Friday, January 7, 2011

“Монголын фашистууд дэлхийд аюул учруулж байна” гэх дуулианыг манай дарга нар захиалжээ

Гадаадын хөрөнгө оруулагчид эгдүүцэв гээд Монголын бүх эх орончдыг хоморголон хэлмэгдүүлэхнээ

Миний бие, гадаад ертөнцийнхөн Монгол орны тухай юу ч мэддэггүйг үнэхээр алмайран гайхдаг билээ. Хосгүй их түүх соёлтой улс гүрнийг мэдэхгүй байна гэдэг ичиж үхэм хэрэг мөн. Тэр их үл мэдэхүйн түнэр харанхуйн дунд хүжийн гэгээ ч болов гаргах учиртай сэтгүүлчдийнх нь боловсролгүй, чадваргүй гэж яав аа. Өөрсөн шигээ молхи толхи хэлмэрчэрхүү юм олж аваад л дөрлүүлж дөрлүүлж буцна.
Иш чааваас, сумын наадам, хуушуур буузханыг ангайн алмайрч л явна. Нэг гадны сэтгүүлч өөрийн сониндоо “Монгол мэссэнжэр”-ийн мэдээг үг сүггүй хуулж биччихээд, нэрээ дор нь мутарласан байж билээ л.
Үнэхээр ийм арчаагүй дорой юм уу, нэоколоничлогч-гэноцидчидэд худалдагдчихаад, үнэнийг нуугаад байдаг юм уу. Харъяалах байгууллагуудад нь нэр төр байдаг аваас судалж үзүүштэй...
Энд би гурван зүйл үгүүлж, гадаадын сэтгүүлчдэд хичээл заахаас өөр аргагүйд хүрэв.


1. Монголд хас үүссэн, Монгол-Хасын орон
Саяхан Барууны хэвлэлүүдэд, Монголд фашизм нацизм гээч айхавтар аюул гарлаа гэх шуугиан дэгджээ. Нэгэн хүндэт хазар монгол хүмүүн их л санаа зовсон байдалтайгаар энэ тухай өчсөн юм. Өрнөдөд, ялангуяа хас тэмдгийн талаар их л зовнисон юм байх.
Хэрэв монгол үндэстнийг ядаж өчүүхэн ч атугай мэддэгсэн бол, ингэж санаа зовоод байхгүйсэн. Эрдэмтэн судлаачдын үзэж буйгаар бол, анх хас бэлгэдэл Монгол оронд үүссэн агаад, эхэндээ морин толгойг дүрсэлж байж. Мөнх тэнгэрийн хүчийг илтгэх шашны утгыг агуулсан байжээ.
Монгол шиг өргөн хэмжээгээр хасыг хэрэглэдэг орон байсангүй. Хүүхдийнхээ дээл хувцсанд оёно. Гэр хашааныхаа үүдэнд зална. Өргөн хэрэглээний эд хэрэгсэлдээ шингээнэ. Малаа тамгална. Чимэглэлд ашиглана. Баатар дайчид бамбай, саадаг дээрээ дүрслэнэ. Язгууртнууд хас тэмдэг зүүнэ. Тоочивч баршгүй.
Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцлийг оройлсон намын сүлд хас байв. Монголын бэлгэдэл ч хас л байлаа. Тиймээс ч монгол долларт зурайж буй. Энэ бүхнийг Хитлэр, НСДАП-ын заавраар хийсэн юм гэж үү.

"Цагаан хас" бүлгэмийнхэн тэргүүн Том Ахынхаа хамт. 
"Guardian" сонины гэрэл зураг

ЗХУ армидаа, олон улс нисэх хүчиндээ хасыг хэрэглэж байв. АНУ-ын нисэх хүчний штабын барилга хас планаар баригдсан. Финландын нисэх хүчний болон, ерөнхийлөгчийн далбаанд хас буй. Юм юманд л хас тохиолдож байв. Яагаад тэр вэ?
Яагаад гэвэл хас ямар ч буруугүй. Дорно дахин тэр аяараа хасыг чөлөөтэй хүндэтгэдэг. Өрнөдөд ч тийм байлаа, тэгээд ч Хитлэр арийн бэлгэдэл юм даа гээд сонгосон. Арийн бэлгэдэл ч мөн юм. Гэхдээ л хас буруугүй.
Зөвлөлтийн хориг тавигдсаны дараа Монголд хэрэглэх нь чөлөөтэй болсон. Төрийн сүлдэнд орж, Үндсэн хуулиар батлагдлаа. Хичнээн ч лого, бэлгэдэлд багтав. Хасыг ултай суурьтай судалцгаалаа. Миний бие хасыг төрийн сүлд болгох, хасыг хүндэтгэх өдөртэй болох санал дэвшүүлсэн. 1985 оноос хойш л би хасыг дээдэлж явна.
Юу ч мэдэхгүй нэг сэтгүүлч үл бүтэх юм эрээчив гээд, монголчууд бид “өө тэгвэл хасыг хэрэглэхээ больё больё” гэх үү. Үгүй ээ, бид эрхэм дээд шүтээн болох хасыг хүндэтгэхээ ч болихгүй, элдэв буруу гажуудыг ч шүтэхгүй.
Барууныхан Фалунгун шашныхныг сүрхий дэмжээд л, хас бэлгэдлийг нь хүндэтгээд байдаг юм билээ. Тэрэн шиг л, Мөнх тэнгэрийн шашин, төрт ёс, үндэсний үзэл, унаган соёлтой минь салшгүй холбоотой хас бэлгэдлийг маань ойлгох ёстой.
Монголд Хас үүссэн. Монгол бол Хасын орон!

2. Монголд фашистууд байна гэх дуулианаар, 
жинхэнэ фашист дэглэмийг халхавчилж байна
Монголд фашист нацист залуусын байгууллагууд газар авч, гадныхныг зодож нүдэж, “Зиг хайль!” гэж ёсолж, онцгой дүрэмт хувцас өмсч, тусгай клүбдээ цуглаж байна гээд л гадаадынхан сүржигнэцгээв.
Фашизм нацизм гээч чинь юу билээ. Бусад үндэстнийг үзэн ядаж, өөрсдийгөө бүхнээс дээгүүр аугаа хэмээн мухар сохроор шүтэн биширч, наад зах нь харийнхныг нутагтаа харгислаж, үгүй бол устгаж, цаад зах нь харь улс руу довтолж хүйс тэмтрэхийг хэлнэ биз (Ташрамд, том гүрнүүд импэриализм, колоничлол, боолчлол, шовинизм, антисэмитизм, расизм, гэноцид, ассимиляци, улаан тэррор, их рэпрэсс, дэпортаци, маоизм, милитаризм гээд фашизмаас дутахгүй өчнөөн ялт хэрэг үйлдчихээд гэмгүй царайлцгаах юм даа, хөөрхий. Гэтэл харин олон оронд, фашистын талд тулалдсан гэгдэж асан дайчдаа баатрууд хэмээн хүндэтгэж эхэлж байна. Латвиас гэхэд 250 мянган тийм дайчид эх орныхоо төлөө тулалдаанд мордож байсан юм).
Гэтэл манайд гадныхны яриад байгаа фашизм нацизм гээч нь огт байхгүй юм. Харин үндэстний үзэлт залуусын бүлхэмүүд цөөнгүй тоогоор байгуулагдсан нь юуны өмнө харийн дарлалаас үүдсэн билээ. Тэд бол 1-рт, Үндэстний чөлөөлөх байгууллага, 2-рт, Үндэстний аврах алба, 3-рт, Үндэстний харуул, 4-рт, Үндэстний хууль сахиулагчид, 5-рт, Үндэстний мэдээллийн төвүүд юм. Харийн нэоколоничлол-гэноцидээс үндэстнээ хамгаалах гэсэн чиг баримжаа нь тодорхой байгаа биз. Монголчуудад зориудаар хор гэм учруулсан л биш бол нэг ч гадаад хүн тэдний эсэргүүцлийн арга хэмжээнд өртөхгүй. Нэг ч шүү.

Ч.Мөнхбаяр Том Ахын хамт

Тиймээс ч, эдгээр бүлхэмийн залуусыг цагдаад туслах нийгэмлэг гэж үзэж, улсаас тал бүрээр дэмжиж, үүргээ биелүүлэх явцад нь учирсан хохирлыг нь барагдуулан нөхөн төлбөр олгож, төрийн цол шагналаар хөхиүлэн урамшуулж байх хэрэгтэй гэж би бичсэн. Юун тэр фашизм машизм бэ, таминь ээ.
Саяхан тэд барилгачин хятадуудтай мөргөлдсөн явдал гарав. Байнга зөрчил гарган, эзэрхий түрэмгий авир гаргадаг хужаа нар бусдын харъяаллын газар луу дур мэдэн нэвтэрч, буцаж гарахыг шаардсан хамгаалагч, цагдаа нарыг хэт давуу хүчээр зодож нүдэхэд, бүлхэмийн залуус хууль сахиулагчдад туслах үүргийнхээ дагуу очсон байгаа юм. 100-гаад зэвсэглэсэн хужаа гар хоосон арван залууг алахаас наахнуур гэмтээчихээд гэм зэмгүй өнгөрснөөр хэрэг явдал төгссөн. Үүнийг одоо Монголын нацизм гэж нэрлэх үү.
Зарим залуус фашист гэмээр хувцас бэлгэдлээр гоёдог, бүр III рэйхийн стилээр тохижуулсан баар ч байдаг юм байна л даа. Гэхдээ энэ чинь зүгээр л нэг атрибут, бутафор болохоос фашизм биш шүү дээ! Үүнийг улс төржүүлэх нь тун ч хөнгөмсөг бөгөөд инээдтэй явдал.
Хамгийн гол нь Монголын ард түмний, залуусын фашизм нацизм гэж байхгүй бөгөөд, байна гэж сүржигнэх нь жинхэнэ фашист дэглэмийг өмгөөлсөн хэрэг юм.

3. Дэлхийн олон нийт шаардав гээд үндэсний үзэлтэн, эх орончдыг хоморголон хэлмэгдүүлэх нь ээ
Өнөөдөр харин Монголд гадаад дотоодын жинхэнэ фашист нацистууд ноёлж, уугуул хүн амыг аймаглан устгаж, холокост зохион байгуулж буйг тэр сэтгүүлчид илчлэх үүрэгтэй. Хамаг баялаг, газар нутгаа булаалгасан монголчууд оршин тогтнох ямар ч аргагүй болж, өргөн хэмжээний өлсгөлөн гуйланчлалд нэрвэгджээ…
Хөдөө нутгийн гэттод хашигдсан малчдыг яагаад гадаадын сэтгүүлчид харахгүй байна? Нийслэлийн гэр хороолол гээч концлагэрт хоригдогсдыг? Улаанбаатар дахь хорт утааны байнгын атакийг? Үе үе бактэриологийн дайн хийж байгааг? Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг хайр найргүй нухчин дарж байгааг? Гагцхүү монгол хүн болж төрснийх нь төлөө хайр найргүй, үе шаттайгаар, 24 чиглэлийн гэноцидээр устгаж байгааг яагаад харахгүй байна? Сохор, солиотойн алин болох?
Миний бодоход, гадаадын элдэв сэтгүүлчид эргүү малууд л биш юм бол энэ бүхнийг мэдэж л байх учиртай. Хамгийн гол нь, дэлхийн засгийн газруудыг олон улсын байгууллагуудтай нь худалдаад авчихсан, Монгол дахь жинхэнэ фашист нацистууд манай сэтгүүлчдийг маанаг болтол нь хахуульдчихдаг шигээ, гадны сэтгүүлчдийг галзуу болтол авлигадчихдаг шиг байна.
Тэгээд л “Монголд аймшигтай фашизм гарлаа, дэлхийн олон нийт, гадаадын хөрөнгө оруулагчид тэдэнтэй шийдвэртэй тэмцэхийг шаардаж байна” гэж шалтаглан, үндэсний үзэлтэн, эх орончдыг толгой дараалан барьж хорьж, хоморголон хэлмэгдүүлэхийн тулд, хилийн чанадад утгагүй шуугиан дэгдээлгэсэн янзтай.
Үндэсний үзэлт бүлхэмийнхэн бол фашистууд биш, антифашистууд. Гэтэл эсрэгээр нь бүр фашист гээд хэлмэгдүүлнэ гэдэг аргагүй л сталинист ухаан. Үндэсний, эх оронч үзэл, үзэлтнүүд байхад л колоничлогдоод байдаг орныг, тийм юмгүй болгочихоор мөн ч амархан зүйл дуусна аа даа. Тэд ингэж тооцоолжээ, яарчээ.
Ард түмэн минь сэрэмжлэгтүн! Хүү, дүүг чинь фашист гээд хэлмэгдүүлэх гэж байна. Өөрийг тань хамсаатан нь гээд тамлах гэж байна.
“Миний хаалгыг цохисонгүй дээ гээд дуугүй нуугдан суувал, маргааш чиний хаалгыг гарцаагүй цохино” гэдэгсэн.
Ч.Мөнхбаяр
MMX.XI.V

No comments: