Wednesday, November 3, 2010

Ганц нийтлэлээрээ л түмэн гэмт хэрэг үйлддэг архаг рэцидивист



Монгол бол, хятадуудын “хэнд ч хэрэггүй” гээд 
хаяж орхисон хог хаягдал л юм гэнэ шүү

/шүүмж/

Улс төрч Баабарын “Товчхон хэлэхэд: Байгалиа хайрлая” гэсэн нийтлэл гарчээ. Монголын байгалийг огтхон ч хайрлаж байгаагүй тэрбээр манай дэлхийн хамгийн хөнөөлт амьтан бол хүн юм гэж үгүүллээ эхлүүлсэн. Цааш унших ахул, хүн хүн дотроос, монгол хүн хамгийн хөнөөлтэй юм гэж ойлгуулах хэмээсэн нь тодхон дурайх аж. Тийм айхавтар хөнөөлт амьтныг ер яадаг билээ дээ? 
Монголын эсрэг үзэл, синофил баримтлалын улайрсан төлөөлөгч түүний тэрлэсэн бичвэрүүдэд ямар ямар зүйл түм бумантаа давтагддаг нь тодорхой. Гэббэльсийн Суртал ухуулгын яамны еврэйн эсрэг довтолгоо, энэ хүний монголчуудын эсрэг хэвлэл нийтлэлийн үйл ажиллагаа хоёр дүндээ дүн. Ялгаа нь гэвэл, Гэббэльс өөрийн улсыг магтан дуулдаг, “манай” тэрхүү иргэн болохоор өөр улсыг.

Монгол үндэстнийг аль л муу муухай явдалтай холбож, монголчуудыг өөрсдийгөө жигшдэг болгох гэж арга ядахдаа санаанаасаа зохиож бичнэ. Номхон далайн жижиг арлуудад очсон хүмүүс байгалийн хишгийг бэлнээр хэрэглэн, хэдэн үеэрээ ажил хийхгүй жаргаж, орчин байгалиа хөнөөж, биенээ барьж идэн, сөнөж мөхөн алга болсон гэх явдалтай монголчуудын амьдралыг зүйрлэжээ. Оргүй худал зүйлтэй харьцуулж дээ. Номхон далайн арлууд экологийн диваажин асан агаад, Науру, Моруроа зэрэг арлыг харийн колоничлогчид сүйтгэсэн юм. Үүнтэй харин зүйрлэж болно. 
Манай байгалийн хишгийг гадны колонизаторууд, колонистууд бэлнээр хэрэглэн, хэдэн үеэрээ ажил хийхгүй жаргаж, орчин байгалийг хөнөөх; монголчууд биенээ барьж идэх, сөнөж мөхөн алга болох үүд хаалгыг “тогтвортой байдлын” анхны гэрээг үзэглэсэн тэр хүн өөрөө нээлцсэн бус уу. Инжрийн навчаар ичимдэг хаах аядаж буй нь Номхон далайн Папуагийн ширэнгийн явдал биш үү.
Хаититай бас зүйрлэжээ. Хамгийн ядуу, экологи нь бүрэн сүйрэлд ороод, сэргээх хөг нь өнгөрсөн, саяхан газар хөдөлж, хэдэн зуун мянгаараа үхсэн, улс орноороо нинжа (тэнд нинжа бус, зомби байдгийг бүгд л мэддэг байлтай) болсон ч гэх шиг. Ядуурал, экологийн сүйрэл зэргийг нь тэндхийн баабартнуудын залж авчирсан нэоколоничлогчид бүтээсээн. 
Газар хөдлөхийг экологийн сүйрэлд хамруулжээ, тэр чинь гэофизикийн үзэгдэл болохоос, экологийнх биш юм шүү. Гэофизикийн хиймэл үзэгдэл, сэйсмо зэвсэг туршсан зэргээр, импэриалист гүрнүүдтэй холбогдон яригдаж буйг нь харин онцолбоос зохилтой. 
Хаитид дэлхийн хамгийн их баялагтай орон Монголынх шиг нөөц бололцоо байхгүй бөгөөд, байгааг нь, авлигач төрийг нь боол болгон хүзүүн дээр нь зайдалсан, яс үндэсгүй, харийн хулгайч луйварчид цөлмөн суудаг билээ л.
Монгол бол хүн амьдрахад төдий тохиромжтой газар биш гээд л баахан гомдоллосон байна. Гомдох хэрэггүй ээ. Миний бие Монгол оронд шаналан зовоод, жигшин зэвүүцээд байж чадахгүй байгаа иргэдийг жаргалтай байх газарлуу нь рэпатриацлан, гомдлыг нь барагдуулах санаачлага дэвшүүлсэн. Хэрэгжих цаг нь мөд ирнээ.
“Хятадууд нүүдэлчдийн нутгийг олон удаа эзэлж байсан ч өөрсдөд нь ямар ч хэрэгцээгүй учир хаяж одож байв. Оросууд XVII зуунд дорно зүг газар нутгаа тэлэхдээ өөрсөддөө хэрэгтэй Байгалийн чанд хүртэл газрыг аваад эзгүй талыг (Ч.М. онцлов) нь авалгүй бушуухан шинэ хил тогтоон хаалгаа түгжээд авсан” гэжээ. Энэ хүн эрүүл ухаантай байна уу, эсвэл эрүүл бус болж жүжиглээд байна уу. 
Монголчууд болон хятадуудыг заагласан хил нь Хатан гол асан, түүнээс хойшхи нутгийг түрэмгийлж дөнгөсөн тэд бэхжиж тогтохын тулд мянган жилийн турш Цагаан хэрэм гэх цайзаа барьсан, бүхий түүхийнхээ турш хойш тэмүүлж ирснийг, өнөөгийн экспансийг юу гэх вэ. Тэгж хаяж одсон гэж галзуу хүн л хэлэх байлтай. Орос импэри, монгол нутгийг Манжтай булаалдаж, зөвлөлтийн үедээ колоничилж, өдгөө ч аппэтит ихтэй давшилж буйг яаж харахгүй байх вэ.
Монгол бол Эльдорадо шүү дээ. Ид шидтэй газар орон, Шамбал, Агарти тэнд буй гээд л наашаа үхэлдэж зүтгэцгээж ирсэн нь худлаа гэж үү. Ийм сайхан орны минь шим шүүсийг сорж суугаа атлаа зовж шаналж буй нэгнийг яаралтай рэпатриацлах нь сэхээн амьдруулах тасаг болох буй заа. 
“Мал олдчихоод байна. Энэ олон малын бараг тал нь ямаа. Ямаа нь бог малын 20 хувиас хэтэрдэггүй байж. Гол нь малчид ухаантайдаа биш, ямаа аж ахуйн ач холбогдлоор бага байжээ” хэмээгээд Баабар, малчид маань Хятадыг мухар сохроор дагагч, өөрийн ухаангүй улс учраас л өсгөөд байгаа мэтээр тайлбарлажээ. Монголын өнөөгийн их гэноцид, холокост, дэцимацийн нэг бүрэлдэхүүн хэсэг нь МАА-г завхруулсан дарангуйлагч дэглэм, 5-р цувааныхны ажиллагаа шүү дээ. Тэд л монголчуудыг амьдрах аргагүй болгон хорлож, юу ч хийхээс буцахгүйд хүргэж, гэмгүй хөөрхий ямаагаар улс орныг минь мөлжүүлсээн. Ойрхи Дорнод, Мэсопотами цөл болсон л гэнэ, ямар болдгийг нь тэд мэдэж байж шүү дээ. Энэ хорлонгийн талаар ярих зүйл мундахгүй.
Малчид чухам ухаантайдаа ямааны тоо толгойг зохицуулдаг байсан буюу. Мал малын захтай байх нь бэлчээрийг зөв зүйтэй ашиглах, хэрэгцээгээ зохистой хангахад тустай байсан болохоос биш, хятадуудаас л хамаараад яваад байсан юм биш. Тус нийтлэлчийн логикоор бол хамгийн олон ямаатай урд хөршийнхний ухаан нь уландаа орчихсон байж таарна. Гэвч гарамгай синофил Баабар гуай хэрхэн тэдэндээ хир халдаах билээ дээ. Түүнийхээр бол Хятад улс ямаагүй юм гэнэ шүү! Тиймээс, Монголын ямааг мөн хорогдуулж, хөдөөгийнхний ганц амин зуулгаас нь салган мухардуулж, монголчуудыг МАА-гүй болгон өлбөрүүлж, эх орныг минь ёстой л нөгөө “оросуудад хэрэггүй эзгүй тал” болгох нь байгаль хамгаалах эхний санал нь гэнэ. Байгаль тэгээд хамгаалагдах уу. Орон нутгийнхныг гишгэх газаргүй болгон шахаж түрж, газар шорооны маань 60 хувьд эзэн сууж, талыг там, голыг голдрил болгож буй харийн булаан эзлэгчдийг яах вэ. Энэ хүн бодлогыг нь тодорхойлдог сонин, бүх монголчуудыг газар хөдлөлийн аюултай Улаанбаатарт нүүж ирэхийг, бусад нутгийг харийнханд өгөхийг уриалдаг. Байгаль хамгаалах санал уу, байгалийг эздээс нь чөлөөлөн, монголчуудыг дэпортацлан цөлөх санал уу.
“Оюу толгой, Тавантолгой хоёр л энэхүү гурван сая хүрэхгүй монголчуудад хэдэн үеэрээ идэх хангалттай хоол. Энэ хоёрын ашиглалт болон дэд бүтцэд 200 мянган ажиллах хүчин хэрэгтэй гэсэн тооцоо ч байна. Цалинг нь яаж ч өсгөөд ийм олон ажиллах хүчин манайхаас гарахгүй” гэжээ. Зөвхөн тэр хоёр толгой биш, Монголын бүх баялаг монголчуудынх юм шүү. Тэр энэ л хангалттай гээд бусдыг нь харьд бэлэглэх эрх баабартнуудад байхгүй. Тэгээд ч тэр хоёр толгойгоос монголчуудад юу ч хүртэхгүй байхаар зохион байгуулчихсан хойноо ингэж тавлацгаана гэдэг арай дэндүү даварч байгаа хэрэг биш үү. Бас 200 мянган хужаа авчрах шаардлагатай гэнэ!
“Ядуу зүдүүгийн эрхээр арван хэдэн жилийн өмнөөс “Алт” хөтөлбөр гаргасан. 300 кг алт авдаг байсан Монгол өдгөө жилдээ арав дахин ихийг олзворлож байна. Тэр үеэс хойш Монголын эдийн засаг дөрөв дахин өссөн, Ойрын арван жилд арав дахин өсч баяжих прогноз гарчихаад байна” хэмээсэн байна. Уг нь зөвлөлтийн дарлалаас гарангуут л ашигт малтмалаа өөрсдөө олборлох, эзэмших, боловсруулах чигийг баримталсан бол өдийд Монгол дэлхийн хамгийн хөгжилтэй улс болчихсон байх байв. Ердөө л энэ бол монголчуудынх юм шүү гэх хамгийн энгийн ойлголт байхад л хангалттай асан. Даанч дарга нарт маань Монголын гэх газарзүйн байршлаас өөр, монголын гэх юу ч байсангүй. 
Цаазлахад ч багадам дайснуудад өөр чухал ажил байлаа. Тэр нь монголчуудыг үмх хоолгүй болгон элгээр нь мөлхүүлж байгаад аяга будааны төлөө бүхий бүтээн байгуулалтыг сүйтгүүлж, хог хаягдал гэж Хятадад тушаалгах. Дүйвээнээр нь сэмхээн гэгч нь хамаг эрдэс баялгийг харийнханд бэлэглэх хар хууль нууцаар гаргачихсан. 10 дахин их алт олкворлов, эдийн засаг 10 дахин өснө гээд л мунхруулах. Хэний алт болов, хэний эдийн засаг өсөв? Харийн түрэмгийлэгчдийн. Тэд 10 дахин баяжсан бол монголчууд 10 дахин ядуурсан. Ололт амжилт гэж мэдээлээд байгаа тоонуудыг монголчуудын хохирлын хэмжээ гэж л ойлгох хэрэгтэй.
Зарим сум бүхлээрээ лицэнзээр харьд олгогдон хятад сум болчихсон, зарим сумынхан зовлон зүдгүүрт цөхөрч гүйцээд Хятадад нэгдье гэж байдаг, зарим сумын иргэдийг хөөж дэпортацилаад газрыг нь гадныханд олгодог ийм хөгжил гэж юу байх билээ. Өнөөгийнх шиг монгол үндэстэн үгүй болохын ирмэгт тулсан, сүүлийн 20 жилийнх шиг аюумшигт, үхэл мөхлийн үе түүхэнд маань хэзээ ч байгаагүй! 
“Ингэхээр уул уурхайн хөгжлийн дараагийн шат руу оръё л гэх гээд байна. Ах дүү авгай хүүхэдтэйгээ нийлээд компани болж тоглон энд тэндгүй газар сэндийлэхээ больё. Улаанбаатарын төвд ТҮЦ-үүдэд газар өгдөг байсан, одоо дараагийн шатанд орж гоё үзэмжтэй барилга барих хөрөнгө туршлагатай компанид өгч байна. Үлгэрлэвээс ийм л юм ярьж байна. Хамгийн гол нь энэ олон жижиг сэндийлэгчид байгалийг алаад дууслаа. Энд тэндгүй нинжа, энд тэндгүй ухсан нүх, хор хөнөөл. Гол мөрөн сүйдээд дууслаа. Алт бол хаанаас ч гарна, дэлхий дээр жигд тархсан металл. Гэрийнхээ буурийг ухсан ч гарна. Уул уурхай хөгжүүлнэ гээд газар нутгаа бүгдийг нь сэндийлдэг улс орон гэж үгүй. Ингэхээр байгаль дэлхийгээ аврахын тулд тодорхой том ордын лицензээс бусдыг нь хүчингүй болгоё. Монгол орноор нэг тархсан нинжа нарыг татан буулгая. Энэ бол байгаль орчноо аврах миний хоёр дахь санал” гэж их рэпрэссчин маань уулгалжээ. Монголчууд эрдэс баялаг олборлох явдлыг бүрмөсөн таслан зогсооё, хориглоё гэсэн байна. Нинжа ч атугай ашиглаж болохгүй гэнэ. Тэр туршлагатай компани гэдэг чинь хятадууд л юм шүү дээ. Олборлол хийж байгаа монгол компани гэж бараг байхгүй, “байгаагийнх” нь араас хятадууд л гараад ирдэг. 
ТҮЦ-д газар өгөхөө больж, гоё компанид өгч гоё болгосон л гэнэ. Олгойрсон олигархууд л хожиж, олон хүн хоолгүй л болоо биз дээ. Одоо бүр дараагийн шат мат гэж байгаад, гагцхүү хятадуудад л лицэнз олгоё гэх болж. Тэд чинь Монголын байгалийг гол сүйтгэгчид шүү дээ. Нинжа нар хажууд нь юу ч биш, тэд сүйтгэсэн байла ч иймд хүргэсэн нам засаг л буруутай. Нинжа бол эх орноо чөлөөлөх хэлбэр. 
Баабар гуайг хэвлэл мэдээлэлд эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй болжээ гэмээр юм мөн ч олон тохиолдох аж. Алт хаанаас ч гарна гэнэ үү. Тийм юм бол яагаад танай тэр харийн колоничлогчид, та өөрөө монголчуудаас алтыг нь булаахын төлөө эрүүл ухаанаа алдатлаа улайраад байгаа юм бэ гэж асуумаар. Гэрийн бууриа ухаж далд ороод амар заяа үзүүлээч дээ гэмээр.
Эх орончдыг Өрнөдийн эсрэг, Хятадын төлөө тэмцэгч гэж, өөрсдийнхөө гэмийг тохон зүтгэдэг дэндүү улайм цайм, тэнэг маанаг явдал гаарлаа. Адгийн шааруудын нуугдах хамгийн сүүлчийн газар бол эх оронч үзэл гэх афоризм чинь манай дарга нарыг хэлж байгаа хэрэг юм шүү дээ. Тэд Оюутолгойг Хятадын түрэмгийллээс хамгаалж, өрнөдийн компанид өгч байгаа л гээд байсан. Айвэноу, Тинто компаниуд хятадуудын атганд орчихсон, Чайналкотой сүлбэлцэлдсэн, Оюутолгойн хамаг ач тус хятадуудад л хүрэхээр болчихсон, тэнд өчнөөн ямар ч мэргэжил чадваргүй хятадууд бужигнаад, монголчуудыг концлагэрт хийж боолчлоод байж байгаа тийм л юм хийсэн байхгүй юу, мал дарга нар маань. Энэ мэтийг л сониндоо нүүр нүүрээр нь өмгөөлөөд байдаг эрхэм бичээчийг үүнийхээ төлөө өчнөөн саяын шагнал авдаг гэж нэг хэвлэлийн тэргүүн нүүрэнд бичсэн байсан. Хэн нь хэн бэ?
“Өнгөрсөн хойно буруутан хайгаад яахав, уул уурхайн талаархи бидний ойлголт, нөхөн сэргээлтийн тухай мэдлэг саяхнаас л нойлоос эхэлсэн” гэжээ. Монголчууд олон мянганы турш уул уурхай эрхэлж ирсэн, бүх салбараа аваад явчих хангалттайн дээд хангалттай боловсон хүчин, мэргэжлийн ажиллах хүчтэй. Тэдний ойлголт л нойл байсан байх, яг үнэндээ бол ч нойл байгаагүй л дээ, тэнэг болж жүжиглэн, хариуцлагаас мултрах нүхээ малтаж л байгаа юм. Буруутанг хайхгүй, тодорхой байгаа.
“Үүнээс гадна өмчийн аль ч хэвшил, тэр дундаа хувийн өмчийн халдашгүй дархан байдлыг нэмж нарийвчлан хуульчлаад түүнээ амьдралд яс мөрдөж сургах нь нийгэм тогтвортой хөгжихийн үндсэн баталага мөн. Энэ бол гурав дахь санал минь” гэжээ. Монголыг монголгүйжүүлэх л саналууд байна шүү дээ. Юун байгаль хамгаалах. Монголын газар нутгийн 60, эрдэс баялгийн 100 хувийг харийнхны халдашгүй дархан байдалтай хувийн өмч л болгоё гэсэн байна.
Байгалийг яах гэж бид хамгаалах учиртай вэ. Монгол улс үндэстний тусын тулд. Тэгвэл Баабар гуайн үгүүлэлд монголчуудад ач тустай болох зүйл хумхын тоосын төдий алга аа. Хар санаат харийн хүн харийн хэвлэлд бичсэн зүйлийн муухан орчуулга шиг л харагдах нийтлэл аж.
За, энэ хүн цаашид яаж байгаль хамгаалж вэ? “1912 онд Ховдыг чөлөөлөх цэрэг тэнд Хатанбаатараар удирдуулан очжээ. Дайны хажуугаар Ховдод байсан бүх дэлгүүрийг юу ч үгүй тоносон юм. Хэдэн сарын дараа бүхий л баруун Монголоор цай, гурил, даавуу гээд өргөн хэрэглээний бараа тасарчээ. Энэ үед Ойрдын нэлээд ноёд үг хэл гарган, “Ер нь энэ халхуудыг дагаж юунд ч хүрч мэдэх осолтой юм. Хятадуудтай эргэж нийлсэн нь дээр юм байна” гэлцэн Манжийн үед Бээжингээс авдаг байсан цалин пүнлүүгээ хөөцөлдөн сэргээлгэжээ” гэсэн байна. Дөрөв дэх санал нь гэж ойлгогдож буй энэ үгэнд байгаль хамгаалах тухай санаа байна уу? Үгүй ээ. Энэ нийтлэлийн хаана нь ч байхгүй.
Ямар их өөртөө итгэлтэй болоо вэ, эд. Улаан цагаандаа гарч. Элдэв санаархлаа нууж хаахаа ч байж. Энэ халхуудыг дагаж юунд ч хүрч мэднэ, Хятадтай эргэж нийлсэн нь дээр юм байна, Бээжингээс авдаг байсан цалин пүнлүүгээ сэргээлгэе гэж ойлгогдохоор төгсгөж шүү, мөн лут юм аа. Хятадын иргэн гэдэгтээ, Хятадын нутагт байна гэдэгтээ, Хятадын хэвлэлд бичиж байнаа гэдэгтээ бүр үнэмшчихсэн байдаг болсон юм биш үү, зарим нийтлэлч “маань”.
Монгол оронд ингээд дураараа авирлаж, дунд чөмгөөрөө жиргээд байж болох уу, та минь ээ.
Болохгүй ээ. Яагаад гэвэл гэмт хэрэг юм. Найгүй рэцидивист Баабарын дээрх ганц нийтлэлд гэноцид, нэоколоничлол, апартэид, дискриминацийг дэмжсэн; хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, хүчирхийлэл харгислалыг сурталчилсан; Монгол улс үндэстнийг гутаан доромжилсон; Монгол улс үндэстний тусгаар тогтнол, эрх чөлөө, ардчилал, эрх ашигт харшлах суртал ухуулга хийсэн; үндэсний аюулгүй байдлыг бусниулах, эв нэгдлийг хагалан бутаргах гэсэн; харьд урвасан; үнэнийг ноцтойгоор мушгин гуйвуулж олон түмнийг хууран мэхэлсэн; эцсийн эцэст Монголын байгаль орчинд хохирол учруулагсдыг өөгшүүлэн дэвэргэсэн зэрэг өчнөөн ялт хэрэг байна.
Хүн нэгэн зэрэг эх оронч, урвагч байх боломжгүй. Аль улсын хэн нь вэ гэдгийг таньж чаддаг байх нь чухал.
Монголчуудыг Улаанбаатар хэмээх гэтто, дээвэргүй шорон, трущоба, Харлэм, концлагэр луу дэпортацлах хорхойтой дарга нарт хэлэхэд: “Оройтоогүй дээрээ өөрсдийгөө энэ улс орноос дэпортацлаарай даа. Жинхэнэ ардчилсан хувьсгал айсуй. Хувьсгалын үр шимийг адгийн шаарууд ахин завших боломжийг монголчууд бид гаргуулахгүй. Монголчууд ашигт малтмал эзэмших үйлсийг улангасан эсэргүүцэж байсан та бүхнийг сайндаа л гэхэд уул уурхайн хамгийн хүнд нөхцөлд насан туршид чинь биеийн хүчний ажил хийлгэж, тэр үйлсийн төлөө буй бүхнийг чинь дайчлан шавхах болно шүү гэдгийг анхааруулъя”. Тэр бол хамгийн шударга ёс, хамгийн энэрэнгүй ч хувилбар.
Ч.Мөнхбаяр
ММХ.X.I
http://moenhbayar.blogspot.com

No comments: