Хүмүүнлигийн их сургуулиас явж, МУҮИС-ийн өмнөх талбайд саатан эсэргүүцлээ олонд толилуулав. Улмаар БНХАУ-ын ЭСЯ-ны өмнө эсэргүүцлээ илэрхийллээ.
МУИС-ын 2-р байрны өмнөх талбайд
БНХАУ-ын ЭСЯ-ны дэргэд
Эсэргүүцлийн арга хэмжээний дараа чөлөөт ярилцлага зохион байгуулав. Ярилцлагын үеэр Өмнөд Монголын тэмцэгчдийн "Чөлөөт Монгол" сэтгүүлийн 3 дахи дугаар, Өмнөд Монголын үнэн байдлыг үгүүлдэг зохиолч, тэмцэгч Хуучинхүүгийн номын прэзэнтаци боллоо.
Сүхбаатарын талбай руу явж байна
Чөлөөт ярилцлагад оролцогсод
Сүүлийн арван хэдэн жилд Монгол улсад Өмнөд Монголын эрх чөлөөний төлөөх арга хэмжээ зохион байгуулагдаж байгаагүй гэнэ. Бусад улс оронд тасралтгүй эсэргүүцэл явагдаад л байдаг, монголчуудын тусгаар тогтносон улсад л таг чиг. Өмнөд Монгол нөхөд манай төрийн талаар шүүмжлэлт, сөрөг үг хэлэх дургүй юм билээ. Хувийн зүгээс өчихөд, дээрх арван хэдэн жилийн их завсарлага нь дарангуй дэглэм маань улам улмаар АМӨЗО-ны удирдлага мэт болсоор буйтай холбогдох биз ээ.
1 comment:
Ulaanbaatart bolson jagsaaliig haraad dotroo jaahan bayarlah shig: ar mongolchuudaas hamtdaan oroltsoh humuus garch baigaa n mash chuhal gej bodoj baina. Amerikad NYC bolon DC d bas tus bur 10-aad humuus irj jagsaal hiisen. Mongolchuud maani ene meteer ulam erchitei hamtran uil ajillagaa zohioh heregtei.
Post a Comment