Гэтэл тэр байгууллага найзын маань сонинг шүүхэд өгсөн. Тус газрын гаргаж өгсөн худал үнийн жагсаалт дээр суурилан, шүүх найзын маань сониныг буруутай гэж “тогтоосон” билээ. Энэ мэт жишээ олон бөгөөд, энгийн явдал.
Гэвч миний бие Монгол улс түмэндээ хайртай, эх оронч, үндэсний үзэлтэй нэгэн тул тэмцлээ зогсоохгүй нь ойлгомжтой. Харин дэглэм ард түмний тэмцэл хийх боломжийг улам хумьж, харгислал үйлдэж буй нь ноцтой бэрхшээлийг учруулж байна. Найз Я.Мөнхжаргалыг маань хавчиж хяхсаар, намайг сонинуудад нь хэвлэж нийтлүүлэх, ажиллах боломжгүй болгохоор чармайцгааж байна.
Миний нийтлэлийг хэвлэн нийтлэгч Я.Мөнхжаргалыг “Бор шувуу”-ны хэрэг (“Бор шувуу” гэдэг нууц хэвлэл гарсан) гээчид холбогдуулан, эрүү үүсгэж, улмаар бүлэг сониныг гаргадаг “Алаг хорвоо” нэгдсэн редакцийг нь устган дарах, түүний үүсгэн байгуулалцсан Нийслэлийн сонины холбоог нь гишүүн сонинуудынх нь хамтаар мөн устгах, гишүүдийг нь хоморголон хэрэгт холбогдуулах ажиллагаа ч нэг хэсэг явагдсан. Тэрхүү нууц сонинд ямар ч холбогдолгүй (би зөвхөн ил тэмцдэг) намайг болон миний төрсөн дүүг уг хэрэгт холбогдуулахыг оролдсон билээ.
Монголын сонинуудын холбоо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Улсын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, Монголын зохиолчдын эвлэл, Монголын хэвлэх үйлдвэрүүдийн холбоо зэрэг байгууллагыг, мөн хүний эрхийг өмгөөлөх ёстой байгууллагуудыг болон ихэнх хэвлэл мэдээллийн хэрэгслийг харгис дэглэм мөнгөөр эрхэндээ оруулах, айлган сүрдүүлэх, татварын дарамтад оруулах зэрэг замаар бүрэн атгаж, шударга дуу хоолойг хааж боох цензурын хэрэгслүүд болгосон.
Хэвлүүлж нийтлүүлэх боломж маань үгүй болох магадлал тун өндөр байна.
Нийгмийн шударга бус явдлыг үл зөвшөөрөгсдийг дэглэмтэй хамтран ажиллахаас өөр ямар ч аргагүй болгодог. Би өөрөө ч: “амьд явах, ар гэрээ асрахын үүднээс тийм зам руу халтиран орох вий” гэж маш их түгшин зовдог. Тийм аюулаас авраач хэмээн хүсч байна!

Зүүн гар талаас: Сэтгүүлч Я.Мөнхжаргал, Ч.Мөнхбаяр,
П.Гантулга нар 2008.07.01-нд


Би цаашдаа диссидент үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, ардчилал, эрх чөлөө, шударга ёс бүрэн ялж мандтал тэмцэх болно. Шаардлага гарвал толгойлж, тэргүүлж, нэр хүндтэй лидер, удирдагч ч болж ч болох юм.
Харин зүй ёсны байх учиртай тусламж дэмжлэгийг хүлээн горилсоор ирсэн минь үр бүтээлтэй болоогүй учир, Монгол улс үндэстнийхээ сайн сайхны төлөө тэмцэж яваа миний бие, эх орон нэгт анд нөхдөөсөө тусламж хүсэхээс өөр аргагүй боллоо.
Миний бие зорьсон үйл хэргийнхээ төлөө:

1. Нийгмийн дарангуй бурангуй, шударга бус явдлын эсрэг тэмцэх дугуйлан, хөдөлгөөн; хүний эрх, хөдөлмөрчдийн эрх ашиг, шүтэн бишрэх эрх чөлөөг хамгаалах ТББ байгуулж ажиллах;
2. Улс төрийн акци, арга хэмжээ, эсэргүүцэл, тэмцэл зохион байгуулах;
3. Ардчилал, шударга ёсонд тустай төсөлд хамрагдан ажиллах;
4. Дарангуйлал, ардчиллын мөн чанарыг харуулсан нийтлэл, сэтгүүлзүйн үйл ажиллагаа явуулах, хэвлэл мэдээллийн томоохон хэрэгслүүдээр нийтлэлээ төлбөр төлж нийтлүүлгэж, нэвтрүүлгэж байх;
5. Ардчилал, шинэчлэлийн төлөөх сонин, сэтгүүл, сайт, дайжест зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг үүсгэж, эрхлэн ажиллах;
6. Өөрийн нийтлэлүүдийн эмхэтгэл “Дэглэм ба Монгол” хэмээх хоёр боть номыг эмхлэн бүтээж, олны хүртээл болгох, нийтлэлийн бусад номыг ч бүтээх, бусад хэлээр орчуулган гаргаж, Монголын үнэнийг дэлхий дахинд хүргэх;
7. Дэглэмийн мөн чанарыг илчилсэн “Монгол Омен” романыхаа 2-р дэвтрийг бичиж, олны хүртээл болгох, энэ 2 боть романаа бусад хэлээр орчуулган гаргаж, дэлхийн шударга түмэнд толилуулах, уран зохиолын (бүх жанраар) хэлбэрээр дарангуйлалтай тэмцэх;
8. 1) Өнөөгийн дэглэмийн өөрийн ард түмний эсрэг явуулж буй хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг болох геноцидийг зохих субьектүүдээр хүлээн зөвшөөрүүлэх;
2) Монгол дахь геноцид, неоколоничлолын хэргийг Гаага дахь олон улсын, НҮБ-ын эрүүгийн шүүх, бусад шүүхэд өгөх;
3) Геноцидийн (хүйтөрөлгүйтгэл) нөхөн олговрыг олгуулах;
4) Шаардлагатай бол НҮБ-ын цэргийг оруулж НҮБ-ын түр засаглалыг тогтоолгох;
5) Тусгаар тогтнол, ардчилал, аюулгүй байдлын баталгаа болгож Монгол улсын нутаг дэвсгэрт гуравдагч орны баазыг байрлуулгах;
6) VOA, BBC зэрэг мэдээллийн агентлагуудаар монгол хэлээр (дэлхийн бүх монголчуудад зориулж) нэвтрүүлэг явуулдаг болгох;
7) Хөрш улсуудтай нутгийн солилцоо хийж хилийн чанадын монгол туургатнуудаа нэгтгэн авах, стратегийн ач холбогдолтой хиллэлтийг Казахстан улстай үүсгэх;
8) Монгол, Орос, Хятад, Казахстан улсууд хилийн уулзвараа тойруулж, адил хэмжээний газар нутаг гаргаад, олон улсын эдийн засгийн “Шинэ Алтай” (нэрийн өөр хувилбарууд бий) чөлөөт бүс байгуулах;
9) Орос хэлний сургалтыг англи хэлнийх болгож өөрчлөх;
10) Монгол туургатны түүх-соёлын хичээлийг бүх шатны боловсролын хүрээнд заадаг болох;
11) Хууль бус цагаачлалтай тэмцэхдээ монгол хэлний шалгуур зэргийг ашиглах;
12) Электрон сонгуулийн системтэй болох;
13) Хүн амын ердийн өсөлтийг нэмэгдүүлэхийг хөхиүлэн дэмжих хуультай болох;
14) Монгол улс үндэстний жинхэнэ баатруудыг тодруулан мөнхжүүлэх,
15) Монголыг шарын шашны “Ватикан” болгох зэрэг санал санаачилгуудаа олон түмэнд сурталчилж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллах, санал санаачилгуудынхаа эмхэтгэлийг “Монголыг хэрхэн аврах вэ?” (“Монголыг хэрхэн хөгжүүлэх вэ?”) нэртэйгээр гаргах;
9. 2007.10.22-нд ХБХ-аар танилцуулсан “Монгол улс үндэстний нөхцөл байдлыг сайжруулах багц санал, төсөл”-д багтсан
1) Монгол туургатныг Монгол улсад нүүлгэж ирүүлэхэд чиглэсэн Уугуулшууллын (репатриаци) тухай хуулийн төсөл;
2) Бүх монгол туургатныг Монголын улсын дан буюу давхар иргэншилтэй болгож, Монгол улсад элэгшүүлэх зарчмыг тунхагласан Элэгшүүллийн тухай хуулийн төсөл;
3) Монгол туургатныг сталинист дэглэм, “соёлын хувьсгал”-ын үед хүй төрлөөр нь хөнөөж байсан геноцидийн үнэнийг хүлээн зөвшөөрөх, зөвшөөрүүлэх, таниулахад чиглэсэн Геноцидийн (хүйтөрөлгүйтгэл) тухай хуулийн төсөл;
4) Монгол улсын болон элэг нэгтнүүдийн монголтуургач (даяармонголч, интермонголист, панмонголист) нэгдмэл бодлого, хамтын ажиллагаанд чиглэсэн Засгийн газрын монгол туургач номнолын (концепци) тухай санал;
5) Ашигт малтмалын хуулийг бие даах, дангаарших үзлийг тусган шинэчлэн зохиох тухай санал;
6) Төрийн далбаа, сүлд; улс, үндэстэн, парламентийн нэршлийг шинэчлэн тогтоох тухай санал;
7) Монгол латин үсгийн төсөл зэргийг олон түмэнд сурталчилж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллах зэрэг алхмуудыг хийхээр төлөвлөсөн бөгөөд,

Эх орныхоо хөгжил цэцэглэл, ардчиллыг дэмжигч байгууллагууд, анд нөхдөөс аль боломжтой зүйлд нь
- санхүүгийн дэмжлэг
- хамгаалалт (шаардлага гарвал, өөр оронд улс төрийн орогнол олгох, бусад улсын иргэн болгох ч байж болно),
- зөвлөгөө
- мэдээлэл
- орчуулгын тусламж
- уран бүтээлийг дэмжих
- хамтран ажиллах зэрэг чиглэлээр тал бүрийн тусламж үзүүлэхийг, чин сэтгэлээс итгэж найдсандаа хичээнгүйлэн хүсч байна.



“Хүйтэн дайн”-ы үед социалист гэгдсэн орнуудын ардчилал-шударга ёсны төлөөх диссидент үзэлтнүүдийг шударга улсуудын анд нөхөд, үзэл бодол нэгтнүүд нь дэмжиж байснаар, дэлхийд аюул занал учруулсан асар том тогтолцоо нуран унахад хүргэж байсныг хүн төрөлхтөн мэднэ. Азийн зүрхэнд ардчилал, эрх чөлөө, шударга ёс, хөгжил дэвшлийг авчрахын төлөө тэмцэж буй монголчууд минь ч надад болон тэмцэл зүтгэл нэгтнүүдэд минь туслана гэдэгт найдаж байна.
Надад шууд туслах боломжгүй бол тусалж дэмжих хүмүүс, байгууллагуудын талаар мэдээлэл өгч, болбол холбож өгөн зуучилж, гүн туслалцаа үзүүлнэ үү.
Би зөвхөн тусламж дэмжлэг авах бус, үзэл нэгт, эх оронч нөхөд та бүхэнд чадах зүйлээрээ туслах, хамтран ажиллахад бэлэн байх болно.
Тусалж дэмжих элгэн халуун сэтгэлтнүүдтэй уулзаж тодорхой асуудлыг ярилцаж хэлэлцэхийг хүсч байна.

Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж,
хүндэтгэн ёсолсон чөлөөт сэтгүүлч Ч.Мөнхбаяр

Блог сайт: http://moenhbayar.blogspot.com

Saturday, August 15, 2009

Монголын уран зохиолд хувьсгал хийх хөдөлгөөн байгуулагдлаа



Монголын уран зохиолын нөхцөл байдал, хөгжилд сэтгэл зовнисон хэсэг зохиолчид 2009.07.31-нд “Харьцангуй” хэмээх уран зохиолын хөдөлгөөн байгуулав.

Хөдөлгөөнийхөн эрүүл уран зохиолын талаар их ярилцаж, уран зохиолд уран зохиолын бус хүчин зүйлүүд давамгайлах болсон, тэр ч бүү хэл, үүнээс болж Монголын уран зохиол сөнөж мөхөж болзошгүй гэсэн дүгнэлтэд хүрэв. Уран зохиолын ертөнцийг эрүүлжүүлэх талаар тэмцэнэ гэдэг дээр ч санал нэгдлээ.
“Харьцангуй” хөдөлгөөнийхөн уран зохиолд ач тустай өргөн үйл ажиллагааг явуулах ажээ.


Хөдөлгөөний хэсэг гишүүд

Хө.Хүчит: Чи бидний Нармай Монголын үзэл санаа дийлэх цаг удахгүй ирнэ!


Анд, зохиолч, сэтгүүлч Х.Хүчитбаатарын захиаг 7.16-нд гардан авч, ихэд баяссан, бас нийгмийн ороо бусгаа явдалд бухимдсан ч билээ. Шүүх хурлын тухай мэдээг ихэд тулгуу авч, яаран очсон ч, “эхэлчихсэн тул болохгүй” гээд оруулаагүй.

Хэдийбээр анд маань өөрийнхөө тухай хэвлэлд бүү бичээрэй гэсэн ч, захидлаас нь олон түмэнд толилуулж болох хэсгийг нийтлэх нь нүгэл болохгүй, харин ч буруу ташааг залруулах тустай болох биз ээ гэж үзээд энд толилуулахаар шийдэв.
х х х
Миний үзэл санаа нэгт, үндэсний үзэлтэн
эрхэм нөхөр Ч.Мөнхбаяр танаа


Энэхүү өдтэй бичиг хүрэх өдрийн мэндийг хүргэн мэндчилье!

Чи бидний Нармай Монголын үзэл санаа
ялан дийлэх цаг удахгүй ирнэ!

... Одоогоос бараг долоо найман жилийн өмнө мань мэт нь Их Монголын үзэл санааг ярьж хөөрч байхад хүмүүс ихэд хачирхаж “Энэ Хүчит гэдэг нөхөр хэвийн бус, тэр бол “их муухай үндэсний үзэлтэн”, түүнээс хол байх хэрэгтэй” гэдэг байсан.
Тэгвэл одоо бараг бүгдээрээ үндэсний үзлийг мэддэг, ярьдаг, бас зарим нь энэ тухай наддаа сургадаг болж байна. Энэ нь нэг талдаа их сайн хэрэг мөн боловч нөгөө талдаа өдгөө бидэнд туйлын хариуцлагатай цаг үе ирж байна. Учир нь юу вэ гэвэл үндэсний үзэл санаан дээр тоглож гарч ирэх гэсэн өтөл бэртэгчид, улс төрийн хүчнийхэн, өнөө маргаашийн ашиг хонжоо хайгчид эдүгээ их болжээ.
Тэд “Үндэсний үзэл хэрэгтэй л дээ... Гэхдээ хэт үндсэрхэх хэрэггүй, үндэсний үзэл санаа гэдэг бол нөгөө муухай ПанМонголизм биш л дээ, Нармай Монгол бол үндэсний үзэл биш шүү! Зөвхөн Монголдоо л сайхан амьдарцгаая, тэгвэл бусад нь бидэнд огт хамаагүй!” гэх зэргээр ухуулан энд тэндгүй сурталчлах болов. Харав уу? Тэд үндэсний үзэл санааг Нармай Монгол буюу ПанМонголизмоос салгаж, огт ондоо зүйл болгон тоглох гэж байгааг!
Империалистууд “Хуваа, захир!” гэсэн уриатай байдаг. Дээрхи үг хэрэгжсэн жишээ нь манай монголчуудын XVII-XX зууны дунд үе буюу 1654-1944 он хүртэлх эмгэнэлт үйл явдлуудын он цагууд!
Тэгвэл одоо нийт монголчууд нойрноос сэрж, манангаас гарч ирээд, өөрсдийнхөө оршин тогтнох, амьдрах утга учрыг олж, үндэсний үзэл санаа нь дахин сэргэн мандаж эхлэв бололтой. Энэ сэргэлтэнд та нарын “Байлдан дагуулагч”, “Алаг хорвоо”, “Болсон явдал”, “Далд амьдрал” сонин, О.Чинбаярын “Маш нууц”, Б.Галсансүхийн “Ноцтой мэдээ” зэрэг сонинууд маш их нэмэр болж байна.
Нэмэр болж байгаагийн жишээг би өөрийнхөө нүдээр яг одоо энд олонтаа харж сууна. Эгэл жирийн хүмүүс урьд өөрсдийнхөө хар цай, бор талхныхаа төлөө их боддог байсан бол одоо арай өөр болжээ. Сайн цагийн дохио!!!
Тэд одоо төр засагт итгэл алдрахын зэрэгцээ, өөрсдийнх нь газар нутгийг сүйтгэн булааж, тонож дээрэмдэж буй гадаад дотоодын гэмт этгээдүүдийн явдлыг өөр хоорондоо шүүмжлэн хэлэлцэж, хойчийн цаг үе, үндэс угсааныхаа төлөө ихээр сэтгэл зовних болжээ. Сэтгэл нь зовнисон хүмүүс авралын од, гэрэл гэгээг хайж эхэлдэг, бие биеэс асууж эрэлхийлдэг, уншсан, үзсэнээ ярьж, санал бодлоо солилцож хэлцгээдэг, сонин хэвлэлээс эш татдаг.
Үүний нэг жишээ гэхэд, саяхан чиний “Байлдан дагуулагч” сонин дээр нийтлүүлсэн тува нарын тухай, тэд манай монголчууд бөгөөд 1914 оноос оросуудын явуулгын золиос болж, төдөлгүй тоглоомын улс болон Монголоос салан тусгаарлагдаж улмаар, 1944 онд Улаан Импери СССР-ийн бүрэлдэхүүнд орсон тухай материал; бас буриад-монголын цагаантаны хазаг цэргүүд; германы цэргүүдтэй хамтран сталинизмын эсрэг тэмцэгч халимаг-монголчуудын тухай сонирхолтой гэрэл зураг бүхий жинтэй материалууд хүмүүсийн сонирхлыг их татсан.
Хамгийн сонин сайхан мэдээ гэвэл, чиний тэр материалыг эндхийн Ганцхудагийн хуягууд, бас хоригдол ялтанууд гар дамжуулан амтархан уншаад, дараа нь надад сонирхуулан ярьцгааж билээ.
Энэ мэт жишээ олон байна. Танай сонин дээр хичээнгүй сайд Цэрэндоржийн тухай, тэрээр гамингуудтай хуйвалдаж, тэднийг Монголд “урьж авчирсаныг” хэзээ ч юм нийтэлсэн байж. Энэ тухай тэд одоо ч хүртэл ярьж хөөрч, Цэ Янь Шань хэмээх хятад нэртэй, Бао Лин-гийн буюу Балингийн Цэрэндоржийн жинхэнэдээ хэн байсныг надад ярьж өгч байлаа.
Чиний бичсэн монгол уугуулшууллын тухай уншаад хүмүүс их дэмжиж байна. Сонинуудыг чинь энд хүмүүс их амтархан уншиж, хадгалж, бас өөр хоорондоо булаалдах, дамлан зарах ч явдал их бий. Учир нь танай сонинууд дээр Монголын үндэсний үзэл санаа үнэртсэн материал тогтмол гардгаас тийнхүү энэ газар, шоронд үнэд орж байна. Харин хоосон хов жив, хөлсний захиалгат бичвэр, гүтгэлэг, ухуулга нийтэлдэг сонинуудыг хүмүүс нэг их тоохоо больжээ.


Тиймээс дээрх хэдэн сонингууд болоод, тэднийхээс нэг их ялгарахгүй сонингуудад чи энэ талаар сайн хэлж, нөхөрсөг зөвлөгөөг минь дамжуулаарай! Би яагаад сонин хэвлэлийн эрэлт хэрэгцээг гэнэтхэн дүгнэдэг болчихсон бэ? гэвэл Ганцхудагт хоригдож буй хүмүүс, бас тэднийг харгалзаж байгаа ахлагч офицеруудын дунд хийсэн ажиглалтын үр дүн тиймд хүргэв шүү дээ!
Хүмүүс ар гэрийнхэндээ та нарын сонинуудыг авчирч өгөхийг их захидаг болжээ. Сүүлийн үед хүмүүс үндэсний үзлээр “өвчилж”, маш их сонирхож ярих нь ажиглагдлаа. Аргагүй биз дээ, нийгэм маань ямар байгаа билээ дээ. Энд хятад солонгосуудаас охид хүүхнээ, найз бүсгүйгээ өмөөрч харамласнаас болж, хэрэг дэгдээсэн залуучууд маш ихээр хоригдож байна.
Монгол болон гадаад /хятад/ хоригдлуудын нөхцөл байдлын ялгавар намайг их эмзэглүүлсэн.
Би энд төдийлөн ядарч зүдрээгүй. Анх орж ирэхэд, урьд нь улаан армидаа гурван жил алба хаасны ч хэрэг нэлээд гарах шив дээ.
“Хүчээ минь яав даа!” гэж бичсэнийг чинь олж үзчихээд, “Миний найз уг нь хүн алах хүн даан ч бишсэн дээ!” гэж арга тасарсан байдалтай бичсэнийг чинь уншчихаад дараа нь би их л юм бодож эргэцүүлсэн дээ!
Чиний зөв өө! Би тэгэх хүн биш ээ! Тэгэхдээ би аргагүй хамгаалалтыг хэтрүүлчихсэн юм. Тэр явдалд уг нь талийгаач буруутай. Намайг гэртээ хатгалгаатай халуурч хэвтэж байхад тэр, хаалга үүд пижигнүүлж байж согтуу орж ирчихээд надаас архи, мөнгө нэхээд байсан юм.
Сүүлдээ бүр даварч, хэвтэж байгаа намайг дээрээс зодож, бүр багалзуурдан дарсан хэрэг л дээ. Дээрээс дараад багалзуурдсан түүний гараас яаж гарахаа олж ядсандаа гарт таарсан хайчаараа зузаан гуянд нь дүрчихсэн нь гай болж, тэр судас нь таарчээ. Тэр намайг дарамтлахаа больсон боловч цус алдсаар байгаад, нас барсан юм.
Би эмнэлэг рүү тэр дороо зөндөө утасдсан боловч ирсэнгүй. Ингээд би тэр нөхөрт чадах мэдэхээрээ эмнэлэгийн тусламжийг үзүүлэхээр хичээсэн боловч нэмэр болсонгүй ээ! Тэгээд би цагдаа руу утасдаж юу болсоныг бүгдийг нь хэлсэнээр, тэд ирж намайг гавласан. Ерөнхийдөө ийм л юм болсон хэрэг! Түүнээс биш би айлын гэрт очиж, эзэнтэй нь архи ууж, эцэстээ маргалдан хутга шөвөг болоогүй ээ! Энэ бол ташаа мэдээлэл!
Харамсалтай нь энд Ганцхудагт бусдадаа агсам тавьсан хэн нэгэнтэй зодоон нүдээн хийж байж хэрэгтэн болсон хүмүүс зөндөө олон байна даа! Би тэдний л нэг! Тэгэхдээ найз минь сэтгэлээ бүү зовоогтун! Би хүний амины хэрэгтэй ч өч төчнөөн жилийн ял арай авахгүй байх! Энд хөнгөрүүлэх шалтаг олон байгаа болохоор энэ зүйл анги нь 25 жилээр гяндан, онцгойд биш харин хөнгөрүүлж 10-15 жилээр чанга дэглэмд гэж ял авах байх даа.
Шоронд ч бас зүгээр байхгүй. Юмаа бичиж байна. Ойр зуур орчуулга хийж, бас шоронд орсон залуу дүү хөвгүүдэд хэл ус зааж, үндэсний үзэл санааны талаар хэлж өгч байна. Товчдоо гэвэл ийм байна.
Чи харин одоо анхааралтайгаар миний хэлэхийг сонс! Хамаг Монгол, Хөх Монгол, Даяар Монгол хэмээх залуучуудын хөдөлгөөнүүдийг би сайн мэднэ. Учир нь тэдний анхдагч болох Даяар Монгол хөдөлгөөнийг үүсгэн байгуулагчдын нэг нь бол би! Тиймээс надтай хамт түүнийг үүсгэлцсэн Пүрэвсүрэн, Бат-Очир ах, элчин сайд Гүрбадам, Рэнцэнтавхай нартай холбоотой байгаарай!
Монгол үндэстний нэгдэл хэмээх байгууллага байдаг гэнэ. Түүнийг хэн үүсгэсэн болон цаана нь ямар хүмүүс байгааг сайтар судлаарай! Үнэхээр монгол үндэстнээ гэсэн үзэл санаа байна уу? Эсвэл өөр санаа байна уу?
Чи үндэсний үзэлдээ үнэнч байж, улс түмнийхээ төлөө тууштай тэмцэж яваарай. Чамд би төдийгүй, үндэсний үзэлтэн олон хүн итгэж найддаг шүү. Үндэс угсаагаа гэж явдаг хэн бүхэн чамайг мэддэг, чамд итгэж найддаг гэж бодож байна.
Тун удахгүй намайг шүүх хурал болно. Тэр шүүх хурал дээр та нар, намайг таньж мэдэх нөхөд ирвэл их сайн байна шүү!!!
Шүүх хурал хэзээ болохыг өмгөөлөгчөөс маань асууж байгаад ирээрэй!!!
Анд нь шоронд ял эдлэх хугацаанд өөрийгөө боловсруулна, ялангуяа англи хэлээ бие дааж сайжруулна, юмаа байнга бичих болно оо!
За анд минь! Шүүх хурал дээр уулзая даа!

2009.06.21. Хө.Хүчитээс

Хүчээ минь яав?


Кино зохиолч Х.Хүчитбаатар
хүний амь бүрэлгэчихэв үү, эсвэл...


“Кино зохиолч Х.Хүчитбаатар хүний амь бүрэлгэв!” гэх мэдээ намайг ихэд цочирдуулав. Тэрбээр ааш авир, хүмүүжлийн хувьд хэвийн л нэгэн. Ямар ч хэвийн хүн харийн дайсан халдан довтлох юм уу, алуурчин талуурчин хутга далайгаад дайрвал харин зүгээр суухгүй. Тийм л хүн.

Түүнийг мэдэх болохоороо, хүний амь хөнөөсөн гэхэд нь ихэд цочирдсон билээ. Амь насаа алдсан хүн харийн дайсан ч биш, алуурчин талуурчин ч биш, нутгийн танил нь байв. Шилбэнд нь сэрээ зоосноос цус алдаж, нөгчсөн ажээ.
Сонинд бичсэнийг үзэхүл, талийгаачийн ангийн найзууд “уулзъя” гэж дуудахад, “би энд нэгэн анд нөхөртэйгээ чухал уулзалттай байгаа тул боломжгүй” гэж хэлж татгалзаж байж. Тэр хоёр бор дарс хүртэн, хөгжилдөж суусан гэх. Арай тоглож наадаж, алиалж марзганаж байгаад, осолдоогүй байгаа ч гэж бодох юм...
...Миний бие Хүчитбаатарыг 90-ээд оноос нийтлэлээр нь мэддэг болж, хоюул адил үндэсний, эх оронч үзэлтэйн тул эчнээ танилууд бололцон явсан билээ. 2001 онд нэгэн сонин дээр тааралдсан агаад, “Алаг хорвоо” сонинд миний “Орон бүхний монголчууд нэгдэгтүн!” хэмээх уугуулшууллын (репатриацийн) үзэл санааг тунхагласан өгүүлэл минь нийтлэгдээд удаагүй байсны тул, тэр тухай ярилцан танилцаж, улмаар Хүчээ, Аагий (өдгөө АНУ-ын иргэн болсон, сэтгүүлч), Баагий (яруу найрагч Ц.Батбаатар) бид хэд панмонголизмын мандал бадралын төлөө сархад сөгнөцгөөсөн.
Хэд хоногийн дараа Хүчээ маань Кино урлагийн дээд сургуулийн оюутнууддаа надаар панмонголизмын тухай яриулна гэв. Миний бие очин, хоюул оюутнуудад яриа хийж ам халав. Гэтэл нэг оюутан надад хандан: “Та монгол туургатны эмгэнэл энэ тэр гээд л дандаа хар юм яриад байх юм. Цагаан юм ярьж болдоггүй юм уу? Зохиолчдын хөгжилтэй явдал ч юм уу…” гэв.
Хүчээ тэгэхэд ихэд уурлаж, том алаг нүдээ хилэнтэйеэ эргэлдүүлэн: “Энэ хүн хар юм л яриад байгаа биш. Харыг цагаан болгох юм ярьж байна. Монгол туургатны байдал хар байгаа. Бодит байдлыг үгүйсгэх юм бол хэзээ ч цагаан болохгүй. Та нар үнэнийг сонсох ёстой. Үнэнийг эгцлэн харж сур!” гэхчлэн хэлсэн билээ. Оюутнууд ч нам болж, дуулгавартайяа сонсов.
Дараа нь Хүчээ “манайд очиж, ганц юм хувааж, үндэсний үзлээ ярьцгаая” гэснээр, хамт алхах зуур, том өрөөнийх нь цонх хагарчихаад шиллүүлж амжихгүй байгаа (өвөл байв), багадаа кинонд тоглож байсан тухай гэхчилэн тохиолуудаа хөгжилтэй хүүрнэж явав.
Чингээд гэрт нь очтол, эцгийнх нь бие маш муу байгааг дүү нь хэлж, уйлчихсан сууж байв. Тэгэхэд Хүчээ маань асар их шимшрэн харуусах байдалд орж, танигдашгүй болтлоо хувиран өөрчлөгдөж, удтал үг дуугүй суусныг нь санана. Өмнөхөн нь, эцгээрээ бахархдагаа ярьж явсан түүний, эцэгтээ ямар их хайртай болохыг нь тэгэхэд мэдрэв…
2007 онд миний бие үндэсний асуудлаар ХБХ хийлгэхийн өмнө, сурвалжлагчдын суух газар мэдээллийн товчоон, роман зэргээ тараан тавьж байтал, Хүчээ маань энэ тухай олоод мэдчихсэн ороод ирэв. “Журмын анд минь!” гээд л гараа алдлан ойртох түүнтэй тэврэлдэн уулзаж, дал мөрөө балбалдав. Тэрбээр материал тараан өрөх намайг даган хуучилна.
ХБХ-ын 60 минутын 50-д нь би зогсоо зайгүй ярьчихав. Яриагаа дуусгахад нэг сурвалжлагч залуу: “Монгол туургатныг авчрах гэвэл баахан хужаа л орж ирнэ. Бүтэхгүй асуудал…” гэхчлэн “асуулаа”. Миний гэдэн хөдөлж: “Би хужаа авчрах хууль санаачлаагүй. Хужаа авчрана гэдэг чинь энэ хуультай холбоогүй, энэ хуулийг зөрчихтэй холбоотой. Хууль сахиулдаг байгууллага гэж байдаг, ард түмэн гэж бас бий. Би нэг болохгүй бүтэхгүй хууль санаачилчихаад, тэрнээс болоод хужаа орж ирэх гээд байгаа юм биш…” гээд л уурлах маяг руу ороод явчихав.
Гэтэл Хүчээ маань: “Өнөөдрийн яригдсан энэ санал санаачилгууд бол маш зөв зүйтэй юм болж байнаа. Теодор Герцль гэдэг сэтгүүлч, ард түмэн нь улс ч үгүй, газар ч үгүй, эрх ч үгүй, хэл ч үгүй, соёл ч үгүй болоод байх үед нийт еврейн улс байгуулахыг санаачилсан. Тэр нь хэрэгжсэн. 1911 онд монголын язгуурын эх орончид нөхцөл байдал одоогийнхтой зүйрлэшгүй муу байхад, бүх Монголоо нэгтгэх санааг дэвшүүлж байсан. Хэрэгжүүлж ч байсан. Өнөөдөр харин бидэнд ямар боломж байна…” гээд л сэнхрүүлээд эхлэв.
Найз маань монгол үндэстнээ гэсэн халуун эх оронч сэтгэлтэй, хагацаж зовсон ард түмнээ нэгтгэх гэсэн нэгэн чигт үзэлтэй, үндэстнийхээ талаар цэгцтэй агаад өргөн мэдлэгтэй, Монголынхоо төлөө цохилох зүрх, лугших цустай нэгэн болох нь илэрхий тодоор мэдрэгдэн байдаг, тийм л хүмүүн. Тэгэхлээр яриа нь даацтай, үр өгөөжтэй, сонирхолтой байлаа. ХБХ-ын цаг ч хэтрээд явчихав.
Үндэсний үзлийн, панмонголизмын төлөөх “Нэгдсэн Монгол” гэдэг сайн дурын хөдөлгөөн байгуулчихлаа хэмээн Хүчээ, Мөнхжөө (“Алаг хорвоо” нэгдсэн редакцийн эрхлэгч Я.Мөнхжаргал), Санчираа (Нийслэлийн сонины холбооны тэргүүн Г.Санчир), Бачаа (номын бизнесч Н.Батжаргал) бид тав, хурлыг сурвалжилсан дүү Ч.Мөнх-Эрдэнийн хамт хэсэг хөөрөлдсөн билээ.
Тэр үед Хүчээ маань том том проект дэвшүүлээд л үндэстний ирээдүйн тухай зөгнөж мөрөөдөн яриад л, бичиж буй “Ахмад Алагтөмөрийн адал явдал” романыхаа тухай өгүүлэхдээ бараг жүжигчилэн тоглоод л, найртай сайхан яриагаараа бүхнийг баясган байв л.

Үзэл санаа нэгт нөхөд (зүүн гараас): Г.Санчир, Х.Хүчитхархурцбаатар,
Я.Мөнхжаргал, Ч.Мөнхбаяр, Н.Батжаргал

Латин үсгийн саналыг минь дэмжихгүй байгаагаа хэлж, монгол туургатанд монгол бичиг л хэрэгтэй гэхэд нь: “Би ерөөсөө, монгол бичиг хэрэггүй гээгүй шүү дээ. Эх хэлээ эзэмшье гэвэл заавал монгол бичгийг сурах ёстой. Зэрэгцээгээр нь тэгээд миний санал явж л байна биз” гэхэд “Тийм дээ” л гэж байсан. Бид бие биедээ ая тал засч, худал ярьдаггүй. Санаа бодол өөр байх тохиол гарна. Тэглээ гээд Хүчээ маань уурлаад бачимдаад сүйд болдог хүн огт биш. Уужим ухаан, хүлээц, сэтгэлийн тэнхээ, соёл гээд л олон чанарууд түүнд буй…
…Цэдэнбалын хүү Зориг сонгуульд нэр дэвшжээ. Хүчээ менежер нь болоод л хамт явж гэнэ. Сонгогчидтой анх уулзахад, Ц.Зориг менежертээ цөөн хэдэн үг оросоор хэлж, харин Хүчээ: “Би Цэдэнбалын хүү Зориг байна…” гээд л бараг цаг ярьж гэнэ. “Бал даргын хүү чинь яасан нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой сүрхий хүү вэ, хаанаас гараад ирэв, хүүе хаая” гээд л сонгогчид сүрхий хүлээж авч.
Ц.Зориг өөрт нь ахиад цөөн үг хэлэхэд Хүчээ маань: “Би Цэдэнбалын хүү болохоороо ингэнэ, тэгнэ…” гээд л бараг цаг ярьжээ. Ард олон ч “Бал даргын энэ хүү чинь яасан хэлэмгий доломгой, ер нь Бал даргын л суурин дээр тавьчих хэрэгтэй юм байна шүү дээ, яав ийв” болоод л явж.
Уулзалтын дараа уярсан олон түмэн Хүчээг тойрон овоорч, баахан л ерөөл талархлын үг урсгаж, бүр гар дээрээ өргөн шидэхийг завдав гэнэ шүү. Тэгэхэд манай хүн сандарч: “Та бүхэн буруу ойлгосон байна. Би Цэдэнбалын хүү биш ээ. Би Хүчээ байна. Би зүгээр л хэлснийг нь орчуулсан юм” гэхэд нөгөө хурсан олон: “Өө, тэр хүнийг чинь гадаадын зөвлөх мөвлөх нь л юм байлгүй гэж санасан ш дээ” гэснээ, тарж оджээ хэмээсэн ийм нэг шог яриаг надад нэг найз маань хэлж өгсийм.
Ийм л хүн дээ, Хүчээ маань. Бэлэн зэлэн үндэсний хөдөлгөөний зүтгэлтэн найзын маань нөөц бололцоог нийгэм авч хүртэж төдийлөн чадаагүй. Харин өргөст торны цаана хийлээ. Анд ах Хонхэрээд Энхбат маань бас алуурчин гэгдээд, Тахирсоёотод хоригдож. Олон чиг үндэсний үзэлтэн гайхалтай байдлаар хэрэг түвэгт холбогдож байсан. Тэрнээс ч олон нь учир битүүлэг байдлаар амь насаа алдаж байсныг миний бие 2001 онд “Алаг хорвоо” сонинд найз, үндэсний үзэлтэн Рэнцэнтавхайн хамт бичиж нийтлүүлж байв.
Юу л болоод байна даа? Хүчээ минь яав даа.
Ч.Мөнхбаяр
ММIX.II.XXVIII

Friday, August 14, 2009

Гитлер сүүлдээ үндэсний дээрэнгүй номнолоо өөрчилж, бүх ард түмэнд эрх чөлөө олгоно хэмээн тунхагласан


Хүйтэн дайн дуусч, соцлагерь нуран унаж, даян дэлхий илүү эрх чөлөөтэй болсноор түүхийг өөр нүдээр, үнэнээр нь харах болсон билээ.
Гитлер дайсны тал, Сталин манай тал гэж балчир гэнэнээр сэтгэж явах нь аль 20 жилийн өмнө л утгагүй болсон шүү дээ. Гитлеризм, сталинизм хоёр бол адилхан л хүн төрөлхтний заналт дайсан, хүн төрөлхтний эсрэг жигшүүрт гэмт хэрэг. Фашизмын хамгийн том гэмт хэрэг нь холокост /еврейг хядсан/ бол большевизмд улаан террор, голодомор, их хэлмэгдүүлэлт, солиотой дэглэмийг олон улс түмэнд тулгаж туршлагын туулай болгосон “хувьсгалын экспорт”, геноцид гээд л түүний дайтай өчнөөн гэмт хэрэг байдаг. “Манай тал” нь хавьгүй илүү нүгэлтэй, монгол үндэстэнд маш их гай зовлон авчирсан юм шүү.
Монголыг Сталин, Зөвлөлт л тусгаар тогтнуулсан гэж зарим хүмүүс ярьдаг нь улс үндэстнийхээ язгуурын хүсэл эрмэлзэл, асгаруулсан цусыг доромжилж буй хэрэг. Нэгдсэн гэр улс байгуулах гэсэн монголчуудын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг Орос импери, ЗХУ атгаг зорилгодоо ашигласан л хэрэг буй.

Латвийн СС-чүүд тулаанд явж байна

Европын янз бүрийн ард түмнүүдийн
СС-ийн ангийнхны ялгах тэмдэг, дүрэмт хувцас


СС-ийн үндэсний ангийнхны дүрэмт хувцас

Балтийн орнууд дахь СС-чүүдэд зориулсан хөшөө дурсгалууд

Украинчуудыг СС-т элсэхийг уриалсан плакатууд

Чин улсад онцгой статустай байсан, хамгаас ихээр тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсэн Гадаад Монгол тэртэй тэргүй тусгаар тогтнох асан, Орос нь биш юм аа гэхэд өөр гуравдагч гүрэн энэ нөхцөл байдлыг ашиглах л байсан гэдэг нь үнэн.
Сталин Монголыг тусгаарлуулах тухай яриагүй бол АНУ, Их Британи ярих байсан юм. Сталин ярьсан учраас л тэд яриагүй. Харин ч Сталин Ар, Өвөр Монгол нэгдэх явцыг хүчээр таслан зогсоож, Тува аймгийг маань дээрэмдсэн. Тэр дарангуйлагч Монголд сайн санаж явсан гэвэл түмэн эндүүрэл.
Бусад улс түмэн “Манайх тийм гүрний ачаар тусгаар тогтносон” гэж манайхан шиг шүтэн биширдэггүй, “Бид угаасаа тусгаар тогтнох ёстой, бидний хүсэл зориг л эрх чөлөөг авчирсан” хэмээдгийг үлгэрлэн авууштай. Монголчуудыг дургүй байхад нь, гар хумхин сууж байхад нь хэн ч тусгаар тогтнуулаагүй болой.
Тиймээс Сталиныг, большевизмийг тахин шүтэхээ больж, харин ч улаантны атгаг санааг улс төрд басхүү ашиглаж чадсан мэргэн эх орончдоо бишрэх нь зүйтэй.
Тиймээс ч, дэлхийн улс орнууд Сталиныг Гитлерээс илүү нүгэлт чөтгөр гэдгийг хүлээн зөвшөөрч, сталинизмын эсрэг тэмцсэн аваас, Гитлерийн цэрэгтэй мөр зэрэгцсэн байсан ч, ариун гэгээн баатруудад тооцох болжээ. Орчин үеийн түүхэнд, дэлхийн II дайн бол бөмбөрцөг даяар ноёлох эрмэлзэлтэй хоёр гажууд, галзуу социалист дэглэм болох ЗХУ – III Рейхийн л дайн юм гэж үзэх боллоо. “Манай тал” энэ тэр гэж байхгүй, адилхан л хүн төрөлхтний заналт дайсан.

Боснийн СС-ийн “Ханжар” дивизийнхэн

Энэ СС-чүүд Гитлерт биш,
Аллахад мөргөж байгаа юм шүү

Кавказчуудыг СС-т элсэхийг уриалсан плакатууд

Латви бол ЗХУ-д булаан эзлэгдсэнийхээ дараа, Германы цэрэг орж ирэхэд чөлөөлөгч хэмээн хүлээж авсан, гадаад цэргийн СС-д нь хүн амтай нь харьцуулсан процентоор хол тасархай, тооны хувьд ч дээгүүр тэргүүлэх хэмжээний цэргийг гаргасан орон. 2 сая хүн амтай энэ орны 165 мянган цэрэг Германы талд тулалджээ.
Латви легионерүүд зөвлөлтийн арми болон партизан гэгдэх хорлон сүйтгэгчдийн эсрэг эрэлхэгээр тулалдаж, дайны дараа “Ойн ах дүүс” хэмээх зэвсэгт хүчийг байгуулан хэдэн жил байлдсан юм.
Тусгаар Латви улс СС-ийн легионерүүдийг “Эрх чөлөөний төлөө сөрөн зогсогчид”, “Зөвлөлтийн дарлал, Сталины тоталитар дэглэмийн эсрэг эвлэршгүй тэмцэгчид” хэмээн хүндэлж, 3.16-ныг Легионерүүдийн дурсгалын өдөр болгож, хөшөө босгож, мүзэй байгуулжээ.
Энэ улсад СС-ийн болон улаан армийн ахмад дайчдаа адил тэгш хүндэтгэдэг. Саяхан ерөнхий сайд нь “СС болон, Ваффэн буюу гадаад СС хоёр нь өөр юм. Манай, СС-ийн болон Улаан армийн дайчид аль аль нь харийн түрэмгийлэгчийн эсрэг байлдсан, Гитлер, Сталины төлөө тулалдаагүй. СС-ийнхийг нь хүндэтгэхгүй гэвэл, Улаан армийнхныг бас, илүү гэмт дэглэм болох сталинизмтай холбож үзэн, хүндэтгэхгүй байхад хүрнэ. Бид тэгэхгүй” гэжээ. Мөн Легионерүүдийн дурсгалын өдрийг Латви дайчдын өдөр болгон өөрчилж нэрлэх шийдвэрийг ЗГ нь гаргасан байна.
Легионерүүдээ латвичууд ардын баатрууд хэмээн дээдэлдэг.
Украинд СС-ийн “Галичина” гэх 91 мянган цэрэгтэй дивизийнхнээ мөн эрхэмлэн хүндэлдэг. 220 мянган украин цэрэг “Германы талд”, Украин, Орос, Словак, Югославт тулалдаж байлаа. Тэдгээр дайчдын жанжин В.Кубиёвич мөн л ардын баатар болжээ. Львовт “Мартагдсан баатруудаа санацгаая!” гэсэн, “Галичина” дивизийг сурталчилсан плакат өнцөг булан бүрт хадагдаж байсан.
Дайны дараа “Германы талд” байлдсан украинчууд зэвсгээ орхилгүй, зөвлөлтийн булаан эзлэгчидтэй тэмцсэн. Ялалтын 5 жилийн ойн баярын үеэр Украинд ширүүн тулалдаан болж байв.
Эстоничууд СС-д олноор элсэн орж, зөвлөлтийн булаан эзлэгчдээс эх нутгаа чөлөөлсөн. 1950.4.13-нд АНУ-ын ТНБД Жон Макклой Балтын орнуудын СС-чүүд бол нацист гэмт хэрэгтнүүд, нацист хүчинд хамаарахгүй гэж мэдэгджээ. Эстонид СС-чүүдийнхээ тухай, Эльма Нюганэн гэдэг найруулагч кино найруулж, Куно Раудэ гэдэг барималчийн загвараар хөшөө босгожээ.
Хорватууд ч СС-т цөөнгүй тоогоор элссээн. Бас хүндэтгэгдэн, Хорватын эрх чөлөөний төлөө амь хайргүй тэмцсэн баатрууд гэгдэж байна. Усташууд хэмээх хүчнийхэн “Германы талд” ихээхэн идэвхтэй хүчин зүтгэсэн. Усташ асан Франьо Тужман хожим, тусгаар Хорватын ерөнхийлөгч болж, Хорватын тусгаар тогтнолын эцэг хэмээн дээдлэгдсэн.
Албанид СС-чүүд нь үндэсний баатрууд болсон. Тэр үед Герман Албанид Косовог нэгтгэж, нэгэн гэр бүл болгож өгсөнд албаничууд маш их талархаж байв. Бали Комбэтар гэдэг жанжинтай 11 мянган албани цэрэг СС-ийн бүрэлдэхүүнд “Скандэрбэг” дивиз болон оржээ. 2005 онд Косовын Приштина хотод Албаний СС-чүүдэд зориулсан хөшөө босгож.
Боснийн 21 мянган дайчин СС-ийн “Ханжар” гэдэг дивиз болон тулалдаж явав. Тэд их төлөв уулын бүсэд үүрэг гүйцэтгэж байсан. Ханжар гэдэг нь босничуудын богино сэлмийг хэлнэ. Өдгөө босни нар ханжарчуудаа үнэн итгэлийн төлөөх, Аллахын гэгээн дайчид хэмээж буй.
Азербайжаны үндэсний баатар Абдуррахман бэк Фаталибэйли гэж буй. Түүний алдар нэр гавъяаны тухай байнга сурталчлагдаж, ном зохиол гарч, сургууль, байгууллагууд нэрэмжит нь болж байдаг. Энэ хүн бол Германы тусламжтайгаар Азарбайжаныг тусгаар тогтнуулах үзэл санааг дэвшүүлсэн, 38 мянган хүнтэй азербайжан дивизийг СС-ийн хүрээнд байгуулалцсан нэгэн. Финланд-Зөвлөлтийн дайнд оролцож явахдаа тэр сталинизмийн мөн чанарыг ихэд ухааран сэхээрсэн гэдэг.
Азербайжаны дивиз туслааагүй бол германчууд Варшавын бослогыг дарж чадахгүй байх байжээ.
Баруунд цагаачилсан Фатали-бэйлиг зөвлөлтийн алуурчид 1954 онд хорлон егүүтгэжээ. Энэ мэт аллагыг ЗХУ хилийн чанадад олноор зохион байгуулж байсан бөгөөд, одоо ч ялгаагүй.


Арабад "Майн Кампф" хүндтэй номын тоонд ордог

Гитлерийн араб дайчид

Арабын СС-чүүдийн ханцуйн тэмдэг

Арабад Гитлерийн төрсөн өдрийг тэмдэглэж буй нь

Башкирийн үндэсний баатруудын нэг бол Ахмэт Заки Валиди юм. Тэрбээр тусгаар тогтнолын төлөө үзэлтэн бөгөөд, СС-ийн “Ижил-Урал” дивизийг байгуулалцсан, Оросын чөлөөлөх армийн командлагч Власовын сайн найз. “Ижил-Урал” дивизэд тус бүс нутгийн ард түмнүүдийн төлөөлөгчид оржээ. Өдгөө Башкирт Валиди-г баатар хэмээн дээдэлж, нэрэмжит гудамжтай болгоод байна.
СС-ийн араб дивиз мөн байв. Арабын фюрер гэгдсэн Амин Аль Хусейн дивизийг байгуулалцсан юм. Өдгөө Арабад Амин Аль Хусейн ч, Гитлер ч гэгээн баатар гэгддэг. Араб бол Гитлерийг ил чөлөөтэй тахин шүтдэг ертөнц болой. Ер нь лалын ертөнц тийм. Гитлерийн төрсөн өдрийг гэхэд л өргөнөөр баясан тэмдэглэдэг.

Германы нацистууд сүүлдээ
хар арьстнуудтай ч нөхөрлөх болсон юм


СС-ийн Энэтхэгийн ангийнхны
ханцуйн тэмдэг ба дайчид


Энэтхэгийн дивиз бас СС-д байв. Английн колоничлогчдыг үзэн ядагч энэтхэгчүүд СС-д элсэн орцгоож байлаа. Их төлөв лалууд энэтхэг дивизүүдийг бүрдүүлж байсан. СС-ийн “Азад хинд” / “Шахид-и-Бхарат”/ дивизийн дайчдыг ариун итгэл бишрэлийн төлөө зовлон туулсан гэгээнтнүүд /шахид/ хэмээн, Энэтхэг, Пакистан, Бангладешид дээдлэн байдаг аа.
СС-т африкчуудын дивиз мөн байсан. Бас л колоничлогчдоо эсэргүүцсэн африкчууд элсэн орж байв. Хар арьст СС-ийн дайчинг төсөөлөхөд бэрхтэй ч, бодот байдал тийм юм.
Гитлерийн арьсны үзэл цаг хугацааны явцад эволюцид орж, “бусдыг боолчилно, устгана” гэхээсээ илүү, “чөлөөлнө, холбоотноо болгоно” гэсэн үзэл болж хувирсан юм. Тиймээс ч, СС болон германы бусад хүчинд олон үндэстний төлөөлөгчид нэгдэн орж, большевизм, колоничлолын эсрэг, эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө ариун дайн болгохыг зорьсон нь үнэнтэй. Еврейг устгах зорилгоосоо л татгалзаагүй агаад, гэхдээ еврейн эрлийз, еврей нарыг армидаа олноор нь элсүүлж, бүр ерөнхий командлагч болгох нь холгүй дэвшүүлж байсан.

Халимаг цэргийн хороо байгуулагдаж байна

Энэ халимаг хөвүүн германчуудтай
мөр зэрэгцэн тулалдахыг хүсчээ

“Германы талд” зөвхөн зөвлөлтийн иргэн асан 1.2 сая хүн тулалдаж байсан бөгөөд, хамгийн олон нь оросууд. Гитлер сүүлдээ “Оросыг устгана” гэхээ болиод, “Ардчилсан Оросыг байгуулахыг зөвшөөрнө” гэж байв шүү дээ.
Зөвлөлтийн ард түмэн бүр үндэсний дивиз, ангиа байгуулан, Сталины эсрэг тэмцэж явсан. Хаа сайгүй тэд баатар хэмээн хүндэтгэгдэж байна. Оросууд ч “урвагч Власовын” гэгдсэн, Оросын чөлөөлөх армиа цагаатган цайруулж эхлээд буй.
Германы холбоотон улс асан Япон, Итали, Түрк, Испани, Португали, Финланд, Унгар, Румын, Болгар, Словак ч тэр үеийн цэрэг жанждаа баатар хэмээж буй. Японы ерөнхий сайд Ясүкүни сүмд дуулиантай мөргөлт хийдгийг л сана.
Гагцхүү нэг л ард түмэн “Германы талд орогсдоо” нэгэн нүдээр үзэхгүй, Сталины зарлигийг дагуу яваа нь, монголчууд бид билээ. “Халимагийн морин хороо” гэх 5-15 мянган хүнтэй, Вермахтын холбоотон армийн статустай байсан дайчдыг санагтун. Тэд бол Халимагийнхаа эрх чөлөөний төлөө тэмцсэн баатрууд юм.
Тэднийг бид судалж, хүндэтгэж, баатрын ёсоор дээдэлж, эр зориг, эх оронч сэтгэлээс нь үлгэр жишээ авах ёстой. Бидэнд Гитлер, Сталинаас илүү, улс түмнийхээ төлөө тулалдсан монгол баатрууд чухал билээ.
Ч.Мөнхбаяр

Найзын маань номын баяр боллоо


Яруу найрагч, найз Я.Мөнхжаргалын “Жирийн бус догдлол” хэмээх хайку шүлгийн номын баяр “Интерном” дэлгүүрийн хүндэтгэлийн танхимд боллоо. Энэ ном нь, миний л мэдэхийн, Монголын хамгийн анхны хайку шүлгийн ном гэдгээрээ онцлогтой юм. Хайку бол байгаль, хүний ертөнцийн жам ёс, учир жанцан, уялдаа зохирол, уянга дууг гуравхан мөрт багтаан шүлэглэдэг, гүн ухааны чанартай, бэрх хэцүү төрөл билээ.
Найрагч Я.Мөнхжаргалын номын хуримд төрийн соёрхолт, нэр алдарт, билгүүн чадварт уран бүтээлчид, ижий болоод ахан дүүс, анд нөхөд нь хүрэлцэн ирж, залуу авъяастны урмыг тэтгэж, билгийг мялаан байлаа.

Уран бүтээлийн анхны номоо гаргав

Гэргий, охины хамт

Найздаа баяр хүргэж байна

Ч.Мөнхбаяр: Би ерөнхий сайд С.Баярт хамтдаа хувьсгал хийх санал тавьсан


“Ерөнхийлөгчийн ажилтан надад: Монгол улс үндэстэн
гэдэг ойлголт байдаггүй” гэж хэлсэн”


Төрийн өндөрлөгүүд, хэвлэл мэдээлэлд “7 зүйлт санал санаачилга”-аа хүргүүлээд, хувь заяаных нь төлөө зовнин яваа сэтгүүлч Ч.Мөнхбаяртай ярилцлаа.


-Та урьд нь бас санал санаачилгууд дэвшүүлж байсан байх аа?
-1991 оноос эхлээд, хэдэн арвыг дэвшүүлсээн. Монгол латин үсэгтэй болох; Улаанбаатарыг Чингисхот гэж нэрлэх; архигүй өдөртэй болох; 7.1-ний үйл явдалд оролцогсдыг өршөөх, цагаатгах хууль гаргах; амь үрэгдэгсдэд нь хөшөө босгох; хямралын эсрэг төрийн хөтөлбөртэй болох гээд янз бүрийн хэмжээгээр хэрэгжсэн зүйлүүдийг чинь анх би санаачилсан, дуугарсан юм шүү дээ.
Гэхдээ би хэзээ ч, хэнд ч мэдээжийн зүйлийг “санаачилж”, ниргэсэн хойно хашхирав гэгчээр явсангүй. Зохих цагт нь, гэхдээ жинтэй дуугарахыг чармайж байсан. Яахав, зарим хүмүүс санааг минь, өөрсдөө санаачилсан гээд аваад яваад байдаг юм. Нэгэнт хэн санаачилсан нь тодорхой болохоор, хэрэгжиж л байвал болоо биз дээ?


-Бүх монгол туургатныг нүүлгэж ирүүлэх Уугуулшууллын тухай хуулийн төсөл тань юу болсон бэ?
-2006 оны тэр саналаа би 6-р сарын эхээр олон хүмүүс, газарт хүргүүлсэн. Ерөнхийлөгчид өгөхдөө би “Их Монголын 800 жилийн ойн өмнө юм уу, үеэр уугуулшууллын тухай тунхаглавал маш утга учиртай байх болно, Эзэн Чингисийн бүх монгол туургатнаа нэгтгэх үзэл санааг одоо гаргаж ирвэл дэлхийд цуурайтсан үйл явдал болно” гэх зэргээр бичээд л өгч байлаа. Хэрэв санааг минь ойлгоод, хүлээж аваад, тунхаглаад өгчихсөн бол энэ хүн их л гавъяа байгуулах байлаа даа. Магадгүй, II Чингис хаан ч гэгдэх байсан юм билүү. Тэр түүхэн шаансыг Н.Энхбаяр ерөнхийлөгч алдсан даа. Уг нь, түүнийг л хүлээж авч болзошгүй гэж би тухай үеийн байдалд үндэслэн, тооцоолсон байсан. Үндэсний үзлийг дэмжээд байгаа юм шиг байсан шүү дээ. Гэвч...
Бүр өмнөөс нь харамсмаар байж билээ.
-Уг нь ерөнхийлөгчийн хүмүүс тантай уулзаад байсан гээ биз дээ?
-Хэд хэд уулзсаан. Зөвлөх, ажилтан 3 хүн намайг хүлээж авч ярилцаж байсан. Даанч тэд Монгол улс үндэстний талаар маш муу ойлголттой тул, танин мэдэхүйн уулзалт болж хувирсан. Ерөнхийлөгчид танилцуулах бичгээ ч тэд надаар бичүүлсэн. Тэгээд л таг чиг болсон. Тэд ч ерөнхийлөгч Н.Энхбаярт хүргэлгүй устгачихсан байж болно л доо. Асуухаар өөдөөс өчүүхэн аян шалтаг л хэлээд байдаг байсан...
Монгол төрийн улс үндэстнээрээ хандах хандлагын нэг жишээ л юм даа.
-Та шударга ёсны төлөө тэмцэнэ гэж ярьдаг. Гэтэл авлигын загалмайлсан эцэг гэгдэх Н.Энхбаяртай хамтран ажиллана гэдэг чинь юу гэсэн үг вэ?
-1-рт, Байгаа төрөөс өөр ямар төрд би хандах билээ. 2-рт, Монгол үндэстнээ нэгтгэхийн тулд хэнтэй ч хамтран ажилласан яах вэ. Тэр тал дээр л Н.Энхбаяртай хамтран ажиллах дөхсөн юм шүү дээ. Энэ бол тактикийн асуудал. Стратеги бол шударга ёсыг тогтоож, Монгол улс үндэстнээ мандуулан бадраах. Тактик бол янз бүр байж болно. Гол нь стратегиасаа л хазайж болохгүй.
Саяын сонгуулиар л гэхэд би Н.Энхбаяр ялбал, оппозиц болж болно гэж тооцоолж байсан. Чингэвэл дэглэм сулрах магадлалтай. Ингэж ярихлаар, зарим нь намайг урвагч гэх нь холгүй л байсан. Улс төр гэдэг чинь үржүүлэх хүрд шиг энгийн биш шүү дээ.
Нестор Махно большевикууд-тай ч, петлюрчүүдтэй ч хамтран ажиллаж байсан. Тэр бол тактик. Харин стратеги нь болох анархизмаас өчүүхэн ч хазайгаагүй шүү дээ. Би ч гэсэн панмонголизм, эх оронч үзэл, ардчилал, ашигт малтал дээр суурилах хөгжлийн замнал зэргээс хазайхгүй л байхгүй юу. Харин тактик бол тактик.
-Та хэвлэлийн бага хурал хийлгээд бүлэг санал дэвшүүлж байсан байх аа?
-2007 оны намар шүү дээ. Бас 7 зүйлт багц санал дэвшүүлж, персоналист тэмцлийн “Нэгдсэн Монгол” сайн дурын хөдөлгөөн байгуулж буйгаа зарлаж, “Монгол Омен” романыхаа презентацийг тэр хэвлэлийн хурлаар хийсэн л дээ.
1-рт, бүх монгол туургатныг Монгол улсад нүүлгэн ирүүлж, уугуул болгох Уугуулшууллын хуулийн төсөл,
2-рт, бүх монгол туургатныг дан буюу давхар иргэншилтэй болгож, Монгол улсад элэгжүүлэх зарчмыг тунхагласан Элэгшүүллийн хуулийн төсөл,
3-рт, бүх монгол туургатныг сталинист дэглэм, соёлын хувьсгалын үед хүй төрлөөр нь хөнөөж байсан хүйтөрөлгүйтгэлийн /геноцид/ үнэнийг хүлээн зөвшөөрөх, зөвшөөрүүлэх, таниулах тухай Хүйтөрөлгүйтгэлийн тухай хуулийн төсөл,
4-рт, МУ-ын болон, элэг нэгтнүүдийн монголтуургач /панмонголист/ нэгдмэл бодлого, хамтын ажиллагааны талаархи төрийн монголтуургач номнолын /доктрин/ тухай санал,
5-рт, Ашигт малтмалын хууль тогтоомжинд дангааршлын зарчмыг тусгах тухай санал,
6-рт, Төрийн хас сүлднийы тухай, улс,үндэстэн, парламентийн нэрийн тухай саналууд,
7-рт, 1987 оноос хойш боловсронгуй болгож ирсэн Монгол латин үсгийн төсөл зэргээ би төр түмэн, хэвлэл мэдээлэлд толилуулсан.
Тэгсэн чинь төр таг дүлий мэт хандсан. 2006 онд Н.Энхбаярын хүмүүс надтай уулзаж, ХЗДХЯ-наас “гадаад иргэдийн талаарх хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулахдаа судалж үзнэ” гэсэн албан бичиг ирүүлж, Төрийн хэлний зөвлөлөөс репатриаци /уугуулшуулал/ гэдэг үгийн орчуулгын талаар албан зөвлөмж өгч байсан. Харин 7 зүйлт санаачилгад маань бүлх залгисан мэт л хандсан даа.
Н.Энхбаярын хүн гэж нэг жаахан хүүхэд надтай харьцсан. Тамгын газар нь миний багц санал санаачилгыг алга хийчихсэн юм билээ. Тэгээд тэр хүүхэд “дахиж өг” гэсэн. Өгсөн чинь, “Монгол Улс гэдэг ойлголт байхаас бус, Монгол улс үндэстэн гэж ойлголт байхгүй ш дээ. Тиймээс юмыг чинь бүртгэж болохгүй байна” гээд л байсан. Манай төрд чинь Монгол улс үндэстэн гэсэн ойлголт байдаггүй юм байна ш дээ.
Тэр багц маань “Монгол улс үндэстний нөхцөл байдлыг сайжруулах багц санал, төсөл” гэсэн нэртэй байсан л даа.
-Энэ удаа та ямар санал, төслүүд дэвшүүлэв?
-Янз бүрийн санал, төслөөсөө төрийн өндөрлөгүүдэд хамаатай, энэ цаг үед тулгамдсан 7-г нь сонгоод, “7 зүйлт санал санаачилга” нэртэйгээр энэ оны 6.29-нд төрийн өндөрлөгүүд, хэвлэл мэдээлэлд өргөн барилаа. Далимд нь, ЕС С.Баярт бичсэн, товхимлын дайтай ил захидлаа ч хүргүүлсэн.
1-рт, “Эх нутгийнхээ 43 хувийг чөлөөлөх 43 тэзис”. “Ашигт малтмалын тухай хуулийг дангааршлын зарчмын үүднээс шинээр тогтооё!”, “Улс түмэнд маань жинхэнэ гэрэлт ирээдүйг авчрах “Монгол Дубай” хөтөлбөрийг хэрэгжүүлцгээе!”, “Ашигт малтмалын гэмт хэрэгтнүүдийг яллах “Шүүлтийн өдрийг” шаардацгаая!”, “Мөнх тэнгэрийн зарлиг дор эх орноо чөлөөлөх тэмцэлд эрслэн босоцгооё!” гэсэн 4 бүлэгтэй тэзисүүд юм.
2-рт, “Төрийн цахим сонгуулийн ситсемийн тухай” хуулийн төсөл. Модон хайрцгаар сонгууль авч, будлиан хийж, үймээн гаргуулж байдгийг болиулах төсөл юм л даа. Угаасаа ихэнх орон тийм системд шилжчихээд байгаа. Энэ талаар би ноднингийн сонгуулийн дараахан дуугарсан.
3-рт, Монгол, Орос, Хятад, Казахстан 4 улс хамтарсан “Шинэ Алтай” хэмээх чөлөөт эдийн засгийн бус байгуулах тухай санал. 4 улс тэнцүү нутгийг уг олон улсын бүсэд хуваарилан, хоорондоо холбогдоод, Алтай нутгийг хөгжүүлэх тухай юм л даа. Манай улсад бол, гуравдахь хөрштэй ойртох маш сайхан боломж гарч ирэх давхар ач холбогдолтой байгаа юм.
4-рт, “Яс үндсээр ялгаварлан гадуурхах явдалтай хийх тэмцлийг чангатгах тухай тогтоолын төсөл”. Сүүлийн үед энэ аюултай үзэгдэл нийгмийг хагалан бутаргах, монгол туургатныг өвөр хооронд нь дайсагналцуулах маш ноцтой хэмжээнд хүрээд байгаа. Үүнийг таслан зогсооно.
5-рт, “Монгол Улсын баатар”, “Монгол үндэстний баатар” цолуудын тухай санал. “БНМАУ-ын баатар”-ууд шууд “МУ-ын баатар” болчихсон нь зохисгүй. Тэнд Сталин, Брежнев, зөвлөлтийн сансрын нисэгчид, манай болохгүй бүтэхгүй нөхөд хамрагдчихсан л тууж яваа. XX зууны: 11 оны хувьсгал, 13 оны чөлөөлөх дайн, 19-20 оны чөлөөлөх тэмцэл, 32 оны ардын бослогын баатруудыг нэмж хамруулан, болохгүй бүтэхгүйг орхиж, “Монгол Улсын баатар”-уудыг шинэчлэн тодруулах хэрэгтэй байна.
Нийт монгол үндэстэнд гавъяа байгуулсан, Хүннүгээс өдий хүртэлх баатруудад “Монгол үндэстний баатар” цол олгоё оо л гэж байгаа юм л даа, би.
6-рт, “Үр хөндөлтийг хориглох тухай хуулийн төсөл”. Өнөөдөр Монгол үр хөндөлтийн процентоор ч, чөлөөт байдлаар ч дэлхийд хол тасархай түрүүлээд байгаа. Хорт бодлоготнуудын 20 жил хэрэгжүүлсэн үр хөндөлтийн хүйтөрөлгүйтгэлийн дүнд, 600 мянган бяцхан үр хэрцгийгээр яргалуулан амь насаа алдсан. Одоо л үүнийг хориглохгүй бол, хэзээ хориглох билээ. Аргагүй хэдэн тохиолдолд зөвшөөрөөд л, бусад тохиолдолд хүн амины хэрэгтэй дүйцүүлж шийтгэх тухай хууль юм.
7-рт, “Уран зохиолын Олимп” төслийн тухай санал. Манайх шиг жижиг зах зээлтэй оронд уран зохиолоо төр анхаарахгүй бол, Монголын соёл, цаашлаад улс түмэн цаасан байшин шиг нурж унана. Спортын олимпийн аваргыг төрүүлсэн шиг л уран зохиолоо анхаарч, дэлхийд нэр алдраа цуурайтуулсан бүтээл, туурвилчийг төрүүлэх тухай санал юм.


-Та С.Баярт юун тухай ил захидал бичсэн юм бэ?
-Уул уурхайн салбарыг эрүүлжүүлж, улс орноо неоколоничлол, геноцидээс аврах тухай. 4-р сард бичиж эхэлсэн. Хэвлэн нийтлүүлэх нөхцлөөс шалтгаалж 6-р сард дуусгасан л даа. Би ерөнхий сайдад буруу замаар будаа тээхээ эртхэн болиоч ээ, иргэний хөдөлгөөнд нэгдээч, хамтдаа хувьсгал хийцгээе гэж уриалсан.
-Их л зөв зүйтэй саналууд дуулдаж байна даа. Ямар хариу авав?
-Ямар ч хариу аваагүй. Сар өнгөрөөд байхад шүү дээ.
2006, 2007 онд, ядаж хэвлэл мэдээлэл надад гайгүй хандаж байв. Гэтэл энэ жил бүр таг.
Жил ирэх тусам л зөвхөн даргыг л хүн гэж үздэг нийгэм болон хувирч байна.
УИХ-ын байнгын хорооныхон “Гагцхүү УИХ-ын гишүүн, ерөнхийлөгч, ЗГ-ын л саналыг тусгана. Бусдынхыг хүлээж авах боломжгүй” гэхийг сонсоо биз дээ. Иргэдийнхээ саналыг хүлээж авдаггүй ийм төр байж болох уу?
Би нэг ЭСЯ-нд мөн хандаж үзсэн юм. Олон улсын чанартай санал ч бий шүү дээ. Бас хариу үгүй. И-мэйл явуулсан ч таг, бичгээр хандаад ч дүлий дүмбэ. Энэ гадныхан чинь ийм бүдүүлэг улс байдаг юм уу, үгүй бол манай дэглэмд уусан нийлэлдчихэв үү. Хаанаасаа хаалгач гэгчээр монгол ажилтнууд нь устгачихдаг ч байж болох л доо. Визний найман займаа гээд гэмт хэргээс өөр юм сонирхдоггүй, тэгээд бас дэглэмийн тагнуул туршуул улс шургалчихсан, гадаадынхныг гэнэн мөндөл шиг хуруугаа тойруулаад л, шороо үмхтэл нь хөөрхөн молигодчихоод суудаг шиг билээ. 2000 онд нэг найз маань ЭСЯ-д хандахад, хариуд нь хөөрхөн гэгч зөвлөгөө ирүүлж байсан юм. Гэтэл өнөөдөр?
Харин зөв санаа сэтгэлтэй хүмүүс бол намайг дэмжиж байна. Германаас эх орон нэгтэн маань, намайг “Саарал ордонд засаглагсдаас илүү ихийг бүтээж буй жинхэнэ тэмцэгч” хэмээгээд, надаар бахархаж буйгаа илэрхийлсэн байсан. Энэ үнэлгээ биш гэж үү?
-Та санаагаа хэрэгжүүлэхийг тулд яая гэж бодож байна?
-Тэмцэх л болно. Бусад улс оронд төр нь иргэдийн санаачилгыг тулгын чулуугаа болгодог юм. Манайд гудамжны гуйлгачид гэх нь холгүй доромжилж, ихэрхэж, маргааш гэж байхгүй юм шиг, хууль, ял гэж байх ёсгүй юм шиг харалгантаж байна.
Урьд би, олон монгол хүний индивидуалист байдлыг хараад, персоналист тэмцлийн хэлбэр нийгэмд дэлгэрвэл, олон хүн шударга ёсны төлөө тэмцэлд, ардчилсан хувьсгалын үйлсэд нэмэгдэж орно доо гэж бодож байлаа. Персоналист тэмцэл гэдэг чинь хувь хүний, ганцаарчилсан, сайн эрийн, абрэкийн тэмцэл гэсэн үг шүү дээ.
Персоналист тэмцлийн “Нэгдсэн Монгол” сайн дурын хөдөлгөөнийг санаачилсан. 2006 онд өрнөсөн ашигт малтмалын төлөөх тэмцэл дээр би очиж, хувь хүний зүгээс ухуулга хийдэг байлаа. Тэгэхэд намайг нэг хөдөлгөөний удирдлага элсүүлж авах гэсэн. Би персоналист зарчмаа яриад татгалзсан. Гэвч энэ зарчим минь санасан үр дүнд хүргэсэнгүй.
Одоо би иргэний хөдөлгөөнд хамрагдаж, олон нийтийн тэмцэлд оролцох болно. Санал санаачилгаа хамтаараа, улам хүчтэй дэвшүүлнэ, эрчтэй тэмцэнэ.
20-р зууны эхэнд эсерүүд гэж аюултай террорч улс гарч ирэхэд нэг улс төрч “Оросын эрх баригчид юу хүссэнээ л авлаа” гэсэн байдаг. Манай эрх баригчид ард түмний уур хилэнг дэвэргэхээс бус, ард түмэнтэйгээ нэгэн цогц байж чадахгүй байна...
Ташрамд хэлэхэд, миний санал санаачилгуудтай http://moenhbayar.blogspot.com-д танилцаж болно.
-Ярилцлага өгсөнд уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье. Таны санал санаачилгууд хэрэгжих болтугай гэж ерөөе.

Ярилцсан П.Гантулга

Оюутолгой харийн нохсын хоол боллоо


Сураггүй алга болсон тэмцэгчид маань
хар гэрт хоригдов уу, хадан гэрт залагдав уу?

Монголыг Чернобыль болгох төлөвлөгөөг
эрхэм гишүүд сонсох ч үгүй батлав


Бусад орны төрд хүмүүс байдаг атал, манай төрд малууд байнам уу, гэлтэй. Харийнхны өгөх тэвштэй тэжээлнээс өөр юм толгойд нь ер орохоо байж дээ.
Гадаадынхан шударгаар хамт-ран ажиллая гэхэд татгалзаад, “заавал манай ордыг зүгээр ав, тэгээд надад тэвштэй бордоо өг” гэдэг тухай би бишгүй л сонсч байсан. Тэр үнэн аж. Япон улс 1990 оноос хойш “манайд туслая” гэж, түмэнтээ санал тавихад дарга нар маань авлига нэхээд, үгүйдээ л залхуураад татгалздаг байж. “Стандарт бэлдцүүд /гулдмай, рулон, утас, элдэв цутгамал/ үйлдвэрлэх хүртэл үе шаттай олборлол-үйлдвэрлэлийн цогцолборыг буцалтгүй тусламжаар бариад, хүмүүсийг чинь сургаад ажиллуулаад өгье, харин манайд л бүтээгдэхүүнээсээ худалдаж байгаарай” гэж санал тавихад татгалзчихаад, харин “ордыг маань зүгээр ав /тэвштэй бордоог бол мартахгүй/” гээд л явж байна шүү дээ. Харийнханд орд тараадаг л ажилтай, бордмол мал-дарга нартай болж дээ, Монгол гэдэг үйлтэй улс түмэн.
Орд тараах ажлаа нэгэн гишүүн чуулган дээр “Насаараа УИХ-д суух биш, насаараа идэж уух биш” гэж өмгөөлөн зөвтгөсөн байна.
Ямар ч утгагүй муу сурлагатан хяналтын ажлын үеэр “2х2=4”-ийг хуулан бичих адил “тогтоол” нэгийн зэргийг, УИХ Оюутолгойтой холбогдуулан гаргалаа. Нөгөө геноцид-гэрээг байгуулах эрх ЗГ-т олгогдлоо. Сүйрэл мөхөлд хүргэх ажил шуударчихлаа шүү дээ. Үүнийг эсэргүүцэн тэмцээд байсан нөхөд хаачив? Сураггүй алга болж. Арай дэглэмийнхэн тэднийг маань хар гэрт хийх юм уу, хадан гэрт залаагүй байгаа?
Дэглэмийн хэвлэлүүдийг үзэхүл, тэд хийдэг рэкэтээ хийж, авдаг юмаа ч аваад тониллоо гэж нэлээд ууртай бичицгээж байна. Үнэн үү, хө?
Нэгэн асар тэнэг дарга: “Рио-Тинтод өгүүлэхгүй бол, Хятадад өгөхөөс өөр арга алга. Монголчуудад 34 хувь хангалттай. 50 гэвэл хөрөнгө оруулагч ирэхгүй. 50 гэдэг бол хуулиас гадуур хэрэг. Ер нь төрийн өмчид төвлөрүүлнэ гэдэг бол урьдын социалист сэтгэлгээ. Бид ардчилал, эрх чөлөөний замаар явах уу, үгүй юу гэдэг эндээс харагдана. Хятадад өгвөл эдийн засаг, тусгаар тогтнол, аюулгүй байдалд харшлана. Оюутолгойг Айвэноу 100 хувь эзэмшиж байгаа, хууль ёсны өмч нь учир, төр түүнийг нь цуцлах, өмчлөлийн эрхэд нь халдах эрхгүй. Хамгийн шилдэг сонголт бол Рио-Тинто” гэж худалдаж авсан хуудсан дээрээ донгосч өгчээ. Энэ хэдхэн үгэнд ямар хязгааргүй их урвалт, гэмт хэрэг, тэнэглэл, галзуурал агуулагдана вэ? Хязгааргүй зүйлүүд дарга нарт маань маш их байх аж.
Яагаад бид баялгаа заавал өгөх ёстой юм? Хөрөнгө оруулагч нэртэй хулгайчдаар яах юм? Ардчилал, эрх чөлөө гэж неоколоничлол, геноцидийг хэлээд байна уу? Айвэноу, Рио-Тинтогийн жинхэнэ эзэд нь хятадууд, энэ компаниуд Хятадын тусын тулд л ажиллах атал, Хятадад өгөхгүй гэж юу яриад байна. Айвэноугаас Оюутолгойг авч болдоггүй юм бол яаж монголын төр, Хятад, Рио-Тинто авах гээд байгаа юм бэ?
Энэ мэт тэнэгүүдийн оюун санааны удирдагч нэгэн: “Оюутолгой жинхэнэ эзэн Айвэноудаа зарагдлаа. Одоо өрнийн компаниуд орж ирэхгүй, зам нь хаагдлаа. Айвэноу баларлаа, сүйрлээ /гол нь үүнд л их санаа зовж бичсэн байв. Ч.М/. Уг нь зүгээр л Айвэноуд өгчихсөн бол Монголын ДНБ өсч, ашгийн 70 хувийг нь төр авч, улс орон Күвэйт болох байв. Гэтэл гурван парламентийн авлигачид, гудамжны рэкэтчид саад хийлээ. Ард түмэн ордыг хурдан эргэлтэнд оруулахыг л хүсч байна” гэхчлэн, нэн бачимдан бичжээ.
Хууль бус хууль, хүчингүй хууль зэргийн дагуу олгогдсон орд яаж Айвэноугийнх байх билээ? Луйварчид баларч сүйрэх нь монголчуудыг юугаар хохироох юм ? Харийн түрэмгийлэгчдийн цөлмөн дээрэмдэх тоо хэмжээгээр ДНБ-ээ өсгөх шаардлага бий юу, зөвхөн дааж давшгүй өр авчрах дээрэм яаж ашгийн 70 хувийг өгөх вэ. 1997-2009 онд ашигт малтмалаа неоколоничлогчидод өглөө гээд сүйрлээс өөр юу авчрав? 12 жил ашигт малтмалаа эргэлт гээчид нь оруулж ирэв, эргэлт гэдэг чинь устгахын нэр үү?
ЗГ “Оюутолгойн гэрээг янзал” гэсэн чиг өгмөр аядсан чинь, дотоод гадаадын луйварчид харин ч бүр: “Монгол ганц ч хувь эзэмшихгүй байж болох бөгөөд, татвараар ашгийн 70 хувийг авах боломжтой ” гэж өөрчлөх санааг гаргаж ирж, улам даварсан. Одоо түүнийг нь хэрэгжүүлэх эрх ЗГ-т олгогдчихлоо. Алдагдалтай ажилланаа гээд амлаад байгаа улсаас алдагдлаас өөр ямар 70 хувь авах юм бэ?
Монголын баялгийг Хятадад өгөхийн төлөө тэмцдэг хүн өдөр тутмын сонинд ярилцлага өгөөд байна гэв үү. Гэтэл Хятадад өгөх талаар мэргэшсэн хүн түүнийг эсэргүүцэн бичсэн байх аж.
Хятадад өгөхөд учир бий. тэр гүрэн бол ганц хүн биш. Хэнд нь өгөх вэ гэдэг дээр л авилгачид маань маргалдаад, яс булаалдсан золбин нохос шиг уралцаж байна. Ван-д өгөх үү, Ли-д өгөх үү гэдэгт л асуудал байгаа юм байна шүү дээ. Нэг нь Ван-гийн нохой, нөгөө нь Ли-гийн нохой.
УИХ маань Оюутолгойн эрхийг ЗГ-т өгөх гэж яараад л, бусад асуудлуудыг сонсох ч үгүй, нүдээ аньж байгаад л баталсан байх юм. Тэрэн дотор нь, Монголын эрх ашгийг өчнөөн шамшигдуулчихсан цөмийн энергийн тухай хууль буй. 1990 оноос хойшхи ЗГ-уудын Монгол улс түмний эсрэг явуулж ирсэн 20 гаруй салбар геноцидтэй их хүйтөрөлгүйтгэл дээр, цөмийн хүйтөрөлгүйтгэл нэмэгдэж байна шүү дээ. Монголчуудыг бүр хэдэн арав дахин, устгах гэж, найдвартай үгүй хийх гэж “төр” маань чармайсаар л ирэв.
Монголын Чөлөөлөх Байгууллагад нэгдэн, улс түмнийхээ төлөө тэмцэцгээе! Хэн тэмцэхийг Мөнх Хөх Тэнгэр ивээж, тэмцээгүйг гэсгээн цээрлүүлэх болно гэсэн маань амьдралд харагдаад л байна шүү дээ. Эх орныхоо төлөө тэмцэхгүй байх нь хамгийн том гэм нүглүүдийн нэг. Харин тэмцэх нь хамгийн буянт үйлүүдийн нэг гэдгийг санацгаая!
Төрийн том толгой түшээдэд эрүүл ухаан буй аваас, хууль бусаар үнэмлэхүй олонх орд олгогдсоныг цуцалж, “Энэржи рэсүрс”-д хандсан шигээ адил тэгж ханд гэж уриалъя! Хэрэв тэгж чадвал, хүн мөн гэдэгт үнэмшье.
Харийн компанийханд “Энэржи рэсүрс” шиг байцгаа гэж уриалъя! Тэр л цор ганц аврал нь мөн. Эсбөгөөс, гарцаагүй Монголд наран гийж, шударга ёс тогтоход, шоронгийн хадаас болж, Халхын гяндан, мөглөнгийн хатуу ширүүнийг амсаж болноо гэдгийг анхааруулъя!

Ч.Мөнхбаяр
MMIX.VII.XXVI