Хятадын ажиллах хүч нэртэй
зэвсэгт хүчнийхнийг даруй гаргая!
Өөр улсын нутаг дэвсгэрт, өөр байгууллагын мэдлийн газарт шавар тааз хашаандаа байгаа аятай дур мэдэн зорчиж, шугам хоолойг ухаж төнхсөн хужаа нарт шаардлга тавьсныхаа төлөө хоёр хамгаалагч, дөрвөн цагдаа, найман эх оронч залуу маань үхтлээ зодуулж балбууллаа. Зөвхөн зөрчилт эгшнийг л хүлээж байсан мэт, 100 гаруй хужаа үзүүрлэсэн арматур, заазуур, алх, сүх барин ура хашгиран дайрсан нь ирээдүйд Монголыг хэрхэн эзэлж түрэмгийлэхээ харуулж, бас дадлага сургууль хийсэн мэт ээ.
Монголчууд бид эх орондоо байна уу, БНХАУ-д байна уу. Үй олноороо орж ирсэн хужаа нар монголчуудыг зоргоор зодож нүдэж, алж хороож хамаг бүхнийг нь булаан авч байна. Төр засаг өмгөөлж хамгаалах бүү хэл, хужаа нартайгаа нийлээд манийгаа дарлаж мөлжихөөс цаашгүй.
Холбогдох яамны сайд, “Хужаа нар монголчуудыг зодох, алах аваас тас нууцалж бай, хоёр улсын асуудал” гэж зарлиг буулгажээ. Хоёр улсын асуудал гэдэг маань “Соёлын хувьсгалын” үеэр улаан хамгаалагчид Өвөр Монголд яаж галзуурч байсан шиг юм болчихоо юу даа.
Эрх баригч нэг намын сонин мэдээллийг тэнцвэржүүлж байна гэж, хятадуудыг өмгөөлсөн, тэднээр хэрэг явдлыг тайлбарлуулсан материал нийтэлжээ. Монголчууд биднийг эх оронд нь хужаа нартай “тэнцвэржүүлээд” байж болох уу? Харийн колоничлогч, эх орончдыг яаж тэнцвэржүүлдэг юм бэ? Колоничлогчдын улыг долоож уу?
Өвөр монгол хүн хятадуудыг “Дайраад!” гэж уриалсан гэх мэдээлэл цацагдсан. Гэтэл өвөр монгол хүн биш л юм билээ. Буруутнууд бүгд хужаа нар. Манай луухаан төр засаг монголчуудыг хагаралдуулахаа мэдэхээс, хэзээ өвөр монголчуудыг оруулж ирээд сүйд болдог билээ дээ.
Айраг суманд Жан захирал гээч хужаа монгол хүнийг зэрлэгээр тарчилгаж алсан, үүнийг нутгийн ардууд тодорхой мэдэгсдэн атал, цагдаагийн байгууллага өвөр монгол хүн хэрэг үйлдсэн гэж байв. Монголын төр ар монголчуудыг төдийгүй өвөр монголчуудыг дардаг үүрэгтэй боло юу? Хаанахын төр болчихоод байгаа юм бэ.
Цагдаа нарыг өмгөөлөөд, өөрсдөө алуулахаан дөхсөн эх оронч монгол залуус хөөрхий. Харсан үзсэн улсын яриагаар бол цус нөжөө садруулан гарч ирээд ухаан алдан унаж байсан тэднийг цагдаа нар баривчлаад хятадуудыг зөнд нь орхиод л явсан юм гэнэ билээ.
Кёкшу тауэрийн хятад барилгачид монголчуудыг балбаж нүдээд, ямар ч гэм зэмгүй өнгөрсөн түүх давтагдаж магад. БНХАУ-ын ЭСЯ хүртэл өөрсдийнхөнд нь бас буруу буйг зөвшөөрсөн атал, манай төр хужаагаас илүү хужаа болсныг гэрчлэх жишээ олон буй.
Эх орноо хамгаалж яваад, алтан амиа аймшигтайгаар алдсан, үндэсний баатар болох учиртай Б.Сүхболдыг хөнөөсөн Жан захирал сул чөлөөтэй явж явж, ард түмний шаардлагаас болж хэд хоног саатуулагдахчаа аядаад, одоо батлан даалтад гараад зугаалж буй.
Хүнийг машинаар дайрчихаад амьд байхаар нь ухарч ахин дайраад, тэгээд бүр унины модыг бяцартал нүдэж байж ална гэдэг бол яавч эгэл удирдах ажилтны үйл биш. Мафичин, алуурчин, хулгайчийн л үйл. Хятадынхаа шаар шавхруу нь болсон ийм л хүмүүсийг хужаа дарга нар маань урьж авчраад элит, босс болгож залаад, монголчуудыг нийлж дарж байна шүү дээ.
Төр маань хужаа нарыг зүсэн зүйлээр өмгөөлж хаацайлаад байхаар нь бухимдсан хэсэг залуус Төв аймгаас очиж хувийн арга хэмжээ авсан юм билээ. Тэднийг аймаг дамнуулан шуурхай мөшгиж байж барьж аваад яс цоожинд суулгасан. Харин Б.Сүхболдыг Жан хужаа алсаан гээд бүгд гэрчлээд байхад баримтжуулалт ч хийхгүй, өвөр монгол Соёлт алсан юм биш үү гэж мэдэн будлиад та нар л үймээнийг эхэлж өдөөснөөрөө буруутай гээд монголчууд руугаа дайрч давшлаад байсан. Үймээнд монголчууд буруугүй, харин хятадууд бүхэнд буруутай байв. Аймаг сумын газар нутгийн 90 хувийг эзэгнэсэн. Тэр “Энжүмэн” компани монголын бүх хуулийг зөрчөөд уландаа гишгээд сууж байсан тул, үйл ажиллагаа нь аргагүй цуцлагдсан. Орон нутгийн удирдлага гэж тэнгэрээс их толгойтой хан вангууд гарч ирсний ивээл дор дураар дургиж байж. Хамсаатан нь болох Засаг дарга нэр төр гутаалаа гэж монголчуудыгаа шүүхэд өгөөд хужаа нарыг цээжээрээ халхлан хамгаалсаар ирэв.
Увс аймгийн Өмнөговь сумын үйл явдлыг аваад үз. Монголын хуулиудыг бүхий боломжоороо зөрчиж байсан Хятадын Жэй Си Си Ар компани байгаль орчныг сүйтгэж хүн ардыг дарлаж нутгийн зон олны тэсгэлийг алдагдуулсан. Манай үндэсний баатрууд болох учиртай, багийн ИТХ-ын дарга О.Доржсүрэн, төлөөлөгч Р.Нямжав нарын уриалснаар тайван, шударга жагсаал хийхэд хужаа нар аанай л хамгаалагч гэгдэх чоно дагасан нохсын хамт уулгалан дайрсан ч аргагүй хамгаалалтад бут ниргүүлсэн юм билээ. Дараа нь хүчнийхэн иргэд рүү буудаж, хоморголон баривчилж эрүүдэн шүүж, долдугаар сарын нэгнийг давтсан байна. гэхдээ хужаа нарыг өмгөөлсөн онцлогтойгоор (Ер нь долдугаар сарын нэгэнд ч тэгсэн гэж яригддаг). Хөхүүл эмэгтэйг гутлаа өмсөх завдал олголгүй, хөл нүцгэнээр нь чирж УАЗ-469-ийн хонины хонхорт чихсэн. Үйл явдлын үеэр юу ч мэдэлгүй согтуу унтаж байсан нэгнийг ч “ардын (хужаа нарын) дайсан” гээд баривчилсан. 1937 онд алах лам нарынхаа тоог гүйцээх гээд таарсан хоньчин хүүг барьж буудсан шиг л юм болж. Таарсан хүнийг тог цохиулаад бороохойдоод, зодоод, буудаад явсан гэх шив. XXI зууны Монгол Улс уу, 1960-аад оны Өвөр Монгол уу?
Хятад компанийг үйл ажиллагааг нь зогсоогоод, лацадчихаад байхад “энэ монголчууд юу юм” гээд ажиллаад (дээрэмдээд) байсан юм билээ. Колоничлогч гэж ийм л байдаг байхгүй юу. Одоо тэгээд долдугаар сарын нэгний дараа 200 гаруй хүнийг хилсээр хаалттай яллаж солиорсон шиг, 20 гаруй монголчуудыг яллах бололтой л байж байна. Гэмгүй хүнийг барьчихаад таван хүнийг буруутай гэж хэлбэл суллана гээд тамлаж зовоогоод байна гэнэ шүү дээ.
Энэ зун арван мянган хужаа оруулж ирсэн гэсэн. Тэд ер нь буцдаг юм уу. Хаа сайгүй л Чайна-таун бий болоод байх юм. Нэг зуун түмэн (жинхэнэ дээрээ бол өчнөөн түм л дээ) хужаа бүрмөсөн оруулж ирээд байвал юу болох вэ?
Тэд нь тэгээд Хятадынхаа аль олиггүй улс нь л байдаг бололтой. Оюутолгойн хужаа нар хоорондоо зодолдлоо. Тэд манай цагдаад “гомдолгүй” гэсэн учир л дуулиан шуугиан гараагүй болохоос, аюултай л юм болсон сурагтай.
Гүн А гэдэг хужаа Гул Жу гэдэг хужаад өндөр хүүтэй мөнгө зээлдүүлээд, нөгөөдөх нь эргүүлж төлж чадахгүй болохоор цэрэг боол нь болох монгол (монгол мөн ч юм уу) залуусаар зодуулж, хулгайлуулж, хил давуулан мафидаа тушаалгасан байна шүү дээ.
Хятад барилгачин, ажилчин гэх улсын цэрэгжсэн зохион байгуулалт, дайралтыг бүгд л гайхдаг. Нэг нь команд өгөнгүүт л бүгд дайн байлдаанд орж байгаа юм шиг амь хайргүй дайрдаг. БНМАУ-ын үед Хятадаас 30 мянган барилгачин, ажилчин орж ирсэн чинь үнэндээ тэд бүгд цэргийн албан хаагч байсан гэдэг. Тэрэн шиг, Монголд колонийн, экспедицийн цэрэг оруулж ирүүлээд, нөхцөл байдлыг судлуулаад, дасгаад, байлдааны сургууль хийлгээд байгаа юм биш биз дээ. Энд ирээд л газар дээр нь зэр зэвсэг бэлтгээд зэвсэгт хүчин болж хувираад монголчуудыг өдөөн хатгаж, залхаан цээрлүүлж байдаг боллоо шүү дээ. Хүчнийхэн маань монголчуудыгаа яаж нам даръя даа гэж байхын оронд дээрх асуудлыг судлууштай мэт.
Хятадын хүн амины хэрэгтэй оргодол Монголд ирээд л уул уурхайн босс болсон гэсэн.
Гэтэл өвөр монгол ахан дүүс маань Монголд тогтохын аргагүй байдаг юм билээ. Хэл соёлоо гэсэн сэтгэлтэй багш Халзаадайн Батзангаа эхнэр Баянхуар, хүү Чилүгэн нарын хамт манай улсаар дайрч өнгөрөх гээд, НҮБ-ын улстай уулзах гээд явж байхад байрных нь өмнө Хятадын цагдаа нартай нийлээд баривчилж гаргасан. Монголд байх Хятадад байх нь ялгаагүй болсон байна шүү дээ. Урьд нь Хятадад өвөр монгол тэмцэгчдийг бишгүй л тушааж байсан. Нэгдүгээрт тэд гэмт хэрэгтэн биш, хоёрдугаарт хоёр улсын хооронд гэмт хэрэгтэн шилжүүлэх хэлэлцээр байгуулагдаагүй байхад ч тэгж байсан. Одоо ч тэр хэлэлцээр хэрэгжиж эхлээгүй байна.
Тиймээс Өвөр Монголын хүний эрх, үндэс угсаа, шударга ёсны төлөө тэмцэгчид Монголд орогнож хамгаалуулах байтугай дайрч өнгөрөх ч аргагүй болсон нь монгол үндэстний эмгэнэл бус уу.
Хятадууд иргэнээ аваад явж байхад манайхан тэгж болдоггүй. Авъя гэвэл өгөхгүйгээс гадна, авъя гэдэг ч үгүй. Манай иргэн Соёлтыг баривчилж, үзэл бодлынх нь төлөө хэдэн сар хорьж зовоож байхад Монголын албаны хүмүүс яаж л аялдан дагалдаж байв.
Хятадад суугаа элчин маань хоёр улс үнэхээр тэгш эрхтэй, найрамдалтай, хамтын ажиллагаатай, харилцааныхаа хамгийн тааламжтай үед байна гэв. Тийм тэгш эрх хаана байна вэ? Манай иргэн Ж.Дамдин БНХАУ-д цаазлуулсан. Л.Байгальмаа ээлжээ хүлээгээд байж байна. Өөр таван залуу цаазлуулах ял сонсох болоод байгаа. Өчнөөн олон монголчууд маань Хятадын шоронд хатаж, тарчилж байгаа. Тэднийг аваад ирж байгаа юм байна уу? Хятадуудыг болохоор зүгээр л гаргачихдаг, саяын зодооны буруутнуудыг ч тэгэх л юм билээ. Тэгш эрхтэй л юм бол эсвэл иргэдээ авчрах, эсвэл Жангаас өгсүүлээд цаазлах, хорих ёстой шүү дээ.
Сүүлдээ бүр юу болж байна вэ? Монгол Улс БНХАУ-ын хэсэг мэт болсны жишээ гэвэл тус гүрнээс Хойд Солонгос руу пуужингийн зэвсгийн нууц төхөөрөмж сэм гаргахдаа манай нутаг дэвсгэрийг дураар ашиглан тээвэрлэжээ. Энэ талаар дэлхийн хэвлэл мэдээлэл шуугисан атал авлигач түшмэдүүд маань таг чиг. Дээрх бүх учир утгагүй явдлыг таслан зогсоохын тулд, эхний алхмуудыг хийцгээе.
Нэгдүгээрт, удаа дараалан зөрчил үүсгэж үймээн дэгдээж хууль зөрчиж ирсэн хятад ажилчдыг гаргаж, ахин оруулж ирэхгүй болгоё.
Хоёрдугаарт, айлаас эрэхээр авдраа уудал гэгчээр, өөрийн нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглаж, ажилгүйчүүдээ бүтээн байгуулалтад өргөнөөр оролцуулъя. БНХАУ-аас ирдэг ажиллах хүч гэдэг нь ямар ч мэргэжил чадваргүй, бүтээн байгуулалтаас огт өөр зорилготой байх магадлалтай нь хангалттай харагдлаа. Монгол бол мэргэжил боловсролтонгийн дутагдалтай биш, илүүдэлтэй орон.
Гуравдугаарт, бусад улсын нэгэн адил монгол хэлний мэдлэгийг шаардаж байя. Урд хөршийн монголчуудтай хамтран ажиллаж, хоёр улсын найрамдлыг бэхжүүлж болно шүү дээ.
Дөрөвдүгээрт, монгол туургатнаас ажиллах хүч авч байя. Хазарт гэхэд ажил амьдралгүй хүн бараг сая саяараа буй.
Тавдугаарт, хоёрдогч гуравдагч орнуудаас ажиллах хүч авчирч ёстой л нөгөө тэнцвэржүүлэлт гэдгийг хийе.
Энэ таван зорилгын төлөө тэмцэцгээе ээ гэж уриалж байна. Урьж залж авчраад өндөр цалин хөлс өгөн байж дарлуулж доромжлуулж, зодуулж, алуулж байдгаа болъё. Болохгүй юм гэдэг болдоггүй л юм байна. Ямар ч гэсэн тодорхой алхам хийцгээе!
Ч.Мөнхбаяр
MMX.IX.I
No comments:
Post a Comment