Thursday, December 26, 2013

Улаанбаатар-Улаанбадрах: Хамтдаа тэмцэцгээе!

Цөмийн эсрэг цуглаан дээр. 2012.X.1

НЭГ

Огторгуйн түнэрт гэрэлтэх дэлгэцээр гагц урсах зам л хөвөрч, эртний хүн гал манах адил суунам. Гэхдээ аян зам ямагт амирлангуй сэтгэгдлийг төрүүлдэг. Тамын тогооноос холдон тагтын диваажин руу дэвшиж ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг. Ямар сайхан юм болов гэхэд хэлэх үг төдийлөн олдохгүй. Гэвч аялсан л болохоор дурсамжтай.
Тайлшгүй баяслыг 12-р сарын бүлээн намар шингээнэ. Дэндүү нэгэн хэвийн мэт ч давтагдашгүй өнгө үзэмжүүд цаг цагаар жирэлзэхэд гөлрөөд л баймаар. Зүүдэлсэн тал дунд хөөрхөн хот ургах нь Догмидын нутаг Сайншанд. Бас ч гэж Ар Шанд Өвөр Шанд гээд ижил хоёр бөөр шиг ихэр хотон маягтай. Улаанбаатараасаа бараг цухуйж үзээгүй надад Шанд эгэл сонин, кино жүжиг шиг санагдана.
Зуу зуун км-ээр аялах, алхлах, эх орноо гэсэн эв санаагаа нэгтгэсэн, иргэний хөдөлгөөдийн хэмээх мундаг нэр хаягтай нөхөд бид хамгийн тансаг хаад ноёдын өргөө рүү нь давхиад орчихов. Уясан гэгэлзэх сэтгэл хийлийг ураны аюулын тухай яриа тасалдуулан, аялгууны төгсгөл мэт бодит байдал амдвай…

Monday, July 22, 2013

МНН-ынхан “БНХАУ хөрш улсуудаа хүндэтгэ!” гэж шаардав

2013.7.4-нд МНН-ынхан БНХАУ-ын ЭСЯ-ны гадна мэдэгдлээ хүргэж, эсэргүүцэл илэрхийлэв. БНХАУ нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулж, Бутан улсад зүй бусаар цэргээ оруулснаас гадна, ноднин Япон, Филиппин, Вьетнам улсуудтай газар нутгийн маргаан өрнүүлж, заримынх нь нутагт цэргээ оруулсан, гаргаагүй, энэ жил Энэтхэг, Тажикистан улсуудад мөн цэргээ оруулсан, Тажикистанаас гаргаагүй. Бутанд цэргээ оруулсан нэг шалтгаан нь хятад иргэдээ хамгаалах явдал гэгджээ. Тэгвэл Монголд саяхан иргэд нь Монголын ажил олгогчид бидний эрх ашгийг шамшигдуулж байна гэж жагсаал цуглаан хийсэн нь түгшүүр төрүүлэх шалтгаан юм.


БНХАУ-ын ЭСЯ-ныхан цагдаа нарт энэ хүмүүсийг явуул гэж хашхичин шаардаж, мэдэгдлийг эс хүлээн авч, төрөл бүрээр бүдүүлэг авирлаж байв. Хэвлэлийнхэн байгаагүй, цагаан хоолойгоор цагдаа нар хятадуудын жагсаал цуглааныг чөлөөтэй хийлгэснийг хэлж байгаагүй бол, тэд эсэргүүцлийн ажлыг хүч хэрэглэн таслан зогсоох байсан биз. Эсэргүүцлийн дараа тарж явахад цагдаа нар хоргоон саатуулахыг оролдож, янз бүрийн хариуцлага шийтгэлийн талаар анхааруулж байв.

Чингисхотын тухай

Бид өнөөдөр Чингис хааны нэрийг хэлэхэд айх эмээх явдалгүй болов. Цагтаа барууны залуусын сэтгэлийг эзэмдэж явсан Германы "Чингис хаан" хамтлагийн дууг соронзон тоглуулагчаар хангинуулан, цагдаагийн хажуугаар өнгөрсөн ч болно. Учир нь тэр хамтлагийн нэрийг авсан манай гол хамтлагийн тоглолтыг цагдаа нар хамгаалж байдаг цаг. "Чингис хаанд төрийн шагнал нэхэн олгоё!", "Чингисийн өргөн чөлөөнд манай ажлын газар байдаг", "Мөнх тэнгэрийн хүчин дор" сайн юмтай кино шүү. Гэхдээ гол дүр нь Ф.Кастрог санагдуулах юм. Чингис хаан Баабар шиг бага биетэй, жонгиносон дуутай, хэгжүүн ёжтой хүн байсан ч байж болох шүү дээ", "Чингис" зочид буудалд үйлчлэгч хийхсэн"... Чингис хааны нэрийг үнэхээр хэлж болох болжээ. Их Эзний нэрийг бид утга учиртай ч хэлнэ, утга учиргүй ч хэлнэ.
 Чингис хааны нэрийг хүнсний бүтээгдэхүүнтэй ч холбож байгаа нь Их Эзнийг хүндэтгэх бидний сэтгэлд хязгаар үгүйг нотлох мэт ч хязгааргүй хүслийг утга учир залж өгөх ёстой билээ.
Бид хэрэв нийслэлээ Чингис хааныхаа нэрээр нэрлэбэл харин үүн шиг утга учиртай юм үгүй гэж хэлэхээр алхам болно. Би яг л энэ тухай өгүүлэх гэсэн юм. Хэрэв бид хүсвэл нийслэлээ Чингис хааны нэрээр нэрлэж болно. Ингэж бид Эзэн Богдыгоо хүндлэх сэтгэлээ утга учиртайгаар илэрхийлж болохгүй гэж үү?

Ардчиллын өмнө ичицгээе!

Миний бие саяхан танил нэгнийд зочлон суухдаа, хэрээс хэтэрхий өндөр өсгөлүүн, хүн идэхээс буцахгүй байрын зэрлэг нохойд нь бариулах дөхөж билээ. Гэрийн эзэн, адгуус нөхрийнхөө эрдэм чадал, гоо үзэсгэлэнг надад үзүүлэх сонирхолтой байдаг. Гэтэл нөгөө махчин мангас нохой нь байсхийгээд л хар хур хийн над руу улангасна. Эзнийгээ хоолой өндөрсгөхөд л эл нохой зочныг дайсан гэж үзэн ядаж, галзуурсан мэт уухилан амьсгаадаж, тогтож ядах нь аймшигтай. Бэмбэгнэн суух хэцүүхэн уулзалт миний хувьд нэгээр хязгаарлагдсангүй.
Нэгэн том сонины редакцид сууж байтал олонд цуутай (өрөвч энэрэнгүй сэтгэлийн үүднээс нэрийг нь энд бичсэнгүй) найрагч хаалга саван орж ирэв ээ. "Битгий солиор! Та нар шиг юмнуудыг цөмийг буудна!" хэмээн үсчиж, харааж, элдэвлэж гарах нь тэр. Цуутай зартайгий нь бодоод танил маань шууд хөөлгүй, ярилцаж ойлголцох гээд үзлээ.

Аугаа их найрамдлын тухай бичих цаг

... Өнөөдөр монгол-зөвлөлтийн бус япон-монголын найрамдлын тухай бичих цаг аа. Оросоос хөндийрсний дараа бидэнд найрамдал сүрхий дутагдах шинжтэй байтал найрамдалтай дахин золгох нь тэр. Шагналын сюрпризүүд. Шидтэн болж хувирах үзэгдлийг хөгжмийнхөн эхлэв. Японы тайзад зориулсан «Чингис хаан» псевдонимыг хүртэл бодож олсон «Соёл эрдэнэ», кинонд өөрөө өөрийнхөө дүрийг тоглох хүртлээ алдаршсан (Битлз шиг) Оюунтүлхүүр, «экспортын тусгай» «Блек волф», ер нь бараг хэн ч байсан тэнд Фурор! Зураачид, киночид, жүжигчид , сэтгүүлч зохиолчид, түүх, хэлнийхэн ч амжилт олов. Зохион бичлэг хийх чадвартай хүүхдүүд ч гэсэн. Монголчууд ийм авьяаслаг гэдгийг бид мэдээгүй явжээ. Урьд өмнө байгаагүй найрамдал. Өмнө бид хэзээ ч Зөвлөлтийн тухай сэтгүүл гаргаж байсангүй. Харин оросууд л «Зөвлөлт Холбоот Улс»-аа монгол хувилбараар, «Октябрийн туяа»-г зөвхөн манай уншигчдад зориулан гаргаж байв. Улаанбаатараас бол «Монголия»-г илгээн хариу барина. Тэгтэл Японы тухай хэвлэлүүд болох «Сакура», «Моничи Шимбүн»-ий талаар юу хэлэх вэ.
Хэдийгээр ТУХН-ийн бүрэлдэхүүнд багтвал илүү дөхөмтэй ч Японтой конфедераци байгуулах тухайд бол зоригтой дуугарч байна. 1919, 1930-аад онд монголчууд Японтой хоёр ч удаа улс төрийн хэлхээ холбоотой болж байсан нь Нармай Монголын асуудлаас үүдсэн. Энэ удаа санаачилгыг буриад, өвөрлөгч нар бус ар монголчууд авсан хэдий ч, Нармай монголыг бус, Нармай... Хэн бүхэн л «Японы бизнес» хийх гэж ухаан сийлнэ. Японоос бүхий л боломжийн тусламж, санхүүжилт дэмжлэг урсах ажээ. Япончууд бүр регрессив төсөлд хандивлахад хүрснээс олон хэт хуучинсагчууд үзэл суртлын шинэ тулгууртай болж японы консервлогдсон архаизмуудыг жишээ болгон номлох болов. Энэ найрамдлын хөдөлгүүр юу вэ? Найз маань «Хамаг олигтой охид хүүхнүүд Япон руу алга боллоо. Дархиа, Оюунтүлхүүр, Куланда, Галсан найрагчийн охин Амарсайхан, Цэцэгсайхан...» хэмээн хошигнож байж билээ. «Саппород учирсан Цэцэгсайхан охион гэж...» хэмээн нэгэн сэтгүүлч маань сүүрс алдсан. Хүчтэй найрамдал.

Бат-эрдэнэ л биш бол болоо

шог эвлүүлэг

-Та хэнийг сонгох гэж байна даа?
-Бат-Эрдэнэ л биш бол, хэн ч юу ч байсан яах вэ?
-Яагаад тэр вэ?
-Бат-Эрдэнэ чинь нэг муу бөх. Хэн ч бөх барилдаж чадна шүү дээ. Харин ерөнхийлөгч болж бол хэн ч чадахгүй.
-Бөх гэдэг тийм муу гэж үү?
-Юу муу гэж үү гэж? Бөх гэдэг чинь бөх л байхгүй юу даа. Хэрвээ тийм биш сэн бол бөхийн барилдаан биш ерөнхийлөгчийн барилдаан гэж нэрлэнэ биз дээ. Бөх гэдэг чинь ерөөсөө их амархан гэж байгаа юм. Нэг бөөн хар мах байхад л өөр нэг бөөн хар махыг бол тэгээд л унагачихдаг гэж байгаа.
-Ухаанаар барилддаг юм шүү дээ.
-Ха ха чи бүр элэг хөшөөгөөд хаячихлаа. Яаж ухаанаар барилдах вэ дээ. За алив чи наанаа хөдөлгөөнгүй суугаад ухаанаараа намайг унагаагаадах. Чадахгүй ш дээ. Юмыг чинь ухаанаар хийдэггүй л байхгүй юу. Хар бяраар, хар махаар хийдийм, за.

Израилийн талаарх бидний төсөөлөлд үнэн юм бий юу?

Палестиний арабуудыг израильчууд биш, арабчууд дүрвүүлсэн

Израилийг үзэн яддаг, жигшдэг хүмүүс дэлхий даяар олон бий. Тэд Араб, Палестиний газар нутгийг булаан эзэлж, хүн ардыг нь зовоож байна л гэдэг. Хамаг муу муухайг үйлдэж, даян дэлхийг атгаж байна ч гэх шиг. Манай зарим сэхээтэн еврейг үзэн ядах үзэл буюу антисемитизмд автаж, хүн төрөлхтний түүхийн хог болсон “Сионы мэргэдийн протокол” зэрэг шар сонины хамгийн муу зохиомол дуулиан шуугиануудыг туйлын үнэн хэмээн сүсэлж, амтархан уншиж судалж байна.
Гэвч Израилийн эсрэг элдэв мэдээлэлд үнэн зүйл бараг л байхгүй дээ. Тэд бол хүүхдэдээ 3 настайд нь бичиг тоо зааж өгдөг, эрдэм ухааныг эрхэмлэдэг, шашинд нь “еврей бол Бурханы сонгосон ард түмэн” гээд заачихсан, оюунлаг учраас их амжилтад хүрч, атаархал хорслыг төрүүлдэг ийм л ард түмэн. Еврейчүүд шиг ухаантай, оюунлаг болохыг хэн ч хориогүй. Еврейг хавчиж хяхсанаар ухаантай болохгүй, улам л дорддог. Нэгэн аугаа антисемит сүүлдээ сэтгэл мэдрэлийн хүнд өвчтэй болсон жишээ бий.

Сая саяар доллар цацаж Н.Энхбаярын эсрэг өнгөт хувьсгал хийлгэсэн?

Тэд Б.Бат-Эрдэнэ зэрэг улс төрчдийг онилж мэднэ

2000-аад онд Серб, Гүрж, Украин, Кыргызстан, Беларусь, Орос зэрэг олон оронд өнгөт хувьсгал гэх үйл явдлууд болсон билээ. Эхний 4 оронд төр засаг нь солигдсон. Тэр орнууд илүү ардчилсан, шударга болсон уу гэвэл огт үгүй юм. Гагцхүү барууны улсуудын хувьд илүү таатай л болсон.
Сербэд коммунист дарангуйлагч Милошевич унасан ч, авлигажсан тогтолцоог бүтээгч, бэртэгчин Коштуница гарч ирсэн. Гүржид популист, хий хоосон уриа лоозонгоор ард түмнээ тэтгэгч, Америкийг туйлшран бишрэгч Саакашвили. Украинд улс орноо ууж идэхээс өөрийг боддоггүй хомхой сувдаг, эртний олигарх Ющенко. Кыргызстанд галзууран даврагч, алтан хөзрөөр наадагч, ухаангүй алхмуудыг хийгч Бакиев. Тэд бүгд он удаан жил ноёлсон, посткоммунист дарангуйллыг унагасан, Гүржид Зөвлөлтийн гадаад яамны сайд асан Шеварднадзе, Украинд улаантан Кучма, Кыргызстанд мөн л коммунист номенклатурч Акаев унасан билээ л. Одоо энэ дөрвөн ардчилагч бүгд шившигтэйгээр түлхэн унагагдаад байна. Сүүлийн 3 оронд нь анти-өнгөт эргэлтүүдийг Орос ихээхэн оролцож байж хийлгэсэн.

ЗХУ-ын дэлхийг эзлэх төлөвлөгөөг нураасан хоёр аймшгийн архичин

Ард түмэн, олон нийтэд нөлөөлөх арга янз бүр байдаг. Гэхдээ ухаантай хүн ухаалгаар олон нийтийг удирдаж чаддаг уу? Энэ бол тун эргэлзээтэй юм. Мэдээж хэрэг, ухаантай, оюунлаг хүмүүс хүн амынхаа асрын асар өчүүхэн хувийг эзэлдэг. Тэгэхлээр тэр хүмүүсийг олон нийт ойлгох нь амаргүй. Олон нийт өөрсөдтэйгөө л адил, ойролцоо хүнийг сонгох чиг хандлагатай. Массын оюун санааны харьцангуй сул. Ардчилал ч, дарангуйлал ч энэ масс дундаас оюунлаг удирдагчийг гаргаж ирэх ямар ч баталгааг өгч чадахгүй. Энэ бол том эмгэнэл бөгөөд нийгэм сайдсан ч, муудсан ч мөхөл рүү явчих гээд байдаг. Ард иргэдээ дээд зэргээр хайрлаж халамжилдаг гэх нийгмүүдийн удирдлага нь олонхийн дур хүслийг хэрэгжүүлэх бичиг цаас л үйлддэг диспетчерүүд болж хувирсан байдаг агаад, тэдэнд удирдаад байгаа юм үнэндээ үгүй. Терминатор л хэлсэн болохоос “Хүн төрөлхтөн бол өөрийгөө устгах механизм” гэдэг үнэний хувьтай.
Нэгэнтээ олон нийт Айнштайныг сонгоод дагаад явахгүй нь ойлгомжтой тул энэ их хоосон орон зайн дээр зальтан мэхтэн хүмүүс гарч ирж, олон нийтийг мэхлэн толгойлж явах боломж их. Ташрамд, оюунлаг хүмүүс илүү их оюуны өндөр төвшин рүү тэмүүлэхээс бус, бага төвшин рүү буюу масс руу тэмүүлдэггүй, тэднийг удирдах, тэдэнтэй ажиллахыг төдийлөн хүсдэггүй болно. Айнштайныг Израилийн удирдагч болооч гэхэд татгалзсан байдаг.

Бурхан Цэнгэл гэх буянтай хүн олон хоног өлсгөлөн зарлаад үхэх гэж байна

Өвөр монгол Цэнгэл гэх үйлтэй хүн Монголд нэг байна. Тэрбээр 90-ээд онд хятадуудад хавчигдан, Монголд орж ирсэн. Бизнес эрхлэх гэтэл хулгайч луйварчдад хавчигдаж олигтой юм болоогүй. Өвөр монгол хүнийг дээрэмдчихээд, “дээрэмдүүлэв” гэж гүтгэдэг новшийн аргад нь өртөж, хоригдож, шүүгдэж байсан ч, аль аль тохиолдолд цагаадаж байв.
Монголд өвөр монгол хүн бол хүн биш, хятад хүн бол бурхан. Тиймээс өвөр монголчуудын хувьд Монголд амьдрах ганц л арга зам бий. Энэ нь орчуулагч хийх.
Мань Цэнгэл орчуулгаа хийхийн сацуу, боловсролоо дээшлүүлж, түүхийн ухааны доктор хамгаалах гэж байв. Тэдний гэрт хогшил гэвэл, хааяагүй хураасан ном л байдаг. Тиймээс эхнэр хүүхэд ч байхгүй. Хэнтэй ч хамаагүй яриад суучихдаг найрсаг зантай, далай их мэдлэгтэй. Монголын сэхээтнүүд дунд түүнийг танихгүй хүн ховор. Бүгд л түүнээс юм асууж, эрдмийн туслалцаа авч байдаг. Одоо харин бүгд түүнээс зугтаад, нэг том албан тушаалтан найз нь хамгаалах байтугай, танихгүй мэдэхгүй гэж хүртэл солиороод байгаа болохоос.

Хятадад элэгтэй ерөнхийлөгч сонго гэх далд санаагаар жагсаагүй биз?

Монгол улсын хамгийн их эрх ямбатай давхаргынхан бол хятадууд билээ. Монголд дарга нар ч тайван амгалан суухын аргагүй. Өнөөдөр хагарч тэсэртлээ идэж уугаад, хорвоо мөнх юм шиг мунхаглаад явж л байна, маргаашийн сонин дээр тэр дарга хоригдлоо гээд л гараад ирдэг.
Гэтэл хятадууд л ямар ч ял зэм хүлээдэггүй. Тэдний цалингийн төвшин монголчуудынхаас 5-10 дахин их. Энд би төвшин ярьж байна шүү, хэмжээ яриагүй. Нэг хятад барилгачин 1 сая төгрөгийн цалин авч байхад НИТХ-ын төлөөлөгч 3 саяын цалин авдаг. Үүнийг мэдэн будилж болохгүй юм. Хэрэв тэр хятад иргэн манай НИТХ-ын төлөөлөгч болбол 15-30 сая төгрөгийн цалин авах ийм л нийгэм. Яг адилхан ажил хийчихээд тэнгэр газар шиг ялгаатай цалин авахыг цалингийн төвшингөөр илэрхийлж ярьж байна.
Гайхалтай нь тэрхүү хятадууд цалин бага байна гэж саяхан жагслаа. Гадаад яамны гадна баахан жагссанаа, ЭСЯ дээрээ очиж үргэлжлүүлэв. ЭСЯ нь тэднийг урьж оруулав. Энэ одоо юу болж байна вэ?

Хоёр толгойт

шог өгүүллэг

Эрхэм сайд Дорноговийн Улаанбадрах гэж эрүүл байгальтай, саруул уугуултай хачин сайхан газар байна гээд байхаар нь очоод жаахан шоудчихсан чинь хоёр толгойтой болчихов. Улаанбадрахад ч гайгүй байсан, Улаанбаатарт тийм биш юмаа. Хүн болгон эвэртэй туулай үзсэн юм шиг эргэж хараад. 1930-аад оны үед эрдэмтэн Шопе гэдэг хүн анх эвэртэй туулайг судалсан агаад энэ бол үнэндээ вирусаар үүсгэгддэг ур юм. 80-аад онд Индонезийн Деде хүүд Шопегийн ур ургаж, хүн-мод гэгдэх болсон. За энэ ч яахав.
Тархи хүний хэрэглэж буй хүнсний 1/3-ийг залгидаг. Хоёр тархитай болсон тул сайд 323 сая байтугай долларыг идэж ууна, сүүлдээ ачааллыг дийлэхгүй давсаг сулрав. Энэ нь хоёр толгойтлоос ч бэрх зовлон аж. Идэх яах вэ, гаргах гэж ирмүүн асуудал байна, наана чинь.
Эмнэлэг домнолгоор явъя гэж шийдлээ. Эрүүл мэндийн даатгал авах гэтэл нүүсээн гэх. Тэр газар нь очиход бас нүүж. Ураны хайгуул хийдэггүй л байлтай. Асуусан сурсныг нь хүмүүс шал буруу зааж өгөх юм. Хаашаа ч болчихсон юм. Тэмээг ямаа гээд л заагаад өгчихнө. Уг нь зүг чиг гэж нэг л байлтай. Орчлонгийн зүг, хорвоогийн зүг юу юу ч гэнэв. Зүг чигийн баримжаагүй, мэддэг хүн байхгүй болчихож. Ядаж байхад хоёр толгой нь орчлонгийн зүгээр явъя, үгүй ээ хорвоогийн зүгээр явъя гэж зөрөлдөөд. Танилцаж ч амжаагүй байж хэрэлдээд унах толгойнууд юм, үгүй энэ монголчууд чинь юу болчихов.

100 гаруй хятад модоор зэвсэглэн, монголчуудыг зоджээ

10 гаруй монгол хүн хүнд гэмтэж, нэгнийх нь амь дээсэн дөрөөн дээр байна

Өвөр Монголын Шилийн гол аймгийн Баруун үзэмчин хошуунд монгол, хятад хүмүүсийн хооронд мөргөлдөөн гарчээ. Үнэндээ бол хятадууд хүний олноор түрээ барин, монголчуудыг зодсон юмсанж.
Өвөр Монгол дахь хэрэг явдал XIX зууны колоничлолын байдлыг олоод байгаа билээ. Тэр үед колоничлогчид шууд л нутгийн ард иргэдийн нутаг баялгийг хүчээр дээрэмддэг, хүн зоныг амьдрах аргагүй болгон сөнөөж, эсэргүүцвэл харгисаар нухчин дардаг байсан. Өвөр Монголд яг л тийм байж ирэв гэхэд болно.


Баруун Үзэмчин хошууны монголчуудтай хятадууд газрын маргаан гаргаж, булааж авахыг оролдох болжээ. Монголчууд үүнийг зөвшөөрсөнгүй. Тийм учраас хятадууд 100 гаруй хүнээс бүрдсэн зэвсэгт бүлэг байгуулж, таарсан бүхнийг зодож занчин хөөх харгис ажиллагаа явуулсан байна. Урт мод барьсан тэд өөдөөс нь тэмцэлдсэн 10 гаруй монгол хүнийг ухаан алдаж үхэтхийн унатал балбаж нүдсэн агаад, тэд хүнд бэртэж, ялангуяа нэг залуугийн амь дээсэн дөрөөн дээр байна.

Социализмын үед Монголыг Хятадад нэгтгэх нууц байгууллага амжилттай ажиллаж байв

Уг байгууллагыг байгуулсан хүн сэжигтэйгээр тархи нь устан, Хятадад үхсэн

Нэгэн их мэдэгч хүмүүн сонин үүх түүх ярьсныг сийрүүлвэй :
“1980-аад оны эцсээр Монголд Хор…-ын холбоо гээч байгууллага байгуулагджээ. Тэр нь ...-р сургуулийн ойролцоо байрлаж байсан гэдэг. Тус байгууллагыг хожим нь ерөнхий сайд болсон нэг хүн удирдаж, хожим сайд болсон … гэдэг хүн орлож байж.
Энэ байгууллага үүсэнгүүт л, хятадууд эндээс салахаа байжээ. Мөн манай “социалист” дарга нар салахаа байсан аж. Хятадууд: “Танай манай улсууд найрамдалтай сайхан явбаа. Хамаагүй ваа. Хоёр улсын хамтын ажиллагааг дэмжих танай нам төрийн ажилтнуудыг манай улс өндөр үнэлваа, үнэгүй аялуулваа, харж үзваа” гээд л дайлж цайлдаг, ятгаж сэнхрүүлдэг, бэлэг сэлтээр булдаг байж. Ийнхүү манай дарга нар хятадуудын атганд яг л Манжийн үед монгол ноёд бэлэг сэлт, уран үгэнд автан атганд нь ордог байсан шиг орж эхэлжээ. Тэр байгууллагад авдар авдар гоё сайхан, үнэтэй цайтай бэлэг овоолоостой байдаг байсан байж.

Монголын “фашистууд” улс төрд хүч түрэн орж ирсээр

Тэд нам байгуулан нэгдэж хүчирхэгжих гэж буй гэнэ

Монголын улс төрд фашизм, неонацизм хүчтэй нэвтэрч байна гэж судлаачид үзэж байна.
МАХН Шударга бус аяны гэрээг 3-р сарын 18-нд байгуулсан. Олон нам, хөдөлгөөн үүнд нэгдлээ гэж байсан ч, хэдхэн хөдөлгөөн нэгдсэн. Тэдгээр хөдөлгөөдийн төлөөллүүдийн голд СС-ийн штандартенфюрер Мюллерийн дүрэмт хувцсыг захиалан хийлгэж өмссөн нэгэн залуу ихээхэн гол байр суурь эзлэн байсан билээ.
Тэрбээр “Талын цөөвөр чоно” бүлхэмийн тэргүүн Эрхэмбаяр бөгөөд, МАХН-ын үйл ажиллагаанд эхнээс нь идэвхтэй оролцсон.
Н.Энхбаярыг баривчлах үед бүлхэмийнхээ нөхдийн хамт хамгаалан, улс төрийн од болсон болно. Өдгөө Удвал ерөнхийлөгчид нэр дэвшин, монголын эмэгтэйчүүдийн саналыг ихээр аван, ялах ч магадлалтай байгаа. Чингэвээс энэ залуу тамгын газрынх нь дарга буюу үндсэндээ дэд ерөнхийлөгч болох нягууртай аж.
Хатагтай Удвал ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлаа неонацистуудын сүрт парад, зогсоцоор чимэх хувилбарыг ч анхааран ажиллаж буй гэнэм.
Дүү намаасаа яаж дутахав гэсэн шиг МАН ч неонаци нартай идэвхтэй хамтран ажиллаж ирсэн. Ялангуяа Н.Энхбаярын үед. Н.Энхбаяр бол “Хөх Монгол” бүлхэмийн загалмайлсан эцэг гэхэд болно. “Даяар Монголтой” ч тэр хамтран ажиллаж байсан. Н.Энхбаяраас хойш ч МАН-ынхан зарим иргэдийн хөдөлгөөдийн арга хэмжээг алсаас удирдахдаа хас-залуусаар хамгаалуулдаг байсан.

Ерөнхийлөгчийн сонгууль гэж, бүгд дүрээ хуваагаад авчихсан жүжиг?

2009 оны хувилбар давтагдаж, аварга дэмжигчгүй болох нь үү дээ?

Ерөнхийлөгчийн сонгууль гэж аймшгийн жүжиг болох нь уу хэмээх хүн ард айн түгшиж байна.
МАН хамаг намыг халаасандаа хийж байж сонгуульд орно хэмээн нэгэнтээ тодрон томорсон байдаг. Ингэж эрдэж бардаж байхын оронд эцээхэн оролдож чармайх хэрэгтэй байжээ. Харин ч АН үүнээс сэдэв авч, хамаг намыг хармаалж эхлэв.
МАН одоохондоо хэдхэн намыг талдаа татаад байгаа аж. Харин АН бол хажууханд нь тоос сорогч шиг л ажиллаж байна. ИЗН-ын С.Оюуныг нэр дэвшинэ гэж олон хүн санаж байсан ч, хагарал бутралдаа идэгдээд хэцүү байгаа энэ намынхан эрх баригч гол намыг бараадахгүйгээр өөдлөхөөн байсан бололтой, дэмжихээ мэдэгдэв. МҮАН М.Энхсайхан Шударга ёс эвслийнхээ байр суурийг ч харгалзахгүй, дэвшинэ барина гэж худлаа гүлдийн, таваарлаг чанараа тааваараа дээшлүүлэн тарвалзаж Таван толгойгоос том бялуу хүртэж, өөр бялуунуудыг амлуулсныхаа дараа “Элбэгдоржийг дэмжихийн учир” гэх улс төр-улиг домгийн том тууж роман бичиж, туушиндан умшсан болоод дэмжихээ дэндүү ихээр мэдэгдэв. Залхаасан гэхэд болно.
Манийг гаргавал АН-ыг дэмжинэ, манийг эс гаргавал МАН-ыг дэмжинэ гэсэн мааны кааш хутгаж зуурсан Н.Энхбаяр дээр архидан согтуурч, хордон хохимойтсон өрсөлдөгч нь үүр цүүрээр, хулгайгаар орж ирж учрахдаа тохироо хийжээ. Энэ тохироо хийгдсэний дараа, Архангайдаа ч авсан санал нь гавих юмгүй Удвалыг гаргаад ирсэн байгаа юм. Шавар дундаас удвал цэцэглэнээ гэдэг. Гэхдээ энэ үгийг хэт туйлшран биширч хэрэггүй юм.

Соёлын сайд динозаврын ясыг хүнийх гэж эндүүрэн хөглөжээ

Динозаврын яс авчирснаар “Олуулаа болцгооё!” бодлогыг хэрэгжүүлсэн гэж үү?

Тарбозавр батаар гээд л хэдэн жил хөөрцөглөж, хэчнээн их хөрөнгө зарж байж, ямар гээч ямбий ястай болов доо, бид. Харийнханд эрдэнэс, монголчуудад яс оногдох юм даа…
Хамгийн элбэг олддог, Монголд ч өчнөөнөөрөө байдаг, судлаад байх юмгүй тэр ясыг асар их зардал гарган байж яах гэж ч эргүүлж авчрав. Монголоос олдсон үлэг гүрвэлийн их ясыг хадгалах газар ч манайд байхгүй, чулуужсан болохоороо л ялзарч муудчихалгүй, хүрээлэнгийн хашаанд хог новш болон овоорч хэвтдэг билээ л.
Гэтэл юм үзээгүй аятай, соёлын сайд, ерөнхийлөгчийн тамгын газрын дарга гээд том том албан тушаалтнууд маань Нью-Йоркод очиж, сүртэй ёслол хийж байж ясаа авав. “Монголд анх удаа буцаж ирж байгаа соёлын өв” ч гэх шиг. Динозаврын яс - соёл юмуу? Соёлын өвүүд маань бишгүй л буцаж ирж байсан. Өчнөөн өндөр албан тушаалтнууд байж юу ч мэдэхгүй.
Энэ хувхай ясыг олж авч, дүүрсэн тэнэг мунхаг пиар популизмаа хийхийн тулд Монголын төр АНУ-ын төрд маш тусгай хүсэлтийг аминчлан тавьсан болно. Чингэхдээ том зүйл амласан гэдэг. Орд өгсөн үү, цөмийн хаягдал булшилна гэсэн үү?

Б.Бат-Эрдэнэ аварга баларсан нэр дэвшигч үү, бадарсан нэр дэвшигч үү?

Б.Бат-Эрдэнэ аварга нэр дэвшингүүт “Аварга” дээд сургуулийг нь шалгаж эхэлсэн явдалд дэмжигчид нь эгдүүцэн дургүйцэж байна. Мөн ХЗХ-ноос 500 сая төгрөг зээлсэн, Н.Энхбаяртай холбоотой байсан зэрэг асуудлаар шиншлэн мөшгиж эхэлсэн гэх.
Мангас матар дарангуйлагчдын тоонд ордог, Оросын удирдагчдыг ч пи… на…гаар нь хэлчихдэг, мунхаг муйхар Лукашенкод ерөнхийлөгч болсонд нь талархал илэрхийлснээ, дөнгөж маргааш нь шахуу Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчөө шоронд хийдэг ямар аймшигтай бузар булай п… вэ, энэ Лукашенко чинь гэж хаа хамаагүй Украинд, хаа хамаагүй Беларусийн талаар орилж бархираад, дэлхийн хамгийн хачин гажиг алхам хийдэг ерөнхийлөгчдийн тоонд орж дурдагдаад ч явж байсан сонин хүнбугай маань аанай л өрсөлдөгчөө шоронд хийн далдруулж, Энхбаярдах гээд байна уу даа?!
Түүнийг фейсбүкийн хавьд их хүчтэй, фейсбүк хавьд их хошгоруулдаг гэдэг. Энэ нь ч үр нөлөөгөө сайн өгнө. Фейсбүкэд Монголын масс бол ордоггүй, харин идэвхтэй, нийгэмд нөлөөлдөг, олби оготно шиг нөхөд хамрагдан ордог. Тийм учраас ноднин тэд “Фейсбүкийг эзэл!” хөдөлгөөнийг өрнүүлж, уулгалсан олон залуусаа угалз хуй болгон фейсбүк рүү дайруулж, нэртэй нөлөөтэй угийн фейсбүкчдийг мөнгө санга хайрлалгүй худалдан бөөндөн авсан. Үр дүн нь өнөөдөр фейсбүкэд Бат-Эрдэнэ бол мангар тэнэг бөх гэхээс өөр реакци бараг гарахгүй байна.

Гитлерийн баг Туул голыг аварч байна уу, алж байна уу?

Туулын загас, амьтад ийм ад тамын голд 
амьдрахгүй гэж үсрэн гарч, амиа хорлож байна

Туул голыг сэргээнэ хэмээн үе үеийн улс төрчид, ерөнхий сайд ухаан чадвараа уралдуулж ирсэн. ЗХУ-аас Монголын гол нууруудын хөдөлгөөнөөр дамжин, Туул голд том катер онгоц ороод ирдэг байсан гэж нэгэн буурал үгүүлж байсан. Монголд гол нууруудын тээврийг тийнхүү хөгжүүлэх санаатай байжээ.
Гэтэл одоо хүйтэн сэрүүн улирлуудад бол оргүй хатаад, хавар хайлсан цасны шар усаар тэжээгдэн амилдаг ухаантай болоод байгаа. Энэ бохир муухай голд амь тэмцсэн загаснууд үсэрч гаран амиа хорлож, хэдэн зуугаараа үхсэн байсан.
Асар их хөрөнгө улсаас зарж, ТББ-ууд ч өчнөөн түмээрээ нэмэгдэж ажиллаад нэмэргүй. Харин 6 минж оруулаад ирсэн. Тэдгээр нь Туул голыг сэргээх био инженерүүд юм гэнэ.
6 минжний тусгай газрыг байгуулан, хашаалсан байгаа. Энд харуул гурван хүн, минж маллагч 6, дарга, дэд дарга, судлаач, санхүү гээд подхийсэн хамт олон төрийн падхийсэн сайхан цалин хангамжтай ажиллаж байна. 6 минж 7 га газар луувантай алим, алимтай лууван зэрэг тансаг зоог зооглож, тусгай бүлээн усны газар усанд орон биеэ угааж, тусгай бассейнд сэлж, шумбаж, хөөцөлдөн тоглож байна.

Нэгэн улсын Монгол дахь №1 дайсан болсон минь

Тус улсын элчтэй түс тас хөөрөлдсөн минь

Миний бие нэгэн улсын ЭСЯ-ны улс төрийн хэлтсийн даргатай намын хоёр нөхрийн хамт уулзсан болно. Тус ЭСЯ нь манай улсын намуудтай уулзалт хийдэг уламжлалтай гэнэ Харин манай Монголын Ногоон нам (МНН)-тай тодорхой шалтгаанаас болоод уулзалт хийдэггүй байжээ гэж ойлгогдсон. МНН-ынхан тус улсын харьяанд байгаа нэг засаг захиргааны нэгжийн (ЗЗН) тусгаар тогтнолын асуудлыг дэмжиж хэвлэлийн хурал хийсэн, бас нэг ЗЗН-д гарсан үндэсний цөөнхийн эсэргүүцлийг дэмжиж энэхүү ЭСЯ-ны өмнө цуглаан, Монгол улсын хүнсний аюулгүй байдлыг алдагдуулж байна хэмээн мөн энд цуглаан хийсэн, 2011 оноос өөр ЗЗН-ийн уугуул үндэстний хүний эрхийг дэмжсэн нэг бус цуглаан, жагсаалд оролцсон, зохион байгуулалцсан хэмээн үздэг нь ийнхүү харилцаагүй байхад нөлөөлдөг байсан бололтой. Намын нөхөд уулзалтын талаар олон нийтэд мэдээлэх нь зүйтэй гэж үзсэн тул товчлон хүргэе. Харилцагч талуудыг М (МНН), Э (ЭСЯ) гэе.

Бурхан Халдун нь Бунхан Хандун гэсэн үг гэж Ерөнхий сайдыг мунхруулжээ

Манай дарга нар киночдын үгийг тэнгэрийн бошго хэмээн хүлээж авдаг нь тун тоогүй. Нэг ерөнхийлөгч киночийн үгэнд итгээд 90 саяыг тавиад туучихсан. Бас нэг ерөнхийлөгч хууртаад мөнгө санга, гавьяа шагналын хур буулгасан. Бас нэг ерөнхийлөгч мөн л санхүүжүүлээд баларсан.
Сая нэгэн киноч, ерөнхий сайдад Чингисийн онгон Бурхан Халдунд байгаа нь бараг тогтоогдчихсон, одоо нэг жаахан газрыг л судлаачид үзэж магадлаагүй байгаа, тэр газрыг металл хайгч, рентген тандагч, саваа төмөр зэргээр жаал жуул онгичин самнаадахвал их эзний гавал чавал, хэлхээ яс, аугаа их алт эрдэнэс үсрээд л гараад ирнэ, үелзүүр бүжгээн бүжиглэнэ, Бурхан Халдун гэдэг чинь ер нь Бунхан Хандун гэж байгаа юм гээд аваад хаяжээ. 90 оноос хойш үе үеийн ерөнхийлөгч ерөнхий сайд нар маань гээд, нөгөө Ромын боол – эзэн хаад гэгчээр мунхаг муйхар, дүнхүү манхай этгээдүүд байдаг болсон. Амаа ангайн сонсож итгээд л, аппаратаа хөдөлгөн экспедицирхүү юм гаргасан байгаа юм. Том мөөмтэй хөөрхөн Анжелина Жоли шиг эрдэнэс хайгчид гэж өөрсдийгөө эндүүрсэн байгаа юм.

Хүчирхэг Ким МАН-ын буудайг гуйсан ч, авч хүчрэхгүй байна

АН Хойд Солонгост бэлэглэж, дайсан буудайнаас салах гэсэн ч өгч дийлэхгүй байна

Хуху буюу өвөг-МАН, экс-МАХН-ын хийсэн цөөн тооны зөв зүйлсийн нэг нь Атрын аян болой. Атрын аяны ачаар монголчууд ор тас мартаж орхисон газар тариалангаа сэргээж, зарим хэрэгцээгээ бүрмөсөн, заримыг түр хангах болсон. Уг нь хүн төрөлхтөн будаа буурцаг түүж хадгалахдаа алдаж асгасан нь соёолж ургахыг үзэж, нэгийг ухааран тариаланг хөгжүүлсэн нь одоогоос 50 мянган жилийн өмнө юм. Бараг амьтнаасаа гараагүй байхдаа хийж чаддаг байсан зүйлээ, амьтан руугаа 90-ээд оноос хойш орсон манайхан хийж чадахаа больчихсон байв л.
Учир нь, АНгайсан том амтай Раах матар 1996-2000 онд Монголыг ард түмнийг зажлалгүй залгин хивж байхдаа, гаалийн татварыг тэглэв, үнийг чөлөөлөв хэмээн солиорч, хятадын тариаланч живаа дүнчүүр олны гахай тахианы тэжээлд хэрэглэдэг хог ургамлын зэрэг зиндааны будаа тутарга, байцаа жууцайнд зах зээлийг завхруулан нээж өгч, экспортод дээд зэргийн, зөвлөлт европ стандартын ургац гаргадаг үндэсний газар тариаланг үнс нурам болгосон билээ л.

Saturday, June 29, 2013

Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулав

Сэтгүүлчдийн баярын өдөр буюу 2013.5.3-нд Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулав. 1992 оноос хойш сэтгүүлчийн ажлаа тасралтгүй хийж ирснийг маань хамт олон, сэтгүүлчдийн байгууллага үнэлж тодорхойлон, медалиар шагнуулав.


Ерөнхийлөгчийн сонгуулийн эргэн тойронд

МНН ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАН-тай Санамж бичгийг ЕНБД-ын төвшинд байгуулав. Цөмийн эсрэг, шударга сонгууль, Үндсэн хуульд нийцсэн хууль-эрхзүйн төлөө хамтран ажиллана гэсэн гол санаануудтай байв. Энэ нь удалгүй МАН, МНН, ЭОНН, ЭЧХН гэсэн 4 намын байгуулсан, МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг дэмжин хамтран ажиллах Гэрээний үндэс суурь болсон юм.

МНН-ын ЕНБД Ч.Мөнхбаяр, МАН-ын ЕНБД Г.Занданшатар

МНН, МАН хамтран ажиллах санамж бичиг байгуулав

Ярилцлага өгөв

Олуулаа болох бодлогын талаар NTV-д ярилцлага өгөв. Монгол туургатны эв нэгдлийн нэрт зүтгэлтнүүд, идэвхтнүүдээс авч буй эдгээр ярилцлагууд дээр суурилан тусгай нэвтрүүлэг бэлтгэх аж. “Зууны мэдээ” сонинд Оюутолгойн асуудлаар томоохон ярилцлага өгөв. Уг нь “Энтре голд” компанийн тухай ярилцлага авна гэсэн билээ. Аль аль компанийнх нь талаар ярилцлага өгчихсөн болно. Мөн NBC TV-ийн нэрт сэтгүүлч н.Пүрэвнямын “Блиц Түс Тас” нэвтрүүлэгт улстөр, цөм зэрэг асуудлаар МНН-ын ЕНБД-ын хувьд ярилцлага өглөө.

NTV телевизийн сэтгүүлчийн хамт

Монгол туургатны асуудлаар ажиллав

Өмнөд монголчуудын хүний эрхийг хамгаалах асуудал 2011 онд идэвхжиж, дараа нь идэвх буурсан ч янз бүрийн хэмжээгээр тасалдалгүй оршсоор ирлээ.
Үүний нэгэн жишээ нь малчин Мэргэний дурсгалыг хүндэтгэх цуглаан 3 дахь жилдээ болов. Анхны цуглаан өргөн бүрэлдэхүүнтэйгээр БНХАУ-ын ЭСЯ-ны дэргэд болсон. Үүний дараа эрүүгийн хэрэг үүсэж байгаад хэрэгсэхгүй болж байв. Дараагийн цуглааныг зөвшөөрсөн байснаа, Хятадын том албан тушаалтан ирэх болсон тул гэнэт “зөвшөөрөөгүй” гэж мэдэгдэж, цуглааныг үймүүлж, гол зохион байгуулагчийг хоёр өдөр янз бүрийн цагаар, бусад зохион байгуулагчдыг нэг өдөр олон цагаар хуурч саатуулж, хэрэг бүртгэлд оруулан байцааж байв.
Энэ жилийн цуглааныг Сүхбаатарын талбайд зохион байгуулахыг зөвшөөрсөн сайн талтай ч (Өмнөд Монголын холбоотой цуглааныг анх зөвшөөрсөн хэрэг болов уу), мод тарих талаарх томоохон өдөрлөгтэй давхцуулан зөвшөөрөл олгож, өдөрлөгийн тайзны дуу чимээ нүргэлэн, их саад учруулж байлаа. Гэвч цуглаанаа зохих хэмжээний амжилттайгаар зохион байгууллаа.

Цөмийн эсрэг тэмцэл өрнөсөөр

Монгол оронд нийгмийн бусармаг үзэгдлүүдийн эсрэг тууштай өрнөж буй тэмцлүүдийн тоонд цөмийн эсрэг хөдөлгөөн орох бөгөөд үүнийг бичиг ч боломжийн хэрээр оролцож ирэв. Фукушимагийн ослын ойг угтан, 3.9-нд Голомт, Цагаан Хас, Даяар Монгол, МБОИЗ зэрэг ТББ сүрт жагсаал хийв. “Битлзийн талбай”-д цуглаан хийгээд, Сүхбаатарын талбай руу жагсаж очин, эргээд жагсаж ирсэн болой. Энэ бол хавь ойрд байгаагүй сүрт жагсаал агаад гудамжийг дүүргэн зорчиж асаан.



Парламентын бус намуудын уулзалтууд

Парламентын бус намуудын (ПБН) уулзалт бол сонирхолтой арга хэмжээ билээ. МНН-аас санаачлан, голлон зохион байгуулж, мөн бусад намуудтай хамтран зохион байгуулалцаж ирсэн энэ уулзалтаас өөр, нам хоорондын байнгын арга хэмжээ Монголд үгүй юм.
ПБН-уудын 3-р сарын уулзалт “Цөмийн хөнөөл” сэдвээр болсон. Гол илтгэгч нь МНН-ын ЕНБД Ч.Мөнхбаяр байв. Намууд үндсэндээ цөмийн эсрэг байр суурьтай байв. Уулзалт дээр Цөмийн энергийн газрынхан ирснээр сонирхолтой мэтгэлцээн өрнөсөн. 4-р сарын уулзалт зохион байгуулна гэсэн нэгэн намын үйл ажиллагаанаас болж тасалдсан.


Парламентын бус намуудын цөмийн эсрэг сэдэвт уулзалт

Thursday, April 11, 2013

Ч.Мөнхбаяр: “Энтри гоулд” бол “Айвенхоу”-гийн халхавч

Байгаль орчны иргэний зөвлөлийн Цөмийн ажлын хэсгийн зохицуулагч Ч.Мөнхбаяртай ярилцлаа.

-“Энтри гоулд”-ийн гэрээний талаар ярилцлагаа эхэлмээр байна. Оюутолгойтой холбогдож буй энэ компанийн цаана чухам хэн байна вэ. Монголчуудын ярьдгаар бол хаанахын угшилтай компани юм бол?
-Би уул уурхайн асуудлыг сонирхон ажиглаж, зөв, эрүүл уул уурхайн төлөө тэмцлийн идэвхтэн байж ирлээ. Оюутолгойд 7-5 мянган жилийн өмнө өвөг монголчууд хүдэр олборлож, үйлдвэрлэл явуулж байсан гэж төслийн дэд ерөнхийлөгч Санждорж хэлсэн. Гадны тал биш, манай тал нээсэн ч гэж яригдаад байдаг л даа.


“Энтри гоулд”-ын гэрээ бол ер нь бүрэн нууцлагдмал гэж хэлж болохоор юм билээ. Энэ компанийг “Айвенхоу Майнз”-ийн охин компани юм байна гэж яригдаж байтал биш юм байна. Харин Канадын олборлогч компани юм байна. Гэхдээ "Айвенхоу"-гийн халхавч маягаар Оюутолгойд ажиллаад байх юм. Наанаа "Энтри", цаанаа "Айвенхоу". Тэгэхлээр "Айвеноу"-гийн охин компани гэж яриа гарсан шиг байна. Сүүлийн үеийн том компаниуд тийм улсын гэхээсээ илүү улс дамнадаг болчихож. “Энтри гоулд”-ийн Монголд явуулж байгаа үйл ажиллагааны хамгийн нэг ноцтой зүйл нь Оюутолгойн гэрээ байгуулагдсанаас 21 хоногийн дараа сэм гэрээ байгуулсан явдал. Ингэхдээ Оюутолгой ордыг хуваах ёсгүй байхад хуваагаад, 20-30 хувийг нь "Энтри"-д эзэмшүүлчихсэн байгаа юм. Ер нь энэ ордыг хуваах ёсгүй. Гэрээнд бүлэг ордоо талбайгаар нь тодорхой заагаад өгчихдөг. Гэтэл манайд сүүлийн үед ордыг сэм хуваадаг завшдаг муухай зүйл гараад байна. Тавантолгой ордыг хуваагаад, 10 хувийг нь л Монголын төр эзэмших боллоо. Уг нь энэ ордыг 100 хувь ард түмэн эзэмшинэ гэж байтал бараг 10 хувийнх нь 10 хувь болж таараад байгаа. Оюутолгой дээр ч ийм асуудал гарчээ. Ингэхдээ хуулийн цоорхойг ашиглахыг оролдсон.

Wednesday, April 10, 2013

Бүгдээрээ буруутай

Раах эзэрхийлэх мөчид

Улаанбаатарын хавар шиг тааламжгүй цаг ховорхон биз ээ. Олиггүй өнгө төрх, хайлсан цасан дороос ил гарч ирсэн хог новш, өөр ямар ч нийслэлд байдаггүй гутамшигт шороон шуурга, муу муухай бүхэн нийлсээр хэн ч гэсэн сэтгэлээр унаж, урам хугарч, зориг мохоход хүрдэг.
Цагаан cap дуусч, цаг наашлангуут өлсгөлөн, суулт, бужигнаан ар араасаа цуварч, сая гарсан шинэ жилийнхээ гарааг хэрүүл хараалаар эхэлнэ. Бүтэн өвөлжин газар дор, ичээнд хэвтэж байгаад цас ханзрахаар ноохойноосоо гарч ирсэн мэт хачин жигтэй хүмүүс санаандаа орсон бүхнийг нэхэж, шаардаж хашгирна. Энэ хаврын үймээнүүд хэзээд үнэмшилгүй, хуурамч санагддаг билээ.
Яагаад заавал хавар жагсдаг юм бэ гэвэл витамин дутагдсанаас болоод байгаа юм биш. Зүгээр л хавар цаг агаар муу, найр наадам, баяр цэнгэл, хомс болохоор тэр биш үү. Монголчуудын хувьд зуны улирал бол зогсонги байдалд орсон “үхмэл сезон” байдаг. Намар бол үндсэндээ ажил албандаа жигдэрч, өвөл нь нэг их даарчихгүй явахыг л эрхэмлэдэг байх. Зун бүхэлдээ найр наадам байдаг бол өвөл цаг “Ёлк”, “Цагаан cap” хоёрын хооронд л өнгөрөх мэт байдаг.
Харин өнөөдөр “юу ч сурахгүй, юу ч хийхгүй, юу ч бодохгүй” гэсэн зарчимтай үй олон оюутнууд гэнэтхэн амилж, автобусны мөнгө нэхэж дуулиан дэгдээлээ. Сургуулийнхаа төлбөрийг төлөх чадвартай байгаа тэдэнд автобусны мөнгө ямар хэрэгтэй юм? Амжилттай суралцаж, боловсрол эзэмшихэд нь автобусны билет л чухал боллоо гэж үү. Ихэнх оюутнууд маань сонин ч гарчигладаггүй харанхуй улс тул хэмнэсэн тэр мөнгөөрөө л зорчоод явж байж болмоор юм. Ямагт өөрийн гэсэн бодлогогүй, үйл ажиллагаагүй, үймүүлэх төдийгөөр явж ирсэн оюутны байгууллагууд ийнхүү хүүхдийн билетээр зорчих тэмцэл өрнүүлснээрээ хүүхдүүд гэдгээ бэлхнээ нотлов. Ирээдүйн тухай ямар ч бодлогогүйгээр, эцэг эхдээ эрхлэх хэлбэрээ төлбөртэй сургалтаар сонгосон өнөөгийн энэ багачууд нийтийн тээврийг хүндрүүлж, ажилтай хүмүүстээ саад болохоос өөр ач холбогдол багатайхан учир үнэндээ тэмцэл нь үр дүнд хүрсэнд хэн бүхэн дурамжхан байгаа.

Компенсаци

Монголын харъяат бүр хүйтөрөлгүйтгэлийн нөхөн олговор гэж 
түм буман доллар авах боломжтой

Саяхан Армений авиакомпанийн онгоц сүйрэхэд амь насаа алдсан иргэдийнхээ ар гэрт оросын засгийн газар 100 мянган рублийн компенсаци олгох олжээ. Бэртэж гэмтсэн иргэддээ ч бас өгнө. Дээрээс нь Армений засгийн газар бас нөхөн төлбөр олгох юм гэнэ билээ.
Боден нуурын орчимд онгоц сүйрсний хариуцлагыг хүлээх ёстой гэж өөрсдийгөө үзсэн Герман, Швейцарийн засгийн газрууд 20 сая долларыг компенсаци болгон олгоод байна.
Миграцийн олон улсын байгууллага Холокостын хэлмэгдэгч 25 мянган хүнд 25 сая долларыг хувааж олгох хөтөлбөр хэрэгжүүлж буй.
Талидомид эмийн золиос болсон хүн бүрт үйлдвэрлэгч компани нь саяхан 17 мянган доллар өглөө. Жил бүр энэ компенсаци нь улам л өсөн нэмэгдсээр байгаа.
Москвагийн “Трансвааль” усан сан нурахад сэтгэлзүйн хохирол амссан гэж шүүхдээд нэг эмэгтэй 500 мянган рублийн компенсаци авав.
2000 оноос хойш Герман улс украинчуудад фашизмын золиос болсон гээд нийтдээ 80 сая евро тарааж өгчээ. Бусад улсуудад ч ингэж хандаж буй нь мэдээж.
Ливийн харгис дарангуйлагч 1988 онд Шотландад иргэний тээврийн онгоц унасан явдалд буруутайгаа хүлээн зөвшөөрөөд эрсдэгчдийн ар гэрт 2,7 тэрбум доллар илгээсэн.
1997 оны террорист халдлагын үеэр шархадсан найман иргэнд нь Иран улс 400 сая доллар төлөх ёстой гэж тогтоосон америкийн шүүх хөлдөөсөн данснуудаас нь зохих мөнгийг гаргаж аваад хохирлыг барагдуулгажээ.

А.Сүхбат "ардын дайсан" болох уу?

Ирээдүйн аваргаа хөнөөчих дөхсөн, бөхийн түүхэнд байгаагүй харамсалтай явдлаас болж, 80 жилийн ойн наадам хар бараанаар дурсагдах болсон билээ. Хэрвээ А.Сүхбат арслан барилдах боломжгүй гэсэн бол том хэмжээний үймээн гарч, манай наадам анх удаа гэхдээ эмгэнэлтэйгээр олон улсын мэдээнд орж болохуйц байв.
Гэтэл өнөөдөр А.Сүхбат хамаг бүхний буруутан гэгдэхэд ойрхон байгаа нь харамсалтай. Сонгуулийн гүжир кампанийн дайтай шуугиан түүний эсрэг өрнөж байна. А.Сүхбатыг муучилсан сонины тусгай дугаар хүртэл гарчээ.
Тухайн үед хүмүүс эрүүл ухаанаар А.Сүхбатыг өмгөөлж байсан боловч, одоо болохоор түүнийг зэмлэн буруушаагсад олшроод байгаа нь ойлгомжгүй. Энэ байдлыг их аварга, заан хоёрын түм түмэн "гомдол" мэдүүлсэн цуврал ярилцлагууд, мөн дутуугүй гомдсон хүмүүсийн өчлүүд бүр ч дэвэргэж байна. Наадам бусниулсан, учраагаа бэртээсэн А.Сүхбатад зохих хариуцлагыг хүлээлгэ гэх нь ч дуулдана. А.Сүхбат "ардын дайсан" болох нь ээ.
Харин энэ үед заан Г.Өсөхбаярын рейтинг хэлбэрэлтгүй өсч, мань хүн "ардын баатар" болох дөхөөд байна. Түүн шиг хохирсон хэлмэгдсэн хүн алга. Явж явж А.Сүхбат өөрийгөө тийрчихсэн гэгдэх вий. Зарим нь ч хоккей, хөлбөмбөгт тэгж тоглодог, барууны спортын сонин сайхан юмыг оруулж ирснээр үндэсний бөхийг үзүүштэй болголоо гэх нъ холгүй.
Нөгөөтэйгүүр Сүхбатын нүгэл гэж яригдаад байгаа шиг юм болсон гэх нотолгоо гэвэл аварга заан хоёрын үг л байна. Тэдний үг өрөөсгөлөөр эш үндэс, туйлын үнэн болж хувираад байгаа нь сонин. Учрыг мэдэх Баянмөнх аварга нарын хүмүүс өөрийг өгүүлсэн. Алинд нь итгэх вэ гэдгийг хэлж өгөх үүрэгтэй МҮБХ намар хүртэл амаа үднэ гэдгээ албан ёсоор зарлажээ. Намар гэхэд ам нээх шаардлагагүй ч болчихсон байх юм бил үү.

Монгол улсад тусгаар тогтнолын баталгаа болсон алхам ойрын үед хэрэгтэй

Угсаатнуудын шалгарлын хатуу ширүүн тэмцэлд зуун зууны туршид оршин тогтнох, үгүйгийн зааг дээр хүч оюунаа дайчлан тэмцэж; их угсаатнуудтай эн чацуу сүрийг үзүүлж ч явсан; амьдралын асар их чадварынхаа ачаар энэ 20 дугаар зууны эх гэхэд Манжийн дарлалыг унагаалцаж, Өвөр Монголыг чөлөөлөх дайн хийхтэйгээ байсан монголын ард түмэн 1911 онд, өөрөөр хэлбэл бараг саяхан орчин үеийн нөхцөл байдалд нэгэнтээ тусгаар тогтнолоо тунхаглаж, тэмцлийн дүнд үлдэж хоцорсоноо дэлхий нийтэд зарлаж билээ. Хэдийбээр төр, улс орны теократ шинж чанар; хятадын мөнгө хүүлэх мөлжлөгөөс хараат байдал хэвээр хоцорсон ч улс төрийн тусгаар тогтнол монголчуудын хувьд асар их ач холбогдолтой байлаа.


Манжийн ноёрхлыг унагасан Хятад улсын улс төрийн байдал тэр үед дээд зэргээр тогтворгүй байсан хэдий ч тухайн тогтнож байгаа засаглал нь ч, тэмцэлдэгч хүчнүүд ч Манж Чин гүрнийг хэмжээ хилээр нь сэргээж, өөрийн болгон өвлөж авах санаархлыг хэзээ ямагт агуулж байв. Англи, Япон, Орос, Герман, Франц гүрнүүд тал талаас нь заналхийлж, түрэмгийлж байхад ч ялгаагүй. Чингис хаан, Нурхач баатар нарын байгуулсан гүрэн хятадын дээдчүүлийн яс чөмгөнд шингэсэн мөрөөдөл болж хувираад үе дамжин удамших болсон нь исламын үнэнч сүсэгтэн хаж болохыг мөрөөддөг шиг л хүчтэй байсаар ирсэн. Хятадын түрэмгийлэлд Монгол орон өртөж, монголчуудын хувь заяа нэн ойлгомжтой мэт болох үес манай тэргүүний хүмүүс, засаглалын төлөвлөгчид Орос, АНУ, Япон зэрэг холбоотон улсуудтай болох, тэднээс цэрэг, улс төрийн тусламж авах талаар хэлэлцэж; хэрэгжүүлэх практик алхмууд руу шилжиж эхэлсэн нь оройтсон хэдий ч амин чухал зайлшгүй хэрэг байлаа.

Цөмийн хууль-эрхзүйн өнөөгийн байдлаас

Монголын цөмийн хууль тогтоомжууд нь Үндсэн хуулийн 6.1-ийн “байгалийн баялаг ард түмний мэдэлд байна”, 6.4-ийн “Үндсэн хуульд харш олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй”, 16.1-ийн “Монгол улсын иргэн амьд явах эрхтэй”, 16.2-ын “эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй”, 16.6-гийн “эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй” гэсэн зүйлүүдийг зөрчсөн байдаг.
Ард түмний хүсэл зоригийг төрийн бодлого шийдвэрт хамгийн эрхэм болгон тусгах, олон нийтийн оролцоо хяналтыг дэмжих, улс түмний эрх ашгийг дээдлэх, ардчиллын үнэ цэнэт зүйлсийг хэрэгжүүлэх зарчмуудыг ч ноцтойгоор зөрчсөн байдаг. Байгаль орчны хууль тогтоомжуудад бүхэлд нь харшилж байгаа. Цөмийн салбарын хор хөнөөл, сөрөг тал нь ач тус, эерэг талаасаа зүйрлэшгүй ихээр давж гарч байгаа өнөөгийн бодот байдлын үед Монголын хууль-эрхзүйн системийн хүрээнд цөмий хууль тогтоомжууд ямар ч байр суурь, орон зай эзлэх боломжгүй юм.
Монгол улс:
-Цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх тухай,
-Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай,
-Цөмийн ослыг нэн даруй мэдээлэх тухай зэрэг цөмийн хөнөөлийн эсрэг утга агуулгатай гэрээ, конвенциудад нэгдэж, Цөмийн зэвсэггүй бүсийн статустай болох санаачилга дэвшүүлж, цөмийн зэвсгээс ангид байх тухай хуулиараа бэхжүүлэн бататгаж, холбогдсон гэрээ хэлэлцээрүүдийг байгуулж, олон улсын өмнө тодорхой үүргүүдийг хүлээсэн. Тэдгээр гэрээ тохиролцоонуудыг үзэхэд Монгол улс бараг л цөмгүй бүс болох үүрэг хүлээсэн байдаг юм билээ.

Цөмийн энергийн хуулийг өөрчлөн сайжруулах тухай саналууд

Цөмийн энергийн тухай хууль нь хүчингүй болгож ч болох хууль юм.
1.1-д "Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах, хүн ам, нийгэм, байгаль орчныг ионжуулагч цацрагийн сөрөг нөлөөллөөс хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино" гэсэн байна. "Энхийн зорилгоор, хүн ам, нийгэм, байгаль орчинд аюулгүйгээр ашиглах" гэж тодотгохгүй бол, аюултай үйл ажиллагаа явагдаж болно, гол нь аюулын үр дагаврыг арилгахад анхаарах хэрэгтэй гэж энэ хууль ойлгогдож байна. Хойно тэгж ойлгогдох заалтууд байгаа.
Урьдчилан сэргийлэх, цөмийн хор хөнөөлийг ард иргэдэд таниулах талаар энэ хуулинд бараг тусгаагүй байна. Тусгах шаардлагатай юм.
2.2-т буй "Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө" гэснийг хасах хэрэгтэй. Монгол Улсын хуулинд харшлах ямар ч гэрээг, хуулиа зөрчөөд дагадаг байж таарахгүй юм.

"Кожегоби" ХХК гэмгүй гэж үү?

“Кожегоби” ХХК-д Монголын байгаль орчны зөвлөл (МБОИЗ)-д нэгдсэн ТББ-ууд болон цөмийн хөнөөлийн эсрэг үзэлтнүүд 2012.10.2-нд Шаардах бичиг өгсөн билээ. Уг шаардах бичигт ураны хайгуул, олборлолтын туршилт хийхдээ гаргаж буй зөрчлүүдээ арилгахыг шаардсан байсан юм.
2012.10.15-ны 2012/548 тоот бичигтээ “Кожегоби” ХХК:
-МУ-ын хууль дүрэм, олон улсын стандартын дагуу ажиллаж байгаа;
-уран олборлоогүй, шар нунтаг үйлдвэрлээгүй;
-орон нутгийн төр захиргааны байгууллагаас санал авсны дараа хайгуулын тусгай зөвшөөрөл авсан;
-ажиллагсаддаа тусгай хамгаалалтын хувцас, хэрэгсэл өгдөг;
-ОУАЭА-ийн хатуу хяналтын дор ажилладаг гэж, ямар ч зөрчил байхгүй, гарч байгаа ч үгүй мэт хариу өгсөн. Тэмцэгчид “Хариу бичиг илгээвэл мөн л адилаар ийм үгүйсгэсэн, үндэслэл багатай хариу ахин ирэх биз ээ” гэж үзээд, тус компанид түүнээс хойш хандалгүй өдий хүрэв. Харин ураны хайгуултай холбоотой цөмийн зөрчлүүдийн эсрэг бусад зохих алхмуудыг хийж ирлээ.

Дорнодынхныг БЗХӨ-нөөс болж 4 дахин их хавдартай болсон гэв үү дээ?

Монгол атомын бөмбөгтэй болох цаг холгүй болжээ

Парламентын бус намуудын 6 дахь уулзалт 2013 оны 2 дугаар сарын 28-нд Засгийн газрын XI байрны Дугуй танхимд боллоо. Уулзалт "Монгол Улсын цөмийн асуудал" сэдвээр явагдаж өнгөрлөө. Уулзалтад Монголын Ногоон нам, Монголын Уламжлалын Нэгдсэн нам, Хөгжлийн Хөтөлбөрийн нам, Хамаг Монгол Хөдөлмөрийн нам, Эх Орончдын Нэгдсэн намуудын төлөөлөл оролцов.


О.Бум-Ялагч: Энэ өдрийн амар амгаланг айлтгая. Монголын Ногоон намаас зохион байгуулдаг уламжлалт уулзалт албан ёсоор эхэлж байна. Бид 12 намд хэл хүргэсэн, одоогоор таван намын төлөөлөл цуглараад байна. Энэ удаа цөмийн энергийн сэдвээр зохиож байна. ЦЭГ-ын дарга Н.Тэгшбаяр оролцоно гэсэн боловч дөнгөж сая оролцож чадахгүй гэдгээ мэдэгдлээ. Одоо Монголын Ногоон намын ЕНБД Ч.Мөнхбаяр илтгэл тавина.
Ч.Мөнхбаяр: Би цөмийн хор хөнөөлийн талаар “Монголын цөмийн өнөөгийн байдал” сэдвээр бэлдсэн илтгэлээ танилцуулъя.
(илтгэлийг танилцуулав)
Д.Дондовсамбуу (ХХН): Би намынхаа даргаас байр суурийг нь асуугаагүй болохоор намаа төлөөлж ярих боломж алга. Гэхдээ миний хувийн байр суурь гэвэл би шар нунтгийг ашиглах ёстой гэж боддог. Яагаад гэвэл Иран Хойд Солонгосоос дэлхий нийтээр айж байна. Бид яагаад Иран, Хойд Солонгос шиг ийм зэвсэглэлийн үйлдвэрлэлтэй, эрчим хүчний хангамжтай байж болохгүй гэж. Тэгвэл биднээс дэлхий даяараа айна. Хэрэв АЦС баривал хүмүүс хямд үнэтэй эрчим хүч хэрэглэнэ. Одоо галав юүлэхэд бэлэн болчихсон байгаа байхгүй юу. Энэ аймшигтай юмнаас аврагдах цорын ганц арга бол атомын зэвсэг, АЦС. Галвын аймшигтай үед нүүрс, нарны эрчим хүч, юу ч биднийг аварч чадахгүй. Гэхдээ хор уршгийнх нь талаар ярьж байгаа МНН маш зөв. Мод түлэхэд ч аюултай шүү дээ. Одоогийн шар нунтгийн аюул гэж яриад байгаа шиг бензин ч тухайн үедээ аюултай гэгдэж байсан. Одоо бүх хүн бензин рүү хошуурч байгаа биз дээ. Мод ч аюултай, гар хуруу түлчих гээд байдаг. Бидэнд хямд эрчим хүч, атомын зэвсэг хэрэгтэй байхгүй юу. Би цөмийн энергийг ашиглахын төлөө явдаг. Бусад орон цөмийн зэвсэгтэй учраас л хүчирхэг байдаг. Манай нам дэмжих байх, би бол дэмжиж чадахгүй юм байна. Миний хувийн бодол шүү.

Монголын анхны хувийн сонинг үүсгэн байгуулсан минь

1990 оны намар. Улс оронд ардчилсан хувьсгал ялаад, залуус бидний сэтгэл урам зориг, шинийг сэдэх бүтээх эрмэлзлээр дүүрэн байлаа.
Миний бие ЗХУ-ын Уралын их сургуулиас МУИС-даа шилжин ирэхэд дүү Ш.Одонтөр маань ардчилсан хувьсгалын үйлсэд багагүй үүрэг гүйцэтгэсэн “Бамбар” (МОХ буюу Монголын Оюутны Холбооны) сонинг үндсэндээ ганцаар эрхлэн гаргадаг болсон байв. Дүүгийн хамтаар “Бамбар” сонины хоёр ч дугаар эрхлэн гаргав.
Үүнээс сэдэвлээд Ш.Одонтөр дүү бид хоёр хувийн сонин эрхлэн гаргая гэж ярилцан шийдэцгээв. “Шинэ үе” гэж нэрлэхээр болсон нь 9-р сард сан. Редакцийг би, Ш.Одонтөр, түүний дүү Ш.Ундраабаатар,хожим нэгдсэн Азбаяр (ардчилсан хувьсгалын партизан тэрбээр хэвлэх үйлдвэрт ажиллаж байв, хожим Мансууруулах бодис хэрэглэх явдалтай тэмцэх үндэсний холбоог үүсгэн байгуулж ажиллаж байсан) бид дөрөв бүрдүүлэв.
Тэр үед хувийн хэвлэл гаргах ямар ч хууль-эрхзүйн орчин үгүй тул хаана ч хэвлэхийг зөвшөөрөхгүй байлаа. Ямар нэг байгууллагын хэвлэл гэх нөхцөлд л хэвлэнэ гэж байв. Мөн бид хоёр компани, баячуудад хандаж ивээн тэтгэлт, зээл авахаар төлөвлөсөн байлаа. Ингээд хэвлэх үйлдвэрүүд, байгууллагууд, компаниудаар нэлээд гүйсэн юм даг.

Манай сонины сэтгүүлчийн үгийг БНХАУ-д хориглож, түгээсэн сайтуудад сануулга өгөв

Манай сонины сэтгүүлч Ч.Мөнхбаяр “Өмнөд монголчуудад зүй бусаар хандахаа больцгооё!” гэх нийтлэл бичсэн нь үндэсний үзэлтэй, монгол туургатныг дэмждэг уншигчдын талархлыг хүлээсэн билээ. Улмаар ийм сэдвээр хэвлэлийн хурал хийе гэх санаачилга өрнөх болсон. Ноднин жилийн 3-р сард дээрх сэдэвтэй хэвлэлийн хурлыг хэсэг ТББ хамтран хийсэн юм.
Хэвлэлийн хурлын бичлэгийг Ю-түб-д тавьсны дараа өмнөд монголчууд туйлын халуун дотноор хүлээн авч, олон ч хүн уяран уйлсан юм билээ. Ахан дүү ар монголчууддаа ад үзэгддэг нь өмнөд монголчуудын сэтгэлийг ихэд шархлуулж байдаг аа. Ингээд уг бичлэг 39 мянган удаа шейрлэгджээ (хувилагдан Интернэтээр түгээгджээ).


Гэтэл саяхан дээрх бичлэгийг БНХАУ-ын социалист үзэл сурталд харш агуулгатай хэмээн хорьсныг мэдэгдсэн мэдээлэл Интернэтэд түгэв. Бичлэгийг тавьсан сайтуудад сануулга өгч, нэрсийг нь жагсаажээ.
Уг бичлэгт БНХАУ-ын талаар үгүүлэгдсэн зүйл үгүй юм. Монгол улсад өмнөд монголчуудыг элэглэн дооглох, ялгаварлан гадуурхах, харгислан хэлмэгдүүлэхийг больё, хүний эрхийг нь хүндэтгэе гэсэн л утга буй. БНХАУ-ын зүгээс бол, манай иргэдийн эрх ашгийг хамгаалав гэж хүлээн авч болох талтай. Эхэндээ тэгж хүлээж авч ч байсан болов уу, тэгээд өдий хүртэл саадгүй түгж ирсэн байх магадлалтай.
Монгол туургатны эв нэгдэл БНХАУ-ын төрд харш санагдав бололтой.
“Алаг хорвоо” сонин, 2013 оны 2-р сар

Улаанбаатарын дайтай цул алтыг эрдэс баялаг биш гэж Монголын төр мэдэгдэв

Оюутолгойд монгол бүсгүйчүүд 6000 хужаагийн байнгын бэлгийн дарамт дор байдаг

1. Оюутолгой авлигаар өгөгдсөн

Хэдэн жилийн өмнө хэвлэлд “Оюутолгой” гэсэн бичигтэй архи бариад, “Уугаад бай, уугаад бай, хариуцлагыг нь би хүлээнэ” гэж гадаадын хөрөнгө оруулагчдад хэлэн, хундагалж буй С.Баярын зураг нийтлэгдсэн билээ. Өдгөө тэр хүн хариуцлага хүлээж байгаа билүү.
1994 онд, “бид ашигт малтмалаа дангаар эзэмшин ашиглахыг эрхэмлэнэ, аргагүйдвэл ордын 49 хүртэлх хувийг гадаадын хөрөнгө оруулагчдад эзэмшүүлэн ашиглуулж болно” гэх баримтлалтай ашигт малтмалын хуулийн төслийг Ө.Чимэд гуай нар боловсруулж, тэр нь батлагдах гэж байсан билээ. Гэтэл, дотоодод хөрөнгө оруулалт нь байсаар байтал, “гадаадын хөрөнгө оруулагчдыг татна” гэж, угтаа бол харийнхнаас авлига авч, үтэр түргэн баяжихыг хүсэгчид Монголын баялгийг неоколоничлогчдод бэлэглэх гэж ашигт малтмалын 1997 оны хар хуулийг боловсруулан батлуулсан билээ. 5 жил татваргүй, дараагийн 5 жил 2,5 хувь, цаашдаа 5 хувийн татвар авна, стратегийн гэх, баялагтай баялаггүй хэдхэн ордын 51 хувийг Монгол улсын хөрөнгөөр хайгуул нь хийгдсэн нөхцөлд, 34 хувийг тийм бус нөхцөлд Монгол улс эзэмшинэ гэсэн, бусад 8000 орд илэрц, илрээгүй эрдэс баялгуудыг Монгол улсад хамаагүй болгож, хувь заяаг нь гаргуунд нь хаясан энэ балагтай хуулийн харгайгаар эх орон маань харийн эрхшээл ноёрхолд орсон, ард иргэд ядуурал зовлонд унасан, боолчлогдсон, дотоодын урвагчид харь эздийнхээ тусламжтайгаар харгис дэглэм тогтоосон, нийгэм сүйрч мөхсөн байдалтай болоод байна.

Оросууд бууз, хуушуур, пирожкиг монголчуудаас сурав уу?

Оросууд монголчуудаас олон зүйл сурсны зарим нь гэвээс бууз, хуушуур гэнэм. Буузыг беляш гэсэн нэрээр хийж иддэг. Оросынхоо онцлогтойгоор загасан бууз, төмсөн, байцаан, лууван, жимсэн, чанамлан бууз гээд наян янзын бууз жигнэнэ гээч.
Тэгвэл хуушуурыг чебурек нэрээр хийж иддэг болой. Беляш бол түрэг үг. Чебурек мөн адил. Чебурек бол нийлмэл үг (чиг бөрэк) юм. Бурек гэдэг нь буузны монгол нэр, бөөрөгтэй адил байна. Оросын зохиолч Э.Успенский хуушуур чихт гэсэн утгаар нэгэн алдарт зохиолын баатраа Чебурек-Ушко гэж байснаа, Чебурашка гэж хураангуйлсан гэдэг.


Оросууд хуушуураа мөн адил наян янзаар хийж иддэг. Нэлээд дуртай зоог нь юм. Тиймээс савлан, дэлгүүрт зардаг. Ер нь тансаг зоогт тооцогддог. Савласан хуушуурыг халаагаад иддэг. Монголчууд Оросын гуанзанд ороод бууз хуушуур чөлөөтэй авч идэж болно. Беляш с мясом, чебурек с бараниной гэхчлэн захиалах хэрэгтэй юм.
Пирожкиг монголчууд жинхэнэ орос хоол гэж боддог. Оросууд харин пирожки, беляш, чебурек энэ бүгдийг танай татар-монголчууд авчирсан шүү дээ л гэдэг. Пирожки, пироги гэдэг бол пирки гэх орос бус үгээс гаралтай. Хазарууд хуушуурыг пирки нэрээр хийж иддэг болохыг үүнийг бичигч саяхан мэдсэн. Мөн пирог-ийг бөрэк (бөөрөг) гэх үгнээс гаралтай гэдэг.

Оюутолгойнхон дэлхийн жишгээс 2,5 дахин өндөр зардалтай ажиллаж буй

Рио-Тинто Монголын төр түмэн рүү балмад халдлага довтолгоон хийсэн нь одоо ч үнэмшигдэмгүй хэвээр байна. 2007 оны ТЭЗҮ-ийн дагуу анхны хөрөнгө оруулалт 2,7 тэрбум байна гэж байсан. Гэтэл зардлаа өсгөсөөр өсгөсөөр. Тэрийг нь манай дарга нар нээнтэг, шантаажинд орж аялдан дагалдсаар ирсэн агаад уул уурхайн сайдын баталсан ТЭЗҮ-ийн дагуу бол анхны хөрөнгө оруулалт 5,1 тэрбум, нийт хөрөнгө оруулалт 14,6 тэрбум гэх болсон (Урьд 4 тэрбум, 9 тэрбум гэж байсан). Гэтэл 9,8 тэрбумаар нийт зардал өсч 24,4 тэрбум болчихлоо гэж байгаа. Энэ бүхэн бол ямар ч үндэслэлгүй тоо, цэвэр луйвар л юм. 20 тэрбумыг зүгээр л аман зоргоороо хэлээд луйвардаж байна гэхэд болно. 24,4 тэрбумын зардал гарна гэх юм бол 2033 онд л Монгол улс ногдол ашиг авч эхэлнэ гэж байгаа бөгөөд тэр үед Оюутолгой хүрз хүдэргүй болтлоо цөлмөгдсөн байж болох билээ. Ийм л аймшигтай Мянганы луйвар.
Төр маань ер нь хамгийн эргүү өвчтэй малаас долоон дор болчихсон юм билээ шүү дээ. Оюутолгойн ордын чинь 20-30 хувийг Энтре Голд эзэмшдэг юм байна шүү дээ, Би-Эйч-Пи (Оюутолгойг ашиггүй гээд хаясан гээд байсан, яалаа?) бол ашиг авах юм байна гээд л солиороод байгаа. Энийгээ өмнө нь мэдэж байх нь яасан юм бэ? Үнэхээр ийм тэнэг юм уу, тэнэг болж жүжиглээд байна уу. Люксембург улс шиг их алт олсон гэж шуугиулаад байсан Энтре Голд-ын явдлаас болж Монгол Оюутолгойнхоо 34 хувийг биш, Оюутолгойн 70, 80 хувийнх нь л 34 хувийг эзэмшиж байгаа, өөрөөр хэлбэл 100 хувийнх нь бол 24-27 хувийг эзэмшиж байна шүү дээ. Энэ тоог цэцэрлэгийн хүүхэд ч цээжээр бодоод гаргачихна.

Дэлхийн II дайны талаар тонгоруу ойлголттой байсаар байх уу?

Бид улаан большевикуудад тархиа угаалгасаар байгаад дэлхийн II дайны талаар хамгийн маруухан ойлголттой болсон билээ. ОХУ-д хүртэл зөв ойлголт түгчихээд байхад, манайд л “День победы” гэх дууны нэрнээс өөр юм төдийлөн мэдэхгүй. Дунд сургуулийн сурах бичиг дээр хуучнаараа л байна, дунд сургуулиас маш аймшигтай большевик үзэлтэй, люмпен пролетари ухаантай хүүхдүүд гарч ирж байна.


Дэлхийн II дайныг хэн эхлүүлсэн? ЗХУ даян дэлхийн пролетарийн дарангуйлал тогтооно гэж дэлхийн дайнд бэлтгэж, Германаар өрнөдийнхнийг цохиулж, араас нь аль алийг нь цохино гэж Гитлертэй асар их найрамдан, дэглэмд нь туслан турхирч эхлүүлсэн. Гитлер харин араасаа дайруулахаасаа өмнө өрсөж дайрсан байдаг.
Ялагдашгүй Вермахтыг хэн анх ялсан? Англичууд. 1940 онд Францыг эзэлсний дараа Герман шууд Британи руу довтолсон бөгөөд энэ тулалдаанд ялагдсан ( 1939 онд Англи, Францын цэрэгт мөн ялагдаж байсан). Радар, нууц код тайлах ухаан, шумбагч онгоц илрүүлэгч пеленгатор Британийг Германд дийлдэшгүй болгосон юм.

Ц.Элбэгдоржийн эсрэг хөдөлгөөн гарч, монгол туургатныг Монголоос хөөж тууж байна

Заримыг нь хөдөө аваачиж хороох гэснээ больж байна

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Олуулаа болцгоох уриалга гарснаас хойш жил гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд тус уриалгын дагуу нэг ч хүн Монголд орж ирээгүй гэлцэнэ. Тус уриалгыг бодлого болгох, хэрэгжүүлэх юу ч хийгдсэнгүй, хариуцсан хүн ч байхгүй гэх юм. Харин энэ уриалгыг халхавч болгон, гадаадын илүүдэл монголоид хүн амыг авлигаар оруулж ирэх бизнес далдуур хийгдэх гэж байна, үүнийг Мүний шашны ивгээл дор хэрэгжүүлж, Монголыг Мүн улс болгох гэж байна гэх нийтлэл материалууд хөвөрлөө.
“Ерөнхийлөгчийн хүн” гэгдэх нэгэн Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын (ГИХАЭГ) дарга болов. Олуулаа-бодлогоо хэрэгжүүлэх гэж л, ЗГ-ын энэ агентлагийн даргаар хүнээ тавилаа даа гэж олон хүн бодож байв. Гэтэл тэр хүн нь ерөнхийлөгчөө эсэргүүцэх хөдөлгөөн өрнүүлээд, цөөхүүлээ болох бодлого явуулаад байна гэж үү?
Ерөнхийлөгч зөв зүйл сэдсэн ч, үл бүтэх этгээдүүд түүнийх нь эсрэг тэмцэл хөдөлгөөн өрнүүлээд байна уу, юу болоод байна вэ? Өвөр монголчуудыг хөөж туух, гүтгэж хэлмэгдүүлэх, шоронд хорих нь ноцтой болоод байна шүү.

Түгжрэл багасч байна, Парист автомашин байхгүй гэхчлэн далан худал ярьдаг болов

Бат-Үүл баатрын рейтинг “буруу” хүрдтэй машиныг ялгаварласнаас болж эрс уналаа. Баатар өөрөө хөдөлгөөнд оролцож буй машинуудын 48,9 хувь нь “буруу” хүрдтэй байгааг мэдэгдсэн. Ингэснээр, автомашин эзэмшигчдийн тал хувийн эрхийг хязгаарлаж, “хүний данснаас” хасав. 2010 онд осол гаргагчдын 50 орчим хувийг “буруу” хүрдтэй машинууд гаргасан гэв. Тэгвэл “буруу” хүрдтүүд ямар ч ноцтой асуудал гаргадаггүй, “зөв” хүрдтүүдтэйгээ адилхан л юм байна шүү дээ. Япон машины худалдаанд МАН-ынхан ноёлдгийг хэн ч мэднэ. Бас л МАН-ыхны ажил амьдралд цохилт өгөх гэсэн ээлжит арга.
2000 онд ардчиллынхан идэж уусныхаа, МАХН-ыг дарлаж дээрэлхсэнийхээ горыг амсан шоронд орохоос айгаад гадаад руу олноор дүрвэж байсан. Үүнд их өсөрхдөг бөгөөд МАН-аас өс хонзонгоо авч ч байна, дүрвүүлж ч байна.
Саяхан Бат-Үүл дарга энэ хэдэн өдрүүдэд түгжрэл гайгүй байна гэж бурсан агаад тэр ярьж байгаа өдөр нь үүнийг бичигч 2 цаг хагас автобусанд түгжирч тагжирч ажлаа алдсан билээ. Ийм л худалч мээрэнтэй улс даа бид.

Террористууд 1100 гаруй хазар монголчуудыг алж, 2400 гаруйг эрэмдэг болгожээ

Саяхан Пакистаны Кветта хотын ойролцоо хазар монголчуудын эсрэг цуврал халдлага гарсан нь дэлхий нийтийн цочирдуулав. Үүнтэй холбогдуулан, олон оронд эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулагдсан билээ. Нийслэл Улаанбаатар хотноо мөн Монголын ТББ-ууд, хазар оюутнуудын төлөөлөл хамтран эсэргүүцлээ илэрхийлж, хэвлэлийн хурал хийлгэв. Хуралд хэвлэлийнхэн их идэвхтэй оролцсон нь, Монголд хазаруудын зовлон зүдгүүрийг мэдэх, мэдрэх болсны нэг илрэл юм.

Зүүн гар талаас "Дэлхийн монгол айл" төслийн удирдагч М.Буянбадрах, Монгол-Хазарын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Ч.Мөнхбаяр нар хазар монгол оюутнуудын хамт

Ч.Мөнхбаяр (Монгол-Хазарын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн): Сүүлийн 15 жилд хазар монголчуудын эсрэг 127 террорист дайралт болж, 900 гаруй хүн алагдаж, 2000 гаруй хүн тахир дутуу болоод байсан. Сая нэмээд, 120 гаруй хүн нас барж, 400 гаруй хүн шархадлаа. Энэ бол дайн дажинтай холбоогүй, зөвхөн терроризмтой холбоотой тоо шүү. Монголчууд бид энэ ахан дүүсийнхээ гашуун зовлонг ойлгож, тусалж дэмжих хэрэгтэй юм. Гэтэл манай зарим ухвар мөчид хүн “халтрууд бичиг үсэггүй, ядуу гуйлгачингууд, террористууд, хар тамхи наймаалагчид” гэж хазар монголчуудын эсрэг дайрч давшилж, улам нэрмээс өгч, алуурчидтай нэг тал болоод зогсож байх юм. Ийм байж таарахгүй ээ.

Манайхан хөрөнгөөрөө Халимагт хөшөө босгов

Монголын хэсэг бизнесмен мөнгө хөрөнгөө нийлүүлж, Халимаг улсад Увш хунтайжийн баримал бэлэглэжээ. Гэтэл Увш хунтайж Шинжаан, Монгол улсын торгууд, ойрдуудын хувьд бол одоо амьдран сууж буй нутагт нь авчирсан ачтан гэгддэг. Харин Халимагийн торгууд, дөрвөд, цоросуудын хувьд бол Халимагийн хаант улс, ард түмнийг хагалан бутаргаж, мөхөөн доройтуулсан, бараг дайсан гэгддэг аж.
Дайсан шахуу юм гээд буцаагаад өгчихөөр монголчууд гомдох гээд, хөшөөг нь залчихаар халимагууд гомдчих гээд бэрх юм болжээ. Тэгэхлээр нь, оросууд суудаг үйлдвэрийн районд босгож орхисон байна. Ингэхлээр халимаг, монголчуудын нүднээс далд, оросууд болохоор гоё баатрын чимэг дүрс төдий ойлгоод амар болжээ.


Баруун тийш нь харуулаад босгочихсон байна. Үүнийг ямар ч утга учиргүй гэж халимагууд үзэж байгаа аж. Увш хунтайж Өрнө бус, Дорно руу тэмүүлсэн нэгэн байсан билээ л.
Халимагууд ер нь Оросын хаяанд олон асуудал бэрхшээлтэй учирдаг байжээ. “Суусан газар зовлонтя, Санасан газар жаргалтя” гэж хэлэлцдэг байж. Цэвэгдорж, Дашдондог, Лувсанжалчин гээд лам хар янз бүрийн зүтгэлтнүүд эх нутгаадаа буцаж, элгэн садантайгаа учран жаргая гэж их ухуулж.

Оны эцсээр Олуулаа болох санаачилга амьдралд хэрэгжиж эхэлнэ

Тэр үед хуульзүйн орчин нь бүрэн бэлэн болно

Монгол улсын ерөнхийлөгчийн хүний эрхийн зөвлөх Ч.Сосормаа, Гадаадын иргэн харъяатын газрын (ГИХАЭГ) хэлтсийн дарга н.Энхбаяр, ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтнууд болон монгол туургатны төлөөлөгчид Төрийн ордны Иргэний танхимд уулзан ярилцсан юм. Сэдэв нь, “Монгол туургатны эрхийн зөрчигдөл, оршин суух, иргэн болоход учирдаг бэрхшээл, олуулаа болох санаачилга” байлаа. Уулзалт ярилцлагыг товч тоймлон хүргэе.


Ч.Мөнхбаяр /Олуулаа болох санаачилгыг дэмжих “Олуулаа” дугуйлангийн бие төлөөлөгч/: Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн монгол туургатанд хандсан, Олуулаа болох санаачилгыг орон орны төлөөлөгчид бид талархан хүлээн авч, бараг маргааш нь “Олуулаа” дугуйланг байгуулсан. Олуулаа болох санаачилгыг энэ бүх хугацаанд ухуулан сурталчилж хэвлэн нийтэлж ирэв. Нөхдийн хамт судалж, санал боловсруулав. “Олуулаа болох санаачилгыг дэлхийн монголчууд дэмжиж байна” гэх хэвлэлийн хурлыг хилийн чанадын монгол эрдэмтэн, зүтгэлтнүүдтэй хамтран зохион байгуулав. Монгол улсын иргэн, оршин суугч болох хүсэлтэй 60 хүний гарын үсгийг цуглуулж, “Хамтын хүсэлт”-ийг нь ерөнхийлөгчид өргөн бариулав. Олуулаа болох санаачилгыг Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимаар хэлэлцүүлэх саналаа “Өдрийн сонин”-д нийтлүүлж, Ерөнхийлөгчийн Тамгын газрынхнаар дэмжүүлэн ажиллаж байна. Мөн фейсбүкийн “Олуулаа болцгооё” группийг үүсгэн хөтөлж байна.

Шиао Ён Чуан: Монголд Чингис хааны шүтээний сүм байгуулах саналаа ерөнхийлөгчид дэвшүүллээ

БНХАУ-д Чингисийн алтан ургийн батламжийг олгодог ажээ

БНХАУ-ын Хэнан мужид монголчууд аж төрдөг бөгөөд, тэдэн дунд Чингис хааны Алтан ургийнхан ч байдаг гэнэм. Шиао Ён Чуан /монголоор бол Мөнхбулаг гэх/ 67 настай буурал Чингис хааны Алтан ургийн хүн болохыг нотолсон алтан үсгийн үнэмлэх өвөртлөн, Монгол улсыг үзэж харах хүсэлдээ хөтлөгдөн ирсэнтэй нь тохиолдон ярилцсан юм.

-Таны энэ үнэмлэхийг хаанаас олгосон бэ?
-БНХАУ-ын Угсаатны хүрээлэн, Юань улсын түүхийн хүрэээлэн, Хүн судлалын хүрээлэн, Өвөр Монголын Их сургуулийн түүхийн салбар, Хэнаний Нийгэм судлалын салбар гээд таван газраас олгосон доо.
-Юуг үндэслэн, таныг алтан ургийн хүн гэж тодорхойлов?
-Олон зуун жил хятадуудын дунд суусан бидний ургийн бичиг алга болсон. Тиймээс онгоны бичгээр буюу оршуулгын холбоотой баримт, дурсгал дээр суурилан тодорхойлсон.

Шиао Ён Чуан

-Хэнан мужид хичнээн монголчууд байна вэ?
-200 мянган монголчууд байна. Тэр дундаа Зүчийн удмынхан буюу алтан ургийнхан 5 мянга байгаа. Тодрууулбал, Батын хүү Сарьдагийн хойч юм. Зүчийн хойчис бид Шиао гэдэг овогтой байдаг. Сарьдаг Мөнх хаанд бараалхаад буцах замдаа бие барж, үр хойчис нь эргэж буцъя гэтэл нутаг эзэмшил нь Бэрх хааны мэдэлд орсон тул, Хэнанд суух болсон байгаа юм.

Мангас Жуковын зүүдэнд ором аймшгуудаас...

Халхын голд дайчдаа айлгах гэж 1000 гэмгүй цэргийг буудан хороожээ

Бат-Үүл баатар маань маршал Жуковын хөшөөг хасч хусч хаяна хэмээн ширүүлж байгаа билээ. Гэтэл зарим хүн “Энэ нөхөр Элбэгээтэй иймээ тиймээ юм болж баатар болсныгоо, эх орны аугаа дайнд ялсан жанжнаас илүү баатар болов хэмээн эндүүрч, өөр гүрний ивгээлд орсондоо эрдэж бардаж, өнөөх хөөрхий Зөвлөлт ах нарын үеийн хөшөө дурсгалд нь эр бяраа гарган дүвчигнэж байна” гэхчилэн эсэргүүцэж байсан.
ЗХУ гэдэг бол өнөөгийн колоничлогчдоос зарим талаар дээрээ ч гэлээ, зарим талаар дор байсан юм даг уу. Хорь гучаад онд гурав дөрвөн их хэлмэгдэлтийг өрнүүлж 50-80 мянган хамаг ухаантай чадалтай хүмүүсийг алж хороон, толгойгүй үндэстэн болгосон. Одоо ч толгой ургаж амжаагүй л байх шиг. Тийм ч болоод колоничилж байсан орныхоо гэм нүглийг нэгээхэн ч болтугайг нь мэдэхгүй, шүтэн биширч байдаг буй заа.
Тэгвэл ОХУ-д ч ЗХУ-ын үеийн харгис хэрцгий бодлого, эрүүл бус удирдагчдыг яллан буруутгаж, хараан зүхэж байдаг. Жишээ нь Г.Жуковыг дэлхийн 2-р дайны нэгэн гол цэргийн гэмт хэрэгтэн, Пол Пот шиг ард иргэдээ сая саяар нь устгаж байсан улайрсан алуурчин, солиотой этгээд гэдэг боллоо шүү дээ. Харин Монголд бол энэ талын мэдээлэл хориотой. Зөвлөлтийн ноёрхлыг өөр харийн ноёрхлоор сольсон болохоос биш, манайд ер нь юу өөрчлөгдөв өө? Уруудан доройтсон л байх.

Орифлейм Оюунаагаас дутахгүй сонин хачин зүйл ярьжээ

Ертөнц сөнөх өдөр ерөнхийлөгчид туйлын ашигтай туслаа. Тэрбээр 21-ний өдөр ТВ-ийн сэтгүүлчдэд ярилцлага өгч, ертөнц сөнөх өдөр ТВ-ээр дамжуулан айл бүрт орж, ард иргэдээ тайвшруулж байна гэж супер реклам хийв. Гэтэл тайвшруулах нь байтугай түгшээж орхилоо.
Тэрбээр 21-н бол сайн талууд гарсан өдөр хэмээн сайшаан магтав. Энэ өдөр монголчууд амьдралын үнэ цэнийг мэдэрсэн, аав ээжтэйгээ уулзсан гэнэ. Өмнө нь мэдэрдэггүй, уулздаггүй байжээ, янз нь.
Мөн, харанхуй болбол (өөрөөр хэлбэл, ертөнц сөнөвөл) өвлийн ачаалал нэмэгдсэнээс техникийн саатал гарсан гэж хэлээрэй гэж албан тушаалтнуудад захисан гэнэ. Үнэхээр гамшиг тохиолдсон бол, үнэнийг нь хэлсэн нь дээргүй юу?
50 сая мал хэтэрхий олон байна, 30 сая байхад болдог гэж лүндэгнэв. Малчид чинь шаардлагагүй байхад малаа өсгөөд байдаг эргүү тэнэг улс бололтой. Уг нь амьдрах гэж л малаа өсгөсөн байлтай. Хамаг алт баялгийг харьд бэлэглэчихсэн байхад, өөрөөр тэд яаж амь зуух гэж? 20 сая малаа тэгээд яахав? Бас харьд бэлэглэх үү?
Улаанбаатарт хүн явдаггүй газар шал дэмий гүүр барьсан гэв. Нарны гүүрийг хэлж байгаа бололтой. Япончууд Монголд байхгүй сайхан бат бөх, ган төмөр гүүр бариад бэлэглээд өгч байхад нүд үзүүрлэх хүн мөн ч олон юм.

Чингис хааны үнэн төрсөн өдрийг тэмдэглүүлэхгүй гэж дэлхий сөнөнө гэх цуу тараав уу?

Хааныхаа баярыг тэмдэглэхийн оронд, дэлхий сөнөнө гэж дүрвэгсэд, 
айгсад дэлхийн тэнэгүүдээр тодров

Орифлейм Оюунгэрэл харанхуй мунхаг олныг бужигнуулж, ихээхэн үймээн самуун дэгдээсэн билээ. 21-ний өдөр 22-ны товчоон дээр овооролдон түгжрэн байж хотоос гарч явсан бол, 22-нд “дэлхий сөнөсөнгүй” гэж бөөн уур уцаар болон орж ирцгээжээ. Дэлхий сөнөсөн бол тэд баярлах байж л дээ. Сөнөсөн УБ-ын эд өлгийг цуглуулж хагартлаа баяжаад л. Улаанбаатарт газар хөдлөнө гэж эрдэмтэд хэлээд байхад огт анхаардаггүй улс ийм тэнэг юманд итгэж, бүр тэнэг болохоо харуулах ч гэж.
Оюунгэрэл нь лаа чүдэнзээ бэлдээрэй гэнгүүтээ өөрөө их хэмжээгээр оруулж ирж баяжсан гэх шив. Чүдэнз гэхэд Хятадаас гурван вагоныг оруулж ирсэн гэх. Тэгээд бас ард иргэдийг аюулаас сэрэмжлүүлсэн гээд, өөрийгөө эх дэлхийг аврагч ачтан гэх өргөмжлөлөөр шагнаад байгаа.
“Ус 90 хэм халж, цунами Япон, Хонконг, Сингапурыг үгүй болгоно”, “Тас харанхуй болно”, “Дэлхий зүүн тийшээ хазайж, кран унана”, “Тэнэгийн дотор уужуу гэж ямар үнэн бэ?” “Дэлхийн баячууд 1.5 км-ийн гүнд хот босгон хоргодож байгаа” гээд л юу эсийг бурав, тэр? Тэнэг юм ярих тусам л тэнэгүүд түүнд итгэж байсаан.

АНУ-ын дэд ерөнхийлөгч Монголд 2 удаа айлчилжээ

Г.Уоллес Монголыг тусгаар тогтноход гавъяа байгуулжээ

АНУ-ын дэд ерөнхийлөгч Генри Уоллес 1945 онд Монгол Улсад айлчилсан билээ. Чингэхдээ, БНМАУ нь тусгаар тогтносон улс болоход болохоор байна уу, үгүй юу гэдгийг шинжиж мэдэхээр, гуравдагч (ЗХУ, Хятад биш) орнуудын даалгавраар ирсэн байдаг. Гадаад улсууд Чин (Манж Дайчин), Чина (Чайна буюу Хятад) хоёрын ялгааг төдийлөн ойлгодоггүй, үндсэндээ нэг үгээр ч нэрлэдэг (Чин, Чина), хятадууд ч толгойг нь сайн эргүүлж дөнгөсөн байсан дээр, Орос, ЗХУ нь Хятадад ая тал засан нөлөөгөө тогтоох, болбол хавсарган нэгтгэх зорилгоор ямагт: “Ар Монгол, БНМАУ бол Хятадын нэг хэсэг, гагцхүү өргөн эрхтэй автономи болохоор нь бид тэнд зохих үйл ажиллагааг явуулж, найрамдалт хятад нөхөддөө Монголд засаглалаа тогтооход нь тусалж байгаа юм” гэж мэдэгддэг, хэрвээ Хятадад ийнхүү ая тал засах нь бүтэлгүйтвэл өөртөө Монголыг нэгтгэчих (өмнө нь Туваг Монголоос бүрмөсөн таслан өөртөө нэгтгэсэн байсан, 1944 оны 12-р сард) санаа өвөрлөдөг байв.

Уоллесийн айлчалын үеийн зураг. Уоллесийн айлчлалын үеийн зургуудыг 
Оспантай нөхөрлөж явсан үеийн зургуудаас ховор болтол нь 
зөвлөлт "нөхөд" маань устгаж өгсөн болой

Саяхан “Монгол бол Хятадын хэсэг” гэдэг байсан ЗХУ Ялтын хэлэлцээрээр “Монгол бол Хятадын хэсэг биш” гэхээр гуравдагч орнууд гайхна биз дээ. ЗХУ яагаад тэгсэн бэ гэвэл, барууны талын Чан Кай Ши Хятадад ноёлох шинжтэй болсон тул, Хятадад ая тал засах нь ашиггүй болов хэмээн Б төлөвлөгөөндөө шилжсэн нь тэр болой. “Хэрэв” гэж хэдэн болзол тавьж, “чингэхгүй бол бид Японтой байлдахгүй, бид Японтой найрамдлын гэрээг Халхын голд байгуулчихсан, Япон гэрээгээ ч сайн дагаж мөрдөж байгаа” гэсний дотор, “БНМАУ-ын тусгаар тогтнолыг зөвшөөрөх” гэжээ. Ингээд л гуравдагч орнууд АНУ-ын дэд ерөнхийлөгч Генри Уоллесийг илгээж, газар дээр нь байдалтай танилцуулах гэжээ.

Аймшигт байгууллага - РАФ

Нийгэм нь эрүүл биш байсан тул РАФ-ыг долоон сая германчууд дэмжиж байв

Баруун Германы нийгэм харийн ноёрхол, авлига, цагдаагийн хүчирхийлэлд автаад байсан бэрх үе. Ираны харгис шах Пехлеви Баруун Берлинд айлчлахад, тэргүүний үзэлт залуус “Алуурчид”, “Хулгайчид”, “Яргачид” гэж хашхиран, тэдний шог зурагтай уут нүүрэндээ углан угтлаа. Харин цагдаагийнхан, Ираны хүчнийхэнтэй нийлж, эсэргүүцлийг нухчин дарахад оюутан Бенно Онезорга амь үрэгдэж, олон хүн шархдав.

РАФ-ын сүлд

Үүнд хилэгнэсэн Андреас Баадер, Гудрун Энслин, Хорст Малер, Ульрика Майнхоф зэрэг залуус бүлхэмдэж явсаар, 1968 онд “Улаан армийн фракци” хэмээх өөрсдийнх нь нэрлэснээр “хотын партизануудын”, төрийн зүгээс тодорхойлсноор “террорист” бүлгийг байгуулжээ.
Галдан шатаах, үймээн самуун дэгдээх зэрэг үйл ажиллаага зохион байгуулсан тэднийг гурван жил хорих гээд чадалгүй, барьцаагаар суллажээ. Тэд шүүх хурал дээр хурц, хувьсгалч үгсийг хэлж, чамин дэгжин хувцас өмсөж, сигар татаж, хөлөө ачин хагас хэвтэж, элдвээр аяглах тусмаа олон түмний болон, нэрт өмгөөлөгчдийн дэмжлэгийг хүлээж байв.
Барьцаагаар суллагдсан тэд Итали руу оргож, улмаар Палестиний “Фатх” гэдэг хэт даврагч байгууллагын лагерьт бэлтгэл хийж, нууц ажиллагаа явуулах, банк дээрэмдэх, халдлага үйлдэх, бөмбөг бэлтгэхэд суралцжээ. Чингэхдээ тэд эр эмгүй чармай шалдан наранд шарж хэвтэх, сургагч арабуудтай хэрэлдэж зодолдох, барууны дуу хөгжим хангинуулах зэргээр ихэд түвэг уддаг байжээ.

Монголын нэрт зохиолчдыг гяндан шиг нөхцөлд хорин зовоожээ

Тэгэхгүй бол тэд хулгай луйвар хийчих гээд байсан гэнэ

Монголд уран зохиолын уралдаан шиг булай муухай юм болдоггүй гэхэд болно. Бөхийн найраа, өөр уралдаануудын луйвар хажууд нь юу ч биш.
Саяхан нэг уран зохиолын уралдаан болоход, шүүх хүмүүсийг нь авч явахдаа, бараг хүн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байна. Тэднийг хэнтэй ч холбоо барин, наймаа найраагаа хийх боломжтой болгохгүйн тулд ийнхүү бараг хулгайлжээ.
Дараа нь тэднийг УБ хотоос гаргаж, нэг нэгээр нь тусгаарлан өрөөнүүдэд хорьж, гар утсуудыг хурааж, цонхоор зурвас шидэх, дохио зангаа гаргах, хана тогших зэрэг үйлдэл гаргуулахгүйн тулд харж манан, хоол унд, талх тариаг нь ч нягтлан шүүж, харж байгаад баа гэж баалгаж, шээ гэж шээлгэх дөхжээ. Тэгэхгүй л бол найраа наймаа, луйвар булхайгаа хийчих гээд болдоггүй гэнэ. За ингээд, онц аюултай рецидив гэмт хэрэгтэн, алуурчин мафиудыг гянданд хорьж байгаа юм аятай юм болж байж, шүүлгэжээ.
Гэтэл зохион байгуулсан хүн нь тэснэ тэснэ гэхэд яаж тэсэхэв гэгчээр өөрөө найраа хийчихсэн гэнэ. Цол хэргэм, албан тушаал, найз нөхөд, хожим ашигтай эсэх зэргийг нь харж байгаад шагналтнуудыг жагсаачихаж гэнэ шүү.
Ч.Мөнхбаяр
2012

Н.Энхбаяр ажилтнууддаа агсам тавьж, шанаа өгсөн захирлаас бага гэмтэн болж хувирав

Н.Энхбаярыг хорьсноор авлигаас аврах биш, авлигад уриалан дуудлаа

Н.Энхбаярыг 2.5 жилийн ял өгч хорьсноор Монгол улсын хамаг асуудал шийдэгдэж, цэнгэлийн манлайд хүрлээ гэж андуурч байсан олон нийт хацар луугаа шамбийтал алгадуулсан мэт байдалд ороод байна. Байдал ердөө ч сайжирсангүй, харин ч бүр дэлхий мөхөх дөхөөд улам доройтсон билээ.
Дэлхий мөхнө гэдэг нь манайхны гэм нүглээс ихээхэн шалтгаалах юм. Большевизмын эхэн үе, улаан террорын үед “ингэж ч коммунизм, интернационализмд үнэнч, тэгж ч Маркс, Ленинийг уншиж судалсан” гэж бурдаг ХУДАЛЧ болсон. Дараа нь аль өнгөтэй өөдтэйгээ Зөвлөлтийн колоничлогчдод өргөн барьж, дэлхийн дайны үед бүр өлбөрч үхэх дөхөөд, амьдрахад бэрх хэцүү болохоор социалист өмчөөс шомбодсоор ХУМСЛАГЧ болсон. Дараа нь ардчилал гэсэн хуурамч хаягтай алуурчин дээрэмчдийн засаг тогтож, Монгол орон ганц орны биш, дэлхийн хэдэн зуун орны, бүр хамгийн жижиг орны колони болж дор нь ороход, эх орноо хамгаалах байтугай хамаг үлдсэнийг нь шалдлан хулгайлж, ХУЛГАЙЧ түмэн болсон. Ингэж ХУВЬСГАЛЧ олон ХУДАЛЧ, ХУМСЛАГЧ, ХУЛГАЙЧ, ХУЛХИДАГЧ, ХУНХУУЗЛАГЧ, ХУУРАГЧ, ХУЛЧИЙГЧ, ХУЖААРАГЧ олон болсон билээ. Хулгайчид яс үндэс, эх орон гэж байдаггүй гэдэг нь юутай үнэн билээ. Улс үндэстнээ хамгийн хайрладаггүй, хамгаалдаггүй, боддоггүй, улс үндэстнээсээ хамгийн урвадаг, улс үндэстнээ хамгийн их сөнөөдөг нь бид л болчихсон бус уу. Энэ их гэм нүглээс болж бид өөрсдөө ч өөдлөхгүй, хорвоо дэлхий ч өөдлөхгүй сөнөх гэж байгаа. Хамаг баялгаа харийнханд авлигаар өгч тэнэгтчихээд, аав ээж хүү гурав 300 төгрөг булаалдаж, хүүгээ дөрвөн цаг поольдож алах дөхөж байдаг манайхан хэдэн мянган ордоо зэрэг зэрэг ухуулснаас дэлхийн газар хөдлөлийн тэнцвэр алдагдаж, дэлхий заадсаараа хагарч бутарч сөнөх гэж байгаа. Цөмийн хамаг хор хөнөөлийг Монголд бөөгнүүлэн шуналдаа идэгдчихээд, харж хандаж чадахгүй өөрсдөө ч хордож үхэж, өрөөл улсуудыг ч хордуулж дэлхийг сөнөөх гэж байгаа.

Tuesday, April 9, 2013

С.Оюун сайд гадаадын олборлогчдын усны хэрэгцээг борооны ус түүж хангана

Саяхан нэгэн том улсын зөвлөгөөн болов. Н.Алтанхуяг сайд үг хэлэхдээ хурлын төлөөлөгчдийг “рекет хийхээ болиорой” гэж анхааруулав. Рекетчидийн л улсын зөвлөгөөн юм байлгүй. Өөрөө харин шар нунтгийн рекетээ ярьсангүй.
С.Оюун сайд болохоор гол мөрдийн усыг урагш нь эргүүлж, өмнийн говийн их бүтээн байгуулалтуудыг усаар хангахаа больж, хойд зүгийн борооны усыг том том усан сангуудад хурааж өгнө гэж үлгэр шиг юм ярив. Харийн неоколоничлогчдыг халгиж цалгитал нь усаар хангаад байх тийм их хур бийсэн билүү дээ, Монголд. Колоничлогчдод хур буулгаж байгаа нь ээ гэж үүлээ мөнгөн усаар буудаж байгаад, ард иргэдээ мөнгөн усаар хордуулж алах вий дээ.
Зөвлөгөөнд оролцогчид нь ч олигтой улс биш аж. ТББ-ынхан гэсэн чинь, ТБ-ынхан зөндөө ороод ирчихсэн, ялангуяа орон нутгаас ТБ-ынхан олноор иржээ. 240 төлөөлөгчдөөс бараг 100 нь үдийн хоолны дараа алга болов. Үнэгүй хоол идэх гэж алс холоос хүртэл нийслэлд ирж байдаг тэргүүний төлөөлөгчид гэж байдаг л юм байх даа гэж хүмүүс хөхрөлдөж байв.
Чиглэлийн ТББ-уудыг нэгтгэсэн шүхэр байгууллагын удирдах зөвлөл 11 хүнтэй байсныг төлөөлөгчид 15 болгов. Түүнээс гадна, урьд бол олонд танигдсан нэртэй зүтгэлтнүүдээ л дэвшүүлж сонгодог байсан. Гэтэл хөдөөгийн бослого гарав. Тэд хотынхон биднийг дарладаг гэх ухааны юм ярьж үймж шуугисаар, 15 хүний наймыг орон нутгаас сонгох болгуулав. Тэр үймүүлээд байгаа улс нь ТБ-ынхан шүү дээ, төр л энэ зөвлөгөөнийг зохион байгуулалттайгаар үймүүлж, ТББ-уудын үйл ажиллагааг дампууруулж байхгүй юу.

Супер халз мэтгэлцээнч маань хардагдав

Тэр гэрээ бол хулгай гэдгийг ойлгохгүй хүн шорон, 
Шархад гэсэн хоёр Ш-ийн нэгийг сонгоно

Саяхан супер мундаг мэтгэлцээн болсон билээ. Нэг нь эстрадын жүжигчин хошин шог ярьж байгаа янзтай, халаасандаа гараа хийж донжигоноод л, тогоруу дэглий гүрвүүл мэлхий тоншиж байгаа адил гэдэлзэж годолзоод л, бүжиглэх нь холгүй сээхэлзэж алхаад л, нүд амаа хачин хачин болгоод л бүр бөөн маяг аа, бөөн маяг. Төрийн хар хүн үү, хөвгүүдийн поп хамтлагийн гишүүн үү. Нөгөө хамаргүй нь дээр мээр гэмээр л юм болсон.
Гурван жил тайлбарлалаа, одоо хүртэл ойлгоогүй гээд л ард түмнээ доромжлоод авав. Тайлбарлаа ч үгүй, ойлгуулаа ч үгүй байж. Харин ч бүр улсын нууцын зэрэглэлтэй Хувь нийлүүлэх гэрээ гэдгээр Монгол улсынхаа хувийг зургаа болгох болчихсон, тэр гэрээг нь УИХ-ын гишүүд ч үзэж танилцаж чадахгүй байсан. Эрсдэлгүй гэж энэ үү?
Хамгийн эрсдэлтэй гэрээ чинь Оюутолгойн л гэрээ юм билээ. Монголын хувийг бүр нойл болгочих гээд байдаг. Тийм байхад нийт орлогын 53 буюу өнөөгийн үнэ цэнээр бол 59 хувийг, компаний 34 хувийг, байгалийн баялгийн 100 хувийг Монгол улс эзэмшиж байна гэж юу солиорно вэ? Үндэсний ТВ гэдэг 6-р тасаг биш байлтай. Монголчуудад хэдхэн халтар төгрөг өгөөд л бүх юм гүйцсэн шүү дээ. Тэр мөнгийг улс эргүүлээд өндөр хүүтэй төлнө, өөрийнхөө баялгаар байгуулсан компанийхаа 34 хувь буюу 9 тэрбум төгрөгийг мөн өндөр хүүтэй төлнө, их өрөнд орчихсон. Ашиг авах тодорхойгүй, төдөн жилийн дараа ашиг өгч эхэлнэ гэдэг, гэтэл тэрнээс нь өмнө цөлмөөд арилна гэж байгаа, Бороо Гоулд шиг. Энийг алуулах гэж байгаа гахай шиг хүлээгээд л сууж байгаа болохоос.

Би G хорооллыг G хороолол болгоно

наргиа

Ноён Бөх-Уул хэвлэлийн хуралдаа иртэл сурвалжлагчид бүчин авлаа.
-Танай нам дотор Арвинаа, Мөнгөндуулга, Уул гэж гурван мундаг популист халим гараад, нуруун дээрээ популизмыг эвтэй найртай аваад явахын оронд, яагаад хазайлгаж унагаж хөгөө тарьчих гээд байгаа билээ?
-Хувийн машин байх аргагүй болгох арга хэмжээ авна гэж байна. I эгнээгээр зорчуулахгүй, дугаар цифрээр нь явуулахгүй, зогсоолын төлбөрийг нэмнэ, төрийн албан хаагчид хувийн машин унаж болохгүй гэхчилэн энэ чинь ердөө л болшевик харгислал. Тэгээд ч хэрэгжиж, үр дүнгээ өгч гавьсан юм алга?
-1-рт, зүлэг зайлуулж зам тэл, 2-рт, гол түгжирдэг уулзваруудад зам давхарла, 3-рт метрог даруй эхлүүл, 4-рт, автобан барь, 5-рт замын зохицуулалтыг сайжруул, ийм зүйлүүдийг ярихгүй, жог жог гээд жогорхой шиг зүйл ярьж байгаа этгээдүүд замын асуудлыг шийдвэрлэнэ гэдэг гонжийн жоо, голионы баас. Нийслэлийн автомашин арав дахин нэмэгдэн, захиргааныхны ухаан энэ янзаар бол арав дахин багасна? гэлцэн асуултаар булж, хамрыг нь микрофоноор шалчийтал дарах буюу шантайтал сөргөөн дайрахад Бөх-Уул дарга ухаан сийлж, толгойгоо донжигнуулан:
-Хэвлэлийн хурлаар наад бүх асуултад чинь хариу өгнө өө гэж жонгинон хэлж молигодов.
-Хурдан ярилцлага авчихаад явмаар байхад чинь ядаргаа гэсээр залхуу сэтгүүлчид ширээ рүү хөлөө чирж ядан гэлдрэв.

“Монголоид” нууц төсөл гэж байна уу?

Монголын цөмийн санаачлага (Mongolian Nuclear Initiative, MNI) гэх манай дарга нарын нууц төслийн дагуу, Монгол улсад дэлхийн цөмийн бүх аюул хөнөөлийг төвлөрүүлэн агуулах далд бизнес маш нууцаар хэрэгжиж буй билээ.
Тэгвэл MMI, Mongolian Mongoloid`s Initiative буюу Монголын монголоидын санаачлага гэж бас нэгэн нууц төсөл топ-секрет маягаар явагдаж буй гэх асуудал гадна дотныхны анхаарлыг татаж эхэллээ.
Энэ санаачлага нь дэлхийн хамгийн их демографи, полиэтникийн буюу хүн ам зүй, олон үндэстний асуудалтай орнуудын, монголоид буюу шар арьстан, зүүн ази төрхтөн хүмүүсийг Монголд авлигаар суурьшуулах зорилготой гэх юм.
Үүнд, Хятад, Солонгос, Энэтхэг, Индонез, Балба зэрэг улсууд хамрагдах төлөвтэй байгаа аж. Хятад нь хэт хүн ам ихтэй, бас хөрш орнуудад нөлөөгөө ихэсгэн ноёлох зорилготой. Солонгос нь газрын хомсдолтой, хүн амын илүүдэлтэй, мөн Хойд Солонгосын дүрвэгчдийг өөр оронд суурьшуулах сонирхолтой. Энэтхэг хэт их хүн амтай, арьсны үзэлтэй, 30 сая монголоид хүнийг шахан зайлуулах сонирхолтой. Индонез хэт их хүн амтай, бага ястнуудаа шахан зайлуулах сонирхолтой, Тоба галт уулын бүсийн тоба зэрэг угсаатныг гамшгийн бүсээс зайлуулах шаардлагатай. Балба арьсны үзэлтэй, хүн амын 1/3 болох монголоид бага ястнуудаа шахан зайлуулах сонирхолтой. Афганистан байна. Хазаруудыг бас дарга нар монголоидод хамруулан үздэг. Харин монгол туургатан судлаач зарим хүмүүс хазарын зарим хэсгийг монгол туургатанд хамруулдаг.

Ард түмэн сонгуулийн бослого гаргалаа!

Хоёр гурван намын тоглоом болсон сонгуулийг сонгогчид хүсэхгүй байна!

2012 оны орон нутгийн сонгууль ирц хүрэхгүй гэсэн асуудалтайгаар тун тааруухан явагдаж өнгөрсөн билээ. Будлиан булхайгүй ямар л сонгууль манайд явагддаг билээ дээ. Энэ сонгуульд “амьгүй албат” ашиглан тоо нэмэх зэрэг башир арга хэрэглээ л байлгүй. Нөөцний нэлээд “амьгүй сонгогч” байсан л байж таараа. Тэглээ гээд нийслэлд бүхэлдээ сонгогчдын ирц хүрсэнгүй шүү дээ.
Нийслэлийн хэмжээнд бол сонгуулийн ирц хүрээгүй, харин ихэнх тойрогт хүрсэн мэт сонин дүн гарсан байна билээ. Тэгэхлээр бүх тойрогт 50 хувьтай, харин заримд нь хоёр гуравхан хувьтай болж таарах арифметик буй. Гэтэл тийм биш, ирц хүрээгүй нь ч 49-50 хувьтай маягийн. Ийм тохиолдолд яагаад нийслэлийн хэмжээний ирц хүрдэггүй билээ? Тойргуудын ирцийг өсгөж мэдээлж, нэр дэвшигчдийг хүчээр гаргаж ирэх гэж, ирцийг хөндлөнгөөс тэнцүүлсэн юм байнаа гэх хар бууж байна.

Бүү Gangnam болцгоо гэж уриалсныг, дарга нар Gangnam болцгооё гэж буруу ойлгон хөгтөж байна

Төрийн томчууд маань аймшгийн популистууд болоод байна. Тэдний хийнэ хэрэгжүүлнэ гэж ярьж, тэнэг мулгуу улсын тархи толгойг эргүүлж буй зүйлс нь галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг байдаг боллоо. Тэрийг нь хэлж ярихаар, энэ бол мөрөөдөл шүү дээ, мөрөөдөх эрхийг маань боогдуулав гээд л сүйд майд болно. Хэн нэгний хий хоосон мөрөөдөл бол юу ч биш гэдгийг ард олон санууштай.
Ерөнхийлөгч маань олимп, хөл бөмбөгийн ДАШТ зохионо гээд л юу л боллоо доо. Гэтэл хэдэн жил өнгөрөөд байхад шалгаруулалтад орох ямар ч төлбөр, төлөвлөгөө юу ч өгөөгүй л байна. Олимп зохиоход орчин үеийн олимпийн стандартад нийцсэн олон арван, дэлхийн хэмжээний заал танхим, стадион, байгууламж, зам, хэдэн түмэн тамирчин, хэдэн буман үзэгч, зочин ирэхэд зориулсан тосгон, буудлууд гээд асар их бүтээн байгуулалт хийдэг, тэр нь олон сая хүн амтай улсын хувьд ч дараа нь ашиглалтгүй болж хоосордог, заримыг нь буулгадаг, нураадаг. Гурван сая хүрэхгүй манайх шиг улсад бөх, боксын ДАШТ зохиочихъё гээд стандарт хангах хэдэн байгууламж барьчихад л ахаддаг, тиймээс ч зохион байгуулж чадахгүй л байгаа. Бүх спорт сонирхогч үүнийг мэднэ. Хоосон мөрөөддөг удирдагчид маань, бас улсын хамгийн хоосон толгойтнууд маань л мэддэггүй.

Их хаандаа Тэмүүжин-Чингис гэж хаана ч байхгүй нэр өгөв

Намын залуус “Тэмкагийн төрсөн өдөр” гэдэг шалдан шоу 
зохион байгуулах гэсэн нь бүтэлгүйтэв

Чингис хааныг дооглон тохуурхах явдал улам бүр газар авч байна. Ерөнхийлөгч маань Чингис хаанд төрсөн өдрийг нь зааж өгснийхөө төлөө шог зурагны бай болж түгээгдсэн. Дэлхийн монголчууд Ордосын Эзэн хорооноос алс АНУ-д хүртэл Чингис хааны мэндэлсэн өдрийг нэгэн өдөр тэмдэглэж тогтсон атал, шизотой шизогүй, хунтайж хантайж баахан сонин хачин улсын ярианд толгой нь эргэж суусаар, нэг эрдэмтэн тайлгуудын тухай ярьж, Юань гүрний үед Хубилай тайзу хуанди өвлийн тэргүүн сарын тэргүүн өдөр Юань гүрнээ тайж тахиж байжээ гэхчилэн нуршиж байсныг буруу ойлгоод, ёсчилж төрчилж тогтоочихсон байна. Нөгөө эрдэмтэн яах гэж хэлэв ээ гэж харуусаж, бусад нь ч чи яах гэж олон юм донгодов гэжээ. Манай дарга нарын №1 дайсан нь өвөр монголчууд, гадаадын монголчууд болохоор тэднээс өөр байх гэж ингэсэн байж ч болох юм.
Гэтэл Чингис хааны нэрийг зааж өгдөг хүн ч гэгдэв. 850 жилийн ойн илтгэлээ “Тэмүүжин-Чингис буюу Монголын үсрэнгүй хөгжил” гэж нэрлэжээ. Тэмүүжин-Чингис гэсэн ойлголт шинжлэх ухаанд ч, хаана ч байхгүй. Их хаанд өргөмжилснөөс өмнөх Тэмүүжин, хойшхи Чингис хаан гэсэн хоёр ойлголт байна. Энэ бол нэг ойлголт биш, холимог ойлголт биш, түүхийн хатуу заагтай ойлголтууд, баримталдаг хатуу зарчмууд. Хааныг маань Чингис хаан гэдэг, хаан болоогүй байх үеийг нь Тэмүүжин гэдэг. Хаан болоогүй байх үеийг нь хаан байх үеэс нь дээгүүр өмнө тавин ёс алдаж, дарлага дарлал, гутаал сөнөөл хийв үү, эсвэл их хааныгаа хэн гэдгийг мэддэггүй юм уу гэж түүхээ дээдлэгсэд харуусч байна? Ийнхүү Элбэг ерөнхийлөгч маань элбэг дэлбэг алдаж эндэж, хошгирч, хошгируулсаар явна гэж уламжлалаа эрхэмлэгчид халаглаж байна. Тэмка гэж хааныгаа доромжилдог хөгийн хогийн бацаануудаас ялгарах зүйл үүнд нэг их биш байна гэж хааныгаа хүндлэгчид толгой сэгсэрч байна. Чингис хааныг “төдөнд төр!” гэж зарлиг буулгасан бол, “Чингис чиний нэр үүнээс хойш Тэмүүжин-Чингис шүү!” гэж нэр өглөө.

МАН-ын Улаанбаатар гэх нэрийг халж, АН-ын Ногоонбаатар гэх нэрийг өгөх нь ээ?

Чингис хааны баяр сүр дуулиан багатайгаар тэмдэглэгдэж өнгөрөв. Үндэсний үзэл багатай гэгддэг АН-ынхан яагаад Чингисийн баярыг тэмдэглүүлэв гэвэл МАН-ын гэгдсэн бүхнийг үзэн ядаж, устгаж байгаа учир, МАН-ын гэгдэх Улс тунхагласны баярыг устгах гэж чингэжээ. Тэр баяр нь яахав, Богд хаан хорлогдож, тусгаар тогтнолын төлөөх үзэлт нэрт эх орончид алагдаж, БНМАУ гэх большевистуудын дагуул улсыг зарлаж, большевист үндсэн хууль гээчийг баталсан баяр мөн л дөө. Гэхдээ МАН-ын баяр гэж устгаж, АН-ын баяр гэж Чингисийн өдрийг үүсгэсэн нь үнэн юм.
Чингис хааны төрсөн өдөр маргаантай. Гэтэл АН-ынхан шууд л хурдан маргааныг зогсоох гэж өвлийн тэргүүн сарын тэргүүн өдөр гээд хүчиндэн “тогтоочихсон” билээ. Чингис хаан маань ийнхүү МАН-д цохилт өгөх шаардлагатай өдөр л төрж байдаг болжээ. Уг нь 12 дугаар сарын 22-нд тэмдэглэнэ гээд л байсан шүү дээ, саяхан.
Үндэсний үзэлд тустай юм хийчихэв үү дээ гэж гэнэт сандран сэхээ авангуутаа бүдэгрүүлэн баллах гэж хичээсэн байна. Тэгээд Бахархлын өдөр гэх бүдэг бадаг нэр өгчээ. Нэг сурталчилгаандаа: “Хүн бүхэнд бахархал бий. Хүн бүхэнд өөрийгөө үнэлж хүндэтгэж явдаг чанарууд бий. Тэр чанаруудаараа бахархагтун” гэж уриалжээ. Энэ нь нөгөө л хар амиа хоохойлох, хархнаас долоон дор болгон сөнөөх үзэл суртал шүү дээ. Хархыг хайр найргүй устгадаг бол, хархнаас долоон дорыг нь яах вэ?

Маогийн хөшөөг буулгалаа гэж андуурав уу?

“Ардчилагчид” маань ХКН-ыг биш, Хятадын “ардчилагчдыг” 
холбоотноо болгох чиг рүү хэлбийв үү?

Бат-Үүл даргын Хятадын коммунист намыг буруушаан хэлсэн үг дэлхий дахиныг донсолгов. Өнөөдөр дэлхийн ямар ч улсын ийм өндөр албан тушаалтан Хятадын эрх баригчдыг ингэж хатуу ширүүнээр шүүмжилж зүрхлэхгүй билээ.
Обама хүртэл Ху Жинтао ирээд, 60 тэрбум долларын АНУ-ын бараа бүтээгдэхүүнийг авах болоход амаа үдүүлэн, хүний эрхийн талаар шүүмжилнэ гэж байснаа больсон юм. Гэтэл Бат-Үүл дарга Лениний хөшөөг буулгаж байхдаа улаан террор, их хэлмэгдүүлэлтийг ярихын оронд, Маогийн хөшөөг буулгаж байна гэж эндүүрэв бололтой.
“Хятадын коммунист нам дэлхийн хамгийн харгис хүч болой. 60 сая хүнээ харгислан алсан. Гадаадын түрэмгийлэгчид хороосноос илүү хүнээ Хятадын өөрийнх нь нам ингэж харгислан хөнөөсөн байдаг” гэж харуусан ярьжээ. Оросын ард түмний төлөө харуусах хэрэгтэй байхад ийнхүү Хятадын ард түмний төлөө харууссан нь сонин. Тэдгээр хятадуудын дурсгалыг их л хүндэтгэж, шимшрэн зовниж явдаг хүн бололтой гэмээр.
Юутай ч атугай түүнийг хамгийн болчимгүй улс төрчдийн тоонд оруулж байна.
Ардчилагчид тийм, Хятадын коммунист намд дургүй улс уу гэвэл үгүй юм. Тэд гарангуутаа, ивээн тэтгэгч МАХН-ын номенклатур-неоколонист хулгайч луйварчидтай нийлж, Монголын өнгөтэй өөдтэй бүхнийг хулгайлж луйвардах ажлыг зохион байгуулсан. Монголын ард түмний ариун цагаан хөдөлмөр, амь насаа зориулан байж, 70 жилийн турш бүтээсэн бүтээлгэсэн бүхнийг юу ч үгүй болтол устган сөнөөж, хог хаягдал гэж хужаа ах нартаа өгч, мөнгөжих ажлыг л зохион байгуулсан. Гол нь тэд өөр юу ч чадахгүй байжээ.

Зэрлэг хүмүүсийн дунд очиж ноёлон бишрүүлэн суусан кацо монголчууд

Тэд маань и гэх зэрлэг хүмүүсийн дунд ууссан байдаг аж

Юннаний монголчууд гээд, толгой дээрээ суварга, асар мэт малгай тавьсан сонин ардууд явдаг амой. Вьетнамын хил залгаа, уулархаг, заан байдаг, панда ч байдаг алс Юннань нутагт ийнхүү монголчууд суудаг нь туйлын гайхалтай.

Кацо монгол бүсгүй хуримын өмнө

Ташрамд, Юннаний монголчуудыг кацо гэдгийг мэдвээс зохилтой. Бусад газрын монголчууд эдэнтэй хэл нэвтрэлцэхгүй. Хятадад ууссан болоод тэр биш юм. И гэдэг (насу ч гэдэг) бүдүүлэг харанхуй, хоцрогдсон ард түмэнд ууссан юмсанж. И нь 1950-иад он хүртэл үсэг бичиггүй, зураг зурж (пиктограмма) зарим зүйлийг тэмдэглэдэг байлаа.
И нь найман сая хүнтэй, Хятадын долоо дахь том үндэстэн. Хятадын 56, Вьетнамын 54 албан ёсоор зөвшөөрөгдсөн ард түмний тоонд ордог. Хятадын Юннань, Сычуань, Гуйжоу, Гуаньси мужуудад амьдарна. Дянь гэдэг улс байгуулан сууж байсан. Ер нь Мао хүчирхэгжихээс өмнө улс маягтай, их бие даасан байдалтай байв. Ляншань гэж тэр улсаа нэрийднэ. Хар тамхи тариалж, мөнгө хөрөнгө, зэр зэвсэг ихтэй, тэгэхдээ дундад зууны хоцрогдсон байдалтай, дайчин ард түмэнтэй улс байсан юм. Өөрийн шашинтай. Бас автономитой.