Wednesday, November 3, 2010

Үндэсний үзэлт залуусын бүлхэмүүдийн баатруудаа үнэлж хүндэлцгээе!



Зуун зэвсэглэсэн хужаатай зургуулаа 
гар хоосон тулалдсан баатарлаг үйлс

Сүүлийн үед харийн хууль зөрчигч, нэоколоничлогчдоос эх орноо аврах үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөж, баатрууд нь тодорч байна. 
Дорноговь аймгийн Айраг суманд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, түүнд оролцогч Б.Сүхболд гэдэг залуу БНХАУ-ын иргэдэд хэрцгийгээр алагдаж, эцсийн үр дүнд “Энжүмэн” компанийн үйл ажиллагаа зогсоогдов. Увсын Өмнөговьд Л.Доржсүрэн, Р.Нямжав нар оройлж уриалан тэмцэл өрнүүлж, JCCR компанийг лацдууллаа. Сэлэнгийн Мандалд Ц.Мөнхбаяр, С.Самбуу, Н.Баяраа, Н.Батбаатар нар “Пурам”, “Сэнтэрра Голд” гэх хууль зөрчигч компаниудын хорлолын эсрэг, аргагүй галт зэвсэг хэрэглэн, эрэлхгээр тэмцэв.
Аариг сумын харийн харгисуудыг үндэсний үзэлт залуусын бүлгэмийнхэн (ҮҮЗБ) өөрийн аргаар хашраан цээрлүүлсэн болно. Гэтэл, “Энжүмэн” болон захирлынх нь гэмт хэргийг хаацайлж байсан тэр л хүмүүс залуусыг аймаг дамнуулан, шуурхай мөшгин хөөж бариад, шорон гянданд хатаасан билээ.

Дээр би тодорхой баатруудын нэрийг дурдсан. “Б.Сүхболдод улсын баатар цол нэхэн олгоё” гэж бичиж байсан. Харин нэргүй баатрууд буюу, ҮҮЗБ-ийнхэн ард түмнээ амь бие хайргүй хамгаалчихаад, орон шоронд орох юм уу, эрүүл мэндээр, тал бүрээр хохироод өнгөрөх л учиртай юм гэж үү. Тэдний нэр баатар хэмээн дуурьсах учиргүй юм гэж үү.
Хэвлэл мэдээлэл ч тэднийг, хужаа л харагдвал балбаж нүдээд байдаг ухаан жолоогүй, танхай балмад этгээдүүд мэтээр ойлгуулах нь олонтаа. Гэтэл тэд хууль зөрчигсдийн эсрэг, хууль сахиулах гэж явсан байдаг. Гэмт хэрэг л гарвал тэр бүлгэмийнхэн үйлджээ гэж мэдээлэх хандлага буй. Үнэн хэрэгтээ нөгөөдүүл нь бүлгэмийнхэн биш, жирийн эрүүгийн элементийнхэн байсан нь тодордог.
Тэд хэн бэ гэдгийг би товч тодорхойлохыг оролдъё. ҮҮЗБ-ийн залуусыг таних төдийгүй, үйл ажиллагааг нь ажиглаж байдгийн хувьд.
Тэд бол юуны өмнө Үндэстний чөлөөлөх байгууллага. Хамгийн сүүлийн жишээ гэхэд, “Хөх Монгол”, “Талын цөөвөр чоно”, “Цагаан хас”, “Хиан” зэрэг ҮҮЗБ-ийнхэн бусад байгууллагынхантай хамт, ариун дагшин Бурхан Халдун уул, Онон голын эхийг алт олборлохоор ухаж сэндийчин, хорт бодисоор бузарлаж байсан хятад “жуулчдын” (жуулчны визээр ирээд, хугацаа нь хэдийнээ дуусчихсан байж) үйл ажиллагааг таслан зогсоожээ.
Тэд бол Үндэстний аврах алба. ҮҮЗБ-үүдийн дайчин залуусыг таньж мэдсэн ард олон, харийнхны хууль бус авирлалтыг цаг алдалгүй, үр нөлөөтэйгээр таслан зогсооё гэвэл тэдэнд ханддаг болжээ.ҮҮЗБ-ийн залуус ч итгэлийг нь алддаггүй.
Тэд бол Үндэстний харуулууд. Монгол болон бусад үндэстнийг заагласан хил дээр тэд харуул хамгаалалт болон, нүд цавчилгүй зогсч байдаг. Харийн бусармаг этгээдүүдтэй явалдан, монгол цусыг саармагжуулах гэсэн хөнгөмсөг охид бүсгүйчүүдийн үйлдлийг хазаарлан хумьж байсан нь нэг жишээ.
Тэд бол Үндэстний хууль сахиулагчид. Хятадын иргэд том том ханзаар элдэв хаяг чимэг хийж, нийслэлийг маань хятад хот мэт үзэгдүүлэхийг завдан ахуйд, Монголын хуулийг сахиулж байсныг нь санана уу.
Тэд бол Үндэстний мэдээллийн төвүүд. ҮҮЗБ болгон вэб-сайттай бөгөөд, түүгээрээ болон бусад арга хэлбэрээр үндэсний үзлийг түгээн дэлгэрүүлж байдаг билээ. 
Ийнхүү би ҮҮЗБ-үүдийн гол үйл ажиллагаануудыг тоймлон, тэдгээрийн талаар зөв ойлголт өгөхийг оролдлоо.
Саяхан Мэргэжлийн хяналтын газрын лабораторийн барилгыг барьж буй хятадууд манай цагдаа, хамгаалагчдыг зодож танхайрсан. Энэ буруу үйлдлийнх нь талаар шаардлага тавихаар ҮҮЗБ-ийн зургаа долоон залуус очсон юм билээ.
Тэр хятадууд бол яавч эгэл жирийн барилгачид бус. Өдөөн хатгагчид, хоригдлууд, барилгын цэргүүд, танхай балмад этгээдүүд, тусгай бэлтгэгдсэн зодоончид гэх сэтгэгдлийг төрүүлж байгаа. “Энд Мэргэжлийн хяналтын газрын лаборатори баригдаж байна” гээд томоо  гэгч улаан хулдааснаа, дээр нь ханзаар, дор нь монголоор биччихсэн ч байх шиг.
Тэд ахин ура хашхиран, бүгд үзүүрлэсэн арматур, тайрсан труба, ирлэсэн хүрз зэрэг хүйтэн зэвсгээ атган дайрчээ. Ингээд л зэвсэглэсэн, цэргийн зохион байгуулалттай 100 хятадтай гар хоосон зургаан залуу маань баатарлагаар тулалдсан байгаа юм. Хүч тэнцвэргүй энэ тулалдаанд 22 настай Мөнхбат, 21 настай Н (харамсалтай нь нэрийг нь тодруулж амжсангүй) хоёр хүндээр шархаджээ. Нэгийнх нь ар дагзны яс юу ч  үгүй болсон, тархи нь маш ноцтой гэмтсэн гэхийг шимшрэхгүй сонсохын арга үгүй. Нэргүй баатрууд маань танхайрч зодоон хийгээд гэмтсэн гэгдээд л, шаналж зовон хэвтэж байна даа. Ийм байх ёстой гэж үү?
Үгүй ээ, ард түмээн. Энэ хоёр залууд тал бүрээр тусалцгаая гэж уриалж байна. ҮҮЗБ-уудаа тойрон хүрээлж дэмжин тэтгэцгээе. Уншигч бид бүхний дүү, хүү, эх оронч хөвгүүдээ хайрлаж явцгаая!
Төр засагтаа хандаж уриалах нь:
1.ҮҮЗБ-ийнхнийг хөдлөх бүрт нь танхайрлаа, үндсэрхлээ гэж буруутгаж байх бус, үйл ажиллагааг нь хуулийн хүрээнд хамруулж авч үзэж байя. Социализмын үед Сэргийлэхэд туслах ардын нөхөрлөл ч билүү, Нийгмийн хэв журмыг сахиулах ардын нөхөрлөл ч билүү, үйл ажиллагаа байсан. Тэр мэтээр хууль сахиулахад туслах залуусын нөхөрлөлийн үйл ажиллагаа гэж авч үзэж байя!
2.Нэгэнтээ хууль сахиулах хууль ёсны ажиллагаа гэж үзсэний үндсэн дээр, төрөөс тэдэнд мөнгө санхүү, техник хэрэгсэл гээд тал бүрийн тусламж үзүүлж байя!
3.Хууль сахиулах үйл ажиллагааны дүнд эрүүл мэнд, бусад талаар хохирсон аваас, төрөөс хохирлыг нь арилгаж өгч байя!
4.Хууль сахиулах амжилттай үйл ажиллагаа, гавъяа зүтгэлийг нь мөнгөн болон бусад урамшил, одон медаль, Монгол Улсын баатар цолоор хүртэл үнэлж, шагнаж алдаршуулж байя!
Бид өмнөх үеийн баатруудаа мартаж байсан, одоо л санаж эхэлж байгаа. Өнөө үеийн баатруудааолж харахгүй явсан. Харж эхэлцгээе!
Монголын ард түмнээс баатрууд төрсөөр л байна…
Ч.Мөнхбаяр
MMX.IX.XIX

No comments: