Монголын нацистуудаас хөөрхий янхан, гомо нарыг аварцгаая гэж Өрнөдөд сүржигнэх болов
Өмнө минь Английн “Гардиан” сонины нийтлэл байна (В.Батболдын орчуулгаар). Фашизм нацизм дэлгэрээд Монгол бараг л Хойд Солонгос, Иран шиг аюултай орон болчихоод байгаа мэт шуугиан дэгдсэний нэг хэсэг нь энэ нийтлэл.
“Нэонацизмын давалгаа Монголд орж ирлээ. Түүх дахин давтагдаж, ядуу даржин үгүйрсэн эдийн засгийн суурин дээр уур бухимдлаа гадныханд гаргах болсноор хэт үндсэрхэг үзэл газар авч байгаа нь энэ. Өнөөдөр тэдний гол дайсан нь Монголын өмнөд нутагт байнга ирдэг болсон Хятадын цагаачид болоод байна” гэж хятад гарвалтай байрын, тус сонины Хятад дахь сурвалжлагч Таня Браниган (түүнтэй хамт хятад үндэстэн бололтой, “Гардиан”-ын ажилтан Дан Чун явсан юм билээ) бичжээ.
Өмнөд хөршид ажилладаг байж нөхцөл байдал огт эсрэг гэдгийг энэ хатагтай мэдэхгүй гэж үү. Монгол бол дэлхийн хамгийн их баялагтай орон хийгээд, түүнийг харийнхан булаачихаад байгаа. Ийм атал, харин ч монголчууд дэндүү тэвчээртэй, хүлцэнгүй хандаж, гадаадынханд нэг их бухимдаад байгаа зүйл байдаггүй шүү дээ. Мөн хятадын цагаачид Монголын өмнөд нутагт л байгаа бус, хууль бус цагаачид нь Монгол даяар тархаж, үнэ цэнэтэй бүхнийг нь шахуу атгачихаад, эзэмшчихээд байгаа билээ.
“Тэд гэмгүй гадны иргэдэд халдан хэлмэгдүүлэх дуртай гэж зарим нэг шүүмжлэгчид хэлж байна. АНУ-ын Төрийн дэпартамэнтаас Монгол руу явах гэж байгаа иргэдээ үндэсний үзлээс үүдэн /монгол бүсгүйчүүдтэй хамт/ гадуур хамаагүй явахгүй байх, Монголын хэт барууны үзэлтэй бүлгүүдийн халдлагаас болгоомжлохыг анхааруулжээ” гэсэн байна. Ямар гадны гэмгүй иргэнийг хэлмэгдүүлснийг хэн гээч шүүмжлэгч нотлов. Тэгээд ч, АНУ-ын төрийн дэпартамэнт тийм анхааруулга өгөөгүй.
“Үүнийг тухайн орон нутгийн хоцрогдсон бүдүүлэгдүү амьдрал, бас дээр нь эдгээр хүмүүсийн олонхи нь нацистуудын цэрэг дайны гэмт хэргүүд болон Холокостын гэмт үйлдлийн талаар огт дуулаагүй байсантай ч холбоотой байж болох юм” гэж улс орныг маань болон, эх оронч залуусыг доромжлоод авч. Түүний доромжлолын үндэслэлгүй болохыг, өөрт нь манай үндэсний үзэлтнүүдийн хэлсэн “Бид Хитлэрийн экстремист үзэл болон Дэлхийн хоёрдугаар дайныг өдөөсөнтэй нь санал нийлдэггүй. Түүний аллага, яргаллын эсрэг байдаг. Бид фашизмыг биш харин үндэсний үзлийг дэмждэг. Монголын хууль ёсыг хүндэлдэг гадны зочид гийчдийг талархан хүлээж авна” гэсэн үгс нотолном бус уу?
"Guardian" сонины зургууд
“Хүчирхийллийн эсрэг төвийн тэргүүн Д.Энхжаргал ярьж байна. “Үндсэрхэг үзэлтнүүд сүүлийн үед өөрсөддөө улам итгэлтэй болж, харин гадныхан айн ширвээдэх болсон” гэж тэрбээр хэлжээ. Нотолгоо болгож өнгөрсөн жил интэрнэтийн YouTube-д оруулсан нэгэн дүрс бичлэгийг үзүүллээ. Энэхүү дүрс бичлэгт, хятад эртэй унтсан нэгэн эмэгтэйн үсийг хусч байгаа монгол эрэгтэйн бичлэг байлаа. Бүсгүй алгаараа нүүрээ тагласан боловч үнэхээр айн сандарсан нь мэдэгдэж байжээ” гэж уншигчийг “хадны мангаа”-гаар айлгахыг оролджээ. Хүний үсийг хүчээр хусах нь буруу гэж санагдаж болно л доо. Гэхдээ, бүтэх бүтэхгүй улсад биеэ үнэлээд байвал ингэнэ шүү гэж анхааруулсаар байтал, өөрөө үсээ хусуулах сонголтоо хийчихсэн хүнийг яалтай нь билээ. Биеэ үнэлэх нь хууль зөрчсөн хэрэг бөгөөд, бэлгэдлийн журмаар, монгол бүсгүйчүүдийн, монголчуудын нэр төрийг гутаасан цөөн хэдэн хүүхний гэзгийг хөндсөн явдлыг ард олон ер нь сайшаасан юм биш үү. Тэгээд ч, үндэсний үзэлт залуусын бүлхэм (ҮҮЗБ)-ийнхэн хууль сахиулах байгууллагад туслах нийгэмлэгийн маягаар ажиллаж ирснийг хэлэх хэрэгтэй. “Харин ч тэднийг бид зөв замд оруулж өгч тусалсан” гэж уг үйл ажиллагаанд оролцсон нэг залуу ярьж байна.
Ажилдаа тун чиг маруухан хоёр хятадын (“Даяар Монгол” хөдөлгөөний нэрийг хүний нэр гэж андуурсан байх жишээтэй.) худал хуурмаг, атгаг зорилготой үгүүллээс гадна, хилийн чанадын өөр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч дуу дуугаа авалцан, ийнхүү шуугицгаасан юм. Бүгд зориудаар үнэнийг мушгин гуйвуулах барилаар ажилласан байналээ л дээ. Уг нь, учрыг олъё гэвэл олж болох л байсан. Гэвч тэдэнд тийм хүсэл зорилго байсангүй.
ВВС-ийн мэдээнд хас тэмдэгтэй болгоныг харуулж, Монголд фашизм нэн их дэлгэрч буй гэж байв. Машины суудлын бүрээсийг ч үзүүлж байх шиг. “Энэ улсад фашизм хориотой бус байдаг юм байна” гээд л.
Хас Монголд үүссэн, Монгол хасын орон гэдгийг мэдээгүй юм байж. Тэгвэл Дорнын соёлын хэсэг гэдгийг мэдмээрсэн. Буддын шашны маань ч нэг гол бэлгэ. Зоос сонирхдог миний бие, Энэтхэгийн саяхны “2600th Anniversary Birth of Bhagavan Mahavir” гэх зоосыг харлаа л даа. Голд нь хас байж байгаа юм. Ананда Марга шашны симбол - хас. Өрнөдийнхний ихэд өхөөрддөг хятадын Фалунгун шашны бэлгэдэл-томоо гээч хас шүү дээ…
“Организованные сибирские антифашисты” байгууллагынхан бас л Монгол фашист орон болж байна гэж “санаа зовсон” байна билээ. Манай ҮҮЗБ-ийнхэн, хууль зөрччихөөд өөдөөс байлдаад тулалдаад байгаа хужаа нартай л, цагдаатайгаа нийлээд тэмцэлддэг болохоос оросуудад гай болоогүйсэн.
Улаанбаатарын гэй-хөдөлгөөний зүтгэлтэн Робин Гарнэр гэгч, хамтран зүтгэгч О.Цэдэндэмбэрэлийн хамт “биднийг нэонацистууд их зовоож байна, хүний эрхийг зөрчиж байна” гээд л ярьсан байна билээ. Гадаадын зарим “антифашистууд” ҮҮЗБ-үүдийг маань үгүй хийчихээд, оронд нь юу санал болгох нь вэ? Гэй-хөдөлгөөнийг үү?
Оросын ТВ-ийн нэг суваг Зинээмидарын Эрдэнэбилэг гэдэг үндэсний үзэлтний нэрийг титр дээрээ зүгээр л “Загас” гэж бичсэн байсан. Иймэрхүү сэтгүүлчдийг би л лав үнэлэх ч үгүй, хүндлэх ч үгүй.
Вашингтонд амьдардаг, ахмад настай монгол туургатан хүн бидэнтэй ихэд санаа зовсон байдалтай уулзаж:
“Та нар хасыг болихгүй бол Өрнөдөд их буруу ойлголт төрж байна. Еврэй нар Баруунд маш их нөлөөтэй байдаг. Тэд хасыг нэг нүдээр үздэггүй, хасыг яавч хүлцдэггүй. Монголд фашизм дэлгэрч байна гэсэн дуулиан шуугианд еврэй нар бас нөлөөлөөд байна.
Монголын үндэсний үзэлтнүүдийн эсрэг, монголчуудын эсрэг том хор найруулагдаж байна. Хятадууд л хохироод хэлмэгдээд байна гэж их сурталчилж байна шүү. Монгол хүн цөөхөн, тийм болохоор асар үнэтэй шүү. Болгоомжтой байгаарай. Монголд хятадуудын эсрэг нацизм, расизм байна л гээд байгаа шүү” гэхчлэн ярьсан билээ. Би тэр хүнд Хас бол Монголд үүссэн, Монголд хамгийн өргөн хэрэглэгддэг, төрийн, шашны, үндэсний эх оронч үзлийн, ахуйн хүрээ гээд л хасгүй юм ховор доо, хасыг хэрэглэж болохыг Үндсэн хууль маань заачихсан байгаа гээд өчнөөн хэлээд хэлээд нэмэр болоогүй.
"Guardian" сонины зургууд
Асуудал нэлээд ойлгомжтой болж байгаа биз. Хятадууд Монголыг элдэв арга замаар эзэлж авчихаад, үүнийгээ хаацайлах гэж харин ч эсрэгээр, өөрсдөө хохирогч болон жүжиглэж, үүнийгээ Өрнөдөд үнэмшилтэй харагдуулахын тулд зарим еврэй нартай үгсэж дээ. Манай уул уурхайн салбарт тэдгээр жүүдийн ашиг сонирхол ч их байгаа байх (Фридландыг еврэй хүн гэж дуулсан).
Монголд гадныхны дураараа дургихад нь хэн саад болоод байна вэ? Үндэсний үзэлтнүүд. Тэгэхлээр, Монголын үндэсний үзэлтнүүдийг, монголчуудыг дэлхий даяар гүтгэн гүжирдэж, чингээд дараа нь тэдний эсрэг, “хохирогч хятадуудыг хамгаалахын” төлөөх ямар ч алхам хийхэд болохуйц уур амьсгал, нөхцөл байдлыг бүрдүүлэхийг зорьцгоож дээ. Тэглээ гээд, монголчуудыг өмгөөлөх хэн ч бүү гараасай гэж тэрхүү хар PR-ын кампанийг өрнүүлж. Харин үр дүн нь ямар байх юм бол доо?
Монголд хятадууд хохирогч болоод байна гэдэгт хүн төрөлхтөн үнэмших үү? Хятадаар дүүрэн хасыг харахгүй атлаа, Монголд л хараад, хятадуудыг өрөвдөн нулимс унагаж буй еврэй нарын үгэнд итгэх үү?...
Харийн нэоколоничлогчид манай алт баялаг, газар шороог булаахын төлөө бүхий мэх гох, арга бачаа хэрэглэж байна. Гүйцэтгэгч инститүц нь Монголын төр гэсэн хуурамч нэр хаягтайгаар ажиллаж байгаа. Харийнхан эрхийгээ доош харуулангуут тэд: “Дэлхийн олон нийт, гадаадын хөрөнгө оруулагчид фашист нацист гэж дургүйцэв” гэж аян шалтаг заагаад л, эх орончдын эсрэг хөдлөхөд бэлэн. Гадны түрэмгийлэгчид бидний үнэ цэнэтэй бүхнийг завшаад, оронд нь юу өгөх нь суртал ухуулгаас нь тодорхой. Биеэ үнэлэх эрх, гэй-хөдөлгөөн.
Тиймдээ ч, Монголын үндэсний үзлийн эсрэг ухуулгадаа гомо нарыг маш их ашигладаг юм билээ. Мөн, янхан охидын үсийг хуссан явдлыг, Дарфурт “Жанжавид”-ийнхний үйлдсэн гэноцидтой адилтгах нь холгүй юм болж буй.
Саяхан “Хөх Монгол” бүлгэмийн хийлгэсэн хэвлэлийн хурал дээр харийнхны боолууд “Та нарыг хятадууд санхүүжүүлдэг үү?”, “Танай залуус ньюфашист, якуза нарыг дууриагаад хас тэмдэг хэрэглээд байна уу (нью биш нэо гэдэг, якуза нарын бэлгэдэл их төлөв луу, бар, шуурга зэрэг байдаг болохоос бус хас байдаггүй, тэгээд ч якуза бол цэвэр гэмт хэргийн байгууллага, үндэсний үзлийнх биш. Зох)", “Монгол Улс уул уурхайн чиг баримжаатай хөгжинө, таатай орчин бүрдүүлнэ гэж зарлаад байдаг. Гэтэл та бүхэн буудна гэж зарлаад байх юм? (буудна гэж зарлаагүй, хуулийн хүрээнд ажиллана л гэсэн юмсан. Зох)” гэхчлэн маш их өдөөн хатгасан асуултууд тавьж байсан. Угаасаа, тийм улсын тухай тэгж ингэж шуугиан дэгдээ гэж манай дэглэмчид гадаад дотоодынхонд зөвлөсөн л байхгүй юу.
Хүүхнүүдийн үсийг хуссан талаар аанай л асуужээ. Тэгэхэд бүлгэмийн тэргүүн Гансүрэн: “Хэнээс ч ичиж зоволгүй биеэ үнэлдэг даварсан бохир асуудлыг түр ч болох нь ээ зогсоосон арга хэмжээ байсан. Сүхбаатарын талбайгаар явсан хүн болгоныг “Явах уу” гэдэг байлаа шүү дээ. М.Энхболд хотын дарга байлуу даа. МАХН-ын байрнаас гараад ирэхэд нь нэг биеэ үнэлэгч “Явах уу” гэсэн гэдэг. Янхандалт дэндүү хавтгайрсан. Арван жилийн сургуулийн охид хятад барилгачид дээр очиж биеэ үнэлдэг болсон байлаа. Бид энэ бүгдийг таслан зогсоохын тулд хэд хэдэн охидын үсийг хуссан. Үүнээс үүдээд биеэ үнэлэгчид арай хамжааргатай болж, амар хялбар аргаар мөнгө олохыг мөрөөдсөн охидод том сургамж болсон доо” гэсэн байдаг. Тэрбээр: “Газар нутгийнхаа 60 орчим хувийг лицэнз хэлбэрээр гадныханд өгчихсөн байна. Газар нутаг нь тэр чигээрээ гадны мэдэлд, лицэнзийн барьцаанд орчихсон байгаа сум орон нутаг байж л байна шүү дээ. Өсч торнисон газар шороон дээрээ монгол хүн алхах эрхгүй болоод байна. Тэр уул уурхайгаас орж ирээд байгаа хөрөнгө миний ард түмэнд юу өгсөн юм бэ. Юу ч өгөөгүй шүү гэдгийг дахиад хэлье. Бараг бүх газар нутгаа зарчихлаа” гэж, тун үнэн үгийг тэр хэвлэлийн хурал дээр хэлсэн юм. Харин тэр үгэнд л сурвалжлагчид ач холбогдол өгөөгүй.
"Ташрамд хэлэхэд “Хөх Монгол” бүлгэм хуулийн хүрээнд ажиллахыг эрмэлздэг. Харийнхан манай хуулийг уландаа гишгэж байгаа бол бид ч тэр аргаар нь үзнэ. Залуус бидэнд хувиа бодох, айх эрх байхгүй” гэж “Хөх Монгол”-ынхон мөн мэдэгдсэн. Тэр үнэн. Хэрэв харийнхан ямар ч аргаар хамаагүй Монголыг колоничилж, ард түмнийг маань боолчлох гээд байвал, монголчууд бид ямар ч аргаар хамаагүй улс үндэстнээ хамгаалах учиртай яа даа? Аль эсвэл, энэ хуулийн энэ заалтнаас цаашаа бол хөдлөхгүй ээ гээд эх орноо булаалгаад л, зүгээр сууж байх уу?
Саяхан үндэсний үзэлтнүүдийн томоохон уулзалт болж, “Хөх Монгол”, “Даяар Монгол”, “Даяар Хөх Монгол”, “Цагаан хас”, “Нэгдсэн Монгол”, “Хастанру”, “Хамаг Монгол” зэрэг хөдөлгөөний элч төлөөлөгчид болон, хувь хүмүүс оролцсон юм. Хасаас татгалзах бүү хэл, хаанаас нь ч харсан хас үзэгдэн эргэлдэх сонин сайхан шүтээн байгууламжийн макэтийг “Хастанру”-гийнхан танилцууллаа. “Хас” лэкцийг зохион байгуулъя гэж ярилцлаа (Би өөрөө гэхэд л 1985 оноос хасыг дээдлэн шүтэж, төрийн хас сүлдтэй болох, Хасыг хүндэтгэх өдөртэй болох, хасист үзэл, хасын дуу гээд л өчнөөн юм сэдчихээд, хэрхэн татгалзах билээ дээ).
Бид бус, дээр байгаа ноёд монголын ард түмнийг үндэсний дарлалаар талхин мөхөөж буй фашистууд юм гэлцэв. Бараг төрийн ажил албыг сайн дураар гүйцэтгэж байгаа тул төрөөс дэмжиж байх хэрэгтэй ч гэж дүгнэв. Гавъяа шагнал горилж үндэстний үйлсэд оролцох болсон хүн үгүй ч, эх орноо хамгаалж яваад амь насаа алдах дөхсөн залуус байхад, тэднийг эгэл танхайрагчидтай адилтган үзээд байж байгаа нь шударга бус хэрэг юм. Нэгдэж нийлэн хүчирхэгжих боломжуудыг ч хэлэлцэв. Гадаад дотоодод түгээж буй хар PR-ыг сөрж, зөв ойлголт төрүүлж байх нь зүйтэй гэдэг дээр санал нийлэв.
Уг нь бол, үндэсний үзэл гэдэг нь хэсэг бүлэг хүнд л байх учиртай бус. Бүх монгол хүн үндэсний үзэлтэй байж байж л, эх орон, ард түмэн минь оршин тогтноно.
Ч.Мөнхбаяр
ММХ.XII.II
No comments:
Post a Comment