2011 он бол, 1911 оны тусгаар тогтнолын, үндэсний эрх чөлөөний, Монгол туургатны нэгэн гэр улсыг байгуулах хувьсгалын 100 жилийн ойн он. Тусгаар тогтнолоо жинхэнэ ёсоор олж, үндэсний эрх чөлөөгөө үнэн бодтоор буй болгох, нэгэн туургатнаа нэгтгэж нийлүүлэх хувьсгалаар энэхүү их ойгоо угтацгаая!
Оны эхэнд би гэмтэл авч, бараг хагас жил таягтай байв. Гэвч тэр хагас жилийг нэг ч өдөр хэвтэлгүй ажиллаж өнгөрүүлсэн агаад (эмчийн зааврыг огт биелүүлээгүй хэрэг юм л даа), энэ нэгэн хүйтэн өдөр би, миний цагдаад дуудагдах шалтгаан болсон матэриал нийтлэгдсэн, эрхлэн хариуцсан дугаараа барин, дурсгалын патиар даруулсан юм. Гомдогч маань "шоронд суулгана" гэж заналхийлээд амаргүй л байж билээ.
Миний хувьд, үйл явдал, оноо алдаа цөөнгүй тохиолдсон нэгэн жил өнгөрөв. Хайртай шувуухай, Өрвөөхэй нэрт тахин амадина маань надад "тусалж буй" байдал.
No comments:
Post a Comment